A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН МӨНГӨНМОРЬТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээрсарын 26-ны өдөр

Дугаар 11

Булаг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай Засаг дарга Ц.Батдоржийн өргөн барьсан асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 22 дугаар зүйлийн 22.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай. Үүнд:

Тэмээ 0 төгрөг

Адуу 500 төгрөг

Үхэр 400 төгрөг

Хонь 200 төгрөг

Ямаа 300 төгрөг

2021 оны “Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай” 11 тоот тогтоолын дагаж мөрдөх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01 хүртэл хойшлуулсугай.  /Сумын ИТХ-ын 2021 оны 06 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсныг тусгав/

2. Малын тоо толгойд ногдуулсан албан татварын тухай хуулийн 6.3т заасны дагуу иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор татвараас чөлөөлөгдөх малыг тоог Адуу 10, Үхэр 10, Ямаа 40, Хонь 60 толгойгоор тус тус тооцож тогтоосугай

3. Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, иргэдэд сурталчлан ажиллахыг сумын Засаг дарга Ц.Батдоржид үүрэг болгосугай.

4. "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдүүлж ажиллахыг Сумын Засаг дарга Б.Батдорж-д даалгасугай.

5. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

 

ДАРГА   Б.БАТЧУЛУУН