A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны товлол, давтамж
Бүлэг: 1979

 

Эрүүл мэндийн сайдын 2022 оны03 дугаар сарын 15-ны өдрийн А/139 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны товлол, давтамж

  

Нэг. Насанд хүрэгсдийн эрт илрүүлгийн товлол, давтамж

 

Үзлэг, шинжилгээ, оношилгоо

18-24 нас

25-34

35-44

45-54

55-64

65-аас дээш

                 Эрсдэлийн үнэлгээ

1

1

 Зүрх судасны өвчний нийт эрсдэлийн үнэлгээ

 

 

 

40-өөс дээш насанд 1 жилд 1 удаа

2

 Чихрийн шижингийн  эрсдэлийн үнэлгээ

 

 

35-аас дээш насанд 1 жилд 1 удаа

3

Сүрьеэгийн үнэлгээ

1 жилд 1 удаа

4

 Сэтгэцийн эрүүл мэндийн  эрсдэлийн үнэлгээ

21 насанд

 

 

 

45 насанд

60 насанд

 

                 Эмнэл зүйн үзлэг

2

1

Эрүүл мэнд, бие бялдрын бүрдмэл үнэлгээ (биеийн жингийн индекс, бүслэхийн тойрог, биеийн бүтэц найрлага тодорхойлох-яс, булчин, өөхний эзлэх хувь)

1 жилд 1 удаа

2

Артерийн даралт хэмжих

                Лабораторийн шинжилгээ

3

1

 Биохимийн шинжилгээ (Алат, Асат,  шууд билирубин, холестрин, триглицерид, амилаза, креатинин, мочевин)

1 жилд 1 удаа

2

Цусны ерөнхий шинжилгээ

1 жилд 1 удаа

3

Шээсний ерөнхий шинжилгээ

1 жилд 1 удаа

4

Өлөн үеийн глюкоз

 

 

35-аас дээш насанд 1 жилд 1 удаа

5

Эсийн шинжилгээ ПАП сорил (эмэгтэй)

 

30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 насанд

 

6

Гепатит С илрүүлэх хурдавчилсан сорил

18-аас дээш насанд 1 жилд 1 удаа

7

Гепатит В  илрүүлэх хурдавчилсан сорил

 

30-с дээш насанд бүх хүн 1 жилд 1 удаа

8

Тэмбүү илрүүлэх хурдавчилсан сорил

18-34 насны бүх хүн 1 жилд 1 удаа

 

 

 

 

 

9

ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил

18-34 насны бүх хүн 1 жилд 1 удаа

 

 

 

 

 

                  Багажийн шинжилгээ

4

1

Зүрхний цахилгаан бичлэг

1 жилд 1 удаа

2

 Улаан хоолой, ходоодны дуран (хавдар, ходоодны үрэвсэлт өвчин)

 

 

35-аас дээш насанд  жилд 1 удаа

3

Цээжний рентген шинжилгээ (уушигны хавдар, сүрьеэ, уушигны үрэвсэл)

1 жилд 1 удаа

4

Хэвлийн ЭХО  (элэг, цөс, нойр булчирхай, дэлүү, 2 бөөр, түрүү булчирхай)

1 жилд 1 удаа

5

Бамбайн хэт авиа

 

 

 

40-с дээш  насанд 2 жилд 1  удаа

6

Хөхний хэт авиа

 

 

 

40-с дээш  насанд 1 жилд 1  удаа

           Эмчээс насны багцаар дүгнэх, зөвлөх

                         

 

Хоёр. Хүүхдийн эрт илрүүлгийн товлол, давтамж

Үзлэг, шинжилгээ, оношилгоо

0-5 нас

6-17 нас

                Эрсдэлийн үнэлгээ

1

Батлагдсан асуумжийн дагуу /ХБӨ-ний эрсдэлийн үнэлгээ. Биеийн жингийн индекс, бүслэхийн тойрог,  биеийн бүтэц найрлага тодорхойлох-яс, булчин, өөхний эзлэх хувь /

 18 сартайгаас эхлэн жилд 1 удаа

2

Сэтгэцийн эрүүл мэндийн  эрсдэлийн үнэлгээ

18 сар, 3, 6, 14 насанд

               Эмнэл зүйн үзлэг

1

Амны хөндийн үзлэг

18 сартайгаас 2, 3, 5, 12, 15 настайд

2

Нүдний үзлэг, хараа шалгах

4 настайд 1 удаа

6 настайд 1 удаа

3

Сүрьеэгийн үзлэг

 

2 жилд 1 удаа

4

Эмчийн үзлэг

1 жилд 1 удаа

2 жилд 1 удаа