A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт
Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар тушаалын хавсралт

 

 

Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон

ажлын байрны жагсаалт

 

Нэг.Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон хөдөлмөрийн нөхцөл

 

1.1."Хөдөлмөрийн нөхцөл" Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг хэлэх бөгөөд  хүүхдийн бие, физиологийн хүчин чадлаас хэтэрсэн хүчин чармайлт шаардах, эсхүл хүүхдийн амь нас, бие махбодид аюул учруулах, эсхүл хүүхдийн бие махбод, оюун ухаан, сэтгэлзүйн хөгжилд саад учруулахуйц ажлын хэлбэр, тухайн ажлыг гүйцэтгэх байршил багтана.

 

1.2.Хүүхдийн хөдөлмөрт албадлага, хүч хэрэглэсэнд тооцох нөхцөл:

 

1.2.1.ажил олгогчийн мэдлийн байранд хорих;

1.2.2.эцэг, эхээсээ хол байрлаж, хоноглож ажиллах нөхцөл үүсгэх;

1.2.3.ажлын байрнаас гадуур бусадтай харилцах боломжгүй байх эсхүл хориглох;

1.2.4.ажил олгогч нь хүүхдийн баримт бичгийг барьцаалж, ажилтанд өгөхгүй байх;

1.2.5.эцэг, эх, харгалзан дэмжигч болон бусад хүмүүсийн өрийн барьцаа, төлөөсөнд ажил олгогчид ажиллах;

1.2.6.ямар нэгэн хариуцлага хүлээлгэхээр айлган сүрдүүлэх;

1.2.7.залилан эсхүл хуурч мэхлэх замаар ажиллуулах.

1.3.Хүүхдийн ёс суртахуун, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх ажил:

1.3.1.бооцоот уралдаан, интернет мөрийтэй тоглоом зэрэг мөрийцэх, бооцоо тавих бүх төрлийн ажил;

1.3.2.мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зэрэг бүх төрлийн хууль бус ажил, үйл ажиллагаа;

1.3.3.эротик үзүүлбэртэй холбоотой ажил эсхүл эротик үзүүлбэр үзүүлдэг газар ажиллах;

1.3.4.согтууруулах ундаа бэлтгэдэг, худалдаалдаг, түүгээр үйлчилдэг ажил;

1.3.5.хууль ёсоор болон хууль бусаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд (үүнд янжуур тамхи багтана) бодис тариалах, хураах, бэлтгэх, худалдаалах, түгээхтэй холбоотой ажил.

1.4.Хүүхдийг хүчирхийлэлд өртүүлэх магадлалтай ажил:

1.4.1.гэр бүл, хамт амьдардаг хүмүүсээс нь тусгаарлан, хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа эсэхийг хянах боломжгүй ажил;

1.4.2.харуул хамгаалалт зэрэг зэвсэг хэрэглэх, зөөх, хүч хэрэглэх шаардлага гарах ажил.

1.5.Хорт бодист хүүхэд хордох эрсдэлтэй ажил:

 

1.5.1.хавдар үүсгэгч, үр удамд сөрөг нөлөөтэй, нөхөн үржихүйн эрхтэнг хордуулах эрсдэлтэй ажил;

1.5.2.барилга зэрэг асбест агуулсан материалтай харьцах ажил;

1.5.3.химийн уусгагч, будагч бодис хэрэглэдэг ажил;

1.5.4.удаан задардаг органик (POPs), тогтвортой органик бохирдуулагч (POPs), тодорхой төрлийн песцитит ашиглах ажил;

1.5.5.хар тугалга, мөнгөн ус, хүнцэл, никель, берилли, бусад хортой металл ашиглах ажил;

1.5.6.ажлын байрны химийн сөрөг хүчин зүйлс, хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээний 50 хувиас илүү өртөлт бүхий ажил.  

1.6.Хүүхдийн аюулгүй байдалд аюул учруулах ажил:

 

1.6.1.газрын түвшнээс 2 метрээс илүү өндөрт дээвэр, тавцан, тагт, цонх, мод зэрэг дээр ажиллах;

1.6.2.цахилгаан, хийгээр ажиллах машин тоног төхөөрөмж (цахилгаан хөрөө, өрөм гэх мэт)-тэй харьцаж ажиллах;

1.6.3.галд шатах, дэлбэрэх аюултай бодистой харьцаж ажиллах;

1.6.4.хязгаарлагдмал орчинд ажиллах (үйлдвэрлэлийн зориулалттай хөргүүр гэх мэт);

1.6.5.цахилгаан үүсгүүр, цахилгаан утастай ажиллах, цахилгаанд цохиулах эрсдэлтэй ажил.

 

1.7.Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй физикийн хүчин зүйлсэд өртөх эрсдэлтэй ажил:

 

1.7.1.өндөр хурдтайгаар эргэлдэх болон тууш, долгионт хөдөлгөөн бүхий тоног төхөөрөмж, тухайлбал туузан дамжлага, өрмийн машин дээр гүйцэтгэх зэрэг ажил;

1.7.2.ажлын зааварчилгаа сонсох боломжгүй их дуу чимээтэй ажил;

1.7.3.радиацтай холбоотой ажил;

1.7.4.хэт халуун, хүйтэн цаг агаарын нөхцөлд олон цагаар ажиллах;

1.7.5.ажлын байрны физикийн сөрөг хүчин зүйлс хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээний 50 хувиас илүү өртөлт бүхий ажил.  

 

1.8.Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй биологийн аюулд өртөх эрсдэлтэй ажил:

 

1.8.1.мал амьтны дайралтад өртөх магадлалтай (мал үржүүлгийн үйл ажиллагааны явцад);

1.8.2.өвчтэй мал, шумуул зэрэг амьтдаас зоонозын гаралтай вирүс, бактери, паразитын халдвар авах магадлалтай;

1.8.3.үхсэн малын сэг, зэмтэй харьцаж ажиллах;

   1.8.4.эмгэг төрүүлэх нөлөөтэй бактери, вирүс зэрэг биологийн аюултай хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөх эрсдэлтэй.

1.9.Хүүхдэд эргономикийн аюул үүсгэх ажил: 

 

1.9.1. Өргөх зөөх ачааны зөвшөөрөгдөх дээд хэмжээ:

гараар - 16 нас хүртэлх /эрэгтэй хүүхэд 8 кг, эмэгтэй 5 кг/;

1.9.2.олон давтагдах эсхүл хүчилсэн хөдөлгөөн шаардах ажил.

 


Хоёр.Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажил мэргэжил

 

Салбар, дэд салбар

Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажил мэргэжил

Аюул

Тайлбар

2.1.Хөдөө аж ахуй

2.1.1.Хөдөө ахуйн үйлдвэрлэл

 

2.1.1.1.тариалах, газар хагалах, ургац хураах ажлыг механикжсан өөрөө явагч тоног төхөөрөмжөөр гүйцэтгэх

2.1.1.2.химийн бордоо, пестицит ашиглах, химийн хорт болон аюулт бодис, тэдгээртэй харьцах бүх төрлийн ажил

2.1.1.3.мод мөчирлөх, талбайгаас жимс хураах

-хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүд (хадагч, комбайн гэх мэт)-ийн хурдан хөдөлгөөнт эд ангиудад гар, бие хавчуулагдах аюултай.

-трактор болон бусад хөдөлгүүрт төхөөрөмжүүд эгц, хэвгий газар онхолдох магадлалтай.

-химийн бордоо, пестицитийг ургацын хэмжээг нэмэгдүүлэх өргөн ашигладаг.

-жимсний өндөр модноос ургац хураах, мод мөчирлөх үед өндрөөс унах эрсдэлтэй.

-хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хураах үед хүнд ачаа өргөж, зөөдөг. (биеийн жингийн 20 ба түүнээс илүү)

-насанд хүрээгүй хүн зохих сургалтанд хамрагдаагүй, хяналт сул байдгаас осол, гэмтэлд өртдөг.

-улирлын шинжтэй түр ажил хүүхэд эрхлэх үед цалин хөлс бага, эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй.

Насанд хүрээгүй ажилтанд хүнд машин механизм ажиллуулах талаар мэдлэг, дадлага туршлага байхгүйгээс гэмтэх, хурц хордлогод өртөх эрсдэлтэй.

2.1.2.Мал аж ахуйн үйлдвэрлэл

 

2.1.2.1.том хэмжээний хязгаарлагдмал орчинд ажиллах (амбаар, пин, малын тэжээлийн талбай гэх мэт)

2.1.2.2.амьтан сургах, эмнэг сургах

2.1.2.3.өвчтэй эсхүл үхсэн мал, амьтантай харьцах

2.1.2.4.мал үржүүлэг, хөнгөлөх, мал хээлтүүлгийн ажил

2.1.2.5.мал нядлах, мал нядлахад бэлтгэх ажил

2.1.2.6.өвс хадах, боох

2.1.2.7.мал эмнэлгийн төрөл бүрийн ажил үйлчилгээ

2.1.2.8.техник, тоног төхөөрөмжтэй ажиллах

2.1.2.9.зөгий үржүүлэгч

2.1.2.10.шувуун аж ахуйн ажилтан

2.1.2.11.Цаг уурын тохиромжгүй, онц аюултай үзэгдэл бүхий нөхцөлд мал хариулах, оторлох, тууварлах

-амьсгал боогдох, гацах, живэх, малын тэжээлийн тоног төхөөрөмжид (өрөм, тэжээлийн худаг, хоолойд) хавчуулагдах, хог хаягдал зайлуулах (малын өтөг, бууц хадгалах худаг) худагт унах

-бэлчээрийн бус маллагаатай мал, амьтны өвчнөөс сэргийлэх, хянах зорилгоор хэрэглэж байгаа хортой бодисын хордлогод өртөх

-мал амьтнаас хүнд халдах үүсгэгчээс халдвар авах

-малд өшиглүүлэх, мөргүүлэх зэрэг шалтгаанаар гэмтэх

-гэр бүлээсээ хол, тусдаа ажиллаж амьдарснаас сэтгэлзүйн стресс үүсэх

-ажлын талбайд бүтэн болон бүтэн бус цагаар ажиллаж, бие, сэтгэл зүйн хүчирхийлэл, үл хайхрах байдлаас үүсэх эрсдэл

 

Мал аж ахуйг үйлдвэрлэлийн зориулалтаар өсгөх орчин үеийн мал маллагааны хэлбэр нь олон тооны мал сүргийг хязгаарлагдмал орчинд амбаар, пин, малын тэжээлийн талбайг ашиглаж байна. Уламжлалт мал маллагааны хэлбэр нь ажиглалт, шууд зааварчилгааны үндсэн дээр ур чадвараа хуваалцах байдалд тулгуурладаг бол орчин үеийн мал аж ахуйн үйлдвэрлэлд бүрэн дадлагажсан, насанд хүрсэн хүн ажиллах шаардлагатай.

2.1.3.Ан агнуур

 

2.1.3.1.буу зэвсэг ашиглах

2.1.3.2.галт зэвсэг, сум хадгалах, зөөвөрлөх

2.1.3.3.насанд хүрсэн анчинд тусалж тор, урхи тавих, өгөөш бэлтгэх

2.1.3.4.Хортон шавьж устгагч

2.1.3.5.Сүхээр мод мөчирлөгч

-буу зэвсэгтэй шууд эсхүл тэдгээртэй ойр ажиллах нь санамсаргүй байдлаар сум алдаж гэмтэх эрсдэлтэй.

