- Нүүр
- Сайдын тушаал
- Иргэний нисэхийн багц дүрэм - 13 Нислэг, түүний үйл ажиллагаанд оролцогч ажилтнуудын ажлын цагийг хуваарилах-
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн
187 дугаар тушаалын 13 дугаар хавсралт
Иргэний нисэхийн багц дүрэм - 13
Нислэг, түүний үйл ажиллагаанд оролцогч ажилтнуудын ажлын цагийг хуваарилах
Ерөнхий анги
- Нислэг, түүний үйл ажиллагаанд оролцогч ажилтнуудын ажлын цагийг хуваарилах иргэний нисэхийн багц дүрмийн бүтэц
Иргэний нисэхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.13-т заасан Нислэг, түүний үйл ажиллагаанд оролцогч ажилтнуудын ажлын цагийг хуваарилах иргэний нисэхийн багц дүрэм нь дараах дүрмүүдээс бүрдэнэ:
1.1. ИНД-61 Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл.
- Иргэний нисэхийн багц дүрмийн зохицуулалт
Энэ иргэний нисэхийн багц дүрмээр дараах зохицуулалтын шаардлагыг тогтооно:
2.1. Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл:
2.1.1. нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл болон баталгаажуулсан зөвшөөрөл олгоход тавих нөхцөл;
2.1.2. агаарын хөлгийн маягийн зэрэглэл олгоход тавих нөхцөл;
2.1.3. агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэхийн тулд нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл эзэмших шаардлагатай этгээдийн дагаж мөрдөх нөхцөл;
2.1.4. нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл болон баталгаажуулсан зөвшөөрлийн эрх, хязгаарлалт;
2.1.5. нисгэгчийн дэвтэрт тавих ерөнхий шаардлага;
2.1.6. нисгэгчийн дэвтэрт нислэгийн цаг тооцох;
2.1.7. нисгэгчийн дэвтэрт дадлагажуурын цаг тооцох;
2.1.8. нислэгийн туршлага хадгалах.
- Хамрах хүрээ
Нислэг, түүний үйл ажиллагаанд оролцогч ажилтнуудын ажлын цагийг хуваарилах иргэний нисэхийн багц дүрэм нь дараах үйл ажиллагааны хүрээг хамарч зохицуулна:
3.1. Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл:
3.1.1. агаарын хөлгийн маягийн зэрэглэл;
3.1.2. сурагч-нисгэгч;
3.1.3. хувийн нисгэгчийн үнэмлэх;
3.1.4. коммерийн нисгэгчийн үнэмлэх;
3.1.5. агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх;
3.1.6. багш-нисгэгчийн зэрэглэл;
3.1.7. сонирхогч нисгэгчийн үнэмлэх.
ИНД-61 Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл
А Бүлэг - Ерөнхий зүйл
61.1. Зорилго
(a) Энэ Дүрэм нь дараах зохицуулалтын шаардлагыг тогтооно:
(1) нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл болон баталгаажуулсан зөвшөөрөл олгоход тавих нөхцөл хангах шаардлага;
(2) агаарын хөлгийн маягийн зэрэглэл олгоход тавих нөхцөл хангах шаардлага;
(3) агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэхийн тулд нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл эзэмших шаардлагатай этгээдийн дагаж мөрдөх нөхцөл;
(4) нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл болон баталгаажуулсан зөвшөөрлийн эрх, хязгаарлалт.
61.3. Нэр томьёо ба товчлол
Энэ Дүрэмтэй холбоотой нэр томьёо болон товчлол нь ИНД-ийн нэр томьёоны тайлбарт багтсан.
61.5. Нисгэгчийн үнэмлэх болон зэрэглэлийн шаардлага
(a) Нисгэгчийн үнэмлэх-Монгол Улсад үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа Монгол Улсын агаарын хөлөг: Энэ зүйлийн (m), (n)-д зааснаас бусад тохиолдолд, Монгол Улсад үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгийн нисгэгч нь тохирох, хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх үүрэгтэй ба тухайн үнэмлэхийг:
(1) энэ Дүрмийн дагуу олгосон; эсхүл
(2) нисгэгчийн үнэмлэх олгох гадаадын эрх бүхий байгууллагаас олгосон ба 61.9- ийн дагуу баталгаажуулсан зөвшөөрөлтэй байна.
(b) Нисгэгчийн үнэмлэх-Монгол Улсын гадна үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа Монгол Улсын агаарын хөлөг: Энэ зүйлийн (n)-д зааснаас бусад тохиолдолд, Монгол Улсын бүртгэлтэй, Монгол Улсын гадна үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн нисгэгч нь тохирох, хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх үүрэгтэй ба тухайн үнэмлэхийг:
(1) энэ Дүрмийн дагуу олгосон; эсхүл
(2) тухайн агаарын хөлөг үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа улсын, нисгэгчийн үнэмлэх олгох эрх бүхий байгууллагаас олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн; эсхүл
(3) нисгэгчийн үнэмлэх олгох гадаадын эрх бүхий байгууллагаас олгосон ба 61.9- ийн дагуу баталгаажуулсан зөвшөөрөлтэй байна.
(c) Нисгэгчийн үнэмлэх - Монгол Улсад үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа Гадаадын агаарын хөлөг: Энэ зүйлийн (m), (n)-д зааснаас бусад тохиолдолд, Монгол Улсад үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа гадаадын агаарын хөлгийн нисгэгч нь дараах тохирох, хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх үүрэгтэй:
(1) агаарын хөлгийн Бүртгэгч Улсын, нисгэгчийн үнэмлэх олгох эрх бүхий байгууллагаас олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн; эсхүл
(2) энэ Дүрмийн дагуу олгосон Монгол Улсын нисгэгчийн үнэмлэх эзэмшигчийг тухайн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэхийг агаарын хөлгийн Бүртгэгч Улсын, нисгэгчийн үнэмлэх олгох эрх бүхий байгууллага хүлээн зөвшөөрсөн.
(d) Агаарын хөлгийн маягийн зэрэглэл: Энэ зүйлийн (m) - (q) хэсэг болон 61.57-д зааснаас бусад тохиолдолд, Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлөг, эсхүл Монгол Улсад үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа гадаадын агаарын хөлгийн нисгэгч нь тухайн агаарын хөлөгт, дараах хүчинтэй агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг байх үүрэгтэй:
(1) энэ Дүрмийн дагуу олгосон; эсхүл
(2) гадаадын нисгэгчийн үнэмлэхэд хавсаргасан ба 61.9-ийн дагуу олгосон баталгаажуулсан зөвшөөрөлд заасан; эсхүл
(3) агаарын хөлгийн Бүртгэгч Улсын, нисгэгчийн үнэмлэх олгох эрх бүхий байгууллагаас олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн гадаадын нисгэгчийн үнэмлэхэд хавсаргасан; эсхүл
(4) Монгол Улсын агаарын хөлөг үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа улсын, нисгэгчийн үнэмлэх олгох эрх бүхий байгууллагаас олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн гадаадын нисгэгчийн үнэмлэхэд хавсаргасан.
(e) [Нөөц]
(f) [Нөөц]
(g) [Нөөц]
(h) [Нөөц]
(i) [Нөөц]
(j) Хэрэглэлийн зэрэглэл: Энэ зүйлийн (m), (n)-д зааснаас бусад тохиолдолд, Монгол улсад IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлөг, эсхүл гадаадын агаарын хөлгийн нисгэгч нь дараах тохирох, хүчинтэй хэрэглэлийн зэрэглэл эзэмшдэг байх үүрэгтэй:
(1) энэ Дүрмийн дагуу олгосон; эсхүл
(2) гадаадын нисгэгчийн үнэмлэхэд хавсаргасан ба 61.9-ийн дагуу олгосон баталгаажуулсан зөвшөөрөлд заасан, эсхүл
(3) Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлөг үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа улсын, нисгэгчийн үнэмлэх олгох эрх бүхий байгууллагаас олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн гадаадын нисгэгчийн үнэмлэхэд хавсаргасан, эсхүл;
(4) хамааралгүй
(5) Монгол Улсад үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа гадаадын бүртгэлтэй агаарын хөлгийн Бүртгэгч Улсын, нисгэгчийн үнэмлэх олгох эрх бүхий байгууллагаас олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн гадаадын нисгэгчийн үнэмлэхэд хавсаргасан.
(k) Багш-нисгэгчийн зэрэглэл: Багш-нисгэгчийн зэрэглэлийн эрхийг хэрэгжүүлэх этгээд нь энэ Дүрмийн дагуу олгосон, эсхүл гадаадын нисгэгчийн үнэмлэхэд хавсаргасан ба 61.9-ийн дагуу олгосон баталгаажуулсан зөвшөөрөлд заасан тохирох, хүчинтэй багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшдэг байх үүрэгтэй.
(l) Шалгагч-нисгэгчийн зэрэглэл: Шалгагч-нисгэгчийн зэрэглэлийн эрхийг хэрэгжүүлэх этгээд нь энэ Дүрмийн дагуу олгосон, эсхүл гадаадын нисгэгчийн үнэмлэхэд хавсаргасан ба 61.9-ийн дагуу олгосон баталгаажуулсан зөвшөөрөлд заасан тохирох, хүчинтэй шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмшдэг байх үүрэгтэй.
(m) Энэ Дүрмийн С Бүлгийн шаардлагыг хангаж байгаа сурагч-нисгэгчээс нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл эзэмшихийг шаардахгүй.
(n) Бөмбөлөг, глайдер, ханг-глайдер, пара-глайдер, хэт хөнгөн болон спортын хөнгөн агаарын хөлөг, эсхүл моторт-глайдерын нисгэгчээс дараах тохиолдолд, энэ Дүрмийн дагуу олгодог нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл эзэмшихийг шаардахгүй, хэрэв:
(1) тухайн нисгэгч нь агаарын хөлгөөр хөлс, эсхүл шан урамшуулалтай нислэг үйлдээгүй бол;
(2) тухайн нисгэгч нь ИНД-103, ИНД-104, эсхүл ИНД-106-гийн дагуу холбогдох нисгэгчийн болон үйл ажиллагааны шаардлагыг хангаж байгаа бол.
(o) Хэрэв тухайн багш нь ижил төстэй конфигурацитай нисэх онгоцны хувьд, агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг бол хүчинтэй А-Категорийн багш- нисгэгчийн зэрэглэл эзэмшигчээс ганц-хөдөлгүүртэй нисэх онгоцны нисгэгчийн үүрэг гүйцэтгэхэд агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшихийг шаардахгүй.
(p) ИНД-21-ийн Хавсралт E(1)-ийн дагуу туршин нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн нисгэгчээс агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшихийг шаардахгүй.
(q) Зохих ёсоор мэргэшсэн багш-нисгэгч зөвшөөрсөн бол агаарын хөлгийн нисгэгчийг агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмших зорилгоор ур чадвараа шалгуулах, эсхүл дадлагын нислэг үйлдэх үедээ агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшихийг шаардахгүй.
61.7. Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл болон зөвшөөрөл” хэсэгт “(aa) Энэ зүйлийн (a)(2)-ыг үл харгалзан, 61.35(a)(1)(ia)-д заасны дагуу глайдерын хувийн нисгэгчийн үнэмлэхийг олгохгүй.
61.7. Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл болон зөвшөөрөл
(a) Дарга, Хууль болон энэ Дүрмийн холбогдох шаардлагын дагуу дараах төрлийн нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл болон зөвшөөрлийг олгоно:
(1) сонирхогч нисгэгчийн үнэмлэх: - Нисэх онгоц;
- Нисдэг тэрэг;
(2) хувийн нисгэгчийн үнэмлэх: - Нисэх онгоц;
- Нисдэг тэрэг;
- Глайдер;
(3) коммерийн нисгэгчийн үнэмлэх: - Нисэх онгоц;
- Нисдэг тэрэг;
- Бөмбөлөг;
- Глайдер;
(4) агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх: - Нисэх онгоц;
- Нисдэг тэрэг;
(5) хэрэглэлийн зэрэглэл: - Нисэх онгоц;
- Нисдэг тэрэг;
(6) A, B, C, D болон E-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл:
- Нисэх онгоц;
- Нисдэг тэрэг;
(7) Шалгагч-нисгэгчийн зэрэглэл: - Агаарын тээврийн;
- Ерөнхий зориулалтын нисэхийн;
- Хөдөө аж ахуйн (ХАА);
(8) баталгаажуулсан зөвшөөрөл;
(9) 1-р Зэрэг ба 2-р Зэргийн ХАА-н зэрэглэл: - Нисэх онгоц;
- Нисдэг тэрэг.
(b) Энэ Дүрмийн холбогдох шаардлагын дагуу дараах зэрэглэлийг олгоно:
(1) агаарын хөлгийн маягийн зэрэглэл;
(2) аэробатик нислэгийн зэрэглэл;
(3) глайдер чирэх зэрэглэл;
(4) шүхэр хаях зэрэглэл;
(5) [хүчингүй]
(6) нисгэгчийн химийн зэрэглэл;
(7) агаараас бордоо цацах зэрэглэл;
(8) агаараас шингэн цацах зэрэглэл;
(9) агаараас мэрэгчийн хор цацах (VTA) зэрэглэл.
61.9. Гадаадын нисгэгчийн үнэмлэхийг баталгаажуулсан зөвшөөрөл
(a) Баталгаажуулсан зөвшөөрөл авах этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) ICAO-гийн Хэлэлцэн тохирогч Улсаас олгосон хүчинтэй хувийн нисгэгчийн, эсхүл түүнээс дээд эрэмбийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч байх;
(2) энэ зүйлийн (а)(1)-д шаардсан гадаадын нисгэгчийн үнэмлэхтэй холбоотой тохирох, хүчинтэй ЭМГ эзэмшдэг байх;
(3) хүсэлт гаргагч нь баталгаажуулсан зөвшөөрлийн эрхийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай хэлээр унших, ярих, ойлгох болон харилцах хангалттай чадвартай байх;
(4) Даргын шаардаж болох бичгийн болон нислэгийн шалгалтыг амжилттай өгсөн байх.
(b) Баталгаажуулсан зөвшөөрөлд дараах шаардлагыг заасан байх ёстой:
(1) тухайн зөвшөөрлийн дуусах хугацаа нь oлгосон өдрөөс хойш 6 сараас хэтрэхгүй байх ёстой байх;
(2) тухайн эзэмшигчийн хэрэгжүүлж болох эрх нь гадаадын нисгэгчийн үнэмлэхээр олгосон эрхээс хэтрэхгүй байх ёстой байх.
(c) Баталгаажуулсан зөвшөөрөл нь дараахаас бусад тохиолдолд, тухайн гэрчилгээнд заасан дуусах хугацаа хүртэл хүчинтэй хэвээр байна:
(1) Дарга түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон; эсхүл
(2) тухайн нисгэгчийн, гадаадын нисгэгчийн үнэмлэхний хугацаа дууссан, эсхүл тухайн олгосон Улс нь түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон.
61.11. Хүсэлт гаргах болон мэргэшлийн шаардлага
(a) Энэ Дүрмийн дагуу Даргын олгох нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл эзэмших хүсэлтийг холбогдох САА маягтын дагуу гаргах ёстой.
(b) Энэ Дүрмийн дагуу олгодог нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл эзэмших хүсэлт гаргагч нь тухайн үнэмлэх, эсхүл зэрэглэлийн эрхийн хүрээнд үүрэг хариуцлагаа бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай хэлээр унших, ярих, ойлгох болон харилцах хангалттай чадвартай байх үүрэгтэй.
(c) Нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл эзэмших хүсэлт гаргагч нь холбогдох Бүлгийн нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл эзэмшихэд тавих нөхцөл хангах шаардлагыг бүрэн хангасан байх үүрэгтэй.
61.13. Нөөц
61.15. Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэлийн хугацаа
(a) Энэ Дүрмийн дагуу олгодог нисгэгчийн үнэмлэхийг хугацаагүй олгоно.
(b) Энэ зүйлийн (a)-г үл харгалзан, Дарга нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд шаардлагатай гэж үзсэн нөхцөлд нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэлийг түр хугацаагаар олгож болно.
61.17. Бичгийн шалгалтад тавих урьдчилсан шаардлага болон үнэлгээ
(a) Энэ Дүрэмд шаардсан бичгийн шалгалт өгөх хүсэлт гаргагч нь өөрийгөө нотлох дараах баримттай байх үүрэгтэй:
(1) Монгол Улсын иргэний үнэмлэх; эсхүл
(2) Монгол Улсын жолооны үнэмлэх; эсхүл
(3) Даргын хүлээн зөвшөөрөхүйц, фото зурагтай дүйцэх бусад бичиг баримт.
(b) Энэ Дүрэмд шаардсан бичгийн шалгалт өгөх хүсэлт гаргагч нь бичгийн шалгалтдаа тэнцэхийн тулд боломжит үнэлгээний 70%-иас доошгүйг авсан байх үүрэгтэй.
(c) Нисгэгчийн үнэмлэх, эсхүл хэрэглэлийн зэрэглэл эзэмших хүсэлт гаргагч нь тухайн үнэмлэх, эсхүл зэрэглэлийн бичгийн шалгалтын кредит цуглуулах анхны шалгалт өгснөөс хойш 3 жилийн дотор тухайн нисгэгчийн үнэмлэх, эсхүл хэрэглэлийн зэрэглэлд шаардлагатай зөвшөөрөгдсөн бүх бичгийн шалгалтыг амжилттай өгсөн байх.
(d) Энэ зүйлийн (c)-д заасан бичгийн шалгалтын кредит нь:
(1) хувийн нисгэгчийн үнэмлэх, коммерийн нисгэгчийн үнэмлэх, сонирхогч нисгэгчийн үнэмлэх болон хэрэглэлийн зэрэглэлийн хувьд, 3 жилийн хугацаанд хүчинтэй;
(2) агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэхний хувьд, 10 жилийн хугацаанд хүчинтэй (гэхдээ агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэхний нисэхийн хууль, дүрмийн шалгалтад тэнцсэн дүн нь 5 жилээс хэтрэхгүй байх ёстой).
(e) Бичгийн шалгалтад 3 сарын дотор 3 удаа хангалтгүй дүн үзүүлсэн этгээд нь сүүлчийн шалгалтыг амжилтгүй өгсөн өдрөөс хойш 3 сарын хугацаанд тухайн сэдвээр шалгалт өгөхгүй.
61.19. Бичгийн шалгалтын үед зөвшөөрөхгүй үйлдэл
(a) Энэ Дүрэмд шаардсан бичгийн шалгалтын үед аливаа этгээд нь дараах аль нэг үйлдлийг хийхгүй, эсхүл завдахгүй, эсхүл бусдыг ийм үйлдэл хийхэд хүргэхгүй байх үүрэгтэй:
(1) бусад этгээдээс хуулах;
(2) зөвшөөрөгдөөгүй мэдээллийн эх үүсвэр ашиглах;
(3) шалгалт авч байгаа этгээдээс өөр бусад этгээдтэй аливаа арга замаар харьцах;
(4) бусад этгээдийн өмнөөс шалгалт өгөх;
(5) шалгалт авч байгаа этгээд зөвшөөрснөөс бусад тохиолдолд бичгийн, эсхүл хэвлэмэл материалыг шалгалтын өрөөнөөс авч гарах;
(6) шалгалтын өрөөнд зөвшөөрөгдөөгүй материал авч орох;
(7) тухайн шалгалтын үед түгээсэн цахим, бичгэн, эсхүл хэвлэмэл материалыг аливаа арга хэлбэрээр, эсхүл хэрэгсэл ашиглан хуулбарлах.
(b) Хэрэв аливаа этгээд энэ зүйлийн (а)-д заасан үйлдлийг хийсэн, эсхүл бусад этгээдийг ийм үйлдэл хийхэд хүргэсэн байж болох бодит үндэслэл байна гэж Дарга үзвэл, тухайн этгээдийн шалгалтын үр дүнг дараах тохиолдолд бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болно:
(1) шалгаж дууссаны дараа хэрэв байгаа бол энэ зүйлийн (c)-гийн дагуу авч болох арга хэмжээг Дарга тогтоох хүртэл; эсхүл
(2) хэрэв тухайн этгээд Даргад бичгээр хүсэлт гаргасан бол 61.19(а)-г зөрчсөн байж болох үйлдлийг шалгасны дараа, хэрэв байгаа бол энэ зүйлийн (c)-гийн дагуу авч болох арга хэмжээг Дарга тогтоох хүртэл.
(c) Хэрэв тухайн этгээд нь энэ зүйлийн (а)-д заасан үйлдлийг хийсэн, эсхүл бусад этгээдийг ийм үйлдэл хийхэд хүргэсэн байж болох бодит үндэслэл байна гэж Дарга үзвэл дараах арга хэмжээг авч болно:
(1) тухайн этгээдийн шалгалтын үр дүнг хүчингүйд тооцох;
(2) тухайн этгээдийг 12 сараас ихгүй тогтоосон хугацаанд шалгалтад оруулахгүй байх.
(d) Дарга, энэ зүйлийн (b), эсхүл (c)-гийн дагуу арга хэмжээ авахын өмнө, энэ зүйлийн (а)-д заасан үйлдлийг хийсэн байж болох мэдээллийн дэлгэрэнгүйг тухайн этгээдэд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
(e) Хэрэв Дарга, энэ зүйлийн (c)-гийн дагуу арга хэмжээ авахаар санал болгосон бол тухайн арга хэмжээг хуулийн хүрээнд авна.
61.21. Нислэгийн шалгалт
(a) Хүсэлт гаргагч нь нислэгийн шалгалт өгөхийн тулд дараах баримтыг бүрдүүлсэн байх үүрэгтэй:
(1) 61.17(а)-д заасан, өөрийгөө тодорхойлох хангалттай нотлох баримт;
(2) шалгуулах үнэмлэх, эсхүл зэрэглэлд шаардсан нислэгийн туршлагыг нотлох баримтыг агуулсан, тухайн өдрийн байдлаар бүрэн гүйцэд бөглөж, нэгтгэн баталгаажуулсан нисгэгчийн дэвтэр;
(3) шалгуулах үнэмлэхэд хамаарах, хүчинтэй ЭМГ;
(4) шалгуулах үнэмлэх, эсхүл зэрэглэлийн бичгийн шалгалтын кредит;
(5) A, эсхүл B-Категорийн багш-нисгэгчийн баталгаажуулсан, энэ зүйлийн (a)(4)-т шаардсан бичгийн шалгалтын кредитийн "хангалтгүй дүгнэгдсэн мэдлэгийн тайлан"-г бичгийн шалгалт тус бүрээр гаргаж, дэлгэрэнгүй заагдсан дутуу мэдлэгийн сэдвийг нөхөж сурсан баримт;
(6) хувийн нисгэгчийн үнэмлэх олгох нислэгийн шалгалтаас бусад тохиолдолд, нислэгийн шалгалтад ашиглаж байгаа агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг байх.
(b) Энэ Дүрмийн дагуу шаардсан нислэгийн шалгалт нь, тухайн шалгалтыг амжилттай өгсөн өдрөөс хойш 3 сарын хугацаанд хүчинтэй байна.
61.23. Нөөц
61.25. Нислэгийн сургалт болон шалгалтад тавих ерөнхий шаардлага
(a) Энэ Дүрмийн дагуу олгодог нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл эзэмших хүсэлт гаргагч нь дараах үүрэгтэй:
(1) шаардсан нислэгийн шалгалт авах зорилгод тохирох агаарын хөлгийг бэлтгэх;
(2) тухайн нислэгийн шалгалтын өмнө болон дараа нислэгийн яриа хийхэд тохиромжтой, тусгаарлагдсан өрөөгөөр хангах.
(b) Энэ Дүрэмд шаардсан нислэгийн шалгалт, эсхүл хамтарсан нислэгийн зааварчилгааг дараах байдлаар тоноглосон агаарын хөлгөөр гүйцэтгэх ёстой:
(1) бүрэн ажиллагаатай хосолсон нислэгийн удирдлагатай;
(2) тухайн нислэгийн үед шалгуулахаар төлөвлөсөн маневрт зайлшгүй шаардлагатай, хоёр нисгэгчид харагдахуйц, хөндлөнгөөс харах харааны алдаагүй (parallax error) хэрэглэлтэй;
(3) нисэх багийн гишүүдийн суудал нь хос мөрөвчит даруулга, эсхүл ганц хөндлөн мөрөвчит даруулгатай бүс;
(4) зөвшөөрөгдсөн маягийн дотоод холбооны төхөөрөмжтэй.
(c) Нисгэгч нь дараахаас бусад тохиолдолд, ил харааны нислэгийн цаг уурын нөхцөлийн (VMC) хэрэглэлийн нислэгийн туршлагаа хэрэглэлийн зэрэглэл авах, эсхүл туршлага хадгалахад шаардлагатай хэрэглэлийн нислэгийн цагт оруулж тооцохгүй:
(1) тухайн агаарын хөлөгт бүрэн ажиллагаатай хосолсон нислэгийн удирдлага суурилуулсан бол;
(2) тухайн нисгэгчийн хэрэглэлийн нислэгийн дадлага авах зорилгоор ашиглаж байгаа дуураймал хэрэглэлийн нислэгийн тоноглол нь хүлээн зөвшөөрөхүйц бол;
(3) аюулгүй байдлын нисгэгч (safety pilot) нь тухайн агаарын хөлөгт урд болон хоёр хажуу тал нь саадгүй харагддаг, жолоодлоготой нисгэгчийн суудалд суусан ба дараах бүх шаардлагыг хангасан бол:
(i) хүчинтэй нисгэгчийн үнэмлэхтэй байх;
(ii) тухайн агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй байх;
(iii) хэрэв тухайн агаарын хөлөг шөнийн цагаар нислэг үйлдэж байгаа бол хүчинтэй хэрэглэлийн зэрэглэлтэй байх.
(d) Нисгэгч нь дараахаас бусад тохиолдолд, хэрэглэлийн нислэгийн цаг уурын нөхцөлд (IMC) гүйцэтгэсэн хэрэглэлийн нислэгийн туршлагаа хэрэглэлийн зэрэглэл авах цагт, эсхүл хэрэглэлийн нислэгийн туршлага хадгалах шаардлагад оруулж тооцохгүй:
(1) тухайн агаарын хөлөг нь IFR-ийн нислэгт зөвшөөрөгдсөн;
(2) хоёр нисгэгч нисэх шаардлагатай агаарын хөлөгт бүрэн ажиллагаатай хосолсон нислэгийн удирдлага суурилуулсан;
(3) тухайн нисгэгч нь:
(i) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, хүчинтэй хэрэглэлийн зэрэглэл эзэмшигч; эсхүл
(ii) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, хүчинтэй багш-нисгэгчийн зэрэглэл болон хүчинтэй хэрэглэлийн зэрэглэл эзэмшдэг хөлгийн даргын хяналтад хэрэглэлийн нислэгийн зааварчилгаа авч байгаа.
61.27. Шалгагч-нисгэгчийн үүрэг
Шалгагч-нисгэгч нь дараах нөхцөлд агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх ёстой:
(1) хэрэглэлийн зэрэглэл анх олгох нислэгийн шалгалтын үед;
(2) тухайн шалгагч-нисгэгч, аюулгүй байдлын ашиг сонирхолд шаардлагатай гэж үзсэн үед.
61.29. Нисгэгчийн дэвтэрт тавих ерөнхий шаардлага
(a) Сурагч-нисгэгч болон энэ Дүрмийн дагуу олгосон нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь дараах мэдээллийг нисгэгчийн дэвтэртээ тогтмол шинэчлэн, нямбай хөтлөх үүрэгтэй:
(1) тухайн нисгэгчийн нэр, агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн дэлгэрэнгүй мэдээлэл болон эзэмшиж байгаа гэрчилгээ, эрх болон зэрэглэл;
(2) энэ зүйлийн (b)-д заасан мэдээллийг багтаасан дараах тэмдэглэл:
(i) тухайн нисгэгч, агаарын хөлгийн нисэх багийн гишүүний үүрэг гүйцэтгэсэн нислэг бүрийн;
(ii) нислэгийн цаг тооцох, эсхүл энэ Дүрэмд заасан нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэлийн хүчинтэй байх шаардлагыг хангах зорилгоор үйлдсэн дуураймал нислэг бүрийн;
(3) дараах мэдээллийг багтаасан, нислэгийн шалгалт, нислэгийн дүгнэлт, ур чадварын шалгалт болон нисэх багийн ур чадварын шалгалтын тэмдэглэл:
(i) тухайн нислэгийн зорилго;
(ii) тухайн нислэг үйлдсэн огноо;
(iii) нислэгийн шалгалт, нислэгийн дүгнэлт, ур чадварын шалгалт, эсхүл шалгалтын дуусах хугацаа;
(iv) нислэгийн шалгалт, нислэгийн дүгнэлт, ур чадварын шалгалт, эсхүл шалгалт авсан этгээдийн нэр, үйлчлүүлэгчийн дугаар болон гарын үсэг.
(b) Тухайн нисгэгчийн дэвтэрт нислэгийн болон хэрэглэлийн нислэгийн дараах дэлгэрэнгүй мэдээллийг бичиж оруулдаг байх үүрэгтэй:
(1) тухайн нислэг үйлдсэн огноо;
(2) агаарын хөлгөөр үйлдсэн нислэгийн хувьд:
(i) тухайн агаарын хөлгийн категори, маяг болон бүртгэлийн дугаар;
(ii) нислэгийн цаг;
(iii) дуураймал болон бодит хэрэглэлийн нислэгийн цаг;
(iv) хосолсон нислэгийн зааварчилгаа болон хөлгийн даргын дадлагыг багтаасан сургалтын төрөл;
(v) хэрэв хамааралтай бол тухайн багш-нисгэгч, эсхүл аюулгүй байдлын нисгэгчийн (safety pilot) нэр;
(3) дуураймал нислэгийн сургалтын төхөөрөмж үйлдсэн нислэгийн хувьд:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
(i) тухайн синтетик нислэгийн дадлагажуурын дэлгэрэнгүй мэдээлэл;
(ii) хэрэглэлийн газрын цаг;
(iii) бусад газрын цаг;
(4) тухайн нисгэгчийн гүйцэтгэсэн дараах ажил үүрэг:
(i) хөлгийн дарга (PIC);
(ii) хяналтад байгаа хөлгийн дарга (PIC/US), гэхдээ зөвхөн ИНД-135.505-ын шаардлага хангахаар;
(iii) хамтран нисгэгч;
(iv) сурагч-нисгэгч;
(5) нисэн гарсан газар, завсрын буулт болон нисэн хүрэх газрыг багтаасан тухайн нислэгийн зорилго;
(6) тухайн нислэгийг өдөр, эсхүл шөнийн алинд нь үйлдсэн;
(7) IFR нислэгийн хувьд, хэрэглэлийн ойртолтын журмын дагуу үйлдсэн нислэгийн тоо болон төрөл;
(8) сургалтын нислэгийн хувьд, тухайн дасгал сургуулилтын дэлгэрэнгүй мэдээлэл;
(9) глайдерын нислэгийн хувьд, тухайн нислэгт хөөргөсөн арга;
(10) бөмбөлгийн нислэгийн хувьд, тухайн нислэгт ашигласан хийлэх арга, эсхүл төрөл.
(c) Энэ зүйлийн (а)-д шаардсан нисгэгчийн дэвтэр нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
(1) зөвшөөрөгдсөн дэвтэрт дэлгэрэнгүй мэдээллийг арилдаггүй бэхээр бичсэн байх;
(2) нислэг бүрийг дараах байдлаар бичиж тэмдэглэсэн байх:
(i) тусад нь оруулах; эсхүл
(ii) компьютерт хөтөлдөг нислэгийн бүртгэлийг нисгэгчийн дэвтэрт байнга хадгалагдах хэлбэрээр бичиж оруулах; эсхүл
(iii) нэг өдөр үйлдсэн, дараалсан нислэгийн (series of flights) хувьд, хэрэв хөөрөлт, завсрын буулт болон хүрэх газрыг багтаасан нислэгийн зорилго ижил бол дараалсан нислэгийг нэмж нислэгийн нийт цагийг нэг мөрөнд нэгтгэн оруулах;
(3) оруулсан мэдээлэл нь үнэн зөв болохыг хуудас бүрийн төгсгөлд тухайн нисгэгч баталгаажуулсан байх;
(4) нисгэгчийн үнэмлэх эзэмшигч байнга хадгалах, хэрэв нисгэгчийн үнэмлэхийг хуулийн дагуу хүчингүй болгосон бол хүчингүй болгосноос хойш 12 сараас доошгүй хугацаанд хадгалах ёстой.
(d) Хэрэв компьютерт хөтөлсөн нислэгийн мэдээллийг энэ зүйлийн (c)(2)(ii)-ын дагуу нисгэгчийн дэвтэрт хавсаргасан бол тухайн нисгэгч нь нислэгийн жагсаалт, нислэгийн нийлбэр цагийн мэдээллийг энэ зүйлийн (b)-гийн дагуу ажил үүрэг тус бүрээр нисгэгчийн дэвтэртээ бичиж оруулах үүрэгтэй.
(e) Нисгэгчийн дэвтэрт алдаатай оруулсан мэдээллийг зөвхөн дээрээс нь зураасаар дарж, зөв мэдээллийг араас нь, эсхүл шинэ мөрөнд нэмж оруулж болно.
(f) Нисгэгчийн дэвтрийг Даргад ямар нэг шалтгаанаар хүргүүлэхийн өмнө тухайн нисгэгч нь дараах үүрэгтэй:
(1) хуудас бүрд оруулсан мэдээллийг багана тус бүрээр нэгтгэх;
(2) тухайн зориулагдсан зайд, нийт ниссэн цагийг тэмдэглэх;
(3) хамгийн сүүлд оруулсан мэдээллийн төгсгөлд, дээр оруулсан мэдээллүүд нь үнэн зөв болохыг гарын үсэг зурж баталгаажуулах.
(g) Нисгэгч нь, нисгэгчийн дэвтэрт оруулах мэдээллийг тухайн нислэг дууссанаас хойш 7 хоногийн дотор, олон улсын агаарын тээврийн үйл ажиллагааны хувьд, тухайн нислэг дууссанаас хойш 14 хоногийн дотор нислэгийн мэдээллийг заавал оруулах үүрэгтэй. Хэрэв нисгэгч нь нисгэгчийн дэвтрээ ихэвчлэн хадгалдаг үндсэн баазаас өөр газар үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол үндсэн бааздаа буцаж ирснээс хойш 48 цагийн дотор мэдээллийг нисгэгчийн дэвтэртээ оруулдаг байх үүрэгтэй.
61.31. Нисгэгчийн дэвтэрт нислэгийн цаг тооцох
(a) Хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь хамтран нисгэгчтэй үйл ажиллагаа эрхлэхийг шаарддаг агаарын хөлөгт хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн бол хамтран нисгэгчээр ниссэн цагийн 50%-иас ихгүйг агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх авахад шаардсан нийт нислэгийн цагийн туршлагад оруулж тооцох эрхтэй.
(b) Коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь хамтран нисгэгчтэй үйл ажиллагаа эрхлэхийг шаарддаг агаарын хөлөгт хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэн агаарын тээврийн үйл ажиллагаанд оролцож, тухайн зорилгоор агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн томилсон хөлгийн даргын хяналтад хөлгийн даргын ажил үүргийг гүйцэтгэсэн бол энэхүү нислэгийн цагийг хөлгийн даргын дадлагын нислэгийн цагийн туршлагад тооцох эрхтэй, гэхдээ зөвхөн дараах тохиолдолд, хэрэв:
(1) хамтран нисгэгч нь түлшний тооцоог багтаасан, санал болгосон нислэгийн төлөвлөгөө, ачааллын манифест үнэн зөвийг шалгах үүрэг хариуцлага хүлээдэг бол;
(2) хамтран нисгэгч нь, үйл ажиллагааны заавар, эсхүл холбогдох бусад баримт бичигт агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн тогтоосон шалгалтын системийн дагуу, багийн гишүүд бүх холбогдох шалгалтыг дараах нислэгийн үе шатанд гүйцэтгэснийг бататгадаг бол:
(i) хөөрөлтийн өмнө;
(ii) хөөрөлтийн үед;
(iii) нислэгт;
(iv) буултын үед;
(v) онцгой нөхцөлд;
(3) хамтран нисгэгч нь тухайн нислэгийн турш хөлгийн даргын гүйцэтгэж болох боломжит бүх ажил үүргийг хамтран нисгэгчийн суудлаас гүйцэтгэдэг бол, гэхдээ 6 цагаас дээш хугацаагаар үргэлжлэх нислэгийн хувьд, хамтран нисгэгчийг тухайн нислэгийн турш бүх үүргийг гүйцэтгэхийг шаардахгүй;
(4) автопилот ашиглан гүйцэтгэж байгаа нислэгийн үйл ажиллагааны хувьд, хамтран нисгэгч нь нислэгийн болон газрын систем ашиглахтай холбоотой бүх шийдвэрийг гаргадаг бол;
(5) хамтран нисгэгч нь цаг уурын нөхцөл, холбоо болон нислэгийн хөдөлгөөний удирдлагын журмаас үүссэн хүндрэлийг шийдвэрлэснийг бататгадаг бол;
(6) хамтран нисгэгчид хяналт тавихаар томилогдсон хөлгийн дарга хамтран нисгэгчийн дэвтэрт тухайн нислэгийн талаар зохих мэдээллийг оруулж баталгаажуулсан, эсхүл агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нислэгийн байнгын бүртгэлийг хөтөлдөг бол.
(c) Бодит, эсхүл дуураймал хэрэглэлийн нислэгийн нөхцөлд гадны хяналтын цэггүйгээр, зөвхөн хэрэглэл ашиглан агаарын хөлгийн удирдлагыг гардан гүйцэтгэж байгаа нисгэгч нь энэ аргаар цуглуулсан хэрэглэлийн нислэгийн цагийг дараах зорилгоор шаардсан нийт хэрэглэлийн нислэгийн цагийн туршлагад тооцох эрхтэй:
(1) дээд эрэмбийн нисгэгчийн үнэмлэх авах; эсхүл
(2) хэрэглэлийн зэрэглэл эзэмших; эсхүл
(3) эзэмшиж байгаа хэрэглэлийн зэрэглэлийн туршлага хадгалах шаардлагыг хангах.
(d) Хөлгийн дарга, бодит IMC-д, олон-нисгэгчтэй агаарын хөлгийн нислэгийн удирдлагыг гардан гүйцэтгэж байгаа хамтран нисгэгчид хяналт тавьсан бол тухайн цагийг хэрэглэлийн нислэгийн цагтаа оруулж тооцох эрхтэй.
(e) Багш-нисгэгч, бодит IMC-д, агаарын хөлгийн нислэгийн удирдлагыг гардан гүйцэтгэж байгаа нисгэгчид хяналт тавьсан бол тухайн цагийг хэрэглэлийн нислэгийн цагтаа оруулж тооцох эрхтэй.
(f) Шалгагч-нисгэгч нь нислэгийн шалгалт авсан цагийг хөлгийн даргын нислэгийн цагтаа оруулж тооцох эрхтэй.
(g) А, эсхүл B-Категорийн багш-нисгэгч нь коммерийн нисгэгчийн үнэмлэхний нутаг дамнасан (cross country) нислэгийн шалгалт авсан цагийг хөлгийн даргын нислэгийн цагт оруулж тооцох эрхтэй.
(h) Нисгэгч нь хэрэглэлийн, нутаг дамнасан, эсхүл шөнийн нислэгийн, эсхүл эдгээрийн аливаа комбинацыг дээд эрэмбийн үнэмлэх, эсхүл зэрэглэл авах туршлагын шаардлага хангах зорилгоор давхардуулан тооцохгүй.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
(i) Нисгэгч нь, хяналтад байгаа хөлгийн даргаар (PIC/US) бүртгэгдсэн нислэгийн цагийг агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэхний нислэгийн цагийн туршлагын шаардлагад оруулж тооцохгүй.
(j) ИНД-135.505(b)(3)-ын зорилгоор, үйл ажиллагааны дадлага авч байгаа нисгэгчид хяналт тавихаар хөлгийн даргаар томилогдсон нисгэгч нь, хэрэв тухайн хяналтыг ИНД-135.505(c)(2)-ын дагуу ганц-нисгэгчтэй агаарын хөлөг дээр гүйцэтгэсэн бол хөлгийн даргын нислэгийн цагийг агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэхний нислэгийн цагийн туршлагын шаардлагад оруулж тооцохгүй.
61.33. Нисгэгчийн дэвтэрт дадлагажуурын цаг тооцох
(a) Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл эзэмших, эсхүл зэрэглэл сунгах хүсэлт гаргагч нь, зохих ёсоор мэргэшсэн багш-нисгэгчийн хяналтад, зөвшөөрөгдсөн синтетик нислэгийн дадлагажуурт үйлдсэн цагийг нислэгийн цагт тооцох эрхтэй, гэхдээ зөвхөн, хэрэв багш-нисгэгч тухайн цагийг нисгэгчийн дэвтэрт нь баталгаажуулсан бол.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
(b) Хэрэв энэ зүйлийн (а)-д заасан цаг нь хэрэглэлийн цаг бол үүнийг хэрэглэлийн газрын цагт оруулж тооцох үүрэгтэй.
61.35. Эрүүл мэндийн шаардлага
(a) Дараахаас бусад тохиолдолд, сонирхогч нисгэгчийн үнэмлэхнээс бусад нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг этгээд нь тухайн үнэмлэхний эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй:
(1) тухайн этгээд нь:
(i) хувийн нисгэгчийн үнэмлэхний хувьд, ИНД-67-гийн дагуу олгосон хүчинтэй 2-р ангиллаас доошгүй ЭМГ эзэмшдэг байх;
(ii) коммерийн нисгэгчийн үнэмлэх болон агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэхний хувьд, ИНД-67-гийн дагуу олгосон хүчинтэй 1-р ангиллын ЭМГ эзэмшдэг байх;
(iii) ЭМГ-ний бүх нөхцөл, хязгаарлалт болон баталгаажуулсан тэмдэглэлийг дагаж мөрддөг байх; эсхүл
(2) хэрэв тухайн этгээдэд Дарга гадаадын нисгэгчийн үнэмлэхийг нь үндэслэн, 61.153(b)-гийн дагуу хувийн нисгэгчийн үнэмлэх олгосон бол тухайн этгээд нь:
(i) хувийн нисгэгчийн үнэмлэх олгохдоо Даргын үндэслэл болгосон гадаадын нисгэгчийн үнэмлэхэд дагалдах ЭМГ эзэмшдэг ба тухайн ЭМГ-ний хугацаа дуусаагүй байх;
(ii) тухайн ЭМГ-ний бүх нөхцөл, хязгаарлалт болон баталгаажуулсан тэмдэглэлийг дагаж мөрддөг байх.
(b) Дараахаас бусад тохиолдолд, сонирхогч нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг этгээд нь тухайн үнэмлэхний эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй:
(1) В болон С ангиллын жолооны үнэмлэхэд хамаарах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу олгосон дараах эрүүл мэндийн тодорхойлолттой байх:
(i) өмнөх 5 жилийн дотор олгосон; эсхүл
(ii) хэрэв тухайн этгээд нь 40, эсхүл түүнээс дээш настай бол өмнөх 24 сарын дотор олгосон;
(2) эрүүл мэндийн тодорхойлолтын бүх нөхцөл, хязгаарлалт болон баталгаажуулсан тэмдэглэлийг дагаж мөрддөг байх.
(c) Дараахаас бусад тохиолдолд, гадаадын нисгэгчийн үнэмлэхний баталгаажуулсан зөвшөөрөл эзэмшдэг этгээд нь тухайн зөвшөөрлийн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй:
(1) баталгаажуулсан зөвшөөрөл олгосон гадаадын нисгэгчийн үнэмлэхэд хамаарах хүчинтэй ЭМГ эзэмшдэг байх;
(2) тухайн ЭМГ-ний бүх нөхцөл, хязгаарлалт болон баталгаажуулсан тэмдэглэлийг дагаж мөрддөг байх.
(d) Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу олгодог эрүүл мэндийн тодорхойлолтыг энэ зүйлийн (b), эсхүл 61.355(а)(2)-ын дагуу эзэмших шаардлагатай этгээд нь эрүүл мэндийн тодорхойлолт олгосноос хойш 7 хоногийн дотор хуулбарыг Даргад хүргүүлэх үүрэгтэй.
61.37. Нислэгийн туршлага хадгалах
(a) Агаарын тээврийн нисгэгч: Тухайн нислэгийн өмнө үргэлжилсэн 90 хоногийн дотор дараах шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг этгээд нь, тухайн хөлгийн даргыг агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэхтэй байхыг шаарддаг арилжааны нислэгийн үйл ажиллагаанд агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхгүй:
(1) тухайн этгээд нь:
(i) 3-аас доошгүй хөөрөлт болон 3-аас доошгүй буулт үйлдсэн байх (хөлгийн даргаар тухайн маягийн агаарын хөлөг дээр, эсхүл ижил маягийн зөвшөөрөгдсөн дуураймал нислэгийн сургалтын төхөөрөмж дээр); эсхүл
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
(ii) зохих ёсоор эрх олгогдсон шалгагч-нисгэгчид ур чадварын хадгалалтаа ижил маягийн агаарын хөлгөөр амжилттай шалгуулсан байх; эсхүл
(iii) зохих ёсоор мэргэшсэн багш-нисгэгчид, хөөрөлт болон буултын маневр хийх ур чадвараа ижил маягийн агаарын хөлгөөр, өдрийн цагаар амжилттай шалгуулсан байх; гэхдээ
(2) нэг буулт нь автопилотын автоматаар буулт үйлдэх горим ашигласан хяналттай буулт байж болно.
(b) Коммерийн нисгэгч (нисэх онгоц, эсхүл нисдэг тэрэг), хувийн нисгэгч, сонирхогч нисгэгч - өдрийн нислэг: Тухайн нислэгийн өмнө үргэлжилсэн 90 хоногийн дотор дараах шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь өдрийн цагаар, арилжааны нислэгийн үйл ажиллагаанд агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхгүй, мөн коммерийн нисгэгчийн, эсхүл хувийн нисгэгчийн, эсхүл сонирхогч нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг этгээд нь өдрийн цагаар, зорчигч тээвэрлэж байгаа агаарын хөлгийн даргын, эсхүл хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэхгүй:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
(1) өдрийн цагаар 3-аас доошгүй хөөрөлт болон 3-аас доошгүй буулт үйлдсэн байх (хөлгийн дарга, эсхүл хамтран нисгэгчээр тухайн маягийн агаарын хөлөг дээр, эсхүл ижил маягийн зөвшөөрөгдсөн дуураймал нислэгийн сургалтын төхөөрөмж дээр); эсхүл
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
(2) зохих ёсоор мэргэшсэн А, эсхүл В-Категорийн багш-нисгэгчид хөөрөлт, буултын маневр хийх ур чадвараа ижил маягийн агаарын хөлгөөр, өдрийн цагаар амжилттай шалгуулсан байх; эсхүл
(3) энэ Дүрмийн дагуу тохирох нисгэгчийн үнэмлэх олгоход тавих ур чадвараа ижил маягийн агаарын хөлөгт амжилттай шалгуулсан байх.
(c) Коммерийн нисгэгч, хувийн нисгэгч - шөнийн нислэг: Тухайн нислэгийн өмнө үргэлжилсэн 90 хоногийн дотор дараах шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь шөнийн цагаар, арилжааны нислэгийн үйл ажиллагаанд агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхгүй, мөн коммерийн нисгэгчийн, эсхүл хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг этгээд нь шөнийн цагаар, зорчигч тээвэрлэж байгаа агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхгүй:
(1) шөнийн цагаар 3-аас доошгүй хөөрөлт болон 3-аас доошгүй буулт үйлдсэн байх (хөлгийн дарга, эсхүл хамтран нисгэгчээр тухайн маягийн агаарын хөлөг дээр, эсхүл ижил маягийн зөвшөөрөгдсөн дуураймал нислэгийн сургалтын төхөөрөмж дээр); эсхүл
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
(2) зохих ёсоор мэргэшсэн А, эсхүл В -Категорийн багш-нисгэгчид хөөрөлт болон буултын маневр хийх ур чадвараа ижил маягийн агаарын хөлгөөр, шөнийн цагаар амжилттай шалгуулсан байх.
(ca) Коммерийн нисгэгч (бөмбөлөг): Тухайн нислэгийн өмнө үргэлжилсэн 90 хоногийн дотор дараах шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, коммерийн нисгэгчийн үнэмлэх (бөмбөлөг) эзэмшигч нь зорчигч тээвэрлэж байгаа бөмбөлгийн даргын үүрэг гүйцэтгэхгүй:
(1) 150 м-ээс (500 ft) доошгүй өндөрт гарах бүрдээ, хөлгийн даргаар 3-аас доошгүй хөөрөлт болон 3-аас доошгүй буултыг өдрийн цагаар гүйцэтгэсэн байх; эсхүл
(2) ижил маягийн бөмбөлгөөр хөөрөлтийн болон буултын маневр хийх ур чадвараа Даргын хүлээн зөвшөөрөхүйц зохих ёсоор мэргэшсэн этгээдэд амжилттай шалгуулсан байх; эсхүл
(3) энэ Дүрмийн дагуу коммерийн нисгэгчийн үнэмлэх олгоход тавих ур чадвараа ижил маягийн бөмбөлөг дээр амжилттай шалгуулсан байх.
