A

A

A

Бүлэг: 1979

 

 

Иргэний Нисэхийн Дүрэм 91

 

 

 Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны

02 дугаар сарын 04-ний өдрийн

А/16 тушаалын Нэгдүгээр хавсралт

 

 

 

 

 

 

 

 

 

 

ИНД - 91

 

Иргэний Нисэхийн Дүрэм

 

 

 

 

 

 

 

Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зам, тээврийн хөгжлийн яам

ДҮРМИЙН ТАЙЛБАР

ИНД-91 нь Монгол Улсын нисэхийн салбарын үйл ажиллагааны болон нислэгийн ерөнхий дүрмүүдийн үндэс суурийг бүрдүүлдэг чухал ач холбогдолтой дүрэм юм. Энэ Дүрмийн шаардлага нь хүн, эсхүл өмч хөрөнгөд учрах аюулыг хамгийн бага байхаар агаарын хөлгийн үйл ажиллагааг аюулгүй гүйцэтгэх боломжийг бататгахад оршино.

ИНД-91 нь агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчид болон зорчигчдод хамаарах дараах зохицуулалтыг тогтооно:

  • үйл ажиллагаа эрхлэгчид болон зорчигчдод хамааралтай ерөнхий шаардлага;
  • үйл ажиллагааны болон нислэгийн ерөнхий дүрмүүд;
  • VFR болон IFR нислэгийн үйл ажиллагааны дүрмүүд;
  • агаарын хөлгийн хэрэглэл болон төхөөрөмжийн шаардлага;
  • үйл ажиллагаа эрхлэгчийн техник үйлчилгээний шаардлага;
  • аэробатик, агаарын зар сурталчилгаа, глайдер чирэх болон шүхрийн үйл ажиллагаанд ашигладаг агаарын хөлгийн тусгай нислэгийн үйл ажиллагааны шаардлага;
  • гадаадын бүртгэлтэй агаарын хөлгийн үйл ажиллагаа;
  • агаарын хөлгийн дуу чимээний хязгаарлалт.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ Дүрэм нь Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан ИНД-91-ийн цахим хувилбар бөгөөд зөвхөн ишлэл хийх зорилгоор хэрэглэнэ. Хүчин төгөлдөр ИНД-91, түүний нэмэлт, өөрчлөлтийн хуулбарыг ИНЕГ-аас, эсхүл www.mcaa.gov.mn веб сайтаас татаж авах боломжтой.

Мэдээлэл

Гишүүн улсуудын иргэний нисэхийн Дүрмийг сайжруулах замаар иргэний нисэхийн салбарт нэгдсэн нэг Дүрмийн зохицуулалтад шилжих Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 1992 оны 29-р чуулганы А29-3 тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор, Монгол Улс болон Шинэ Зеланд улсын ИНЕГ-ын хооронд 1999 оны 5 сарын 6-нд байгуулсан "Техникийн Хамтын Ажиллагааны Санамж Бичиг"-ийг үндэслэн Монгол Улсын Иргэний нисэхийн дүрмийг боловсруулсан.

 

Өөрчлөлтийн дугаар   Хүчин төгөлдөр болсон огноо

Анхны боловсруулалт   2003 оны 06 сарын 05

Нэмэлт, өөрчлөлт 1   2005 оны 09 сарын 14

Нэмэлт, өөрчлөлт 2   2007 оны 09 сарын 18

Нэмэлт, өөрчлөлт 3   2008 оны 05 сарын 30

Нэмэлт, өөрчлөлт 4   2008 оны 09 сарын 11

Нэмэлт, өөрчлөлт 5   2010 оны 04 сарын 16

Нэмэлт, өөрчлөлт 6   2011 оны 04 сарын 22

Нэмэлт, өөрчлөлт 7   2011 оны 10 сарын 14

Нэмэлт, өөрчлөлт 8   2013 оны 01 сарын 11

Нэмэлт, өөрчлөлт 9   2014 оны 09 сарын 12

Нэмэлт, өөрчлөлт 10 (Шинэчлэлт)  2020 оны ... сарын ...

 

Тэмдэглэл: ИНД-91-ийн шинэчлэлтийг монгол, англи хэл дээр, NZ Part 91-ийн 2018 оны 05 сарын 18-ны A.29-д үндэслэн боловсруулсан болно.

 

Гарчиг

А Бүлэг - Ерөнхий зүйл

91.1. Зорилго

91.3. Нэр томьёо болон товчлол

91.4. Хэмжлийн нэгж (19.3)

91.5. Багийн гишүүний зааварчилгааг мөрдөх

91.6. Согтууруулах ундаа болон эмийн бодис (19.7)

91.7. Зөөврийн цахилгаан төхөөрөмж

91.9. Галт зэвсэг тээвэрлэх болон хэрэглэх

91.11. Агаарын хөлөг болон нисэхийн байгууламжийн үйл ажиллагаанд нөлөөлөхийг хориглох

91.13. Агаарын хөлгийн дуу чимээ болон чичиргээ

91.15. Агаарын хөлгийг түлшээр сумлах

B Бүлэг - Үйл ажиллагааны дүрэм

91.101. Агаарын хөлгийн НТЧ

91.103. Хязгаарлалттай категорийн НТЧ-ын гэрчилгээний үйл ажиллагааны хязгаарлалт

91.105. Тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээний үйл ажиллагааны хязгаарлалт

91.107. Агаарын хөлгийн бүртгэл

91.109. Агаарын хөлгийн нислэгийн заавар

91.111. Агаарын хөлөгт авч явах шаардлагатай баримт бичиг

91.112. Нислэгийн бүртгэлийн дэвтэр

91.113. Агаарын хөлгийн нисэх багийн гишүүд

91.115. Бүхээгийн ажилтанд тавих шаардлага

91.117. Хөлгийн даргыг томилох

91.119. Агаарын хөлгөөр явгалах

91.121. Зорчигч үйлчилгээний төхөөрөмжийг хурааж бэхлэх

91.123. Нислэгийн зааварчилгаа

91.125. Хэрэглэлийн дуураймал нислэг

91.127. Аэродром ашиглах

91.129. Хязгаарлалттай болон аюултай бүс

91.131. Нам өндрийн нислэгийн зоон

91.133. Цэргийн үйл ажиллагааны бүс

91.135. Радио нэвтрүүлэг шаардлагатай зоон

91.137. Галт уулын аюултай зоон

91.139. Ерөнхий зориулалтын нисэхийн бүс

C Бүлэг - Нислэгийн ерөнхий дүрэм

91.201. Агаарын хөлгийн аюулгүй байдал

91.203. Хөлгийн даргын эрх

91.205. Багийн гишүүдийн ажлын байр

91.207. Суудал эзлэх ба даруулга бүслэх

91.209. Хүчилтөрөгчийн төхөөрөмж ашиглах

91.211. Зорчигчдод өгөх зааварчилгаа

91.213. Гар тээш

91.215. Ачаа тээвэрлэх

91.217. Нислэгийн өмнөх арга хэмжээ

91.219. Үйл ажиллагааны хязгаарлалт болон ослын төхөөрөмжийн мэдлэг

91.221. Нислэгийн төхөөрөмж болон үйл ажиллагааны мэдээлэл

91.223. Аэродром дээр болон түүний ойролцоох нислэгийн үйл ажиллагаа

91.225. НХҮ-тэй аэродром дахь үйл ажиллагаа

91.227. Бусад агаарын хөлгийн ойролцоох нислэгийн үйл ажиллагаа

91.229. Хөдөлгөөний давуу эрхийн дүрэм

91.231. Усан дээгүүрх үйл ажиллагааны хөдөлгөөний давуу эрхийн дүрэм

91.233. Агаарын хөлгийн гэрэл

91.235. Эд зүйл хаях

91.237. Агаарын хөлгийн хурд

91.239. Алтиметрийн тохируулга

91.241. НХУ-ын зөвшөөрөл болон зааварчилгааг биелүүлэх

91.243. НХУ-ын гэрлэн дохио

91.245. Хяналттай агаарын зай дахь нислэгийн үйл ажиллагаа

91.246. RNP тогтоосон агаарын зай дахь нислэгийн үйл ажиллагаа

91.247. SSR транспондер болон түвшнийг мэдээлэх төхөөрөмж ашиглах

91.249. Агаарын хөлгийн дуудлага

91.251 Ашиглалтын цаг бүртгэгчийн ажиллагаа

D Бүлэг - Ил харааны нислэгийн дүрэм

91.301. VFR-ийн цаг уурын минима

91.303. Тусгай VFR-ийн цаг агаарын минима

91.305. VFR нислэгийн түлшний шаардлага

91.307. VFR нислэгийн төлөвлөгөө

91.309. Байршлыг мэдээлэх

91.311. VFR нислэгийн минимум өндөр

91.313. VFR аяллын түвшин, эсхүл нислэгийн түвшин

91.315. Цас, мөстэй нөхцөлд үйлдэх нислэгийн үйл ажиллагаа

E Бүлэг - Хэрэглэлийн нислэгийн дүрэм

91.401. Минимум нисэх баг

91.403. IFR нислэгийн түлшний шаардлага

91.405. IFR-ийн бэлтгэл аэродромын шаардлага

91.407. IFR нислэгийн төлөвлөгөө

91.409. Нислэгийн төлөвлөгөөг дагаж мөрдөх

91.411. Нислэгийн төлөвлөгөөний гэнэтийн өөрчлөлт

91.413. IFR-ийн дагуу хөөрөлт болон буулт үйлдэх

91.415. CАТ II болон САТ III нарийвчлалтай ойртолтын журам

91.417. CАТ II болон САТ III нарийвчлалтай ойртолтын журмын заавар

91.419. CАТ II болон САТ III нарийвчлалтай ойртолтын журмын зааврыг батлах

91.421. Мөстөлтийн нөхцөлд нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэх

91.423. IFR нислэгийн минимум түвшин

91.425. IFR-ийн аяллын түвшин, эсхүл нислэгийн түвшин

91.427. IFR-ийн радио холбоо

91.429. IFR нислэгийн үйл ажиллагааны үед радио холбоо татгалзах

91.431. Байгууламжийн доголдлыг мэдээлэх

F Бүлэг - Хэрэглэл болон төхөөрөмжид тавих шаардлага

91.501. Ерөнхий шаардлага

91.503. Хэрэглэл болон төхөөрөмжийн байрлал

91.505. Суудал болон даруулга

91.507. Зорчигчийн мэдээллийн тэмдэг

91.509. Минимум хэрэглэл болон төхөөрөмж

91.511. Шөнийн VFR-ийн хэрэглэл болон төхөөрөмж

91.513. VFR-ийн холбооны төхөөрөмж

91.515. Усан дээгүүрх VFR-ийн холбооны болон навигацийн төхөөрөмж

91.517. IFR-ийн хэрэглэл болон төхөөрөмж

91.519 IFR-ийн холбооны болон навигацийн төхөөрөмж

91.521. CАТ II болон САТ III нарийвчлалтай ойртолтын төхөөрөмж

91.523. Ослын төхөөрөмж

91.525. Усан дээгүүрх нислэг

91.527 Агаарын хөлгийн усан дээгүүрх үйл ажиллагаа

91.529. Агаарын хөлгийн ослын байршил тогтоох систем (AELS) болон ELT

91.531. Хүчилтөрөгч заах хэрэглэл

91.533. Битүүмжлэлгүй агаарын хөлгийн нэмэлт хүчилтөрөгч

91.535. Битүүмжлэлтэй агаарын хөлгийн нэмэлт хүчилтөрөгч

91.537. Ажиллагаагүй хэрэглэл болон төхөөрөмж

91.539. MEL батлах

91.541. SSR транспондер болон түвшнийг мэдээлэх төхөөрөмж

91.543. Түвшнийг анхааруулах систем, эсхүл төхөөрөмж - турбо-жэт, эсхүл турбо-фэн

91.545. Оноосон түвшнийг заах хэрэглэл

91.547. Харвах суудал болон тэсрэх төхөөрөмж

G Бүлэг - Үйл ажиллагаа эрхлэгчийн техник үйлчилгээний шаардлага

91.601. Зорилго

91.602. Нислэгийн өмнөх техник үйлчилгээний шаардлага

91.603. Техник үйлчилгээний ерөнхий шаардлага

91.605. Техник үйлчилгээний хөтөлбөр болон хуваарь

91.607. Техник үйлчилгээний хөтөлбөрийг батлах

91.609. Техник үйлчилгээний хөтөлбөр болон хуваарийн өөрчлөлт

91.611. Үзлэг шалгалтын төлөвлөгөөний сунгалт

91.613. Үйл ажиллагааны нислэгийн шалгалт

91.615. НТЧ-ын дүгнэлт

91.616. Техник үйлчилгээний бүртгэлийн дэвтэр

91.617. Техник үйлчилгээний бүртгэл

91.619. Техникийн бүртгэлийн дэвтэр

91.621. Техник үйлчилгээний бүртгэлийг шилжүүлэх

91.623. Бүртгэлийг хадгалах

 

 

H Бүлэг - Тусгай нислэгийн үйл ажиллагаа

91.701. Аэробатик нислэг

91.703. Нисэх спортын арга хэмжээ

91.705. Шүхэр хаях үйл ажиллагаа

91.707. Ослын шүхрийн иж бүрдэл

91.709. Глайдер чирэх

91.711. Глайдераас бусад биетийг чирэх

I Бүлэг - Гадаадын бүртгэлтэй агаарын хөлгийн үйл ажиллагаа болон Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгийн Монгол Улсын гадна гүйцэтгэх үйл ажиллагаа

91.751. Үйлчлэх хүрээ

91.753. Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгийн Монгол Улсын гадна гүйцэтгэх үйл ажиллагаа

91.755. Гадаадын агаарын хөлгийн үйл ажиллагааны тусгай дүрэм

J Бүлэг - Дуу чимээний хязгаарлалт

91.801. Зорилго

91.803. Агаарын хөлгийн дуу чимээний зөвшөөрөгдөх хэмжээ

91.805. Агаарын хөлгийн дууны хурдны цохилтын долгион

91.807. Хөдөлгүүрийн хийн ялгаруулалтын шаардлага хангах

K Бүлэг - IFR нислэгийн үйл ажиллагаа: GNSS (19.Sub.D)

91.901. Хамрах хүрээ

91.903. Нисгэгчийн мэргэшил

91.905. Анхдагч хэлбэрийн GPS үйл ажиллагаа

91.907. Бие даасан хэлбэрийн GPS үйл ажиллагаа

91.909. Нэмэлт хэлбэрийн GPS үйл ажиллагаа

91.911. GPS-ээс авсан зайн мэдээлэл

91.913. Нислэгийн минимум түвшин

91.915. Тооцоологдоогүй нислэгийн замаар нислэг үйлдэх

91.917. Нислэгийн төлөвлөгөө

Хавсралт А - Хэрэглэл болон төхөөрөмжийн тодорхойлолт

А.1. Тэмдэглэгээ, зурагт хуудас

А.2. Түлш ба тосны тэмдэглэгээ

А.3. Суудал

А.4. Даруулга бүс

А.5. Хүүхдийн даруулгын систем

А.6. Агаарын хөлгийн гэрэл

А.7. Агаарын хөлгийн ашиглалтын цаг бүртгэгч

А.8. Даралтаар мэдрэх алтиметр

А.9. Холбооны болон навигацийн төхөөрөмж

А.10. RNP, MNPS болон VSM төхөөрөмж

А.11. САТ II болон САТ III төхөөрөмж

А.12. Анхны тусламжийн иж бүрдэл

А.13. Гал унтраагуур

А.14. Ослын төхөөрөмж

А.15. Ослын байршил дамжуулагч (ЕLТ)

А.16. Хүчилтөрөгч

А.17. Зорчигчийн хүчилтөрөгчийн баг

А.18. Багийн гишүүд шаардлагатай үед хэрэглэх хүчилтөрөгчийн баг

А.19. Хүчилтөрөгчийн төхөөрөмж

А.20. Амьсгал хамгаалах төхөөрөмж (PBE)

А.21. Багийн гишүүдийн зөөврийн амьсгал хамгаалах төхөөрөмж

А.22. Транспондер төхөөрөмж

А.23. Түвшний мэдээллийг кодлох төхөөрөмж

А.24. Түвшнийг анхааруулах систем, эсхүл төхөөрөмж

А.25. Онцгой нөхцөлийн үед хэрэглэх шүхрийн иж бүрдэл

А.26. Глайдер чирэх холбоос

 

 

 

2020 он...сар...өдөр  1

 

 

 

 

 

Иргэний Нисэхийн Дүрэм 91

 

 

ИНД-91 Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм

А Бүлэг - Ерөнхий зүйл

91.1. Зорилго

(a)     Энэ Дүрэм нь иргэний агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрмийг тогтооно.

(b)     Энэ зүйлийн (с)(1), (d)-г харгалзан, энэ Дүрмийн дараах заалт нь Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа гүйцэтгэдэг Монгол Улсын зэвсэгт хүчний агаарын хөлөгт хамаарна:

(1)     91.129;

(2)     91.223 - 91.225, иргэний агаарын хөлгийн ойролцоо нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа тохиолдолд;

(3)     91.229, иргэний агаарын хөлгийн ойролцоо нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа тохиолдолд;

(4)     91.233;

(5)     91.241;

(6)     91.255 - 91.247;

(7)     91.309;

(8)     91.313;

(9)     91.407 - 91.411;

(10)     91.425 - 91.427;

(11)     91.431;

(12)     91.541.

(c)     Энэ Дүрэм нь дараах этгээд болон төхөөрөмжид хамаарахгүй:

(1)     дараах нөхцөлтэй холбоотой үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, эсхүл Монгол Улсын зэвсэгт хүчинд ашигладаг агаарын хөлөгт:

(i)       дайны, эсхүл ижил төстэй бусад онцгой нөхцөл; эсхүл

(ii)     Монгол Улс болон Монгол Улсын бусад ашиг сонирхлыг хамгаалах; эсхүл

(iii)    онцгой нөхцөлийн үед иргэний байгууллагад тусламж үзүүлэх; эсхүл

(iv)   аливаа нийтийн үйлчилгээ үзүүлэх; эсхүл

(v)     цэргийн зорилгоор ИНД-71-ийн дагуу тогтоосон хязгаарлалттай, аюултай, эсхүл цэргийн үйл ажиллагааны бүсэд гүйцэтгэх нислэгийн үйл ажиллагаа;

(2)     ИНД-101-д хамаарах агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдэд;

() үйл ажиллагааны нөхцөлд энэ Дүрмийн шаардлагыг хангасан байхыг шаардсанаас бусад тохиолдолд, Хууль болон ИНД-102-ын дагуу олгосон, хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээний эрхийн хүрээнд агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдэд;

(3)     ИНД-105-д хамаарах этгээд болон төхөөрөмжид.

(d)     Хэрэв тухайн сургалтыг дараах шаардлагын дагуу гүйцэтгэх боломжгүй бол, энэ зүйлийн (c)(1)-д заасан үйл ажиллагааны сургалт хийж байгаа Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, эсхүл Монгол Улсын зэвсэгт хүчинд ашигладаг агаарын хөлөгт дараах шаардлага хамаарахгүй:

(1)     91.225(b);

(2)     91.233;

(3)     91.313, хэрэв сургалтыг хяналттай агаарын зайн гадна хийж байгаа бол;

(4)     91.407, хэрэв сургалтыг хяналттай агаарын зайн гадна хийж байгаа бол;

(5)     91.427, хэрэв сургалтыг хяналттай агаарын зайн гадна хийж байгаа бол.

91.3. Нэр томьёо болон товчлол

Энэ Дүрэмтэй холбоотой нэр томьёо болон товчлол нь ИНД-ийн нэр томьёоны тайлбарт багтсан.

91.4. Хэмжлийн нэгж (19.3)

(a)     Энэ зүйлийн (b)-г харгалзан, Монгол Улсад нисэхийн зорилгоор Annex 5-д заасан Олон улсын нэгжийн системийн хэмжлийн нэгжийг хэрэглэнэ.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(b)     Annex 5-д заасан Олон улсын нэгжийн системийн бус нэгжийг дараах хүснэгтийн дагуу Монгол Улсад ашиглана:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

зай

далайн миль

(nautical mile)

NM

түвшин, өндөрлөг болон өндөр

(агаарын хөлгийн үйл ажиллагаатай холбоотой бол)

фут (foot)

ft

хурд (салхины хурдыг багтаасан)

кнот (knot)

kt

босоо хурд

фут / минут

(foot per minute)

ft / min

91.5. Багийн гишүүний зааварчилгааг мөрдөх

Зорчигч нь 91.203-ын дагуу хөлгийн даргын өгсөн зааварчилгааг дагаж мөрдөнө.

91.6. Согтууруулах ундаа болон эмийн бодис (19.7)

(a)     Багийн гишүүн албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах, тайвшруулах, өвчин намдаах, мансууруулах, эсхүл хүч оруулах бодис, эсхүл бэлдмэл хэрэглэсэн, эсхүл ашигласны улмаас эрүүл мэндийн хувьд, ажил үүрэг гүйцэтгэх чадвараа алдсан, эсхүл мансуурсан байдалтай байхыг хориглоно.

(b)     Дараах тохиолдолд аливаа этгээдийг агаарын хөлгийн багийн гишүүний үүрэг гүйцэтгэхийг хориглоно:

(1)     нислэг эхлэхийн өмнөх 12 цагийн дотор согтууруулах ундаа хэрэглэсэн; эсхүл

(2)     цусан дахь спиртын агууламж 0.04%, эсхүл түүнээс дээш байх.

91.7. Зөөврийн цахилгаан төхөөрөмж

(a)     Агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч, эсхүл хөлгийн дарга нь, агаарын хөлөг IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байх үед гар утас, эсхүл цахилгаан соронзон энерги дамжуулахаар бүтээгдсэн бусад зөөврийн цахилгаан төхөөрөмж ажиллуулахыг зөвшөөрөхгүй ба аливаа этгээд түүнийг ажиллуулахгүй.

(b)     Энэ зүйлийн (c)-д зааснаас бусад тохиолдолд, агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч, эсхүл хөлгийн дарга нь IFR-ийн дагуу нислэг үйлдэж байгаа агаарын хөлөг хэрэглэлийн ойртолт, эсхүл хөөрөлт үйлдэх үед, эсхүл нислэгийн бусад эрсдэлтэй үе шатанд зөөврийн цахилгаан төхөөрөмж ажиллуулахыг зөвшөөрөхгүй ба аливаа этгээд түүнийг ажиллуулахгүй.

(c)     Энэ зүйлийн (b) нь дараах хэрэгсэлд хамаарахгүй:

(1)     сонсголын аппарат;

(2)     зүрхний кардиостимулятор;

(3)     зөөврийн дуу бичигч;

(4)     сахлын цахилгаан машин;

(5)     электрон цаг; эсхүл

(6)     бусад зөөврийн цахилгаан төхөөрөмж, хэрэв агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч тухайн зөөврийн цахилгаан төхөөрөмжийг агаарын хөлгийн аливаа систем, эсхүл төхөөрөмжид нөлөөлөхгүй болохыг тодорхойлсон бол.

(d)     Дараах тохиолдолд:

(1)     тухайн агаарын хөлгийг агаарын тээврийн үйл ажиллагаанд ашигладаг бол, агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь энэ зүйлийн (c)(6)-д шаардсан ашиглаж болох тодорхой төхөөрөмжийн тодорхойлолтыг гаргах үүрэгтэй;

(2)     бусад агаарын хөлгийн хувьд, энэ зүйлийн (c)(6)-д шаардсан ашиглаж болох төрлийн төхөөрөмжийн тодорхойлолтыг агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч, эсхүл хөлгийн дарга гаргаж болно. 

91.9. Галт зэвсэг тээвэрлэх болон хэрэглэх

(a)     Энэ зүйлийн (c) болон (e)-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь дараах үүрэгтэй:

(1)     агаарын хөлгөөр галт зэвсэг тээвэрлэхгүй байх; эсхүл

(2)     агаарын хөлгөөр галт зэвсэг тээвэрлэх шалтгааныг бий болгохгүй байх; эсхүл

(3)     агаарын хөлгөөр галт зэвсэг тээвэрлэхийг зөвшөөрөхгүй байх.

(b)     Энэ зүйлийн (d)-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь агаарын хөлгийн бүхээгт байхдаа галт зэвсэг хэрэглэхгүй.

(c)     Галт зэвсгийг агаарын хөлөгт дараах тохиолдолд тээвэрлэж болно, хэрэв:

(1)     тухайн галт зэвсгийг:

(i)       нислэгийн үед аливаа этгээд хүрэх боломжгүй хэсэгт байрлуулсан бол;

(ii)     хэрэглэх боломжгүй болгосон бол; эсхүл

(2)     тухайн агаарын хөлгийг зөвхөн галт зэвсэгтэй холбоотой этгээд, эсхүл бүлэг этгээдийг тээвэрлэхэд ашиглаж байгаа ба:

(i)       тухайн галт зэвсэг тээвэрлэхийг үйл ажиллагаа эрхлэгч зөвшөөрсөн бол;

(ii)     тухайн галт зэвсгийг хэрэглэх боломжгүй болгосон бол; эсхүл

(3)     тухайн агаарын хөлгөөр мал, амьтан тээвэрлэж байгаа ба үйл ажиллагаа эрхлэгч нь агаарын хөлөг, эсхүл түүний бүхээгт байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор мал, амьтныг хөдөлгөөнгүй болгох шаардлагатай гэж үзсэн бол; эсхүл

(4)     тухайн агаарын хөлгийг газарт байгаа ан амьтан буудах, эсхүл хөдөлгөөнгүй болгох зорилгоор ашиглаж байгаа бол, хэрэв:

(i)       тухайн агаарын хөлөг, галт зэвсэг хэрэглэхээр зорьсон газарт очих хүртэл галт зэвсгийг цэнэглэдэггүй бол;

(ii)     тухайн агаарын хөлөгт зөвхөн агаарын хөлгийн үйл ажиллагаатай холбоотой зайлшгүй үүрэг гүйцэтгэж байгаа этгээд, эсхүл газарт байгаа ан амьтныг буудах, эсхүл хөдөлгөөнгүй болгох этгээдийг тээвэрлэж байгаа бол.

(d)     Дараах тохиолдолд галт зэвсгийг хэрэглэж болно:

(1)     хэрэв багийн гишүүн нь агаарын хөлөг, эсхүл бүхээгт байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор мал, амьтныг хөдөлгөөнгүй болгох шаардлагатай гэж үзсэн бол мал, амьтан тээвэрлэж байгаа агаарын хөлөгт; эсхүл

(2)     тухайн агаарын хөлгөөс газарт байгаа ан амьтныг буудах, эсхүл хөдөлгөөнгүй болгох зорилгоор, хэрэв:

(i)       галт зэвсгийг хэрэглэх нь газарт байгаа хүн, эсхүл өмч хөрөнгөд аюул, эсхүл хохирол, эсхүл гэмтэл учруулахгүй бол;

(ii)     галт зэвсгийг хот, сум, эсхүл суурингийн шигүү суурьшлын бүс, эсхүл олон хүн цугларсан задгай талбай дээгүүр хэрэглэхгүй бол.

(e)     Дараах тохиолдолд, цагдаа, хууль сахиулах бусад байгууллагын ажилтан, эсхүл цэргийн албан хаагч тухайн агаарын хөлөгт галт зэвсэг авч явж болно, хэрэв:

(1)     тухайн агаарын хөлгөөр агаарын тээврийн, эсхүл тусгай зориулалтын нисэхийн үйл ажиллагаанд хөлс, эсхүл шан урамшуулалтай зорчигч тээвэрлэж байгаа ба галт зэвсэг авч яваа тухайн этгээд нь:

(i)       албан үүргийн дагуу хууль ёсоор галт зэвсэг биедээ авч явах эрхтэй бол;

(ii)     албан үүргийн дагуу тухайн галт зэвсэг авч яваа бол;

(iii)    энэ зүйлийн (f)-ийн дагуу Дарга тухайн агаарын хөлөгт галт зэвсэг авч явахыг зөвшөөрсөн бол;

(iv)   энэ зүйлийн (f)-ийн дагуу Даргын тогтоосон нөхцөл, эсхүл хязгаарлалтыг дагаж мөрддөг бол; эсхүл

(2)     тухайн агаарын хөлгөөр зөвхөн цагдаагийн ажилтан, хууль сахиулах байгууллагын ажилтан, цэргийн албан хаагчид болон тэдний хамгаалалтад байгаа этгээдийг тээвэрлэж байгаа ба тухайн галт зэвсгийг цэнэглээгүй бол; эсхүл

 

(3)     тухайн агаарын хөлгөөр цагдаагийн, хууль сахиулах байгууллагын, эсхүл цэргийн зорилгоор үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа ба тухайн агаарын хөлөгт зөвхөн цагдаа, хууль сахиулах, эсхүл цэргийн үйл ажиллагаа, эсхүл агаарын хөлгийн үйл ажиллагаатай холбоотой үүрэг гүйцэтгэж байгаа этгээдийг тээвэрлэж байгаа бол.

(f)       Цагдаагийн, хууль сахиулах бусад байгууллагын, эсхүл зэвсэгт хүчний даргын хүсэлтийг үндэслэн:

(1)     хэрэв цагдаагийн дарга болон агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч тухайн агаарын хөлөгт галт зэвсэг авч явахыг зөвшөөрсөн бол, Дарга цагдаагийн ажилтан, хууль сахиулах байгууллагын ажилтан, эсхүл цэргийн албан хаагчийг агаарын тээврийн, эсхүл тусгай зориулалтын нисэхийн үйл ажиллагаанд хөлс, эсхүл шан урамшуулалтай зорчигч тээвэрлэж байгаа агаарын хөлөгт галт зэвсэг авч явахыг зөвшөөрч болно;

(2)     Даргын шаардлагатай гэж үзсэн нөхцөл, эсхүл хязгаарлалтыг тогтоож болно;

(3)     Дарга өөрийн шийдвэрийг хүсэлт гаргагч, үйл ажиллагаа эрхлэгч болон цагдаагийн даргад мэдэгдэх үүрэгтэй.

(g)     Дарга өөрөөр тогтоосноос бусад тохиолдолд, энэ зүйлийн (f)-ийн дагуу зөвшөөрөл авах хүсэлтийг, тухайн төлөвлөсөн агаарын тээврийн, эсхүл тусгай зориулалтын нисэхийн үйл ажиллагааг эхлэхээс ажлын нэгээс доошгүй хоногийн өмнө Даргад хүргүүлэх үүрэгтэй.

(h)     Энэ зүйлийн (e)(1)-д заасан этгээд агаарын хөлгөөр галт зэвсэг авч явах тохиолдолд, үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн арилжааны нислэгийн үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө агаарын хөлөгт галт зэвсэг авч яваа хүмүүсийн тоо болон байрлалыг хөлгийн даргад мэдэгдэх үүрэгтэй.

91.11. Агаарын хөлөг болон нисэхийн байгууламжийн үйл ажиллагаанд нөлөөлөхийг хориглох

Аливаа этгээдийг агаарын хөлгийн удирдлага, эсхүл түүний нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг суурин, эсхүл зөөврийн төхөөрөмжид, эсхүл, агаарын хөлөг, агаарын хөлгийн бүрдэл хэсэг, эсхүл утаа мэдрэгчийг багтаасан, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй бусад төхөөрөмжид гэмтэл учруулах, эсхүл нөлөөлөхийг хориглоно.

91.13. Агаарын хөлгийн дуу чимээ болон чичиргээ

Аэродром дээр агаарын хөлөг, эсхүл агаарын хөлгийн хөдөлгүүрээс үүсэх дуу чимээ, эсхүл чичиргээг хязгаарлах үйлдэл хийхгүй байхыг дараах тохиолдолд аливаа этгээдэд зөвшөөрнө, хэрэв:

(1)     агаарын хөлөг хөөрөлт, эсхүл буулт үйлдэж байгаа бол; эсхүл

(2)     агаарын хөлөг газар, эсхүл усан дээгүүр маневр хийж байгаа бол; эсхүл

(3)     аливаа этгээд хөөрөлт үйлдэхийн өмнө дараах шаардлагыг бататгах зорилгоор агаарын хөлгийн хөдөлгүүрийг шалгаж байгаа бол:

(i)       хөдөлгүүрийн үзүүлэлт шаардлага хангаж байгааг; эсхүл

(ii)     хэрэглэл, туслах тоноглол, эсхүл бусад бүрдэл хэсэг шаардлага хангасан нөхцөлд байгааг.

91.15. Агаарын хөлгийг түлшээр сумлах

Агаарын хөлгийг түлшээр сумлах, эсхүл түлш юүлэх этгээд нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:

(1)     агаарын хөлгийг түлшээр сумлах, эсхүл түлш юүлэх ажиллагааг холбогдох дүрмийн шаардлагыг дагуу гүйцэтгэдэг байх;

(2)     аливаа этгээд агаарын хөлөгт суух, түүний бүхээгт байх, эсхүл буух үед, эсхүл 1, эсхүл түүнээс олон татах хүчний төхөөрөмж ажиллаж байх үед агаарын хөлгийг 3.1А ангиллын шатамхай түлшээр сумлахгүй, эсхүл түлш юүлэхгүй байх; эсхүл
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(3)     аливаа этгээд агаарын хөлөгт суух, түүний бүхээгт байх, эсхүл буух үед агаарын хөлгийг 3.1С, эсхүл 3.1D ангиллын шатамхай түлшээр сумлахгүй, эсхүл түлш юүлэхгүй байх.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

B Бүлэг - Үйл ажиллагааны дүрэм

91.101. Агаарын хөлгийн НТЧ

(a)     Энэ зүйлийн (c), ИНД-103 болон ИНД-106-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд дараах шаардлагыг хангаагүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэхгүй байх үүрэгтэй:

(1)     тухайн агаарын хөлөг нь:

(i)       хүчинтэй НТЧ-ын гэрчилгээтэй байх;

(ii)     нислэгт тэнцэх нөхцөлд байх; эсхүл

(2)     тухайн агаарын хөлгөөр ИНД-21-ийн дагуу олгосон тусгай нислэгийн зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэдэг байх.

(b)     Энэ зүйлийн (а)-д шаардсан НТЧ-ын гэрчилгээтэй, эсхүл тусгай нислэгийн зөвшөөрөлтэй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд дараах шаардлагыг хангах үүрэгтэй:

(1)     НТЧ-ын гэрчилгээ, эсхүл тусгай нислэгийн зөвшөөрөлтэй хамт олгосон үйл ажиллагааны хязгаарлалтыг дагаж мөрдөх;

(2)     тухайн агаарын хөлөгт ИНД-ийн дагуу шаардсан тэмдэглэгээ болон зурагт хуудас байрлуулах.

(c)     Тухайн агаарын хөлөгт НТЧ-ын гэрчилгээ олгох, сунгах, эсхүл сэргээх шаардлагыг хангаж байгааг үзүүлэх зорилгоор дараах тохиолдолд, аливаа этгээд хүчинтэй НТЧ-ын гэрчилгээгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж болно, хэрэв:

(1)     тухайн агаарын хөлгийн маягийн хувьд, маягийн, эсхүл маягийг хүлээн зөвшөөрөх гэрчилгээ нь ИНД-21-ийн B Бүлгийн дагуу хүчинтэй байгаа бол;

(2)     тухайн агаарын хөлөг ИНД-21.191-д заасан шаардлагыг хангасан бол;

(3)     ИНД-43.101(а)(1) - (5)-д заасан холбогдох шаардлагыг хангасан этгээд тухайн агаарын хөлөг нислэгт тэнцэж байгааг гэрчилгээжүүлсэн бол;

(4)     хөлгийн дарга нь тухайн агаарын хөлгийн хувьд, ИНД-61-ийн дагуу олгосон хүчинтэй нисгэгчийн үнэмлэх болон маягийн зэрэглэл, эсхүл баталгаажуулсан зөвшөөрөл эзэмшигч бол;

(5)     тухайн үйл ажиллагаатай холбоотой үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад этгээдийг тээвэрлээгүй бол.

91.103. Хязгаарлалттай категорийн НТЧ-ын гэрчилгээний үйл ажиллагааны хязгаарлалт

Аливаа этгээд ИНД-21-ийн H Бүлгийн дагуу хязгаарлалттай категорийн НТЧ-ын гэрчилгээ олгосон агаарын хөлгөөр дараахаас бусад нислэгийн зааварчилгаа өгөхгүй:

(1)     маягийн зэрэглэлийн шилжих сургалтын зааварчилгаа; эсхүл

(2)     ХАА-н зэрэглэл олгох нислэгийн зааварчилгаа; эсхүл

(3)     агаарын хөлгийн гэрчилгээжсэн тусгай үйл ажиллагааны зорилгоор хийгдэх нислэгийн зааварчилгаа.

91.105. Тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээний үйл ажиллагааны хязгаарлалт

(a)     Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгөөр хүн, эсхүл эд зүйлийг хөлс, эсхүл шан урамшуулалтай тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэхгүй байх үүрэгтэй.

(b)     Энэ зүйлийн (а) нь тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн дараах хөлс, эсхүл шан урамшуулалтай хүн тээвэрлэх үйл ажиллагаанд хамаарахгүй, хэрэв:

(1)     тээвэрлэж байгаа хүн нь ИНД-61-ийн дагуу Даргын олгосон багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч бөгөөд:

(i)       энэ зүйлийн (e), (f)(2)(i), (g)(1) болон (j)(2)(i)-ийн аль хамааралтайг харгалзан, агаарын хөлгөөр нислэгийн зааварчилгаа өгч байгаа бол; эсхүл

(ii)     агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн шилжих сургалтын зааварчилгаа өгч байгаа бол; эсхүл

(2)     тээвэрлэж байгаа хүн нь энэ зүйлийн (e)-гийн дагуу тухайн агаарын хөлгийн үйл ажиллагаатай холбоотой үүрэг гүйцэтгэх шаардлагатай бол; эсхүл

(3)     агаарын хөлөг нь тусгай категорийн үндсэн, тусгай категорийн спортын хөнгөн агаарын хөлгийн, эсхүл тусгай категорийн хязгаарлагдмал НТЧ-ын гэрчилгээтэй ба ИНД-115-ын дагуу Даргын олгосон чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол.

 

(c)     Тухайн үйл ажиллагаа гүйцэтгэхийг Дарга бичгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд, аливаа этгээд нь хот, сум, эсхүл суурингийн шигүү суурьшлын бүс дээгүүр тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгөөр хөөрөлт, эсхүл буулт үйлдэхээс бусад үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.

(d)     Тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд ИНД-21.205-д агаарын хөлөгт байрлуулсан байхыг шаардсан зурагт хуудсанд заасан анхааруулгыг агаарын хөлөгт тээвэрлэж байгаа бүх хүнд мэдэгдэх үүрэгтэй.

(e)     Аливаа этгээд дараахаас бусад зорилгоор тусгай категорийн туршилтын (experimental) НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     шинэ агаарын хөлгийн загварын концепцийг судлах болон хөгжүүлэх, шинэ агаарын хөлгийн төхөөрөмж, тоноглолын суурилуулалт болон үйл ажиллагааны арга техник, эсхүл агаарын хөлгийг шинэ зориулалтаар ашиглах; эсхүл

(2)     тухайн агаарын хөлөг холбогдох НТЧ-ын шаардлагыг хангасан болохыг үзүүлэх; эсхүл

(3)     шалгах нислэг гүйцэтгэх; эсхүл
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(4)     агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн шилжих сургалтын зааварчилгаа өгөх.

(f)       Тусгай категорийн үзүүлбэрийн (exhibition) НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь дараах үүрэгтэй:

(1)     агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээнд дагалдах, ИНД-47.55(c)-д шаардсан үйл ажиллагаа эрхлэгчийн мэдэгдлийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэх;

(2)     тухайн агаарын хөлгөөр дараах зорилгоор үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх:

(i)       Дарга зөвшөөрснөөс бусад тохиолдолд, тухайн агаарын хөлөг дээр агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн шилжих сургалтын зааварчилгаанаас бусад, нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл олгох нислэгийн зааварчилгаа өгөх;

(ii)     ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагаа гүйцэтгэх;

(iii)    нисэх спортын арга хэмжээнд оролцон, нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэхийг Дарга зөвшөөрснөөс бусад тохиолдолд, ИНД-133-ын дагуу дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэх;

(iv)   тухайн агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээнд дагалдах, ИНД-47.55(c)-д шаардсан үйл ажиллагаа эрхлэгчийн мэдэгдлийн дагуу тээвэрлэхийг зөвшөөрсөн, эсхүл энэ хэсгийн (2)(i)-ийн дагуу тээвэрлэх этгээдээс бусад хүн тээвэрлэх.

(g)     Аливаа этгээд тусгай категорийн сонирхогчийн бүтээсэн (amateur-built) НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгөөр дараах зорилгоор үйл ажиллагаа эрхлэхгүй байх үүрэгтэй:

(1)     хэрэв тухайн этгээд нь агаарын хөлгийн сонирхогч зохион бүтээгч, эсхүл өмчлөгч биш бол агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн шилжих сургалтын зааварчилгаанаас бусад, нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл олгох нислэгийн зааварчилгаа өгөх;

(2)     ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагаа гүйцэтгэх;

(3)     ИНД-133-ын дагуу нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэх.

(h)     Аливаа этгээд тусгай категорийн үндсэн (primary) НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгөөр дараах зорилгоор үйл ажиллагаа эрхлэхгүй байх үүрэгтэй:

(1)     ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагаа;

(2)     ИНД-133-ын дагуу нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа.

(i)        Аливаа этгээд тусгай категорийн спортын хөнгөн агаарын хөлгийн (LSA) НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгөөр ХАА-н агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэхгүй байх үүрэгтэй.

(j)        Тусгай категорийн хязгаарлагдмал (limited) НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь дараах үүрэгтэй:

(1)     тухайн агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээнд дагалдах ИНД-47.55(c)-д шаардсан үйл ажиллагаа эрхлэгчийн мэдэгдлийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэх;

(2)     дараах зорилгоор агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх:

(i)       Дарга зөвшөөрснөөс бусад тохиолдолд, агаарын хөлгийн маягийн зэрэглэлийн шилжих сургалтын зааварчилгаанаас бусад нисгэгчийн үнэмлэх, эсхүл зэрэглэл олгох нислэгийн зааварчилгаа өгөх;

(ii)     ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагаа гүйцэтгэх;

(iii)    ИНД-133-ын дагуу нисдэг тэргээр дүүжин ачаа тээвэрлэх үйл ажиллагаа гүйцэтгэх;

(iv)   дараахаас олон хүнийг тээвэрлэх:

(A)    нисэх онгоцны хувьд, 10 хүн;

(B)    нисдэг тэрэгний хувьд, 5 хүн.

91.107. Агаарын хөлгийн бүртгэл

(a)     Энэ зүйлийн (b) болон ИНД-106-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд дараах шаардлагын дагуу бүртгүүлээгүй, таних тэмдэглэгээ байрлуулаагүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэхгүй байх үүрэгтэй:

(1)     ИНД-47; эсхүл

(2)     ICAO-гийн Хэлэлцэн тохирогч Улсын нисэхийн эрх бүхий байгууллага; эсхүл

(3)     Монгол Улсын Засгийн Газар, эсхүл Монгол Улсын ИНЕГ-тай агаарын хөлгийн бүртгэлийг харилцан хүлээн зөвшөөрөх гэрээ байгуулсан бусад Улсын эрх бүхий байгууллага.

(b)     Энэ зүйлийн (а) нь дараах тохиолдолд, ИНД-148-ын дагуу олгосон үйлдвэрлэх байгууллагын гэрчилгээ эзэмшигчид хамаарахгүй, хэрэв:

(1)     гэрчилгээ эзэмшигч нь, тухайн агаарын хөлөгт ИНД-21-ийн дагуу олгосон НТЧ-ын тусгай нислэгийн зөвшөөрлийн байнгын эрх эзэмшдэг бол;

(2)     тухайн агаарын хөлөгт, шинэ агаарын хөлгийн шалгах нислэг хийгдэж байгаа бол.

91.109. Агаарын хөлгийн нислэгийн заавар

Тухайн агаарын хөлгийн нислэгийн зааварт заасан үйл ажиллагааны хязгаарлалтыг мөрддөг байхаас бусад тохиолдолд, аливаа этгээд агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй.

91.111. Агаарын хөлөгт авч явах шаардлагатай баримт бичиг

ИНД-103, ИНД-104 болон ИНД-106-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд агаарын хөлөгт дараах баримт бичгийг авч яваагүй бол тухайн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэхгүй байх үүрэгтэй:

(1)     91.101(c) хамааралтайгаас бусад тохиолдолд, хүчинтэй НТЧ-ын гэрчилгээ, эсхүл түүний баталгаажуулсан хуулбар;

(2)     агаарын хөлгийн нислэгийн заавар, MEL эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц, дүйцэх баримт бичиг;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(3)     Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгийн хувьд:

(i)       агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний дагуу суурин баазаас үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн техник үйлчилгээний төлөв байдлыг нисгэгчид мэдээлэхэд Даргын хүлээн зөвшөөрөхүйц орлох өөр баримт бичиг ашигладаг байхаас бусад тохиолдолд, 91.619-д шаардсан техникийн бүртгэлийн дэвтэр;

(ii)     гүйцэд бөглөсөн CAA 2173 “Weight and Balance Data” маягт "Жин болон Төвлөрөлтийн Өгөгдөл", эсхүл дүйцэх баримт бичиг;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(iii)    гүйцэд бөглөсөн CAA 2129 “Aircraft Radio Station Equipment Approval Levels” маягт, эсхүл агаарын хөлгийн радио станцын зөвшөөрөл "Агаарын Хөлгийн Радио Холбооны Төхөөрөмжийн Зөвшөөрөл";
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(4)     гадаад улсад нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгийн хувьд:

(i)      нисэхийн радио холбооны зөвшөөрөл” гэснийг “агаарын хөлгийн радио станцын зөвшөөрөл;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(ii)     тухайн агаарын хөлгийн хүчинтэй бүртгэлийн гэрчилгээ, эсхүл түүний баталгаажуулсан хуулбар;

(iii)    нисэх багийн гишүүн бүр, холбогдох хүчинтэй нисэх багийн гишүүний үнэмлэх болон эрүүл мэндийн гэрчилгээ эзэмшдэг болохыг нотлох баримт;

(iv)   91.803(а)(1)-д заасан агаарын хөлгийн дуу чимээний холбогдох стандартыг тухайн агаарын хөлөг хангасан болохыг нотлох бичгээр үйлдсэн баримт;
(v) нислэгийн бүртгэлийн дэвтэр;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан./
(vi)      агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар болон тухайн нисэх онгоцны маягт хамаарах үйл ажиллагааны тодорхойлолтын хуулбар;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан./

(5)     Монгол Улсад үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа гадаадын агаарын хөлгийн хувьд:

(i)       тухайн агаарын хөлгийн хүчинтэй бүртгэлийн гэрчилгээ, эсхүл түүний баталгаажуулсан хуулбар;

(ii)     тухайн агаарын хөлөг нь 91.803(а)(2)-т заасан агаарын хөлгийн дуу чимээний холбогдох стандарттай дүйцэх стандартыг хангаж байгааг Бүртгэгч Улсын гэрчилгээжүүлсэн, эсхүл баталгаажуулсан бичгээр үйлдсэн нотлох баримт;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(iii)    нисэх багийн гишүүд холбогдох, хүчинтэй нисэх багийн гишүүний үнэмлэх болон эрүүл мэндийн гэрчилгээ эзэмшдэг болохыг нотлох баримт.
(iv) хэрэв хамааралтай бол Конвенцын Зүйл 83 bis гэрээний баталгаажуулсан хуулбарыг цахим, эсхүл хэвлэмэл хэлбэрээр.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан./

91.112. Нислэгийн бүртгэлийн дэвтэр

(a)     Энэ зүйлийн (c)-д зааснаас бусад тохиолдолд, агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн нислэгийн хувьд, дараах мэдээллийг багтаасан нислэгийн бүртгэлийн дэвтэрийг нямбай хөтөлж, хадгалдаг байх үүрэгтэй:

(1)     үйл ажиллагаа эрхлэгчийн нэр;

(2)     хөлгийн даргын нэр;

(3)     бусад багийн гишүүдийн нэр;

(4)     агаарын хөлгийн бүртгэлийн дугаар;

(5)     нислэг үйлдсэн огноо;

(6)     нислэгийн зорилго;

(7)     нислэг эхэлсэн / дууссан цаг;

(8)     нисэн гарах / нисэн ирэх аэродромын нэр;

(9)     нислэгийн цаг.
(10) аливаа зөрчил, ажиглах заалт, хэрэв байгаа бол;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан./
(11)    тухайн нислэгийн бүртгэлийн дэвтэрт багтсан мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцсан хөлгийн даргын гарын үсэг.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан./

(b)     Үйл ажиллагаа эрхлэгч нь нислэгийн бүртгэлийн дэвтэрийг нислэг үйлдсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд хадгалах үүрэгтэй.

(c)     ИНД-115.455, эсхүл ИНД-135.857-гийн дагуу нислэгийн бүртгэлийн дэвтэрийг хадгалахыг шаардсан этгээдийг энэ зүйлийн (а) болон (b)-г дагаж мөрдөхийг шаардахгүй.

91.113. Агаарын хөлгийн нисэх багийн гишүүд

Аливаа этгээд агаарын хөлгийн нислэгийн зааварт шаардсан нисэх багийн гишүүнээс цөөн гишүүнтэйгээр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй.

91.115. Бүхээгийн ажилтанд тавих шаардлага

(a)     Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, 19-өөс олон зорчигч тээвэрлэдэг агаарын хөлгийн багийн гишүүнээр томилогдох бүхээгийн ажилтны минимум тоог дараах шаардлагын дагуу тогтоогоогүй бол аливаа этгээд агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй:

(1)     20 - 50 зорчигч тээвэрлэдэг агаарын хөлгийн хувьд, 1-ээс доошгүй бүхээгийн ажилтан;

(2)     51 - 100 зорчигч тээвэрлэдэг агаарын хөлгийн хувьд, 2-оос доошгүй бүхээгийн ажилтан;

(3)     100-гаас олон зорчигч тээвэрлэдэг агаарын хөлгийн хувьд, 2-оос доошгүй бүхээгийн ажилтан дээр нэмж 100-гаас илүү гарсан 50 зорчигч тутамд нэмэлт нэг бүхээгийн ажилтан.

(b)     Дараах агаарын хөлөгт бүхээгийн ажилтантай байхыг шаардахгүй:

(1)     шүхрийн үйл ажиллагаанд оролцох этгээдийг тээвэрлэж байгаа; эсхүл

(2)     агаарын бөмбөлөг; эсхүл

(3)     DHC6-300, эсхүл DHC6-310 маяг; эсхүл

(4)     тээвэрлэж байгаа 19-өөс илүү гарсан зорчигч нь зөвхөн 91.207(d)(1)-ийн дагуу тээвэрлэдэг 4-өөс доош насны хүүхэд байх, нийт зорчигчийн тоо нь 24-өөс хэтрээгүй.

(c)     Аливаа этгээд дараах шаардлагыг хангаагүй бүхээгийн ажилтантай агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй:

(1)     дараах тохиолдолд гүйцэтгэх шаардлагатай арга хэмжээний ур чадвараа харуулсан байх:

(i)       онцгой нөхцөлийн үед;

(ii)     онцгой нөхцөлийн нүүлгэн шилжүүлэлт шаардсан нөхцөлд;

(2)     тухайн агаарын хөлөгт суурилуулсан ослын төхөөрөмжийг ажиллуулах чадвар эзэмшсэн байх.

91.117. Хөлгийн даргыг томилох

(a)     Үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн нислэгийг төлөвлөхдөө, нислэгийн үе шат бүрд хөлгийн даргыг томилдог байхаас бусад тохиолдолд, аливаа этгээдэд нэгээс дээш нисгэгчтэй агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхийг зөвшөөрөхгүй.

(b)     Энэ зүйлд, үйл ажиллагаа эрхлэгч гэж агаарын хөлгийг нисэхийг зөвшөөрдөг, эсхүл нисэх шалтгааныг бий болгож байгаа этгээдийг ойлгоно.

91.119. Агаарын хөлгөөр явгалах

Үйл ажиллагаа эрхлэгч, эсхүл техник үйлчилгээний байгууллагаас зохих ёсоор зөвшөөрөл олгосон ба дараах шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, нисэх багийн гишүүдээс бусад этгээдийг аэродромын хөдөлгөөнт бүсэд агаарын хөлгөөр явгалалт үйлдэхийг зөвшөөрөхгүй:

(1)     тухайн агаарын хөлгөөр явгалалт үйлдэх чадвартай байх;

(2)     радио холбоо ашиглах чадвартай байх, хэрэв холбоо шаардлагатай бол;

(3)     тухайн аэродромын гадаргуу дээрх хөдөлгөөний холбогдох журам болон аэродромын зураг схемтэй танилцсан байх.

91.121. Зорчигч үйлчилгээний төхөөрөмжийг хурааж бэхлэх

Дараах хэрэгсэл, төхөөрөмжийг хурааж бэхэлснээс бусад тохиолдолд, аливаа этгээд агаарын хөлгөөр явгалалт, хөөрөлт, эсхүл буулт үйлдэхгүй байх үүрэгтэй:

(1)     зорчигчийн хоолны болон ундааны тавиур, эсхүл ширээ; эсхүл

(2)     зорчигч үйлчилгээний тэргэнцэр; эсхүл

(3)     зорчигчийн гол замын дагуу буудаг дэлгэц.

91.123. Нислэгийн зааварчилгаа

Тухайн агаарын хөлгийг дараах төхөөрөмжөөр тоноглосноос бусад тохиолдолд, аливаа этгээд агаарын бөмбөлгөөс бусад агаарын хөлгөөр нислэгийн зааварчилгаа өгөхгүй:

(1)     бүрэн ажиллагаатай хос удирдлага; эсхүл

(2)     аль ч багийн гишүүний суудлаас удирдаж болдог агаарын хөлгийн хөндлөн (pitch), тууш (roll), босоо (yaw) тэнхлэгийн дагуух хөдөлгөөний болон хөдөлгүүрийн хүчний удирдлага.

91.125. :Дуураймал хэрэглэлийн нислэг

/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(a)     Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд дараах шаардлагыг хангаагүй бол агаарын хөлгөөр хэрэглэлийн дуураймал нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     тухайн агаарын хөлөг хоёр нисгэгчийн суудалтай ба нэг нисгэгчийн суудлыг хүчинтэй нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг аюулгүй байдлын нисгэгч эзэлсэн байх;

(2)     аюулгүй байдлын нисгэгч нь:

(i)       тухайн агаарын хөлгийн урд тал болон хоёр талыг саадгүй харах боломжтой байх; эсхүл

(ii)     аюулгүй байдлын нисгэгчийн хараанд нэмэлт дэмжлэг үзүүлэх чадвартай ажиглагчтай байх;

(3)     тухайн агаарын хөлгийг дараах төхөөрөмжөөр тоноглосон байх:

(i)       бүрэн ажиллагаатай хос удирдлага; эсхүл

(ii)     аль ч нисгэгчийн суудлаас удирдаж болдог агаарын хөлгийн хөндлөн (pitch), тууш (roll), босоо (yaw) тэнхлэгийн дагуух хөдөлгөөний болон хөдөлгүүрийн хүчний удирдлага.

(b)     Дараах тохиолдолд аливаа этгээд энэ зүйлийн (а)(3)-ыг хангаагүй агаарын хөлгөөр хэрэглэлийн дуураймал нислэг үйлдэж болно, хэрэв:

(1)     дуураймал нислэгийг хяналттай агаарын зайн гадна үйлдэх бол;

(2)     хөлгийн дарга нь хэрэглэлийн дуураймал нислэгийн нөхцөлийг хурдан өөрчлөх боломжтой бол.

91.127. Аэродром ашиглах

(a)     Талбай нь агаарын хөлгийн хөөрөлт, эсхүл буулт үйлдэх зорилгоор ашиглахад тохиромжтой байхаас бусад тохиолдолд аливаа этгээд тухайн талбайг аэродромоор ашиглахгүй.

(b)     Дараахаас бусад тохиолдолд аливаа этгээд агаарын хөлгөөр аэродромд үйл ажиллагаа гүйцэтгэхгүй:

(1)     тухайн этгээд аэродромын үйл ажиллагаа эрхлэгчийн мэдэгдсэн аэродромын ашиглалтын хязгаарлалт болон үйл ажиллагааны нөхцөлийг дагаж мөрддөг байх;

(2)     тухайн ХБЗ, хэлипорт, эсхүл усан дээр буух талбайг тухайн агаарын хөлгийн маягт тохирох ажиллагаатай гэрлээр тоноглосон ба шөнийн цагаар хөөрөлт, эсхүл буулт үйлдэх үед гэрэлтүүлгийг асаасан байх;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(3)     тухайн этгээд агаарын хөлгөөр, агаарын хөлөг ашиглахад аюултай гэж аэродромын үйл ажиллагаа эрхлэгчийн мэдэгдсэн, эсхүл тэмдэглэсэн маневрын бүсээс, эсхүл түүний хэсгээс зайтай маневр хийх;

(4)     тухайн ХБЗ, хэлипорт, эсхүл усан дээр буух талбай нь, үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай хүн, тээврийн хэрэгсэл, эсхүл хөлөг онгоцноос бусад, буулт, эсхүл хөөрөлт үйлдэх үед саад учруулж болох хүн, амьтан, тээврийн хэрэгсэл, хөлөг онгоцноос чөлөөтэй байх.

(c)     Агаарын хөлөг дараах шаардлага хангасан маневр хийж чаддаг байхаас бусад тохиолдолд, нисгэгч тухайн агаарын хөлгөөр аэродромын нислэгийн хөдөлгөөний хайрцагт үйл ажиллагаа гүйцэтгэхгүй:

(1)     аливаа саадаас чөлөөтэй байх;

(2)     тухайн аэродромын нислэгийн хөдөлгөөний хайрцаг, эсхүл бусад аэродромын хэрэглэлийн ойртолтын журамтай зөрчилдөхгүй байх.

(d)     Энэ зүйлийн (a), (b) болон (c)-ийн шаардлагыг бүрэн хангасан байхаас гадна, аливаа этгээд нь дараах нөхцөлийг бататгахгүйгээр нисдэг тэргээр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй:

(1)     хот, сум, эсхүл суурингийн шигүү суурьшлын бүс дэх хэлипорт, эсхүл агаарт тогтох нислэг үйлдэх талбайн дараах өгөгдөл нь нислэг үйлдэж байгаа нисдэг тэрэгний үзүүлэлт болон гадна орчны гэрлийн нөхцөлтэй нийцэж байгааг:

(i)       бодит үзүүлэлт;

(ii)     саадыг хязгаарлах гадаргуу;

(iii)    ил харааны туслах хэрэгсэл, тэмдэглэгээ;

(2)     хот, сум, эсхүл суурингийн шигүү суурьшлын бүсийн гаднах хэлипорт, эсхүл агаарт тогтох нислэг үйлдэх талбай нь дараах шаардлагыг хангасан байх:

(i)       нисдэг тэрэг саадаас чөлөөтэй, агаарт тогтох нислэг үйлдэхэд тохиромжтой байх;

(ii)     хэлипортын хувьд, газардах болон хөөрөхөд тохиромжтой талбайн гадаргуутай байх;

(3)     тухайн нисдэг тэрэг нь Хүчин чадлын Ангилал-1 нисдэг тэрэг байхаас бусад тохиолдолд, хэлипорт, эсхүл агаарт тогтох нислэгт ашиглах талбай нь гадаргуу дээр байгаа хүн, эсхүл өмч хөрөнгөд аюул учруулахгүйгээр, aвторотацаар буулт үйлдэж болох ойртолтын болон хөөрөлтийн нислэгийн замтай байх.

91.129. Хязгаарлалттай болон аюултай бүс

(a)     Дараахаас бусад тохиолдолд, нисгэгч ИНД-71-ийн дагуу тогтоосон хязгаарлалттай бүсэд агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     хязгаарлалттай бүсэд гүйцэтгэх үйл ажиллагааны хувьд, хариуцсан эрх бүхий байгууллагаас авсан зөвшөөрөлтэй байх;

(2)     хязгаарлалттай бүсэд гүйцэтгэх үйл ажиллагааны хувьд, зарлан мэдээлсэн нөхцөлийг дагаж мөрддөг байх;

(3)     хязгаарлалттай бүсэд гүйцэтгэх үйл ажиллагааны хувьд, хариуцсан эрх бүхий байгууллагын тогтоосон бүх нөхцөлийг дагаж мөрддөг байх.

 

(b)     Нисгэгч аюултай бүстэй холбоотой тухайн үйл ажиллагаа нь агаарын хөлгийн аюулгүй байдалд нөлөөлөхгүй болохыг тогтоосноос бусад тохиолдолд, тухайн нисгэгч ИНД-71-ийн дагуу тогтоосон аюултай бүсэд агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.

91.131. Нам өндрийн нислэгийн зоон

(a)     Дараах тохиолдолд нисгэгч ИНД-71-ийн дагуу тогтоосон нам өндрийн нислэгийн зоонд үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     шөнийн цагаар; эсхүл

(2)     дараахаас бусад тохиолдолд, өдрийн цагаар:

(i)       тухайн нисгэгч нь:

(A)    хамтарсан нислэгийн зааварчилгаа авч байгаа; эсхүл

(B)    ИНД-61-ийн дагуу олгосон багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшдэг байх; эсхүл

(C)   нам өндрийн нислэгийн зооны хязгаар, нам өндрийн нислэгийн зоонд нэвтрэх болон гарах аргын зааварчилгаа авсан бөгөөд ИНД-61-ийн дагуу олгосон багш-нисгэгчийн зэрэглэл эзэмшигч тухайн нислэгийг зөвшөөрсөн байх;

(ii)     нам өндрийн нислэгийн зоонд гүйцэтгэх нислэгийн хувьд, тухайн нисгэгч бүсийг ашигладаг байгууллагаас үйл ажиллагааны нөхцөлийн талаар зааварчилгаа авсан байх;

(iii)    нам өндрийн нислэгийн зоонд гүйцэтгэх нислэгийн хувьд, тухайн нисгэгч үйл ажиллагааны нөхцөлийг дагаж мөрддөг байх;

(iv)   нам өндрийн нислэгийн зоонд орохын өмнө, тухайн нисгэгч холбогдох VHF давтамжаар нам өндрийн нислэгийн зоонд гүйцэтгэх нислэгийн дэлгэрэнгүй мэдээлэл болон төлөвлөсөн хугацааг мэдээлдэг байх;

(v)     нам өндрийн нислэгийн зоонд байхдаа, тухайн нисгэгч холбогдох VHF давтамжаар холбоог байнга сонсож, хянаж байх ба тухайн нам өндрийн нислэгийн зооноос гарахдаа мэдээлдэг байх.

(b)     ИНД-71-ийн дагуу тогтоосон нам өндрийн нислэгийн зоонд агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисгэгч тухайн агаарын хөлөг гадаргуу дээр байгаа хүн, эсхүл өмч хөрөнгөд аюул учруулахгүйгээр үйл ажиллагаа гүйцэтгэж байгааг бататгах үүрэгтэй.

(c)     ИНД-71-ийн дагуу тогтоосон нам өндрийн нислэгийн зоонд агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисгэгч тухайн агаарын хөлөгт зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй.

91.133. Цэргийн үйл ажиллагааны бүс

Дараахаас бусад тохиолдолд нисгэгч ИНД-71-ийн дагуу тогтоосон цэргийн үйл ажиллагааны бүсэд агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     цэргийн үйл ажиллагааны бүсэд гүйцэтгэх дараах үйл ажиллагааны хувьд, хариуцсан эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байх:

(i)       Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгөөр цэргийн үйл ажиллагааны бүсэд үйл ажиллагаа гүйцэтгэх; эсхүл

(ii)     гадаадын бүртгэлтэй агаарын хөлгөөр Монгол Улсын нутаг дэвсгэр дэх цэргийн үйл ажиллагааны бүсэд үйл ажиллагаа гүйцэтгэх;

(2)     цэргийн үйл ажиллагааны бүсэд гүйцэтгэх үйл ажиллагааны хувьд, зарлан мэдээлсэн нөхцөлийг дагаж мөрддөг байх;

(3)     цэргийн үйл ажиллагааны бүсэд гүйцэтгэх үйл ажиллагааны хувьд, хариуцсан эрх бүхий байгууллагын тогтоосон нөхцөлийг дагаж мөрддөг байх.

91.135. Радио нэвтрүүлэг шаардлагатай зоон

(a)     Энэ зүйлийн (b), (c)-д зааснаас бусад тохиолдолд, дараах шаардлагыг хангаагүй нисгэгч ИНД-71-ийн дагуу тогтоосон радио нэвтрүүлэг шаардлагатай зоонд агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     радио нэвтрүүлэг шаардлагатай зоонд оноосон радио давтамжаар дараах мэдээллийг өгдөг байх:

(i)       тухайн бүсэд орохдоо - агаарын хөлгийн дуудлага, байршил, түвшин болон радио нэвтрүүлэг шаардлагатай зоонд тухайн нисгэгчийн үйлдэх нислэгийн зорилго;

(ii)     радио нэвтрүүлэг шаардлагатай зоонд байгаа аэродромын нислэгийн хөдөлгөөний хайрцагт нэгдэх үедээ - агаарын хөлгийн дуудлага, байршил, түвшин болон тухайн нисгэгчийн зорилго;

(iii)    радио нэвтрүүлэг шаардлагатай зоонд байгаа аэродромоос хөөрөлт үйлдэхээр ХБЗ-д орохын өмнө - агаарын хөлгийн дуудлага, хөөрөлтөд ашиглах зурвас болон хөөрөлтийн дараа радио нэвтрүүлэг шаардлагатай зоонд тухайн нисгэгчийн үйлдэх нислэгийн зорилго;

(iv)   бусад хугацаанд, радио нэвтрүүлэг шаардлагатай зоонд тогтоосноос доошгүй үечлэлтэйгээр - агаарын хөлгийн дуудлага, байршил, түвшин болон тухайн нисгэгчийн радио нэвтрүүлэг шаардлагатай зоонд үйлдэх нислэгийн зорилго;

(2)     радио нэвтрүүлэг шаардлагатай зоонд оноосон радио давтамжаар холбоог байнга сонсож, хянадаг байх;

(3)     хэрэв тоноглосон бол, агаарын хөлгийн буултын гэрэл, эсхүл мөргөлдөхөөс сэргийлэх гэрлийг асаасан байх.

(b)     Жагсаалын нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн нисгэгч радио нэвтрүүлэг шаардлагатай зоонд зөвхөн дараах тохиолдолд энэ зүйлийн (а)(1), (а)(2)-ыг дагаж мөрдөхгүйгээр үйл ажиллагаа гүйцэтгэж болно:

(1)     жагсаалын нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн бүх нисгэгч (а)(3)-ыг дагаж мөрдөж байгаа бол;

(2)     толгойлж байгаа агаарын хөлгийн нисгэгч (a)(1), (2)-ыг дагаж мөрдөж байгаа бол.

(c)     Радио холбоо нь ажиллагаагүй агаарын хөлгийн дарга тухайн радио холбоог засах зорилгоор радио нэвтрүүлэг шаардлагатай зоонд зөвхөн дараах тохиолдолд нислэг үйлдэж болно:

(1)     энэ зүйлийн (а)(3)-ыг дагаж мөрдөж байгаа бол;

(2)     хэрэв боломжтой бол хөлгийн дарга, энэ зүйлийн (а)(1)шаардсан мэдээллийг тухайн нисгэгчийн өмнөөс өөр этгээд дамжуулахаар зохион байгуулсан бол.

(d)     Радио нэвтрүүлэг шаардлагатай зоонд, эсхүл зоон руу шүхэрчин буулгахаар төлөвлөж байгаа шүхэр хаях агаарын хөлгийн дарга нь, радио нэвтрүүлэг шаардлагатай зоонд оноосон радио давтамжаар тухайн агаарын хөлгийн дуудлага, байршил, түвшин болон шүхрийн буулт үйлдэх этгээдийн зорилгыг, шүхрийн буулт үйлдэх этгээдэд агаарын хөлгөөс гарах зөвшөөрөл өгөхөөс өмнө мэдээлэх үүрэгтэй.

91.137. Галт уулын аюултай зоон

ИНД-71-ийн дагуу тогтоосон галт уулын аюултай зоонд дараах тохиолдолд, нисгэгч агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     шөнийн цагаар; эсхүл

(2)     IMC-д; эсхүл

(3)     өдрийн цагаар VMC-д, нисгэгч дараах бүх нөхцөлийг тооцож үзсэний дараа, галт уулын аюул нь нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөхгүй болохыг тогтоосноос бусад тохиолдолд:

(i)       SIGMET-д багтсан холбогдох цаг уурын мэдээлэл;

(ii)     NOTAM мэдээлэл;

(iii)    ИНД-174-ийн дагуу Даргын олгосон цаг уурын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшдэг байгууллагаас тухайн зорилгоор гаргасан бусад мэдээлэл.

91.139. Ерөнхий зориулалтын нисэхийн бүс

ИНД-71-ийн дагуу тогтоосон ерөнхий зориулалтын нисэхийн бүсэд дараах тохиолдолд, нисгэгч агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     шөнийн цагаар; эсхүл

(2)     дараахаас бусад тохиолдолд өдрийн цагаар:

(i)       тухайн ерөнхий зориулалтын нисэхийн бүс нь өдрийн цагаар байнга идэвхтэй байдаг байх; эсхүл

(ii)     хэрэв ерөнхий зориулалтын нисэхийн бүсийг тухайн агаарын зайг хариуцсан НХУ-ын нэгжийн зөвшөөрлөөр идэвхжүүлдэг бол, ерөнхий зориулалтын нисэхийн бүсэд үйл ажиллагаа гүйцэтгэх зөвшөөрлийг НХУ-ын нэгж өгдөг байх ба тухайн бүсийг орхих НХУ-ын нэгжийн хүсэлтийг нисгэгч биелүүлдэг байх; эсхүл

(iii)    хэрэв ерөнхий зориулалтын нисэхийн бүсийг агаарын зай ашиглагчийн хүсэлтээр тухайн агаарын зайг хариуцсан НХУ-ын нэгж идэвхжүүлдэг бол, урьдчилсан мэдэгдлийг НХУ-ын нэгжид хүргүүлдэг бөгөөд НХУ-ын нэгж нь ерөнхий зориулалтын нисэхийн бүс идэвхтэй болохыг бататгадаг байх.

C Бүлэг - Нислэгийн ерөнхий дүрэм

91.201. Агаарын хөлгийн аюулгүй байдал

Агаарын хөлгийн дарга дараах үүрэгтэй:

(1)     агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхийн өмнө, тухайн агаарын хөлөг нислэгт тэнцэж байгаа ба аюулгүй нислэгийн нөхцөлийг хангаж байгааг дараах үзлэг шалгалт хийж баталгаажуулдаг байх:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(i)       91.111-д шаардсан баримт бичгийн үзлэг шалгалт;

(ii)     тухайн агаарын хөлгийн үзлэг шалгалт;

(2)     нислэгийн үед тухайн агаарын хөлгийн аюулгүй үйл ажиллагаа болон бүхээгт байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг бататгаажуулдаг байх;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(3)     энэ хэсгийн (1) шаардсан үзлэг шалгалтыг дууссаны дараа болон тухайн нислэг дууссаны дараа, агаарын хөлгийн үзлэг шалгалтын үед болон нислэгийн үед нисэх багийн илрүүлсэн агаарын хөлгийн дутагдлыг техникийн бүртгэлийн дэвтэрт, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц бусад дүйцэх баримт бичигт бүртгэнэ.

91.203. Хөлгийн даргын эрх

Агаарын хөлгийн дарга нь дараах тохиолдолд аливаа этгээд, эсхүл ачааг буулгах, эсхүл тээвэрлэхээс татгалзах үйлдлийг багтаасан, агаарын хөлөг болон тээвэрлэж байгаа хүн, эсхүл өмч хөрөнгийн аюулгүй байдалд шаардлагатай шийдвэр гаргана:

(1)     согтууруулах ундаа, эсхүл аливаа эмийн нөлөөнд байгаа этгээдийг тээвэрлэх нь тухайн агаарын хөлөг, эсхүл бүхээгт байгаа хүмүүст аюул учруулж болзошгүй гэж үзсэн бол;

(2)     аливаа этгээд, эсхүл ачааны аливаа хэсэг нь тухайн агаарын хөлөг, эсхүл бүхээгт байгаа хүмүүст аюул учруулж болзошгүй гэж үзсэн бол.

91.205. Багийн гишүүдийн ажлын байр

(a)     Агаарын бөмбөлгөөс бусад агаарын хөлгөөр хөөрөлт болон буулт үйлдэх үед, үүрэг гүйцэтгэж байгаа багийн гишүүн нь дараах шаардлага хангасан байна:

(1)     тухайн агаарын хөлгийн үйл ажиллагаатай холбоотой үүрэг гүйцэтгэхээр ажлын байраа орхихоос бусад тохиолдолд, өөрийн суудалд байраа эзэлсэн байх;

(2)     өөрийн суудалд сууж байхдаа мөрөвчит даруулгаа бүсэлсэн байх.

(b)     Агаарын бөмбөлгөөс бусад агаарын хөлгөөр хөөрөлт болон буулт үйлдэх үед, дараахаас бусад тохиолдолд, үүрэг гүйцэтгэж байгаа багийн гишүүн нь өөрийн суудалд сууж байхдаа хос мөрөвчит даруулгыг бүсэлсэн байна:

(1)     багийн гишүүний суудлыг хос мөрөвчит даруулгаар тоноглоогүй байх; эсхүл

(2)     багийн гишүүн нь хос мөрөвчит даруулга бүсэлсэн үед ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байх.

91.207. Суудал эзлэх ба даруулга бүслэх

(a)     Агаарын хөлгийн дарга, нислэгийн дараах үе шатанд зорчигчдыг суудал, эсхүл унтлагын ор эзэлж, суудлын бүс, даруулга бүс, эсхүл хэрэв тоноглосон бол хос мөрөвчит даруулга, эсхүл ганц хөндлөн мөрөвчит даруулгатай бүсээ бүслэхийг шаардах үүрэгтэй:

(1)     хөөрөлт болон буулт үйлдэх үед;

(2)     агаарын хөлөг гадаргуугаас дээш 300 м-ээс (1000 ft) доош нам өндөрт нислэг үйлдэх үед;

(3)     зорчигчдын аюулгүй байдалд шаардлагатай гэж хөлгийн дарга үзсэн бусад цаг хугацаанд;

(4)     аэробатик нислэгийн үед;

(5)     задгай нислэгийн бүхээгтэй агаарын хөлөгт байнга.

(b)     Хэрэв хөлгийн дарга тухайн нислэгийн зорилготой холбоотой зорчигчийн заавал гүйцэтгэх үйл ажиллагаанд шаардлагатай гэж үзвэл тухайн зорчигчийг хос мөрөвчит, эсхүл ганц хөндлөн мөрөвчит даруулгаа тайлахыг дараах тохиолдолд зөвшөөрч болно:

(1)     хөөрөлт болон буулт үйлдэх үед;

(2)     агаарын хөлөг гадаргуугаас дээш 300 м-ээс (1000 ft) доош нам өндөрт нислэг үйлдэх үед.