-насанд хүрсэн хүмүүсээс буруу үлгэр дуурайлал авах эрсдэл (архи уух гэх мэт)

- олон цаг, удаан хугацаагаар цаг агаар, халуун хүйтэнд тасралтгүй ажиллах шаардлагын улмаас бие физиологийн ачаалал үүсэх эрсдэл

Ан агнуур нь уламжлалт ажил мэргэжил боловч орчин үед хүчин чадал өндөртэй галт зэвсэг хэрэглэдэг тул насанд хүрсэн хүн, албан ёсны сургалтанд хамрагдсанаар ажиллах шаардлагатай.

2.1.4.Ойн бүх төрлийн үйл ажиллагаа

 

2.1.4.1.цахилгаан хөрөөгөөр мод бэлтгэх

2.1.4.2.мод, мөчир тээвэрлэх, зөөх

2.1.4.3.мод боловсруулах үйлдвэрт ажиллах

2.1.4.4.ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх, ойн дагалт баялаг бэлтгэх үйл ажиллагаа

-унаж байгаа модонд дарагдах, машин хөмрөх, ачаа гулгах, мод мөчир өнхрөхөөс үүсэх эрсдэл

-цахилгаан хөрөөтэй ажиллах үед үүсэх зүсэгдэх, гэмтэх эрсдэл

-алс бөглүү нөхцөлд ажиллаж байгаагаас гэмтэж бэртсэн нөхцөлд хүндрэх эрсдэл

Ойн аж ахуйн үйл ажиллагаанд трактор, өндөр хүчин чадалтай цахилгаан хөрөө, өргүүр зэрэг хүнд машин механизм хэрэглэдэг тул ажилтны хувьд аюултай ажил мэргэжилд тооцогддог.

2.1.5.Загас агнуур

 

2.1.5.1.гүн усанд загас агнуур хийх

2.1.5.2.загас спорт агнуурын хөтөч, туслах

2.1.5.3.завь засах, цэвэрлэх

2.1.5.4.завь, усан онгоцны хөдөлгүүр, ус нэвтрүүлдэггүй хэсэг зэрэг хязгаарлагдмал орчинд ажиллах

-загасчлах үед гүн усанд живэх эрсдэл (аж ахуйн болон спорт загасчлал)

-хөтөчийн ажил нь хүүхэд ажиллах боломжгүй хариуцлага өндөртэй ажил мэргэжил

-агааржуулалт муутай байх, хөдөлгүүрээс гарах утаанд өртөх

-шатамхай, дэлбэрэх аюултай бодисын эрсдэл (шатахуун, моторын тосолгооны материал)

-цэвэрлэгээний хортой материалтай харьцаж ажилласнаас үүсэх арьсны гэмтэл (цайруулагч, ариутгалын бодис)

-цаг агаарын тааламжгүй нөхцөл, наранд цохиулах эрсдэл

Арилжааны шинж чанартай загасчлах үйл ажиллагаа нь хөдөлмөрийн хортой нөхцөлд, уртасгасан цагаар тасралтгүй, цаг агаарын тааламжгүй нөхцөлд явагддаг тул насанд хүрсэн хүн ажиллах боломжтой.

2.1.6.Уул уурхай, олборлолт

 

2.1.6.1.нүүрс, эрдэс, төмөрлөгийн хүдэр, уран, алт болон үнэт металл олборлох гүний уурхай

2.1.6.2.нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн гадаргаас олборлох

2.1.6.3.чулуу, элс, давс малтах, олборлох

2.1.6.4.олборлосон уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх

2.1.6.5.газрын тос, байгалийн хий, түүхий тос олборлох

2.1.6.6.бүх төрлийн үнэт металл гар аргаар олборлох үйл ажиллагаа

 

-уул уурхайн талбай эсхүл гар аргаар олборлолтын үед хөрс гулгах, газар цөмрөлтөөс шалтгаалан уурхайн болон уурхайн үйл ажиллагаанд шууд оролцоогүй ажил мэргэжлийн ажилтнууд ч гэмтэх, нас барах аюултай. 

- уурхайн тэсэлгээнээс шалтгаалан сонсгол буурах эрсдэлтэй.

-түүхий эд материалыг ачиж буулгах, зөөх ажил нь яс булчингийн ачаалал үүсгэж, гэмтэл үүсэх эрсдэлтэй.

-хүйтэн ус, цаг уурын хүйтэн нөхцөлд биеийн дулаан буурах эрсдэлтэй.

-гар, хөл дээр чулуу унаж, физик гэмтэл үүсэх эрсдэл

- хүдэр ялгахад хэрэглэдэг мөнгөн ус болон бусад бодисууд мэдрэлд хортой нөлөө үзүүлдэг.

Уул уурхайн талбай эсхүл гар аргаар олборлолтын үед малтлага, өрөмдлөг хийх зэрэг ажилд хүч их гаргах шаардлагатай болно. Овор ихтэй, хүнд жинтэй материалтай харьцахад биеийн хүч шаардлагатай тул хүүхдэд хүндрэлтэй.

2.1.7.Барилга

 

2.1.7.1.барилга буулгах, нураах бүх төрлийн үйл ажиллагаа

2.1.7.2.барилга барих, засварлах

2.1.7.3.цахилгааны ажил

2.1.7.4.өнгөлөх, зүлгэх багаж хэрэгсэл ашиглах ажил

2.1.7.5.өрлөг

2.1.7.6.чулуун хавтан зүсэх, бутлах

2.1.7.7.цемент зуурах, холих, өнгөлөх

2.1.7.8.гагнах, давтах, металл боловсруулах  

2.1.7.9.барилгын материал тээвэрлэх

2.1.7.10.дээвэрлэх

2.1.7.11.будагчин, барилгын бүтээц цэвэрлэгч, түүнтэй адилтгах бусад ажил

2.1.7.12.барилга угсрах үйлдвэрт зуурмаг бэлтгэх, үйлдвэрлэлийн бус орчинд цемент задгайгаар савлах ажил

-барилгын шат, гишгүүрээс унах, түр хамгаалалт хийсэн үед хана, тавцан, дээврээс унах, бэртэх 

-өндрөөс унаж, нурж байгаа биет, кран, эд зүйлд цохиулах байнгын эрсдэл үүсдэг. 

-дадлага, туршлагагүйгээс цахилгаанд цохиулах, гагнуур хийх, сантехникийн ажлын үед нүд гэмтэх, түлэгдэх эрсдэл  

-цахилгаан, хийгээр ажилладаг хөрөө, өрөм зэрэг мужааны тоног төхөөрөмж ашиглах үед цахилгаанд цохиулах, зүсэгдэх эрсдэлтэй.

-хүнд материалыг өргөх, түлхэх, зөөхөд яс булчингийн гэмтэл үүсэх эрсдэлтэй. 

Барилга барих, засварлах ажилд өндөр ур чадвартай ажилтан нарийн тоног төхөөрөмжтэй харьцах шаардлагатай. Техник тоног төхөөрөмж, аюултай ажлын нөхцөлөөс шалтгаалан ажлын байран дээрээ дадлагажин, "туслах" нэрээр албан мэргэжлийн боловсрол, сургалтгүйгээр ажиллах боломжгүй.

