- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ИХ-УУЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 12
Баян-Ухаа
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.1, Төсвийн тухай хуулийн 64 дугаар зүйлийн 64.1.2, 68 дугаар зүйлийн 68.3, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Тогтоох нь:
1.2021 оны тухайн нутаг дэвсгэрт хэрэгжих малын тоо толгойн албан татварыг хавсралт (хуудас-1)-аар баталсугай.
2021 онд ноогдуулсан малын тоо толгой албан татварын хэмжээг 50 хувиар бууруулж тооцсугай. /Сумын ИТХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
2.Малын тоо толгойн албан татварын орлого бүрдүүлэлтийг хугацаанд нь чанартай зохион байгуулж, биелэлтийг хуулийн дагуу хагас, бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж үр дүнг тооцож ажиллахыг Татварын улсын байцаагч /Ч.Гомбодорж/-д үүрэг болгосугай
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, үнэлгээ, өмчийн бодлогын хороо, Төлөөлөгчид, Ажлын албанд даалгасугай.
ДАРГА С.БАТСҮХ

ЗАВХАН АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 08
Баян-Ухаа
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн, нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, "Малын тоо толгой албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалт, 68 дугаар зүйлийн 68.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг мал төрөл, толгой тус бүрээр тэмээ-0, Адуу-1000, Ямаа-600, Үхэр-400, Хонь-200 төгрөг байхаар ноогдуулж өөрчлөн баталсугай.
2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Малын тоо толгойн албан татварын орлого бүрдүүлэлтийг чанартай зохион байгуулж, орон нутгийн төсөвт төвлөрүүлэн, биелэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж үр дүнг тооцож ажиллахыг сумын Засаг дарга (О.Одонтуяа)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (С.Батсүх)-д даалгасугай.
ДАРГА С.БАТСҮХ
Текст томруулах
A
A
A
