A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ, ЧОЙБАЛСАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 3-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 19

Хулстай

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг адуу 500, үхэр 500, хонь 500, ямаа 500, тэмээ 0 тѳгрѳг байхаар тус тус тогтоосугай. /2024 онд тус бүр “0” төгрөг/ Энэ хэсэгт Дорнод аймаг Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

2.Малчин, мал бүхий этгээдэд ногдох малын тоо толгойн албан татварыг тогтоогдсон хувь хэмжээгээр орон нутгийн хѳгжлийн санд тѳвлѳрүүлэн биелэлтийг хангаж, сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хуралд хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Тѳрболд/-д үүрэг болгосугай.

3.Хууль зүйн асуудал эрхэлсэн тѳрийн захиргааны тѳв байгууллагад тогтоолыг холбогдох бичиг баримтын хамтаар хүргүүлэхийг иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /О.Энхтѳр/-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА. Ч.УУГАНБААТАР

ДОРНОД АЙМАГ ЧОЙБАЛСАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 28

Хулстай

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо, толгойд ногдуулах албан татварын хувь хэмжээг адуу-1000, үхэр-500, хонь-500, ямаа-1000, тэмээ-0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор 200 хүртэлх толгой мал /адуу 20 толгой, үхэр 20 толгой, хонь 80 толгой, ямаа 80 толгой/-ын тоо толгойн албан татварыг "0" байхаар тогтоосугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчилж ажиллахыг сумын Засаг дарга (П.Амгаланбаатар)-т үүрэг болгосугай.

4.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (О.Энхтөр)-д даалгасугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГАГ.ПҮРЭВСҮРЭН