A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 06

Туул

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай сумын Засаг дарга /Д.Батсуурь/-ын мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл, түүнд Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Малчин өрхийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээ "0" төгрөг байх малын төрөл, тоог 1 хонин толгойгоор бодож малчин өрхийн 1 ам бүлд 20 хонины татвар чөлөөлөхөөр тогтоосугай.

2.Малчин өрхийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээ "0" төгрөг байх малын тооноос давсан толгой тутамд ногдуулах албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай.

Үүнд:

Тэмээ 0

Адуу 1000

Үхэр 500

Хонь 500

Ямаа 800

3.Мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын малын толгой тутамд ногдуулах албан татварын хэмжээг энэ тогтоолын 2-д заасантай адил хэмжээгээр тогтоож, тогтоолын 1 дүгээр заалтад хамрагдахгүй байхаар тогтоосугай.

4.Сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварыг 2021 оны эхний 6 сард “0” төгрөгөөр тогтоож, 07 сарын 01 нээс хойш тогтоолын 2 дугаар заалтыг баримтлан Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 7.1 –д заасан хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй. /Сумын ИТХ-ын 2021 оны 08 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

5. Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, малын тоо толгойн албан татварын орлогыг сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасан зориулалтаар зохих журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга /Д.Батсуурь/-д даалгасугай.

6.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

7."Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яамд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ц.Пүрэвдорж/-д даалгасугай.

ДАРГА З.БАТБОЛД

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 08

Туул

СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35.1.10, 35.1.14, 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.2 дэх заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрийг хамарч 2023-2024 онд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас малын тоо толгой ихээр хорогдсон хохирлыг тооцон малын тоо толгойн албан татварт хөнгөлөлт үзүүлэх зорилгоор 2025 оны малын тоо толгойн албан татварыг дараах байдлаар тогтоосугай. Үүнд:

Тэмээ "0" төгрөг

Адуу "0" төгрөг

Үхэр "0" төгрөг

Хонь "0" төгрөг

Ямаа "0" төгрөг

2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5203 дугаарт бүртгэлтэй байгаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 05 ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

3.Уг тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Пүрэвдорж)-д даалгасугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, газрын бодлогын хороо (Д.Даваабаяр)-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН