- Нүүр
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл
- ЖАГСААЛТ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 01
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.9.8 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
"Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга"-ыг хоёрдугаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тохиолдлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг гуравдугаар, "Төлбөрийг нь төр хариуцан амбулаториор эмчлэх өвчин, эмгэг ба түүнд хэрэглэх эмийн жагсаалт"-ыг дөрөвдүгээр, "Төлбөрийг нь төр хариуцах эмийн санхүүжилтийг тооцох, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг дор дурдсан албан тушаалтанд даалгасугай: /ЭМДҮЗ-ийн 2023 оны 08 дугаар тогтоолоор 1, 2, 3 дугаар хавсралтыг хүчингүй болгосон/
2.1. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Ц.Эрдэмбилэг/-д:
2.1.1. энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар шуурхай хангах арга хэмжээг авч ажиллах;
2.1.2. эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хянахад ашиглаж байгаа удирдлага, мэдээллийн систем, програмд холбогдох өөрчлөлт хийх;
2.1.3. Энэхүү тогтоолын хэрэгжилттэй уялдуулан Эрүүл мэндийн сайдаас батлах холбогдох дүрэм, журам, тусламж, үйлчилгээний жагсаалтыг шинэчлэн батлуулах;
2.2. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-д:
2.2.1. эрүүл мэндийн даатгалын цахим (HIGS) систем болон програм хангамжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийх;
2.2.2. эрүүл мэндийн байгууллага, даатгуулагчаас холбогдох журамд заасныг зөрчиж нэмэлт төлбөр авсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулах гэрээнд тодорхой тусгах;
2.2.3. энэхүү тогтоолын хавсралтаар баталсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон эмийн жагсаалт, төлбөрийн хэмжээ, холбогдох журмын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай мэдээлэх;
2.2.4. тогтоолын хэрэгжилтэд хагас, бүтэн жилээр үнэлгээ хийх, үнэлгээний тайланг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах;
2.2.5. эрүүл мэндийн байгууллагуудаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг бодит цагийн горимоор хүлээн авч холбогдох эрх зүйн хүрээнд тусламж, үйлчилгээг худалдан авах;
2.2.6. Коронавируст халдвар /КОВИД-19/ өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өвчлөлийн тархалтаас шалтгаалан гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын гэрээнд заасан хүчин чадал, төсвийн хязгаарт нийцүүлэн тусламж, үйлчилгээг худалдан авч, сангийн төсвийн тэнцлийг хангах;
2.3. Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д:
2.3.1. холбогдох програм хангамжид нэмэлт, өөрчлөлт оруулах, эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
2.4. Төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын дарга (захирал) нарт:
2.4.1. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналт, санхүүжилт, төлбөр тооцооны програм, цахим системийг бодит цагийн горимд шилжүүлж, энэ тогтоолын хавсралтаар баталсан тусламж, үйлчилгээний өртөг, тариф болон журамд заасан зохицуулалттай холбоотой хөгжүүлэлт хийж үйл ажиллагаандаа мөрдөх;
2.4.2. иргэн, даатгуулагчаас журам, тогтоол, гэрээнд тусгаснаас өөр нэмэлт төлбөр авахгүй байх;
Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны "Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Л.Номин/-нд даалгасугай.
ДАРГА С.ЭНХБОЛД
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 06
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.9.8 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга"-ыг хоёрдугаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам"-ыг гуравдугаар, "Төрөөс төлбөрийг нь хариуцах эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг дөрөвдүгээр, "Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт, хэлбэр, тун"-г тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг дор дурдсан албан тушаалтанд даалгасугай:
2.1. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Д.Очирбатад)-д:
1/ Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх талаар эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар шуурхай хангаж, чиглэл бүхий албан даалгавар хүргүүлэх;
2/ Эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хянахад ашиглаж байгаа удирдлага, мэдээллийн систем, программд холбогдох өөрчлөлт хийх ажлыг зохион байгуулах;
3/ Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг судалж, эрүүл мэндийн даатгалын сангаас худалдан авах тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг тогтоох, шаардлагагүй хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг бууруулах бодлогын арга хэмжээг тодорхойлох;
4/ Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардлагатай тохиолдолд Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэр, дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн батлуулах;
5/ Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн зардлыг өөрийн үйл ажиллагааны орлого болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний орлоготой уялдуулах замаар зарцуулалтын эрхийг нээх, санхүүжилтэд хяналт тавих;
6/ Тогтоолын хэрэгжилтийн үр дүнд явцын үнэлгээг жил бүр, эцсийн үнэлгээг тухайн тогтоол хүчингүй болсны дараах улиралд багтаан хийж, дүгнэлт гаргах, зөвлөмж, чиглэлийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд тухай бүр хүргүүлэх.