(c)     Агаарын хөлгийн дарга хөөрөлт болон буулт үйлдэх үед суудлыг хөөрөлтийн болон буултын байрлалд оруулахыг зорчигчдоос шаардах үүрэгтэй.

(d)     Энэ зүйлийн (а)(1), (2) болон (3) нь дараах тохиолдолд 4-өөс доош насны хүүхдэд хамаарахгүй, хэрэв тухайн хүүхдийг:

(1)     зорчигчийн суудал, эсхүл унтлагын ор эзэлж байгаа насанд хүрсэн хүн тэвэрч байгаа ба тухайн хүүхдийг хамгаалах бүсээр насанд хүрсэн хүний суудлын бүсэнд бэхэлсэн бол; эсхүл

(2)     хүүхдийн даруулгын системээр тоноглосон суудалд суулгасан, хэрэв хүүхэд тухайн хэрэгсэлд заасан жингийн хязгаарлалтаас хэтрээгүй ба эцэг эх, асран хамгаалагч, эсхүл нислэгийн турш хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахаар эцэг эх, эсхүл асран хамгаалагчийн томилсон этгээд харгалзаж байгаа бол.

(e)     Энэ зүйлийн (a) нь агаарын бөмбөлгөөр тээвэрлэж байгаа зорчигч, эсхүл шүхрийн үйл ажиллагаанд оролцож байгаа этгээдэд хамаарахгүй.

91.209. Хүчилтөрөгчийн төхөөрөмж ашиглах

(a)     Битүүмжлэлгүй агаарын хөлгийн дарга нь, тухайн агаарын хөлөг далайн дундаж түвшнээс дээш (AMSL) 3900 м-ээс (13 000 ft) дээш түвшинд нислэг үйлдэж байх бүх цаг хугацаанд болон AMSL 3000 - 3900 м-ийн (10 000 - 13 000 ft) хооронд нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа 30 минутаас дээш аль ч үед дараах шаардлагыг тавих үүрэгтэй:

(1)     бүх багийн гишүүд болон зорчигчид нэмэлт хүчилтөрөгч ашиглах;

(2)     багийн гишүүн өөрийн суудлаа орхихыг шаарддаг үүрэг гүйцэтгэх үедээ тохируулагч болон түүнд бэхэлсэн хүчилтөрөгчийн багийг багтаасан зөөврийн хүчилтөрөгч ашиглах.

(b)     Битүүмжлэлтэй агаарын хөлгийн дарга нь дараах шаардлагыг тавих үүрэгтэй:

(1)     бүхээгийн өндрийн түвшний даралт AMSL 3000 м-ээс (10 000 ft) дээш байх бүх цаг хугацаанд:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(i)       багийн гишүүд нэмэлт хүчилтөрөгч ашиглах;

(ii)     багийн гишүүн бүр, өөрийн суудлаа орхихыг шаарддаг үүрэг гүйцэтгэх үедээ тохируулагч болон түүнд бэхэлсэн хүчилтөрөгчийн багийг багтаасан зөөврийн хүчилтөрөгч ашиглах;

(2)     тухайн агаарын хөлөг нислэгийн түвшин 10 650 - 12 500 м-ийн (FL350 - FL410) хооронд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бүх цаг хугацаанд:

(i)       нисгэгчийн суудалд байгаа нэг нисгэгч нь нэмэлт хүчилтөрөгчөөр байнга хангадаг, эсхүл бүхээгийн өндрийн-түвшний даралт AMSL 3900 м-ээс (13 000 ft) дээш хэтэрсэн аль ч үед нэмэлт хүчилтөрөгчөөр автоматаар хангадаг хүчилтөрөгчийн багийг өмсөж, хэрэглэх; эсхүл
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(ii)     хоёр нисгэгч өөрсдийн суудалд байраа эзэлсэн байх ба нисгэгч бүр 5 секундийн дотор хүчилтөрөгчөөр хангадаг хүчилтөрөгчийн багийг авч хэрэглэх боломжтой байх;

(3)     тухайн агаарын хөлөг, нислэгийн түвшин 12 500 м-ээс (FL410) дээш үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бүх цаг хугацаанд, нисгэгчийн суудалдаа байгаа нэг нисгэгч хэрэгцээт хүчилтөрөгчийн багийг байнга өмсөж, хэрэглэж байх.

(c)     Битүүмжлэлтэй агаарын хөлгийн дарга нь тухайн агаарын хөлөг 4 минутаас бага хугацаанд AMSL 4250 м (14 000 ft), эсхүл түүнээс доош өндөр алдаж чаддаг байхаас бусад тохиолдолд, битүүмжлэл алдсаны дараа бүхээгийн даралт AMSL 4250 м-ээс (14 000 ft) дээш байх бүх цаг хугацаанд зорчигч бүрийг нэмэлт хүчилтөрөгч хэрэглэхийг шаардах үүрэгтэй.

91.211. Зорчигчдод өгөх зааварчилгаа

(a)     Зорчигч тээвэрлэж байгаа агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь зорчигч бүр дараах зааварчилгаа авдаг болохыг бататгах үүрэгтэй:

(1)     хэрэв тамхи татахыг зөвшөөрдөг бол татаж болох нөхцөл;

(2)     91.121 болон 91.207-д заасан холбогдох шаардлага;

(3)     зорчигчийн орох хаалга болон ослын гарцын байрлал, түүнийг нээх арга;

(4)     энэ Дүрмээр авч явахыг шаардсан тохиолдолд:

(i)       зорчигчийн хэрэглээнд зориулсан аврах болон ослын төхөөрөмжийн байрлал;

(ii)     усан дээгүүр үйлдэх нислэгт 91.525-д шаардсан хөвөгч төхөөрөмж ашиглах;

(iii)    зорчигчийн хэрэглээнд зориулан агаарын хөлөгт суурилуулсан хүчилтөрөгчийн төхөөрөмжийг хэвийн болон онцгой нөхцөлийн үед ашиглах;

(5)     онцгой нөхцөлийн буулт үйлдэх үед мөрдөх журам;

(6)     91.7-гийн дагуу зөөврийн цахилгаан төхөөрөмж ашиглах.

(b)     Энэ зүйлийн (а)-д шаардсан зааварчилгаа нь:

(1)     хөлгийн дарга, багийн гишүүн болон үйл ажиллагаа эрхлэгчийн томилсон этгээдээр, эсхүл дүрс бичлэгээр өгөгддөг байх ёстой;

(2)     AMSL 7600 м-ээс (25 000 ft) дээш түвшинд үйлдэх нислэгийн хувьд, нэмэлт хүчилтөрөгчийн төхөөрөмжийн ашиглалтын үзүүлбэрийг багтаасан байх ёстой;

(3)     энэ Дүрмээр авч явахыг шаардсан тохиолдолд, аврах хэрэгслийн ашиглалтын үзүүлбэрийг багтаасан байх ёстой;

(4)     хамааралтай бол, ИНД-ээр зорчигчийн гэрэлтдэг тэмдэг болон багийн гишүүний зааварчилгааг зорчигч мөрдөхийг шаардсан мэдэгдлийг багтаасан байх ёстой;

(5)     зорчигч бүрд зориулсан, дараах мэдээллийг агуулсан хэвлэмэл зурагт хуудсыг нэмэлтээр хавсаргасан байж болно:

(i)       ослын гарцыг ажиллуулах арга болон зурагт хуудас;

(ii)     зорчигчийн хэрэглээнд зориулсан ослын төхөөрөмжийг ашиглахад шаардлагатай бусад зааварчилгаа.

(6)     хэрэв хөлгийн дарга тухайн зааварчилгааны агуулгыг бүх зорчигч мэдэж байгаа болохыг тогтоосон бол шаардлагагүй.

(c)     Энэ зүйлийн (b)(5)-д заасны дагуу хэвлэмэл зурагт хуудас ашиглаж байгаа тохиолдолд үйл ажиллагаа эрхлэгч нь түүнийг бүх зорчигч ашиглахад тохиромжтой байрлалд байрлуулах ба уг хуудсанд зөвхөн тухайн агаарын хөлгийн маяг, загварт тохирсон мэдээлэл агуулагдсан болохыг бататгах үүрэгтэй.

91.213. Гар тээш

Агаарын бөмбөлгөөс бусад агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд хөөрөлт, эсхүл буултын өмнө бүх зорчигчийн гар тээшийг агаарын хөлгийн бүхээгт дараах байдлаар байрлуулсан болохыг бататгах үүрэгтэй:

(1)     гар тээшний тавиурт; эсхүл

(2)     зорчигчийн суудал доор дараах байдлаар:

(i)       ослын цохилтын нөлөөнд урагш гулсахгүй байхаар; эсхүл

(ii)     онцгой нөхцөлийн үеийн агаарын хөлгийн нүүлгэн шилжүүлэлтэд саад болохгүй байхаар.

91.215. Ачаа тээвэрлэх

(a)     Дараахаас бусад тохиолдолд, үйл ажиллагаа эрхлэгч агаарын хөлөгт ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгохгүй байх үүрэгтэй:

(1)     ачааг суудал дээр, ачааны тавиур, эсхүл суудлын дээрх тээшний саванд, эсхүл ачааны, эсхүл тээшний бүхээгт байрлуулсан байх;

(2)     нислэгт болон газарт тохиолддог хэвийн нөхцөлд тухайн ачаа нь хөдөлгөөнгүй байхыг бататгах зорилгоор хангалттай бөх бат хамгаалах бүс, эсхүл бусад даруулгын хэрэгслээр найдвартай бэхэлсэн байх;

(3)     зорчигчид гэмтэл учруулахаас сэргийлэн ачааг баглаж, бүтээсэн байх.

(b)     Агаарын хөлөгт ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгодог үйл ажиллагаа эрхлэгч нь дараах тохиолдолд ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгохгүй байх үүрэгтэй:

(1)     тухайн ачаа нь агаарын хөлгийн нислэгийн заавар, эсхүл зурагт хуудсанд заасан суудал, унтлагын ор, эсхүл шалны даацын хязгаарлалтаас хэтэрсэн; эсхүл

(2)     тухайн ачааг шаардлагатай ослын гарцаар нэвтрэх, эсхүл түүнийг ашиглахад, эсхүл зорчигч болон багийн гишүүдийн бүхээгийн хоорондын гол замыг ашиглахад саад болохоор байрлуулсан.

91.217. Нислэгийн өмнөх арга хэмжээ

Нислэг эхлэхийн өмнө агаарын хөлгийн дарга тухайн нислэгтэй холбоотой дараах мэдээллийг авч, түүнтэй бүрэн танилцсан байх үүрэгтэй:

(1)     боломжтой бүх тохиолдолд, цаг уурын бодит мэдээ;

(2)     түлшний шаардлага;

(3)     боломжит бэлтгэл аэродром, хэрэв төлөвлөсөн нислэгийг гүйцэтгэх боломжгүй бол;

(4)     НХҮ-ээс мэдээлсэн, мэдэгдэж байгаа, эсхүл гарч болзошгүй хөдөлгөөний саатал;

(5)     ашиглахаар төлөвлөсөн холбооны болон навигацийн байгууламжийн төлөв байдал;

(6)     аэродромын бодит нөхцөл болон ашиглахаар төлөвлөсөн аэродромын ХБЗ-ны урт;

(7)     агаарын хөлгийн нислэгийн зааварт заасан хөөрөлтийн болон буултын зайн өгөгдөл;

(8)     хоёр, эсхүл түүнээс олон хөдөлгүүртэй агаарын хөлгийн хувьд:

(i)       хөдөлгүүр ажиллагаагүй үеийн журам;

(ii)     нэг хөдөлгүүр ажиллагаагүй үеийн техникийн үзүүлэлтийн өгөгдөл.

91.219. Үйл ажиллагааны хязгаарлалт болон ослын төхөөрөмжийн мэдлэг

Нислэг эхлэхийн өмнө агаарын хөлгийн нисгэгч дараах шаардлагыг хангасан байна:

(1)     тухайн агаарын хөлгийн нислэгийн заавартай танилцсан байх;

(2)     тухайн агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн, эсхүл Даргын тогтоосон үйл ажиллагааны хязгаарлалтыг багтаасан зурагт хуудас, жагсаалт, хэрэглэлийн тэмдэглэгээ, эсхүл түүний бүрдлийг мэддэг байх;

(3)     агаарын хөлөгт суурилуулсан ослын төхөөрөмжийг ажиллуулж чаддаг байх;

(4)     багийн аль гишүүн ослын төхөөрөмжийг ажиллуулахаар томилогдсоныг мэддэг байх;

(5)     онцгой нөхцөлийн үед ослын төхөөрөмжийг хэрэглэх журамтай танилцсан байх.

91.221. Нислэгийн төхөөрөмж болон үйл ажиллагааны мэдээлэл

(a)     Агаарын хөлгийн дарга, дараах төхөөрөмж болон мэдээлэл нь хүчинтэй бөгөөд шаардлага хангасан, тухайн агаарын хөлгийн нисэх багийн гишүүд хэрэглэхэд боломжтой болохыг бататгах үүрэгтэй:

(1)     цаг хугацааг зөв заах хэрэглэл;

(2)     холбогдох нислэгийн зураг;

(3)     IFR нислэгийн үйл ажиллагааны хувьд, холбогдох нислэгийн замын дагуух, терминал бүсийн, ойртолтын, хэрэглэлийн ойртолтын болон нисэн гарах нислэгийн зураг;

(4)     шөнийн үйл ажиллагааны хувьд, нисэх багийн гишүүдэд зориулсан гар чийдэн.

(b)     Энэ зүйлийн (а)-д зааснаас гадна, MCTOW нь 5700 кг-аас дээш жинтэй, эсхүл 10, эсхүл түүнээс дээш гэрчилгээжсэн зорчигчийн суудлын багтаамжтай агаарын хөлгийн дарга нь тухайн агаарын хөлгийн нислэгийн зааварт заасны дагуу нислэгийн хэвийн болон онцгой нөхцөлийн үед хэрэглэх бүхээгийн шалгах хуудсыг нисэх багийн гишүүд хэрэглэдэг болохыг бататгах үүрэгтэй.

91.223. Аэродром дээр болон түүний ойролцоох нислэгийн үйл ажиллагаа

(a)     Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, аэродром дээр, эсхүл түүний ойролцоо үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисэх онгоцны нисгэгч дараах үүрэгтэй:

(1)     мөргөлдөхөөс сэргийлэх зорилгоор бусад аэродромын нислэгийн хөдөлгөөнийг ажиглах;

(2)     НХУ өөрөөр зөвшөөрсөн, эсхүл зааварчилгаа өгснөөс бусад тохиолдолд, бусад агаарын хөлгийн үйлдэж байгаа аэродромын нислэгийн хөдөлгөөний хайрцагт нийцүүлэх, эсхүл зай барих;

(3)     дараахаас бусад тохиолдолд, Монгол Улсын AIP хэвлэн нийтэлсэн аэродромд буухаар ойртолт үйлдэх үед болон хөөрсний дараа зүүн гар тийш эргэж аэродромын нислэгийн хөдөлгөөний хайрцгаар нислэг үйлдэх:

(i)       тухайн нисгэгчид НХУ өөрөөр зөвшөөрсөн, эсхүл зааварчилгаа өгсөн байх; эсхүл

(ii)     ашиглаж байгаа ХБЗ-ны хувьд, Монгол Улсын AIP-д хэвлэн нийтэлсэн IFR-ийн журам нь баруун гарын эргэлт болон буухаар ойртолт үйлдэх, эсхүл хөөрөлтийг хэрэглэлийн журмын дагуу үйлдэхийг заасан байх;

(4)     хэрэв Монгол Улсын AIP-д хэвлэн нийтэлсэн аэродромын дэлгэрэнгүй мэдээлэлд тухайн ашиглаж байгаа ХБЗ-д баруун гарын аэродромын нислэгийн хөдөлгөөний хайрцаг заасан бол дараахаас бусад тохиолдолд, AIP-д хэвлэн нийтэлсэн аэродромд буухаар ойртолт үйлдэх үед болон хөөрөлт үйлдсэний дараа баруун гар тийш эргэж аэродромын нислэгийн хөдөлгөөний хайрцгаар нислэг үйлдэх:

(i)       тухайн нисгэгчид НХУ өөрөөр зөвшөөрсөн, эсхүл зааварчилгаа өгсөн байх; эсхүл

(ii)     ашиглаж байгаа ХБЗ-ны Монгол Улсын AIP-д хэвлэн нийтэлсэн IFR-ийн журамд зүүн гарын эргэлт болон буухаар ойртолт үйлдэх, эсхүл хөөрөлт үйлдэхийг хэрэглэлийн журмын дагуу гүйцэтгэдэг байхыг заасан байх;

(5)     НХУ өөрөөр зөвшөөрсөн, эсхүл зааварчилгаа өгснөөс бусад тохиолдолд, тухайн аэродромын нислэгийн хөдөлгөөний тусгай журмыг дагаж мөрдөх.

(b)     Энэ зүйлийн (a)(3), (a)(4) болон (a)(5) нь 91.703-ын дагуу агаарын хөлгөөр нисэх спортын арга хэмжээнд оролцож байгаа хөлгийн даргад хамаарахгүй.

(c)     Энэ зүйлийн (a)(3), (a)(4)-ийг үл харгалзан, дараах тохиолдолд, Монгол Улсын AIP-д хэвлэн нийтэлсэн аэродромоос ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн дарга нь буухаар ойртолт үйлдэх үед, эсхүл хөөрсний дараа аль ч чиглэлд эргэлт хийж болно, хэрэв:

(1)     тухайн аэродром нь аэродромын удирдлагын үйлчилгээгүй бол;

(2)     Зураг 1-д үзүүлсэн аэродромын газрын дохиог ашиглаж байгаа ХБЗ-ны дагуу байрлуулсан бол;

(3)     бусад аэродромын нислэгийн хөдөлгөөнтэй зөрчилдөөгүй бол.

(d)     Энэ зүйлийн (b), (c)-г харгалзан, аэродром дээр, эсхүл түүний ойролцоо үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисдэг тэрэгний дарга нь энэ зүйлийн (а)-г дагаж мөрдөх, эсхүл тухайн аэродром дээр, эсхүл түүний ойролцоо үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисэх онгоц ашигладаг аэродромын нислэгийн хөдөлгөөний хайрцгаас зай барих үүрэгтэй.

 Зураг 1. ХАА-н үйл ажиллагааны аэродромын газрын дохио

91.225. НХҮ-тэй аэродром дахь үйл ажиллагаа

(a)     Аэродромын удирдлагын үйлчилгээ нь ажиллагаатай байгаа аэродромд, эсхүл түүний ойролцоо үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн дарга дараах үүрэгтэй:

(1)     НХУ өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, аэродромын удирдлагын үйлчилгээтэй тогтоосон давтамжаар хоёр талын радио холбоог хадгалах;

(2)     нислэгийн дараах үе шат эхлэхээс өмнө аэродромын удирдлагын үйлчилгээнээс НХУ-ын зөвшөөрөл авах:

(i)       маневрын талбайн аливаа хэсэгт явгалах; эсхүл

(ii)     тухайн аэродромын ХБЗ, эсхүл хэлипортоос хөөрөлт, эсхүл буулт үйлдэх; эсхүл

(iii)    удирдлагын зоонд орох.

(b)     Аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээ нь ажиллагаатай байгаа аэродромд, эсхүл түүний ойролцоо нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн дарга дараах үүрэгтэй:

(1)     хэрэв агаарын хөлгийг радио холбоогоор тоноглосон бол тухайн үйлчилгээний нэгжтэй тогтоосон давтамжаар хоёр талын радио холбоог хадгалж байх;

(2)     нислэгийн дараах үе шат эхлэхээс өмнө, тухайн аэродромыг ашиглах зорилгоо тухайн үйлчилгээний нэгжид мэдэгдэх:

(i)       маневрын талбайн аливаа хэсэгт явгалах; эсхүл

(ii)     тухайн аэродромын ХБЗ, эсхүл хэлипортоос хөөрөлт, эсхүл буулт үйлдэх; эсхүл

(iii)    тухайн аэродромын нислэгийн хөдөлгөөний хайрцагт нэгдэж орох.

(c)     Аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээ нь ажиллагаатай байгаа аэродромд, эсхүл түүний ойролцоо радио холбоогоор тоноглоогүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн дарга нь дараах нислэгийн үе шат эхлэхээс өмнө, тухайн аэродромыг ашиглах зорилгоо үйлчилгээний нэгжид мэдэгдэх үүрэгтэй:

(1)     маневрын талбайн аливаа хэсэгт явгалах;

(2)     тухайн аэродромын нислэгийн хөдөлгөөний хайрцагт орох.

91.227. Бусад агаарын хөлгийн ойролцоох нислэгийн үйл ажиллагаа

Нисгэгч агаарын хөлгөөр дараах байдлаар үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     бусад агаарын хөлөгтэй мөргөлдөх аюул үүсгэхээр хэт ойртох; эсхүл

(2)     тухайн жагсаалын нислэгт оролцож байгаа бусад агаарын хөлгийн даргатай урьдчилан зохицуулалт хийснээс бусад тохиолдолд, жагсаалын нислэгт оролцох; эсхүл

(3)     энэ хэсгийн (2)-ын шаардлага хангасан бөгөөд тухайн нисгэгч дараах үйл ажиллагаа гүйцэтгэдэг байхаас бусад тохиолдолд, хөлс, эсхүл шан урамшуулалтай зорчигч тээвэрлэж байх үед жагсаалын нислэгт оролцох:

(i)       шүхэр хаях агаарын хөлгийн үйл ажиллагаа; эсхүл

(ii)     ИНД-115-ийн дагуу Даргын олгосон гэрчилгээний эрхийн хүрээнд гүйцэтгэж байгаа чөлөөт нисэхийн жагсаалын нислэгийн үйл ажиллагаа.

91.229. Хөдөлгөөний давуу эрхийн дүрэм

(a)     Агаарын хөлгийн нисгэгч:

(1)     цаг агаарын нөхцөл тохиромжтой үед IFR, эсхүл VFR-ийн дагуу нислэг үйлдэж байгаагаас үл хамааран, бусад агаарын хөлгийг харах болон түүнээс зайлсхийх зорилгоор ил харааны ажиглалтыг тогтмол хийж байх үүрэгтэй;

(2)     хөдөлгөөний давуу эрхтэй байгаа бол чиглэл болон хурдаа хадгалах үүрэгтэй, гэхдээ ACAS resolution advisory-т суурилсан мөргөлдөхөөс зайлсхийх маневрыг багтаасан арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөхгүй;

(3)     өөр агаарын хөлөгт зам тавьж өгөх үүрэгтэй бол дагалдах хуйлралын нөлөөг тооцон тухайн агаарын хөлгөөс хангалттай зайтай гүйцэж түрүүлэхээс бусад тохиолдолд, бусад агаарын хөлгийн дээгүүр, доогуур, эсхүл урдуур гүйцэж түрүүлэхээс зайлсхийх үүрэгтэй.

(b)     Өөр агаарын хөлөг эгц урдаас нь, эсхүл бараг урдаас нь ойртож байгаа үед агаарын хөлгийн нисгэгч чиглэлээ баруун гар тийш өөрчлөх үүрэгтэй.

(c)     Дараахаас бусад тохиолдолд, нисгэгч нь баруун гар талаас өөр агаарын хөлөг ойролцоогоор ижил түвшинд огтлолцож байгаа агаарын хөлөгт зам тавьж өгөх үүрэгтэй:

(1)     хөдөлгүүртэй, агаараас хүнд агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисгэгч нь дирижабль, глайдер болон агаарын бөмбөлөгт зам тавьж өгөх үүрэгтэй байх;

(2)     дирижаблиар үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисгэгч нь глайдер болон агаарын бөмбөлөгт зам тавьж өгөх үүрэгтэй байх;

(3)     глайдераар үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисгэгч нь агаарын бөмбөлөгт зам тавьж өгөх үүрэгтэй байх;

(4)     хөдөлгүүртэй агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисгэгч нь бусад агаарын хөлөг, эсхүл аливаа биетийг чирж байгаа агаарын хөлөгт зам тавьж өгөх үүрэгтэй байх;

(5)     бүх агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисгэгч нь шүхэрт зам тавьж өгөх үүрэгтэй байх.

(d)     Бусад агаарын хөлгийг гүйцэж түрүүлж байгаа агаарын хөлгийн нисгэгч, хэрэв гүйцэгдэж байгаа агаарын хөлгөөс зайлсхийх эргэлт шаардлагатай бол тухайн агаарын хөлгийг бүрэн гүйцэж түрүүлж, зайтай болох хүртэл чиглэлээ баруун гар тийш өөрчлөх үүрэгтэй.

(e)     Энэ зүйлийн (d)-ийн зорилгоор, гүйцэж түрүүлж байгаа агаарын хөлөг гэж урдаа байгаа агаарын хөлгийн ар талаас тэгш хэмтэй 70°-аас бага өнцгөөр ойртож байгаа агаарын хөлгийг хэлнэ.

(f)       Нислэгт, эсхүл гадаргуу дээр байгаа агаарын хөлгийн нисгэгч дараах үүрэгтэй:

(1)     буулт үйлдэхээр ойртолтын төгсгөлийн үе шатанд байгаа, эсхүл буулт үйлдэж байгаа агаарын хөлөгт зам тавьж өгөх;

(2)     тухайн агаарын хөлөг нь буулт үйлдэхээр зорилгоор аэродромд ойртолт үйлдэж байгаа 2, эсхүл түүнээс дээш агаараас хүнд агаарын хөлгийн нэг бол нам түвшинд байгаа агаарын хөлөгт зам тавьж өгөх;

(3)     буулт үйлдэхээр ойртолтын төгсгөлд байгаа бусад агаарын хөлгийн урдуур хөндлөн гарах, эсхүл тухайн агаарын хөлгийг гүйцэж түрүүлэхийн тулд энэ хэсгийн (2)-т заасан хөдөлгөөний давуу эрхийг эдлэхгүй байх;

(g)     Хэрэв бусад агаарын хөлөгтэй мөргөлдөх бодит эрсдэл байгаа бол, тухайн агаарын хөлгийн нисгэгч хөөрөлт үйлдэхгүй байх үүрэгтэй.

(h)     Аэродромын маневрын талбайд явгалж байгаа агаарын хөлгийн нисгэгч дараах үүрэгтэй:

(1)     буулт, хөөрөлт үйлдэж байгаа, эсхүл хөөрөх гэж байгаа агаарын хөлөгт зам тавьж өгөх;

(2)     2 агаарын хөлөг эгц урдаасаа, эсхүл бараг урдаасаа ойртож байгаа үед зогсох, эсхүл боломжтой бүх тохиолдолд, чиглэлээ баруун тийш тухайн агаарын хөлгөөс хангалттай зайтай байхаар өөрчлөх;

(3)     2 агаарын хөлөг огтлолцох чиглэлд явгалж байгаа үед, тухайн нисгэгчийн баруун гар талд байгаа бусад агаарын хөлөгт зам тавьж өгөх;

(4)     бусад агаарын хөлгийг гүйцэж түрүүлж байгаа үед, гүйцэгдэж байгаа агаарын хөлөгт зам тавьж өгөх ба хангалттай зай барих.

(i)        Агаарын хөлгийн нисгэгч аюул тулгарсан агаарын хөлөгт зам тавьж өгөх үүрэгтэй.

91.231. Усан дээгүүрх үйл ажиллагааны хөдөлгөөний давуу эрхийн дүрэм

Усан дээгүүр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн нисгэгч далайд мөргөлдөхөөс сэргийлэх олон улсын дүрмийн (International Regulations for Preventing Collisions at Sea) шаардлагыг дагаж мөрдөнө.

91.233. Агаарын хөлгийн гэрэл

(a)     Агаарын хөлгийн нисгэгч дараах үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     навигацийн (position) гэрлийг асааснаас бусад тохиолдолд, шөнийн цагаар агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэх; эсхүл

(2)     тухайн агаарын хөлөг нь далайд мөргөлдөхөөс сэргийлэх олон улсын дүрэмд заасан гэрэлтүүлгийн шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, агаарын хөлгийг усан дээр шөнийн цагаар аргамжих, эсхүл шилжүүлэх; эсхүл

(3)     мөргөлдөхөөс сэргийлэх систем нь ажиллагаатай байхаас бусад тохиолдолд, F Бүлэгт мөргөлдөхөөс сэргийлэх гэрлийн системээр тоноглосон байхыг шаардсан агаарын хөлгөөр шөнийн цагаар үйл ажиллагаа гүйцэтгэх.

(b)     Дараахаас бусад тохиолдолд, аливаа этгээд агаарын хөлгийн үйл ажиллагаанд ашигладаг аэродромын маневрын талбайд шөнийн цагаар агаарын хөлгийг байрлуулахгүй, эсхүл шилжүүлэн хөдөлгөхгүй байх үүрэгтэй:

(1)     агаарын хөлгийг харагдахуйц тод гэрэлтүүлсэн байх; эсхүл

(2)     агаарын хөлөг навигацийн (position) гэрлээ асаасан байх; эсхүл

(3)     агаарын хөлөг нь саадын (obstruction) гэрлээр тоноглосон талбайд байх.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(c)     Энэ зүйлийн (a)(3)-ыг үл харгалзан, хэрэв нисгэгч үйл ажиллагааны нөхцөлөөс шалтгаалан тухайн системийг унтраах нь аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцнэ гэж тогтоосон бол агаарын хөлгийн нисгэгчийг мөргөлдөхөөс сэргийлэх гэрлийн системийг асаахыг шаардахгүй.

91.235. Эд зүйл хаях

Эд зүйл хаях нь хүн, эсхүл өмч хөрөнгөд аюул учруулахгүй болохыг бататгах хангалттай арга хэмжээ авснаас бусад тохиолдолд, агаарын хөлгийн нисгэгчид нислэгийн үед агаарын хөлгөөс аливаа эд зүйл хаяхыг зөвшөөрөхгүй.

91.237. Агаарын хөлгийн хурд

(a)     Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, нисгэгч AMSL 3000 м-ээс (10 000 ft) доош түвшинд, дараах тохиолдолд 460 км-аас (250 kts) их хэрэглэлийн хурдтайгаар агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     тухайн агаарын хөлөг D, Е, F, эсхүл G-ангиллын агаарын зайд IFR-аар нислэг үйлдэж байгаа үед; эсхүл

(2)     тухайн агаарын хөлөг С, D, Е, F, эсхүл G-ангиллын агаарын зайд VFR-аар нислэг үйлдэж байгаа үед.

(b)     Дараах тохиолдолд энэ зүйлийн (а) хэсэг хамаарахгүй:

(1)     тухайн агаарын хөлгийн минимум аюулгүй хурдыг нислэгийн ашиглалтын зааварт 460 км/ц-аас (250 kts) дээш тогтоосон бөгөөд тухайн агаарын хөлөг минимум аюулгүй хурдаар нислэг үйлдэж байгаа бол; эсхүл

(2)     тухайн агаарын хөлөг 91.703-т заасны дагуу нисэх спортын арга хэмжээнд оролцож байгаа бол.

91.239. Алтиметрийн тохируулга

(a)     Агаарын хөлгийн нисгэгч тухайн агаарын хөлгийн аяллын түвшин, эсхүл нислэгийн түвшнийг дараах шаардлагын дагуу тохируулсан алтиметрийн заалтын дагуу хадгалах үүрэгтэй:

(1)     нислэгийн түвшин 4500 м (FL150), эсхүл түүнээс дээш үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үед, алтиметрийг 1013.2 hPa (760 мм м.у.б) шилжүүлэх;

(2)     3900 м (13 000 ft), эсхүл түүнээс доош үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үед, алтиметрийг тухайн аэродромын QNH тохируулгад, эсхүл тухайн бүсийн QNH зооны тохируулгад шилжүүлэх;

(3)     3900 м-ээс (13 000 ft) нислэгийн түвшин 4500 м-ийн (FL150) хооронд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үед, алтиметрийг НХУ-ын нэгжээс зөвлөсний дагуу холбогдох бүсийн QNH зооны тохируулгад шилжүүлэх.

(b)     Өндөр авч байгаа, эсхүл өндөр алдаж байгаа агаарын хөлгийн нисгэгч алтиметрийг дараах шаардлагын дагуу тохируулах үүрэгтэй:

(1)     3900 м-ээс (13 000 ft) дээш өндөр авах үед, алтиметрийг 1013.2 hPa(760 мм м.у.б) шилжүүлэх;

(2)     нислэгийн түвшин 4500 м-ээс (FL150) доош өндөр алдах үед, алтиметрийг тухайн бүсийн QNH зооны тохируулгад, эсхүл тухайн аэродромын QNH тохируулгад шилжүүлэх.

91.241. НХУ-ын зөвшөөрөл болон зааварчилгааг биелүүлэх

(a)     ИНД-71-ийн дагуу тогтоосон удирдлагын бүс, эсхүл удирдлагын зоонд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн нисгэгч дараах үүрэгтэй:

(1)     ACAS resolution advisory, эсхүл GPWS, эсхүл TAWS alert-ын дагуу маневр хийж байхаас бусад тохиолдолд, тухайн удирдлагын бүс, эсхүл удирдлагын зооныг хариуцсан НХУ-ын нэгжээс өгсөн зөвшөөрөл, эсхүл зааварчилгааг дагаж мөрдөх;

(2)     агаарын хөлгийн аюулгүй үйл ажиллагааны зорилгоор НХУ-ын зөвшөөрөл, эсхүл зааварчилгаанаас хазайх шаардлага гарсан тохиолдолд, НХУ-д нэн даруй мэдэгдэх.

(b)     Хэрэв НХУ-ын зөвшөөрөл, эсхүл зааварчилгааг дагаж мөрдөх нь энэ Дүрмийн заалтыг зөрчих шалтгаан болох бол, агаарын хөлгийн нисгэгчид түүнийг дагаж мөрдөхийг шаардахгүй.

(c)     Энэ зүйлийн (b)-гийн дагуу НХУ-ын зөвшөөрөл, эсхүл зааварчилгааг дагаж мөрдөхгүй байх сонголт хийсэн агаарын хөлгийн нисгэгч холбогдох НХУ-ын нэгжид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

91.243. НХУ-ын гэрлэн дохио

Агаарын хөлгийн нисгэгч бүр, Хүснэгт 1-д заасан НХУ-ын гэрлэн дохиогоор өгсөн зөвшөөрөл, эсхүл зааварчилгааг дагаж мөрдөнө.

Хүснэгт 1. НХУ-ын гэрлэн дохио

Гэрлэн дохио

Нислэгт байгаа агаарын хөлөг

Газарт байгаа агаарын хөлөг

Үргэлжилсэн ногоон гэрэл

Буухыг зөвшөөрсөн

Хөөрөхийг зөвшөөрсөн

Үргэлжилсэн улаан гэрэл

Бусад агаарын хөлөгт зам тавьж өгөөд, хүлээх бүсэд нислэгийг үргэлжлүүл

Зогс

Анивчсан ногоон гэрэл

Буулт үйлдэхээр буцаж эргэ (буугаад явгалах зөвшөөрлийг тухайн үед нь өгнө)

Явгалахыг зөвшөөрсөн.

Анивчсан улаан гэрэл

Аэродром аюултай, бууж болохгүй

Ашиглаж байгаа буултын талбайгаас зайтай явгалалт үйлд

Анивчсан цагаан гэрэл

Энэ аэродром дээр буугаад, апронд оч

Аэродром дээрх гарааны цэг рүү буц

Улаан, ногоон гэрэл ээлжлэн анивчих

Аюултай, анхааралтай бай

Аюултай, анхааралтай бай

91.245. Хяналттай агаарын зай дахь нислэгийн үйл ажиллагаа

(a)     Энэ зүйлийн (e), (f)-д зааснаас бусад тохиолдолд, агаарын хөлгийн дарга удирдлагын бүс, эсхүл удирдлагын зоонд нэвтрэхийн өмнө НХУ-аас зөвшөөрөл аваагүй бол ИНД-71-ийн дагуу тогтоосон удирдлагын бүс, эсхүл удирдлагын зоонд нэвтрэхгүй байх үүрэгтэй.

(b)     Агаарын хөлгөөр A-ангиллын агаарын зайд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга нь дараах үүрэгтэй:

(1)     тухайн агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэх;

(2)     A-ангиллын агаарын зайг хариуцсан НХУ-ын нэгж өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, НХУ-ын нэгжтэй холбогдох давтамжаар хоёр талын радио холбоог хадгалж байх.

(c)     НХУ-ын нэгж өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, дараах ангиллын агаарын зайд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн дарга нь холбогдох агаарын зайг хариуцсан НХУ-ын нэгжтэй холбогдох давтамжаар хоёр талын радио холбоог хадгалж байх үүрэгтэй:

(1)     B, С, эсхүл D-ангиллын агаарын зайд;

(2)     IFR-ийн дагуу E-ангиллын агаарын зайд.

(d)     Хэрэв өөр өөр ангиллын агаарын зай хоорондоо давхацсан бол үндсэн түвшинд нисэж байгаа нисгэгч аль бага хязгаарлалттай агаарын зайн ангиллын шаардлагыг дагаж мөрдөж болно.

(e)     Агаарын хөлгөөр VFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисгэгч нь ИНД-71-ийн дагуу Е-ангиллын хяналттай агаарын зайд нэвтрэхдээ НХУ-аас зөвшөөрөл авах шаардлагагүй.

(f)       Тухайн удирдлагын бүс, эсхүл удирдлагын зоонд НХУ-ын үйлчилгээ үзүүлээгүй байх цаг хугацаанд удирдлагын бүс, эсхүл удирдлагын зоонд байгаа агаарын зай нь G-ангиллын хяналтгүй агаарын зай болно.

91.246. RNP тогтоосон агаарын зай дахь нислэгийн үйл ажиллагаа

(a)     Дараахаас бусад тохиолдолд, аливаа этгээд Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгөөр RNP тогтоосон агаарын зайд үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     энэ дүрмийн дагуу баталсан агаарын хөлөг болон навигацийн системд тохирсон бүх нэмэлт өөрчлөлтийг багтаасан RNP үйл ажиллагааны журмын заавар тухайн агаарын хөлөгт бэлэн байх;

(2)     батлагдсан зааварт заасан журам, зааварчилгаа болон хязгаарлалтын дагуу RNP тогтоосон агаарын зайд үйл ажиллагаа гүйцэтгэдэг байх;

(3)     91.519-ийн дагуу RNP үйл ажиллагаанд шаардсан хэрэглэл болон төхөөрөмжид батлагдсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу үзлэг шалгалт болон үйлчилгээ хийсэн байх;

(4)     нисэх багийн гишүүд дараах сэдвээр хангалттай мэдлэгтэй ба түүнтэй бүрэн танилцсан байх:

(i)       тухайн агаарын хөлөг;

(ii)     агаарын хөлгийн навигацийн систем;

(iii)    холбогдох нөөц журмыг багтаасан нислэгт хэрэглэх журам;

(5)     хөлгийн дарга бүр, RNP үзүүлэлт нь төлөвлөсөн нислэгийн зам болон бусад нөөц нислэгийн замын шаардлагыг хангаж байгаа ба тухайн агаарын хөлөг, түүний навигацийн системийн аль алиныг RNP үйл ажиллагаанд ашиглахыг Дарга зөвшөөрсөн болохыг бататгадаг байх;

(6)     тухайн нислэгийн төлөвлөгөөний 10-р зүйлд дараах мэдээллийг багтаасан нислэгийн төлөвлөгөөг холбогдох НХҮ-ний нэгжид хүргүүлсэн байх:

(i)       "R" үсэг, тухайн агаарын хөлгийг RNP үйл ажиллагаанд зөвшөөрсөн болохыг харуулж байгаа тохиолдолд;

(ii)     "G" үсэг, тухайн агаарын хөлгийг зөвшөөрөгдсөн GNSS-ийн чадвартай байхаар тоноглосон болохыг харуулж байгаа тохиолдолд.

(b)     RNP үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь RNP үйл ажиллагааны журмын зааврын хүчинтэй хувийг түүний үйл ажиллагааны үндсэн баазад хадгалах ба Даргын шаардсан үед шалгуулахад бэлэн байлгах үүрэгтэй.

(c)     RNP үйл ажиллагааны журмын зааврыг батлуулах, эсхүл батлагдсан RNP үйл ажиллагааны журмын зааварт нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт гаргагч нь санал болгож байгаа заавар, эсхүл нэмэлт өөрчлөлтийг Даргад хүргүүлэх үүрэгтэй.

(d)     Дарга RNP үйл ажиллагааны журмын заавар, эсхүл батлагдсан RNP үйл ажиллагааны журмын зааврын нэмэлт өөрчлөлтийг баталж болно.

(e)     RNP үйл ажиллагааны журмын заавар нь дараах мэдээллийг агуулсан байх ёстой:

(1)     үйл ажиллагаа эрхлэгчийн нэр;

(2)     RNP үйл ажиллагаа гүйцэтгэх агаарын хөлгийн бүртгэл, хийц болон загвар;

(3)     RNP үйл ажиллагаа гүйцэтгэх агаарын хөлгийн навигацийн системийн төрөл, үйлдвэрлэгч болон загвар;

(4)     дараах журмыг багтаасан техник үйлчилгээний хөтөлбөр:

(i)       тухайн үйл ажиллагаанд шаардлагатай RNP үзүүлэлтийг хадгалж байгааг бататгах үечлэлтэйгээр, 91.519-д шаардсан RNP үйл ажиллагааны хэрэглэл болон төхөөрөмжийн хэсэг бүрд тест болон үзлэг шалгалт хийх;

(ii)     техник үйлчилгээний бүртгэлд хугацаа, нисэн гарах аэродром, нисэн очих нисэх буудал болон хэрэглэл, эсхүл төхөөрөмжийн доголдлоос шалтгаалан RNP үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг зогсоосон шалтгааныг бүртгэх;

(5)     дараах үйл ажиллагаатай холбоотой журам болон зааварчилгаа:

(i)          төхөөрөмжийн доголдолтой ажиллагаа, эсхүл үйл ажиллагааны алдаанаас шалтгаалсан навигацийн томоохон алдааг багасгах;

(ii)         НХУ-ын зөвшөөрсөн нислэгийн замаас санамсаргүй хазайхаас сэргийлэх зорилгоор навигацийн алдааг хангалттай хугацааны өмнө таньж тогтоох харьцуулан шалгах журмыг багтаасан, нислэгийн үед нягтлан шалгах;

(iii)       RNP тогтоосон агаарын зайн нислэгийн үйл ажиллагааны үед шаардлагатай RNP үзүүлэлт хадгалагдаж байгааг бататгах зорилгоор навигацийн системийг шинэчлэх;

(iv)      RNP тогтоосон агаарын зайн RNP системийн максимум зөвшөөрөгдөх хазайлт;

(v)        RNP шалгуурыг хангах цагийн хязгаарлалтыг тооцох;

(vi)      хэрэглэл болон төхөөрөмжийн татгалзлыг анхааруулах систем;

(vii)     системийн татгалзал;

(viii)   найдвартай ажиллагааны болон техникийн үзүүлэлтийн өгөгдлийг цуглуулах, хянах тогтолцоо;

(ix)      Даргын шаардлагатай гэж үзсэн бусад журам, зааварчилгаа болон хязгаарлалт.

(f)       Энэ зүйлийн (a), (b), (c) болон (e) шаардсан журмын зааврыг ИНД-119-ийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчээс шаардсан үйл ажиллагааны журамд зааж болно.

(g)     Хөлгийн дарга нь дараах үүрэгтэй:

(1)     НХУ зөвшөөрснөөс бусад тохиолдолд, 2 бие даасан LRNS нь дараах нөхцөлд бүрэн ажиллагаатай байгааг бататгах:

(i)       RNP тогтоосон агаарын зайд орохоос 30 минутын өмнө;

(ii)     RNP тогтоосон агаарын зайд орох үед;

(2)     RNP тогтоосон агаарын зайд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үед, эсхүл түүнд нэвтрэхээс өмнө 30 минутын дотор:

(i)       тухайн агаарын хөлөг RNP шалгуурыг хангаж чадахгүй болсон бол НХУ-д мэдэгдэх;

(ii)     тухайн агаарын хөлөг нь ганц LRNS-ээр нислэг үйлдэж байгаа бол НХУ-д мэдэгдэх;

(iii)    хэрэв НХУ-тай холбоо барих боломжгүй бол ICAO Doc 7030 Regional Supplementary Procedures заасан нөөц журмын дагуу үйл ажиллагааг үргэлжлүүлэх.

91.247. Транспондер болон өндрийн түвшнийг мэдээлэх төхөөрөмж ашиглах

/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

“(a) Монгол Улсын FIR-д ИНД-71-ийн дагуу тогтоосон, 8850 м-ээс (FL290) дээш А-ангиллын агаарын зайд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн дарга НХУ өөрөөр зөвшөөрсөн, эсхүл зааварчилгаа өгснөөс бусад тохиолдолд транспондерыг ADS-B өгөгдлийн горимд ажиллуулах үүрэгтэй.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан./

(1)     транспондерыг дараах горимд ажиллуулах:

(i)       Mode A, эсхүл Mode C; эсхүл

(ii)     Mode S, хэрэв агаарын хөлгийг Mode S төхөөрөмжөөр тоноглосон ба энэ зүйлийн (b)-д заасан өөрийн Mode S кодтой бол;

(2)     хэрэв энэ хэсгийн (3)-т хамааралтай байх, эсхүл Mode S төхөөрөмж ажиллагаатай байхаас бусад тохиолдолд, транспондер SSR-ыг дараах кодод тохируулах:

(i)       НХУ-аас тухайн нислэгт оноосон код; эсхүл

(ii)     хэрэв НХУ-аас код оноогоогүй бол Хүснэгт 2-ын дагуу;

(3)     нислэгийн үед онцгой нөхцөл үүссэн, радио холбоо алдагдсан, эсхүл хууль бус үйлдэлд өртсөн үед, транспондерыг Хүснэгт 3-ын дагуу холбогдох кодод тохируулна.

(b)     Тухайн агаарын хөлөг бүртгэгч Улсаас олгосон онцгой Mode S код дамжуулдаг байхаас бусад тохиолдолд агаарын хөлгийн дарга Mode S транспондер төхөөрөмжийг ажиллуулахгүй байх үүрэгтэй.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(c)     Хяналттай агаарын зайн транспондер шаардлагатай агаарын зайд ажиллагаагүй транспондертэй агаарын хөлгөөр нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхээр төлөвлөж байгаа агаарын хөлгийн дарга тухайн агаарын зайг хариуцсан холбогдох НХУ-ын нэгжээс агаарын зайд нэвтрэх НХУ-ын тусгай зөвшөөрлийг авах үүрэгтэй.

(d)     Агаарын хөлгөөр транспондер шаардлагатай хяналттай агаарын зайд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга нь тухайн агаарын зайг хариуцсан НХУ-ын нэгжид транспондер төхөөрөмжийн татгалзал, эсхүл хэсэгчилсэн татгалзлыг нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(e)     НХУ өөрөөр шаардсанаас бусад тохиолдолд, жагсаалын нислэгт байгаа агаарын хөлгийн зөвхөн нэг нь энэ зүйлийн (а), эсхүл (b)-гийн дагуу транспондер ажиллуулах шаардлагатай.

 /Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

Хүснэгт 2. Агаарын зайн SSR код

Нислэг үйлдэх дүрэм

Агаарын хөлгийн үйл ажиллагааны төрөл

SSR код

VFR

Гал унтраах болон судалгааны (reconnaissance) ажилд оролцож байгаа агаарын хөлөг

0111

IFR

Бүх агаарын хөлөг

2000

VFR

Бүх агаарын хөлөг - Хяналттай аэродромд аэродромын нислэгийн хөдөлгөөний хайрцгаар нислэг үйлдэж байгаа үед

2200

VFR

Зэвсэгт хүчний нисэх онгоцноос бусад нисэх онгоц

1200

VFR

Глайдер, эсхүл бөмбөлөг

1300

VFR

Тогтоосон ерөнхий зориулалтын нисэхийн бүсэд байгаа хөдөлгүүртэй агаарын хөлөг

1400

VFR

Зэвсэгт хүчний нисдэг тэрэгнээс бусад нисдэг тэрэг

1500

VFR

Зэвсэгт хүчний нисэх онгоц

6000

VFR

Зэвсэгт хүчний нисдэг тэрэг

6500

 

 

Хүснэгт 3. Онцгой нөхцөлийн SSR код

Хэрэг явдал

SSR Код

Хууль бус үйлдэл

7500

Радио холбоо алдагдах

7600

НХУ-аас код өгөөгүй үеийн нислэгийн онцгой нөхцөл

7700

91.249. Агаарын хөлгийн дуудлага

(a)     Хэрэв ИНД-ийн дагуу радио-холбоо барих шаардлагатай бол, Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгийн дарга нь дараах аль нэг радио-холбооны дуудлагыг ашиглах үүрэгтэй:

(1)     тухайн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэх байгууллагад Даргын олгосон радио-холбооны оноосон кодын араас нислэгийн дугаар; эсхүл

(2)     тухайн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэх байгууллагад Даргын олгосон радио-холбооны оноосон кодын араас агаарын хөлгийн бүртгэлийн дугаарын 4 тоо; эсхүл

(3)     тухайн агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн нэр, эсхүл агаарын хөлгийн загвар болон агаарын хөлгийн бүртгэлийн дугаарын 4 тоо.

(b)     Энэ зүйлийн (a)(2)-ыг үл харгалзан, хөлгийн дарга нь холбогдох НХҮ-ний нэгжтэй хоёр талын радио холбоо тогтоосны дараа, тухайн агаарын хөлгийн бүртгэлийн дугаарын 4 тооноос бүрдсэн, товчилсон дуудлагыг хэрэглэж болно.

(c)     Энэ зүйлийн (а)(1), (2)-т заасан дуудлагыг Дарга зөвхөн дараах зорилгоор ашиглахаар олгож болно:

(1)     дараах үйл ажиллагааг гүйцэтгэдэг ИНД-119, эсхүл ИНД-129-ийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч:

(i)       тогтмол агаарын тээврийн үйлчилгээ; эсхүл

(ii)     ЭХАТ нислэг; эсхүл
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(iii)    эмнэлгийн шилжүүлэх, эсхүл яаралтай тусламжийн нислэг;

(2)     цагдаагийн даргын зөвшөөрсөн нислэг үйлдэж байгаа агаарын хөлөг.

(d)     Радио-холбооны оноосон кодын зөвшөөрөл авах хүсэлт гаргагч нь тухайн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын нэр болон зохих төлбөрийн баримтыг Даргад бичгээр хүргүүлэх үүрэгтэй.

91.251 Ашиглалтын цаг бүртгэгчийн ажиллагаа

Аливаа этгээд нь 91.509(b)-гийн дагуу агаарын хөлөгт суурилуулсан байхыг шаардсан автомат ашиглалтын цаг бүртгэгчийн үйл ажиллагааг өөрчилж гэмтээхгүй байх үүрэгтэй.

D Бүлэг - Ил харааны нислэгийн дүрэм

91.301. VFR-ийн цаг уурын минима

(a)     Энэ зүйлийн (b), (c) болон 91.303-т зааснаас бусад тохиолдолд, хөлгийн дарга дараах нөхцөлд агаарын хөлгөөр VFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     нислэгийн хараа нь Хүснэгт 4-т заасан агаарын зайн зохих ангилалд тогтоосон хэмжээнээс бага үед; эсхүл

(2)     үүлнээс барих зай нь Хүснэгт 4-т заасан агаарын зайн зохих ангилалд тогтоосон хэмжээнээс бага үед.

(b)     Энэ дүрмийн 91.303-т зааснаас бусад тохиолдолд, хөлгийн дарга нислэгийн хараа, эсхүл үүлний суурийн өндөр дараах хязгаарлалтаас бага үед агаарын хөлгөөр VFR-ийн дагуу хөөрөлт, эсхүл буулт үйлдэх, эсхүл аэродромын ойролцоо нислэг үйлдэхгүй байх үүрэгтэй:

(1)     удирдлагын зоон дахь аэродромд, Хүснэгт 5-д заасан;

(2)     хяналтгүй агаарын зай дахь аэродромд, Хүснэгт 6-д заасан.

(c)     Дараах тохиолдолд нислэг үйлдэж болно:

(1)     нисдэг тэрэгний дарга нислэгийн хараа 5 км-ээс бага үед G-ангиллын агаарын зайд, хэрэв мөргөлдөхөөс зайлсхийх зорилгоор бусад нислэгийн хөдөлгөөн, эсхүл аливаа саад учруулж болох зүйлийг ажиглах хангалттай боломж олгох хурдтайгаар маневр хийж байгаа бол;

(2)     ХАА-н үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн дарга нислэгийн хараа 5 км-ээс бага боловч 1500 м-ээс их үед G-ангиллын агаарын зайд;

(3)     нислэгийн зааварчилгаа өгч байгаа агаарын хөлгийн дарга ИНД-71-ийн дагуу тогтоосон нам өндрийн нислэгийн зоонд, нислэгийн хараа 5 км-ээс бага боловч 1500 м-ээс их үед.

 

Хүснэгт 4. Агаарын зайн VFR-ийн цаг уурын минима

Агаарын зайн ангилал

Үүлнээс барих зай

Нислэгийн хараа

B

Үүлнээс зайтай байхад

 

8 км, AMSL 3000 м-т,

(10 000 ft), эсхүл түүнээс дээш

 

5 км, AMSL 3000 м-ээс (10 000 ft) доош

C, D болон Е

Хэвтээ чиглэлд 2 км,

удирдлагын зооны гадна, босоо чиглэлд 300 м (1000 ft),

удирдлагын зоонд, 150 м (500 ft)

F болон G

AMSL 900 м-ээс (3000 ft) дээш, эсхүл газраас дээш 300 м-ийн (1000 ft) аль өндрийг

Хэвтээ чиглэлд 2 км,

босоо чиглэлд 300 м (1000 ft)

AMSL 900 м-т (3000 ft), эсхүл түүнээс доош эсхүл газраас дээш 300 м-ийн (1000 ft) аль өндрийг

Үүлнээс зайтай байх ба гадаргуу харагдаж байхад

5 км

 

Хүснэгт 5. Удирдлагын зоон доторх аэродромын VFR-ийн минима

 

Үүлний суурийн өндөр

Нислэгийн хараа

Бүх агаарын хөлөг

Өдөр болон шөнө

450 м (1500 ft)

5 км

 

Хүснэгт 6. Хяналтгүй агаарын зай доторх аэродромын VFR-ийн минима

 

Үүлний суурийн өндөр

Нислэгийн хараа

Бүх агаарын хөлөг

Өдөр

200 м (600 ft)

1500 м

Бүх агаарын хөлөг

Шөнө

450 м (1500 ft)

8 км

91.303. Тусгай VFR-ийн цаг агаарын минима

Дараах тохиолдолд, агаарын хөлгийн дарга удирдлагын зоонд 91.301-д зааснаас доогуур цаг уурын нөхцөлд VFR-ийн үйл ажиллагаа гүйцэтгэж болно, хэрэв:

(1)     үүлний суурийн өндөр болон нислэгийн хараа нь:

(i)       үүлний суурийн өндөр 200 м-ээс (600 ft) доошгүй, нислэгийн хараа 1500 м доошгүй бол; эсхүл

(ii)     нисдэг тэрэгний хувьд, хэрэв нисдэг тэрэг мөргөлдөхөөс зайлсхийх зорилгоор бусад нислэгийн хөдөлгөөн, эсхүл аливаа саадыг ажиглах хангалттай боломж олгох хурдтайгаар үйл ажиллагаа гүйцэтгэдэг бол, үүлний суурийн өндөр 200 м-ээс (600 ft) доош, нислэгийн хараа 1500 м-ээс доош бол;

(2)     тухайн агаарын хөлгийг НХУ-тай холбогдох давтамжаар холбоо барих чадвартай хоёр талын радио холбоогоор тоноглосон бол;

(3)     тухайн үйл ажиллагааг дараах нөхцөлд гүйцэтгэж байгаа бол:

(i)       НХУ-ын зөвшөөрөл болон зааварчилгаанд нийцүүлэн;

(ii)     зөвхөн өдрийн цагаар;

(iii)    үүлнээс зайтай.

91.305. VFR нислэгийн түлшний шаардлага

(a)     Цаг агаарын урьдчилсан мэдээний нөхцөлд, нисэх онгоц төлөвлөсөн аяллын нислэгийн хэвийн хурдтай эхний буулт үйлдэхээр төлөвлөсөн цэгт нисэн хүрэх ба тухайн цэгт нисэн хүрснээс хойш дараах хугацаанаас багагүй хугацаанд нислэгээ үргэлжлүүлэх хангалттай түлштэй байхаас бусад тохиолдолд, тухайн нисэх онгоцны дарга VFR-ийн дагуу нислэг эхлүүлэхгүй байх үүрэгтэй:

(1)     өдрийн цагаар нэмэлт 30 минут; эсхүл

(2)     шөнийн цагаар нэмэлт 45 минут; эсхүл

(3)     тусгай категорийн хязгаарлагдмал НТЧ-ын гэрчилгээтэй, эсхүл тусгай категорийн үзүүлбэрийн НТЧ-ын гэрчилгээтэй нисэх онгоцны хувьд, ИНД-47.55(c)-д шаардсан үйл ажиллагаа эрхлэгчийн мэдэгдэлд заасан VFR-ийн минимум түлшний нөөцтэй нисэх цаг.

(b)     Цаг агаарын урьдчилсан мэдээний нөхцөлд, нисдэг тэрэг төлөвлөсөн аяллын нислэгийн хурдтай эхний буулт үйлдэхээр төлөвлөсөн цэгт нисэн хүрэх ба тухайн цэгт нисэн хүрснээс хойш дараахаас багагүй хугацаанд нислэгээ үргэлжлүүлэх хангалттай түлштэй байхаас бусад тохиолдолд, тухайн нисдэг тэрэгний дарга VFR-ийн дагуу нислэг эхлүүлэхгүй байх үүрэгтэй:

(1)     нэмэлт 20 минут; эсхүл

(2)     20 минутаас бага хугацаанд үргэлжлэх нислэгийн хувьд, нэмэлт хугацаа нь төлөвлөсөн нислэгийн цагтай тэнцүү; эсхүл

(3)     тусгай категорийн хязгаарлагдмал НТЧ-ын гэрчилгээтэй, эсхүл тусгай категорийн үзүүлбэрийн НТЧ-ын гэрчилгээтэй нисдэг тэрэгний хувьд, ИНД-47.55(c)-д шаардсан үйл ажиллагаа эрхлэгчийн мэдэгдэлд заасан VFR-ийн минимум түлшний нөөцтэй нисэх цаг.

91.307. VFR нислэгийн төлөвлөгөө

(a)     Дараах тохиолдолд, агаарын хөлгийн дарга VFR-ийн дагуу нислэг үйлдэхийн өмнө холбогдох НХҮ-ний нэгжид VFR нислэгийн төлөвлөгөөг хүргүүлэх үүрэгтэй, хэрэв:

(1)     хөлгийн дарга НХУ-ын үйлчилгээ авахаар төлөвлөж байгаа бол; эсхүл
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(2)     хөлгийн дарга аюулын дохио мэдээллийн үйлчилгээ хүсэж байгаа бол.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(b)     Энэ зүйлийн (a)-ийн шаардлагаас гадна, агаарын хөлгийн дарга VFR-ийн дагуу үйлдэх бусад VFR нислэгийн төлөвлөгөөг холбогдох НХҮ-ний нэгжид өгч болно.

(c)     Энэ зүйлийн (а), эсхүл (b)-д заасан VFR нислэгийн төлөвлөгөө нь дараах мэдээллийг багтаасан байх ёстой:

(1)     агаарын хөлгийн бүртгэлийн дугаар болон дуудлага;

(2)     ашиглах агаарын хөлгийн маяг;

(3)     нислэгийн замын сегмент бүрийн хувьд, хэрэв боломжтой бол нисэн гарах болон буулт үйлдэхээр төлөвлөсөн аэродром, тооцоот өнгөрөлтийн цаг (EET) болон завсрын аэродромд байх газрын цагийг багтаасан нислэгийн зам;

(4)     SARTIME, хэрэв шаардлагатай бол
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(5)     түлштэй байх нислэгийн хугацаа (fuel endurance);

(6)     агаарын хөлөгт байгаа нийт хүний тоо;

(7)     хөлгийн даргын нэр болон холбоо барих утасны дэлгэрэнгүй мэдээлэл;

(8)     агаарын хөлгийн өмчлөгч, эсхүл үйл ажиллагаа эрхлэгчийн нэр;

(9)     эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг дэмжих бусад нэмэлт мэдээлэл.

(d)     Хэрэв энэ зүйлийн (а), эсхүл (b)-гийн дагуу VFR нислэгийн төлөвлөгөөг НХҮ-ний нэгжид хүргүүлсэн бол хөлгийн дарга дараах үүрэгтэй:

(1)     нислэгийн төлөвлөгөөний дэлгэрэнгүй мэдээллийн өөрчлөлт болон SARTIME-тай нислэгийн төлөвлөгөөний өөрчлөлтийг SARTIME дуусахаас өмнө холбогдох НХҮ-ний нэгжид мэдэгдэх;

(2)     SARTIME нислэгийн төлөвлөгөө дуусахаас өмнө тухайн нислэгийн төлөвлөгөөг холбогдох НХҮ-ний нэгжид мэдэгдэж, хаалгах.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

91.309. Байршлыг мэдээлэх

VFR-аар нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн дарга нь хяналттай агаарын зайд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол тухайн агаарын хөлгийн байршлыг НХУ шаардсан цагт, эсхүл илтгэх цэгт НХУ-д мэдээлнэ.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

91.311. VFR нислэгийн минимум өндөр

(a)     Дараах тохиолдолд, агаарын хөлгийн дарга VFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     хот, сум, эсхүл суурингийн шигүү суурьшлын бүс дээгүүр, эсхүл олон хүн цугларсан задгай талбай дээгүүр, тухайн агаарын хөлгийн чанх доорх цэгээс 600 м-ийн хэвтээ радиус дотор байгаа саад, эсхүл гадаргуугаас дээш 300 м-ээс (1000 ft) доош нам өндөрт; эсхүл

(2)     бусад талбай дээгүүр:

(i)       тухайн гадаргуугаас дээш 150 м-ээс (500 ft) доош нам өндөрт; эсхүл

(ii)     тухайн агаарын хөлгийн чанх доорх цэгээс 150 м хэвтээ радиус дотор байгаа саад, хүн, тээврийн хэрэгсэл, эсхүл байгууламжаас дээш 150 м-ээс (500 ft) доош нам өндөрт;

(3)     нислэгийн үйл ажиллагааны хувьд, хөдөлгүүр татгалзсан үед гадаргуу дээр байгаа аливаа хүн, эсхүл өмч хөрөнгөд аюул учруулахгүйгээр онцгой нөхцөлийн буулт үйлдэхэд шаардлагатай өндрөөс доош нам өндөрт.

(b)     Энэ зүйлийн (а) нь дараах агаарын хөлгийн даргад хамаарахгүй:

(1)     хөөрөлт, эсхүл буулт үйлдэж байгаа; эсхүл

(2)     цуцлагдсан буулт, эсхүл цуцлагдсан ойртолт үйлдэж байгаа; эсхүл

(3)     явгалж байгаа.

(c)     Хэрэв зайлшгүй шаардлагаар үйлдэж байгаа нислэгийн зорилго нь тухайн агаарын хөлгийг энэ зүйлийн (а)(2)-т зааснаас доош өндөрт нислэг үйлдэхийг шаардаж байгаа бол, зөвхөн дараах тохиолдолд энэ зүйлийн (а)(2) нь агаарын хөлгийн даргад хамаарахгүй:

(1)     тухайн нислэгийг гадаргуу дээр байгаа хүн, эсхүл өмч хөрөнгөд аюул учруулахгүйгээр үйлдэж байгаа бол;

(2)     тухайн агаарын хөлөгт зөвхөн нислэгтэй холбоотой зайлшгүй үүрэг гүйцэтгэх этгээдийг тээвэрлэж байгаа бол;

(3)     агаарын хөлөг нь тухайн нислэгийн зорилгоор шаардсан өндрөөс доогуур нисээгүй бол;

(4)     нисэх онгоцны хувьд, тухайн нисэх онгоц нь үйл ажиллагаанд хамааралгүй аливаа хүн, хөлөг онгоц, тээврийн хэрэгсэл, эсхүл байгууламжаас 150 м-ийн хэвтээ радиусын гадна байхаас бусад тохиолдолд нисэж байгаа агаарын хөлөг болон аливаа саад, хүн, хөлөг онгоц, тээврийн хэрэгсэл, эсхүл байгууламж хоорондын хэвтээ зай нь тухайн нислэгийн зорилгод шаардлагатай зайнаас бага биш бол.

(d)     Энэ зүйлийн (a)(2) нь дараах хөлгийн даргад хамаарахгүй:

(1)     ИНД-61-ийн дагуу олгосон хүчинтэй багш нисгэгчийн зэрэглэл эзэмшигч, эсхүл ийм зэрэглэл эзэмшигчийн зөвшөөрсөн дараах нислэгийн сургалт, эсхүл дадлагын нислэгийг зохион байгуулж байгаа:

(i)       гадаргуугаас дээш 300 м-ээс (1000 ft) доош өндөрт эхэлсэн хөөрөлтийн дараах хөдөлгүүрийн дуураймал татгалзал; эсхүл

(ii)     91.131-ийн дагуу нам өндрийн нислэгийн зоонд гадаргуугаас дээш 150 м-ээс (500 ft) доош өндөр алдалт гүйцэтгэсэн нөхцөлд, тухайн гадаргуугаас дээш 300 м-ээс (1000 ft) дээш өндөрт эхэлсэн хөдөлгүүрийн дуураймал татгалзал; эсхүл

(2)     хэрэв зөвхөн хөлгийн дарга тухайн нислэгийг 91.413, 91.423 болон 91.425-ын дагуу гүйцэтгэх тохиолдолд, ИНД-61-ийн дагуу олгосон хүчинтэй хэрэглэлийн зэрэглэл эзэмшигч болон VFR-ийн дагуу IFR-ийн сургалт, тест, эсхүл дадлагын нислэг зохион байгуулж байгаа; эсхүл

(3)     агаарын хөлгөөр нам өндрийн нислэгийн зоонд 91.131-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа; эсхүл

(4)     агаарын хөлгөөр нисэх спортын арга хэмжээнд 91.703-ын дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа.

91.313. VFR аяллын түвшин, эсхүл нислэгийн өндрийн түвшин

/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(a)     Монгол Улсын FIR-д, аяллын нислэгт AGL 300 м-ийн (1000 ft) аль өндрөөс дээш аяллын нислэгийн түвшинд VFR-ийн дагуу нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн дарга НХУ-ын нэгж өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, дараах өндрийн түвшин, эсхүл нислэгийн түвшнийг хадгалах үүрэгтэй:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(1)     AMSL 3900 м, эсхүл түүнээс доош нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үед:

(i)       соронзон чиглэлийн 360°-аас цагийн зүүний дагуу 179°-т 1050 м, 1650 м, 2250 м, 2850 м, 3450 м-ийн түвшнийг; эсхүл

(ii)     соронзон чиглэлийн 180°-аас цагийн зүүний дагуу 359°1350 м, 1950 м, 2550 м, 3150 м, 3750 м-ийн түвшнийг;

(2)     нислэгийн түвшин 4500 - 8100 м-ийн хооронд нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үед:

(i)       соронзон чиглэлийн 360°-аас цагийн зүүний дагуу 179°-т 4650 м, 5250 м, 5850 м, 6450 м, 7050 м, 7650 м-ийн нислэгийн түвшнийг; эсхүл

(ii)     соронзон чиглэлийн 180°-аас цагийн зүүний дагуу 359°-т 4950 м, 5550 м, 6150 м, 6750 м, 7350 м, 7950 м-ийн нислэгийн түвшнийг.

(b)     Монгол Улсын FIR, агаарын хөлгөөр VFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга нь аяллын нислэгт дараах түвшнийг хадгалахгүй байх үүрэгтэй:

(1)     хяналттай агаарын зайд үйлдэх нислэгт, НХУ-ын нэгж өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, AMSL 3900 м-ээс 4500 м-ийн хоорондох аливаа түвшнийг;

(2)     бүсийн QNH зооны тохируулга нь 980 hPa (735 мм м.у.б), эсхүл түүнээс бага даралттай үед нислэгийн түвшин 4800 м-ээс доошх аливаа түвшнийг.

91.315. Цас, мөстэй нөхцөлд үйлдэх нислэгийн үйл ажиллагаа

Агаарын хөлгийн далавч, стабилизатор, эсхүл удирдлагын гадаргууд цас, мөс, эсхүл цан тогтсон үед агаарын хөлгийн дарга VFR-ийн дагуу хөөрөлт үйлдэхгүй байх үүрэгтэй.

 

E Бүлэг - Хэрэглэлийн нислэгийн дүрэм

91.401. Минимум нисэх баг

Дараахаас бусад тохиолдолд, хөлгийн дарга нь хамтран нисгэгчгүйгээр агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэхгүй:

(1)     тухайн агаарын хөлгийн нислэгийн зааварт нэг нисгэгчтэй үйл ажиллагааг зөвшөөрсөн байх;

(2)     нисгэгч агаарын хөлгийн нислэгийн удирдлагыг орхихгүйгээр ажиллуулж болдог холбооны төхөөрөмжөөр тухайн агаарын хөлгийг тоноглосон байх.

91.403. IFR нислэгийн түлшний шаардлага

Буулт үйлдэхээр төлөвлөсөн аэродром руу нислэг үйлдэхийн тулд хөлгийн дарга нь цаг агаарын мэдээ, урьдчилсан мэдээ болон цаг агаарын нөхцөлийг тооцон үзэж, тухайн агаарын хөлөг хангалттай түлштэй байхаас бусад тохиолдолд, агаарын хөлгөөр IFR-ийн дагуу дараах үйл ажиллагаа гүйцэтгэхгүй:

(1)     бэлтгэл аэродром шаардлагагүй үед:

(i)       турбинт-бус-хөдөлгүүртэй нисэх онгоцны хувьд, буулт үйлдэх аэродромын дээр 450 м-ийн (1500 ft) өндөрт, хүлээх хурдтайгаар (holding speed) 45 минутаас урт хугацаагаар нисэх; эсхүл

(ii)     турбинт-хөдөлгүүртэй нисэх онгоц болон нисдэг тэрэгний хувьд, буулт үйлдэх аэродромын дээр 450 м-ийн (1500 ft) өндөрт, хүлээх хурдтайгаар (holding speed) 30 минутаас урт хугацаагаар нисэх.

(2)     91.405-д бэлтгэл аэродром шаардсан үед, буулт үйлдэхээр төлөвлөсөн аэродромоос бэлтгэл аэродромын чиглэлд нисэх ба:

(i)       турбинт-бус-хөдөлгүүртэй нисэх онгоцны хувьд, буулт үйлдэх аэродромын дээр 450 м-ийн (1500 ft) өндөрт, хүлээх хурдтайгаар (holding speed) 45 минутаас урт хугацаагаар нисэх; эсхүл

(ii)     турбинт-хөдөлгүүртэй нисэх онгоц болон нисдэг тэрэгний хувьд, буулт үйлдэх аэродромын дээр 450 м-ийн (1500 ft) өндөрт хүлээх хурдтайгаар (holding speed) 30 минутаас урт хугацаагаар нисэх.

91.405. IFR-ийн бэлтгэл аэродромын шаардлага

(a)     Дараахаас бусад тохиолдолд, агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга нь нэгээс доошгүй бэлтгэл аэродромыг нислэгийн төлөвлөгөөнд заах үүрэгтэй:

(1)     буулт үйлдэхээр төлөвлөсөн аэродром нь холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн хэрэглэлийн ойртолтын стандарт журамтай байх;

(2)     нислэгийн төлөвлөгөө өгөх үед цаг уурын урьдчилсан мэдээ нь буулт үйлдэхээр төлөвлөсөн аэродромд тооцоот нисэн хүрэх цагаас (ETA) нэгээс доошгүй цагийн өмнө болон нэг цагийн дараа, дараах нөхцөлийг харуулж байх:

(i)       ашиглаж болох хэрэглэлийн журмын хувьд, тухайн аэродромын үүлний суурийн өндөр нь холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн минимумаас дээш 300 м-ээс (1000 ft) доошгүй байх;

(ii)     хараа нь 5 км-ээс багагүй, эсхүл AIP-д хэвлэн нийтэлсэн минимумаас 2 км-ээр их байхын аль ихийг.

(b)     Нислэгийн төлөвлөгөө өгөх үед цаг уурын урьдчилсан мэдээ нь бэлтгэл аэродромд тооцоот нисэн хүрэх цагт (ETA) тухайн аэродромын үүлний суурийн өндөр болон хараа нь дараах цаг уурын минима-д, эсхүл түүнээс дээш байхаар харуулж байхаас бусад тохиолдолд, энэ зүйлийн (а)-ийн дагуух IFR нислэгийн төлөвлөгөөнд аливаа аэродромыг бэлтгэл аэродромд оруулж тооцохыг агаарын хөлгийн даргад зөвшөөрөхгүй:

(1)     тухайн аэродромын хувьд, хэрэв нөөц минима-тай хэрэглэлийн ойртолтын журмыг холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн бол хэрэглэлийн ойртолтын журамд заасан бэлтгэл аэродромын үйл ажиллагааны минима; эсхүл
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(2)     нарийвчлалтай ойртолтын журмын хувьд, үүлний суурийн өндөр 200 м (600 ft), эсхүл DA/DH дээш 60 м-ийн (200 ft) аль өндрийг болон хараа 3000 м, эсхүл тогтоосон минимумаас 1000 м-ээр их байхын аль ихийг; эсхүл

(3)     нарийвчлалтай бус ойртолтын журмын хувьд, үүлний суурийн өндөр 250 м (800 ft), эсхүл MDA/MDH-с дээш 60 м-ийн (200 ft) аль өндрийг болон хараа 4000 м, эсхүл тогтоосон минимумаас 1500 м-ээр их байхын аль ихийг; эсхүл

(4)     хэрэв бэлтгэл аэродромын хувьд, хэрэглэлийн ойртолтын журмыг холбогдох AIP-д хэвлэн нийтлээгүй бол 91.423-т заасны дагуу IFR нислэгийн минимум түвшнээс доош өндөр алдахад, VFR-ийн дагуу гүйцэтгэх арилжааны нислэгийн үйл ажиллагаанд зориулсан, D Бүлгийн дагуу заасан үүлний суурийн өндөр болон харааны минима.

(c)     Бэлтгэл аэродромыг, дараах төхөөрөмжийг хангах хоёрдогч цахилгааны эх үүсвэрээр хангаснаас бусад тохиолдолд, агаарын хөлгийн даргад энэ зүйлийн (a)-ийн дагуу IFR нислэгийн төлөвлөгөөнд тухайн аэродромыг бэлтгэл аэродромд оруулж тооцохыг зөвшөөрөхгүй:

(1)     хэрэглэлийн ойртолтын журамд ашиглах шаардлагатай газрын навигацийн электрон туслах төхөөрөмж;

(2)     шөнийн үйл ажиллагаанд зориулсан аэродромын гэрэлтүүлэг.