2.1.8.Боловсруулах үйлдвэрлэл

 

2.1.8.1.20 ба түүнээс дээш ажилтантай үйлдвэрийн дамжлагын ажил

2.1.8.2.тоосго цохих

2.1.8.3.арьс, шир идээлэх, хатаах

2.1.8.4.тамхины үйлдвэрлэл

2.1.8.5.архи, пиво, ундааны үйлдвэрлэл

2.1.8.6.резинэн болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2.1.8.7.машин, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох засвар, үйлчилгээ

2.1.8.8.бүх төрлийн суурилагдсан болон механикжсан тоног төхөөрөмжүүд, технологийн зориулалттай болон ердийн машин механизмууд, байнгын гар ажиллагаатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлийн дамжлагын бүх төрлийн ажил:

2.1.8.9.Нэхмэлийн болон хувцас үйлдвэрлэл

2.1.8.10рьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2.1.8.11аас болон цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2.1.8.12эвлэх, дуу бичлэгийн хувилах, дахин үйлдвэрлэх үйл ажиллагаа

2.1.8.13окс болон газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2.1.8.14.хими, химийн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2.1.8.15.эм, эм бэлдмэл, химийн болон ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2.1.8.16.төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл

2.1.8.17.металл үйлдвэрлэл

2.1.8.18.машин, тоног төхөөрөмжөөс бусад металл бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2.1.8.19.компьютер, электроник болон хараа зүйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2.1.8.20.цахилгаан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл

2.1.8.21.дээрх дэд салбарт ороогүй бусад машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл

2.1.8.22.моторт авто тээврийн хэрэгсэл, чиргүүл, хагас чиргүүл үйлдвэрлэл

2.1.8.23.тээврийн хэрэгслийн бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэл

2.1.8.24.машин, тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох засвар, үйлчилгээ

-тасралтгүй, хурдан ажиллах дамжлагын ажилд физиологийн хувьд стресс үүсэх, нэг төрлийн байнга давтагдах ажилд оюун санааны хувьд залхах зэргээр хүүхдүүдэд өвөрмөц эрсдэл үүсдэг.

-оёдлын үйлдвэрлэлийн өндөр тоосжилттой нөхцөлд удаан ажилласнаас шалтгаалан амьсгалын замын өвчлөл үүснэ.

-арьс идээлэх, хатаахад ашигладаг химийн хорт бодист хордох эрсдэл үүснэ.

-чулуу зүсэх бутлах, тоосго цохих зэрэг тоосжилттой орчноос шалтгаалан уушиг тоосжих эрсдэл үүснэ.

-босоо байдлаар олон цагаар ажилласнаар яс булчингийн гэмтэл үүсдэг.

Үйлдвэрлэлийн процесст ашигладаг багаж тоног төхөөрөмж, түүхий эд материалаас шалтгаалан эрсдэл үүснэ.

 

2.1.9.Ус хангамж, хог хаягдлын менежменттэй холбоотой үйл ажиллагаа

 

2.1.9.1.хот доторх хог хаягдал цуглуулах

2.1.9.2.хог хаягдал цуглуулах, боловсруулах, ангилах, цэвэрлэх, дахин боловсруулах

2.1.9.3.хог хаягдал шатаах, булшлах, устгах үйл ажиллагаа

2.1.9.4.бохир ус хуримтлуулах, цэвэрлэх, ариутгах

2.1.9.5.өрх, ахуйн хэрэглээний ус тээвэрлэх

 

 

-хэрэглэсэн тариур зэрэг эмнэлгийн аюултай хог хаягдлаас өвчин үүсгэгчээр дамжуулан халдварлах

-хурц ирмэгтэй металл зүйлс, хагарсан шил зэрэгт зүсэгдэх өндөр эрсдэлтэй

-гэмтлийн үед авсан шархаар дамжин татран зэрэг халдварт өвчин тусах эрсдэл өндөр

-хог хаягдал цуглуулах үед хүнд машин механизмд мөргүүлэх аюултай.

-бохир ус ариутгах, цэвэрлэхэд ашигладаг химийн хорт бодист хордож амьсгалын замын болон арьсны өвчлөл үүсэх

-хүнд хог хаягдал өргөх зөөх үед яс булчинд ачаалал үүсэх эрсдэлтэй.