7/Тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс үзүүлж буй зарим тусламж, үйлчилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт нутагшуулах цогц төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах;
/Энэ заалтыг ЭМДҮЗ-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 14 дүгээр тогтоолоор нэмсэн/
2.2. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга (Л.Бямбасүрэн)-д:
1/ Эрүүл мэндийн даатгалын цахим (HICS) систем болон холбогдох программ хангамжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийх;
2/ Эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах, сангийн тэнцлийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
3/ Эрүүл мэндийн байгууллага холбогдох журамд заасныг зөрчиж, даатгуулагчаас нэмэлт төлбөр авсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулах гэрээнд тодорхой тусгах;
4/ Оношийн хамааралтай бүлгийн жагсаалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулсан гэрээг шинэчлэх, тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тоо хэмжээг тогтоох, гэрээнд тусгах;
5/ Тогтоолын төслийн 2.2 дахь заалтын 4-т Оношийн хамааралтай бүлгийн жагсаалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулсан гэрээг 2024 оны 04 дүгээр сард багтаан шинэчлэх, тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тоо хэмжээг тогтоох, гэрээнд тусгах гэж өөрчлөх;
6/ Энэхүү тогтоолын хавсралтаар баталсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний жагсаалт, төлбөрийн хэмжээ, холбогдох журмын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай мэдээлэх, даатгуулагчийг болон эрүүл мэндийн байгууллагыг мэдээллээр хангах;
7/ Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад тогтоолын талаар сургалт зохион байгуулах;
8/ Тогтоолын хэрэгжилтийн жил бүрийн тайланг Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан хүргүүлэх;
9/ Эрүүл мэндийн байгууллагуудаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэл, анхан шатны маягтын дагуух мэдээллийг бодит цагийн горимоор хүлээн авч, холбогдох эрх зүйн хүрээнд тусламж, үйлчилгээг худалдан авах.
2.2.10.Эрүүл мэндийн яамнаас 2023 онд байгуулсан Хорт хавдрын дархлаа эмчилгээний зарим эмийг олон улсаас худалдан авах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд санхүүжүүлэх бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг ЭМДҮЗ-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 14 дүгээр тогтоолоор нэмсэн/
21.2.Төлбөрийг нь төр хариуцах эмийн жагсаалтад багтсан эмүүдэд импортын лиценз олгосон тухай мэдээллийг сар бүр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлж ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар /Ш.Энхтуяа/-т үүрэг болгосугай.
/Энэ заалтыг ЭМДҮЗ-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 14 дүгээр тогтоолоор нэмсэн/
2.3. Эрүүл мэндийн байгууллагын дарга (захирал) нарт:
1/ Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтын дагуу жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж хэрэгжүүлэх, 6.4.1 дэх заалтын дагуу төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 6.4.8 дахь заалтын дагуу төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх;
2/ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд багтсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зардлыг нэн тэргүүнд санхүүжүүлэх, зардлын бүрэлдэхүүнд багтаагүй хөрөнгө оруулалт, том урсгал засвар, бараа үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхгүй байх зарчмыг санхүүгийн удирдлагад баримтлах;
3/ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналт, санхүүжилт, төлбөр тооцооны программ, нэхэмжлэлийг хянахад шаардлагатай анхан шатны маягтын дагуух мэдээллийг цахим системд оруулж, бодит цагийн горимд шилжүүлж журамд заасны дагуу илгээх, энэ тогтоолын хавсралтаар баталсан тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ болон журамд заасан зохицуулалттай холбоотой хөгжүүлэлт хийж үйл ажиллагаандаа мөрдөх;
4/ Иргэн, даатгуулагчаас журам, тогтоол, гэрээнд тусгаснаас өөр нэмэлт төлбөр авахгүй байх;
5/ Эрүүл мэндийн салбарын эрэлт, нийлүүлэлтийн бодлоготой уялдуулан эмнэлгээс үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, зохион байгуулалтыг иргэн, даатгуулагчид сөргөөр нөлөөлөхгүйгээр шинэчлэн зохион байгуулах,
6/ Иргэн даатгуулагчид эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээ, тогтоолын талаар үнэн зөв мэдээллээр хангах;
Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн "Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 2023 оны 08 дугаар тогтоол, 2022 оны 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. Энэхүү тогтоолыг холбогдох хууль, журамд заасны дагуу Хууль зүйн яаманд бүртгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга (Т.Батмөнх)-д даалгасугай.
ДАРГА С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A