A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМАГ

БҮРЭНТОГТОХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 07

Шивээговь сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус III хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг малын төрөл тус бүрт дор дурдсан хэмжээгээр тогтоосугай.

Адуу – 1000 төгрөг

Үхэр – 1000 төгрөг

Тэмээ – 0 төгрөг

Хонь – 400 төгрөг

Ямаа - 800 төгрөг

2.Малын тоо толгойд ногдох албан татварыг холбогдох хууль, журамд заасны дагуу төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга (Л.Аззаяа), Татварын улсын байцаагч (Б.Ундармаа), багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын 1 хувийг холбогдох материалын хамт бүрдүүлж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн "Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл"-д бүртгүүлэхийг сумын Засаг даргын орлогч (Ч.Өлзийцогт)-д даалгасугай.

4.Уг тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэний дараа дагаж мөрдсүгэй.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга (М.Эсмэдэх)-д үүрэг болгосугай.

ДАРГА М.ЭСМЭДЭХ