-хог хаягдалтай ажиллахад нийгэм сэтгэлзүйн хувьд дорд үзэгддэг.

 

 

 

2.1.10.Гэр ахуйн болон эрүүл мэндийн сувилгаа, үйлчилгээ

 

2.1.10.1.асрах газар, эмнэлэг зэрэгт өвчтөнтэй шууд харилцах ажил 

2.1.10.2.гэрт нь байрлах гэрийн үйлчилгээний ажилтан, үйлчлэгч, хүүхэд асрагч

2.1.10.3.массаж болон түүнтэй адилтгах хувь хүнд үзүүлэх бусад үйлчилгээ /бэлгийн мөлжлөгт өртөх магадлалтай/

 

-өвчлөл, нас баралтыг бодитоор харсанаар хүүхдүүдэд дараа нь даван туулахад төвөгтэй сэтгэлзүйн дарамт үүсгэдэг.

-өвчтэй хүн асрах үед агаар дуслын замаар, биеийн шингэн, сувилгааны хэрэгслээр дамжин халдварт өвчин тусах эрсдэлтэй.

-эмчилгээний байгууллагад үйлчилгээний ажилтнууд хүчирхийлэлд өртөх, мансууруулах бодисыг хэрэглэх зэрэг магадлалтай. 

-сувилгаа, асаргааны үед хүнд ачаа зөөх, шөнө ажиллах, олон цагаар ажиллах шаардлага гардаг.

-олон нийтийн анхаарлаас хол асаргааны ажил эрхлэх нь нийгмээс тусгаарлагдах, хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртөх, зодуулах, сүрдүүлэгт өртөх эрсдэлтэй.

 

 

 

 

2.1.11.Цэвэрлэгээ үйлчилгээ

 

2.1.11.1ими цэвэрлэгээ

2.1.11.2.эмнэлгийн цэвэрлэгээ

2.1.11.3.үйлдвэрлэлийн байгууламжийн цэвэрлэгээ (гал, дэлбэрэлт, хорт бодис асгарсан)

2.1.11.4.барилгын талбайн цэвэрлэгээ

2.1.11.5.шарил хадгалах, оршуулгын газар

-цэвэрлэгээний материал ихэнхидээ хурц ирмэгтэй байх нь гэмтэх өндөр эрсдэлтэй.

-цэвэрлэгээнд ялангуяа хими цэвэрлэгээний газруудад ашигладаг химийн бодисууд арьс, нүдийг гэмтээх магадлалтай.

-мэргэжлийн цэвэрлэгээний газруудад хүнд, овор ихтэй, хурц ирмэгтэй, нойтон материал цуглуулах, зөөхтэй холбоотойгоор яс булчингийн системд ачаалал өгч, өвчлөл үүсгэдэг.

-цэвэрлэгээний ажилтнууд бусдад дорд үзэгдэх хандлагатай.

-цэвэрлэгээний ажлыг ихэвчлэн шөнийн цагаар хийдэг тул хүчирхийлэл, бэлгийн дарамтын эрсдлийг нэмэгдүүлдэг.

 

 

2.1.12.Борлуулалт, худалдаа

 

2.1.12.1.бөөний худалдааны үйл ажиллагаа

2.1.12.2.гудамжинд бараа худалдаалах

2.1.12.3.э-худалдаа

2.1.12.4.гуйлга гуйх

2.1.12.5.авто зам дээрх худалдаа, үйлчилгээний ажил

2.1.12.6.цэнэглэгч хий болон шингэн, хийн түлшний худалдаа, үйлчилгээ

2.1.12.7.шатах, тослох материал түгээх ажил

2.1.12.8.ачаа өргөж зөөх, буулгах ажил

2.1.12.9.зах дээр тэрэг түрэх

-бөөний худалдааны төвүүдэд том тоног төхөөрөмжтэй ажиллахад үүсэх аюул

-онлайн худалдааны ажил мэхлэх, аймтгай болох зэргээр хүүхдийн зан төлөвт сөргөөр нөлөөлөх боломжтой.

