- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНГОЛ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

СЭЛЭНГЭ АЙМАГ БАЯНГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 28
Баруунхараа
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.1, 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
Энэ хэсэгт Сэлэнгэ аймаг Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 105 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
1.Энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг нэгдүгээр, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тогтоолыг олон нийтэд таниулан сурталчлах арга хэмжээ авч хэрэгжүүлэн, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Р.Батжаргал/-д даалгасугай.
3.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж" Захиргааны хэм хэмжээний актын бүртгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
4.Уг тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 06 сарын 16-ны өдрийн 24 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГАБ.ЭНХБАТ
Текст томруулах
A
A
A
