A

A

A

Бүлэг: 1979

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар

сарын 18-ны өдрийн А-276 дугаар тушаалын хавсралт

ГАДААД ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ ГАРГАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Валютын зохицуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн зохицуулалтын хүрээнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн тооцоололд ашиглах зорилгоор гадаад валютын арилжааны мэдээг банкууд гаргах, түүнийг Монголбанк хүлээн авах, оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох, уг үйл ажиллагааг зохицуулж хяналт тавихад энэ журмын зорилго оршино.

1.2.Монголбанк банкуудын гадаад валютын арилжааны мэдээнд үндэслэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тооцож, олон нийтэд зарлана.

1.3.Энэ журмын 1.2-т заасан ханшийг дараа өдөр нягтлан бодох бүртгэлд хүчинтэй мөрдөнө.

ХОЁР. БАНК МЭДЭЭ ГАРГАХ

1 2 1 2.1.Банк нь өмнөх ажлын өдрийн 15:30 цагаас тухайн өдрийн 15:30 цагийн хооронд хийгдсэн дараах мэдээ, мэдээллийг дор дурдсан хавсралтын дагуу үнэн зөв бэлтгэж, тухайн өдрийн 16:10 цагаас өмнө Монголбанкны мөнгөний захын үйл ажиллагаа хариуцсан газарт "Монголбанкны банкны тайлангийн систем"-ээр хүргүүлнэ.

2.1.1."Гадаад валютын спот арилжааны мэдээ"-г энэ журмын нэгдүгээр хавсралтын дагуу;

2.1.2."Тавин мянган ам.доллар болон түүнээс дээш дүнтэй гадаад валютын спот арилжааны мэдээ"-г энэ журмын хоёрдугаар хавсралтын дагуу;

2.1.3."Гадаад валютын үүсмэл хэрэгслийн арилжааны мэдээ"-г энэ журмын гуравдугаар хавсралтын дагуу.

2.2.Банкны сүлжээ, системд саатал гарсан тохиолдолд банк нь энэ журмын 2.1.1-2.1.3 дахь хэсэгт заасан мэдээ, мэдээллийг цахим шуудангаар, эсвэл эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, банкны тэмдгээр баталгаажсан албан бичгээр ирүүлнэ.

2.3.Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас, эсхүл Монголбанкнаас зөвшөөрөл олгосон бусад нөхцөлд банк энэ журмын 2.1.1-2.1.3 дахь хэсэгт заасан мэдээ, мэдээллийг энэ журмын 2.1 болон 2.2-т заасан байдлаар хүргүүлэх боломжгүй болсон тохиолдолд Монголбанкны мөнгөний захын үйл ажиллагаа хариуцсан газраас өгсөн чиглэлийн дагуу холбогдох мэдээллийг бэлтгэн хүргүүлнэ.

2.4.Банк энэ журмын 2.2 болон 2.3 дахь хэсэгт заасны дагуу мэдээллийг бэлтгэн ирүүлэхдээ үүссэн нөхцөл байдлыг Монголбанканд урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авсан байна.

2.5.Банк энэ журмын 2.2 болон 2.3 дахь хэсэгт заасны дагуу мэдээллийг бэлтгэн, ирүүлсэн тохиолдолд холбогдох тайлбарыг ажлын 5 өдрийн дотор Монголбанкны мөнгөний захын үйл ажиллагаа хариуцсан газарт албан бичгээр хүргүүлнэ.

2.6.Банк энэ журмын 2.2 болон 2.3 дахь хэсэгт заасны дагуу мэдээллийг бэлтгэн, ирүүлсэн тохиолдолд банкны сүлжээ, системийн саатал засварлагдсан, байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс, Монголбанкнаас харгалзан үзсэн бусад нөхцөл дуусгавар болсон даруйд энэ журмын 2.1.1-2.1.3 дахь хэсэгт заасан мэдээ мэдээллийг энэ журмын 2.1-д заасны дагуу бэлтгэн хүргүүлнэ.