91.407. IFR нислэгийн төлөвлөгөө

(a)     Агаарын хөлгийн дарга дараах үүрэгтэй:

(1)     IFR нислэгийн өмнө холбогдох НХҮ-ний нэгжид хэрэглэлийн нислэгийн төлөвлөгөөг хүргүүлэх;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(2)     НХҮ өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, нислэгийн төлөвлөгөөг тухайн нислэг эхлэхээс 30 минутаас доошгүй хугацааны өмнө хүргүүлэх;

(3)     НХҮ өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, нислэгийн төлөвлөгөө нь дараах мэдээллийг агуулсан байх:

(i)          ашиглах агаарын хөлгийн таних тэмдэг;

(ii)        ашиглах агаарын хөлгийн маяг, түүний дагалдах хуйлралын категори;

(iii)      ашиглах агаарын хөлгийн радио холбооны төхөөрөмж, навигацийн болон ойртолтын туслах төхөөрөмж;

(iv)      нисэн гарах аэродром болон нисэн гарах цаг;

(v)        аяллын нислэгийн хурд, түвшин болон нислэгийн зам;

(vi)      нисэн очих аэродром, нийт тооцоот өнгөрөлтийн цаг (EET) болон 91.405-д шаардсан бэлтгэл аэродром;

(vii)    НХҮ-ний зорилгоор шаардсан нэмэлт мэдээлэл;

(viii)  түлштэй байх нислэгийн хугацаа (fuel endurance);

(ix)      агаарын хөлөгт тээвэрлэж байгаа нийт хүний тоо;

(x)        тухайн агаарын хөлөгт авч яваа ослын болон аврах төхөөрөмж;

(4)     тухайн нислэг эхлэх, эсхүл буулт үйлдэхээр төлөвлөсөн аэродромоос нисэн гарах үед үүссэн 30 минутаас дээших саатлыг холбогдох НХҮ-ний нэгжид нэн даруй мэдэгдэх;

(5)     НХҮ-гүй аэродромд нислэг дууссаны дараа нислэгийн төлөвлөгөөг цаг алдалгүй хаах.

(b)     Энэ дүрмийн зорилгоор агаарын хөлгийн дагалдах хуйлралын категорийг ICAO Doc 8643-т зааснаар ойлгоно.

91.409. Нислэгийн төлөвлөгөөг дагаж мөрдөх

(a)     Дараахаас бусад тохиолдолд, агаарын хөлгийн дарга нь IFR нислэгийн төлөвлөгөөг хүргүүлсэн бол тухайн нислэгийн төлөвлөгөөг, эсхүл түүний холбогдох хэсгийг дагаж мөрдөх үүрэгтэй:

(1)     өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан бөгөөд холбогдох НХУ-ын нэгжээс зөвшөөрсөн байх; эсхүл

(2)     тухайн нислэгийн төлөвлөгөөнөөс хазайх яаралтай арга хэмжээ шаардсан онцгой нөхцөл үүссэн байх.

(b)     Агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга нь боломжтой бүх тохиолдолд, дараах үүрэгтэй:

(1)     холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн нислэгийн замаар нисэж байгаа үед, тогтоосон нислэгийн замын гол шугамын дагуу нисэх; эсхүл

(2)     бусад нислэгийн замаар нисэж байгаа үед, навигацийн байгууламж болон тухайн нислэгийн замыг тодорхойлж байгаа цэгүүдийн хооронд шулуун шугамаар нисэх; эсхүл

(3)     бүсийн навигацийн нислэгийн зам, эсхүл шилжсэн зэрэгцээ нислэгийн замаар нисэж байгаа үед, НХҮ-ээс тогтоосон нислэгийн замын гол шугамын дагуу нисэх.

(c)     Хэрэв энэ зүйлийн (a)(2)-ын дагуу нислэгийн төлөвлөгөөнөөс хазайсан бол хөлгийн дарга холбогдох НХҮ-ний нэгжид цаг алдалгүй мэдэгдэх үүрэгтэй.

91.411. Нислэгийн төлөвлөгөөний гэнэтийн өөрчлөлт

Агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга нь тухайн нислэгийн төлөвлөгөөнөөс санамсаргүй байдлаар хазайсан тохиолдолд дараах үүрэгтэй:

(1)     холбогдох НХҮ-ний нэгжид дараах мэдээллийг өгөх:

(i)       замын аливаа хазайлтыг;

(ii)     нислэгийн төлөвлөгөөнд өгсөн жинхэнэ хурдны (true airspeed) 5%, эсхүл түүнээс дээших өөрчлөлтийг, эсхүл Mach-тооны 0.02, эсхүл түүнээс дээших өөрчлөлтийг;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(iii)    НХҮ-ний нэгжид мэдэгдсэн дараагийн илтгэх цэгт тооцоот нисэн хүрэх цаг (ETA) нь 2 минутаас их алдаатай болохыг олж тогтоосон үед, шинэчилсэн тооцоот нисэн хүрэх цагийг (ETA).

(2)     үндсэн замдаа цаг алдалгүй эргэж орох.

91.413. IFR-ийн дагуу хөөрөлт болон буулт үйлдэх

(a)     Аэродромд хэрэглэлийн ойртолт үйлдэх. Тухайн аэродромд хэрэглэлийн ойртолтын журам шаардлагатай үед, агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга нь холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн, тухайн аэродромд стандарт хэрэглэлийн ойртолтын журмыг ашиглах үүрэгтэй.

(b)     Зөвшөөрөгдсөн DA, DН, эсхүл MDA. Энэ зүйлийн (а)-д шаардсан хэрэглэлийн ойртолтын журамд DA, DH, эсхүл MDA тогтоосон ба ашиглахыг шаардсан үед, хөлгийн дарга дараах DA, DH, эсхүл MDA-ийн аль өндрийг ашиглах үүрэгтэй:

(1)     хэрэглэлийн ойртолтын журмаар тогтоосон DA, DH, эсхүл MDA; эсхүл

(2)     тухайн хөлгийн даргад тогтоосон DA, DH, эсхүл MDA; эсхүл

(3)     тухайн агаарын хөлгийн тоноглолд зориулсан DA, DH, эсхүл MDA.

(c)     DA, DH, эсхүл MDA-аас доош үйлдэх нислэгийн үйл ажиллагаа. DA, DH, эсхүл MDA хамааралтай бол агаарын хөлгөөр аливаа аэродромд тухайн MDA-аас доош нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхийг, эсхүл энэ зүйлийн (b)-д заасан DA, DH, эсхүл MDA-аас доош өндөрт хэрэглэлийн ойртолтын журмыг үргэлжлүүлэн ашиглахыг дараахаас бусад тохиолдолд, хөлгийн даргад зөвшөөрөхгүй:

(1)     агаарын хөлөг нь буулт үйлдэхээр төлөвлөсөн ХБЗ-ны газардах бүсийн дотор газардах боломжийг олгодог хэвийн өндөр алдах хурдтайгаар, хэвийн маневр ашиглан, төлөвлөсөн ХБЗ-д өндөр алдан буулт үйлдэж чадах байрлалыг үргэлжлүүлэн хадгалж байх;

(2)     нислэгийн хараа нь холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн, ашиглаж байгаа хэрэглэлийн ойртолтын журамд тогтоосон хараанаас багагүй байх;

(3)     тухайн аэродромын хувьд, шаардлагатай ил харааны баримжаат цэгийн шаардлагыг багтаасан CАТ II, эсхүл CАТ III нарийвчлалтай ойртолтын журмыг холбогдох AIP-д хэвлэн нийтэлснээс бусад тохиолдолд, төлөвлөсөн ХБЗ-ны дараах нэгээс доошгүй ил харааны баримжаат цэг нисгэгчид тод харагдахуйц болон танигдахуйц байх:

(i)          ойртолтын гэрэлтүүлгийн систем; эсхүл

(ii)        босгоны тэмдэглэгээ; эсхүл

(iii)      босгоны гэрэл; эсхүл

(iv)      ХБЗ-ны төгсгөлийн таних гэрэл; эсхүл

(v)        ил харааны ойртолтын налууг заагч (VASI); эсхүл

(vi)      газардах бүс, эсхүл газардах бүсийн тэмдэглэгээ; эсхүл

(vii)    газардах бүсийн гэрэл; эсхүл

(viii)  ХБЗ, эсхүл ХБЗ-ны тэмдэглэгээ; эсхүл

(ix)      ХБЗ-ны гэрэл.

(d)     Буулт үйлдэх. Нислэгийн хараа нь ашиглаж байгаа хэрэглэлийн ойртолтын журмын холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн хараанаас бага байх үед буулт үйлдэхийг хөлгийн даргад зөвшөөрөхгүй.

(e)     Ойртолтоос 2-т гарах журам. Дараах тохиолдолд, хөлгийн дарга холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн ойртолтоос 2-т гарах журмыг нэн даруй ашиглах үүрэгтэй, хэрэв:

(1)     энэ зүйлийн (c)-гийн шаардлагыг дараах аль нэг хугацаанд хангаагүй бол:

(i)       тухайн агаарын хөлөг MDA-ээс доогуур нислэг үйлдэж байгаа үед; эсхүл

(ii)     DA, эсхүл DH заасан ба түүнийг ашиглахыг шаардсан үед DA, эсхүл DH-г багтаасан, ойртолтоос 2-т гарах цэгт (МАР) нисэн ирснээс хойш газардах хүртэлх бүх цаг хугацаанд; эсхүл

(2)     тухайн агаарын хөлгийн ойртолтын үеийн хэвийн маневраас шалтгаалан, аэродромын танигдахуйц хэсгийг харах боломжгүй байхаас бусад тохиолдолд, тухайн аэродромын танигдахуйц хэсэг нь MDA, эсхүл түүнээс дээш түвшинд тойргийн маневрыг (circling manoeuvre) гүйцэтгэх үед нисгэгчид тод харагдахгүй бол.

(f)       Хөөрөлтийн минима. Энэ зүйлийн (g)-д зааснаас бусад тохиолдолд, цаг агаарын дараах нөхцөл бүрдээгүй бол тухайн аэродромоос IFR-ийн дагуу хөөрөлт үйлдэхийг агаарын хөлгийн даргад зөвшөөрөхгүй:

(1)     холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн аэродромоос IFR-аар хөөрөлт үйлдэх цаг агаарын минима-д, эсхүл түүнээс дээш байх; эсхүл

(2)     тухайн аэродромын хувьд, хэрэв IFR-аар хөөрөлт үйлдэх цаг агаарын минимаг холбогдох AIP-д хэвлэн нийтлээгүй бол үүлний суурийн өндөр 90 м-ээс (300 ft) доошгүй, хараа 1500 м-ээс дээш байх.

(g)     Хөөрөлтийн багасгасан минима. Дараах тохиолдолд, агаарын хөлгийн дарга, үүлний суурийн өндөр нь тэг, хараа 800 м, эсхүл түүнээс дээш хөөрөлтийн минима-тай аэродромоос IFR-ийн дагуу хөөрөлт үйлдэж болно, хэрэв:

(1)     ашиглах ХБЗ нь гол шугамын тэмдэглэгээтэй, эсхүл гол шугамын гэрэлтүүлэгтэй бол;

(2)     хөлгийн дарга ХБЗ-ны гол шугамын тэмдэглэгээ, эсхүл гол шугамын гэрэлтүүлгийг ашиглан ажиглалт хийж, хөөрөлт үйлдэх цаг агаарын харааг бататгасан бол;

(3)     ашиглах ХБЗ-ны хөөрөлтийн багасгасан минима холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн бол;

(4)     хөөрөлтийн нислэгийн замд байгаа саадыг харгалзан үзсэн бол;

(5)     хэрэв тухайн агаарын хөлөг нь ажиллагаатай сэнсний авто-флюгерийн (auto-feather), эсхүл авто-өнцөг өөрчлөх (auto-coarse) системээр тоноглосон, хоёр сэнсэн-хөдөлгүүртэй нисэх онгоц бол.

91.415. CАТ II болон САТ III нарийвчлалтай ойртолтын журам

(a)     Дараахаас бусад тохиолдолд, аливаа этгээд CАТ II, эсхүл САТ III нарийвчлалтай ойртолтын журмыг ашиглан агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     нисэх багийн гишүүн бүр тухайн агаарын хөлөг болон ашиглах журмын зохих мэдлэгтэй ба түүнтэй бүрэн танилцсан байх;

(2)     тухайн агаарын хөлгийг удирдаж байгаа нисгэгчийн өмнөх хэрэглэлийн самбар нь нислэгт ашиглаж байгаа нислэгийн удирдлагын чиглүүлэх системийн (flight control guidance system) төрөлд тохирсон хэрэглэлтэй байх;

(3)     хөлгийн даргад ашиглаж байгаа ХБЗ-ны ил харааны зайн (RVR) мэдээллийг өгсөн байх.

(b)     Дарга өөрөөр зөвшөөрөөгүй бол тухайн үйл ажиллагаанд шаардлагатай, газрын бүрдэл хэсэг болон холбогдох нислэгийн төхөөрөмж суурилуулсан ба ажиллагаатай байхаас бусад тохиолдолд, аливаа этгээд CАТ II, эсхүл САТ III нарийвчлалтай ойртолтын журмыг ашиглан агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.

(c)     Энэ зүйлийн (d)-ын зорилгоор, ашиглаж байгаа нарийвчлалтай ойртолтын журам нь DH тогтоож, ашиглахыг шаардсан тохиолдолд зөвшөөрөгдсөн DH нь дараах DH-ийн аль өндөр нь байх ёстой:

(1)     хэрэглэлийн ойртолтын журмаар тогтоосон DH; эсхүл

(2)     хөлгийн даргад тогтоосон DH; эсхүл

(3)     агаарын хөлгийг тоноглосон DH.

(d)     Дарга өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд DH тогтоож, ашиглахыг шаарддаг CАТ II, эсхүл САТ III нарийвчлалтай ойртолтын журмаар нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн нисгэгч, дараах нөхцөл хангагдаагүй бол ойртолтыг зөвшөөрсөн DH-с доош үргэлжлүүлэхгүй байх үүрэгтэй:

(1)     тухайн агаарын хөлөг нь хэвийн маневр ашиглан, хэвийн босоо хурдтай өндөр алдан, төлөвлөсөн ХБЗ-д буулт үйлдэж чадах байрлалд байх ба өндөр алдах хурд нь буулт үйлдэхээр төлөвлөсөн ХБЗ-ны газардах бүсийн дотор газардахад тохирсон байх;

(2)     төлөвлөсөн ХБЗ-ны ил харааны баримжааны дараах аль нэг цэг нь тод харагдахуйц, танигдахуйц байх:

(i)       тухайн ХБЗ-ны босго;

(ii)     тухайн ХБЗ-ны босгоны тэмдэглэгээ;

(iii)    тухайн ХБЗ-ны босгоны гэрэл;

(iv)   тухайн ХБЗ-ны газардах бүс, эсхүл газардах бүсийн тэмдэглэгээ;

(v)     тухайн ХБЗ-ны газардах бүсийн гэрэл.

 

(e)     Дарга өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, CAT II, эсхүл CAT III нарийвчлалтай ойртолтын журмын дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн нисгэгч энэ зүйлийн (d)-гийн шаардлагыг газардахаас өмнө хангаагүй тохиолдолд ойртолтоос 2-т гарах журмыг нэн даруй ашиглах үүрэгтэй.

(f)       Даргаас олгосон зөвшөөрлийн нөхцөлийг хангаснаас бусад тохиолдолд, нисгэгч нь DH-гүй CAT III нарийвчлалтай ойртолтын журмыг ашиглан агаарын хөлгөөр буулт үйлдэхгүй байх үүрэгтэй.

91.417. CАТ II болон САТ III нарийвчлалтай ойртолтын журмын заавар

(a)     Дараахаас бусад тохиолдолд аливаа этгээд нь Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгөөр CАТ II, эсхүл САТ III нарийвчлалтай ойртолтын журмыг ашиглахгүй байх үүрэгтэй:

(1)     тухайн агаарын хөлөгт:

(i)       CАТ II нарийвчлалтай ойртолтын журмын хувьд, 91.419-ийн дагуу баталсан, тухайн агаарын хөлгийн хүчинтэй CАТ II нарийвчлалтай ойртолтын журмын заавар байх; эсхүл

(ii)     CAT III нарийвчлалтай ойртолтын журмын хувьд, 91.419-ийн дагуу баталсан, тухайн агаарын хөлгийн хүчинтэй CАТ III нарийвчлалтай ойртолтын журмын заавар байх;

(2)     CAT II, эсхүл CAT III нарийвчлалтай ойртолтын журмыг, батлагдсан зааварт агуулагдсан журам, зааварчилгаа болон хязгаарлалтын дагуу гүйцэтгэсэн байх;

(3)     батлагдсан зааварт заасан CAT II, эсхүл CAT III нарийвчлалтай ойртолтын журамд шаардсан хэрэглэл болон төхөөрөмжид, тухайн зааварт агуулагдсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу үзлэг шалгалт болон үйлчилгээ хийсэн байх.

(b)     CAT II, эсхүл CAT III нарийвчлалтай ойртолтын журмыг ашиглаж байгаа агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь батлагдсан зааврын хүчинтэй хувийг түүний үйл ажиллагааны үндсэн баазад хадгалах ба Даргын шаардсан үед шалгуулахад бэлэн байлгах үүрэгтэй.

(c)     Энэ зүйлийн (а), (b)-д шаардсан журмын зааврыг ИНД-119-ийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчээс шаарддаг үйл ажиллагааны журамтай нэгтгэж болно.

91.419. CАТ II болон САТ III нарийвчлалтай ойртолтын журмын зааврыг батлах

(a)     CАТ II, эсхүл САТ III нарийвчлалтай ойртолтын журмын зааврыг батлуулах, эсхүл батлагдсан зааварт нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт гаргагч нь санал болгож байгаа заавар, эсхүл нэмэлт өөрчлөлтийг Даргад хүргүүлнэ.

(b)     Хэрэв хүсэлт гаргагч нь CАТ II, эсхүл САТ III нарийвчлалтай ойртолтын журмыг нислэгт гүйцэтгэж үзүүлэхийг шаардсан шалгалтын хөтөлбөр (Evaluation Program) батлуулахыг хүсэж байгаа бол тухайн хүсэлтэд дараах мэдээллийг тусгана:

(1)     агаарын хөлгийн байршил болон гүйцэтгэж үзүүлэх газар;

(2)     гүйцэтгэж үзүүлэх ажиллагааг эхлүүлэх өдөр.

(c)     CАТ II, эсхүл САТ III нарийвчлалтай ойртолтын журмын заавар нь дараах мэдээллийг багтаасан байна:

(1)     тухайн зааварт хамаарах агаарын хөлгийн бүртгэл, хийц болон загвар;

(2)     дараах журмыг багтаасан техник үйлчилгээний хөтөлбөр:

(i)       CAT II, эсхүл САТ III нарийвчлалтай ойртолтын журамд шаардлагатай төхөөрөмжийн хэсэг болон хэрэглэлд 3 сарын үечлэлтэй тест болон үзлэг шалгалт хийх;

(ii)     CАТ II, эсхүл САТ III нарийвчлалтай ойртолтын журамд шаардлагатай төхөөрөмжийн хэсэг болон хэрэглэлд 12 сарын үечлэлтэй бэнч тест хийх;

(iii)    бүх статик даралтын системд ИНД-43-ын дагуу 12 сарын үечлэлтэй тест болон үзлэг шалгалт хийх;

(iv)   хэрэглэл, эсхүл төхөөрөмжийн доголдлоос шалтгаалан САТ II, эсхүл САТ III нарийвчлалтай ойртолтын журмыг үргэлжлүүлэн ашиглахыг зогсоосон хугацаа, нисэх буудал, шалтгаан бүрийг техник үйлчилгээний бүртгэлд бүртгэх;

(3)     дараах нөхцөлд хамаарах журам, зааварчилгаа:

(i)         DH-г тогтоох (Recognition of DH);

(ii)        ХБЗ-ны ил харааны зайн (RVR) мэдээллийг ашиглах;

(iii)      ойртолтыг хянах;

(iv)     шийдвэр гаргах бүсийн үндсэн ILS заах хэрэглэлийн максимум зөвшөөрөгдөх хазайлт;

(v)       ойртолтоос 2-т гарах (missed approach);

(vi)     нам өндрийн ойртолтын нислэгийн төхөөрөмж ашиглах;

(vii)    автопилот ашиглахад зөвшөөрөгдөх минимум түвшин;

(viii)  хэрэглэл болон төхөөрөмжийн татгалзлыг анхааруулах систем;

(ix)     хэрэглэлийн татгалзал;

(x)       Даргын шаардлагатай гэж үзсэн бусад журам, зааварчилгаа болон хязгаарлалт.

(d)     Энэ зүйлийн (c)(2)(i)-ийг үл харгалзан, үйл ажиллагааны шалгах нислэг нь алтернатив үзлэг шалгалтыг орлож болох ба энэ тохиолдолд техник үйлчилгээний хөтөлбөрт тухайн шалгах нислэгийг гүйцэтгэх болон бүртгэл хийх журмыг багтаасан байна.

91.421. Мөстөлтийн нөхцөлд нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэх

(a)     Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн дарга нь:

(1)     дараах агаарын хөлгөөр хөөрөлт үйлдэхгүй:

(i)       аливаа сэнс, цонхны урд шил, эсхүл хөдөлгүүрийн байгууламж дээр, эсхүл хурд хурд, алтиметр, өндөр авах босоо хурд, эсхүл нислэгийн байрлал заах хэрэглэлийн системд цас, мөс, эсхүл цан тогтсон; эсхүл
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(ii)     далавч, стабилизатор, эсхүл удирдлагын гадаргууд цас, мөс, эсхүл цан тогтсон;

(2)     тухайн агаарын хөлөг нь мэдэгдэж байгаа төрлийн мөстөлтийн нөхцөлийн нислэгт мөстөлтөөс хамгаалах төхөөрөмжтэйгээр гэрчилгээжсэнээс бусад тохиолдолд, мэдэгдэж байгаа, эсхүл урьдчилсан мэдээгээр мөстөлттэй байх нөхцөлд агаарын хөлгөөр нислэг үйлдэхгүй.

(b)     Хэрэв хөөрөлтийг тухайн агаарын хөлгийн нислэгийн заавар, эсхүл тухайн нөхцөлд хөөрөлт үйлдэх агаарын хөлөг үйлдвэрлэгчийн гаргасан зааварчилгаа болон өгөгдлийн дагуу үйлдэх бол хөлгийн дарга нь цас, мөс, эсхүл цан тогтсон агаарын хөлгөөр хөөрөлт үйлдэж болно.

(c)     Хэрэв тухайн нислэгийн өмнөх цаг агаарын мэдээ болон зааварчилгаа нь, мөстөлтийн нөхцөлийн урьдчилан мэдээнд нислэгийн үед цаг агаарын өөрчлөгдсөн нөхцөлөөс шалтгаалан тухайн нислэгийг аливаа хэлбэрээр хязгаарлахгүй болохыг хөлгийн даргад харуулж байгаа бол урьдчилсан мэдээний нөхцөлд үндэслэсэн энэ зүйлийн (a)(2)-т заасан хязгаарлалт хамаарахгүй.

91.423. IFR нислэгийн минимум өндрийн түвшин

/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

Хөөрөлт, эсхүл буулт үйлдэхэд шаардлагатай байхаас бусад тохиолдолд, хөлгийн даргад дараах түвшнээс доогуур, агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэхийг зөвшөөрөхгүй:

(1)     холбогдох AIP-д хэвлэн нийтэлсэн минимум түвшнээс; эсхүл

(2)     хэрэв минимум түвшнийг холбогдох AIP-д хэвлэн нийтлээгүй бол:

(i)       ИНД-71, эсхүл холбогдох AIP-ийн дагуу тогтоосон уулархаг зоон дээгүүр гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны хувьд, тухайн агаарын хөлгийн байрлалаас 9 км-ийн (5 nm) хэвтээ радиус дотор байгаа хамгийн өндөр саадаас дээш 600 м (2000 ft); эсхүл

(ii)     тухайн агаарын хөлгийн байрлалаас 9 км-ийн (5 nm) хэвтээ радиус дотор байгаа хамгийн өндөр саадаас дээш 300 м (1000 ft).

91.425. IFR-ийн аяллын нислэгийн өндрийн түвшин, эсхүл нислэгийн түвшин

/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(a)     Монгол Улсын FIR-д, IFR-ийн дагуу үйлдэж байгаа аяллын нислэгийн түвшинд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн дарга нь хяналттай агаарын зайд үйлдэх нислэгт НХУ-ын нэгж өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, дараах өндрийн түвшин, эсхүл нислэгийн түвшнийг хадгалах үүрэгтэй:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(1)     AMSL 3900 м (1300 ft), эсхүл түүнээс доош түвшинд нислэг үйлдэж байгаа үед:

(i)       соронзон чиглэлийн 360°-аас цагийн зүүний дагуу 179°-т 900 м, 1500 м, 2100 м, 2700 м, 3300 м, 3900 м-ийн түвшнийг; эсхүл

(ii)     соронзон чиглэлийн 180°-аас цагийн зүүний дагуу 359°-т 1200 м, 1800 м, 2400 м, 3000 м, 3600 м-ийн түвшнийг;

(2)     нислэгийн түвшин 4500 - 12 500 м-ийн (FL150 - FL410) хооронд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үед:

(i)       соронзон чиглэлийн 360°-аас цагийн зүүний дагуу 179°-т 4500 м, 5100 м, 5700 м, 6300 м, 6900 м, 7500 м, 8100 м, 8900 м, 9500 м, 10 100 м, 10 700 м, 11 300 м, 11 900 м, 12 500 м-ийн нислэгийн түвшнийг; эсхүл

(ii)     соронзон чиглэлийн 180°-аас цагийн зүүний дагуу 359°-т 4800 м, 5400 м, 6000 м, 6600 м, 7200 м, 7800 м, 8400 м, 9200 м, 9800 м, 10 400 м, 11 000 м, 11 600 м, 12 200 м-ийн нислэгийн түвшнийг;

(3)     нислэгийн түвшин 12 500 м-ээс дээш үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үед:

(i)       соронзон чиглэлийн 360°-аас цагийн зүүний дагуу 179°-т 12 500 м, 13 700 м, 14 900 м-ийн нислэгийн түвшнийг; эсхүл

(ii)     соронзон чиглэлийн 180°-аас цагийн зүүний дагуу 359°-т 13 100 м, 14 300 м, 15 500 м нислэгийн түвшнийг.

(b)     Энэ зүйлийн (c)-д зааснаас бусад тохиолдолд, Монгол Улсын FIR-д, IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн даргад аяллын нислэгт дараах түвшнийг хадгалахгүй байх үүрэгтэй:

(1)     хяналттай агаарын зайд үйлдэх нислэгт НХУ-ын нэгж өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, AMSL 3900 м-ээс 4500 м-ийн хоорондох аливаа түвшнийг;

(2)     бүсийн QNH зооны тохируулга нь 980 hPa (735 мм м.у.б), эсхүл түүнээс бага даралттай үед, нислэгийн түвшин 4800 м-ээс доошх аливаа түвшнийг;

(c)     Хяналттай агаарын зайн гадна Монгол Улсын FIR-д, IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн дарга нь дараах тохиолдолд, AMSL 3900 м-ээс 4500 м-ийн (13 000 ft - FL150) хоорондох аяллын нислэгийн түвшнийг хадгалж болно, хэрэв хөлгийн дарга нь:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(1)     агаарын хөлгөөр AMSL 3900 м болон түүнээс доош түвшинд, эсхүл 4500 м болон түүнээс дээш түвшинд аяллын нислэг үйлдэх боломжгүй бол;

(2)     тухайн түвшинд нислэг үйлдэх бусад агаарын хөлөгтэй зөрчилдөхгүй болохыг тогтоосон бол;

(3)     тухайн түвшинд нислэг үйлдэхээ холбогдох НХҮ-ний нэгжид урьдчилан мэдэгдсэн бол.

91.427. IFR-ийн радио холбоо

(a)     Агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга нь НХУ өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд дараах үүрэгтэй:

(1)     холбогдох давтамжаар холбоог байнга сонсож, хянадаг байх;

(2)     дараах мэдээллийг холбогдох НХҮ-ний нэгжид нэн даруй мэдээлдэг байх:

(i)       тогтоосон илтгэх цэгийн өнгөрөлтийн цаг болон түвшин, эсхүл НХУ-аас заасан илтгэх цэг, эсхүл цагийг;

(ii)     тухайн нислэгийн аюулгүй байдалтай холбоотой бусад мэдээллийг.

(b)     Энэ зүйлийн (а)(2)-ыг үл харгалзан, агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга нь тухайн агаарын хөлөг радарын хяналтад байх үед НХУ-аас тусгайлан хүссэн илтгэх цэгийн өнгөрөлтийг мэдээлнэ.

91.429. IFR нислэгийн үйл ажиллагааны үед радио холбоо татгалзах

(a)     НХУ өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, VMC-д IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үед радио холбоо татгалзсан, эсхүл хэрэв радио холбоо татгалзсаны дараа VMCорсон бол радио холбоогүй болсон агаарын хөлгийн дарга тухайн нислэгийг VFR-ийн дагуу үргэлжлүүлэн, хамгийн ойрын тохиромжтой аэродромд цаг алдалгүй буух үүрэгтэй.

(b)     НХУ өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, IMCIFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үед радио холбоо татгалзсан, эсхүл цаашдын хадгалалт нь тодорхойгүй VMC-д үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн дарга нислэгийг тухайн нислэгийн төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэх үүрэгтэй бөгөөд:

(1)     хэрэв нисэн гарах үед радио холбоо татгалзсан бол сүүлд оноосон түвшнийг хадгалан, заасан цэг рүү тухайн нислэгийг нислэгийн төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлнэ;

(2)     хэрэв НХУ-ын радарын чиглэлээр нисэн гарах үед радио холбоо татгалзсан бол газрын бартааг давах зай болон сүүлд оноосон чиглэлийг хоёр минут хадгалан, тухайн нислэгийг нислэгийн төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлнэ;

(3)     хэрэв тухайн нислэгийн замын дагуух үе шатанд радио холбоо татгалзсан бол:

(i)       нисэн хүрэх цэгийн туслах хэрэгслийг, эсхүл НХУ-аас заасан цэгийг дагах, эсхүл хэрэв заагаагүй бол хамгийн сүүлд оноосон түвшинд туслах хэрэгсэл, эсхүл төлөвлөсөн хэрэглэлийн ойртолтын журмын цэгийг дагана;

(ii)     хэрэв шаардлагатай бол тооцоот нисэн хүрэх цагт (ETA), эсхүл түүний дараа, эсхүл ойртолтын баримжаат цагт хүлээх тойрог хүртэл өндөр алдаад, хэрэглэлийн ойртолтын журмыг ашиглаж эхэлнэ;

(4)     хэрэв ойртолтын эхэнд радио холбоо татгалзсан бөгөөд НХУ агаарын хөлөгт ойртолт үйлдэхийг зөвшөөрөөгүй бол тухайн журмыг үргэлжлүүлэн ашиглах ба хэрэв шаардлагатай бол хамгийн сүүлд оноосон түвшин хүртэл хүлээх тойрогт өндөр алдан, тухайн түвшнийг ойртолтын төгсгөлийг үйлдэж дуусах хүртэл хадгалаад, хэрэглэлийн ойртолтын журмыг үргэлжлүүлэн ашиглана;

(5)     хэрэв агаарын хөлөг НХУ-ын радарын чиглэлээр нисэж байхад ойртолтын эхэн болон дунд үед радио холбоо татгалзсан бол тухайн агаарын хөлөг ойртолтын төгсгөлийг үйлдэж дуусах хүртэл хамгийн сүүлд оноосон түвшнийг хадгалаад, хэрэглэлийн ойртолтын журмыг үргэлжлүүлэн ашиглана;

(6)     хэрэв агаарын хөлөг хүлээх тойрогт нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байх үед радио холбоо татгалзсан ба цаг агаар нь хэрэглэлийн ойртолтын минима-гаас доош байгаа, эсхүл тухайн аэродром аливаа шалтгаанаар хаагдсан бол:

(i)       даялах нислэгийн цагийг НХУ-д мэдэгдэх хүртэл хүлээх тойрогт нислэгийг үргэлжлүүлнэ;

(ii)     нислэгийн төлөвлөгөөнд заасан бэлтгэл аэродромын чиглэлд ниснэ;

(iii)    тухайн аэродромд буулт үйлдэхдээ хэрэглэлийн ойртолтын журмыг ашиглана;

(7)     хэрэв ойртолтоос 2-т гарах журмаар агаарын хөлөг үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үед радио холбоо татгалзсан бол ойртолтын баримжаат цаг, эсхүл тооцоот нисэн хүрэх цагийн (ETA) аль сүүлд болох хугацаанаас 30 минут хүртэл хугацаанд хэрэглэлийн ойртолтыг үргэлжлүүлэн гүйцэтгэх ба хэрэв агаарын хөлөг нь тухайн 30 минутад буулт үйлдэх боломжгүй бол нислэгийн төлөвлөгөөнд заасан бэлтгэл аэродромын чиглэлд нислэгийг үргэлжлүүлж тухайн аэродромд хэрэглэлийн ойртолтын журмыг ашиглана.

91.431. Байгууламжийн доголдлыг мэдээлэх

(a)     Агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга нь нислэгийн үед гарсан нисэхийн байгууламжийн доголдолтой ажиллагааг НХҮцаг алдалгүй мэдээлнэ.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(b)     Энэ зүйлийн (а)-д шаардсан мэдээлэл нь дараах мэдээллийг багтаасан байна:

(1)     агаарын хөлгийн маяг;

(2)     агаарын хөлгийн бүртгэлийн дугаар, хэрэв хамааралтай бол нислэгийн дугаар;

(3)     хөлгийн даргын нэр;

(4)     үйл ажиллагаа эрхлэгчийн нэр;

(5)     агаарын хөлгийн байршил болон түвшин;

(6)     нислэгийн үе шат;

(7)     нөлөөнд өртсөн байгууламж;

(8)     доголдолтой ажиллагааны товч мэдээлэл;

(9)     нислэгт нөлөөлсөн байдал.

 

F Бүлэг - Хэрэглэл болон төхөөрөмжид тавих шаардлага

91.501. Ерөнхий шаардлага

Дараахаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     агаарын хөлгийг энэ Бүлэгт шаардсан маягийн болон тооны хэрэглэл, төхөөрөмжөөр тоноглосон байх;

(2)     агаарын хөлөгт суурилуулсан хэрэглэл, төхөөрөмж нь дараах шаардлагыг хангасан байх:

(i)       дараах баримт бичигт заасан холбогдох тодорхойлолт болон НТЧ-ын загварын стандартыг:

(A)    энэ Дүрмийн Хавсралт А;

(B)    ИНД-21 Хавсралт C;

(C)   ИНД-26;

(D)   тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгийн хувьд, агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн загварын тодорхойлолт; эсхүл

(ii)     дараах орлох өөр тодорхойлолт болон загварын стандартыг:

(A)    Дарга зөвшөөрсөн; эсхүл

(B)    тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгийн хувьд, шалгах нислэг хийсний дараа Даргын хүлээн зөвшөөрөхүйц байх;

(3)     агаарын хөлөгт суурилуулсан хэрэглэл болон төхөөрөмжийг тухайн агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн зааварчилгаа, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц бусад дүйцэх зааварчилгааны дагуу суурилуулсан байх;

(4)     91.537-д зааснаас бусад тохиолдолд, тухайн агаарын хөлөгт суурилуулсан хэрэглэл болон төхөөрөмж нь ажиллагаатай нөхцөлд байх.

91.503. Хэрэглэл болон төхөөрөмжийн байрлал

Үйл ажиллагаа эрхлэгч нь дараах шаардлагыг бататгана:

(1)     нэг нисгэгч ажиллуулдаг, эсхүл ашигладаг хэрэглэл болон төхөөрөмж нь тухайн нисгэгчийн үндсэн суудаг байрлалаас ил харагдахуйц байх ба ажиллуулах боломжтой байх;

(2)     хоёр нисгэгч ажиллуулдаг, эсхүл ашигладаг ганц хэрэглэл, эсхүл төхөөрөмжийн эд зүйл нь нисгэгч бүрийн үндсэн суудаг байрлалаас ил харагдахуйц байх ба ажиллуулах боломжтой байх.

91.505. Суудал болон даруулга

(a)     Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, агаарын бөмбөлгөөс бусад агаарын хөлгийг дараах хэрэгслээр тоноглосон байх ёстой:

(1)     бүхээгт байгаа хүн бүрд зориулсан суудал, эсхүл унтлагын ор;

(2)     суудал бүрд суудлын бүс болон унтлагын оронд даруулга бүс;

(3)     хос мөрөвчит даруулга:

(i)       аэробатик нислэгт гэрчилгээжсэн агаарын хөлгийн суудал бүрд;

(ii)     10, эсхүл түүнээс дээш гэрчилгээжсэн зорчигчийн суудлын багтаамжтай агаарын хөлгийн багийн гишүүдийн суудал бүрд;

(4)     хос мөрөвчит даруулга, эсхүл ганц хөндлөн мөрөвчит даруулгатай бүс:

(i)       нисдэг тэрэгний нисэх багийн гишүүний суудал бүрд;

(ii)     сургалтын нислэг үйлдэж байгаа нисэх онгоцны нисэх багийн гишүүний суудал бүрд;

(iii)    тухайн нисэх онгоц нь 91.311(c)-д заасны дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол нисэх онгоцны багийн гишүүдийн суудал бүрд.

