A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар А-135

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.3 дахь хэсгийн 6.3.3, 6.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Монголбанкны төлбөрийн картын клирингийн системийн дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Монголбанкны төлбөрийн картын клирингийн системийн оролцогч нарт даалгасугай.

3.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төлбөр тооцооны газар (Э.Анар), Дотоод аудитын газар (Т.Амарсайхан)-т тус тус үүрэг болгосугай.

4.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хууль, эрх зүйн газар (Д.Аюуш), Төлбөр тооцооны газар (Э.Анар)-т тус тус үүрэг болгосугай.

5.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А-81 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН