- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ 2024 ОНД ХӨНГӨЛӨХ ТУХАЙ

СЭЛЭНГЭ АЙМАГ БАЯНГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 97
Баруунхараа
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ 2024 ОНД ХӨНГӨЛӨХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7, 60.5, 60.6, 64 дүгээр зүйлийн 64.6, 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, сумын хэмжээнд цагаан зудын ангилалд бүртгэгдэж, малын хорогдол нэмэгдэж байгаатай холбогдуулан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 25 дугаар тогтоолоор баталсан малын тоо толгойн албан татварын хэмжээг 2024 оны татварын жилд төрөл тус бүрд ногдох татварын хэмжээг 80 хувиар хөнгөлж дор дурдсанаар тооцсугай.
Д/д | Малын төрөл | 2024 онд 1 толгой малд ногдох татварын хэмжээ /төгрөгөөр/ |
1 | Тэмээ | 400 |
2 | Адуу | 400 |
3 | Үхэр | 400 |
4 | Хонь | 400 |
5 | Ямаа | 400 |
2. Малын тоо толгойн албан татварыг 2024 оны татварын жилд хөнгөлсөн энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
3. Малын тоо толгойн албан татварын хэмжээг 2025 оны татварын жилээс сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 25 дугаар тогтоолыг хэвээр мөрдөж ажилласугай.
4. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Р.Батжаргал), тогтоолыг холбогдох хуулийн дагуу бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Мөнхжаргал) нарт үүрэг болгосугай.
Б.ЭНХБАТ
Текст томруулах
A
A
A