(b)     Энэ зүйлийн (a)(1), (2)-ыг үл харгалзан, дараах этгээдийг суудал, унтлагын ор, эсхүл даруулга бүс хэрэглэхийг шаардахгүй:

(1)     91.207(d)(1)-ийн дагуу тээвэрлэж байгаа хүүхэд;

(2)     шүхрийн үйл ажиллагаанд оролцож байгаа зорчигч.

91.507. Зорчигчийн мэдээллийн тэмдэг

Зорчигчийн бүхээг нь нисэх багийн бүхээгээс шууд харьцахаас тусгаарлагдсан 10, эсхүл түүнээс дээш гэрчилгээжсэн зорчигчийн суудлын багтаамжтай агаарын бөмбөлгөөс бусад агаарын хөлгийг, зорчигч болон бүхээгийн ажилтанд дараах мэдээллийг хүргэх зорилгоор тэдэнд харагдахуйц, нисэх баг ажиллуулах боломжтой хэрэгслээр тоноглосон байна:

(1)     тамхи татах хориотой;

(2)     суудлын бүсээ бүсэлсэн байх ёстой.

91.509. Минимум хэрэглэл болон төхөөрөмж

(a)     Моторт-глайдераас бусад, НТЧ-ын гэрчилгээтэй, хөдөлгүүртэй агаарын хөлгийг дараах хэрэглэлээр тоноглосон байх ёстой:

(1)     нислэгийн хурд заах;

(2)     хэрэв агаарын хөлгийн нислэгийн зааварт заасан хурдны хязгаарлалтыг Mach-тоогоор илэрхийлсэн бол, Mach-тоо заах;

(3)     түвшнийг фут, эсхүл метрээр заах;

(4)     соронзон чиглэл заах;

(5)     нэмэлт түлшний савнаас бусад, түлшний савны агууламжийн хэмжээ заах;

(6)     хөдөлгүүр бүрийн эргэлтийн тоо заах;

(7)     даралтат тосолгооны систем ашигладаг хөдөлгүүр бүрийн тосны даралт заах;

(8)     шингэний хөргөлттэй хөдөлгүүр бүрийн хөргөлтийн шингэний хэм заах;

(9)     даралтат тосолгооны систем ашигладаг, 250-иас дээш морины хүчтэй хөдөлгүүр бүрийн тосны хэм заах;

(10)     supercharged, эсхүл turbocharged поршинт хөдөлгүүр болон бүх тогтмол эргэлтийн сэнстэй поршинт хөдөлгүүр бүрийн манифолдын даралт заах;

(11)     250-иас дээш морины хүчтэй, агаарын хөргөлттэй поршинт хөдөлгүүр бүрийн цилиндрийн толгойн хэм заах;

(12)     тухайн флапны байршлыг нисэх багийн гишүүн шууд харж, тодорхойлж чаддаг байхаас бусад тохиолдолд, хэрэв флап суурилуулсан бол флапны байршил заах;

(13)     хэрэв тухайн агаарын хөлөг хураадаг газардах ангитай бол, газардах ангийн байрлал заах;

(14)     цахилгааны эх үүсвэр гаргадаг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг заах;

(15)     хэрэв тухайн агаарын хөлөг нь хөдөлгүүрийн гарах яндангаас бүхээгийг халаадаг, эсхүл дотоод шаталтын халаагчтай бол, бүхээгт нүүрсхүчлийн хэт исэл байгааг заах.

(b)     Энэ зүйлийн (c)-г харгалзан, Монгол Улсын бүртгэлтэй, НТЧ-ын гэрчилгээтэй дараах агаарын хөлгийг ашиглалтын цагийг автоматаар бүртгэж, цуглуулдаг төхөөрөмжөөр тоноглосон байх ёстой:

(1)     ИНД-137-гийн дагуу ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагаанд ашигладаг нисдэг тэрэг;

(2)     ИНД-135-ын дагуу арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг нисдэг тэрэг;

(3)     тусгай категорийн туршилтын НТЧ-ын гэрчилгээтэй, эсхүл тусгай категорийн сонирхогчийн бүтээсэн НТЧ-ын гэрчилгээтэйгээс бусад, аливаа төрлийн үйл ажиллагаанд ашигладаг нисдэг тэрэг;

(4)     ИНД-137-гийн дагуу ХАА-н агаарын хөлгийн үйл ажиллагаанд ашигладаг нисэх онгоц.

(c)     Энэ зүйлийн (b)-гийн шаардлагыг Даргын тогтоосон өдрөөс мөрдөж эхлэх ба 1, эсхүл түүнээс олон мэдэгдлээр энэ зүйлийн (b)-д заасан мөрдөж эхлэх өдрийг өөр өөрөөр тогтоож болно.

(d)     Зорчигч хэвийн үед нэвтэрдэг аливаа бүхээгийг түгждэг хаалгаар тоноглосон агаарын хөлгийг, тухайн хаалганы түгжээг багийн гишүүн онгойлгоход зориулсан хэрэгслээр тоноглосон байх ёстой.

91.511. Шөнийн VFR-ийн хэрэглэл болон төхөөрөмж

(a)     Шөнийн цагаар VFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэдэг, НТЧ-ын гэрчилгээтэй, хөдөлгүүртэй агаарын хөлөг нь 91.509-ийн дагуу тоноглогдсон байх ба дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, эргэлт болон гулгалт заах хэрэглэлтэй (turn and slip indicator) байх;

(2)     навигацийн гэрэлтэй байх;

(3)     мөргөлдөхөөс сэргийлэх гэрлийн системтэй байх;

(4)     шаардлагатай хэрэглэл, эсхүл заах хэрэглэл нь гэрэлтүүлэгтэй байх.

(b)     Хөндлөн (pitch) болон тууш (roll) тэнхлэгийн дагуу 360°-ын эргэлтийг заах чадвартай гуравдагч байрлал заагчаар (attitude indicator) тоноглосон агаарын хөлгийг эргэлт заагчаар (turn rate indicator) тоноглох шаардлагагүй.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

91.513. VFR-ийн холбооны төхөөрөмж

(a)     Радио холбоогүйгээр VFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэхийг НХУ зөвшөөрснөөс бусад тохиолдолд, ИНД-71-ийн дагуу ангилсан B, C, D-ангиллын хяналттай агаарын зайд, эсхүл шөнийн цагаар E-ангиллын агаарын зайд, VFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийг дараах шаардлага хангасан радио холбооны төхөөрөмжөөр тоноглосон байх ёстой:

(1)     Хавсралт А-ийн А9-д заасан 1, эсхүл 2-р түвшний стандартад нийцсэн;

(2)     холбогдох НХУ-ын нэгжтэй байнга хоёр талын радио холбоо барих чадвартай.

(b)     Хэрэв тухайн төхөөрөмжийг НХҮ-ний нэгжтэй холбоо барихад ашигладаг бол хяналттай агаарын зайн гадна VFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийг Хавсралт А-ийн А9-д заасан 1, эсхүл 2-р түвшний стандартад нийцсэн радио холбооны төхөөрөмжөөр тоноглосон байх ёстой.

91.515. Усан дээгүүрх VFR-ийн холбооны болон навигацийн төхөөрөмж

Хамгийн ойрын эргээс 30 минутын нислэгийн цагаас их зайд, усан дээгүүр VFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийг дараах төхөөрөмжөөр тоноглосон байх ёстой:

(1)     дараах холбооны төхөөрөмж:

(i)       Хавсралт A-ийн A.9-д заасан I, эсхүл II түвшний стандартыг хангасан;

(ii)     холбогдох НХҮ-ний нэгжтэй, эсхүл агаарын навигацийн байгууламжтай байнга хоёр талын радио холбоо барих чадвартай;

(2)     нислэгийн төлөвлөгөөний дагуу тухайн агаарын хөлгийг удирдан чиглүүлэх чадвартай навигацийн төхөөрөмж.

91.517. IFR-ийн хэрэглэл болон төхөөрөмж

НТЧ-ын гэрчилгээтэй, IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөдөлгүүртэй агаарын хөлгийг 91.509 болон 91.511-ийн дагуу дараах үзүүлэлтийг заах хэрэглэлээр тоноглосон байна:

(1)     гироскоп, эсхүл инерцийн аргаар агаарын хөлгийн байрлал;

(2)     гироскоп, эсхүл инерцийн аргаар соронзон чиглэл;

(3)     гироскоп хэрэглэлийн цахилгаан тэжээл нь зохих ёсоор ажиллаж байгаа;

(4)     барометрийн даралтыг гектопаскаль, эсхүл милибараар тохируулдаг, фут, эсхүл метрээр хэмждэг, даралтаар илэрхийлдэг түвшин;

(5)     гадна агаарын хэм;

(6)     цаг, минут, секундээр илэрхийлэх цаг хугацаа;

(7)     конденсаци, эсхүл мөстөлтөөс үүсэх доголдлоос сэргийлэх хэрэгсэлтэй агаарын хурдыг knots, эсхүл км/цагаар илэрхийлэх хурд;

(8)     өндөр авах болон өндөр алдах босоо хурд.

91.519 IFR-ийн холбооны болон навигацийн төхөөрөмж

(a)     IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийг дараах холбооны төхөөрөмжөөр тоноглосон байх ёстой:

(1)     Хавсралт А-ийн А9-д заасан 1-р түвшний стандартад нийцсэн;

(2)     холбогдох НХҮ-ний нэгж, эсхүл агаарын навигацийн байгууламжтай байнга хоёр талын радио холбоогоор хангах чадвартай.

(b)     Энэ зүйлийн (ba)-д зааснаас бусад тохиолдолд, IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийг дараах навигацийн системээр тоноглосон байх ёстой:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(1)     Хавсралт А-ийн А9-д заасан 1-р түвшний стандартад нийцсэн;

(2)     тухайн агаарын хөлөг дараах шаардлагын дагуу үйл ажиллагаа гүйцэтгэх чадвартай байх:

(i)       91.407-д шаардсан нислэгийн төлөвлөгөөний;

(ii)     хамааралтай бол RNP тогтоосон агаарын зайн;

(iii)    НХУ-ын.

(c)     RNP үзүүлэлтийн шаардлагын дагуу, RNP тогтоосон агаарын зай болон холбогдох RNP нислэгийн замд үйл ажиллагаа гүйцэтгэх агаарын хөлөг болон агаарын хөлгийн навигацийн системийг Дарга зөвшөөрсөн байх ёстой.

(d)     ICAO Doc 7030-ийн дагуу тогтоосон MNPS агаарын зайд үйл ажиллагаа гүйцэтгэх агаарын хөлөг нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     замын дагуух аль ч цэгт MNPS-ийн дагуу, тухайн замыг дагаж байгаа, эсхүл замаас гарсныг нисэх багт байнга заах чадвартай навигацийн төхөөрөмжөөр тоноглогдсон байх;

(2)     Дарга MNPS нислэгийн үйл ажиллагаанд зөвшөөрсөн байх.

(e)     НХУ-аас нислэгийн түвшин 8850 м-ээс (FL290) дээш, RVSM-ийг 300 м-ээр (1000 ft) тогтоосон агаарын зайд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлөг нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     тухайн агаарын зайд үйл ажиллагааг гүйцэтгэхийг Дарга зөвшөөрсөн байх;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(2)     дараах төхөөрөмжөөр тоноглогдсон байх:

(i)       нисэж байгаа тухайн нислэгийн түвшнийг нисэх багийн гишүүдэд харуулах чадвартай;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(ii)     сонгосон нислэгийн түвшнийг автоматаар хадгалах чадвартай;

(iii)    сонгосон нислэгийн түвшнээс 90 м-ээр (300 ft) хазайсан тохиолдолд нисэх багт дуут болон гэрлэн анхааруулга өгөх чадвартай;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(iv)   1996 оны 12 сарын 31-нээс хойш маягийн гэрчилгээ анх олгосон агаарын хөлгийн хувьд, сонгосон нислэгийн түвшнээс 60 м-ээр (200 ft) хазайсан тохиолдолд нисэх багт дуут болон гэрлэн анхааруулга өгөх чадвартай;

(v)     энэ зүйлийн (f)-д заасан түвшин хэмжигч системээс шилжин ажиллах чадвартай өндрийн түвшний даралтыг  автоматаар мэдээлэх чадвартай.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(f)       Энэ зүйлийн (e)(2)(i)-д шаардсан төхөөрөмж нь түвшин хэмжих хоёроос доошгүй системээс бүрдсэн байх ёстой.

(g)     Хэрэв холбоо, эсхүл навигацийн зорилготой аливаа бие даасан системийн нэг, эсхүл аль аль нь татгалзсан тохиолдолд, MNPS агаарын зайд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийг, үлдсэн төхөөрөмж нь тухайн агаарын хөлгийн нислэгийг энэ зүйлийн (a), (b) болон (d)-гийн дагуу үргэлжлүүлэх боломжийг бататгах тооны (a), (b) болон (d)(1)-д шаардсан төхөөрөмжөөр тоноглосон байх ёстой.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

91.521. CАТ II болон САТ III нарийвчлалтай ойртолтын төхөөрөмж

(a)     CАТ II, эсхүл САТ III нарийвчлалтай ойртолтын журмыг ашиглаж байгаа агаарын хөлгийг 91.509, 91.511 болон 91.517-гийн дагуу тоноглосон байх ба дараах төхөөрөмжтэй байна:

(1)     дараах шаардлагыг хангасан хоёр localiser болон glide slope хүлээн авах систем:

(i)       нисгэгчийн суудлаас үндсэн ILS-ийн дэлгэцэд харагддаг байх;

(ii)     localiser-ийн нэгээс доошгүй, glide slope-ийн нэг антентай байх;

(2)     тухайн агаарын хөлгийн холбооны төхөөрөмжийг ашиглахад нөлөөлдөггүй, энэ хэсгийн (1)-д шаардсан нэгээс доошгүй ILS систем;

(3)     холын болон дундын (outer and middle) маркерын дохиоллыг өвөрмөц дуут болон гэрлэн дохиогоор хүргэх маркерын дохио хүлээн авагч;

(4)     хоёр агаарын хөлгийн байрлал заагч, гироскопын, эсхүл инерцийн (attitude indicator);
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(5)     хоёр соронзон чиглэл заагч, гироскопын, эсхүл инерцийн;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(6)     хоёр хурд заагч, конденсаци, эсхүл мөстөлтөөс үүсэх доголдлоос сэргийлэх зорилгоор агаарын хурдыг knots, эсхүл км/цагаар илэрхийлдэг;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(7)     хоёр даралтаар мэдрэх алтиметр, фут, эсхүл метрээр тохируулсан, алтиметрийн заалтын алдаа болон агаарын хөлгийн дугуйны өндрийн засварыг тооцох зурагт хуудастай (placarded)
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(8)     өндөр авах болон өндөр алдах босоо хурд заах хоёр хэрэглэл;

(9)     дараах төхөөрөмжөөс бүрдсэн нислэгийн удирдлагын чиглүүлэх систем:

(i)       нэг нисгэгчийн хэрэглэлийн самбар дээр, ILS localiser-тай холбоотой автомат удирдлагатай (automatic steering), автомат ойртолтын coupler; эсхүл

(ii)     ILS localiser-тай холбоотойгоор тооцоолсон мэдээллийг steering командын хэлбэрээр харуулах, тооцоолсон мэдээллийг ILS glide slope, эсхүл basic ILS glide slope-ын мэдээлэлтэй холбоотойгоор өндөр авах / алдах (pitch) командын хэлбэрээр ижил хэрэглэл дээр харуулах FDS;

(10)     45 м-ээс (150 ft) доош DH-тэй үйл ажиллагаанд:

(i)       ойрын (inner) чиглүүлэх радиостанцын дохиоллыг дуут болон гэрлэн дохиогоор ялгаатай байдлаар хүргэх маркерын дохио хүлээн авагч; эсхүл

(ii)     радио-алтиметр;

(11)     дараах системийн алдааг нисгэгч нэн даруй илрүүлэхэд зориулсан анхааруулах систем:

(i)       энэ хэсгийн (1), (4), (5) болон (9)-д шаардсан төхөөрөмжийн;

(ii)     хэрэв CАТ III нарийвчлалтай ойртолтын журамд ашиглахаар суурилуулсан бол радио-алтиметр болон хүчний удирдлагын автомат-системийн;

(12)     бүрэн ажиллагаатай хос удирдлага;

(13)     статик даралтын нөөц эх үүсвэртэй, гадна орчинтой холбосон статик даралтын систем;

(14)     газардах болон буултын дараах гүйлтэд аюулгүй шилжихэд аль ч нисгэгчийг нислэгийн бүхээгийн харааг хангалттай хангах салхины шил арчигч, эсхүл дүйцэх хэрэгсэл.

(b)     Энэ зүйлийн (a)(4), (5), (6), (7) болон (8)-т шаардсан хэрэглэл болон төхөөрөмжийн тоонд 91.517-гийн дагуу IFR нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхэд шаардлагатай хэрэглэл болон төхөөрөмж багтсан байна.

91.523. Ослын төхөөрөмж

(a)     10, эсхүл түүнээс дээш гэрчилгээжсэн зорчигчийн суудлын багтаамжтай агаарын хөлгийг дараах хэрэгслээр тоноглосон байх ёстой:

(1)     нислэгийн үед, эсхүл жижиг ослын үед авч болзошгүй гэмтлийг эмчлэх зорилгоор зорчигчийн бүхээг бүрд, хялбар авах боломжтой байдлаар жигд тараасан, Хүснэгт 7-д заасан тооны анхны тусламжийн иж бүрдэл;

(2)     хялбар авах боломжтой байдлаар жигд тараасан, Хүснэгт 8-д заасан тооны гар-гал унтраагуур.

(b)     20, эсхүл түүнээс дээш гэрчилгээжсэн зорчигчийн суудлын багтаамжтай агаарын хөлгийг багийн гишүүд авч хэрэглэхэд хялбар ослын сүхээр тоноглосон байх ёстой.

(c)     61, эсхүл түүнээс дээш гэрчилгээжсэн зорчигчийн суудлын багтаамжтай агаарын хөлгийг дараах шаардлагыг хангасан, зайгаар ажилладаг зөөврийн чанга яригчаар тоноглосон байх ёстой:

(1)     онцгой нөхцөлийн нүүлгэн шилжүүлэлтийг хариуцахаар томилогдсон багийн гишүүн бүхээгийн ажилтны суудлаас авахад хялбар дөхөм байх;

(2)     Хүснэгт 9-ийн дагуу байрлуулсан байх.

(d)     Энэ зүйлийн (а)(2) болон (c)шаардсан төхөөрөмж бүрийг ажиллуулах аргыг тодорхой харуулсан байх ёстой.

(e)     Энэ зүйлийн (а)-д шаардсан төхөөрөмжийг агуулсан тээшний сав, эсхүл чингэлэг нь түүний агууламжийг харуулсан тэмдэглэгээтэй байх ёстой.

(f)       Энэ зүйлийн (c) нь, тухайн агаарын хөлөг ачаа тээвэрлэх зорилгоор өөрчилсөн зорчигчийн бүхээгт зөвхөн ачаа тээвэрлэж байгаа үед хамаарахгүй.

 

Хүснэгт 7. Анхны тусламжийн иж бүрдэл

Гэрчилгээжсэн зорчигчийн суудлын багтаамж

Анхны тусламжийн иж бүрдлийн нийт тоо

1 - 100

1

101 - 200

2

201 - 300

3

301 - 400

4

401 - 500

5

501 - 600

6

601, эсхүл түүнээс олон

7

 

Хүснэгт 8. Гар-гал унтраагуур

Байрлал

Хуваарилалт

А, B болон E ангиллын ачааны бүхээгийн хаалганы ойролцоо, багийн гишүүд авах боломжтой байхаар

1

нислэгийн бүхээгт, эсхүл түүний ойролцоо, нисэх багийн суудлаас хялбар авах боломжтой байхаар

1

Гал тогоонд (galley), зорчигчийн, багийн, эсхүл ачааны бүхээгт хамаарахгүй

1

Зорчигчийн бүхээгийн гал тогоо бүрд авах боломжтой байхаар

1

Дараах гэрчилгээжсэн зорчигчийн суудлын багтаамжтай зорчигчийн бүхээг

 

1 - 30

1

31 - 60

2

61 - 200

3

201 - 300

4

301 - 400

5

401 - 500

6

501 - 600

7

601, эсхүл түүнээс олон

8

 

 

Хүснэгт 9. Чанга яригч

Гэрчилгээжсэн зорчигчийн суудлын багтаамж

Хуваарилалт

Урд талд

Хамгийн ар талд

61 - 99

 

1

100, эсхүл түүнээс дээш

1

1

91.525. Усан дээгүүрх нислэг

(a)     Дараах тохиолдолд, усан дээгүүр нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийг, түүний бүхээгт байгаа хүн тус бүрд зориулсан 1 аврах хэрэгслээр тоноглосон байх ба тухайн суудал, эсхүл унтлагын орноос хялбар авч хэрэглэх боломжтой байрлалд байрлуулсан байх ёстой, хэрэв:

(1)     агаарын хөлөг нь ганц-хөдөлгүүртэй агаарын хөлөг ба эрэг хүртэлх нислэгийн зай нь тухайн агаарын хөлгийн халин нисэх зайнаас их бол; эсхүл

(2)     агаарын хөлөг нь олон-хөдөлгүүртэй агаарын хөлөг бөгөөд нэг хөдөлгүүр ажиллагаагүй байхад AMSL 300 м-ийн (1000 ft) өндрийг хадгалах чадваргүй ба эрэг хүртэлх нислэгийн зай нь тухайн агаарын хөлгийн халин нисэх зайнаас их бол; эсхүл

(3)     тухайн агаарын хөлөг нь олон-хөдөлгүүртэй агаарын хөлөг бөгөөд нэг хөдөлгүүр ажиллагаагүй байхад AMSL 300 м-ийн (1000 ft) өндрийг хадгалах чадвартай ба эрэг хүртэлх нислэгийн зай нь 93 км-ээс (50 nm) их бол.

(b)     Эргээс 185 км-ээс (100 nm) хол зайд үргэлжлэх, усан дээгүүр нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа ганц-хөдөлгүүрт агаарын хөлөг, эсхүл нэг хөдөлгүүр ажиллагаагүй байхад AMSL 300 м-ийн (1000 ft) өндрийг хадгалах чадваргүй олон-хөдөлгүүртэй агаарын хөлгийг дараах төхөөрөмжөөр тоноглосон байх ёстой:

(1)     тухайн агаарын хөлгийн бүхээгт байгаа бүх хүнийг багтаахаар тооцоолсон багтаамжтай ба хөвөх чадвартай аврах завь;

(2)     аврах завь бүрд, аврах байршил заагч гэрэл;

(3)     тухайн нислэг үйлдэх замд зориулан аврах завь бүрд бэхэлсэн, зохих ёсоор бэлтгэсэн аврах иж бүрдэл;

(4)     аврах завь тус бүрд 1-ээс доошгүй гэрэлт дохионы хэрэгсэл;

(5)     1 ELT, эсхүл 1 EPIRB.

(c)     1, эсхүл түүнээс олон хөдөлгүүр ажиллагаагүй байхад нислэгийг цааш үргэлжлүүлэх чадвартай, эргээс 370 км-ээс (200 nm) хол зайд үргэлжлэх, усан дээгүүр нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа олон-хөдөлгүүртэй агаарын хөлгийг энэ зүйлийн (b)-д заасан төхөөрөмжөөр тоноглосон байх ёстой.

(d)     MCTOW нь 5700 кг-аас дээш жинтэй агаарын хөлгөөр, эргээс 370 км-ээс (200 nm) хол зайд үргэлжлэх, усан дээгүүр нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэх бол дараах төхөөрөмжөөр тоноглосон байх ёстой:

(1)     энэ зүйлийн (b)-д заасан төхөөрөмж;

(2)     нэмэлт ЕLТ(S), эсхүл EPIRB.

(e)     Дараах тохиолдолд, хүнтэй агаарын бөмбөлгийг түүний бүхээгт байгаа хүн тус бүрд зориулсан, тухайн этгээд нь сууж байгаа байрлалаасаа хялбар авах боломжтой 1 аврах хэрэгслээр тоноглосон байх ёстой, хэрэв:

(1)     тухайн нислэг нь нуур, эсхүл тэнгисийн эргийг дайрч гарах, эсхүл дайран гарч болзошгүй бол; эсхүл

(2)     хөөрөлт, эсхүл ойртолт үйлдэх замыг усан дээгүүр тогтоосон тохиолдолд тухайн нислэг нь алдаа гарсан үед усан дээр ослын буулт үйлдэж болзошгүй талбайгаас хөөрөх, эсхүл талбайд буухаар төлөвлөсөн бол; эсхүл

(3)     тухайн нислэг нь ус хэвийн дээд түвшинд байхад уснаас 1.85 км (1 nm) зайтай байрладаг талбайгаас хөөрсөн бөгөөд салхи эрэг рүү чиглэсэн 3 м/сек-ээс (5 knots) бага хурдтай, эсхүл эргээс ус руу чиглэсэн бол.

(f)       Энэ зүйлийн (а) - (e)-д шаардсан аврах хэрэгсэл, аврах завь, дохионы хэрэгсэл, ELT(S) болон EPIRB-г ил харагдахуйц танигдах байрлалд суурилуулсан байх ёстой ба усан дээр ослын буулт үйлдсэн тохиолдолд түүнийг авч хэрэглэхэд хялбар байх ёстой.

91.527 Агаарын хөлгийн усан дээгүүрх үйл ажиллагаа

Усан дээгүүр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийг дараах хэрэгслээр тоноглосон байх ёстой:

(1)     суудал, эсхүл унтлагын орноос хялбар авч хэрэглэх боломжтой байрлалд байрлуулсан, бүхээгт байгаа хүн тус бүрд зориулсан нэг аврах хэрэгсэл;

(2)     MCTOW нь 5700 кг-аас дээш жинтэй агаарын хөлөгт нэг далайн зангуу.

91.529. Агаарын хөлгийн ослын байршил тогтоох систем (AELS) болон ELT

(a)     Энэ зүйлийн (ab)-гийн дагуу Дарга тухайн агаарын хөлөгт AELS суурилуулахгүй байхыг зөвшөөрснөөс бусад тохиолдолд, аливаа этгээд Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгөөр Монгол Улсын FIR-д үйл ажиллагаа эрхлэхгүй байх үүрэгтэй.

(aa) Энэ зүйлийн (a)-г үл харгалзан, аливаа этгээд нь энэ зүйлийн (b), (c), (d), (e), ИНД-121.353(a)(1)(ii) болон ИНД-121.353(b)-гийн дагуу AELS-гүйгээр үйл ажиллагаа эрхэлж болно.

(ab) Хэрэв дараах шаардлагыг хангасан гэж үзвэл, Дарга AELS-ийг зөвшөөрсөн мэдэгдлийг гаргаж болно:

(1)     осол болсон үед, 24 цагаас доошгүй хугацааны турш дохиог автоматаар мэдээлдэг ба:

(i)       ЭХАТ үйл ажиллагаа эрхлэгчид хүний оролцоогүйгээр анхааруулдаг байх;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(ii)     тухайн агаарын хөлгийн байрлалыг 5 км-ээс доошгүй радиус дотор тогтоодог;

(iii)    энэ зүйлийн (f)(1)-д шаардсан агаарын хөлгийн таних мэдээллийг агуулсан;

(2)     чиглэл заах дохиог мэдээлдэг байх;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(3)     бие даасан тэжээлийн эх үүсвэртэй;

(4)     суурилуулсан агаарын хөлгийн маягт тохирсон;

(5)     ослын дараа аль болох хангалттай боломжит урт хугацаанд ажиллагаатай хэвээр байхаар бүтээгдсэн байх.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(ac)  Энэ зүйлийн (ab)-гийн дагуу AELS-ийг зөвшөөрөхийн өмнө Дарга дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:

(1)     AELS нь нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд харшлахгүй гэдэгт итгэлтэй байх;

(2)     Даргын шаардлагатай гэж үзсэн байгууллагатай зөвлөлдөх.

(ad)  Энэ зүйлийн (ab)-гийн дагуу олгосон зөвшөөрөл нь Даргын тогтоосон хугацаанд хүчинтэй болно.

(ae)  Дарга энэ зүйлийн (ab)-гийн дагуу зөвшөөрөл олгосны дараа ИНЕГ-ын цахим хуудсанд цаг алдалгүй байрлуулах үүрэгтэй.

(b)     Энэ зүйлийн (a)-г үл харгалзан, дараах тохиолдолд AELS суурилуулаагүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж болно, хэрэв:

(1)     үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн агаарын хөлгийг эзэмшилдээ авсан байрлалаас AELS суурилуулах байрлал руу хөөх нислэг үйлдэх бол.

(2)     тухайн агаарын хөлгөөр зорчигч тээвэрлээгүй бол.

(c)     Энэ дүрмийн 91.501(4) болон энэ зүйлийн (а)-г үл харгалзан, дараах тохиолдолд AELS ажиллагаагүй байж болно, хэрэв:

(1)     ажиллагаагүй AELS-ийг засварлах, эсхүл солих боломжгүй байрлалаас засварлах, эсхүл солих боломжтой байрлал руу хөөх нислэг үйлдэх бол;

(2)     тухайн агаарын хөлгөөр зорчигч тээвэрлээгүй бол.

(d)     Энэ зүйлийн (а) болон 91.501(4)-ийг үл харгалзан, хэрэв агаарын хөлгийг, түүний бүхээгт байгаа этгээд хүрэх боломжтой байхаар ELT(S), эсхүл PLB-ээр тоноглосон бол ажиллагаатай AELS-гүй агаарын хөлгөөр 7 хоногоос дээшгүй хугацаагаар нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж болно.

(e)     Энэ зүйлийн (а) нь дараах агаарын хөлөгт хамаарахгүй:

(1)     19, эсхүл түүнээс цөөн зорчигчтой, 2008 оны 07 сарын 01-нээс өмнө НТЧ-ын гэрчилгээ анх олгосон нисэх онгоцонд, хэрэв тухайн нисэх онгоцыг ЕLТ(S)-ээр тоноглосон бол;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(2)    хэт хөнгөн агаарын хөлөгт, хэрэв 1-ээс дээшгүй зорчигч тээвэрлэж байгаа хэт хөнгөн агаарын хөлгийг ЕLТ(S), эсхүл PLB-ээр тоноглосон бол;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(3)     хэт хөнгөн агаарын хөлгийг оролцуулан, 2-оос дээшгүй суудалтай хөдөлгүүртэй агаарын хөлөгт, хэрэв тухайн агаарын хөлөг нь хөөрсөн аэродромоос 18 км-ээс (10 nm) холгүй зайд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(4)     хүнтэй чөлөөт агаарын бөмбөлөг.

 

(f)       Дараахаас бусад тохиолдолд, Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь AELS-ээр тоноглосон, эсхүл ЕLТ(S), EPIRB авч яваа, эсхүл 406 Мгц дээр ажилладаг PLB-тэй, агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     AELS, эсхүл ELT(S)-ийн хувьд, AELS, эсхүл ELT(S) нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ITU) Монгол Улсад олгосон код болон дараах дугаартай байх:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(i)       AELS, эсхүл ЕLТ(S)-ийн серийн дугаар;

(ii)     тухайн агаарын хөлгийн 24 bit-ийн хаяг;

(iii)    агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэх байгууллагад оноосон ICAO код болон үйл ажиллагаа эрхлэгчийн олгосон серийн дугаар;

(iv)   тухайн агаарын хөлгийн үндэсний харьяалал болон бүртгэлийн дугаар;

(2)     EPIRB, эсхүл PLB-гийн хувьд EPIRB, эсхүл PLB нь дараах кодтой байх:

(i)       Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ITU) Монгол Улсад олгосон код;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(ii)     EPIRB, эсхүл PLB-г таньж тогтоох онцгой код;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(3)     агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь дараах мэдээллийг Монгол Улсын Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төвд мэдэгдсэн байх:

(i)       энэ хэсгийн (1), эсхүл (2)-т заасны дагуу агаарын хөлөгт суурилуулсан, эсхүл авч яваа AELS, EPIRB, ELT(S), эсхүл PLB-гийн код;

(ii)     тухайн агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн нэр болон онцгой нөхцөлийн үед холбоо барих дэлгэрэнгүй мэдээлэл.

(g)     406 Мгц дээр ажилладаг ELT-ээр тоноглосон, эсхүл авч яваа ELT нь дараах кодтой байхаас бусад тохиолдолд, аливаа этгээд гадаадын агаарын хөлгөөр Монгол Улсад үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)  Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ITU) олгосон Бүртгэгч Улсын код;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(2)     дараах аль нэг дугаар:

(i)       ЕLТ-ийн серийн дугаар;

(ii)     тухайн агаарын хөлгийн 24 bit-ийн хаяг;

(iii)    агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэх байгууллагад оноосон ICAO код болон үйл ажиллагаа эрхлэгчийн олгосон серийн дугаар;

(iv)   тухайн агаарын хөлгийн үндэсний харьяалал болон бүртгэлийн дугаар.

91.531. Хүчилтөрөгч заах хэрэглэл

AMSL 3900 м-ээс (13 000 ft) дээш, эсхүл AMSL 3000 - 3900 м-ийн (10 000 - 13 000 ft) хоорондох өндрийн-түвшинд 30 минутаас дээш хугацаагаар үйл ажиллагаа гүйцэтгэдэг агаарын хөлгийг дараах хэрэглэлээр тоноглосон байна:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(1)     нисэх багт:

(i)       хангамжийн эх үүсвэрийн хэрэглэж болох хүчилтөрөгчийн хэмжээ болон түгээх нэгж бүрд хүчилтөрөгч очиж байгааг заах;

(ii)     битүүмжлэлтэй агаарын хөлгийн бүхээгийн өндрийн түвшний даралт нь AMSL 3000 м-ээс (10 000 ft) их болсон үед гэрлэн, эсхүл дуут анхааруулга өгөх;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(2)     бие даасан түгээх нэгжийн хэрэглэгч бүрд хэрэглэж болох хүчилтөрөгчийн хэмжээ болон түгээх нэгжид хүчилтөрөгч очиж байгааг заах.

91.533. Битүүмжлэлгүй агаарын хөлгийн нэмэлт хүчилтөрөгч

(a)     AMSL 3000 м-ээс (10 000 ft) дээш түвшинд үйл ажиллагаа гүйцэтгэдэг битүүмжлэлгүй агаарын хөлөг нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     хэрэв AMSL 3900 м-ийн (13 000 ft) түвшин хүртэл үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол дараах төхөөрөмжөөр тоноглогдсон байх:

(i)       хэрэв агаарын хөлөг AMSL 3000 м-ээс (10 000 ft) дээш түвшинд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол 30 минутаас хэтэрсэн аливаа хугацаанд бүх багийн гишүүд болон зорчигчийн 10% нь байнга хэрэглэхэд зориулсан нэмэлт хүчилтөрөгчийн;

(ii)     зорчигчийн 3%-иас доошгүй нь байнга хэрэглэхэд зориулсан эмчилгээний хүчилтөрөгчийн;

(2)     хэрэв AMSL 3900 - 7600 м-ийн хоорондох өндрийн-түвшинд (13 000 - 25 000 ft) үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол дараах төхөөрөмжөөр тоноглогдсон байх:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(i)       бүх багийн гишүүд болон зорчигчид байнга хэрэглэхэд зориулсан нэмэлт хүчилтөрөгчийн;

(ii)     зорчигчийн 1%-иас доошгүй нь байнга хэрэглэхэд зориулсан эмчилгээний хүчилтөрөгчийн;

(iii)    бүхээгийн ажилтан шууд ашиглах боломжтой, 120 л-ээс их хүчилтөрөгч, эсхүл бүхээгийн өндрийн түвшний даралтын 3000 м-ээс (10 000 ft) хэтэрсэн үед байнга хэрэглэхэд зориулсан, шаардлагатай хэмжээний хүчилтөрөгч агуулсан зөөврийн хүчилтөрөгчийн төхөөрөмж.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(b)     Энэ зүйлийн (а)-д заасан шаардлагыг, эмчилгээний хүчилтөрөгчийг нэмэлт хүчилтөрөгчтэй дүйцэх хэмжээгээр, эсхүл нэмэлт хүчилтөрөгчийг эмчилгээний хүчилтөрөгчтэй дүйцэх хэмжээгээр орлуулан хангаж болно.

91.535. Битүүмжлэлтэй агаарын хөлгийн нэмэлт хүчилтөрөгч

AMSL 3000 - 7600 м-ийн хооронд (10 000 - 25 000 ft) үйлдэх нислэг

(a)     AMSL 3000 - 7600 м-ийн хоорондох өндрийн-түвшинд (10 000 - 25 000 ft) үйл ажиллагаа гүйцэтгэх битүүмжлэлтэй агаарын хөлгийг дараах хэрэгслээр тоноглосон байх ёстой:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(1)     хэрэв даралтын систем татгалзвал, бүхээгийн өндрийн түвшний даралт AMSL 3000 м-ээс (10 000 ft) хэтэрсэн үед нисэх багийн гишүүдийг нэмэлт хүчилтөрөгчийн системээр тасралтгүй хангах чадвартай, нисэх багийн гишүүн үндсэн суудаг байрлалаасаа авч хэрэглэхэд хялбар, шаардлагатай үед хэрэглэх хүчилтөрөгчийн баг;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(2)     бүхээгийн ажилтан үндсэн суудаг байрлалаас авч хэрэглэхэд хялбар байрлуулсан дараах төхөөрөмж:

(i)       зорчигчийн хүчилтөрөгчийн баг;

(ii)     хэрэв даралтын систем татгалзвал, 120 л-ээс их хүчилтөрөгч, эсхүл бүхээгийн өндрийн түвшний даралт AMSL 3000 м-ээс (10 000 ft) хэтэрсэн үед байнга хэрэглэхэд зориулсан шаардлагатай хэмжээний хүчилтөрөгч агуулсан, яаралтай авч хэрэглэх боломжтой зөөврийн хүчилтөрөгчийн төхөөрөмж;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(3)     бүх багийн гишүүдийн байрлалаас үл хамааран, тэднийг хүчилтөрөгчөөр цаг алдалгүй хангах зорилгоор тараан байрлуулсан хангалттай тооны нөөц хүчилтөрөгчийн баг, эсхүл зөөврийн хүчилтөрөгчийн төхөөрөмж;

(4)     энэ зүйлийн (b)-г харгалзан, нэмэлт хүчилтөрөгчийн минимум хэмжээ нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(i)       нисэх багийн гишүүдийг 45 минутын хугацаанд хангах;

(ii)     бүхээгийн ажилтан болон зорчигч бүрийг 12 минутын хугацаанд хангах;

(5)     энэ зүйлийн (b)-г харгалзан, дараах аль нэг нөхцөлөөс шалтгаалан илүү их хэмжээний нэмэлт, эсхүл эмчилгээний хүчилтөрөгч шаардлагатай байж болно:

(i)       хэрэв агаарын хөлөг нь 4 минутын дотор нисэж байгаа түвшнээсээ AMSL 4250 м (14 000 ft) хүртэл өндөр алдах чадвартай бол бүхээгийн өндрийн түвшний даралт AMSL 3000 м-ээс (10 000 ft) их байх бүх хугацаанд, зорчигчдын 10%-ийг хангах хэмжээний хүчилтөрөгчтэй байх;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(ii)     хэрэв агаарын хөлөг нь 4 минутын дотор нисэж байгаа түвшнээсээ AMSL 4250 м (14 000 ft) хүртэл өндөр алдах чадваргүй бол бүхээгийн өндрийн түвшний даралт  AMSL 4250 м-ээс (14 000 ft) их байх бүх хугацаанд, бүх зорчигчийг хангах хэмжээний хүчилтөрөгчтэй байх;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(iii)    зорчигчдын 10%-ийг 30 минутын хугацаанд хангах хэмжээний хүчилтөрөгчтэй байх;

(iv)   зорчигчдын 1%-ийн байнгын хэрэглээг хангах хэмжээний хүчилтөрөгчтэй байх.

(b)     Бүхээгийн битүүмжлэлийн систем татгалзсан тохиолдолд, энэ зүйлийн (a)(4), (a)(5)-д заасан шаардлагыг хангахад шаардлагатай хүчилтөрөгчийн хэмжээг тооцоолохдоо дараах нөхцөлийг тооцож үзэх ёстой:

(1)     тухайн агаарын хөлөг онцгой нөхцөлийн үед өндөр алдаж, аюулгүй өндрийн-түвшинд түвшнээ хадгалах нислэг эргэн ороход шаардлагатай хугацаа;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(2)     тухайн нислэгийн, буултын өмнөх дараалсан үе шатанд 3000 м-ээс (10 000 ft) дээш өндрийн түвшний даралтад нислэг үйлдэх тухайн агаарын хөлөгт шаардлагатай хугацаа.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

AMSL 7600 - 9150 м-ийн хооронд (25 000 - 30 000 ft) үйлдэх нислэг

(c)     AMSL 7600 - 9150 м-ийн хоорондох өндрийн-түвшинд (25 000 - 30 000 ft) үйл ажиллагаа гүйцэтгэх битүүмжлэлтэй агаарын хөлгийг энэ зүйлийн (a)-д заасан болон дараах төхөөрөмжөөр тоноглосон байх ёстой:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(1)     нисэх багийн гишүүд үндсэн суудаг байрлалаасаа авч хэрэглэхэд хялбар нэмэлт хүчилтөрөгчөөр тасралтгүй хангаж чадах, нисэх багийн гишүүн шаардлагатай үед хэрэглэх хурдан өмсдөг баг;

(2)     нэмэлт хүчилтөрөгчөөр хангах чадвартай хүчилтөрөгчийн баг:

(i)       зорчигч болон бүхээгийн ажилтан бүрд;

(ii)     угаалгын болон тусдаа ариун цэврийн өрөө бүрд;

(3)     энэ зүйлийн (a)(5)(iii)-д заасан хүчилтөрөгчөөс гадна, тээвэрлэж байгаа зорчигчийн 10%-ийг 15 минутаас багагүй хугацаанд хангах эмчилгээний хүчилтөрөгч.

AMSL 9150 м-ээс (30 000 ft) дээш үйлдэх нислэг

(d)     AMSL 9150 м-ээс (30 000 ft) дээш түвшинд нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэх битүүмжлэлтэй агаарын хөлгийг энэ зүйлийн (a) болон (c)-д шаардсан дараах нэмэлт төхөөрөмжөөр тоноглосон байх ёстой:

(1)     угаалгын болон ариун цэврийн өрөөг оролцуулан зорчигчийн бүхээгийн хүчилтөрөгч гарах цорго болон хүчилтөрөгчийн багийн нийт тоо нь зорчигчийн суудлын тооноос 10%-иар их байх;

(2)     нэмэлт хүчилтөрөгчийн хэрэгслийг агаарын хөлөгт жигд хуваарилан байрлуулах;

(3)     хэрэв бүхээгийн өндрийн түвшний даралт AMSL 4250 м-ээс (14 000 ft) дээш хэтэрвэл, зорчигчийн бүхээгт байгаа зорчигч болон бүхээгийн ажилтны хүчилтөрөгчийн баг автоматаар буудаг байх;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(4)     хэрэв автомат систем татгалзсан бол нисэх баг болон зорчигчийн хүчилтөрөгчийн багийг гар аргаар буулгах хэрэгслээр хангасан байх.

91.537. Ажиллагаагүй хэрэглэл болон төхөөрөмж

(a)     Дараах тохиолдолд ажиллагаагүй хэрэглэл, эсхүл төхөөрөмжтэй агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж болно, хэрэв:

(1)     тухайн агаарын хөлгийн MEL-ийг 91.539-д заасны дагуу баталсан бол;

(2)     тухайн агаарын хөлгийг ИНД-43.107-гийн шаардлагын дагуу ажиллагаагүй байж болох хэрэглэл, эсхүл төхөөрөмжтэйгээр ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлсэн бол;

(3)     тухайн агаарын хөлөг нь MEL-д заасан бүх нөхцөл, хязгаарлалтын дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол.

(b)     MCTOW нь 5700 кг-аас хэтрээгүй, 91.539-ийн дагуу баталсан MEL-гүй агаарын хөлгөөр дараах тохиолдолд, ажиллагаагүй хэрэглэл болон төхөөрөмжтэйгээр энэ Дүрмийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж болно, хэрэв:

(1)     ажиллагаагүй хэрэглэл болон төхөөрөмж нь:

(i)       тухайн агаарын хөлгийн маягаар гэрчилгээжсэн холбогдох НТЧ-ын шаардлагад, өдрийн VFR-ийн гэрчилгээжүүлэлтэд шаардсан хэрэглэл болон төхөөрөмж биш бол;

(ii)     энэ Бүлгээр тусгай үйл ажиллагаанд шаардаагүй бол;

(iii)    НТЧ-ын удирдамжаар ажиллагаатай нөхцөлд байхыг шаардаагүй бол;

(2)     тухайн агаарын хөлгийг ИНД-43.107-гийн дагуу ажиллагаагүй хэрэглэл, эсхүл төхөөрөмжтэйгээр ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлсэн бол.

(c)     Энэ зүйлийн (а), эсхүл (b)-д заасан шаардлагыг хангаагүй агаарын хөлөгт, хэрэв ИНД-21-ийн I Бүлгийн дагуу тусгай нислэгийн зөвшөөрөл олгосон бол тухайн агаарын хөлгөөр ажиллагаагүй хэрэглэл болон төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаа гүйцэтгэж болно.

91.539. MEL батлах

(a)     MEL батлуулах хүсэлт гаргагч нь CAA 24091/01 маягтыг бөглөн, зохих төлбөрийн баримтын хамт Даргад хүргүүлэх үүрэгтэй.

(b)     MEL нь дараах мэдээллийг багтаасан байх ёстой:

(1)     түүнд хамаарах агаарын хөлгийн маяг, загвар;

(2)     тухайн агаарын хөлгийн хувьд, хэсэгчлэн, эсхүл бүрэн ажиллагаагүй байж болох дараах хэрэглэл болон төхөөрөмжийн жагсаалт:

(i)       тухайн агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн баталсан; эсхүл

(ii)     тухайн агаарын хөлөгт маягийн гэрчилгээ олгосон, ICAO-гийн Хэлэлцэн тохирогч Улсын баталсан; эсхүл

(iii)    Даргын хүлээн зөвшөөрөхүйц үндэслэлээр, ажиллагаагүй хэрэглэл болон төхөөрөмж нь агаарын хөлгийн аюулгүй үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж үзсэн.

(c)     MEL дараах хэрэглэл, эсхүл төхөөрөмжийг багтаах ёсгүй:

(1)     тухайн агаарын хөлөг маягаар гэрчилгээжсэн НТЧ-ын шаардлагад тусгайлан, эсхүл бусад хэлбэрээр шаардсан; эсхүл

(2)     энэ Бүлгийн дагуу тусгай үйл ажиллагаанд шаардсан; эсхүл

(3)     НТЧ-ын удирдамжаар ажиллагаатай нөхцөлд байхыг шаардсан.

(d)     Дарга нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд шаардлагатай гэж үзвэл, MEL-д тавих хязгаарлалт болон нөхцөлийг зааж болно.

91.541. SSR транспондер болон өндрийн түвшнийг мэдээлэх төхөөрөмж

/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(a)   Агаарын хөлгийг ATCRBS транспондер төхөөрөмжөөр тоноглосон тохиолдолд тухайн транспондер нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(1)     НХУ-аас заасан Mode 3/A кодын асуултад, Mode 3/A 4096-кодоор хариулах чадалтай;

(2)     Mode C-ийн асуултад, 30 м-ийн (100 ft) өсөлттэйгээр өндрийн түвшний даралтын мэдээллийг дамжуулан автоматаар хариулах Mode C чадалтай.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(b)     Агаарын хөлгийг Mode S транспондер төхөөрөмжөөр тоноглосон тохиолдолд, транспондер нь дараах горимд хариулах чадвартай байх ёстой:

(1)     НХУ-аас заасан Mode 3/A кодын асуултад;

(2)     завсрын Mode-д;

(3)     Mode S-ийн асуултад.

91.543. Өндрийн түвшнийг анхааруулах систем, эсхүл төхөөрөмж - турбо-жэт, эсхүл турбо-фэн

/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(a)     Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, турбо-жэт, эсхүл турбо-фэн хөдөлгүүртэй нисэх онгоцыг өндрийн-түвшнийг анхааруулах дараах систем, эсхүл төхөөрөмжөөр тоноглосон байна:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(1)     өндөр авалтын, эсхүл өндөр алдалтын аль алинд нь урьдчилан сонгосон түвшинд ойртох үед нисгэгчид дараах байдлаар анхааруулдаг:

(i)       урьдчилан сонгосон өндрийн-түвшинд түвшнээ хадгалах нислэгийг гүйцэтгэхэд шаардлагатай, дуут болон гэрлэн дохиог хангалттай хугацааны өмнө давтамжтайгаар өгдөг; эсхүл
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(ii)     урьдчилан сонгосон түвшинд түвшнээ хадгалах нислэгийг гүйцэтгэхэд шаардлагатай гэрлэн дохиог хангалттай хугацааны өмнө давтамжтайгаар өгдөг ба урьдчилан сонгосон өндрийн-түвшнээс дээш, эсхүл доош хазайх үед дуут дохио өгдөг;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(2)     далайн түвшнээс тухайн төхөөрөмжийг суурилуулсан нисэх онгоцны үйл ажиллагааны зөвшөөрөгдсөн хамгийн дээд түвшин хүртэл шаардлагатай дохиогоор хангадаг;

(3)     урьдчилан сонгосон түвшний өсөлтийг тухайн нисэх онгоцны үйл ажиллагаа гүйцэтгэж чадах түвшинд ашиглах боломж олгодог;

(4)     анхааруулах дохионы зөв ажиллагааг тодорхойлохын тулд тусгай төхөөрөмжгүйгээр тест хийж болдог;

(5)     хэрэв тухайн систем, эсхүл төхөөрөмж нь барометрийн даралтаар ажилладаг бол барометрийн даралтын тохируулга хийж болдог байх.

(b)     Энэ зүйлийн (а) нь дараах нисэх онгоцны үйл ажиллагаанд хамаарахгүй:

(1)     хязгаарлагдмал, эсхүл тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээтэй; эсхүл

(2)     дараах зорилгоор ашиглах:

(i)       шинээр худалдан авсан нисэх онгоцыг өөрийн эзэмшилдээ авсан байрлалаас,өндрийн-түвшнийг анхааруулах систем, эсхүл төхөөрөмж суурилуулах байрлал руу хөөх нислэг; эсхүл
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(ii)     тухайн нисэх онгоцны НТЧ-ын шалгах нислэг; эсхүл

(iii)    тухайн нисэх онгоцыг гадаад улсад бүртгүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрээс үйлдэх, хөөх нислэг; эсхүл

(iv)   худалдааны зорилгоор тухайн нисэх онгоцны үйл ажиллагааг үзүүлэх нислэг; эсхүл

(v)     гадаад улсад бүртгүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрээс хөөх нислэг үйлдэхийн өмнөх, тухайн нисэх онгоцны үйл ажиллагаанд оролцох гадаадын нисэх багийн сургалтын нислэг.

91.545. Оноосон өндрийн-түвшин заагч

/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
(a)     Энэ зүйлийн (c)-д зааснаас бусад тохиолдолд, өндрийн-түвшнийг анхааруулах систем, эсхүл төхөөрөмжөөр тоноглогдоогүй, IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нисэх онгоцыг НХУ-аас оноосон түвшнийг заах хэрэглэлээр тоноглосон байх ёстой.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(b)     Энэ зүйлийн (a)-д шаардсан, оноосон түвшнийг заах хэрэглэл нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     нисгэгчийн суудлаас тохируулгыг хялбар хийж болохоор байрлуулсан байх;

(2)     оноосон түвшнийг хянах үүрэгтэй нисэх багийн гишүүн бүрд,тухайн оноосон өндрийн-түвшний мэдээллийг тод харагдахаар үзүүлдэг байх;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(3)     урьдчилан сонгосон түвшний өсөлтийг тухайн нисэх онгоцны үйл ажиллагаа гүйцэтгэж чадах түвшинд ашиглах боломж олгодог байх.

(c)     Тусгай категорийн үзүүлбэрийн, эсхүл тусгай категорийн хязгаарлагдмал НТЧ-ын гэрчилгээтэй нисэх онгоцыг оноосон түвшнийг заах хэрэглэлээр тоноглосон байхыг шаардахгүй.

91.547. Харвах суудал болон тэсрэх төхөөрөмж

Тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлөгт суурилуулсан, тэсрэх бодис агуулсан харвах суудал, эсхүл холбогдох гарц, эсхүл жэттисон систем нь 91.501(2)(i)(D), эсхүл 91.501(2)(ii)(B)-гийн шаардлагыг хангасан байх ёстой.

G Бүлэг - Үйл ажиллагаа эрхлэгчийн техник үйлчилгээний шаардлага

91.601. Зорилго

(a)     Энэ Бүлэг нь Монгол Улсад болон гадаад улсад үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгийн ашиглалтын шаардлагыг тогтооно.

(b)     ИНД-103-ын дагуу ашиглаж байгаа хэт хөнгөн агаарын хөлөгт энэ Бүлгийн дараахаас бусад заалт хамаарахгүй:

(1)     91.605(e)(2) (өндрийн-түвшний даралтыг автоматаар мэдээлэх системийн тест болон үзлэг шалгалт, хэрэв хэт хөнгөн агаарын хөлгийг ажиглалтын транспондероор тоноглосон бол);
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(2)     91.605(e)(3) (ажиглалтын транспондер);
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(3)     91.605(e)(8) (хөвөгч төхөөрөмж);

(4)     91.616 (техник үйлчилгээний бүртгэлийн дэвтэр, Ангилал-2 хэт хөнгөн агаарын хөлөг);

(5)     91.617 (техник үйлчилгээний бүртгэл, Ангилал-2 хэт хөнгөн агаарын хөлөг);

(6)     91.621 (техник үйлчилгээний бүртгэлийг шилжүүлэх);

(7)     91.623 (бүртгэлийг хадгалах).

(c)     Энэ Бүлгийн дараахаас бусад заалт нь ИНД-104-ийн дагуу ашиглаж байгаа глайдерт хамаарахгүй:

(1)     91.605(e) (хэрэглэл болон төхөөрөмжийн техник үйлчилгээ);

(2)     91.613 (үйл ажиллагааны шалгах нислэг);
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(3)     91.615 (жилийн НТЧ-ын дүгнэлт);
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(4)     91.616 (техник үйлчилгээний бүртгэлийн дэвтэр);

(5)     91.617 (техник үйлчилгээний бүртгэл);

(6)     91.621 (техник үйлчилгээний бүртгэлийг шилжүүлэх);

(7)     91.623 (бүртгэлийг хадгалах).

91.602. Нислэгийн өмнөх техник үйлчилгээний шаардлага

(a)     Энэ зүйлийн (b) болон 91.611-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд 91.603, 91.605 болон 91.615-д заасан шаардлага хангаагүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.

(b)     Хэрэв тухайн агаарын хөлөгт ИНД-21-ийн дагуу тусгай нислэгийн зөвшөөрөл олгосон бол энэ зүйлийн (а) нь агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээдэд хамаарахгүй.

91.603. Техник үйлчилгээний ерөнхий шаардлага

(a)     Агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:

(1)     тухайн агаарын хөлгийн нислэгт тэнцэх нөхцөлийг хадгалж байх;

(2)     холбогдох НТЧ-ын удирдамжийг ИНД-39-д заасан шаардлагын дагуу хэрэгжүүлдэг байх;

(3)     тухайн агаарын хөлөгт энэ Бүлгийн дагуу үзлэг шалгалт хийдэг байх;

(4)     91.537-гийн дагуу ажиллагаагүй байж болохыг зөвшөөрсөн хэрэглэл, тоноглолоос бусад бүх гэмтэл дутагдлыг нислэгийн өмнө засдаг байх;

(5)     91.537-гийн дагуу ажиллагаагүй байж болохыг зөвшөөрсөн ажиллагаагүй хэрэглэл, эсхүл төхөөрөмжийн эд ангийг тухайн агаарын хөлгийн ашиглалтад хэрэглэж байгаа техник үйлчилгээний хөтөлбөрт шаардсан дараагийн үзлэг шалгалтын үеэр засдаг, сольдог, буулгадаг, эсхүл үзлэг шалгалт хийдэг байх;

(6)     тухайн агаарын хөлгийн техник үйлчилгээг энэ Бүлэг, ИНД-43 болон бусад холбогдох дүрмийн шаардлагын дагуу хийдэг байх;

(7)     тухайн агаарын хөлгийг, ИНД-43-ын дагуу хийсэн техник үйлчилгээний дараа ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлдэг байх;

(8)     тухайн агаарын хөлгийн бүхээгт нүүрсхүчлийн хийн хэт исэл байгааг заах, F Бүлэгт шаардсан бүх систем нь ажиллагаатай бөгөөд тухайн системийн холбогдох ашиглалтын хязгаарын хүрээнд байх.

(b)     Агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь, тухайн агаарын хөлөгт зориулж гаргасан НТЧ-ын байнгын хадгалалтын зааварчилгаанд Зохион бүтээгч Улсын НТЧ-ын эрх бүхий байгууллагаас заавал мөрдөхийг заасан НТЧ-ын хязгаарлалтыг дагаж мөрддөг болохыг бататгах үүрэгтэй.

(c)     Энэ зүйлийн (d)-(f)-д зааснаас бусад тохиолдолд, агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь дараах шаардлагыг мөрдөж байгааг бататгах үүрэгтэй:

(1)     үйлдвэрлэгчийн зөвлөсөн их засварын үечлэл;

(2)     тусгай категорийн үзүүлбэрийн НТЧ-ын гэрчилгээ, эсхүл тусгай категорийн хязгаарлагдмал НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгийн хувьд, агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөрт заасан ашиглалтын хязгаарлалттай эд ангийн солих хугацаа.

 

(d)     Хэрэв үйл ажиллагаа эрхлэгч нь ИНД-115, ИНД-119, эсхүл 91.607-гийн дагуу баталсан техник үйлчилгээний хөтөлбөрт заасан их засвар хоорондын хугацааг сунгах журмыг дагаж мөрдөж байгаа бол бүтээгдэхүүн болон бүрдэл хэсгийг үйлдвэрлэгчийн зөвлөсөн их засвар хоорондын хугацааг давуулан ашиглаж болно.

(e)     Энэ зүйлийн (d)-г үл харгалзан, хэрэв Даргын хүлээн зөвшөөрөхүйц их засвар хоорондын хугацааг сунгах хөтөлбөрийн дагуу поршинт хөдөлгүүрийг ашиглаж байгаа бол хөлс, эсхүл шан урамшуулалтай үйл ажиллагаанд ашигладаггүй агаарын хөлөгт суурилуулсан поршинт хөдөлгүүрийг үйлдвэрлэгчийн зөвлөсөн их засвар хоорондын хугацаанаас давуулан ашиглаж болно.

(f)       Энэ зүйлийн (d)-г үл харгалзан, тухайн сэнсэнд үйлдвэрлэгчийн зөвлөсөн их засвар хоорондын хугацааны ашиглалтын цагт их засвар хийсэн байх ёстойгоос бусад тохиолдолд, хэрэв тухайн сэнсэнд Даргын хүлээн зөвшөөрөхүйц аргаар 5 жилийн үечлэлтэй үзлэг шалгалт хийсэн бол арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашигладаггүй агаарын хөлөгт суурилуулсан сэнсийг үйлдвэрлэгчийн зөвлөсөн хуанлийн их засвар хоорондын хугацаанаас цааш үргэлжлүүлэн ашиглаж болно.

91.605. Техник үйлчилгээний хөтөлбөр болон хуваарь

(a)     Энэ зүйлийн (b), (c) болон (d)-г харгалзан, агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь, тухайн агаарын хөлгийг дараах шаардлагын дагуу ашиглах үүрэгтэй:

(1)     ИНД-115-ын дагуу баталсан техник үйлчилгээний хөтөлбөр; эсхүл

(2)     ИНД-119-ийн дагуу баталсан техник үйлчилгээний хөтөлбөр; эсхүл

(3)     91.607-гийн дагуу баталсан техник үйлчилгээний хөтөлбөр; эсхүл

(4)     үйлдвэрлэгчээс гаргасан техник үйлчилгээний хуваарь; эсхүл

(5)     хэрэв агаарын хөлөг нь поршинт хөдөлгүүртэй ба MCTOW нь 2730 кг-аас доош жинтэй бол техник үйлчилгээний хөтөлбөр нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц байх ба дараах мэдээллийг багтаасан байна:

(i)       холбогдох дүрмийн шаардлагын дагуу, агаарын хөлгийн техник үйлчилгээний стандарт болон үүрэг хариуцлагын дэлгэрэнгүйг;

(ii)     нислэгийн өмнөх үзлэгийн дэлгэрэнгүйг;

(iii)    хуваарьт техник үйлчилгээний үзлэг болон шалгалтын дэлгэрэнгүйг.

(b)     Агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үүрэгтэй:

(1)     Хууль болон ИНД-119-ийн дагуу Даргын олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний эрхийн хүрээнд арилжааны нислэгийн үйл ажиллагаанд ашигладаг агаарын хөлгийг ИНД-119-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу ашиглах; эсхүл

(2)     ИНД-115-ын дагуу Даргын олгосон чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээний эрхийн хүрээнд чөлөөт нисэхийн үйл ажиллагаанд ашигладаг агаарын хөлгийг ИНД-115-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу ашиглах; эсхүл

(3)     тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээ олгосон агаарын хөлгийг тухайн агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ эзэмшигчид зориулан 91.607-гийн дагуу баталсан хүчинтэй техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу ашиглах.

(c)     Хэрэв энэ зүйлийн (а)(4)-т заасан үйлдвэрлэгчийн техник үйлчилгээний хуваарь нь жилд 100 цагаас бага нислэг үйлддэг агаарын хөлгийг хамраагүй бол үйл ажиллагаа эрхлэгч нь үйлдвэрлэгчийн 100 цагийн үзлэг шалгалт, эсхүл түүнтэй дүйцэх үзлэг шалгалтыг өмнөх 12 сарын дотор хийж гүйцэтгэдэг болохыг бататгах үүрэгтэй.

(d)     Хэрэв Дарга энэ зүйлийн (а)(4)-т заасан, үйлдвэрлэгчээс гаргасан техник үйлчилгээний хуваарийг хангалтгүй гэж үзвэл үйл ажиллагаа эрхлэгчийг 91.607-гийн дагуу техник үйлчилгээний хөтөлбөрөө батлуулахаар ирүүлэхийг шаардаж болно.

(e)     Энэ зүйлийн (f) болон 91.611-д зааснаас бусад тохиолдолд, агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь дараах шаардлагыг хангаагүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэхгүй байх үүрэгтэй:

(1)     IFR-ийн үйл ажиллагаанд ашиглах агаарын хөлөгт F Бүлгийн дагуу суурилуулсан байхыг шаардсан агаарын хөлгийн радио станц бүрд ИНД-43 Хавсралт B-гийн дагуу өмнөх 24 сарын дотор тест болон үзлэг шалгалт хийсэн байх;

(2)     F Бүлгийн дагуу агаарын хөлөгт суурилуулсан байхыг шаардсан, эсхүл тухайн агаарын хөлөгт суурилуулсан ажиглалтын транспондерт шаардлагатай статик даралтын систем, алтиметр, эсхүл өндрийн-түвшний даралтыг автоматаар мэдээлэх системд ИНД-43 Хавсралт D-гийн дагуу, дараах шаардлагад нийцүүлэн тест болон үзлэг шалгалт хийсэн байх:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(i)       өмнөх 24 сарын дотор;

(ii)     тухайн системийн юүлэх цорго болон нөөц статик даралтын хавхлагыг ашигласан, эсхүл өөрийгөө битүүмжилдэг салгах холбоостой байхаас бусад тохиолдолд, статик даралтын системийг нээсэн ба хаасны дараа;

(iii)    өгөгдлийн тохирол алдагдаж болох тохиолдолд,өндрийн-түвшний даралтыг автоматаар мэдээлэх системд техник үйлчилгээ хийсэн, эсхүл шинээр суурилуулсны дараа;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(3)     F Бүлгийн дагуу тухайн агаарын хөлөгт суурилуулсан байхыг шаардсан SSR транспондер бүрд ИНД-43 Хавсралт Е-гийн дагуу өмнөх 24 сарын дотор тест болон үзлэг шалгалт хийсэн байх;

(4)     F Бүлгийн дагуу агаарын хөлөгт суурилуулсан байхыг шаардсан ELT, эсхүл AELS бүрд:

(i)       дараах тест болон үзлэг шалгалт хийсэн байх:

(A)    ИНД-43 Хавсралт F-ийн дагуу (AA), эсхүл (AB)-д шаардсан аль түрүүлж болох хугацаанд:

(AA)  өмнөх 12 сарын дотор; эсхүл
(AB)   агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн 100 цагийн үзлэг шалгалт, эсхүл үйлдвэрлэгчийн дүйцэх үзлэг шалгалт; эсхүл
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(B)    ИНД-119.63-т шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу ашигладаг агаарын хөлгийн хувьд, батлагдсан техник үйлчилгээний хөтөлбөрт заасны дагуу 12 сараас ихгүй байх ёстой хуваарьт үечлэлийн дагуу;

(ii)     үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглалтын хугацаа дууссан үед, зай хураагуурыг үйлдвэрлэгчийн зааварчилгааны дагуу сольсон байх;

(5)     F Бүлгийн дагуу агаарын хөлөгт суурилуулсан байхыг шаардсан компасыг дараах шаардлагын дагуу тохируулсан байх:

(i)       өмнөх 24 сарын дотор;

(ii)     агаарын хөлгийн үйлдвэрлэгч өөрөөр зааснаас бусад тохиолдолд, тухайн компасын тохируулгад нөлөөлөх үе шат дууссаны дараа;

(6)     F Бүлгийн дагуу агаарын хөлөгт суурилуулсан байхыг шаардсан анхны тусламжийн иж бүрдэл бүрд дараах үзлэгийг хийсэн байх:

(i)       өмнөх 12 сарын дотор холбогдох эд зүйл нь зохих тоо хэмжээндээ байгаа ба хугацаа хэтэрсэн эд зүйлийг сольсон болохыг бататгах;

(ii)     ашигласан тухай аливаа мэдээллийн дараа, эд зүйл нь зохих тоо хэмжээндээ байгааг бататгах;

(7)     F Бүлгийн дагуу тухайн агаарын хөлөгт суурилуулсан байхыг шаардсан зөөврийн гал унтраагуурт үйлдвэрлэгчийн зааварчилгаа, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц, бусад дүйцэх зааварчилгааны дагуу өмнөх 12 сарын дотор тест болон нөхцөлийн үзлэг шалгалт хийсэн байх;

(8)     F Бүлгийн дагуу агаарын хөлөгт суурилуулсан байхыг шаардсан хөвөгч төхөөрөмжид үйлдвэрлэгчийн зааварчилгаа, эсхүл Даргын хүлээн зөвшөөрөхүйц, дүйцэх зааварчилгааны дагуу өмнөх 12 сарын дотор тест болон нөхцөлийн үзлэг шалгалт хийсэн байх;

(9)     дараах тохиолдолд агаарын хөлгийн хоосон жин болон хүндийн төвийг дахин тодорхойлсон байх, хэрэв:

(i)       тухайн агаарын хөлгийн хоосон жин болон хүндийн төвийн төвлөрөлтөд нөлөөлж болох өөрчлөлт хийсэн бол; эсхүл

(ii)     үйл ажиллагаа эрхлэгчид, тухайн агаарын хөлгийн нислэгийн зааварт байгаа мэдээллийн нарийвчлал нь цаашид тохирохгүй болсныг сэжиглэх шалтгаан байгаа бол;

(10)     4, эсхүл түүнээс дээш максимум гэрчилгээжсэн суудлын багтаамжтай, хөдөлгүүртэй агаарын хөлгийн хувьд, тухайн агаарын хөлгийг өмнөх 10 жилийн дотор жинлэсэн байх.

(f)       Хэрэв тухайн агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөр нь энэ зүйлийн (e)-гийн тодорхой шаардлагатай дүйцэх тест, үзлэг шалгалт, эсхүл бусад ажиллагааг багтаасан бол энэ зүйлийн (a)(1), (a)(2), (a)(3), эсхүл (a)(5)-д заасан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу ашигладаг агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийг энэ зүйлийн (e)-гийн тухайн шаардлагыг дагаж мөрдөхийг шаардахгүй.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(g)     Агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үүрэгтэй:

(1)     тухайн агаарын хөлөгт энэ зүйлийн (а)-ийн дагуу хийгдэх техник үйлчилгээний сонголтыг агаарын хөлгийн техник үйлчилгээний бүртгэлийн дэвтэрт тодорхойлох;

(2)     хэрэв техник үйлчилгээний хөтөлбөр нь ИНД-119, эсхүл 91.607-гийн дагуу батлагдсан бол тухайн техник үйлчилгээний хөтөлбөрт шаардсан техник үйлчилгээний хуваарь гаргах үүрэг хариуцлага хүлээсэн этгээдийг тодорхойлох;

 

(3)     хэрэв техник үйлчилгээний хөтөлбөр, эсхүл энэ зүйлийн (g)(1)тодорхойлсон сонголтыг өөр хөтөлбөрөөр, эсхүл энэ зүйлийн (а)-ийн дагуух сонголтыг өөрчилж байгаа бол тухайн агаарын хөлгийн нислэгт тэнцэх байнгын нөхцөлийг хангахын тулд шинэ хөтөлбөр, эсхүл хуваариар шаардсан үзлэг шалгалтын хуваарь гаргах;

(4)     холбогдох техник үйлчилгээний хөтөлбөр, эсхүл хуваарийн хуулбарыг тухайн агаарын хөлөгт техник үйлчилгээ гүйцэтгэх этгээдэд болон хүсэлт гаргасан тохиолдолд Даргад хүргүүлэх.

(h)     Энэ зүйлийн (e)(1), (e)(2)(i), (e)(3)-т шаардсан тест, үзлэг шалгалт болон энэ зүйлийн (e)(4)(i)(A)-д шаардсан 12 сарын тест, үзлэг шалгалтыг дараах тохиолдолд гүйцэтгэх шаардлагагүй, хэрэв:

(1)     тухайн агаарын хөлөгт ИНД-21-ийн дагуу НТЧ-ын гэрчилгээ олгох зорилгоор өмнөх 12 сарын дотор үзлэг шалгалт хийсэн бол;

(2)     энэ зүйлийн (h)(1)-д заасан үзлэг шалгалт хийх үед, холбогдох төхөөрөмжийг тухайн агаарын хөлөгт суурилуулсан байсан бол.

91.607. Техник үйлчилгээний хөтөлбөрийг батлах

(a)     Энэ дүрмийн 91.605(a)(2)-т заасан техник үйлчилгээний хөтөлбөрийг батлуулах хүсэлт гаргагч нь CAA 24091/02 маягтыг бөглөн, энэ зүйлийн (b)-д шаардсан баримт бичиг болон зохих төлбөрийн баримтын хамт Даргад хүргүүлэх үүрэгтэй.

(b)     Техник үйлчилгээний хөтөлбөр батлуулах хүсэлт гаргагч нь дараах баримт бичгийг Даргад хүргүүлэх үүрэгтэй:

(1)     техник үйлчилгээний хөтөлбөрийн тодорхойлолт;

(2)     техник үйлчилгээний хяналтын журам;

(3)     бүртгэл, тайлан болон техникийн лавлах материалыг цуглуулах болон хадгалах журам;

(4)     шаардлагатай үзлэг шалгалт болон тестийг багтаасан, тодорхой маягийн агаарын хөлөгт гүйцэтгэх техник үйлчилгээний зааварчилгаа болон журам;

(5)     дараах нөхцөлд нийцсэн үзлэг шалгалтын хуваарь:

(i)       үйлдвэрлэгчийн зөвлөмж;

(ii)     үйл ажиллагаа эрхлэгчийн ашиглалтын туршлага;

(iii)    тухайн агаарын хөлгөөр гүйцэтгэх нислэгийн үйл ажиллагааны төрөл;

(6)     үзлэг шалгалтын үечлэлийг 91.611-ийн дагуу сунгах журам, хэрэв хамааралтай бол;

(7)     хөдөлгүүр, сэнс болон бүрдэл хэсгийн их засвар хоорондын хугацааг сунгах журамд үнэлгээ хийх болон хянах журам, хэрэв хамааралтай бол;

(8)     ашиглалтын туршлагад үндэслэн үзлэг шалгалтын үечлэлийг өөрчлөх журам, хэрэв хамааралтай бол;

(9)     үзлэг шалгалтад ашиглах маягтын загвар болон түүнийг ашиглах зааварчилгаа;

(10)          үйл ажиллагаанд ашиглах тайлан, бүртгэлийн загвар болон түүнийг ашиглах зааварчилгаа.

(c)     Хэрэв Дарга дараах шаардлага хангагдсан гэж үзвэл, хүсэлт гаргагчийн техник үйлчилгээний хөтөлбөрийг баталж болно:

(1)     тухайн хөтөлбөр нь энэ зүйлийн (b)-д заасан шаардлагад нийцсэн байх;

(2)     техник үйлчилгээний хөтөлбөрийг батлах нь нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд харшлахгүй байх.

(d)     Тусгай категорийн үзүүлбэрийн, эсхүл тусгай категорийн хязгаарлагдмал НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөр батлуулах хүсэлт гаргагч нь энэ зүйлийн (b)-д заасан шаардлагаас гадна, дараах мэдээллийг Даргад хүргүүлэх үүрэгтэй:

(1)     агаарын хөлгийн тухайн өдрийн эхний нислэгийн өмнө хийх ёстой нислэгийн өмнөх үзлэгийн дэлгэрэнгүй;

(2)     нислэгийн дараах үзлэгийн дэлгэрэнгүй, хэрэв агаарын хөлгийн маягийн хувьд, нислэгийн дараах үзлэг хийхийг үйлдвэрлэгч заасан, эсхүл цэргийн эрх бүхий байгууллага зөвшөөрсөн бол;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(3)     жилийн техник үйлчилгээний үзлэг шалгалтын дэлгэрэнгүй;

(4)     хэрэв хамааралтай бол дараах этгээдийн тогтоосон ашиглалтын хязгаарлалттай бүрдэл хэсэг болон түүний ашиглалтын хугацаа:

(i)       агаарын хөлгийн үйлдвэрлэгч; эсхүл

(ii)     Даргын хүлээн зөвшөөрөхүйц цэргийн эрх бүхий байгууллага; эсхүл

(iii)    Дарга;

(5)     тухайн агаарын хөлгийн байнгын НТЧ-ын хадгалалтыг бататгах заалт;

(6)     дараах нөхцөлд нийцсэн нэмэлт үзлэг шалгалт:

(i)       үйлдвэрлэгчийн зөвлөмж;

(ii)     ашиглалтын туршлага, цэргийн үйл ажиллагааг багтаасан;

(iii)    тухайн агаарын хөлгийн гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны төрөл;

(iv)   тухайн агаарын хөлгийн төвөгшил.

