- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХОВД СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №32 2022.11.04/

УВС АЙМАГ ХОВД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 8/11
Хөх толгой
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын хэмжээг нэгдүгээр хавсралтаар, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамж, үнэ тарифыг аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтийг жил бүр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (У.Түмэндэмбэрэл)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолыг хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын Хууль эрх зүй, хяналт- шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн (Д.Одончимэг)-д даалгасугай.
ДАРГА Т.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
