A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 5 дугар сарын 23-ны өдөр

Дугаар А/427

Улаанбаатар хот

Тушаалд өөрчлөлт оруулж, маягтын загвар батлах тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх мэдүүлэг, маягтын загварыг шинэчлэн батлах тухай" А/429 дүгээр тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан "Барьцааны гэрээ /ипотек/-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /ЭУБ-06 маягт/"-д өөрчлөлт оруулсугай.

2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх мэдүүлэг, маягтын загварыг шинэчлэн батлах тухай" А/429 дүгээр тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан "Барьцааны гэрээ /ипотек/-ний нэмэлт, өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт /ЭУБ-13 маягт/"-ийн загварыг 13 дугаар хавсралтаар нэмсүгэй.

3.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар /Б.Ариунболд/-т үүрэг болгосугай.

ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН