- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХАНХОНГОР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМАГ ХАНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр
Дугаар 5/2
Өгөөмөр
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын малчин болон мал бүхий этгээдээс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай.
Үүнд:
Тэмээ - 200 төгрөг
Адуу - 1000 төгрөг
Үхэр - 200 төгрөг
Хонь - 500 төгрөг
Ямаа - 1000 төгрөг
2024 онд адуу – 0 төгрөг, хонь – 0 төгрөг, үхэр – 0 төгрөг, адуу – 0 төгрөг, тэмээ – 0 төгрөг. Энэ хэсгийг Өмнөговь аймаг Ханхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 15/05 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
2.Сумын өмнөх оны эцсийн мал тооллогын дүнд үндэслэн дээрх төрөл хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Батбаатар/-д даалгасугай.
3.Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай тогтоол холбогдох баримт бичгийн бүрдлийг ханган Хууль зүйн дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх арга хэмжээ авахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ц.Мөнхдалай/, Ажлын хэсгийн ахлагч /М.Баярсайхан/ нарт даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4/2 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г.САЙНБУЯН

ӨМНӨГОВЬ АЙМАГ ХАНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 2/12
Ханхонгор сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Сумын малчин болон мал бүхий иргэдээс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай.
Үүнд:
Тэмээ - 600 төгрөг
Адуу - 600 төгрөг
Үхэр - 600 төгрөг
Хонь - 600 төгрөг
Ямаа - 600 төгрөг
2. Сумын 2024 оны жилийн эцсийн мал тооллогын дүнг үндэслэн дээрх төрөл хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Т.Наранжаргал)-д даалгасугай.
3. Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай тогтоол холбогдох баримт бичгийн бүрдлийг ханган Хууль зүйн дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэх арга хэмжээ авахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Мөнхдалай), Татварын Улсын байцаагч (Б.Нямсүрэн) нарт даалгасугай.
4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн 5/02 дугаар тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 15/05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА А.БАЯР-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