2.7.Банк нь ирүүлсэн мэдээ, мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.

2.8.Банк нь гадаад валютын арилжааны мэдээний үнэн зөв, бодитой байдлыг хариуцах дөрөв хүртэлх ажилтны нэр, албан тушаал, цахим хаягийн мэдээллийг өөрчлөгдсөн тухай бүр Монголбанкны мөнгөний захын үйл ажиллагаа хариуцсан газарт domex@mongolbank.mn цахим хаягаар мэдэгдэнэ.

2.9.Монголбанкнаас энэ журмын 4.3-т заасны дагуу холбогдох шалгалтыг хийж гүйцэтгэхэд болон шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд банк Монголбанкнаас шаардсан мэдээ, мэдээллийг тухай бүр гаргаж өгнө.

ГУРАВ. МОНГОЛБАНК МЭДЭЭ ХҮЛЭЭН АВАХ

3 3.1.Монголбанк нь дараах бүрэн эрхтэй:

3.1.1Энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан мэдээллийг авах;

3.1.2.Энэ журмын 2 дахь хэсэгт заасан үүргээ банк биелүүлж буй эсэхэд хяналт тавих;

3.1.3.Энэ журмын заалтыг биелүүлээгүй банканд Валютын зохицуулалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хяналт, хариуцлагыг ногдуулах;

3.2.Монголбанкны мөнгөний захын үйл ажиллагаа хариуцсан газар нь гадаад валютын арилжааны мэдээний үнэн зөв, бодитой байдлыг хариуцах үүрэг бүхий дөрөв хүртэлх ажилтны нэр, албан тушаал, цахим хаягийн мэдээллийг тухайн банкнаас энэ журмын 2.8 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, мэдээллийн сан үүсгэн "Монголбанкны банкны тайлангийн систем"-д мэдээлэл оруулах, хянах эрх бүхий хэрэглэгчийн нэр, нууц үгийг холбогдох ажилтанд өгнө.

3.3.Монголбанк нь "Монголбанкны банкны тайлангийн систем"-ээр хүргүүлсэн мэдээлэл болон энэ журмын холбогдох заалтын дагуу Монголбанкны мэдээллийн санд бүртгэлтэй цахим хаяг, албан бичгээр ирүүлсэн мэдээллийг хүлээн зөвшөөрнө.

ДӨРӨВ. ХЯНАЛТ

4 4.1.Энэ журмын 2 дахь хэсэгт заасны дагуу ирүүлсэн мэдээ, мэдээллийн үнэн зөв, бодитой байдлыг уг мэдээ, мэдээллийг ирүүлсэн банк бүрэн хариуцна.

4.2.Валютын арилжааны мэдээ ирүүлэхдээ хугацаа хоцроосон, энэ журмын дагуу ирүүлээгүй бол холбогдох хуульд заасан арга хэмжээ авна.

--- оОо ---

"Гадаад валютын арилжааны мэдээ гаргах журам"-ын нэгдүгээр хавсралт

ГАДААД ВАЛЮТЫН СПОТ АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Тайлбар:

 Голлох валют мөн эсэхээс үл хамаарч бүх төрлийн валютад холбогдох спот арилжааг мэдээлэх. Ингэхдээ биет алтны арилжааг валют арилжаанд хамааруулахгүй байх;

 "Мэдээний огноо", "Хэлцэл хийгдсэн огноо" болон "Эхний гүйлгээний огноо"-ны ялгааг сайтар анхаарч, үнэн зөв бөглөсөн байх;

 "Харилцагчийн төрөл", "Спот, своп, форвард төрөл", "Төрөл (Бэлэн/Бэлэн бус)" баганад өгөгдсөн сонголтуудаас өөр мэдээлэл оруулахгүй, өгөгдсөн сонголтуудын бичигдсэн хэлбэрийг өөрчлөхгүй байх. Ингэхдээ хэлцлийн ханш нь бэлэн, бэлэн бус ханшийн аль болохоос хамаарч Бэлэн/Бэлэн бус төрлийг сонгох;