(d) Энэ зүйлийн (a)(1), (b)(1), эсхүл (c)(1)-ийн шаардлага хангахын тулд, нисдэг тэрэгний нисгэгч нь шаардлагатай хөөрөлт болон буултын хооронд шилжих хайрцгаар нисэх үүрэгтэй.
(e) [Хүчингүй]
(f) Энэ зүйлийн (b)(1)-д заасан шаардлагыг хангахын тулд, глайдерын нисгэгч нь хөөргөлтийн тохирох аргаар 3 удаа гүйцэтгэсэн байх үүрэгтэй.
(g) Энэ зүйлийн (b)(1) болон (c)(1)-д шаардсан 3 хөөрөлт болон 3 буулт үйлдэх шаардлагыг хангах зорилгоор хүчинтэй А-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь өдөр, эсхүл шөнийн алинд ч үйлдсэн хөөрөлт болон буултыг тооцож болно.
(h) Багш-нисгэгч нь нислэгийн зааварчилгаа өгөхийн өмнө өдрийн, эсхүл шөнийн нислэгийн туршлага хадгалах шаардлагын аль хамааралтайг нь хангасан байх үүрэгтэй.
(i) Хэрэв энэ Дүрмийн дагуу олгосон нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь 61.39-ийн шаардлагыг 5 жил, эсхүл түүнээс дээш хугацаанд хангаагүй бол дараахаас бусад тохиолдолд, тухайн нисгэгчийн үнэмлэхний эрхийг дахин хэрэгжүүлэхгүй:
(1) нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь нисэхийн хууль, дүрмийн зөвшөөрөгдсөн шалгалтыг амжилттай өгсөн ба тухайн үнэмлэхэд холбогдох, хүчинтэй байх шаардлагыг хангасан байх (хэрэв тухайн эзэмшигч нь өөр категорийн агаарын хөлгийн хувьд, хүчинтэй нисгэгчийн үнэмлэхтэй бөгөөд 61.39(a)-д заасан категорид тавих шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд); эсхүл
(2) агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэхний хувьд, тухайн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь ИНД-121, 125, эсхүл 135-д шаардсан, аль хамааралтай, тохирох үйл ажиллагааны ур чадварын шалгалтыг амжилттай өгсөн байх.
61.39. Хоёр жилийн нислэгийн дүгнэлт
(a) Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, Хууль болон энэ Дүрмийн дагуу Даргын олгосон нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь дараах шаардлагыг хангаагүй бол нисгэгчийн үнэмлэх олгох нислэгийн шалгалт өгснөөс хойш 24 сараас урт хугацаагаар тухайн нисгэгчийн үнэмлэхний эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй:
(1) өмнөх 24 сарын дотор энэ зүйлийн (c)-гийн дагуу хоёр жилийн нислэгийн дүгнэлтийг амжилттай хийлгэсэн байх; эсхүл
(2) глайдерын нисгэгчийн үнэмлэхний хувьд, өмнөх 24 сарын дотор глайдерын байгууллагаар хоёр жилийн нислэгийн дүгнэлтийг амжилттай хийлгэсэн байх.
(b) Хууль болон энэ Дүрмийн дагуу Даргын олгосон нисгэгчийн үнэмлэх эзэмшигчээс энэ зүйлийн (а)-д заасан хоёр жилийн нислэгийн дүгнэлт хийлгэхийг шаардахгүй, хэрэв үнэмлэх эзэмшигч нь:
(1) тухайн нисгэгчийн үнэмлэхэд хамааралтай, ИНД-115, эсхүл 119, болон 121, 125, эсхүл 135-д заасан нисэх багийн ур чадварын шалгалтын шаардлагыг хангасан бол; эсхүл
(2) 61.707-д заасан ХАА-н зэргийн хүчинтэй байх шаардлагыг хангасан бол; эсхүл
(3) хүчинтэй А, B, эсхүл C-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшдэг бол.
(c) Хоёр жилийн нислэгийн дүгнэлт нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
(1) зохих ёсоор мэргэшсэн багш-нисгэгчээр хийгдсэн байх;
(2) тухайн эзэмшигчийн хэрэгжүүлэхийг хүсэж байгаа нисгэгчийн үнэмлэхний эрхтэй хамааралтай маневр болон журмын гүйцэтгэлийг шалгах нислэгийн зааварчилгаанаас бүрдсэн байх;
(3) Даргын хүлээн зөвшөөрөхүйц стандартын дагуу байх.
(d) Хоёр жилийн нислэгийн дүгнэлт хийж байгаа багш-нисгэгч нь дараах үүрэгтэй:
(1) нислэгийн дүгнэлтийг амжилттай хийсний дараа тухайн нисгэгчийн дэвтэрт дараах мэдээллийг багтаасан зохих тэмдэглэлийг нэн даруй оруулах:
(i) тухайн нислэгийн дүгнэлтэд хамаарах нисгэгчийн үнэмлэхний төрөл;
(ii) тухайн нислэгийн дүгнэлтийг хийсэн огноо;
(iii) тухайн нислэгийн дүгнэлтийн хүчинтэй байх хугацаа дуусах огноо;
(iv) тухайн нислэгийн дүгнэлтийг хийсэн багш-нисгэгчийн нэр, категори болон ИНЕГ-ын үйлчлүүлэгчийн дугаар;
(2) ИНЕГ-ын Хоёр жилийн нислэгийн дүгнэлтийн гүйцэд бөглөсөн маягтын хуулбарыг Дарга болон тухайн нисгэгчид хүргүүлэх.
(e) Энэ зүйлийн (a)-д шаардсан хоёр жилийн нислэгийн дүгнэлтийг, шаардсан хугацаанаас өмнө 60 хоногийн дотор амжилттай хийлгэсэн нисгэгчийг хоёр жилийн нислэгийн дүгнэлтийг шаардсан хугацаанд хийлгэсэнд тооцно.
61.41. Доод эрэмбийн нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл ашиглах
(a) Энэ Дүрмийн дагуу олгосон агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх, эсхүл коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь ИНД-67-гийн дагуу олгосон хүчинтэй 1-р ангиллын ЭМГ эзэмшдэггүй, гэхдээ ИНД-67-гийн дагуу олгосон хүчинтэй 2-р ангиллын ЭМГ эзэмшдэг бол хувийн нисгэгчийн үнэмлэхний эрхийг хэрэгжүүлж болно, хэрэв тухайн нисгэгч нь хувийн нисгэгчийн үнэмлэхний хүчинтэй байх шаардлагыг хангаж байгаа бол.
(b) Энэ Дүрмийн дагуу олгосон нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь тухайн нисгэгчийн үнэмлэхний хувьд, 61.207, эсхүл 61.257-гийн хүчинтэй байх шаардлагыг хангаагүй боловч доод эрэмбийн нисгэгчийн үнэмлэхний хүчинтэй байх шаардлагыг хангаж байгаа бол доод эрэмбийн нисгэгчийн үнэмлэхний эрхийг хэрэгжүүлж болно.
61.43. Мэргэжлийн ур чадварын шалгалт
(a) Хэрэв Даргад, энэ Дүрмийн дагуу олгосон нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл эзэмшигч нь хэрэгжүүлж байгаа тухайн үнэмлэх, эсхүл зэрэглэлийн эрхээ ур чадваргүй хэлбэрээр гүйцэтгэсэн гэж үзэх бодит үндэслэл байгаа бол, Дарга бичгээр мэдэгдэл өгч, тухайн эзэмшигчийг шалгалт, эсхүл нислэгийн шалгалт өгөхийг шаардаж болно.
(b) Энэ зүйлийн (а)-ийн дагуу Даргын шаардаж болох шалгалт, эсхүл нислэгийн шалгалт нь тухайн эзэмшигч хэрэгжүүлж байгаа нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэлийн хувьд, энэ Дүрмийн дагуу шаарддаг шалгалт, эсхүл нислэгийн шалгалтын хэсэг, эсхүл хэсгүүдээс бүрдэнэ.
(c) Энэ Дүрмийн дагуу олгосон нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл эзэмшигч нь дараах үүрэгтэй:
(1) энэ зүйлийн (a)-ийн дагуу Даргын шаардаж болох шалгалт, эсхүл нислэгийн шалгалтыг өгөх;
(2) шалгалт, эсхүл нислэгийн шалгалтыг Даргын тогтоосон хугацаанд өгсөн байх.
B Бүлэг - Агаарын хөлгийн маягийн зэрэглэл
61.51. Зорилго
Энэ Бүлэг нь агаарын хөлгийн маягийн зэрэглэл олгоход тавих зохицуулалтын шаардлагыг тогтооно.
61.53. Нөхцөл хангах шаардлага
(a) Агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх;
(2) Даргын хүлээн зөвшөөрөхүйц шилжих сургалтын зааварчилгааны нислэгийн туршлагатай байх;
(3) турбинт-хөдөлгүүртэй агаарын хөлгийн хувьд, турбинт-хөдөлгүүрийн онолын суурь мэдлэгийн зөвшөөрөгдсөн шалгалтыг амжилттай өгсөн байх;
(4) тухайн зэрэглэл шаардсан агаарын хөлгийн маягийн техникийн хангалттай мэдлэгээ зохих ёсоор мэргэшсэн багш-нисгэгчид амжилттай шалгуулсан байх;
(5) тухайн зэрэглэл шаардсан агаарын хөлгийн маягт хамаарах хэвийн, хэвийн бус болон онцгой нөхцөлийн маневрыг өндөр түвшинд гүйцэтгэх ур чадвараа маягийн ур чадварын шалгалтаар зохих ёсоор мэргэшсэн багш-нисгэгчид шалгуулсан байх;
(6) хэрэв MCTOW нь 5700 кг-аас дээш жинтэй агаарын хөлгийн маягийн зэрэглэл, эсхүл олон-хөдөлгүүртэй нисдэг тэрэгний маягийн зэрэглэл эзэмших хүсэлт гаргаж байгаа бол:
(i) тухайн агаарын хөлгийн маягийн зэрэглэл шаардсан агаарын хөлөг дээр зөвшөөрөгдсөн техникийн сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх;
(ii) тухайн агаарын хөлгийн системийн үйл ажиллагааны хэвийн, хэвийн бус болон онцгой нөхцөлийн журам болон тухайн агаарын хөлгийн үзүүлэлт, жин, төвлөрөлтийг багтаасан зөвшөөрөгдсөн бичгийн шалгалтыг амжилттай өгсөн байх;
(7) хэрэв MCTOW нь 5700 кг-аас хэтрэхгүй жинтэй, ганц-хөдөлгүүртэй нисдэг тэрэгний маягийн зэрэглэл эзэмших хүсэлт гаргаж байгаа бол тухайн нисдэг тэрэгний системийн үйл ажиллагааны хэвийн, хэвийн бус болон онцгой нөхцөлийн журам, нисдэг тэрэгний үзүүлэлт, жин, төвлөрөлтийг багтаасан, зөвшөөрөгдсөн бичгийн шалгалтыг амжилттай өгсөн байх. Гэхдээ MCTOW нь 1500 кг-аас ихгүй жинтэй нисдэг тэрэгний хувьд, зөвхөн аман шалгалт өгнө.
61.55. Зэрэглэл олгох
(a) Хэрэв тухайн нисгэгч 61.53-ын нөхцөл хангах шаардлагыг хангасан бол маягийн ур чадварын шалгалтыг хариуцсан багш-нисгэгч нь дараах үүрэгтэй:
(1) тухайн нисгэгчийн дэвтэрт агаарын хөлгийн маягийн зэрэглэлийг Даргын хүлээн зөвшөөрөхүйц хэлбэрээр тэмдэглэх;
(2) тухайн маягийн зэрэглэлийн сургалтын бүртгэлийн бүрэн гүйцэд хувийг Даргад хүргүүлэх.
(b) Энэ дүрмийн 61.53-ыг үл харгалзан, Дарга дараах тохиолдолд, энэ Дүрмийн дагуу олгосон нисгэгчийн үнэмлэхэд агаарын хөлгийн маягийн зэрэглэлийг баталгаажуулсан тэмдэглэл хийж болно, хэрэв:
(1) нисгэгчийн үнэмлэх эзэмшигчид ICAO-гийн Хэлэлцэн тохирогч Улсаас агаарын хөлгийн маягийн зэрэглэл олгосон ба тухайн үнэмлэх эзэмшигч нь агаарын хөлгийн маягийн зэрэглэлийг Даргын хүлээн зөвшөөрөхүйц хэлбэрээр эзэмшдэг болохоо нотлох баримтаар харуулсан бол; эсхүл
(2) нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь ИНД-21-ийн Хавсралт E(1)-ийн дагуу тухайн маягийн агаарын хөлгийн туршин нисгэгчийн үүрэг гүйцэтгэхээр зөвшөөрөгдсөн ба Даргын хүлээн зөвшөөрөхүйц агаарын хөлгөөр шалгах нислэг хийх туршлагатай болсон бол; эсхүл
(3) нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь А-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч ба тодорхой нисэх онгоцны конфигурацийн хувьд, 61.5(o)-д заасан агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц нисэх онгоцоор нислэгийн туршлагатай болсон бол; эсхүл
(4) нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь 61.57-гийн дагуу тухайн маягийн агаарын хөлөгт нисгэгч, эсхүл агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхээр зөвшөөрөгдсөн бөгөөд Даргын хүлээн зөвшөөрөхүйц агаарын хөлөг дээр нислэгийн туршлагатай болсон бол.
(c) Нисгэгч нь Даргад хүсэлт гарган, зохих төлбөрийн баримт хүргүүлж (нисгэгчийн дэвтэрт мэдээлэл оруулахаас гадна), агаарын хөлгийн маягийн зэрэглэлийг нисгэгчийн үнэмлэхдээ баталгаажуулсан тэмдэглэл хийлгэж болно.
(d) Хэрэв тухайн багш нь нэмэлт шилжих нислэгийн зааварчилгаа, эсхүл тухайн маягийн ур чадварын шалгалт шаардлагагүй гэж үзвэл, энэ Дүрмийн 61.55(a)-г үл харгалзан зохих ёсоор мэргэшсэн багш-нисгэгч нь тухайн нисгэгчийн эзэмшиж байгаа агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй маш төстэй агаарын хөлгийн маягийн хувьд, агаарын хөлгийн маягийн зэрэглэл олгож болох ба:
(1) тухайн нисгэгчийн дэвтэрт зохих мэдээллийг Даргын хүлээн зөвшөөрөхүйц хэлбэрээр оруулна;
(2) тухайн багш-нисгэгч нь нисгэгчийн дэвтэрт оруулсан холбогдох мэдээллийн баталгаажуулсан хувийг Даргад хүргүүлнэ.
61.57. Анхдагч маягийн эрх
Дарга, энэ Дүрмийн дагуу олгосон хүчинтэй багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч багш-нисгэгчид, маягийн зэрэглэл эзэмшдэггүй агаарын хөлөгт нисгэгчийн, эсхүл агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх эрх олгож болно. Дарга эрх олгохдоо, нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд шаардлагатай гэж үзсэн нөхцөлийг зааж өгч болно.
C Бүлэг - Сурагч-нисгэгч
61.101. Зорилго
Энэ Бүлэг нь, энэ Дүрмийн дагуу олгосон хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшээгүй байх үедээ, агаарын хөлгийн нисгэгчийн (хэт хөнгөн агаарын хөлөг, ханг-глайдер, глайдер, моторт-глайдер, эсхүл бөмбөлгөөс бусад) үүрэг гүйцэтгэх этгээдэд тавих зохицуулалтын шаардлага болон хязгаарлалтыг тогтооно.
61.103. Ерөнхий зүйл
(a) Энэ Дүрмийн дагуу олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшээгүй этгээд нь дараахаас бусад тохиолдолд, агаарын хөлгийн удирдлагыг гардан гүйцэтгэхгүй:
(1) тухайн этгээд нь нисгэгчийн суудалд сууж байгаа, зохих ёсоор мэргэшсэн багш-нисгэгчээс хамтарсан нислэгийн зааварчилгаа авч байгаа; эсхүл
(2) тухайн этгээд нь 61.105-ын дагуу хөлгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа.
(b) Энэ зүйлийн (а)(1)-ийн дагуу хамтарсан нислэгийн зааварчилгаа авч байгаа этгээд нь тухайн цагийг хамтарсан нислэгийн цагаар бүртгэж болно.
61.105. Бие даасан нислэгийн шаардлага
(a) Энэ Дүрмийн дагуу олгосон, эсхүл хүлээн зөвшөөрсөн хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшээгүй этгээд нь дараахаас бусад тохиолдолд, агаарын хөлгөөр бие даасан нислэг үйлдэхгүй:
(1) тухайн этгээд нь 16 нас хүрсэн байх;
(2) тухайн этгээд нь:
(i) ИНД-67-гийн дагуу олгосон хүчинтэй 2-р ангиллаас доошгүй ЭМГ эзэмшдэг байх; эсхүл
(ii) В болон С ангиллын жолооны үнэмлэхэд хамаарах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу олгосон дараах эрүүл мэндийн тодорхойлолттой байх:
(A) өмнөх 5 жилийн дотор олгосон; эсхүл
(B) хэрэв тухайн этгээд 40, эсхүл түүнээс дээш настай бол өмнөх 24 сарын дотор олгосон;
(3) тухайн этгээд нь ЭМГ-ний бүх нөхцөл, хязгаарлалт болон баталгаажуулсан тэмдэглэлийн шаардлагыг хангасан байх;
(4) тухайн этгээд нь агаарын хөлгийн даргын үүрэг, хариуцлагыг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай хэлээр унших, ярих, ойлгох болон холбоо барих хангалттай чадвартай байх;
(5) өдөр, эсхүл шөнийн цагаар үйлдэх анхны бие даасан нислэгийг А, эсхүл B- Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч зөвшөөрснөөс бусад тохиолдолд, тухайн нислэгийг хүчинтэй А, В, эсхүл С-Категорийн багш- нисгэгчийн зэрэглэл эзэмшигч зөвшөөрсөн байх;
(6) энэ зүйлийн (c)-д зааснаас бусад тохиолдолд, хүчинтэй A, эсхүл B- Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч тухайн этгээдийн нисгэгчийн дэвтэрт зааварчилгаа авсан ба дараах ур чадвараа шалгуулсан тухай бичиж баталгаажуулсан байх:
(i) нислэгийн бэлтгэл;
(ii) хөдөлгүүр асаах болон горим шалгах ажиллагаа;
(iii) явгалах;
(iv) чиг шулуун нисэх;
(v) өндөр авах болон өндөр алдах;
(vi) түвшин хадгалах, эргэлтийн үед өндөр авах болон өндөр алдах;
(vii) тухайн маягийн агаарын хөлгөөр хөөрөлт, хайрцгаар нисэх болон буулт үйлдэх;
(viii) нислэгийн радио холбоо ашиглах;
(ix) 2-т гарах журам;
(x) нисэх онгоцны хувьд, тухайн маягийн нисэх онгоцоор хурдны нуралтыг таньж мэдрэх (stall) болон түүнээс гарах;
(xi) нисэх онгоцны хувьд, хөөрөлтийн үед болон хөөрсний дараа хөдөлгүүр татгалзсан үеийн онцгой нөхцөлийн журам;
(xii) нисдэг тэрэгний хувьд, угтах салхи, арын салхи болон хажуугийн салхинд агаарт тогтох нислэг үйлдэх (hovering);
(xiii) нисдэг тэрэгний хувьд, тухайн маягийн нисдэг тэрэгний (авторотацаар ойртолт болон буулт үйлдэхийг багтаасан) онцгой нөхцөлийн журам.
(7) хүчинтэй A, эсхүл B-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, тухайн этгээд нислэгийн туршлагын сүүлийн 5 цагт нь хосолсон нислэгийн зааварчилгаа авсан байх;
(8) тухайн этгээд нь өмнө үргэлжилсэн 30 хоногийн дотор тохирох агаарын хөлгөөр ниссэн нислэгийн туршлагатай байх;
(9) хэрэв тухайн нислэг нь нутаг дамнасан (cross country) бие даасан нислэг бол:
(i) тухайн нислэгийг хүчинтэй А, эсхүл B-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч зөвшөөрсөн байх;
(ii) тухайн этгээд нь хувийн нисгэгчийн үнэмлэх авахад шаардагдах бичгийн шалгалтын хүчинтэй кредитийг цуглуулсан байх.
(b) Энэ зүйлийн (а)(5)-д заасан бие даасан нислэгийг зөвшөөрсөн багш-нисгэгч нь бие даасан нислэгийн турш тухайн нисгэгчийн үйлдлийг хянах үүрэгтэй.
(c) Өдрийн цагаар үйлдэх анхны бие даасан нислэгийн хувьд, анхны бие даасан нислэг дууссаны дараа хэрэв багш-нисгэгч нь энэ зүйлийн (a)(6)(i) - (a)(6)(xiii)-ын шаардлагыг хангасан гэж үзвэл, тухайн этгээдийн энэ зүйлийн (а)(6)-д шаардсан нисгэгчийн дэвтэрт баталгаажуулалт хийж болно.
61.107. Хязгаарлалт
(a) Энэ Дүрмийн дагуу олгодог, хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшээгүй этгээд нь дараах тохиолдолд, агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхгүй:
(1) цалинтай ажилтнаар; эсхүл
(2) хэрэв тухайн агаарын хөлгөөр хөлс, эсхүл шан урамшуулалтай үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол; эсхүл
(3) олон улсын нислэг үйлдэж байгаа; эсхүл
(4) хэрэв тухайн агаарын хөлөгт багш-нисгэгч, эсхүл шалгагч-нисгэгчээс бусад этгээдийг тээвэрлэж байгаа бол.
(b) Энэ зүйлийн (a)-ийн шаардлага дээр нэмж, 61.105(a)(2)(ii)-ын дагуу ЭМГ эзэмшдэг этгээд нь дараах үйл ажиллагаанд агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхгүй:
(1) шөнийн цагаар; эсхүл
(2) хяналттай аэродром руу, эсхүл хяналттай аэродромоос, тухайн үнэмлэх эзэмшигч нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц өнгө ялгах харааны тестийг амжилттай өгснийг нотлох баримтыг Даргад хүргүүлснээс бусад тохиолдолд; эсхүл
(3) буулт болон хөөрөлт үйлдэхээс бусад тохиолдолд хот, сум, эсхүл суурингийн шигүү суурьшлын бүс дээгүүр.
D Бүлэг - Хувийн нисгэгчийн үнэмлэх
61.151. Зорилго
Энэ Бүлэг нь хувийн нисгэгчийн үнэмлэх олгоход тавих шаардлага, тухайн үнэмлэхний эрх, хязгаарлалт болон хүчинтэй байх зохицуулалтын шаардлагыг тогтооно.
61.153. Нөхцөл хангах шаардлага
(a) Энэ зүйлийн (b) болон (c)-д зааснаас бусад тохиолдолд, хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) 17 нас хүрсэн байх;
(2) ИНД-67-гийн дагуу олгосон хүчинтэй 2-р ангиллаас доошгүй ЭМГ эзэмшдэг байх;
(3) туршлагын хувьд:
(i) Даргын хүлээн зөвшөөрөхүйц бие даасан нислэгийн цаг, хамтарсан нислэгийн цаг, хэрэглэлийн цаг болон нутаг дамнасан нислэгийн (cross country) цагийг багтаасан, тохирох категорийн агаарын хөлгийн нисгэгчийн минимум 50 цагийн нислэгийн туршлагатай байх; эсхүл
(ii) хэрэв тухайн этгээд нь хувийн нисгэгчийн эрхийг нутаг дамнасан нислэгт (cross country) хэрэгжүүлэхийг зориогүй бол Даргын хүлээн зөвшөөрөхүйц бие даасан нислэгийн цаг, хэрэглэлийн цаг болон хамтарсан нислэгийн цагийг багтаасан, тохирох категорийн агаарын хөлгийн нисгэгчийн минимум 40 цагийн нислэгийн туршлагатай байх,
(4) хэрэв тухайн этгээд нь хувийн нисгэгчийн эрхийг шөнийн цагаар хэрэгжүүлэхийг зорьж байгаа бол Даргын хүлээн зөвшөөрөхүйц шөнийн нислэгийн туршлагатай байх;
(5) хэрэв тухайн этгээд нь нисдэг тэрэгний хувийн нисгэгчийн эрхийг татлагат ачаа тээвэрлэхийг зорьж байгаа бол Даргын хүлээн зөвшөөрөхүйц татлагат ачаа тээвэрлэх нислэгийн сургалтад хамрагдсан байх;
(6) хувийн нисгэгчийн үнэмлэхэд хамаарах дараах сэдвээр бичгийн шалгалтын хүчинтэй кредиттэй, эсхүл зөвшөөрөгдсөн дүйцэх шалгалтыг амжилттай өгсөн байх:
(i) нисэхийн хууль, дүрэм;
(ii) агаарын навигаци болон нислэгийн төлөвлөлт;
(iii) цаг уур;
(iv) агаарын хөлгийн техникийн мэдлэг (нисэх онгоц, эсхүл нисдэг тэрэг), аль хамааралтайг;
(v) хүний хүчин зүйл;
(vi) нислэгийн радио холбоо;
(7) дараах мэдлэг болон ур чадвараа шалгагч-нисгэгчид нислэгийн шалгалтаар амжилттай харуулсан байх:
(i) "хангалтгүй дүгнэгдсэн мэдлэгийн тайлан"-д заасан дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан, энэ зүйлийн (a)(6)-д заасан газрын-бэлтгэл шалгалтын сэдвийн мэдлэг;
(ii) хувийн нисгэгчийн үнэмлэхний эрх, хязгаарлалтын мэдлэг;
(iii) тухайн нислэгийн шалгалтад ашиглах агаарын хөлгийн маягтай холбоотой техникийн болон үйл ажиллагааны мэдлэг;
(iv) бүх хэвийн, хэвийн бус болон онцгой нөхцөлийн журмын үед нөхцөл байдлыг тодорхойлон, зөв шийдвэр гарган удирдах зохих түвшний дадлага хийж байхдаа, тухайн агаарын хөлгийн нислэгийн зааврын дагуу, түүний үзүүлэлтийн чадал болон хязгаарлалтын хүрээнд тухайн агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэх ур чадвар;
(v) радио холбоо болон фразеолог / стандарт хэллэгийн ур чадвар;
(vi) бүх нислэгийн туршид, нислэгийн журам, эсхүл маневрын амжилттай гүйцэтгэлийг бататгах хэлбэрээр, тухайн агаарын хөлгийг итгэлтэйгээр удирдах.
(b) Хуулийн дагуу, ICAO-гийн Хэлэлцэн тохирогч Улсаас олгосон хүчинтэй нисгэгчийн үнэмлэх болон холбогдох ЭМГ эзэмшдэг этгээд нь, ижил категорийн агаарын хөлгийн хувьд, Дарга тухайн этгээдэд хувийн нисгэгчийн үнэмлэх олгох зорилгод нийцсэн үнэмлэх болон ЭМГ-тэй байж болно.
(c) Даргын шилжүүлсэн эрхийн хүрээнд, глайдерын байгууллагаас олгосон хүчинтэй глайдерын нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг этгээд нь хэрэв дараах шаардлагыг хангасан бол хувийн нисгэгчийн үнэмлэх (глайдер) эзэмших эрхтэй:
(1) 17 нас хүрсэн байх;
(2) нислэгийн радио холбооны шалгалтын кредиттэй байх;
(3) ИНД-67-гийн дагуу олгосон хүчинтэй 2-р ангиллаас доошгүй ЭМГ эзэмшдэг байх.
(d) Нислэгийн туршлагаа хадгалан, Монгол Улсын зэвсэгт хүчний хөлгийн дарга, эсхүл 2-р нисгэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа этгээдийг Дарга дараах шаардлагыг хангасанд тооцож болно:
(1) энэ зүйлийн (a)(6), хэрэв тухайн этгээд, хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмших хүсэлт гаргахын өмнөх 5 жилд холбогдох нисэхийн хууль, дүрмийн шалгалтыг амжилттай өгсөн бол;
(2) энэ зүйлийн (a)(7).
61.155. Эрх, хязгаарлалт
(a) Энэ зүйлийн (b)(3)-ыг харгалзан, хүчинтэй хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь дараах эрхтэй:
(1) тухайн нисгэгч маягийн зэрэглэл эзэмшдэг ба нисгэгчийн үнэмлэхэнд зөвшөөрсөн категорийн агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх ба агаарын хөлгөөр зорчигч тээвэрлэж болно;
(2) хамтран нисгэгчтэй үйл ажиллагаа эрхлэхийг шаарддаг, тухайн нисгэгч маягийн зэрэглэл эзэмшдэг ба нисгэгчийн үнэмлэхэнд зөвшөөрсөн категорийн агаарын хөлгийн хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэх.
(b) Дараах тохиолдолд хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь агаарын хөлгийн даргын, эсхүл хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэхгүй:
(1) цалинтай ажилтнаар; эсхүл
(2) хэрэв тухайн агаарын хөлгөөр хөлс, эсхүл шан урамшуулалтай үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол; эсхүл
(3) зохих ёсоор мэргэшсэн багш-нисгэгч, нисгэгчийн дэвтэрт нь тухайн үйл ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай нислэгийн сургалтыг амжилттай дүүргэснийг тэмдэглэснээс бусад тохиолдолд тухайн агаарын хөлгөөр:
(i) шөнийн цагаар, үйл ажиллагаа гүйцэтгэхийг; эсхүл
(ii) нутаг дамнасан нислэгийн (cross country) үйл ажиллагаа гүйцэтгэхийг; эсхүл
(iii) нисдэг тэргээр татлагат ачаа тээвэрлэхийг.
(c) Энэ зүйлийн (b)(2)-ыг үл харгалзан, хүчинтэй хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь глайдерыг нислэгт чирэх хөлс, эсхүл шан урамшуулалтай гэхдээ цалингүй ажилтнаар үйл ажиллагаанд оролцож байгаа агаарын хөлгийн даргын, эсхүл хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэж болно, гэхдээ зөвхөн, хэрэв тухайн үйл ажиллагаа нь глайдерын байгууллагын шууд хяналтад, эсхүл ИНД-115-ын дагуу Даргын олгосон чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээний эрхийн хүрээнд хийгдэж байгаа бол.
61.157. Хүчинтэй байх шаардлага
Хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь эзэмшиж байгаа хувийн нисгэгчийн үнэмлэхний эрхийг хэрэгжүүлэхийн өмнө 61.35 (Эрүүл мэндийн шаардлага), 61.37 (Нислэгийн туршлага хадгалах) болон 61.39-д (Хоёр жилийн нислэгийн дүгнэлт) заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.
E Бүлэг - Коммерийн нисгэгчийн үнэмлэх
61.201. Зорилго
Энэ Бүлэг нь коммерийн нисгэгчийн үнэмлэх олгоход тавих шаардлага, тухайн үнэмлэхний эрх, хязгаарлалт болон хүчинтэй байх зохицуулалтын шаардлагыг тогтооно.
61.203. Нөхцөл хангах шаардлага
(a) Коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) 18 нас хүрсэн байх;
(2) нисэх онгоц болон нисдэг тэрэгний хувьд, тохирох категорийн агаарын хөлгийн хүчинтэй хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх;
(3) ИНД-67-гийн дагуу олгосон хүчинтэй 1-р ангиллын ЭМГ эзэмшдэг байх;
(4) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, Даргын хүлээн зөвшөөрөхүйц тодорхой нислэгийн туршлагаас бүрдсэн нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн дараах минимум ерөнхий нислэгийн цагийн туршлагатай байх:
(i) нисэх онгоцны хувьд, 200 цагийн, эсхүл хэрэв зөвшөөрөгдсөн сургалтын курсийг төгссөн бол 150 цагийн;
(ii) нисдэг тэрэгний хувьд, 150 цагийн, эсхүл хэрэв зөвшөөрөгдсөн сургалтын курсийг төгссөн бол 125 цагийн;
(iii) глайдерын хувьд, 150 цагийн;
(iv) бөмбөлгийн хувьд, 50 цагийн;
(5) хэрэв тухайн этгээд нь коммерийн нисгэгчийн үнэмлэхний эрхийг шөнийн цагаар хэрэгжүүлэхийг зорьж байгаа бол Даргын хүлээн зөвшөөрөхүйц шөнийн нислэгийн цагийн туршлагатай байх;
(6) коммерийн нисгэгчийн үнэмлэхэд хамаарах дараах сэдвээр бичгийн шалгалтын хүчинтэй кредиттэй, эсхүл зөвшөөрөгдсөн дүйцэх шалгалтыг амжилттай өгсөн байх:
(i) нисэхийн хууль, дүрэм;
(ii) нислэгийн навигацийн ерөнхий мэдлэг;
(iii) цаг уур;
(iv) нислэгийн зарчим болон агаарын хөлгийн үзүүлэлт (нисэх онгоц, нисдэг тэрэг, эсхүл глайдерын аль хамааралтайг);
(v) агаарын хөлгийн техникийн ерөнхий мэдлэг (нисэх онгоц, нисдэг тэрэг, эсхүл глайдерын аль хамааралтайг);
(vi) бөмбөлгийн техникийн мэдлэг болон аэростатик (бөмбөлөг);
(vii) хүний хүчин зүйл;
(7) нислэгийн шалгалтаар дараах мэдлэг, ур чадвараа Даргад амжилттай харуулсан байх:
(i) "хангалтгүй дүгнэгдсэн мэдлэгийн тайлан"-д дэлгэрэнгүй заасан мэдээллийг багтаасан, энэ зүйлийн (a)(6)-д заасан газрын бэлтгэлийн шалгалтын сэдвийн мэдлэг;
(ii) коммерийн нисгэгчийн үнэмлэхний эрх, хязгаарлалтын мэдлэг;
(iii) тухайн нислэгийн шалгалтад ашиглах агаарын хөлгийн маягт хамаарах техникийн болон үйл ажиллагааны мэдлэг;
(iv) бүх хэвийн, хэвийн бус болон онцгой нөхцөлийн журмын үед нөхцөл байдлыг тодорхойлон, зөв шийдвэр гарган удирдах зохих түвшний дадлага хийж байхдаа, тухайн агаарын хөлгийн нислэгийн зааврын дагуу, түүний үзүүлэлтийн чадал болон хязгаарлалтын хүрээнд тухайн агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэх ур чадвар;
(v) радио холбоо болон фразеолог /стандарт хэллэгийн ур чадвар;
(vi) бүх нислэгийн туршид, нислэгийн журам, эсхүл маневрын амжилттай гүйцэтгэлийг бататгах хэлбэрээр, тухайн агаарын хөлгийг итгэлтэйгээр удирдах.
(b) Нислэгийн туршлагаа хадгалан, Монгол Улсын зэвсэгт хүчний хөлгийн дарга, эсхүл 2-р нисгэгчийн үүрэг гүйцэтгэж, мэргэшлээ хадгалж байгаа этгээдийг Дарга дараах шаардлагыг хангасанд тооцож болно:
(1) энэ зүйлийн (a)(2);
(2) энэ зүйлийн (a)(6), хэрэв тухайн этгээд, коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмших хүсэлт гаргахын өмнөх 5 жилд холбогдох нисэхийн хууль, дүрмийн шалгалтыг амжилттай өгсөн бол;
(3) энэ зүйлийн (a)(7).
61.205. Эрх, хязгаарлалт
(a) Энэ зүйлийн (b)-г харгалзан, хүчинтэй коммерийн нисгэгчийн үнэмлэх нь түүнийг эзэмшигчид, тухайн үнэмлэх олгосон ижил категорийн болон тухайн нисгэгч маягийн зэрэглэл эзэмшдэг агаарын хөлгөөр дараах эрхийг хэрэгжүүлэх эрх олгоно:
(1) хувийн нисгэгчийн үнэмлэхний холбогдох эрх;
(2) хөлс, эсхүл шан урамшуулалтай үйл ажиллагаанд ашиглаж байгаа ганц- нисгэгчтэй гэрчилгээжсэн агаарын хөлгийн үйл ажиллагаанд хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх;
(3) агаарын тээврийн үйл ажиллагаанаас бусад, хөлс, эсхүл шан урамшуулалтай үйл ажиллагаанд ашиглаж байгаа олон-нисгэгчтэй гэрчилгээжсэн агаарын хөлгийн үйл ажиллагаанд хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх;
(4) хөлс, эсхүл шан урамшуулалтай үйл ажиллагаанд ашиглаж байгаа олон- нисгэгчтэй гэрчилгээжсэн агаарын хөлгийн үйл ажиллагаанд хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэх.
(b) Коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь шаардлагатай шөнийн нислэгийн сургалтыг амжилттай дүүргэсэн болохыг зохих ёсоор мэргэшсэн багш-нисгэгч нисгэгчийн дэвтэрт тэмдэглэл хийснээс бусад тохиолдолд, шөнийн цагаар агаарын хөлгийн даргын, эсхүл хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэхгүй.
61.207. Хүчинтэй байх шаардлага
Коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь эзэмшиж байгаа коммерийн нисгэгчийн үнэмлэхний эрхийг хэрэгжүүлэхийн өмнө 61.35 (Эрүүл мэндийн шаардлага), 61.37 (Нислэгийн туршлага хадгалах) болон 61.39-д (Хоёр жилийн нислэгийн дүгнэлт) заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.
F Бүлэг - Агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх
61.251. Зорилго
Энэ Бүлэг нь агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх олгоход тавих шаардлага, тухайн үнэмлэхний эрх болон хүчинтэй байх зохицуулалтын шаардлагыг тогтооно.
61.253. Нөхцөл хангах шаардлага
(a) Агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) 21 нас хүрсэн байх;
(2) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, хүчинтэй коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх;
(3) хүчинтэй хэрэглэлийн зэрэглэл эзэмшдэг байх;
(4) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, Даргын хүлээн зөвшөөрөхүйц тодорхой нислэгийн туршлагаас бүрдсэн нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн дараах минимум ерөнхий нислэгийн цагийн туршлагатай байх:
(i) нисэх онгоцны хувьд, 1500 цагийн;
(ii) нисдэг тэрэгний хувьд, 1000 цагийн;
(5) агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэхэд хамаарах дараах сэдвээр бичгийн шалгалтын хүчинтэй кредиттэй, эсхүл зөвшөөрөгдсөн дүйцэх шалгалтыг амжилттай өгсөн байх:
(i) нисэхийн хууль, дүрэм;
(ii) нислэгийн навигацийн ерөнхий мэдлэг;
(iii) нислэгийн төлөвлөгөө (нисэх онгоц, эсхүл нисдэг тэрэгний аль хамааралтайг)
(iv) цаг уур;
(v) хэрэглэл болон навигацийн туслах төхөөрөмж (зөвхөн нисэх онгоц)
(vi) хүний хүчин зүйл;
(vii) гүнзгийрүүлсэн аэродинамик, техникийн үзүүлэлт болон системийн талаарх мэдлэг (зөвхөн нисэх онгоц);
(viii) аэродинамик болон агаарын хөлгийн систем (зөвхөн нисдэг тэрэг);
(ix) техникийн үзүүлэлт болон ачаалалт (зөвхөн нисдэг тэрэг);
(6) энэ зүйлийн (b)-г харгалзан, дараах мэдлэг, ур чадвараа нислэгийн шалгалтаар Даргад, эсхүл ИНД-119-ийн дагуу олгосон шугамын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний, эсхүл ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа, зохих ёсоор эрх олгогдсон шалгагч-нисгэгчид амжилттай харуулсан байх, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид нислэгийн шалгалт авахыг зөвшөөрдөг бол:
(i) "хангалтгүй дүгнэгдсэн мэдлэгийн тайлан"-д заасан дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан, энэ зүйлийн (a)(5)-д заасан газрын бэлтгэлийн шалгалтын сэдвийн мэдлэг;
(ii) агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэхний эрх, хязгаарлалтын мэдлэг;
(iii) нислэгийн шалгалтад ашиглах агаарын хөлгийн маягтай холбоотой техникийн болон үйл ажиллагааны мэдлэг;
(iv) бүх хэвийн, хэвийн бус болон онцгой нөхцөлийн журмын үед нөхцөл байдлыг тодорхойлон, зөв шийдвэр гарган удирдах зохих түвшний дадлага хийж байхдаа, тухайн агаарын хөлгийн нислэгийн зааврын дагуу, түүний үзүүлэлтийн чадал болон хязгаарлалтын хүрээнд тухайн агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэх ур чадвар;
(v) НХҮ-ний журам болон фразеолог/стандарт хэллэгийн ур чадвар;
(vi) бүх нислэгийн туршид, нислэгийн журам, эсхүл маневрын амжилттай гүйцэтгэлийг бататгах хэлбэрээр, тухайн агаарын хөлгийг итгэлтэйгээр удирдах;
(b) Энэ зүйлийн (а)(6)-д шаардсан нислэгийн шалгалт нь IFR-ийн дагуу үйлдэх нутаг дамнасан нислэг (cross country) байх ёстой ба агаарын хөлөг нь дараах шаардлага хангасан байна:
(1) MCTOW нь 5700 кг, эсхүл түүнээс дээш жинтэй, олон-хөдөлгүүртэй агаарын хөлөг; эсхүл
(2) Даргын хүлээн зөвшөөрөхүйц олон-хөдөлгүүртэй агаарын хөлөг; эсхүл
(3) агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх олгох нислэгийн шалгалтад зөвшөөрөгдсөн дуураймал нислэгийн сургалтын төхөөрөмж байж болно.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
(c) Дарга, өмнө үргэлжилсэн 12 сарын дотор тохирох категорийн 2 нисгэгчтэй агаарын хөлгийн даргаар, өдөр/шөнийн цагаар нислэгийн цаг хуримтлуулан ниссэн туршлагатай Монгол Улсын зэвсэгт хүчний алба хаагч этгээдийг дараах шаардлагыг хангасанд тооцож болно:
(1) энэ зүйлийн (a)(2);
(2) энэ зүйлийн (a)(3), хэрэв тухайн этгээд, агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх эзэмших хүсэлт гаргахын өмнөх 3 сард Монгол Улсын зэвсэгт хүчний хэрэглэлийн нислэгийн үнэлгээг амжилттай хийлгэсэн бол;
(3) энэ зүйлийн (a)(5), хэрэв тухайн этгээд, агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх эзэмших хүсэлт гаргахын өмнөх 5 жилд холбогдох нисэхийн хууль, дүрмийн шалгалтыг амжилттай өгсөн бол;
(4) энэ зүйлийн (a)(6).
61.255. Эрх
Хүчинтэй агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх нь түүнийг эзэмшигчид, тухайн үнэмлэх олгосон ижил категорийн болон тухайн нисгэгч маягийн зэрэглэл эзэмшдэг агаарын хөлөгт дараах эрхийг хэрэгжүүлэх эрх олгоно:
(1) хувийн болон коммерийн нисгэгчийн үнэмлэхний эрх;
(2) агаарын тээврийн үйл ажиллагаа, эсхүл хөлс, эсхүл шан урамшуулалтай үйл ажиллагаанд ашиглаж байгаа, хамтран нисгэгчтэй үйл ажиллагаа эрхлэхийг шаарддаг агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх.
61.257. Хүчинтэй байх шаардлага
Агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь эзэмшиж байгаа агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэхний эрхийг хэрэгжүүлэхийн өмнө 61.35 (Эрүүл мэндийн шаардлага), 61.37 (Нислэгийн туршлага хадгалах) болон 61.39-д (Хоёр жилийн нислэгийн дүгнэлт) заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.
G Бүлэг - Багш-нисгэгчийн зэрэглэл
61.301. Зорилго
Энэ Бүлэг нь багш-нисгэгчийн зэрэглэл олгоход тавих шаардлага болон тухайн зэрэглэлийн эрх, хязгаарлалт болон хүчинтэй байх зохицуулалтын шаардлагыг тогтооно.
61.303. Нөхцөл хангах шаардлага
Е-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл
(a) Е-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, хүчинтэй коммерийн нисгэгчийн, эсхүл түүнээс дээд эрэмбийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч байх;
(2) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, агаараас бордоо, шингэн, эсхүл мэрэгчийн хор цацах үйл ажиллагааны аль хамааралтайд нь хүчинтэй 1-р Зэргийн ХАА-н зэрэглэл эзэмшдэг байх;
(3) дараах үйл ажиллагааг багтаасан, ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагааны минимум 2000 цагийн нислэгийн туршлагатай байх:
(i) хэрэв тухайн этгээд нь агаараас бордоо цацах үйл ажиллагааны зааварчилгаа өгөхийг зорьж байгаа бол тохирох категорийн агаарын хөлгөөр нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн бордоо цацах үйл ажиллагааны минимум 100 цагийн нислэгийн туршлагатай байх;
(ii) хэрэв тухайн этгээд нь агаараас шингэн цацах үйл ажиллагааны зааварчилгаа өгөхийг зорьж байгаа бол тохирох категорийн агаарын хөлгөөр нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн шингэн цацах үйл ажиллагааны минимум 100 цаг нислэгийн цагийн туршлагатай байх;
(iii) хэрэв тухайн этгээд нь агаараас хортон мэрэгчийн хор цацах үйл ажиллагааны зааварчилгаа өгөхийг зорьж байгаа бол тохирох категорийн агаарын хөлгөөр нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн бордоо цацах үйл ажиллагаа болон 50-иас доошгүй цагийн хортон мэрэгчийн хор цацах үйл ажиллагааны нислэгийн туршлагыг багтаасан минимум 100 цагийн нислэгийн туршлагатай байх;
(4) [хүчингүй]
(5) [хүчингүй]
(6) ХАА-н нисэхийн үйл ажиллагааны талаарх техникийн цогц мэдлэгээ Даргын хүлээн зөвшөөрөхүйц аман шалгалт болон нислэгийн шалгалтаар амжилттай шалгуулсан байх;
(7) хэрэв хүчинтэй багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч биш бол Е-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмших хүсэлт гаргахын өмнөх 12 сарын дотор, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц хугацаанд зөвшөөрөгдсөн заах арга зүйн сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх.
D-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл
(b) D-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, хүчинтэй коммерийн нисгэгчийн, эсхүл түүнээс дээд эрэмбийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч байх;
(2) Даргын хүлээн зөвшөөрөхүйц хөлгийн даргын туршлагыг багтаасан, нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн минимум 700 цагийн нислэгийн туршлагатай байх;
(3) хэрэв тухайн этгээд нь шөнийн цагаар нислэгийн зааварчилгаа өгөхийг зорьж байгаа бол Даргын хүлээн зөвшөөрөхүйц шөнийн нислэгийн туршлагатай байх;
(4) хэрэв тухайн этгээд нь олон-хөдөлгүүртэй агаарын хөлөгт зааварчилгаа өгөхийг зорьж байгаа бол Даргын хүлээн зөвшөөрөхүйц олон-хөдөлгүүртэй агаарын хөлгийн нислэгийн туршлагатай байх;
(5) хэрэв тухайн этгээд нь хэрэглэлийн нислэгт зааварчилгаа өгөхийг зорьж байгаа бол тохирох, хүчинтэй хэрэглэлийн зэрэглэлтэй байх;
(6) Даргын хүлээн зөвшөөрөхүйц аман шалгалт болон нислэгийн шалгалтыг амжилттай өгч, агаарын хөлгийн маягийн шилжих сургалтын зааварчилгаа өгөх ур чадвараа Даргад харуулсан байх;
(7) хэрэв багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч биш бол нислэгийн зааварчилгаа өгөх онол болон дадлагын зөвшөөрөгдсөн сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх.
