- Нүүр
- Сайдын тушаал
- УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН НОМЫН САНГИЙН НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Соёлын сайдын 2022 оны 10 дугаар
сарын 31-ний өдрийн А/379 дүгээр тушаалын хавсралт
УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН НОМЫН САНГИЙН
НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Улсын болон орон нутгийн номын сан (цаашид "номын сан" гэх)-гаас иргэн, хуулийн этгээдэд номын сангийн нэмэлт үйлчилгээ үзүүлэхтэй холбогдох харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Номын сан нь нэмэлт үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлэхдээ Төсвийн тухай хууль, Соёлын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, Номын сангийн тухай хууль болон холбогдох журмыг баримтална.
1.3.Энэхүү журмыг улсын болон орон нутгийн номын сан, номын сангаас нэмэлт үйлчилгээ авч байгаа иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Хоёр. Номын сангийн нэмэлт үйлчилгээ
2.1.Номын сан нь Номын сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2-11.2.7- д заасан уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн дараах нэмэлт үйлчилгээг үзүүлнэ.
2.1.1.гэрээр ном олгох үйлчилгээ;
2.1. 2.ном зүйн үйлчилгээ;
2.1.3.тусгай бүлгийн уншигчийн хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээ;
2.1.4.цахим уншлагын үйлчилгээ;
2.1.5.зөөврийн номын сангийн үйлчилгээ;
2.1.6.ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг хувилан олшруулах үйлчилгээ.
2.2.Цахим уншлагын үйлчилгээг Номын сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан журмын дагуу үзүүлнэ.
2.3.Зөөврийн номын сангийн үйлчилгээг Номын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан журмын дагуу үзүүлнэ.
Гурав. Гэрээр ном олгох үйлчилгээ
3.1.Тухайн номын санд бүртгэлтэй уншигчдад тодорхой хугацаанд гэрээр ном олгох үйлчилгээ үзүүлнэ.
3.2.Номын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасны дагуу үнэт ховор ном, лавлах материал, гурав хүртэлх хувьтай ном, тогтмол хэвлэлийг гэрээр олгохгүй.
3.3.Гэрээр ном олгох үйлчилгээнд тавих шаардлага:
3.3.1.гэрээр ном олгохдоо тухайн номын тоо ширхэг, эрэлт хэрэгцээг харгалзан хугацааг тогтоох, сунгах;
3.3.2.номын сангийн үйлчилгээний журмыг баримтлах.
3.4.Уншигчийн гэрээр ном олгохтой холбоотой хүлээх үүрэг:
3.4.1.уншигч нь гэрээр олгосон номын бүрэн бүтэн байдлыг хангах;
3.4.2.уншигч нь гэрээр олгосон номыг алдсан тохиолдолд зохих журмын дагуу төлөх.
Дөрөв. Ном зүйн үйлчилгээ
4.1.Ном зүйн үйлчилгээ нь ном, хэвлэмэл бүтээгдэхүүн болон цахим эх сурвалжийг ашиглан уншигчид лавлагаа мэдээлэл гаргах дараах үйлчилгээ байна:
4.1.2.уншигчдын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны болон мэдээллийн бусад хэрэгцээнд зориулан ном зүйн үйлчилгээ үзүүлнэ;
4.1.3.ном хэвлэлийн бүтээгдэхүүн болон цахим эх сурвалж, мэдээллийн санг ашиглах ном зүйн үйлчилгээ үзүүлнэ;
4.1.4.Номын сан нь өгөгдсөн ном зүйн лавлагааны цаасан болон цахим мэдээллийн санг үүсгэнэ.
Тав. Тусгай бүлгийн уншигчийн хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээ
5.1.Номын сан нь Номын сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан уншигчид уг хуулийн 15 дугаар зүйлд заасан үйлчилгээг үзүүлнэ.
5.2.Тусгай бүлгийн уншигчийн хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээг номын сан өөрийн судалгаа, төлөвлөгөөнд үндэслэн зохион байгуулахаас гадна уншигчийн захиалгын дагуу хүргэж болно.
5.3.Номын сангаас тусгай бүлгийн уншигчийн хэрэгцээг хангахад чиглэсэн үйлчилгээ үзүүлэх нөхцөл, хугацааг байгууллагын үйлчилгээний дотоод журмаар зохицуулна.
5.4.Тусгай бүлгийн уншигчид номын сангийн үйлчилгээг хүргэхдээ хөгжлийн бэрхшээлийн төрөлд тохирох форматаар ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг хүргэж үйлчилнэ.
Зургаа. Ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг хувилан олшруулах үйлчилгээ
6.1.Ном, хэвлэлийн бүтээгдэхүүний тодорхой хэсгийг хувилан олшруулах үйлчилгээ үзүүлж болно.
6.2.Уншигчийн хүсэлтээр эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, албан хэрэгцээнд тухайн ном, хэвлэлийн бүтээгдэхүүний олон улсын жишигт нийцүүлэн 15 хувиас илүүгүй хуудсыг хувилан олшруулж болно.
6.3.Уншигч нь 6.2-т зааснаас бусад ашиг олох зорилгоор хувилан олшруулахыг хориглоно.
Долоо. Бусад
7.1.Уншигчдын эрэлт хэрэгцээ болон үйлчилгээний цар хүрээнээс хамааран номын сангийн нэмэлт үйлчилгээний төлбөрийг Соёлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т заасны дагуу тогтооно.
7.2.Уншигч номын санд хохирол учруулбал хуульд заасны дагуу холбогдох хариуцлагыг хүлээлгэнэ.
7.3.Нэмэлт үйлчилгээний төлбөрийн тариф болон холбогдох мэдээллийг номын сангийн мэдээллийн самбар, угтах үйлчилгээний цэг, уншигч бүртгэл, лавлагаа мэдээллийн хэсэг, цахим хуудаст уншигчдад харагдахуйц, ойлгомжтой, ил тод байршуулна.
Текст томруулах
A
A
A