 Спот хэлцлийн мэдээллийг тухайн хэлцэл хийгдсэн өдөр ирүүлэх. Ингэхдээ хэлцэл тухайн өдрийн 15:30 цагаас хойш хийгдсэн бол журмын дагуу дараа өдрийн мэдээгээр ирүүлэх;

 Өгөгдсөн загварын хүрээнд оруулах боломжгүй ч хэлцлийн хувьд чухал ач холбогдолтой мэдээллийг тайлбар хэсэгт бичих. Ингэхдээ, төлбөр тооцоо хийгдсэн ч хэлцлийн ханшаар буцсан арилжаанд "Буцсан арилжаа", төлбөр тооцоо хийгдэлгүй цуцлагдсан арилжаанд "Цуцлагдсан арилжаа", шүүхийн шийдвэрээр хийгдэж буй арилжаанд "Шүүхийн шийдвэрээр", харилцагчийн нэрийг нууцалсан зохицуулалт бүхий талбарт хийсэн арилжаанд "Цахим талбарын арилжаа", валют арилжааны гүйлгээний шимтгэл төлөх, эрсдэлийн сан байгуулах зэрэгтэй холбоотой хийгдсэн дотоод арилжаанд "Дотоод арилжаа", олон улсын картын гүйлгээнд холбогдох арилжаанд "Картын гүйлгээ" гэх тайлбарыг тус тус оруулах, дээрхээс бусад тохиолдолд тайлбар оруулах заавар, чиглэлийг Монголбанкнаас тухай бүр авах;

 Монголбанк нь "Банкны тайлангийн систем"-ээр дамжуулан зөвхөн "Хянасан" төлөвтэй мэдээг хүлээн авна. "Хянасан" төлөвтэй мэдээнд банк засвар оруулах боломжгүй бөгөөд засвар оруулах шаардлагатай тохиолдолд тухай бүр Монголбанкны холбогдох ажилтанд мэдэгдэж, "Хянасан" төлөвийг цуцлуулах замаар мэдээллийг шинэчлэн оруулна.

"Гадаад валютын арилжааны мэдээ гаргах журам"-ын хоёрдугаар хавсралт

50,000 АМ.ДОЛЛАР БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ДҮНТЭЙ ГАДААД ВАЛЮТЫН

СПОТ АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Тайлбар:

 Голлох валют мөн эсэхээс үл хамаарч бүх төрлийн валютад холбогдох 50,000 ам.доллар (бусад валютын хувьд үүнтэй дүйцэх хэмжээний) болон түүнээс дээш дүнтэй спот арилжааг арилжаа нэг бүрээр мэдээлэх. Ингэхдээ биет алтны арилжааг валют арилжаанд хамааруулахгүй байх;

 "Мэдээний огноо", "Хэлцэл хийгдсэн огноо" болон "Эхний гүйлгээний огноо"-ны ялгааг сайтар анхаарч, үнэн зөв бөглөсөн байх;

 "Харилцагчийн төрөл", "Спот, своп, форвард төрөл", "Төрөл (Бэлэн/Бэлэн бус)" баганад өгөгдсөн сонголтуудаас өөр мэдээлэл оруулахгүй, өгөгдсөн сонголтуудын бичигдсэн хэлбэрийг өөрчлөхгүй байх. Ингэхдээ хэлцлийн ханш нь бэлэн, бэлэн бус ханшийн аль болохоос хамаарч Бэлэн/Бэлэн бус төрлийг сонгох;

 Спот хэлцлийн мэдээллийг тухайн хэлцэл хийгдсэн өдөр ирүүлэх. Ингэхдээ хэлцэл тухайн өдрийн 15:30 цагаас хойш хийгдсэн бол журмын дагуу дараа өдрийн мэдээгээр ирүүлэх;

 Гадаад болон дотоодын иргэний хувьд харилцагчийн нэрийг овог нэр гэсэн дарааллаар, холбогдох иргэний үнэмлэх, гадаад паспорт дахь бичиглэлийн дагуу, алдаагүй, зөв бичих. Гадаад болон дотоодын аж ахуйн нэгж байгууллагын нэрийг тухайн улсын бизнес регистрийн санд бүртгэлтэй нэрээр, алдаагүй зөв бичих;

 Дотоодын иргэний хувьд тухайн иргэний Улсын бүртгэлд бүртгэгдсэн регистрийн дугаар, гадаадын иргэний хувьд гадаад паспортын дугаар, гадаад болон дотоодын ААНБайгууллагын хувьд тухайн улсын бизнес регистрийн санд бүртгэлтэй регистрийн дугаар байх;

 Дотоодын иргэн, аж ахуйн нэгжийн овог, нэр, регистрийн дугаар нь "ХУР" төрийн мэдээлэл солилцооны систем дэх бүртгэлээс зөрөхгүй байх;

 Өгөгдсөн загварын хүрээнд оруулах боломжгүй ч хэлцлийн хувьд чухал ач холбогдолтой мэдээллийг тайлбар хэсэгт бичих. Ингэхдээ, төлбөр тооцоо хийгдсэн ч хэлцлийн ханшаар буцсан арилжаанд "Буцсан арилжаа", төлбөр тооцоо хийгдэлгүй цуцлагдсан арилжаанд "Цуцлагдсан арилжаа", шүүхийн шийдвэрээр хийгдэж буй арилжаанд "Шүүхийн шийдвэрээр", харилцагчийн нэрийг нууцалсан зохицуулалт бүхий цахим талбарт хийсэн арилжаанд "Цахим талбарын арилжаа", валют арилжааны гүйлгээний шимтгэл төлөх, эрсдэлийн сан байгуулах зэрэгтэй холбоотой хийгдсэн дотоод арилжаанд "Дотоод арилжаа", олон улсын картын гүйлгээнд холбогдох арилжаанд "Картын гүйлгээ" гэх тайлбарыг тус тус оруулах, дээрхээс бусад тохиолдолд тайлбар оруулах заавар, чиглэлийг Монголбанкнаас тухай бүр авах;

 Монголбанк нь "Банкны тайлангийн систем"-ээр дамжуулан зөвхөн "Хянасан" төлөвтэй мэдээг хүлээн авна. "Хянасан" төлөвтэй мэдээнд банк засвар оруулах боломжгүй бөгөөд засвар оруулах шаардлагатай тохиолдолд тухай бүр Монголбанкны холбогдох ажилтанд мэдэгдэж, "Хянасан" төлөвийг цуцлуулах замаар мэдээллийг шинэчлэн оруулна.
"Гадаад валютын арилжааны мэдээ гаргах журам"-ын гуравдугаар хавсралт

4ГАДААД ВАЛЮТЫН ҮҮСМЭЛ ХЭРЭГСЛИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Тайлбар:

 Голлох валют мөн эсэхээс үл хамаарч бүх төрлийн валютад холбогдох 50,000 ам.доллар (бусад валютын хувьд үүнтэй дүйцэх хэмжээний) болон түүнээс дээш дүнтэй үүсмэл арилжааг арилжаа нэг бүрээр мэдээлэх. Ингэхдээ биет алтны арилжааг валют арилжаанд хамааруулахгүй байх;

 "Мэдээний огноо", "Хэлцэл хийгдсэн огноо" болон "Эхний гүйлгээний огноо" болон "Форвард гүйлгээний огноо"-ны ялгааг сайтар анхаарч, үнэн зөв бөглөсөн байх;

 "Харилцагчийн төрөл", "Спот, своп, форвард төрөл", "Төрөл (Бэлэн/Бэлэн бус)" баганад өгөгдсөн сонголтуудаас өөр мэдээлэл оруулахгүй, өгөгдсөн сонголтуудын бичигдсэн хэлбэрийг өөрчлөхгүй байх. Ингэхдээ хэлцлийн ханш нь бэлэн, бэлэн бус ханшийн аль болохоос хамаарч Бэлэн/Бэлэн бус төрлийг сонгох;

