- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УЛААН-УУЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛААН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 01
Төгөл
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д" дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Татварын Ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын малчин, мал бүхий этгээдээс тэмээг 300 төгрөг, адууг 500 төгрөг, үхэрийг 200 төгрөг, хонийг 200 төгрөг, ямааг 300 төгрөг байхаар албан татвар ногдуулж, шинэчлэн тогтоосугай.
2.Тогтоогдсон хувь хэмжээг холбогдох хууль журамд заасны дагуу сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, баг тус бүрээс орсон орлогыг тухайн багт нь төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт болон малын тоо толгойн албан татварт ногдуулах, төлөх, тайлагнах журамд нийцүүлэн зарцуулахыг төсвийн Ерөнхийлөн захирагч буюу сумын Засаг дарга (Б.Бүрэнчөдөр), Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга (Б.Хишигсүрэн) нарт үүрэг болгосугай.
3.Малын тоо толгойн албан татварын тухай хууль, энэхүү тогтоолыг малчид иргэд, татвар төлөгчдөд сурталчилж ажиллахыг нийт төлөөлөгчид, малын тоо толгойн албан татвар хураах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт ажилтан, албан хаагчид, ирэгэдэд уриалсугай.
4.Уг тогтоол буюу захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж, мөрдсүгэй.
/Энэ тогтоолын үйлчлэлийг зөвхөн 2024 онд мөрдөхгүй байхаар тогтсугай./ Энэ хэсэгт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
5.Гарсан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (Н.Батбаяр)-д даалгасугай.
6.Энэхүү тогтоол хэрэгжихтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит II хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
