- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНГОЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

СЭЛЭНГЭ АЙМАГ БАЯНГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 25
Баруун хараа
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "Д" заалтыг тус тус үндэслэн дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
Нэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн тухайн татварын жилд мал тутамд ногдуулах албан татварын хэмжээг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай. Үүнд:
1.Адуу – 2000 төг
2.Үхэр – 2000 төг
3.Хонь – 2000 төг
4.Ямаа – 2000 төг
5.Тэмээ – 2000 төг
Хоёр. Энэ тогтоолыг Захиргааны хэм хэмжээний эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
Гурав. Уг тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 19 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ЭНХБАТ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 08
Баянгол сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалт, 60.5 дахь хэсэг, 60.6 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 64.6 дахь хэсэг, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого, сумын малчин, мал бүхий иргэдийн саналыг үндэслэн 2025 оны татварын жилд малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрд дор дурдсанаар шинэчлэн тогтоосугай.
Д/д | Малын төрөл | 1 толгой малд ногдох татварын хэмжээ (төгрөгөөр) |
1 | Тэмээ | 1000 |
2 | Адуу | 1000 |
3 | Үхэр | 1000 |
4 | Хонь | 1000 |
5 | Ямаа | 1000 |
2.Энэ тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
3.Тогтоолыг холбогдох хуулийн дагуу бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Мөнхжаргал)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Болор-Эрдэнэ)-д даалгасугай.
5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Ц.СҮХБААТАР
Текст томруулах
A
A
A