 "Своп", "Бодит бус своп", "Форвард", "Бодит бус форвард", "Опшин" төрлүүдийг тухайн хэлцэл хийгдсэн өдөр сонгож, холбогдох мэдээллүүдийг ирүүлэх. Ингэхдээ хэлцэл тухайн өдрийн 15:30 цагаас хойш хийгдсэн бол журмын дагуу дараа өдрийн мэдээнд оруулах;

 "Своп буцсан" төрлийг своп хэлцлийн буцах гүйлгээ хийгдсэн өдөр, "Бодит бус своп хаасан", "Форвард биелсэн", "Бодит бус форвард хаасан", "Опшин биелсэн" төрлүүдийг тухайн арилжаа биелсэн/хаасан өдөр сонгож, холбогдох мэдээг ирүүлэх;

 Гадаад болон дотоодын иргэний хувьд харилцагчийн нэрийг овог нэр гэсэн дарааллаар, холбогдох иргэний үнэмлэх, гадаад паспорт дахь бичиглэлийн дагуу, алдаагүй, зөв бичих. Гадаад болон дотоодын аж ахуйн нэгж байгууллагын нэрийг тухайн улсын бизнес регистрийн санд бүртгэлтэй нэрээр, алдаагүй зөв бичих;

 Дотоодын иргэний хувьд тухайн иргэний Улсын бүртгэлд бүртгэгдсэн регистрийн дугаар, гадаадын иргэний хувьд гадаад паспортын дугаар, гадаад болон дотоодын ААНБайгууллагын хувьд тухайн улсын бизнес регистрийн санд бүртгэлтэй регистрийн дугаар байх;

 Дотоодын иргэн, аж ахуйн нэгжийн овог, нэр, регистрийн дугаар нь "ХУР" төрийн мэдээлэл солилцооны систем дэх бүртгэлээс зөрөхгүй байх;

 Өгөгдсөн загварын хүрээнд оруулах боломжгүй ч хэлцлийн хувьд чухал ач холбогдолтой мэдээллийг тайлбар хэсэгт бичих. Ингэхдээ, төлбөр тооцоо хийгдсэн ч хэлцлийн ханшаар буцсан арилжаанд "Буцсан арилжаа", төлбөр тооцоо хийгдэлгүй цуцлагдсан арилжаанд "Цуцлагдсан арилжаа", шүүхийн шийдвэрээр хийгдэж буй арилжаанд "Шүүхийн шийдвэрээр", харилцагчийн нэрийг нууцалсан зохицуулалт бүхий цахим талбарт хийсэн арилжаанд "Цахим талбарын арилжаа", валют арилжааны гүйлгээний шимтгэл төлөх, эрсдэлийн сан байгуулах зэрэгтэй холбоотой хийгдсэн дотоод арилжаанд "Дотоод арилжаа", олон улсын картын гүйлгээнд холбогдох арилжаанд "Картын гүйлгээ" гэх тайлбарыг тус тус оруулах, дээрхээс бусад тохиолдолд тайлбар оруулах заавар, чиглэлийг Монголбанкнаас тухай бүр авах;

 Үүсмэл хэлцлийг сунгасан тохиолдолд сунгасан өдөр хэлцлийн мэдээллийг шинэчлэн ирүүлэх бөгөөд тайлбар баганад "Сунгасан арилжаа" гэж тайлбар оруулах;

 Үүсмэл хэлцлийн хүүний гүйлгээг спот арилжааны мэдээнд спот арилжаа байдлаар бүртгэхгүй байх. Харин гадаад валютын үүсмэл хэрэгслийн арилжааны мэдээнд "Хүүний гүйлгээ" гэсэн тайлбартайгаар холбогдох мэдээллийг ирүүлэх;