C-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл
(c) C-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, хүчинтэй коммерийн нисгэгчийн, эсхүл түүнээс дээд эрэмбийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч байх;
(2) Даргын хүлээн зөвшөөрөхүйц тусгай нислэгийн туршлагыг багтаасан, тохирох категорийн агаарын хөлгөөр нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн минимум 200 цагийн нислэгийн туршлагатай байх;
(3) хэрэв тухайн этгээд нь шөнийн цагаар нислэгийн зааварчилгаа өгөхийг зорьж байгаа бол Даргын хүлээн зөвшөөрөхүйц шөнийн нислэгийн туршлагатай байх;
(4) хэрэв тухайн этгээд нь олон-хөдөлгүүртэй агаарын хөлөгт зааварчилгаа өгөхийг зорьж байгаа бол Даргын хүлээн зөвшөөрөхүйц олон-хөдөлгүүртэй агаарын хөлгийн нислэгийн туршлагатай байх;
(5) хэрэв тухайн этгээд нь нисэх онгоцоор штопор (spinning), эсхүл аэробатик маневрын зааварчилгаа өгөхийг зорьж байгаа бол Даргын хүлээн зөвшөөрөхүйц аэробатик нислэгийн туршлагатай байх;
(6) нислэгийн зааварчилгааны онол болон дадлагын зөвшөөрөгдсөн сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх;
(7) дараах сэдвээр аман шалгалтыг амжилттай өгсөн байх:
(i) нисэх онгоц, эсхүл нисдэг тэрэгний нислэгийн зарчим болон үзүүлэлтийн аль хамааралтайг нь;
(ii) цаг уур;
(iii) нутаг дамнасан нислэгийн навигацийн аргачлал;
(iv) нислэгийн зааварчилгааны онол болон дадлага;
(8) минимум 25 цагийн хамтарсан нислэгийн зааварчилгаа өгөх багшийн сургалт, эсхүл зөвшөөрөгдсөн дүйцэх сургалтад хамрагдсан байх;
(9) Даргын хүлээн зөвшөөрөхүйц аман шалгалт болон нислэгийн шалгалтыг амжилттай өгч, тохирох категорийн агаарын хөлөгт нислэгийн зааварчилгаа өгөх чадвараа бүх хэвийн болон онцгой нөхцөлийн нислэгийн маневрыг гүйцэтгэн Даргад харуулсан байх.
(ca) Монгол Улсын зэвсэгт хүчний, хүчинтэй багш-нисгэгчийн мэргэшил эзэмшдэг этгээдийг Дарга дараах шаардлагыг хангасанд тооцож болно:
(1) энэ зүйлийн (c)(2);
(2) энэ зүйлийн (c)(5), хэрэв тухайн этгээд нь Монгол Улсын зэвсэгт хүчний нисэх онгоцны багшаар мэргэшсэн бол;
(3) энэ зүйлийн (c)(8).
B-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл
(d) В-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, хүчинтэй коммерийн нисгэгчийн, эсхүл түүнээс дээд эрэмбийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч байх;
(2) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, С-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл, эсхүл зөвшөөрөгдсөн дүйцэх зэрэглэл эзэмшигч байх;
(3) Даргын хүлээн зөвшөөрөхүйц тусгай нислэгийн туршлагыг багтаасан, тохирох категорийн агаарын хөлгөөр нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн минимум 500 цагийн нислэгийн туршлагатай байх;
(4) хэрэв тухайн этгээд нь шөнийн цагаар нислэгийн зааварчилгаа өгөхийг зорьж байгаа бол Даргын хүлээн зөвшөөрөхүйц шөнийн нислэгийн туршлагатай байх;
(5) хэрэв тухайн этгээд нь олон-хөдөлгүүртэй агаарын хөлгөөр зааварчилгаа өгөхийг зорьж байгаа бол Даргын хүлээн зөвшөөрөхүйц олон-хөдөлгүүртэй агаарын хөлгийн нислэгийн туршлагатай байх;
(6) хэрэв тухайн этгээд нь нисэх онгоцоор штопор (spinning), эсхүл аэробатик маневрын зааварчилгаа өгөхийг зорьж байгаа бол Даргын хүлээн зөвшөөрөхүйц аэробатикийн нислэгийн туршлагатай байх;
(7) дараах сэдвээр аман шалгалтыг амжилттай өгсөн байх:
(i) хамааралтай бол нисэх онгоц, эсхүл нисдэг тэрэгний нислэгийн зарчим болон үзүүлэлт;
(ii) цаг уур;
(iii) нутаг дамнасан нислэгийн навигацийн аргачлал;
(iv) нислэгийн зааварчилгааны онол болон дадлага;
(8) Даргын хүлээн зөвшөөрөхүйц аман шалгалт болон нислэгийн шалгалтыг амжилттай өгч, тохирох категорийн агаарын хөлөгт нислэгийн зааварчилгаа өгөх чадвараа бүх хэвийн болон онцгой нөхцөлийн нислэгийн маневрыг гүйцэтгэн Даргад харуулсан байх.
(da) Монгол Улсын зэвсэгт хүчний, хүчинтэй багш-нисгэгчийн мэргэшил эзэмшдэг этгээдийг Дарга В-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл олгоход тавих, энэ зүйлийн (d)(3)-т шаардсан нислэгийн цагийн туршлагыг хангасанд тооцож болно.
А-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл
(e) А-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, хүчинтэй коммерийн нисгэгчийн, эсхүл түүнээс дээд эрэмбийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч байх;
(2) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, B-Категорийн багш-нисгэгчийн, эсхүл зөвшөөрөгдсөн дүйцэх зэрэглэл эзэмшигч байх;
(3) нисэх онгоцны хувьд, хүчинтэй хэрэглэлийн зэрэглэл эзэмшигч байх;
(4) Даргын хүлээн зөвшөөрөхүйц тусгай нислэгийн туршлагыг багтаасан, тохирох категорийн агаарын хөлгөөр нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн минимум 1250 цагийн нислэгийн туршлагатай байх;
(5) хэрэв тухайн этгээд нь олон-хөдөлгүүртэй агаарын хөлгийн үйл ажиллагаанд зааварчилгаа өгөхийг зорьж байгаа бол Даргын хүлээн зөвшөөрөхүйц олон- хөдөлгүүртэй агаарын хөлгийн нислэгийн туршлагатай байх;
(6) дараах сэдвээр аман шалгалтыг амжилттай өгсөн байх:
(i) нисэх онгоц, эсхүл нисдэг тэрэгний нислэгийн зарчим болон үзүүлэлтийн аль хамааралтайг нь;
(ii) цаг уур;
(iii) нутаг дамнасан нислэгийн навигацийн аргачлал;
(iv) нислэгийн зааварчилгаа өгөх онол болон дадлага;
(7) нислэгийн зааварчилгааг дунджаас дээш түвшинд өгөх чадвараа тохирох категорийн агаарын хөлгөөр бүх хэвийн болон онцгой нөхцөлийн нислэгийн маневрыг (нисэх онгоцны хувьд, штопор (spinning) болон аэробатик маневрыг багтаасан) шөнийн болон өдрийн цагаар гүйцэтгэж Даргын хүлээн зөвшөөрөхүйц аман болон нислэгийн шалгалтыг амжилттай өгч Даргад харуулсан байх.
61.304. Зэрэглэл олгох
Хэрэв Дарга, багш-нисгэгчийн зэрэглэл эзэмших хүсэлт гаргагчийг 61.303-ын холбогдох шаардлагыг хангасан гэж үзвэл, энэ Дүрмийн дагуу хүсэлт гаргагчийн нисгэгчийн үнэмлэхэд тэмдэглэл хийж, тохирох Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл олгож болно.
61.305. Эрх, хязгаарлалт E-Категорийн багш-нисгэгч
(a) Тохирох, хүчинтэй E-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл нь тухайн эзэмшигчид дараах эрхийг олгоно:
(1) агаараас бордоо, шингэн, эсхүл мэрэгчийн хор цацах зорилгоор хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшигчид ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагаанд техникийн болон нислэгийн зааварчилгаа өгөх;
(2) ХАА-н зэрэглэл эзэмшээгүй, хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшигчид бордоо, шингэн, эсхүл мэрэгчийн хор цацах үйл ажиллагааны нислэгийн бие даасан дадлага хийх зөвшөөрөл олгох;
(3) хэрэв тухайн багш-нисгэгч нь зааварчилгаанд ашиглах ижил маягийн агаарын хөлгийн даргын 50-иас доошгүй цагийн нислэгийн туршлагатай бол 61.55-ын дагуу шилжих сургалтын зааварчилгаа өгч, ХАА-н агаарын хөлгийн маягийн зэрэглэл олгох;
(4) [хүчингүй]
(5) 61.707-гийн дагуу ХАА-н зэрэглэлийн ур чадварын шалгалт авах;
(6) ОА Бүлэг (агаараас бордоо цацах), ОВ Бүлэг (агаараас шингэн цацах) болон ОС Бүлгийн (агаараас мэрэгчийн хор цацах) дагуу ур чадварын шалгалт авах.
(b) Е-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь дараах эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй:
(1) энэ зүйлийн (a), багш-нисгэгч нь тохирох нисгэгчийн үнэмлэх болон агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг, эсхүл ашиглаж байгаа агаарын хөлгийн маягийн хувьд, 61.57-гийн дагуу зөвшөөрөлтэйгээс бусад тохиолдолд;
(2) энэ зүйлийн (a)(1), багш-нисгэгч нь үйл ажиллагаанд ашиглаж байгаа ХАА-н агаарын хөлгийн хувьд, тохирох, хүчинтэй зэрэглэл эзэмшдэгээс бусад тохиолдолд.
(c) [Хүчингүй]
D-Категорийн багш-нисгэгч
(d) Энэ зүйлийн (e), (f) болон (g)-г харгалзан, тохирох, хүчинтэй D-Категорийн багш- нисгэгчийн зэрэглэл нь тухайн эзэмшигчид дараах эрхийг олгоно:
(1) нисгэгчийн үнэмлэх эзэмшигчид хэрэглэлийн зэрэглэлийн стандартаар шаардсан навигацийн туслах радио төхөөрөмж ашиглан хэрэглэлийн нислэгийн зааварчилгаа өгөх;
(2) агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн сургалт хийх.
(e) Энэ зүйлийн (d) нь зөвхөн, тухайн зааварчилгаанд ашиглаж байгаа агаарын хөлгийн маягийн хувьд, 61.57-гийн дагуу зөвшөөрөл, эсхүл агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг D-Категорийн багш-нисгэгчид хамаарна.
(f) D-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь дараах хүчинтэй хэрэглэлийн зэрэглэл эзэмшигч байхаас бусад тохиолдолд, хэрэглэлийн нислэгийн зааварчилгаа өгөхгүй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн;
(2) зааварчилгаанд ашигладаг ойртолтын туслах төхөөрөмж, эсхүл системийн.
(g) Зохих ёсоор эрх олгогдсон шалгагч-нисгэгч, тухайн эзэмшигчийг шаардлагатай туршлагатай бөгөөд тухайн үйл ажиллагааны ур чадвараа амжилттай шалгуулсныг нисгэгчийн дэвтэрт нь баталгаажуулснаас бусад тохиолдолд, D-Категорийн багш- нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь дараах зааварчилгаa өгөхгүй байх үүрэгтэй:
(1) шөнийн цагаар; эсхүл
(2) олон-хөдөлгүүртэй агаарын хөлөгт; эсхүл
(3) хэрэглэлийн нислэгт.
C-Категорийн багш-нисгэгч
(h) Энэ зүйлийн (i), (j), (k) болон (l)-ийг харгалзан, тохирох хүчинтэй C-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл нь тухайн эзэмшигчид, тохирох хүчинтэй B, эсхүл A- Категорийн багш-нисгэгчийн хяналтад дараах эрхийг хэрэгжүүлэх эрх олгоно:
(1) нислэгийн зааварчилгаа өгөх;
(2) сурагч-нисгэгчийн өдрийн цагаар үйлдэх анхны бие даасан нислэгээс бусад, бие даасан нислэгийн зөвшөөрөл олгох;
(3) сурагч-нисгэгчийн шөнийн цагаар үйлдэх анхны бие даасан нислэгээс бусад, бие даасан нислэгийн зөвшөөрөл олгох;
(4) C-Категорийн багш-нисгэгчийн эрхийн дагуу, дэвтэрт нь тэмдэглэж баталгаажуулахыг шаарддаг нисгэгчид тавьдаг шаардлагыг тухайн нисгэгч хангасан болохыг нисгэгчийн дэвтэрт бичиж тэмдэглэх;
(5) агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн сургалт зохион байгуулах.
(i) Энэ зүйлийн (h) нь зөвхөн, тухайн зааварчилгаа, эсхүл үнэлгээ хийхэд ашиглаж байгаа агаарын хөлгийн маягийн хувьд, 61.57-гийн дагуу зөвшөөрөл, эсхүл агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг С-Категорийн багш-нисгэгчид хамаарна.
(j) С-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь, нислэгийн зааварчилгааны эхний үргэлжилсэн 6-гаас доошгүй сарын хугацаанд болон эхний минимум 100 цагт тухайн багш-нисгэгч нь дараах А, эсхүл В-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигчийн шууд хяналтад байхаас бусад тохиолдолд, энэ зүйлийн (h)-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй:
(1) тухайн аэродромд, тухайн цаг хугацаанд байгаа;
(2) хяналтад байгаа багш-нисгэгчийн нислэгийн зааварчилгааг шууд хариуцаж байгаа;
(k) С-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь, дараах хүчинтэй хэрэглэлийн зэрэглэл эзэмшигч байхаас бусад тохиолдолд, IMC-д, эсхүл IFR-ийн нислэгийн төлөвлөгөөнд хэрэглэлийн нислэгийн зааварчилгаа өгөхгүй байх үүрэгтэй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн;
(2) зааварчилгаанд ашигладаг ойртолтын туслах төхөөрөмж, эсхүл системийн.
(l) Зохих ёсоор эрх олгогдсон шалгагч-нисгэгч, тухайн эзэмшигчийг шаардлагатай туршлагатай бөгөөд тухайн үйл ажиллагааны ур чадвараа амжилттай шалгуулсныг нисгэгчийн дэвтэрт нь баталгаажуулснаас бусад тохиолдолд, C-Категорийн багш- нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь дараах зааварчилгаa өгөхгүй байх үүрэгтэй:
(1) шөнийн цагаар; эсхүл
(2) олон-хөдөлгүүртэй агаарын хөлөгт; эсхүл
(3) нисэх онгоцны хувьд, штопор (spinning), эсхүл аэробатик.
B-Категорийн багш-нисгэгч
(m) Энэ зүйлийн (n), (o) болон (p)-г харгалзан, тохирох, хүчинтэй B-Категорийн багш- нисгэгчийн зэрэглэл нь тухайн эзэмшигчид дараах эрхийг олгоно:
(1) нислэгийн зааварчилгаа өгөх;
(2) бие даасан нислэгт зөвшөөрөл олгох;
(3) дэвтэрт нь тэмдэглэж баталгаажуулахыг шаарддаг нисгэгчид тавьдаг шаардлагыг тухайн нисгэгч хангасан болохыг нисгэгчийн дэвтэрт бичиж тэмдэглэх;
(4) агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн шалгалт авах;
(5) хоёр жилийн нислэгийн дүгнэлт хийх.
(n) Энэ зүйлийн (m) нь зөвхөн, тухайн зааварчилгаа, эсхүл үнэлгээ хийхэд ашиглаж байгаа агаарын хөлгийн маягийн хувьд, 61.57-гийн дагуу зөвшөөрөл, эсхүл агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг B-Категорийн багш-нисгэгчид хамаарна.
(o) B-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь дараах хүчинтэй хэрэглэлийн зэрэглэл эзэмшигч байхаас бусад тохиолдолд, IMC-д, эсхүл IFR-ийн нислэгийн төлөвлөгөөнд хэрэглэлийн нислэгийн зааварчилгаа өгөхгүй байх үүрэгтэй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн;
(2) зааварчилгаанд ашигладаг ойртолтын туслах төхөөрөмж, эсхүл системийн.
(p) Зохих ёсоор эрх олгогдсон шалгагч-нисгэгч, тухайн эзэмшигчийг шаардлагатай туршлагатай бөгөөд тухайн үйл ажиллагааны ур чадвараа амжилттай шалгуулсныг нисгэгчийн дэвтэрт нь баталгаажуулснаас бусад тохиолдолд, B-Категорийн багш- нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь дараах зааварчилгаa өгөхгүй байх үүрэгтэй:
(1) шөнийн цагаар; эсхүл
(2) олон-хөдөлгүүртэй агаарын хөлөгт; эсхүл
(3) нисэх онгоцны хувьд, штопор (spinning), эсхүл аэробатик.
A-Категорийн багш-нисгэгч
(q) Энэ зүйлийн (r), (s) болон (t)-г харгалзан, тохирох, хүчинтэй А-Категорийн багш- нисгэгчийн зэрэглэл нь тухайн эзэмшигчид дараах эрхийг олгоно:
(1) өдрийн, эсхүл шөнийн цагаар нислэгийн зааварчилгаа өгөх;
(2) өдрийн, эсхүл шөнийн цагаар бие даасан нислэгийн зөвшөөрөл олгох;
(3) дэвтэрт нь тэмдэглэж баталгаажуулахыг шаарддаг нисгэгчид тавьдаг шаардлагыг тухайн нисгэгч хангасан болохыг нисгэгчийн дэвтэрт бичиж тэмдэглэх
(4) агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн шалгалт авах;
(5) хоёр жилийн нислэгийн дүгнэлт хийх;
(6) штопор (spinning) болон аэробатик нислэгийн зааварчилгаа өгөх.
(r) Энэ зүйлийн (q) нь зөвхөн тухайн зааварчилгаа, эсхүл үнэлгээ хийхэд ашиглаж байгаа агаарын хөлгийн маягийн хувьд, 61.57-гийн дагуу зөвшөөрөл, эсхүл маягийн зэрэглэл эзэмшдэг А-Категорийн багш-нисгэгчид хамаарна.
(s) А-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь дараах хүчинтэй хэрэглэлийн зэрэглэл эзэмшигч байхаас бусад тохиолдолд, IMC-д, эсхүл IFR-ийн нислэгийн төлөвлөгөөнд хэрэглэлийн нислэгийн зааварчилгаа өгөхгүй байх үүрэгтэй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн;
(2) зааварчилгаанд ашигладаг ойртолтын туслах төхөөрөмж, эсхүл системийн.
(t) А-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь шаардлагатай туршлагатай бөгөөд тухайн үйл ажиллагааны ур чадвараа амжилттай шалгуулсныг зохих ёсоор эрх олгогдсон шалгагч-нисгэгч нисгэгчийн дэвтэрт нь баталгаажуулснаас бусад тохиолдолд, олон-хөдөлгүүртэй агаарын хөлөгт зааварчилгаa өгөхгүй байх үүрэгтэй.
61.307. Хүчинтэй байх шаардлага
(a) Е-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь ижил категорийн агаарын хөлгийн хувьд, хүчинтэй 1-р Зэргийн ХАА-н зэрэглэл эзэмшдэг байхаас бусад тохиолдолд, тухайн зэрэглэлийн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй.
(b) D-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь хүчинтэй хэрэглэлийн зэрэглэл эзэмшдэг байхаас бусад тохиолдолд, хэрэглэлийн нислэгийн зааварчилгаа өгөхгүй байх үүрэгтэй.
(c) А, В, С, эсхүл D-Категорийн багш-нисгэгчийн хүчинтэй зэрэглэл эзэмшигч нь хүчинтэй хэрэглэлийн зэрэглэлтэй бөгөөд IFR-ийн нутаг дамнасан нислэгийн үйл ажиллагаанд хөлгийн даргаар минимум 50 цагийн нислэг үйлдсэнээ шалгагч- нисгэгчээр нисгэгчийн дэвтэртээ тэмдэглүүлснээс бусад тохиолдолд, IFR-аар нутаг дамнасан нислэгийн зааварчилгаа өгөхгүй байх үүрэгтэй.
(d) В, эсхүл С-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь өмнө үргэлжилсэн
12 сарын дотор дараах шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, нислэгийн зааварчилгаа өгөхгүй байх үүрэгтэй:
(1) тухайн багш-нисгэгч нь зохих ёсоор эрх олгогдсон шалгагч-нисгэгчид тохирох Категорийн багш-нисгэгчийн нислэгийн шалгалтын сэдвийн задаргааны дагуу ур чадвараа шалгуулсан байх;
(2) ур чадварын шалгалт авсан шалгагч-нисгэгч нь, шалгалтыг амжилттай өгснийг 61.29-ийн дагуу тухайн нисгэгчийн дэвтэрт нь баталгаажуулсан байх.
(e) А, эсхүл Е-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь өмнө үргэлжилсэн
24 сарын дотор дараах шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, нислэгийн зааварчилгаа өгөхгүй байх үүрэгтэй:
(1) тухайн багш-нисгэгч нь зохих ёсоор эрх олгогдсон шалгагч-нисгэгчид тохирох Категорийн багш-нисгэгчийн нислэгийн шалгалтын сэдвийн задаргааны дагуу ур чадвараа шалгуулсан байх;
(2) ур чадварын шалгалт авсан шалгагч-нисгэгч нь, шалгалтыг амжилттай өгснийг 61.29-ийн дагуу тухайн нисгэгчийн дэвтэрт нь баталгаажуулсан байх.
(f) Шаардсан өдрөөс өмнө 60 хоногийн дотор энэ зүйлийн (d), эсхүл (e)-д шаардсан шалгалтыг амжилттай өгсөн этгээдийг нислэгийн шалгалтыг хугацаанд нь өгсөнд тооцно.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
(g) Е-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшиж байгаа багш-нисгэгч нь, ХАА-н агаарын хөлгөөр нислэгийн зааварчилгаа өгсөн цагийг 61.701(b)(2)-ын шаардлагыг хангах нислэгийн цагт тооцож болно.
(h) А, эсхүл B-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлийн хүчинтэй байх шаардлагыг хангаагүй боловч, доод Категорийн зэрэглэлийн шаардлагыг хангаж байгаа бол доод Категорийн багш-нисгэгчийн зэрэглэлийн эрхийг хэрэгжүүлж болно.
61.309. Е-Категорийн багш-нисгэгчийн шилжилтийн зохицуулалт
(a) 2019 оны 7 сарын 30-наас өмнө Е-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл олгогдсон этгээд нь 2019 оны 7 сарын 30-наас хойш 12 сарын хугацаанд 61.307(e)- гийн дагуу ур чадварын шалгалт өгөхгүйгээр, тухайн зэрэглэлийн эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж болно.
(b) Энэ зүйл нь 2020 оны 7 сарын 30-нд хүчингүй болно.
H Бүлэг - Сонирхогч нисгэгчийн үнэмлэх
61.351. Зорилго
Энэ Бүлэг нь сонирхогч нисгэгчийн үнэмлэх олгоход тавих шаардлага, тухайн үнэмлэхний эрх, хязгаарлалт болон хүчинтэй байх зохицуулалтын шаардлагыг тогтооно.
61.353. Тайлбар
Энэ Бүлэгт болон 61.35(b), (d)-д заасан Эрүүл мэндийн тодорхойлолтыг ИНД-67-гийн дагуу Даргын олгосон ЭМГ гэж тооцохгүй.
61.355. Нөхцөл хангах шаардлага
(a) Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, сонирхогч нисгэгчийн үнэмлэх (нисэх онгоц, эсхүл нисдэг тэрэг) эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) 17 нас хүрсэн байх;
(2) В болон С ангиллын жолооны үнэмлэхэд хамаарах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу олгосон дараах эрүүл мэндийн тодорхойлолттой байх:
(i) өмнөх 5 жилийн дотор олгосон; эсхүл
(ii) хэрэв тухайн этгээд нь 40, эсхүл түүнээс дээш настай бол өмнөх 24 сарын дотор олгосон;
(3) дараах шаардлагыг хангасан байх:
(i) Даргын хүлээн зөвшөөрөхүйц бие даасан нислэгийн цаг, хамтарсан нислэгийн цаг, хэрэглэлийн цаг болон нутаг дамнасан нислэгийн цагийг багтаасан, тохирох категорийн агаарын хөлгөөр нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн минимум 50 цагийн нислэгийн туршлагатай байх; эсхүл
(ii) хэрэв тухайн этгээд нь нутаг дамнасан нислэгт сонирхогч нисгэгчийн эрхийг хэрэгжүүлэхийг зориогүй бол Даргын хүлээн зөвшөөрөхүйц бие даасан нислэгийн цаг, хамтарсан нислэгийн цаг болон хэрэглэлийн цагийг багтаасан, тохирох категорийн агаарын хөлгөөр нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн минимум 40 цагийн нислэгийн туршлагатай байх,
(4) 61.153(a)(6)-д заасан сэдвийг багтаасан бичгийн шалгалтын хүчинтэй кредиттэй, эсхүл зөвшөөрөгдсөн дүйцэх шалгалтыг амжилттай өгсөн байх;
(5) Даргын хүлээн зөвшөөрөхүйц, газар мэдрэх системийн (terrain awareness) сургалтыг амжилттай дүүргэсэн байх;
(6) тухайн этгээд нь 61.153(a)(7)-гийн дагуу сонирхогч нисгэгчийн үнэмлэхний эрх, хязгаарлалтын мэдлэгээ шалгуулсан байхаас гадна, хувийн нисгэгчийн үнэмлэх олгох нислэгийн шалгалтыг амжилттай өгсөн байх үүрэгтэй.
(b) Хүчинтэй хувийн нисгэгчийн, коммерийн нисгэгчийн, эсхүл агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг этгээд нь хэрэв дараах шаардлагыг хангасан бол тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, сонирхогч нисгэгчийн үнэмлэх эзэмших эрхтэй:
(1) энэ зүйлийн (a)(2)-т шаардсан эрүүл мэндийн тодорхойлолт эзэмшдэг байх;
(2) 61.39-ийн шаардлагыг 5 жил, эсхүл түүнээс дээш хугацаагаар хангаагүй байх;
(3) хувийн нисгэгчийн үнэмлэхний нисэхийн хууль, дүрмийн бичгийн шалгалтыг амжилттай өгсөн байх.
(c) Дарга, энэ зүйлийн (a)(3)(i)-ийн дагуу нисэх онгоц, эсхүл нисдэг тэрэгний нутаг дамнасан нислэгийн туршлагыг бусад категорийн агаарын хөлгийн нутаг дамнасан нислэгийн цагт тооцож болно.
61.357. Эрх, хязгаарлалт
(a) Энэ зүйлийн (b)-г харгалзан, хүчинтэй сонирхогч нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь дараах эрхийг хэрэгжүүлж болно:
(1) агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг нисгэгч нь MCTOW нь 2000 кг, эсхүл түүнээс бага жинтэй, ганц-хөдөлгүүрт, битүүмжлэлгүй нисэх онгоцны даргын; эсхүл
(2) агаарын хөлгийн маягийн зэрэглэл эзэмшдэг нисгэгч нь MCTOW нь 1500 кг, эсхүл түүнээс бага жинтэй, ганц-хөдөлгүүртэй нисдэг тэрэгний даргын; эсхүл
(3) тухайн нисгэгч нь ИНД-67-гийн дагуу олгосон ЭМГ эзэмшдэггүй болохоо зорчигчид мэдээлдэг байх нөхцөлийг ханган зорчигч тээвэрлэх.
(b) Сонирхогч нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь дараах тохиолдолд агаарын хөлгийн даргын, эсхүл хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэхгүй:
(1) Монгол Улсын гадна хийгдэж байгаа үйл ажиллагаанд; эсхүл
(2) цалинтай ажилтнаар; эсхүл
(3) 1-ээс дээш зорчигч тээвэрлэх; эсхүл
(4) хэрэв тухайн агаарын хөлөг нь дараах үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа бол:
(i) хөлс болон шан урамшуулалтай; эсхүл
(ii) шөнийн цагаар; эсхүл
(iii) IFR-ийн дагуу; эсхүл
(iv) хяналттай аэродром руу, эсхүл хяналттай аэродромоос, тухайн үнэмлэх эзэмшигч, Даргын хүлээн зөвшөөрөхүйц өнгө ялгах харааны тестийг амжилттай өгснийг нотлох баримтыг Даргад хүргүүлснээс бусад тохиолдолд; эсхүл
(v) хөөрөлт болон буулт үйлдэхээс бусад тохиолдолд хот, сум, эсхүл суурингийн шигүү суурьшлын бүс дээгүүр; эсхүл
(5) хэрэв тухайн агаарын хөлгийг дараах үйл ажиллагаанд ашиглаж байгаа бол:
(i) арилжааны нислэгийн үйл ажиллагаа; эсхүл
(ii) хөлс, эсхүл шан урамшуулалтай глайдер чирэх үйл ажиллагаа; эсхүл
(iii) шүхэр хаях үйл ажиллагаа; эсхүл
(iv) ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагаа; эсхүл
(v) аэробатик нислэг; эсхүл
(vi) тууз/далбаа чирэх үйл ажиллагаа; эсхүл
(vii) бай чирэх үйл ажиллагаа, эсхүл
(viii) татлагат ачааны үйл ажиллагаа.
61.359. Сонирхогч нисгэгчийн үнэмлэх эзэмшигчийн эрүүл мэндийн нөхцөлийн өөрчлөлт
Хэрэв сонирхогч нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь эрүүл мэндийн нөхцөлийн өөрчлөлтөө мэдэж байгаа, эсхүл мэдэж болох бодит шалтгаан байсан, эсхүл, үнэмлэхний эрхээ аюулгүй хэрэгжүүлэхэд нөлөөлөхүйц өмнө нь илэрч байгаагүй эрүүл мэндийн нөхцөл шинээр илэрсэн бол нарийн мэргэжлийн эмчлэгч эмч тухайн үнэмлэх эзэмшигчийг 61.355(a)(2)-ын дагуу ЭМГ эзэмших шаардлага хангаж байгааг бататгахаас бусад тохиолдолд, үнэмлэх эзэмшигч тухайн үнэмлэхний эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй.
61.361. Хүчинтэй байх шаардлага
Сонирхогч нисгэгчийн үнэмлэх эзэмшигч нь эзэмшиж байгаа сонирхогч нисгэгчийн үнэмлэхний эрхийг хэрэгжүүлэхийн өмнө 61.35 (Эрүүл мэндийн шаардлага), 61.37 (Нислэгийн туршлага хадгалах) болон 61.39-д (Хоёр жилийн нислэгийн дүгнэлт) заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.
I Бүлэг - [Нөөц]
J Бүлэг - [Нөөц]
K Бүлэг - [Нөөц]
L Бүлэг - Аэробатик нислэгийн зэрэглэл
61.551. Нөхцөл хангах шаардлага
(a) Нисгэгч нь аэробатик нислэгийн зэрэглэл эзэмшихийн тулд дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) дараах эрхийн хүрээнд зохион байгуулсан аэробатикийн газрын бэлтгэлийн сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх:
(i) ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээний, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид тухайн сургалтын курс зохион байгуулахыг зөвшөөрдөг бол; эсхүл
(ii) ИНД-149-ийн дагуу олгосон нисэх клубийн гэрчилгээний, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид тухайн сургалтын курс зохион байгуулахыг зөвшөөрдөг бол;
(2) дараах эрхийн хүрээнд зохион байгуулсан аэробатик нислэгийн сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх:
(i) ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээний, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид тухайн сургалтын курс зохион байгуулахыг зөвшөөрдөг бол; эсхүл
(ii) ИНД-149-ийн дагуу олгосон нисэх клубийн гэрчилгээний, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид тухайн сургалтын курс зохион байгуулахыг зөвшөөрдөг бол;
(3) дараах этгээдэд штопор (spinning) болон аэробатик нислэгийн ур чадвараа амжилттай шалгуулсан байх:
(i) ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг зохих ёсоор мэргэшсэн багш-нисгэгчид, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид тухайн үнэлгээ хийхийг зөвшөөрдөг бол;
(ii) ИНД-149-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид тухайн үнэлгээ хийхийг зөвшөөрдөг бол.
(b) Дараах бичиг баримт эзэмшигчийг энэ зүйлийн (a)(1) болон (2)-ын нөхцөл хангах шаардлагыг хангасанд тооцно:
(1) ICAO-гийн Хэлэлцэн тохирогч Улсаас олгосон хүчинтэй аэробатик нислэгийн зэрэглэлтэй байх;
(2) Монгол Улсын зэвсэгт хүчний нисгэгчийн мэргэшилтэй байх.
(c) Хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг ба аэробатик нислэгийн зэрэглэл эзэмших хүсэлт гаргахын өмнөх 2 жилийн дотор, Монгол Улсын зэвсэгт хүчний аэробатикийн ур чадварын үнэлгээг амжилттай хийлгэсэн нисгэгчийг энэ зүйлийн (a)- ийн бүх нөхцөл хангах шаардлагыг хангасанд тооцно.
61.553. Зэрэглэл олгох
(a) Хэрэв 61.551-д шаардсан ур чадварын шалгалтыг авсан багш-нисгэгч, эсхүл эрх бүхий этгээд нь тухайн нисгэгчийг 61.551-ийн шаардлагыг хангасан гэж үзвэл, нисгэгчийн дэвтэрт нь дараах мэдэгдлийг оруулж, аэробатик нислэгийн зэрэглэл олгож болно:
Би, [үнэлгээ хийсэн огноо]-нд [нисгэгчийн нэр болон үйлчлүүлэгчийн дугаар] нь ИНД-61-д заасан аэробатик нислэгийн зэрэглэл олгоход тавих шаардлагыг хангасан болохыг тодорхойлж байна.
Багш-нисгэгчийн, эсхүл зэрэглэл олгох эрх бүхий этгээдийн нэр, гарын үсэг…………………. / /
Үнэмлэхний дугаар .............
… он … сар … өдөр
(b) Энэ зүйлийн (a)-ийн дагуу олгосон аэробатик нислэгийн зэрэглэл эзэмшигч, эсхүл 61.551(c)-гийн шаардлагыг хангасан нисгэгч нь тухайн зэрэглэлээ нисгэгчийн үнэмлэхдээ баталгаажуулсан тэмдэглэл хийлгэх хүсэлтийг Даргад гаргаж болно.
(c) Дарга, энэ зүйлийн (b)-гийн дагуу гаргасан хүсэлт болон зохих төлбөрийн баримтыг хүлээн авч тухайн нисгэгчийн үнэмлэхэд аэробатик нислэгийн зэрэглэлийн баталгаажуулсан тэмдэглэл хийж болно.
(d) 2019 оны 7 сарын 30-наас өмнө тухайн нисгэгчийн дэвтэрт баталгаажуулсан тэмдэглэлийн мэдэгдлийг оруулсан бол 61.551(a)-ийн шаардлагыг хангасанд тооцно.
61.555. Эрх, хязгаарлалт
(a) Эзэмшиж байгаа нисгэгчийн үнэмлэх, эсхүл гэрчилгээний эрх, хязгаарлалтаас хамааран, хүчинтэй аэробатик нислэгийн зэрэглэл нь тухайн эзэмшигчид дараах хязгаарлалтын хүрээнд аэробатикийн маневр гүйцэтгэх эрх олгоно:
(1) зорчигч тээвэрлэж байгаа үед, газрын гадаргуугаас дээш 1000 м-ээс (3000 ft) доошгүй өндөрт;
(2) зорчигч тээвэрлээгүй үед, газрын гадаргуугаас дээш 500 м-ээс (1500 ft) доошгүй өндөрт;
(3) ИНД-149-ийн дагуу олгосон нисэх клубийн гэрчилгээ эзэмшигчийн зөвшөөрөлтэй, зорчигч тээвэрлээгүй үед, гадаргуугаас 500 м-ээс (1500 ft) доош өндөрт, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид нисэх спортын арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрдөг бол.
61.557. Хүчинтэй байх шаардлага
(a) Дараахаас бусад тохиолдолд, аэробатик нислэгийн зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлийн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй:
(1) тухайн эзэмшигч нь өмнөх 24 сарын дотор 61.551 (a)(3)-ын шаардлагын дагуу ур чадвараа амжилттай шалгуулсан байх;
(2) ур чадварын шалгалт авсан багш-нисгэгч, эсхүл эрх бүхий этгээд ур чадварын шалгалт амжилттай өгснийг 61.29-ийн дагуу тухайн нисгэгчийн дэвтэрт нь баталгаажуулсан байх.
(b) Шаардсан өдрөөс өмнө 60 хоногийн дотор ур чадварын шалгалтыг амжилттай өгсөн нисгэгчийг тухайн шалгалтыг шаардсан хугацаанд нь өгсөнд тооцно.
M Бүлэг - Глайдер чирэх зэрэглэл
61.601. Нөхцөл хангах шаардлага
(a) Нисгэгч нь глайдер чирэх зэрэглэл эзэмшихийн тулд дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) минимум 100 цаг нисэх онгоцны даргын үүргийг гүйцэтгэсэн байх;
(2) нисэх клубийн зохион байгуулсан глайдер чирэх сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх, хэрэв ИНД-149-ийн байгууллагын гэрчилгээ нь эзэмшигчид тухайн сургалтын курсийг зохион байгуулахыг зөвшөөрдөг бол;
(3) глайдерын байгууллагын зохих ёсоор эрх олгогдсон этгээдэд глайдер чирэх ур чадвараа амжилттай шалгуулсан байх, хэрэв ИНД-149-ийн байгууллагын гэрчилгээ нь эзэмшигчид тухайн үнэлгээ хийхийг зөвшөөрдөг бол.
(b) ICAO-гийн Хэлэлцэн тохирогч Улсаас олгосон хүчинтэй глайдер чирэх зэрэглэл эзэмшигчийг энэ зүйлийн (a)(2)-ын шаардлагыг хангасанд тооцно.
61.603. Зэрэглэл олгох
(a) Хэрэв 61.601-д шаардсан ур чадварын шалгалт авсан эрх бүхий этгээд нь тухайн нисгэгчийг 61.601-ийн шаардлагыг хангасан гэж үзвэл, дараах мэдэгдлийг нисгэгчийн дэвтэрт нь оруулж, глайдер чирэх зэрэглэл олгож болно:
Би, [үнэлгээ хийсэн огноо]-д, [нисгэгчийн нэр болон үйлчлүүлэгчийн дугаар] нь ИНД-61-д заасан Глайдер чирэх зэрэглэл олгоход тавих шаардлагыг хангасан болохыг тодорхойлж байна.
Зэрэглэл олгосон багш-нисгэгчийн нэр, гарын үсэг……………/ / Үнэмлэхний дугаар он … сар … өдөр
(b) Энэ зүйлийн (a)-ийн дагуу глайдер чирэх зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлийн баталгаажуулсан тэмдэглэлийг нисгэгчийн үнэмлэхдээ хийлгэх хүсэлтийг Даргад гаргаж болно.
(c) Дарга энэ зүйлийн (b)-гийн дагуу гаргасан хүсэлт болон зохих төлбөрийн баримтыг хүлээн авч тухайн нисгэгчийн үнэмлэхэд глайдер чирэх зэрэглэлийн баталгаажуулсан тэмдэглэл хийж болно.
(d) 2019 оны 7 сарын 30-наас өмнө нисгэгчийн дэвтэрт баталгаажуулсан тэмдэглэлийн мэдэгдлийг оруулсан бол 61.601-ийн шаардлагыг хангасанд тооцно.
61.605. Эрх, хязгаарлалт
Хүчинтэй глайдер чирэх зэрэглэл нь тухайн эзэмшигчид, нисгэгчийн үнэмлэхний эрх, хязгаарлалтаас хамааран глайдер чирэх үйл ажиллагаанд агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх эрхийг олгоно.
61.607. Хүчинтэй байх шаардлага
(a) Дараахаас бусад тохиолдолд, глайдер чирэх зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлийн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй:
(1) тухайн эзэмшигч нь өмнөх 12 сарын дотор 6-аас доошгүй удаа глайдер чирсэн байх; эсхүл
(2) тухайн эзэмшигч нь өмнөх 12 сарын дотор 61.601(a)(3)-ын шаардлагын дагуу ур чадвараа шалгуулсан байх;
(3) ур чадварын шалгалт авсан эрх бүхий этгээд, ур чадварын шалгалт амжилттай өгснийг 61.29-ийн дагуу тухайн нисгэгчийн дэвтэрт нь баталгаажуулсан байх.
(b) Шаардсан өдрөөс өмнө 60 хоногийн дотор ур чадварын шалгалтыг амжилттай өгсөн нисгэгчийг тухайн шалгалтыг шаардсан хугацаанд нь өгсөнд тооцно.
N Бүлэг - Шүхэр хаях зэрэглэл
61.651. Нөхцөл хангах шаардлага
(a) Нисгэгч нь шүхэр хаях зэрэглэл эзэмшихийн тулд дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) хүчинтэй хувийн нисгэгчийн, эсхүл түүнээс дээд эрэмбийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч байх;
(2) 200-гаас доошгүй цагийн нислэг үйлдсэн байх, үүний 100-гаас доошгүй цагт нь шүхэр хаях үйл ажиллагаанд ашиглаж байгаа категорийн агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн байх;
(3) нисэх клубийн зохион байгуулсан шүхэрчин хаях сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх, хэрэв ИНД-149-ийн байгууллагын гэрчилгээ нь эзэмшигчид тухайн сургалтын курс зохион байгуулахыг зөвшөөрдөг бол;
(4) шүхрийн байгууллагаас зохих ёсоор эрх олгогдсон этгээдэд шүхэрчин хаях ур чадвараа шалгуулсан байх, хэрэв ИНД-149-ийн байгууллагын гэрчилгээ нь эзэмшигчид үнэлгээ хийхийг зөвшөөрдөг бол.
(b) ICAO-гийн Хэлэлцэн тохирогч Улсаас олгосон хүчинтэй шүхэр хаях зэрэглэл эзэмшдэг нисгэгчийг энэ зүйлийн (a)(3)-т заасан шаардлагыг хангасанд тооцно.
61.653. Зэрэглэл олгох
(a) Хэрэв 61.651(a)-д шаардсан ур чадварын шалгалт авсан эрх бүхий этгээд нь тухайн нисгэгчийг 61.651-ийн шаардлагыг хангасан гэж үзвэл, дараах мэдэгдлийг нисгэгчийн дэвтэрт нь оруулж, шүхэр хаях зэрэглэл олгож болно:
Би, [үнэлгээ хийсэн огноо]-д, [нисгэгчийн нэр болон үйлчлүүлэгчийн дугаар] нь ИНД-61-д заасан Шүхэр хаях зэрэглэл (нисэх онгоц), (нисдэг тэрэг) олгоход тавих шаардлагыг хангасан болохыг тодорхойлж байна.
Зэрэглэл олгосон багш-нисгэгчийн нэр, гарын үсэг…………… / / Үнэмлэхний дугаар он … сар … өдөр
(b) Энэ зүйлийн (a)-ийн дагуу олгосон шүхэр хаях зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлийн баталгаажуулсан тэмдэглэлийг нисгэгчийн үнэмлэхдээ хийлгэх хүсэлтийг Даргад гаргаж болно.
(c) Дарга энэ зүйлийн (b)-гийн дагуу гаргасан хүсэлт болон зохих төлбөрийн баримтыг хүлээн авч тухайн нисгэгчийн үнэмлэхэд шүхэр хаях зэрэглэлийн баталгаажуулсан тэмдэглэлийг хийж болно.
(d) Нисгэгчийн дэвтэрт 2019 оны 7 сарын 30-наас өмнө баталгаажуулсан тэмдэглэлийн мэдэгдлийг оруулсан бол 61.651(a)-ийн шаардлагыг хангасанд тооцно.
61.655. Эрх, хязгаарлалт
Хүчинтэй шүхэр хаях зэрэглэл нь тухайн эзэмшигчид, нисгэгчийн үнэмлэхний эрх, хязгаарлалтаас хамааран шүхэр хаях үйл ажиллагаанд ашиглаж байгаа агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэх эрх олгоно.
61.657. Хүчинтэй байх шаардлага
(a) Дараахаас бусад тохиолдолд, шүхэр хаях зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлийн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй:
(1) тухайн эзэмшигч нь өмнөх 12 сарын дотор 6-аас доошгүй удаа шүхэр хаясан байх; эсхүл
(2) тухайн эзэмшигч нь өмнөх 12 сарын дотор 61.651 (a)(4)-ийн шаардлагын дагуу ур чадварын хадгалалтаа амжилттай шалгуулсан байх;
(3) ур чадварын шалгалт авсан эрх бүхий этгээд, ур чадварын шалгалт амжилттай өгснийг 61.29-ийн дагуу тухайн нисгэгчийн дэвтэрт нь баталгаажуулсан байх.
(b) Шаардсан өдрөөс өмнө 60 хоногийн дотор ур чадварын шалгалтыг амжилттай өгсөн нисгэгчийг тухайн шалгалтыг шаардсан хугацаанд нь өгсөнд тооцно.
O Бүлэг - ХАА-н зэрэглэл
61.701. Нөхцөл хангах шаардлага
(a) Нисэх онгоц, эсхүл нисдэг тэрэгний 2-р Зэргийн ХАА-н зэрэглэл эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, хүчинтэй хувийн нисгэгчийн, эсхүл түүнээс дээд эрэмбийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх;
(2) ХАА-н зэрэглэл эзэмших сургалтад хамрагдахаас өмнө, тохирох категорийн агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн минимум 100 цагийг багтаасан, нисгэгчийн үүрэг гүйцэтгэсэн минимум 200 цагийн нислэгийн туршлагатай байх;
(3) ХАА-н газрын бэлтгэлийн болон нислэгийн сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх:
(4) [Хүчингүй]
(5) [Хүчингүй]
(6) нисгэгчийн химийн зэрэглэл эзэмшдэг байх;
(7) дараах 1, эсхүл хэд хэдэн зэрэглэлийн сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх:
(i) агаараас бордоо цацах зэрэглэл;
(ii) агаараас шингэн цацах зэрэглэл;
(iii) агаараас мэрэгчийн хор цацах зэрэглэл; болон
(8) тохирох, хүчинтэй ХАА-н шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмшиж байгаа шалгагч-нисгэгчид ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагааны ур чадвараа амжилттай шалгуулсан байх.
(b) Нисэх онгоц, эсхүл нисдэг тэрэгний 1-р Зэргийн ХАА-н зэрэглэл эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, хүчинтэй коммерийн нисгэгчийн, эсхүл түүнээс дээд эрэмбийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх;
(2) тохирох категорийн агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн минимум 200 цагийг багтаасан, ХАА-н химийн, эсхүл ХАА, цэцэрлэгжүүлэлт, ой модны хамгаалалтад шууд нөлөөлөх бусад бодис цацах үйл ажиллагааны минимум 1000 цагийн бодит үйлдвэрлэлийн нислэгийн цагийн туршлагатай байх;
(3) тохирох, хүчинтэй ХАА-н шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмшиж байгаа шалгагч-нисгэгчид, ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагааны ур чадвараа амжилттай шалгуулсан байх.
(c) Энэ зүйлийн (a)(3)-т шаардсан сургалт болон (a)(8), (b)(3)-т шаардсан ур чадварын шалгалтыг дараах эрхийн хүрээнд гүйцэтгэсэн байх үүрэгтэй:
(1) гэрчилгээ нь үйл ажиллагаа эрхлэгчид тухайн сургалт, эсхүл ур чадварын үнэлгээ хийхийг зөвшөөрдөг ИНД-137-гийн дагуу олгосон ХАА-н агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээний; эсхүл
(2) гэрчилгээ нь үйл ажиллагаа эрхлэгчид тухайн сургалт, эсхүл ур чадварын үнэлгээ хийхийг зөвшөөрдөг ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээний.
61.703. Зэрэглэл олгох
(a) Хэрэв 61.701(a)(8), эсхүл (b)(3)-т шаардсан ур чадварын шалгалт авсан шалгагч- нисгэгч, тухайн этгээдийг ХАА-н агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэх чадвартай гэж үзвэл, тухайн шалгагч-нисгэгч нь дараах үүрэгтэй:
(1) нислэгийн шалгалтын тайлангийн хувийг Даргад хүргүүлэх;
(2) тухайн нисгэгчийн дэвтэрт дараах мэдэгдлийг оруулах:
Би, [үнэлгээ хийсэн огноо], [нисгэгчийн нэр болон үнэмлэхний дугаар] нь (нисэх онгоц)* (нисдэг тэрэг)*-ний (1-р Зэрэг)* (2-р Зэрэг)*-ийн ХАА-н зэрэглэлийн (агаараас бордоо цацах)* (агаараас шингэн цацах)* (агаараас мэрэгчийн хор цацах)* ажиллагааны ур чадвараа ИНД-ийн (61.701(a)(8))* (61.701(b)(3))*-ийн дагуу ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагаанд шалгуулсан болохыг тодорхойлж байна.
Шалгагч-нисгэгчийн нэр, гарын үсэг…………………/ / Үнэмлэхний дугаар он … сар … өдөр
* хамааралгүйг нь устгах
(b) [Хүчингүй]
(c) Энэ зүйлийн (a)(2)-ын дагуу нисгэгчийн дэвтэртээ тэмдэглэл хийлгэсэн этгээд нь тухайн зэрэглэлийн эрхийг хэрэгжүүлэхийн өмнө 61.11(a)-ийн дагуу ХАА-н зэрэглэл эзэмших хүсэлтийг Даргад гаргах үүрэгтэй.
(d) Дарга энэ зүйлийн (с)-гийн дагуу гаргасан хүсэлт болон зохих төлбөрийн баримтыг хүлээн авч тухайн нисгэгчийн үнэмлэхэд ХАА-н зэрэглэлийн баталгаажуулсан тэмдэглэл хийж болно.
61.705. Эрх, хязгаарлалт
(a) Энэ зүйлийн (b)-г харгалзан, ИНД-137 болон нисгэгчийн үнэмлэхний эрх, хязгаарлалтын хүрээнд, хүчинтэй ХАА-н зэрэглэл эзэмшигч нь ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэж болно.
(b) Хэрэв ИНД-137-гийн дагуу, гуравдагч этгээдэд эрсдэлтэй бол ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлөгт 2-р Зэргийн ХАА-н зэрэглэл эзэмшигч нь агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхгүй.
61.707. Хүчинтэй байх шаардлага
(a) Энэ зүйлийн (d)-г харгалзан, дараахаас бусад тохиолдолд ХАА-н зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлийн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй:
(1) өмнөх 12 сарын дотор, Е-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч, эсхүл ХАА-н шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмшигчид тохирох агаарын хөлгийн категорит, хэрэгжүүлэхээр зорьж байгаа ХАА-н зэрэглэлд хамаарах ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагааг гүйцэтгэх ур чадвараа амжилттай шалгуулсан байх;
(2) ур чадварын шалгалт авсан багш-нисгэгч, эсхүл шалгагч-нисгэгч нь тухайн нисгэгчийн дэвтэрт дараах мэдэгдлийг оруулсан байх:
Би, [үнэлгээ хийсэн огноо], [нисгэгчийн нэр болон үнэмлэхний дугаар] нь (нисэх онгоц)* (нисдэг тэрэг)*-ний (1-р Зэрэг)* (2-р Зэрэг)*-ийн ХАА-н зэрэглэлийн хүчинтэй байдлын хадгалалтаа (агаараас бордоо цацах)* (агаараас шингэн цацах)* (агаараас мэрэгчийн хор цацах)* ажиллагааг амжилттай гүйцэтгэж ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагааны ур чадвараа ИНД-ийн 61.707(a)(1)-ийн дагуу шалгуулсан болохыг тодорхойлж байна.
Дараагийн ур чадварын шалгалтыг [үнэлгээ хийлгэсэн өдрөөс хойш 12 сар, эсхүл (c)-гийн дагуу хугацаа дуусах өдрөөс хойш 12 сарын аль сүүлчийнхээр] өгсөн байна.
Багш-нисгэгчийн, эсхүл Шалгагч-нисгэгчийн нэр, гарын үсэг ……… / / Үнэмлэхний дугаар .............
он … сар … өдөр (*хамааралгүйг нь устгах)
(b) Шалгалт өгөхийг шаардсан өдрөөс өмнө 60 хоногийн дотор ур чадварын шалгалтыг амжилттай өгсөн нисгэгчийг тухайн шалгалтыг шаардсан хугацаанд нь өгсөнд тооцно.
(ba) Ур чадварын шалгалт авсан багш-нисгэгч, эсхүл шалгагч-нисгэгч нь холбогдох CAA маягтыг бөглөж, хувийг Дарга болон тухайн нисгэгчид хүргүүлэх үүрэгтэй.
(c) Хэрэв ИНД-137-гийн дагуу, гуравдагч этгээдэд эрсдэл учруулах бол дараахаас бусад тохиолдолд, 1-р Зэргийн ХАА-н зэрэглэл эзэмшигч нь агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхгүй:
(1) тухайн эзэмшигч нь ашиглагдаж байгаа маягийн агаарын хөлгийн даргын 25- аас доошгүй цагийн нислэгийн туршлагатай байх;
(2) шаардсан нислэгийн цагийн 10 цагийг өмнө үргэлжилсэн 12 сарын дотор үйлдсэн байх;
(d) Энэ зүйлийн (a)-г үл харгалзан, хүчинтэй нисгэгчийн химийн зэрэглэл эзэмшдэг байхаас бусад тохиолдолд, ХАА-н зэрэглэл эзэмшигч нь ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагаанд агаарын хөлгөөс химийн бодис цацахгүй.
61.709. ХАА-н зэрэглэлийн шилжилтийн зохицуулалт
(a) Энэ зүйл нь 2019 оны 7 сарын 30-наас өмнө олгосон хүчинтэй ХАА-н зэрэглэлд хамаарна.
(b) Энэ зүйлд хамаарах зэрэглэл эзэмшдэг нисгэгч нь дараах тохиолдолд, тухайн зэрэглэлийн эрхийг хэрэгжүүлж болно:
(1) 61.707-гийн дагуу нисгэгчийн ур чадварын шалгалт өгөх хугацаа дуусах өдөр хүртэл, хэрэв тухайн нисгэгч хүчинтэй химийн зэрэглэл эзэмшдэг бол:
(2) 61.707-гийн дагуу нисгэгчийн ур чадварын шалгалт өгөх хугацаа дууссан өдрөөс хойш, хэрэв:
(i) тухайн нисгэгч тогтоосон хугацаанд 61.707-гийн дагуу ур чадвараа амжилттай шалгуулсан бол;
(ii) тухайн нисгэгч нь 61.11(a)-ийн дагуу ХАА-н зэрэглэл эзэмших хүсэлтийг Даргад гаргасан бол;
(iii) Дарга тухайн хүсэлт болон зохих төлбөрийн баримтыг хүлээн авч, өөрийн шийдвэр гаргах эрхийн хүрээнд ХАА-н зэрэглэл олгосон бол.
(c) Энэ зүйлийн (b)(2)-ыг үл харгалзан, нисгэгч энэ зүйлд хамаарах зэрэглэлийн эрхийг, Даргад энэ зүйлийн (b)(2)(ii)-ын дагуу хүсэлт гаргаснаас хойш 30 хоногоос хэтрүүлэхгүйгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлж болно.
61.710. Баталгаажуулсан зөвшөөрөл
Энэ дүрмийн 61.701(a), эсхүл (b)-д шаардсан нисгэгчийн үнэмлэхтэй дүйцэх гадаадын нисгэгчийн үнэмлэхний хүчинтэй баталгаажуулсан зөвшөөрөл эзэмшдэг этгээд болон 61.701-ийн дагуу ХАА-н зэрэглэлтэй дүйцнэ гэж Даргын зөвшөөрсөн мэргэшил эзэмшдэг этгээд нь дүйцэх ХАА-н зэрэглэлээ баталгаажуулсан зөвшөөрөлд баталгаажуулсан тэмдэглэл хийлгэхээр 61.11(a)-ийн дагуу Даргад хүсэлт гаргаж болно.
OA Бүлэг - Агаараас бордоо цацах зэрэглэл
61.711. Нөхцөл хангах шаардлага
Агаараас бордоо цацах зэрэглэл эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, хүчинтэй 2-р Зэргийн ХАА-н зэрэглэл эзэмшдэг байх;
(2) ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын, эсхүл гэрчилгээ нь эзэмшигчдээ агаараас бордоо цацах сургалтын курс зохион байгуулахыг зөвшөөрдөг ИНД-137-гийн дагуу олгосон ХАА-н агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээний эрхийн хүрээнд зохион байгуулсан газрын бэлтгэл сургалт болон агаараас бордоо цацах үйл ажиллагааны нислэгийн зааварчилгаанаас бүрдсэн сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх;
(3) ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын, эсхүл гэрчилгээ нь эзэмшигчдээ агаараас бордоо цацах зэрэглэлийн үнэлгээ хийхийг зөвшөөрдөг ИНД-137-гийн дагуу олгосон ХАА-н агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа Е-Категорийн багш-нисгэгчид, эсхүл ХАА-н шалгагч-нисгэгчид агаараас бордоо цацах ур чадвараа ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагаа гүйцэтгэж амжилттай шалгуулсан байх.
61.713. Зэрэглэл олгох
(a) Хэрэв ИНД-61.711(3)-т шаардсан ур чадварын шалгалт авсан багш-нисгэгч, эсхүл шалгагч-нисгэгч нь тухайн нисгэгчийг 61.711-ийн шаардлагыг хангасан гэж үзвэл, агаараас бордоо цацах зэрэглэл олгож, нисгэгчийн дэвтэрт нь дараах мэдэгдлийг оруулж болно:
Би, (үнэлгээ хийсэн огноо) [нисгэгчийн нэр болон үнэмлэхний дугаар] нь агаараас бордоо цацах зэрэглэл (нисэх онгоц)* (нисдэг тэрэг)* олгоход тавих ИНД-61-ийн шаардлагыг хангасан болохыг тодорхойлж байна.
Зэрэглэл олгосон багш-нисгэгч, эсхүл шалгагч-нисгэгчийн нэр, гарын үсэг…………………. / /
Үнэмлэхний дугаар.......он … сар … өдөр
(b) Агаараас бордоо цацах зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлээ баталгаажуулсан тэмдэглэлийг нисгэгчийн үнэмлэхдээ хийлгэх хүсэлтийг Даргад гаргаж болно.
(c) Дарга энэ зүйлийн (b)-гийн дагуу гаргасан хүсэлт болон зохих төлбөрийн баримтыг хүлээн авч тухайн нисгэгчийн үнэмлэхэд зэрэглэлийг баталгаажуулсан тэмдэглэл хийж болно.
61.715. Эрх, хязгаарлалт
Тухайн нисгэгчийн үнэмлэхний эрх, хязгаарлалтаас хамааран, ХАА-н зэрэглэл болон агаараас бордоо цацах зэрэглэл эзэмшигч нь агаараас бордоо цацах үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа тохирох категорийн агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэж болно.
61.717. Хүчинтэй байх шаардлага
(a) Тухайн эзэмшигч нь өмнөх 12 сарын дотор ИНД-61.711(3)-ын дагуу ур чадвараа амжилттай шалгуулсан ба ур чадварын шалгалт авсан багш-нисгэгч, эсхүл шалгагч- нисгэгч, тухайн шалгалтыг амжилттай өгснийг нислэгийн дэвтэрт нь баталгаажуулснаас бусад тохиолдолд, агаараас бордоо цацах зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлийн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй.
(b) Шаардсан өдрөөс өмнө 60 хоногийн дотор ур чадварын шалгалтыг амжилттай өгсөн нисгэгчийг тухайн шалгалтыг шаардсан хугацаанд нь өгсөнд тооцно.
61.719. ХАА-н зэрэглэл эзэмшигчийн шилжилтийн зохицуулалт
(a) Энэ зүйл нь 2019 оны 7 сарын 30-наас өмнө олгосон хүчинтэй ХАА-н зэрэглэлд хамаарна.
(b) Энэ зүйлд хамаарах зэрэглэл эзэмшдэг нисгэгч нь хэрэв хүчинтэй химийн зэрэглэл эзэмшдэг бол ХАА-н зэрэглэлийн хүчинтэй хугацаа дуусах хүртэл ИНД- 61.715-д заасан эрхийг хэрэгжүүлж болно.
(c) Энэ зүйлийн (b)-д заасан, ХАА-н зэрэглэлийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө 61.717-гийн дагуу ур чадварын шалгалтаа амжилттай өгсөн нисгэгчийг дараах шаардлага хангасанд тооцно:
(1) 61.711(2)-ын шаардлага;
(2) агаараас бордоо цацах зэрэглэл олгох.
OB Бүлэг - Агаараас шингэн цацах зэрэглэл
61.721. Нөхцөл хангах шаардлага
Нисгэгч нь агаараас шингэн цацах зэрэглэл эзэмшихийн тулд дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, хүчинтэй 2-р Зэргийн ХАА-н зэрэглэл эзэмшдэг байх;
(2) ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын, эсхүл гэрчилгээ нь эзэмшигчдээ агаараас шингэн цацах зэрэглэлийн сургалтын курс зохион байгуулахыг зөвшөөрдөг ИНД-137-гийн дагуу олгосон ХАА-н агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээний эрхийн хүрээнд зохион байгуулсан газрын бэлтгэл сургалт болон агаараас шингэн цацах үйл ажиллагааны нислэгийн зааварчилгаанаас бүрдсэн сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх;
(3) ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын, эсхүл гэрчилгээ нь эзэмшигчдээ агаараас шингэн цацах зэрэглэлийн үнэлгээ хийхийг зөвшөөрдөг ИНД-137-гийн дагуу олгосон ХАА-н агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа Е-Категорийн багш-нисгэгчид, эсхүл ХАА-н шалгагч-нисгэгчид агаараас шингэн цацах ур чадвараа ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагаа гүйцэтгэж амжилттай шалгуулсан байх.
61.723. Зэрэглэл олгох
(a) Хэрэв ИНД-61.721(3)-т шаардсан ур чадварын шалгалт авсан багш-нисгэгч, эсхүл шалгагч-нисгэгч нь тухайн нисгэгчийг 61.721-ийн шаардлагыг хангасан гэж үзвэл, агаараас шингэн цацах зэрэглэл олгож, тухайн нисгэгчийн дэвтэрт дараах мэдэгдлийг оруулж болно:
Би, (үнэлгээ хийсэн огноо) [нисгэгчийн нэр болон үйлчлүүлэгчийн дугаар] нь агаараас шингэн цацах зэрэглэл (нисэх онгоц)* (нисдэг тэрэг)* олгоход тавих ИНД-61-ийн шаардлагыг хангасан болохыг тодорхойлж байна.
Зэрэглэл олгосон багш-нисгэгч, эсхүл шалгагч-нисгэгчийн нэр, гарын үсэг…………………. / /
Үнэмлэхний дугаар.......он … сар … өдөр
(b) Агаараас шингэн цацах зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлээ баталгаажуулсан тэмдэглэлийг нисгэгчийн үнэмлэхдээ хийлгэх хүсэлтийг Даргад гаргаж болно.
(c) Дарга энэ зүйлийн (b)-гийн дагуу гаргасан хүсэлт болон зохих төлбөрийн баримтыг хүлээн авч тухайн нисгэгчийн үнэмлэхэд агаараас шингэн цацах зэрэглэлийг баталгаажуулсан тэмдэглэл хийж болно.
61.725. Эрх
Тухайн нисгэгчийн үнэмлэхний эрх, хязгаарлалтаас хамааран, ХАА-н зэрэглэл болон агаараас шингэн цацах зэрэглэл эзэмшигч нь агаараас шингэн цацах үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа тохирох категорийн агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэж болно.
61.727. Хүчинтэй байх шаардлага
(a) Тухайн эзэмшигч нь өмнөх 12 сарын дотор ИНД-61.721(3)-ын дагуу ур чадвараа амжилттай шалгуулсан ба ур чадварын шалгалт авсан багш-нисгэгч, эсхүл шалгагч- нисгэгч, тухайн шалгалтыг амжилттай өгснийг нислэгийн дэвтэрт нь баталгаажуулснаас бусад тохиолдолд, агаараас шингэн цацах зэрэглэл эзэмшигчийг тухайн зэрэглэлийн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй.
(b) Шаардсан өдрөөс өмнө 60 хоногийн дотор ур чадварын шалгалтыг амжилттай өгсөн нисгэгчийг тухайн шалгалтыг шаардсан хугацаанд нь өгсөнд тооцно.
61.729. ХАА-н зэрэглэл эзэмшигчийн шилжилтийн зохицуулалт
(a) Энэ зүйл нь 2019 оны 7 сарын 30-наас өмнө олгосон хүчинтэй ХАА-н зэрэглэлд хамаарна.
(b) Энэ зүйлд хамаарах зэрэглэл эзэмшдэг нисгэгч нь хэрэв хүчинтэй химийн зэрэглэл эзэмшдэг бол ХАА-н зэрэглэлийн хүчинтэй хугацаа дуусах хүртэл ИНД- 61.725-д заасан эрхийг хэрэгжүүлж болно.
(c) Энэ дүрмийн 61.727(b)-д заасан, ХАА-н зэрэглэлийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө ур чадварын шалгалтаа амжилттай өгсөн нисгэгчийг дараах шаардлага хангасанд тооцно:
(1) 61.721(2)-ын шаардлага;
(2) агаараас шингэн цацах зэрэглэл олгох.
OC Бүлэг - Агаараас мэрэгчийн хор цацах зэрэглэл
61.731. Нөхцөл хангах шаардлага
Нисгэгч нь агаараас мэрэгчийн хор цацах зэрэглэл эзэмшихийн тулд дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, 2-р Зэргийн ХАА-н зэрэглэл эзэмшдэг байх;
(2) ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын, эсхүл гэрчилгээ нь эзэмшигчдээ агаараас мэрэгчийн хор цацах сургалтын курс зохион байгуулахыг зөвшөөрдөг ИНД-137-гийн дагуу олгосон ХАА-н агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээний эрхийн хүрээнд зохион байгуулсан агаараас мэрэгчийн хор цацах үйл ажиллагааны газрын бэлтгэл сургалт болон нислэгийн зааварчилгаанаас бүрдсэн сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх;
(3) ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын, эсхүл гэрчилгээ нь эзэмшигчдээ агаараас мэрэгчийн хор цацах ур чадварын үнэлгээ хийхийг зөвшөөрдөг ИНД-137-гийн дагуу олгосон ХАА-н агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа Е-Категорийн багш-нисгэгчид, эсхүл ХАА-н шалгагч-нисгэгчид агаараас мэрэгчийн хор цацах ур чадвараа амжилттай шалгуулсан байх.
61.733. Зэрэглэл олгох
(a) Хэрэв ИНД-61.731(3)-т шаардсан ур чадварын шалгалт авсан багш-нисгэгч, эсхүл шалгагч-нисгэгч нь тухайн нисгэгчийг 61.731-ийн шаардлагыг хангасан гэж үзвэл, агаараас мэрэгчийн хор цацах зэрэглэл олгож, тухайн нисгэгчийн дэвтэрт дараах мэдэгдлийг оруулж болно:
Би, (үнэлгээ хийсэн огноо) [нисгэгчийн нэр болон үйлчлүүлэгчийн дугаар] нь агаараас мэрэгчийн хор цацах зэрэглэл (нисэх онгоц)* (нисдэг тэрэг)* олгоход тавих ИНД-61-ийн шаардлагыг хангасан болохыг тодорхойлж байна.
Зэрэглэл олгосон багш-нисгэгч, эсхүл шалгагч-нисгэгчийн нэр, гарын үсэг…………………. / /
Үнэмлэхний дугаар.......он … сар … өдөр
(* хамааралгүйг нь хасах)
(b) Агаараас мэрэгчийн хор цацах зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлээ баталгаажуулсан тэмдэглэлийг нисгэгчийн үнэмлэхдээ хийлгэх хүсэлтийг Даргад гаргаж болно.
(c) Дарга энэ зүйлийн (b)-гийн дагуу гаргасан хүсэлт болон зохих төлбөрийн баримтыг хүлээн авч тухайн нисгэгчийн үнэмлэхэд агаараас мэрэгчийн хор цацах зэрэглэлийг баталгаажуулсан тэмдэглэл хийж болно.
61.735. Эрх
Тухайн нисгэгчийн үнэмлэхний эрх, хязгаарлалтаас хамааран, хүчинтэй ХАА-н зэрэглэл болон агаараас мэрэгчийн хор цацах зэрэглэл эзэмшигч нь агаараас мэрэгчийн хор цацах үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа тохирох категорийн агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэж болно.
61.737. Хүчинтэй байх шаардлага
(a) Тухайн эзэмшигч нь өмнөх 12 сарын дотор ИНД-61.731(3)-ын дагуу ур чадвараа амжилттай шалгуулсан ба ур чадварын шалгалт авсан багш-нисгэгч, эсхүл шалгагч- нисгэгч, тухайн шалгалтыг амжилттай өгснийг нислэгийн дэвтэрт нь баталгаажуулснаас бусад тохиолдолд, агаараас мэрэгчийн хор цацах зэрэглэл эзэмшигчийг тухайн зэрэглэлийн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй.
(b) Шаардсан өдрөөс өмнө 60 хоногийн дотор ур чадварын шалгалтыг амжилттай өгсөн нисгэгчийг тухайн шалгалтыг шаардсан хугацаанд нь өгсөнд тооцно.
61.739. ХАА-н зэрэглэл эзэмшигчийн шилжилтийн зохицуулалт
(a) Энэ зүйл нь 2019 оны 7 сарын 30-наас өмнө олгосон хүчинтэй ХАА-н зэрэглэлд хамаарна.
(b) Энэ зүйлд хамаарах зэрэглэл эзэмшдэг нисгэгч нь хэрэв хүчинтэй химийн зэрэглэл эзэмшдэг бол ХАА-н зэрэглэлийн хүчинтэй хугацаа дуусах хүртэл 61.735-д заасан эрхийг хэрэгжүүлж болно.
(c) Энэ дүрмийн 61.737(b)-д заасан, ХАА-н зэрэглэлийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө ур чадварын шалгалтаа амжилттай өгсөн нисгэгчийг дараах шаардлага хангасанд тооцно:
(1) 61.731(2)-ын шаардлага;
(2) агаараас мэрэгчийн хор цацах зэрэглэл олгох.
P Бүлэг - Нисгэгчийн химийн зэрэглэл
61.751. Нөхцөл хангах шаардлага
(a) Нисгэгч нь химийн зэрэглэл эзэмшихийн тулд дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, хүчинтэй хувийн нисгэгчийн, эсхүл түүнээс дээд эрэмбийн нисгэгчийн үнэмлэх эзэмшигч байх;
(2) дараах эрхийн хүрээнд хийсэн ХАА-н химийн бодис хэрэглэх сургалтын курсийг амжилттай дүүргэж, үнэлгээ хийлгэсэн байх:
(i) гэрчилгээ нь үйл ажиллагаа эрхлэгчид тухайн сургалтыг зохион байгуулахыг зөвшөөрдөг ИНД-137-гийн дагуу олгосон ХАА-н агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээний; эсхүл
(ii) гэрчилгээ нь байгууллагад тухайн сургалтыг зохион байгуулахыг зөвшөөрдөг ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээний.
61.753. Зэрэглэл олгох
(a) Хэрэв тухайн нисгэгч 61.751-ийн нөхцөл хангах шаардлагыг хангасан бол 61.751- д шаардсан үнэлгээ хийсэн этгээд нь нисгэгчийн химийн зэрэглэл олгож, 61.29-ийн дагуу тухайн нисгэгчийн дэвтэрт дараах мэдэгдлийг оруулж болно:
Би, [нисгэгчийн нэр] нь ИНД-61-д заасан нисгэгчийн химийн зэрэглэл олгоход тавих шаардлагыг хангасан болохыг тодорхойлж байна.
(b) Энэ зүйлийн (a)-ийн дагуу олгосон химийн зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлээ баталгаажуулсан тэмдэглэлийг нисгэгчийн үнэмлэхдээ хийлгэх хүсэлтийг Даргад гаргаж болно.
(c) Дарга энэ зүйлийн (b)-гийн дагуу гаргасан хүсэлт болон зохих төлбөрийн баримтыг хүлээн авч тухайн нисгэгчийн үнэмлэхэд химийн зэрэглэлийг баталгаажуулсан тэмдэглэл хийж болно.
61.755. Эрх
Хүчинтэй нисгэгчийн химийн зэрэглэл нь тухайн эзэмшигчид ИНД-137-гийн дагуу ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагаанд агаарын хөлгөөс ХАА-н химийн бодис цацах эрхийг олгоно.
61.757. Хүчинтэй байх шаардлага
(a) Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, тухайн зэрэглэл олгосноос хойш 5 жилийн дараа, дараах шаардлагыг хангаагүй нисгэгчийн химийн зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлийн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй:
(1) тухайн эзэмшигч нь өмнөх 5 жилийн дотор Даргын хүлээн зөвшөөрөхүйц сэргээх сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх;
(2) тухайн сургалтын холбогдох бүртгэлийг 61.29-ийн дагуу нисгэгчийн дэвтэртээ бичиж тэмдэглүүлсэн байх.
(b) Шаардсан өдрөөс өмнө 90 хоногийн дотор энэ зүйлийн (a)-д шаардсан сэргээх сургалтын курсийг амжилттай дүүргэсэн нисгэгчийг тухайн сургалтын курсийг хугацаанд нь дүүргэсэнд тооцно.
Q Бүлэг - Хэрэглэлийн зэрэглэл
61.801. Нөхцөл хангах шаардлага
(a) Энэ зүйлийн (b) болон (c)-д зааснаас бусад тохиолдолд, хэрэглэлийн зэрэглэл (нисэх онгоц, эсхүл нисдэг тэрэг) эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, шөнийн нислэг үйлдэх эрх бүхий хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх;
(2) Даргын хүлээн зөвшөөрөхүйц нислэгийн цагийн туршлагатай байх;
(3) дараах сэдвээр газрын бэлтгэл сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх:
(i) нисэхийн хууль дүрэм: IFR-ийн дагуу үйлдэх нислэгтэй холбоотой дүрэм, журам; нислэгийн хөдөлгөөний үйлчилгээтэй холбоотой практик хэрэглээ болон журам; IFR-ийн дагуу үйлдэх нислэгтэй холбоотой нислэгийн өмнөх бэлтгэл болон үзлэг; нислэгийн үйл ажиллагааны төлөвлөлт; IFR-ийн дагуу үйлдэх нислэгийн төлөвлөгөөг бэлтгэх болон бүрдүүлэх; өндөр- хэмжигчийг тохируулах журам; AIP, NOTAM, нисэхийн код болон товчлол зэрэг нисэхийн бичиг баримтын тайлбар болон хэрэглээ, нисэн гарах, нислэгийн замын дагуух, өндөр алдах болон ойртолт үйлдэхэд зориулсан хэрэглэлийн журмын нислэгийн зураг; урьдчилан сэргийлэх болон онцгой нөхцөлийн журам; IFR-ийн дагуу үйлдэх нислэгтэй холбоотой аюулгүй байдлын практик дадлага; IFR-ийн дагуу нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн үйл ажиллагаанд хэрэглэдэг радио-холбооны журам болон фразеолог/стандарт хэллэг; холбоо ажилгүй болсон үед авах арга хэмжээ;
(ii) нислэгийн навигаци-IFR: радио навигацийн туслах төхөөрөмж ашиглан агаарын навигаци хийх практик дадлага; нисэн гарах, нислэгийн замын дагуух, ойртолт болон буулт үйлдэх нислэгийн үе шатанд навигацийн систем ашиглах, түүний нарийвчлал болон найдвартай ажиллагаа; радио навигацийн туслах төхөөрөмжийг таньж тогтоох;
(iii) цаг уур: нисэхийн цаг уурын тайлан мэдээ, нислэгийн зураг болон цаг уурын урьдчилсан мэдээг тайлж унших болон ашиглах; нислэгийн өмнө ба нислэгийн үед цаг уурын мэдээ авах журам ба түүнийг ашиглах; өндөр хэмжих; нисэхийн цаг уур судлал; тухайн бүс нутгийн нислэгт нөлөөлж болзошгүй элементийг хамарсан цаг агаар судлал; хөөрөлт, нислэгийн замын дагуух болон буултын нөхцөлд нөлөөлж болох даралтын системийн хөдөлгөөн, фронтын бүтэц болон цаг агаарын онцгой аюултай үзэгдлийн үүсэл, тэдгээрийн шинж чанар; цаг агаарын аюултай нөхцөлөөс зайлсхийх;
(iv) хэрэглэлийн болон навигацийн туслах төхөөрөмж: IMC-д болон IFR-ийн дагуу нислэг үйлдэх агаарын хөлгийн хяналт, навигацид шаардлагатай авионик болон хэрэглэл ашиглах, тэдгээрийн хязгаарлалт, ажиллагаатай байдал; автопилотын хэрэглээ болон түүний хязгаарлалт; компас, түүний эргэлтийн болон заалтын хурдны алдаа; гироскопын хэрэглэл, түүний ашиглалтын хязгаарлалт болон нарийвчлалын нөлөө; хэд хэдэн нислэгийн хэрэглэл доголдолтой ажиллах үед мөрдөх журам ба дадлага;
(v) хүний хүчин зүйл: хүний боломж болон хязгаарлалт.
(4) тохирох категорийн агаарын хөлгөөр, зохих ёсоор мэргэшсэн багш-нисгэгчийн зохион байгуулсан, дараах сэдвийг багтаасан минимум 10 цагийн хосолсон нислэгийн зааварчилгаатай нислэгийн сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх:
(i) нислэгийн заавар, эсхүл дүйцэх баримт бичиг болон IFR-ийн нислэгийн төлөвлөгөөг бэлтгэхтэй холбоотой нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний баримт бичгийг ашиглах журмыг багтаасан нислэгийн өмнөх журам;
(ii) нислэгийн өмнөх үзлэг, шалгах хуудсыг ашиглах, явгалалт болон хөөрөлтийн өмнөх үзлэг;
(iii) хэвийн, хэвийн бус болон онцгой нөхцөлийг хамарсан IFR-ийн нислэгийн үеийн журам болон маневр, үүнд: хөөрөлтийн үед хэрэглэлийн нислэгт шилжих; нисэн гарах болон нисэн ирэх стандарт хэрэглэлийн журам; нислэгийн замын дагуух IFR-ийн журам; хүлээлтийн журам; тодорхой өгөгдсөн минима хүртэл хэрэглэлийн ойртолт үйлдэх; ойртолтоос 2-т гарах журам (missed approach procedure); хэрэглэлийн ойртолтоос буулт үйлдэх зэргийг багтаасан;
(iv) нислэгийн үеийн маневр болон тодорхой нислэгийн үзүүлэлт;
(v) олон-хөдөлгүүртэй агаарын хөлгийн хувьд, нэг хөдөлгүүр ажиллагаагүй болсон, эсхүл ажиллагаагүй болсон нөхцөлийг зохиомлоор үүсгэсэн үед зөвхөн хэрэглэл ашиглан агаарын хөлгийг удирдах;
(5) энэ зүйлийн (a)(3)-т заасан сэдвээр зөвшөөрөгдсөн бичгийн шалгалтыг хамарсан бичгийн шалгалтын хүчинтэй, эсхүл зөвшөөрөгдсөн дүйцэх кредиттэй байх;
(6) Даргад (тохирох агаарын хөлөг, эсхүл зөвшөөрөгдсөн дуураймал нислэгийн сургалтын төхөөрөмж дээр нислэгийн шалгалт өгч) хүсэлт гаргагчийн шалгуулж байгаа навигацийн системтэй хамааралтай, энэ зүйлийн (a)(4)-т заасан журам, маневр болон үйл ажиллагааг гүйцэтгэх ур чадвар болон дараах ур чадвараа амжилттай шалгуулсан байх:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
(i) агаарын хөлгөөр түүний хязгаарлалтын хүрээнд үйл ажиллагаа эрхлэх;
(ii) бүх маневрыг жигд, нямбай гүйцэтгэх;
(iii) оновчтой шийдвэр гаргах болон нисгэгчийн ур чадвар;
(iv) нисэхийн мэдлэгээ ашиглах;
(v) бүх нислэгийн туршид, нислэгийн журам, эсхүл маневрын амжилттай гүйцэтгэлийг бататгах хэлбэрээр, тухайн агаарын хөлгийг итгэлтэйгээр удирдах.
(b) ICAO-гийн Хэлэлцэн тохирогч Улсаас олгосон хязгаарлалтгүй дүйцэх зэрэглэл эзэмшигч нь хэрэглэлийн зэрэглэл эзэмшихийн тулд дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) энэ зүйлийн (a)(3)(i)-ийн дагуу тогтоосон нисэхийн хууль, дүрмийн сэдвээр бичгийн шалгалтын кредиттэй байх;
(2) энэ зүйлийн (a)(6)-д шаардсан нислэгийн шалгалтыг амжилттай өгсөн байх.
(c) Монгол Улсын зэвсэгт хүчний хэрэглэлийн зэрэглэл эзэмшдэг бөгөөд хэрэглэлийн зэрэглэл эзэмших хүсэлт гаргахаас 3 сарын өмнө Монгол Улсын зэвсэгт хүчний хэрэглэлийн нислэгийн үнэлгээг амжилттай хийлгэсэн этгээдийг энэ зүйлийн (a)(2) - (a)(6) хүртэлх нөхцөл хангах шаардлагыг хангасанд тооцно.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
61.803. Зэрэглэл олгох
(a) Хэрэглэлийн зэрэглэл эзэмших хүсэлт гаргагч 61.801-ийн шаардлагыг хангасан гэж үзвэл, Дарга тухайн нисгэгчийн үнэмлэхэд баталгаажуулсан тэмдэглэл хийн, зэрэглэл олгож болно.
(b) Хэрэглэлийн зэрэглэл эзэмшигч нь ойртолтын нэмэлт туслах төхөөрөмж, эсхүл системийн баталгаажуулсан тэмдэглэлийг нисгэгчийн үнэмлэхдээ хийлгэх хүсэлтийг Даргад гаргаж болно.
(c) Дарга энэ зүйлийн (b)-гийн дагуу гаргасан хүсэлт болон зохих төлбөрийн баримтыг хүлээн авч тухайн нисгэгчийн үнэмлэхэд ойртолтын нэмэлт туслах төхөөрөмжийн, эсхүл системийн баталгаажуулсан тэмдэглэл хийж болно.
61.805. Эрх, хязгаарлалт
(a) Энэ зүйлийн (b)-г харгалзан, хүчинтэй хэрэглэлийн зэрэглэл нь тухайн эзэмшигчид, IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа тохирох агаарын хөлгийн даргын, эсхүл хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэх эрхийг олгоно.
(b) Хэрэглэлийн зэрэглэлийн эрхийг хэрэгжүүлэхийн тулд түүнийг эзэмшигч нь дараах үүрэгтэй:
(1) ганц-нисгэгчтэй агаарын хөлгийн хувьд, 61.801 (a)(6), эсхүл 61.801(c)-д шаардсан ганц-нисгэгчийн үйл ажиллагааны стандартын дагуу нислэгийн шалгалтыг амжилттай өгсөн байх;
(2) гол тэнхлэгийн шугамын дагуу бус татах хүчтэй олон-хөдөлгүүртэй нисэх онгоцны хувьд, 61.801(a)(6), эсхүл 61.801(c)-д шаардсан нислэгийн шалгалтыг, гол тэнхлэгийн шугамын дагуу бус татах хүчтэй олон- хөдөлгүүртэй нисэх онгоцоор амжилттай өгсөн байх;
(3) хэрэв тухайн эзэмшигч нь IFR-ийн дагуу, хэрэглэлийн ойртолтын журмыг ашиглаж байгаа бол шалгагч-нисгэгч тухайн эзэмшигч ойртолтын туслах төхөөрөмж, эсхүл системийн ур чадвараа амжилттай шалгуулсныг тухайн нисгэгчийн дэвтэрт нь баталгаажуулсан байх;
(4) хэрэв тухайн эзэмшигч нь зөвхөн 2-р ангиллын ЭМГ эзэмшдэг бол ИНД-67-д заасан 1-р ангиллын сонсголын шаардлагыг хангасан байх ёстой ба 2-р ангиллын ЭМГ-нд баталгаажуулсан тэмдэглэл хийлгэсэн байх.
61.807. Хүчинтэй байх шаардлага
(a) Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, дараах шаардлагыг хангаагүй хэрэглэлийн зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлийн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй:
(1) өмнө үргэлжилсэн 12 сарын дотор:
(i) тохирох категорийн агаарын хөлгийн хувьд, 61.801(a)(6)-гийн дагуу шалгагч-нисгэгчид, ур чадвараа амжилттай шалгуулсан байх;
(ii) ур чадварын шалгалт авсан этгээд нь, ур чадварын шалгалтаа амжилттай өгснийг 61.29-ийн дагуу нисгэгчийн дэвтэрт нь баталгаажуулсан байх;
(2) өмнө үргэлжилсэн 3 сарын дотор:
(i) энэ зүйлийн (a)(1)-ийн шаардлагыг хангасан, эсхүл 3-аас доошгүй хэрэглэлийн цагийг хуримтлуулсан байх (үүний 1-ээс доошгүй цаг нь хэрэглэлийн нислэгийн цаг байх ёстой);
(ii) 3-аас доошгүй удаа, хэвлэн нийтэлсэн хэрэглэлийн ойртолтын журмыг гүйцэтгэсэн байх (үүний 1 нь зөвшөөрөгдсөн дуураймал нислэнгийн сургалтын төхөөрөмж дээр гүйцэтгэсэн байж болно);
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
(3) хэрэв гол тэнхлэгийн шугамын дагуу бус татах хүчтэй олон-хөдөлгүүртэй агаарын хөлгийн нисгэгчийн үүргийг IFR-ийн дагуу гүйцэтгэх бол энэ зүйлийн (a)(1)-д шаардсаны дагуу ур чадварын шалгалтыг, гол тэнхлэгийн шугамын дагуу бус татах хүчтэй олон-хөдөлгүүртэй агаарын хөлгөөр амжилттай өгсөн байх;
(4) хэрэв IFR-ийн дагуу хэрэглэлийн ойртолтын журмыг ашиглах бол өмнө үргэлжилсэн 3 сарын дотор нислэгт, эсхүл зөвшөөрөгдсөн дуураймал нислэгийн сураглтын төхөөрөмж дээр төстэй маягийн навигацийн системийг ашиглан хэвлэн нийтэлсэн хэрэглэлийн ойртолтын журмыг гүйцэтгэсэн байх;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
(5) хэрэв ИНД-119-ийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний эрхийн хүрээнд, IFR-ийн үйл ажиллагаа эрхлэх бол ИНД-121, 125, эсхүл 135- ын IFR-ийн ур чадварын шаардлагын аль хамааралтайг нь хангасан байх.
(b) Хэрэв тухайн агаарын хөлөг нь арилжааны нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгээгүй бол энэ зүйлийн (a)(2)-ын шаардлагыг хангаагүй хэрэглэлийн зэрэглэл эзэмшигч нь, IFR-аар нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт хамтран нисгэгчийн үүрэг гүйцэтгэж болно.
(c) Шаардсан өдрөөс өмнө 60 хоногийн дотор энэ зүйлийн (a)(1)-д шаардсан шалгалтыг амжилттай өгсөн нисгэгчийг тухайн шалгалтыг хугацаанд нь өгсөнд тооцно.
R Бүлэг - [Нөөц]
S Бүлэг - Шалгагч-нисгэгчийн зэрэглэл
61.901. Нөхцөл хангах шаардлага
(a) Агаарын тээврийн шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) ИНД-125 болон ИНД-135-ын дагуух үйл ажиллагааны хувьд, тохирох коммерийн нисгэгчийн, эсхүл түүнээс дээд эрэмбийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх;
(2) ИНД-121-ийн дагуух үйл ажиллагааны хувьд, агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх (нисэх онгоц) эзэмшдэг байх;
(3) хүчинтэй A, B, эсхүл D-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшдэг байх;
(4) Даргын хүлээн зөвшөөрөхүйц нислэгийн туршлагатай байх;
(5) агаарын тээврийн шалгагч-нисгэгчийн үүрэг гүйцэтгэх ур чадвараа Даргад амжилттай шалгуулсан байх.
(6) агаарын тээврийн шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмших хүсэлт гаргахаас өмнөх 12 сарын дотор, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц бусад хугацаанд, зөвшөөрөгдсөн шалгагч-нисгэгчийн сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх.
(b) Ерөнхий зориулалтын нисэхийн шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмших эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) тохирох A-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшдэг байх;
(2) Даргын хүлээн зөвшөөрөхүйц нислэгийн туршлагатай байх;
(3) ерөнхий зориулалтын нисэхийн шалгагч-нисгэгчийн үүрэг гүйцэтгэх ур чадвараа Даргад амжилттай шалгуулсан байх;
(4) ерөнхий зориулалтын нисэхийн шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмших хүсэлт гаргахаас өмнөх 12 сарын дотор, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц хугацаанд, зөвшөөрөгдсөн шалгагч-нисгэгчийн сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх.
(c) ХАА-н шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмших этгээд нь дараах шаардлагыг хангасан байх үүрэгтэй:
(1) тохирох, хүчинтэй коммерийн нисгэгчийн, эсхүл түүнээс дээд эрэмбийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх;
(2) тохирох, хүчинтэй Е-Категорийн багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшдэг байх;
(3) дараах цагийг багтаасан, Даргын хүлээн зөвшөөрөхүйц нислэгийн цагийн туршлагатай байх:
(i) нийт нислэгийн цаг;
(ii) хөлгийн даргын үүрэг гүйцэтгэсэн нислэгийн цаг;
(iii) агаараас бордоо цацсан нислэгийн цаг, хэрэв хамааралтай бол;
(iv) агаараас шингэн цацсан нислэгийн цаг, хэрэв хамааралтай бол;
(v) агаараас мэрэгчийн хор цацсан нислэгийн цаг, хэрэв хамааралтай бол;
(vi) нислэгийн зааварчилгаа өгсөн цаг;
(4) тухайн этгээд нь ХАА-н шалгагч-нисгэгчийн үүргийг гүйцэтгэх чадвараа Даргад амжилттай шалгуулсан байх;
(5) ХАА-н шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмших хүсэлт гаргахаас өмнөх 12 сарын дотор, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц бусад хугацаанд шалгагч- нисгэгчийн зөвшөөрөгдсөн сургалтын курсийг амжилттай дүүргэсэн байх.
61.903. Зэрэглэл олгох
Хэрэв Дарга, шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмших хүсэлт гаргагч нь 61.901-ийн холбогдох шаардлага хангасан гэж үзвэл, Дарга хүсэлт гаргагчийн нисгэгчийн үнэмлэхэд тэмдэглэл хийн зэрэглэл олгох ба тухайн нисгэгчийн дэвтэрт холбогдох шалгагч-нисгэгчийн эрхийн тэмдэглэл хийж болно.
61.905. Эрх, хязгаарлалт
Агаарын тээврийн шалгагч-нисгэгчийн зэрэглэл
(a) Энэ зүйлийн (d)-г харгалзан, хүчинтэй агаарын тээврийн шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь энэ Дүрмээр шаардсан нисгэгчийн үнэмлэх олгох, эсхүл зэрэглэл олгох, эсхүл сунгах, эсхүл үйл ажиллагааны ур чадварын үнэлгээ хийх зорилгоор Даргын олгосон зөвшөөрлийн дагуу дараах гэрчилгээний дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа байгууллагын хүрээнд нислэгийн шалгалт авч болно:
(1) ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээний, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид тухайн нислэгийн шалгалт авахыг зөвшөөрдөг бол; эсхүл
(2) ИНД-119-ийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид тухайн нислэгийн шалгалт авахыг зөвшөөрдөг бол.
Ерөнхий зориулалтын нисэхийн шалгагч-нисгэгчийн зэрэглэл
(b) Энэ зүйлийн (d)-г харгалзан, хүчинтэй ерөнхий зориулалтын нисэхийн шалгагч- нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь энэ Дүрмээр шаардсан нисгэгчийн үнэмлэх олгох, эсхүл зэрэглэл олгох, эсхүл сунгах, эсхүл үйл ажиллагааны ур чадварын үнэлгээ хийх зорилгоор нисдэг тэрэг болон 9, эсхүл түүнээс цөөн гэрчилгээжсэн зорчигчийн суудлын багтаамжтай нисэх онгоцны хувьд, Даргын олгосон зөвшөөрлийн дагуу дараах гэрчилгээний дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа байгууллагын хүрээнд нислэгийн шалгалт авч болно:
(1) ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээний дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид тухайн нислэгийн шалгалт авахыг зөвшөөрдөг бол; эсхүл
(2) ИНД-119-ийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа, хэрэв гэрчилгээ нь эзэмшигчид тухайн нислэгийн шалгалт авахыг зөвшөөрдөг бол; эсхүл
(3) тухайн нислэгийн шалгалт авахаар Даргын шилжүүлсэн эрх эзэмшдэг этгээдийг үндсэн ажилтнаар, эсхүл гэрээгээр авч ажиллуулж байгаа.
ХАА-н шалгагч-нисгэгчийн зэрэглэл
(ba) Энэ зүйлийн (d)-г харгалзан, хүчинтэй ХАА-н шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь энэ Дүрмээр шаардсан зэрэглэл олгох, эсхүл сунгах, эсхүл үйл ажиллагааны ур чадварын үнэлгээ хийх зорилгоор Даргын олгосон зөвшөөрлийн дагуу дараах байгууллагын хүрээнд нислэгийн шалгалт авч болно:
(1) гэрчилгээ нь ззэмшигчид тухайн нислэгийн шалгалт авахыг зөвшөөрдөг ИНД- 141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээний дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа; эсхүл
(2) гэрчилгээ нь ззэмшигчид тухайн нислэгийн шалгалт авахыг зөвшөөрдөг ИНД- 137-гийн дагуу олгосон ХАА-н агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээний хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа; эсхүл
(3) тухайн нислэгийн шалгалт авахаар Даргын шилжүүлсэн эрх эзэмшдэг этгээдийг үндсэн ажилтнаар, эсхүл гэрээгээр авч ажиллуулж байгаа.
Хязгаарлагдмал эрхтэй шалгагч-нисгэгчийн зэрэглэл
(c) Энэ зүйлийн (d)-г харгалзан, хүчинтэй хязгаарлагдмал эрхтэй шалгагч-нисгэгчийн зэрэглэлтэй тухайн эзэмшигч нь Даргын олгосон зөвшөөрлийн эрхийг, тухайн нислэгийн шалгалт авахыг зөвшөөрдөг ИНД-141-ийн дагуу олгосон нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа байгууллагын хүрээнд хэрэгжүүлж болно.
Бүрэн эрхтэй шалгагч-нисгэгчийн зэрэглэл
(d) Шалгагч-нисгэгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн тулд тухайн эзэмшигч нь ашиглаж байгаа агаарын хөлгийн маягийн зэрэглэлтэй тохирох, хүчинтэй багш- нисгэгчийн зэрэглэл эзэмшдэг байх үүрэгтэй.
(e) Энэ зүйлийн (d)-г үл харгалзан, хэрэв шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь шаардлагатай багийн гишүүний үүрэг гүйцэтгэхгүй бол хүчинтэй ЭМГ, эсхүл хүчинтэй маягийн зэрэглэл эзэмшихийг шаардахгүй.
61.907. Хүчинтэй байх шаардлага
(a) Тухайн шалгагч-нисгэгч нь өмнө үргэлжилсэн 24 сарын дотор тухайн зэрэглэлийн эрхийг хэрэгжүүлэх ур чадвараа Даргад амжилттай шалгуулснаас бусад тохиолдолд, шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч нь тухайн зэрэглэлийн эрхээ хэрэгжүүлэхгүй байх үүрэгтэй.
(b) Агаарын тээврийн шалгагч-нисгэгчийн зэрэглэл эзэмшигчийн хувьд, энэ зүйлийн (a)-д шаардсан дараах ур чадварын шалгалт нь зөвшөөрөгдсөн дуураймал нислэгийн сургалтын төхөөрөмж үе шат, эсхүл нислэгийн үе шат, эсхүл хэрэв Дарга шаардсан бол хоёуланг нь багтаасан байх ёстой:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
(1) шалгагч-нисгэгчийн шалгалт авах хамгийн хүнд маягийн агаарын хөлөг дээр, эсхүл Даргын шаардаж болох бусад агаарын хөлөг дээр;
(2) ИНД-121, 125 эсхүл ИНД-135-ын шаардлагын дагуу, авахыг зорьж байгаа эрхтэй аль хамааралтайгаар.
(c) Шаардсан өдрөөс өмнө 60 хоногийн дотор энэ зүйлийн (a)-д шаардсан шалгалтыг амжилттай өгсөн нисгэгчийг тухайн шалгалтыг шаардсан хугацаанд нь өгсөнд тооцно.
61.909. Мөрдөгдөж байгаа дүрмийн заалтыг хүчингүй болгох болон хадгалах
(a) 2002 онд хүчинтэй болсон ИНД-61 болон түүний нэмэлт өөрчлөлт нь энэхүү шинэчлэлтээр хүчингүй болж, солигдоно.
(b) Хэрэв дараах бичиг баримт нь шинэчилсэн ИНД-61-ийг 2019 оны 7 сарын 30-наас мөрдөж эхлэхээс өмнө гарсан бол хүчинтэй хэвээр байна:
(1) 2019 оны 7 сарын 30-наас өмнө ИНД-61-ийн дагуу олгосон бүх үнэмлэх, зэрэглэл болон бусад нисэхийн баримт бичиг;
(2) 2019 оны 7 сарын 30-наас өмнө ИНД-61-ийн дагуу нисэхийн баримт бичиг эзэмшигчийн хэрэгжүүлж байгаа бүх эрх, хязгаарлалт;
(3) 2019 оны 7 сарын 30-наас өмнө ИНД-61-ийн дагуу зөвшөөрөгдсөн бүх бичгийн шалгалтын, эсхүл нислэгийн шалгалтын дүн болон кредит;
(4) 2019 оны 7 сарын 30-наас өмнө ИНД-61-ийн дагуу зөвшөөрөгдсөн бүх нислэгийн шалгалтын дүн;
(5) 2019 оны 7 сарын 30-наас өмнө ИНД-61-ийн дагуу нисгэгчийн дэвтэрт бичсэн бүх нислэгийн цагийн бичилт;
(6) 2019 оны 7 сарын 30-наас өмнө ИНД-61-ийн дагуу бүх нислэгийн туршлага хадгалсан тухай болон нислэгийн дүгнэлт хийсэн тэмдэглэл;
(7) 2019 оны 7 сарын 30-наас өмнө ИНД-61-ийн дагуу олгосон, эсхүл хүсэлт гаргасан бүх маягт.
--oOo--
Текст томруулах
A
A
A