-мөнгөтэй харилцах худалдааны ажлууд нь айлгах, хүчирхийлэл, луйвардуулах эрсдэлийг бий болгоно.

-зохион байгуулалттайгаар гуйлга гуйх үйл ажиллагаанд хүүхэд оролцох нь хүчирхийлэл, дорд үзэгдэх гэх мэт зан төлөвт нь үзүүлэх эрсдэлтэй. 

Бөөний худалдааны үйл ажиллагаа дэлгүүр, бөөний төв, гудамжид хийгддэг. Интернэтэд суурилсан байдлаар худалдаа хийх хэлбэр бий болж байна. Бараа, бүтээгдэхүүн худалдах нь аюултай ажил биш боловч худалдаа хаана хийж байгаагаас шалтгаалан эрсдэл үүснэ. Ажлын цаг, өргөж зөөх ачааны зөвшөөрөгдөх хэмжээ зөрчигддөг. 

2.1.13. Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа

 

2.1.13.1.тээврийн туслах үйл ажиллагаа

2.1.13.2.төмөр замын ачиж буулгах ажил

2.1.13.3.нийтийн тээврийн хэрэгслийн кондуктор

 

 

2.1.14.Энтертаймэнт

 

2.1.14.1.мэргэжлийн морин уралдаан

2.1.14.2.жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах

2.1.14.3.порнографийн болон биеэр үзүүлэх мэргэжлийн урлагийн үзүүлбэрт ашиглах

2.1.14.4.зочид буудал, дэн буудлын бүх төрлийн ажил

2.1.14.5.тайчих үзүүлбэр, массажийн үйлчилгээ

2.1.14.6.баар, цэнгээний газар, шөнийн клуб, сауны газарт ажиллах бүх төрлийн ажил

2.1.14.7охой зодооны үзүүлбэр

 

 

-дарамтаас үүсэх сэтгэл зүйн эрсдэл эдгээр үйл ажиллагааг эрхлэхэд маш их. 

-насанд хүрэгчдийн муу үлгэр дуурайлал хүүхдийн ёс суртахуунд нөлөөлнө (архи, мансууруулах бодис хэрэглэх, мөрийтэй тоглох).

-байнга, тогтмол сургуульд хамрагдах боломжгүйгээс хүүхдийн оюун ухаанд сөрөг нөлөөтэй.

-хүүхэд ажил олгогчтой сургалт, үзүүлбэрийн үед хамт амьдардагаас гэр бүлийн халамж, анхаарал суларна.

-уналтаас (циркийн үзүүлбэр) болон биеийн эвгүй байрлалаас (уран нугараач) үүсэх бие махбодийн гэмтэл

-биеийн жинг хянаж, хязгаарласнаас үүсэх хоол тэжээл, шингэний дутагдал, эрүүл бус хэв маяг 

-олон давтсан, хүнд дасгал сургуулилалтаас үүсэх гэмтэл, бэртэл

-хэт хурдан давхилтаас хүнд гэмтэл үүсэх маш их эрсдэлтэй.

-цаг агаарын тааламжгүй нөхцлийн нөлөөлөл (хэт халуун, хүйтэн)

Энтертеймэнтийн үйл ажиллагаа нь театр, хөгжим, уран сайхны болон спортын гэх мэт олон хэв шинжтэй. Арилжааны (цалинтай хөдөлмөр эрхлэлт) болон сонирхогчийн буюу мэргэжлийн бус үйл ажиллагааг ялгаатай авч үзэх шаардлагатай. Арилжааны шинж чанартай үйл ажиллагаа нь мансууруулах бодис, мөрийтэй тоглоом, биеэ үнэлэх зэрэг хууль бус үйл ажиллагаатай холбогдсон тохиолдолд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр болно.

 

 

 

---0О0---