(e)     Энэ дүрмийн 91.605(b)(2)-оос (d)-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөрт хүчилсэн бүтэц, хөдөлгүүр, сэнс, ротор, хэрэгсэл, аврах төхөөрөмж болон ослын төхөөрөмж багтсан байх ёстой.

(f)       Энэ Дүрмийн 91.609-д заасны дагуу Даргын шаардаж болох өөрчлөлтийг харгалзан, энэ зүйлийн (c)-гийн дагуу баталсан тусгай категорийн НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөр нь ИНД-47.65-д заасан бүртгэлийн гэрчилгээний хүчинтэй хугацаанд хүчинтэй байна.

91.609. Техник үйлчилгээний хөтөлбөр болон хуваарийн өөрчлөлт

(a)     Хэрэв Дарга тухайн агаарын хөлгийн НТЧ-ын хадгалалтын шаардлагыг бататгахад нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзвэл, агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь техник үйлчилгээний хөтөлбөр, эсхүл хуваарьт өөрчлөлт оруулах тухай Даргын бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авмагц техник үйлчилгээний хөтөлбөр, эсхүл хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулах үүрэгтэй.

(b)     Хэрэв үйл ажиллагаа эрхлэгч нь 91.607-гийн дагуу баталсан техник үйлчилгээний хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ зогсоож байгаа бол дараах үүрэгтэй:

(1)     тухайн хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг зогсоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор Даргад бичгээр мэдэгдэх;

(2)     тухайн агаарын хөлөгт хамгийн сүүлд хийсэн дүйцэх үзлэг шалгалттай холбоотойгоор шинэ техник үйлчилгээний хөтөлбөрөөр шаардсан үзлэг шалгалтын өдөр, эсхүл цагийн хуваарийг дахин гаргах.

91.611. Үзлэг шалгалтын төлөвлөгөөний сунгалт

(a)     Энэ Дүрэм, НТЧ-ын удирдамж, эсхүл үйлдвэрлэгчийн заавал гүйцэтгэх үзлэг шалгалтын шаардлагаар шууд хориглосноос бусад тохиолдолд, 91.605-д шаардсан үзлэг шалгалтын үечлэлийг техник үйлчилгээний төлөвлөлтийн зорилгоор 10% хүртэл сунгаж болно.

(b)     Хэрэв агаарын хөлөгт энэ зүйлийн (а)-ийн дагуу сунгалт хийсэн бол:

(1)     шинээр сунгасан үзлэг шалгалтын хугацаа, эсхүл агаарын хөлгийн ашиглалтын цаг, эсхүл циклийн аль хамааралтайг техник үйлчилгээний бүртгэлийн дэвтэрт, эсхүл техникийн бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн байх ёстой;

(2)     үзлэг шалгалтын үечлэлд хийсэн сунгалтыг хэтрүүлэхгүй байхыг бататгах зорилгоор дараагийн шаардлагатай үзлэг шалгалтын үечлэлийг сунгалт хийсэн хугацаанаас эхлэн тооцох ёстой.

91.613. Үйл ажиллагааны шалгах нислэг

/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
(a)     ИНД-43.103(a)(4)(i)-д шаардсан үйл ажиллагааны шалгах нислэг хийх этгээд дараах үүрэгтэй:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(1)     тухайн агаарын хөлгийн хувьд, маягийн зэрэглэл болон нисгэгчийн хүчинтэй үнэмлэх эзэмшдэг байх;

(2)     техник үйлчилгээний үр дүнд тухайн агаарын хөлгийн нислэгийн үзүүлэлтэд нөлөөлөхүйц өөрчлөлт гараагүй болохыг шалгах;

(3)     үйл ажиллагааны шалгах нислэгийн явцад илэрсэн гэмтэл, дутагдлыг техникийн бүртгэлийн дэвтэрт бүртгэх.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(b)     Энэ зүйлийн (а)-ийн дагуу үйл ажиллагааны шалгах нислэг хийх этгээд нь тухайн шалгах нислэгтэй холбоотой зайлшгүй үүрэг гүйцэтгэх шаардлагатайгаас бусад этгээдийг тухайн агаарын хөлөгт тээвэрлэхгүй байх үүрэгтэй.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

91.615. НТЧ-ын дүгнэлт

(a)     Энэ зүйлийн (b), (c)-д зааснаас бусад тохиолдолд, дараах шаардлагыг хангаагүй этгээд агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     тухайн агаарын хөлгийн НТЧ-ын дүгнэлтийг ИНД-43-ын D Бүлгийн дагуу хийсэн болохыг дараах хугацаанд баталгаажуулсан байх:

(i)       өмнөх 12 сард; эсхүл

(ii)     хөлс, эсхүл шан урамшуулалтай үйл ажиллагаанд ашигладаггүй агаарын хөлөгт өмнөх 24 сард; эсхүл

(2)     тухайн агаарын хөлөгт өмнөх 12 сарын дотор ИНД-21-ийн дагуу олгосон НТЧ-ын гэрчилгээтэй байх.

(aa) Хэрэв Дарга нисэхийн аюулгүй байдлын ашиг сонирхолд шаардлагатай гэж үзвэл, тодорхой нөхцөлд НТЧ-ын дүгнэлтийг (a)(1)(ii)-д заасан хугацаанаас илүү ойр давтамжтай хийхийг шаардаж болно.

(b)     Энэ зүйлийн (а) нь дараах дүрмийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэдэг агаарын хөлөгт хамаарахгүй:

(1)     ИНД-121;

(2)     ИНД-125;

(3)     ИНД-135, хэрэв тухайн агаарын хөлөгт ИНД-135.415(а)-ийн дагуу техник үйлчилгээний дүгнэлт хийх шаардлагатай бол.

(c)     Энэ зүйлийн (а), эсхүл (aa)-ийн дагуу аливаа этгээд НТЧ-ын дүгнэлт хийхийг шаардсан хугацаанаас хойш агаарын хөлгөөр дараах нөхцөлд үйл ажиллагаа гүйцэтгэж болно:

(1)     хэрэв НТЧ-ын дүгнэлтийн шинээр сунгасан 36 хоногийн хугацааг техникийн бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн бол техник үйлчилгээний төлөвлөлтийн зорилгоор 36-аас дээшгүй хоногийн хугацаанд; эсхүл

(2)     хэрэв тухайн агаарын хөлгөөр зөвхөн НТЧ-ын дүгнэлт хийх зорилгоор үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол.

91.616. Техник үйлчилгээний бүртгэлийн дэвтэр

Ангилал-1 хэт хөнгөн агаарын хөлгөөс бусад агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үүрэгтэй:

(1)     агаарын хөлөг бүрд техник үйлчилгээний бүртгэлийн дэвтэр хөтлөх;

(2)     техник үйлчилгээний бүртгэлийн дэвтрийг тухайн агаарын хөлөгт авч явдаггүй болохыг бататгах.

91.617. Техник үйлчилгээний бүртгэл

(a)     Ангилал-1 хэт хөнгөн агаарын хөлгөөс бусад агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь үйлдвэрлэгчийн зөвлөсөн ашиглалтын хязгаар, эсхүл их засвар хоорондын хугацаатай хүчилсэн бүтэц, бүтээгдэхүүн болон бүрдэл хэсэг бүрийн ашиглалтын нийт цаг (total time-in-service), хэрэв хамааралтай бол нийт циклийг техник үйлчилгээний бүртгэлийн дэвтэрт тодорхой, нямбай хөтөлж эмхэтгэдэг болохыг бататгах үүрэгтэй.

(b)     Ангилал-1 хэт хөнгөн агаарын хөлгөөс бусад агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь бүтээгдэхүүн болон бүрдэл хэсэг бүрд ИНД-43.69-д шаардсан техник үйлчилгээний бүртгэлийг бүрдүүлж, хадгалдаг болохыг бататгах үүрэгтэй.

(c)     Үйл ажиллагаа эрхлэгчийн агаарын хөлөг осолд өртсөн тохиолдолд, ослын нөхцөл байдлын дэлгэрэнгүй тайлбар болон тухайн агаарын хөлөгт учирсан гэмтлийн үр дагаврын дэлгэрэнгүй тайлбарыг холбогдох техник үйлчилгээний бүртгэлийн дэвтэрт бүртгэдэг болохыг бататгах үүрэгтэй.

(d)     Энэ зүйлийн (а), (b) болон (c)шаардсан бүртгэлийг энгийн өгүүлбэрийн хэлбэрээр, эсхүл бүртгэсэн байхыг шаардсан мэдээллийг хадгалах болон олж авах боломжоор хангасан кодолсон хэлбэрээр хадгалж болно.

91.619. Техникийн бүртгэлийн дэвтэр

(a)     Энэ зүйлийн (c)-д зааснаас бусад тохиолдолд, агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь дараах мэдээллийг бүртгэх боломжтой техникийн бүртгэлийн дэвтрийг агаарын хөлөг бүрд хөтлөх үүрэгтэй:

(1)     үйл ажиллагаа эрхлэгчийн нэр;

(2)     агаарын хөлгийн бүртгэлийн дугаар, маяг болон загвар;

(3)     91.605(а)-д шаардсан агаарын хөлгийн техник үйлчилгээний хөтөлбөр, эсхүл хуваарийн таних тодорхойлолт;

(4)     дараах мэдээллийг багтаасан, агаарын хөлгийн техник үйлчилгээний төлөв байдлын мэдэгдэл:

(i)       дараагийн хуваарьт үзлэг шалгалт болон үлдэгдэл хугацаа, эсхүл нислэгийн цагийн таних тодорхойлолт;

(ii)     үйл ажиллагааны шалгах нислэг хийхэд тавих ИНД-43(a)(4)(i)-ийн шаардлага;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(5)     дараагийн хуваарьт үзлэг шалгалтын өмнөх, үлдсэн бусад техник үйлчилгээний хугацаа, эсхүл үлдсэн цаг;

(6)     дараагийн НТЧ-ын дүгнэлт, эсхүл техник үйлчилгээний дүгнэлт хийх хугацаа;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(7)     өдөр тутмын ниссэн цаг;

(8)     ашиглалтын нийт цаг;

(9)     хэрэв хамааралтай бол:

(i)       өдөр тутмын ашигласан цикл;

(ii)     ашиглалтын нийт цикл;

(10)     нислэгийн өмнөх үзлэгийн үед, нислэгийн үед, эсхүл нислэгийн дараа илрүүлсэн гэмтэл, дутагдал;

(11)     хуваарьт үзлэг шалгалтын хооронд гарсан гэмтэл, дутагдлыг засаж арилган, ашиглалтад шилжүүлэхээр гэрчилгээжүүлсэн мэдээлэл;

(12)     91.537-гийн дагуу ажиллагаагүй байж болох хэрэглэл болон төхөөрөмжийг багтаасан, гэмтлийн засварыг хойшлуулсан мэдээлэл.

(b)     Агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь энэ зүйлийн (а)-д заасан мэдээллийг техникийн бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн ба тухайн мэдээлэл хүчинтэй болохыг бататгах үүрэгтэй.

(c)     ИНД-119-ийн дагуу олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь, хэрэв тухайн хэлбэр болон холбогдох журам нь Даргын хүлээн зөвшөөрөхүйц ба мэдээлэл нь үнэн зөв бөгөөд хөлгийн даргын шаардсан үед бэлэн байдаг бол, дараах мэдээллийг техникийн бүртгэлийн дэвтрээс өөр хэлбэрээр бүртгэж болно:

(1)     дараагийн хуваарьт үзлэг шалгалтын төрөл болон үлдэгдэл хугацаа, эсхүл цагийн таних тодорхойлолт;

(2)     дараагийн хуваарьт үзлэг шалгалтын үед хийх бусад техник үйлчилгээний хугацаа, эсхүл үлдсэн цаг;

(3)     ашиглалтын нийт цаг;

(4)     ашиглалтын нийт цикл.

91.621. Техник үйлчилгээний бүртгэлийг шилжүүлэх

Агаарын хөлгийн эзэмшлийг ИНД-47-гийн дагуу өөр этгээдэд шилжүүлж байгаа Монгол Улсын агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн агаарын хөлгийг шилжүүлэхдээ дараах баримт бичгийг тухайн этгээдэд шилжүүлэх үүрэгтэй:

(1)     91.617(b)-д заасан бүртгэл;

(2)     91.617(a)-д заасан бүртгэл, хэрэв тухайн бүртгэл нь энэ хэсгийн (1)-ийн дагуу шилжүүлсэн бүртгэлд ороогүй бол.

91.623. Бүртгэлийг хадгалах

(a)     Энэ зүйлийн (b), (c)-д зааснаас бусад тохиолдолд, агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь 91.617-д заасан бүртгэлийг тухайн бүтээгдэхүүн, эсхүл бүрдэл хэсгийг ашиглалтаас хассанаас хойш 12 сарын хугацаанд хадгалах үүрэгтэй.

(b)     ИНД-43.69(a)(1)-д шаардсан техник үйлчилгээний мэдээллийн бүртгэлийг, тухайн техник үйлчилгээ давтагдах, эсхүл дүйцэх хүрээ болон багтаамжтай өөр техник үйлчилгээгээр орлуулах хүртэл, эсхүл тухайн техник үйлчилгээг гүйцэтгэснээс хойш 5 жилийн аль түрүүлж болох хугацаанд хадгална.

(c)     Энэ зүйлийн (a), (b) нь 91.627(a)(1)-ийн дагуу бүрдүүлэхийг шаардсан агаарын хөлгийн хүчилсэн бүтэц, хөдөлгүүр, сэнс, эсхүл хэрэгслийн техник үйлчилгээний бүртгэлд хамаарахгүй.

(d)     Агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь 91.619-д шаардсан техникийн бүртгэлийн дэвтрийг, тухайн бүртгэлд сүүлчийн тэмдэглэл хийснээс хойш 12 сарын хугацаанд хадгалах үүрэгтэй.

H Бүлэг - Тусгай нислэгийн үйл ажиллагаа

91.701. Аэробатик нислэг

(a)     Энэ зүйлийн (e)-д зааснаас бусад тохиолдолд, хөлгийн дарга дараах бүсэд агаарын хөлгөөр аэробатик нислэг үйлдэхгүй байх үүрэгтэй:

(1)     хот, сум, эсхүл суурингийн шигүү суурьшлын бүсээс 600 м-ийн хэвтээ зай дахь талбай дээгүүр; эсхүл

(2)     олон хүн цугларсан задгай талбайгаас 600 м-ийн хэвтээ зай дахь талбай дээгүүр; эсхүл

(3)     НХУ зөвшөөрснөөс бусад тохиолдолд, хяналттай агаарын зайд.

(b)     Энэ зүйлийн (c), (f)-д зааснаас бусад тохиолдолд, хөлгийн дарга гадаргуугаас дээш 900 м-ээс (3000 ft) доош өндөрт агаарын хөлгөөр аэробатик нислэг үйлдэхгүй байх үүрэгтэй.

(c)     Хөлгийн дарга дараах тохиолдолд, гадаргуугаас дээш 900 м-ээс (3000 ft) доош өндөрт агаарын хөлгөөр аэробатик нислэг үйлдэж болно:

(1)     гадаргуугаас дээш 450 м-ээс (1500 ft) доошгүй өндөрт, хэрэв нисгэгч ИНД-61-ийн дагуу олгосон аэробатик нислэгийн зэрэглэлтэй бол;

(2)     гадаргуугаас дээш 450 м-ээс (1500 ft) доош өндөрт, хэрэв нисгэгч:

(i)       ИНД-61-ийн дагуу олгосон аэробатик нислэгийн зэрэглэл эзэмшдэг бол;

(ii)     аэробатик нислэгийн зэрэглэлд зөвшөөрсөн өндрөөс доош аэробатик нислэг үйлдэхгүй бол;

(iii)    нисэх спортын арга хэмжээнд оролцож байгаа бол.

(d)     Дараахаас бусад тохиолдолд, хөлгийн дарга нь аэробатик нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй:

(1)     нисгэгч нь ИНД-61-ийн дагуу олгосон аэробатик нислэгийн зэрэглэл эзэмшдэг байх;

(2)     тухайн нислэгийг гадаргуугаас дээш 900 м-ээс (3000 ft) доошгүй өндөрт гүйцэтгэх.

(e)     Энэ дүрмийн 91.703-т заасны дагуу нисэх спортын арга хэмжээнд оролцож байгаа хөлгийн дарга нисэх спортын арга хэмжээг сонирхогчдын дээгүүр, 600 м-ийн хэвтээ зайтай бүсэд аэробатик нислэг үйлдэж болно.

(f)       Дараах тохиолдолд, ИНД-61-ийн дагуу олгосон аэробатик нислэгийн зэрэглэл эзэмшээгүй глайдерын нисгэгч гадаргуугаас дээш 900 м-ээс (3000 ft) доош өндөрт глайдераар аэробатик нислэг үйлдэж болно, хэрэв:

(1)     тухайн аэробатик нислэгийг штопорын сургалтын зорилгоор хийж байгаа бол;

(2)     тухайн нислэгийг газрын гадаргуугаас дээш 300 м-ээс (1000 ft) доошгүй өндөрт гүйцэтгэж байгаа бол.

91.703. Нисэх спортын арга хэмжээ

(a)     Тухайн арга хэмжээг зохион байгуулагч нь Даргаас олгосон нисэх спортын арга хэмжээний зөвшөөрөл эзэмшдэг байхаас бусад тохиолдолд, аливаа этгээд нисэх спортын арга хэмжээг зохион байгуулахгүй ба нисэх спортын арга хэмжээнд агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.

(b)     Нисэх спортын арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрлийн хүсэлт гаргагч нь тухайн арга хэмжээг эхлэхээс 90-ээс доошгүй хоногийн өмнө төлөвлөгөөг Даргад хүргүүлнэ.

(c)     Энэ зүйлийн (b)шаардсан нисэх спортын арга хэмжээний төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна:

(1)     санал болгож байгаа нисэх спортын арга хэмжээний талаар дараах мэдээллийг агуулсан байх:

(i)          зохион байгуулагчийн нэр, албан тушаал болон хаяг;

(ii)         зохион байгуулагдах газар, хугацаа болон цаг;

(iii)       арга хэмжээний төрөл;

(iv)      нисэх спортын арга хэмжээнд хяналт тавих этгээдийг багтаасан, зохион байгуулалтын бүтцийн дэлгэрэнгүй;

(v)        нислэгийн хөтөлбөрийн дэлгэрэнгүй;

(vi)      энэ зүйлийн (d)-гийн шаардлагыг хангаж байгааг үзүүлэх хангалттай мэдээлэлтэй газрын тодорхойлолт болон нарийвчилсан төлөвлөгөө;

(vii)     үзэгчдийн аюулгүй байдалд хяналт тавихад ашиглах аргын дэлгэрэнгүй;

(viii)   онцгой нөхцөлийн үед үзүүлэх үйлчилгээний дэлгэрэнгүй.

(2)     Дарга хүлээн зөвшөөрөхүйц байх.

(d)     Нисэх спортын арга хэмжээнд оролцож байгаа агаарын хөлгийн дарга нь дараах үүрэгтэй:

(1)     ХАА-н, эсхүл нисдэг тэрэгний үйл ажиллагааг үзүүлэхээс бусад үзүүлэх нислэгийн хувьд, гадаргуугаас дээш 30 м-ээс (100 ft) доошгүй өндөрт үзүүлэх нислэгийг гүйцэтгэдэг байх;

(2)     тухайн агаарын хөлгөөр гадаргуу дээр байгаа хүн, эсхүл өмч хөрөнгөд эрсдэл үүсгэхгүй байхаар, үзэгчдээс хангалттай зайтай байрласан үзүүлбэрийн шугамын дагуу нисдэг байх;

(3)     аливаа зорчигчийг тээвэрлэхгүй байх;

(4)     үзэгчдийн талбай дээгүүр нисэхгүй байх;

(5)     үзүүлбэрийн шугам болон үзэгчийн талбайн хооронд аливаа маневр хийхгүй байх;

(6)     нисдэг тэргээр агаарт тогтож, эсхүл явгалж байхаас бусад тохиолдолд, үзэгчдийн талбайн чиглэлд аливаа маневр хийхгүй байх.

(e)     Энэ зүйлийн (а) нь дараах нисэх спортын арга хэмжээнд хамаарахгүй:

(1)     500-гаас ихгүй хүн оролцож байгаа; эсхүл

(2)     3-аас дээшгүй агаарын хөлөг оролцож байгаа; эсхүл

(3)     агаарын хөлгүүд нь нэг жагсаалын нислэгт байгаа.

91.705. Шүхэр хаях үйл ажиллагаа

(a)     Шүхэр хаях үйл ажиллагаа гүйцэтгэх агаарын хөлгийн дарга ИНД-61-ийн дагуу Даргын олгосон шүхэр хаях зэрэглэл эзэмшдэг байх үүрэгтэй.

(b)     Шүхэр хаях үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч нь дараах шаардлагыг хангасан болохыг бататгах үүрэгтэй:

(1)     тухайн үйл ажиллагаанд ашиглах агаарын хөлөг нь хүчинтэй стандарт категорийн НТЧ-ын гэрчилгээтэй байх;

(2)     тухайн агаарын хөлгийн конфигураци нь шүхэр хаях үйл ажиллагаанд тохирч байх;

(3)     тухайн агаарын хөлөг нь шүхэрчид тээвэрлэх хангалттай зайтай, шаардлага хангасан гарцтай байх;

(4)     тухайн агаарын хөлгийн бүхээг нь, шүхэрчин агаарын хөлөг дотор байх, эсхүл түүнээс гарах үед шүхрийг санаандгүй задалж болох бариул, эсхүл холбоосгүй байх;

(5)     албадан задлах уяаг бэхлэхдээ тухайн агаарын хөлгийн тохиромжтой цэгийг ашигладаг байх;

(6)     тухайн агаарын хөлгийн нислэгийн зааварт хаалгыг салгаж авсан, эсхүл онгорхой байх үед нислэг үйлдэхийг зөвшөөрдөг байх;

(c)     Шүхэр хаях үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн дарга нь дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:

(1)     тухайн агаарын хөлөгт тээвэрлэж байгаа, шүхрийн буулт үйлдэхээр төлөвлөсөн этгээдээс бусад этгээд нь:

(i)       хөөрөлт болон буулт үйлдэх үед суудалдаа сууж, суудлын бүсийг бүсэлсэн байх;

(ii)     ослын, эсхүл нөөц шүхрийн иж бүрдэл өмссөн байх;

(iii)    ослын, эсхүл нөөц шүхрийн иж бүрдлийг ашиглах сургалтад хамрагдсан байх;

(iv)   тухайн агаарын хөлгөөс гарах аргыг багтаасан, онцгой нөхцөлийн үед агаарын хөлөгт мөрдөх ерөнхий журмын зааварчилгаа авсан байх;

(2)     шүхрийн буулт үйлдэх зорилгоор агаарын хөлөгт байгаа этгээд нь:

(i)       агаарын хөлгийн удирдлагад санамсаргүй нөлөөлснөөр үйл ажиллагаа, эсхүл агаарын хөлгийн бүхээгт байгаа хүмүүсийн аюулгүй байдалд аюул учруулж болох байрлалд суугаагүй байх;

(ii)     тухайн агаарын хөлгөөс гарахад ашиглах аргыг багтаасан, агаарын хөлгийн онцгой нөхцөлийн үед мөрдөх ерөнхий журмын зааварчилгаа авсан байх.

(d)     Шүхэр хаях үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлгийн дарга нь дараахаас бусад тохиолдолд аливаа этгээдэд агаарын хөлгөөс шүхрийн буулт үйлдэх зөвшөөрөл өгөхгүй байх үүрэгтэй:

(1)     шүхрийн буулт үйлдэх этгээд төлөвлөсөн буултын мэдээллийг агаарын хөлөг хөөрөлт үйлдэхээс өмнө нисгэгчид өгсөн байх;

(2)     тухайн нисгэгч буулт үйлдэх этгээдийг дараах шаардлага хангасан болохыг бататгасан байх:

(i)       шүхрийн байгууллагаас зөвшөөрөгдсөн байх; эсхүл

(ii)     ИНД-115-ийн дагуу олгосон чөлөөт нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээ эзэмшигчийн зөвшөөрөлтэй байх, хэрэв гэрчилгээ нь тандем-шүхрийн үйл ажиллагааг зөвшөөрдөг бол; эсхүл

(iii)    Дарга зөвшөөрсөн байх.

91.707. Ослын шүхрийн иж бүрдэл

Тухайн шүхрийн иж бүрдэл нь дараах шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, агаарын хөлгийн дарга онцгой нөхцөлийн үед хэрэглэх шүхрийн иж бүрдлийг агаарын хөлөгт авч явахгүй байх үүрэгтэй:

(1)     Хавсралт А.25-ын шаардлага хангасан байх;

(2)     тухайн шүхрийн иж бүрдлийг бүтээхэд хэрэглэсэн материалд аюултай байж болох нөхцөл, эсхүл бодисоос үүдэлтэй гэмтлээс зохих ёсоор хамгаалсан байх;

(3)     үйлдвэрлэгчийн зааварчилгааны дагуу үйлчилгээ хийсэн бөгөөд дараах этгээд өмнөх хуанлийн жилийн дотор эвхэж боосон байх:

(i)       шүхрийн байгууллагаас олгосон шүхрийн техникчийн зэрэглэл эзэмшигч; эсхүл

(ii)     тухайн шүхрийг үйлдвэрлэгч; эсхүл

(iii)    Монгол Улсын зэвсэгт хүчний шүхрийн техникч; эсхүл

(iv)   өөр бусад хэлбэрээр Дарга зөвшөөрсөн этгээд;

(4)     тухайн шүхэрт үйлчилгээ хийж, эвхэж боосон этгээд шүхрийн ажиллагаатай байдлыг гэрчилгээжүүлсэн баримтыг агуулсан, эвхэлтийн карт дагалдсан байх.

91.709. Глайдер чирэх

(a)     ИНД-61-ийн дагуу олгосон глайдер чирэх зэрэглэл эзэмшдэг байхаас бусад тохиолдолд, аливаа этгээд нислэгт глайдер чирэхгүй байх үүрэгтэй.

(b)     Дараахаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь нислэгт глайдер чирэхгүй байх үүрэгтэй:

(1)     чирэх агаарын хөлөг нь глайдерын нислэгийн зааварт заасан, нислэгт чирэх максимум хурднаас бага хурдтайгаар нислэг үйлддэг байх;

(2)     чирэх ачаалал нь тухайн агаарын хөлгийн нислэгийн зааварт заасан максимум ачааллын хэмжээнээс хэтрээгүй байх;

(3)     тухайн этгээд нислэгийн өмнө ашиглах агаарын хөлгийн чирэх дэгээг шалгадаг байх;

(4)     тухайн этгээд глайдерын байгууллагаас, чирж байгаа агаарын хөлөг болон глайдерын нисгэгчид зориулан тогтоосон хөөрөлт, глайдерыг суллах, нислэгийн хурд болон онцгой нөхцөлийн дохиог хэрэглэдэг байх;

(5)     глайдер чирэн, саадыг 15 м-ийн (50 ft) өндөртэй өнгөрөх хөөрөлтийн зай нь TORA-гийн 85%-иас хэтэрдэггүй байх;

(6)     агаарын хөлөг нь глайдер чирж байхдаа аэродромоос дээш 300 м-ийн (1000 ft) өндөр хүртэл 1 м/сек-ээс (200 ft/мин) доошгүй өндөр авах босоо хурдыг хадгалах чадвартай байх.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(c)     Дараахаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь нислэгт глайдер чирэх агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     ашиглах агаарын хөлгийг дараах төхөөрөмжөөр тоноглосон байх:

(i)       чирэх дэгээ, холбох иж бүрдэл;

(ii)     чирж байгаа агаарын хөлөг нислэгт байх үед чирэгдэж байгаа глайдерын чирэх дэгээнээс чирэх холбоосыг салгаж чадах, нисгэгч-ажиллуулдаг хурдан салгагч;

(2)     ашиглах чирэх холбоос нь Хавсралт А.26-гийн шаардлагыг хангасан байх;

(3)     хэрэв нэгээс дээш глайдер чирэх бол ашиглаж байгаа чирэх холбоос нь:

(i)       глайдер тус бүрд нэг байх;

(ii)     глайдер болон чирж байгаа агаарын хөлгийн хооронд 50 м-ээс доошгүй зайг хангах урттай байх;

(iii)    глайдеруудын хооронд 30 м-ээс доошгүй арын хэвтээ зайчлалыг хангах урттай байх;

(iv)   тухайн агаарын хөлөгт ганц гогцоотой чирэх холбоосоор холбогдсон байх ба агаарын хөлгөөс салгах боломжтой байх.

(d)     Энэ зүйлийн (а), (b) болон (c) нь ханг-глайдерыг нислэгт чирэхэд хамаарахгүй.

91.711. Глайдераас бусад биетийг чирэх

(a)     Дараахаас бусад тохиолдолд, нисгэгч нь глайдераас бусад биетийг нислэгт чирэхгүй:

(1)     тухайн этгээд нь:

(i)       ИНД-61-ийн дагуу олгосон хувийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг ба глайдер чирэх зэрэглэлтэй байх; эсхүл

(ii)     ИНД-61-ийн дагуу олгосон коммерийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх; эсхүл

(iii)    ИНД-61-ийн дагуу олгосон агаарын тээврийн нисгэгчийн үнэмлэх эзэмшдэг байх;

(2)     тухайн агаарын хөлөг нь:

(i)       хурдан салдаг механизмтай чирэх дэгээ, холбох иж бүрдлээр тоноглогдсон байх;

(ii)     нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэх өндрийн-түвшинд хангалттай өндөр авах босоо хурдны чадвартай байх.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(b)     Агаарын хөлгөөр глайдераас бусад биет чирж байгаа нисгэгч зорчигч тээвэрлэхгүй.

I Бүлэг - Гадаадын бүртгэлтэй агаарын хөлгийн үйл ажиллагаа болон Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгийн Монгол Улсын гадна гүйцэтгэх үйл ажиллагаа

91.751. Үйлчлэх хүрээ

Энэ Бүлэг нь Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгийн Монгол Улсын гадна гүйцэтгэх үйл ажиллагаа болон гадаадын бүртгэлтэй агаарын хөлгийн Монгол Улсад гүйцэтгэх үйл ажиллагаанд хамаарна.

91.753. Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгийн Монгол Улсын гадна гүйцэтгэх үйл ажиллагаа

Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд дараах шаардлагыг дагаж мөрдөх үүрэгтэй:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(1)     их далай дээгүүр үйлдэх нислэгийн үед, Annex 2-ыг;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(2)     гадаад улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үед, тухайн Улсын нислэгийн үйл ажиллагааны дүрмийг;

(3)     тухайн агаарын хөлөг үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа гадаад улсын холбогдох дүрэм, эсхүл Annex 2-ын шаардлагатай зөрчилдөх хүртэл энэ Дүрмийг.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

91.755. Гадаадын агаарын хөлгийн үйл ажиллагааны тусгай дүрэм

(a)     Ерөнхий зүйл. Гадаадын бүртгэлтэй агаарын хөлгөөр Монгол Улсад үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд нь энэ Дүрмийн холбогдох бусад зүйлийн шаардлагаас гадна энэ зүйлийн шаардлагыг дагаж мөрдөх үүрэгтэй.

(b)     VFR. Тухайн агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагааны туршид үүрэг гүйцэтгэж байгаа нэгээс доошгүй нисэх багийн гишүүн нь англи, эсхүл монгол хэл дээр хоёр талын радио холбоо барих чадвартай байхаас бусад тохиолдолд, аливаа этгээд энэ Дүрмийн дагуу хоёр талын радио холбоо шаарддаг агаарын хөлгөөр VFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.

(c)     IFR. Дараахаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй:

(1)     тухайн агаарын хөлгийг дараах төхөөрөмжөөр тоноглосон байх:

(i)       тухайн агаарын хөлөг хяналттай агаарын зайд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол, НХҮ-ний нэгжтэй хоёр талын радио холбоо барих радио төхөөрөмж;

(ii)     тухайн агаарын хөлөг нь нислэгийн төлөвлөгөөний дагуу нислэгийг үргэлжлүүлэхэд шаардлагатай навигацийн систем.

(2)     тухайн агаарын хөлгийг жолоодон нисэж байгаа этгээд нь:

(i)       Монгол Улсаас, эсхүл тухайн агаарын хөлгийн Бүртгэгч улсаас олгосон хүчинтэй хэрэглэлийн зэрэглэл эзэмшдэг байх;

(ii)     IFR, нислэгийн замын дагуух, хүлээлтийн болон ойртолтын журмуудтай танилцсан байх;
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(3)     тухайн агаарын хөлгийн нэгээс доошгүй нисэх багийн гишүүн нь англи хэл дээр хоёр талын радио холбоо барих чадвартай байх ба нисэх багийн тухайн гишүүн нь агаарын хөлөг IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үед ажил үүргээ гүйцэтгэж байх.

J Бүлэг - Дуу чимээний хязгаарлалт

91.801. Зорилго

Энэ Бүлэг нь Монгол Улсад үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа иргэний агаарын хөлгийн дуу чимээний болон хөдөлгүүрийн хийн ялгаруулалттай холбоотой хязгаарлалтыг тогтооно.

91.803. Агаарын хөлгийн дуу чимээний зөвшөөрөгдөх хэмжээ

(a)     Дараахаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь Монгол Улсын доторх аливаа аэродромоос, эсхүл аэродром руу агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй:

(1)     Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгийн хувьд, тухайн агаарын хөлгийг ИНД-21 Хавсралт C-д заасан дуу чимээний стандартыг хангасан гэж Дарга үзсэн;

 

(2)     гадаадын бүртгэлтэй агаарын хөлгийн хувьд, Бүртгэгч Улс нь тухайн агаарын хөлгийг Annex 16, Vol.I-д заасан агаарын хөлгийн дуу чимээний стандарттай дүйцэх стандартын дагуу гэрчилгээжүүлсэн, эсхүл хүлээн зөвшөөрсөн.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(b)     Энэ зүйлийн (а)-г үл харгалзан, тухайн нисэх онгоцыг Annex 16, Vol.I, Chapter 3-т заасан агаарын хөлгийн дуу чимээний стандарттай дүйцэх стандартын дагуу гэрчилгээжүүлснээс бусад тохиолдолд, аливаа этгээд дууны хурдны өмнөх (subsonic) хурдтай турбо-жэт, эсхүл турбо-фэн хөдөлгүүртэй нисэх онгоцоор Монгол Улсын аливаа аэродромоос, эсхүл аэродром руу нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхгүй.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

91.805. Агаарын хөлгийн дууны хурдны цохилтын долгион

(a)     Дарга зөвшөөрсөн ба тухайн зөвшөөрөлд заасан нөхцөл, хязгаарлалтыг хангаснаас бусад тохиолдолд, аливаа этгээд агаарын хөлгөөр Mach-тоо 0.92-оос их хурдтайгаар нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.

(b)     Монгол Улс руу орох, эсхүл гарах нислэгийн дууны хурдны цохилтын долгион нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадаргууд нөлөөлөхгүй болохыг бататгах, нислэгийн хязгаарлалтыг багтаасан мэдээлэл хөлгийн даргад бэлэн байхаас бусад тохиолдолд, аливаа этгээд Mach-тоо 0.92-оос их максимум үйл ажиллагааны хурдтай агаарын хөлгөөр Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарын хүрээнд нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байх үүрэгтэй.

(c)     Mach-тоо нь 0.92-оос их максимум үйл ажиллагааны хурдтай агаарын хөлгийн дарга нь энэ зүйлийн (b)шаардсан нислэгийн хязгаарлалтыг дагаж мөрдөх үүрэгтэй.

91.807. Хөдөлгүүрийн хийн ялгаруулалтын шаардлага хангах

Дараахаас бусад тохиолдолд, аливаа этгээд нь турбо-жэт, эсхүл турбо-фэн хөдөлгүүрт агаарын хөлгөөр Монгол Улсын доторх аливаа аэродромоос, эсхүл аэродром руу үйл ажиллагаа гүйцэтгэхгүй:

(1)     Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлгийн хувьд, тухайн агаарын хөлгийг ИНД-21 Хавсралт С-д заасан агаарын хөлгийн хөдөлгүүрийн хийн ялгаруулалтын шаардлагыг хангасан гэж Дарга үзсэн;

(2)     гадаадын бүртгэлтэй агаарын хөлгийн хувьд, Бүртгэгч улс нь тухайн агаарын хөлгийг Annex 16, Vol.II-т заасан агаарын хөлгийн хөдөлгүүрийн хийн ялгаруулалтын стандарттай дүйцэх стандартын дагуу гэрчилгээжүүлсэн, эсхүл хүлээн зөвшөөрсөн.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

K Бүлэг - IFR нислэгийн үйл ажиллагаа: GNSS (19.Sub.D)

91.901. Хамрах хүрээ

(a)     Энэ Бүлэг нь GNSS төхөөрөмжийг IFR-ийн дагуу ашиглах нөхцөл болон шаардлагыг тогтооно.

(b)     Энэ Бүлэгт агуулагдсан нөхцөл болон журам нь энэ Дүрэм, эсхүл холбогдох бусад ИНД-д заасан шаардлагад нэмэлт болно.

91.903. Нисгэгчийн мэргэшил

(a)     Хөлгийн дарга, GPS хэрэглэлийн ойртолтод ашигладаг FMS-ийг багтаасан, GPS-хүлээн авагчийн тухайн маяг болон загварыг ашиглах ур чадвараа амжилттай шалгуулсныг нисгэгчийн дэвтэрт нь шалгагч-нисгэгч баталгаажуулснаас бусад тохиолдолд, GPS-хүлээн авагч ашиглан, IFR-ийн дагуу хэрэглэлийн ойртолтын журмыг ашиглахгүй.

(b)     Хэрэв тухайн нисгэгч Даргын хүлээн зөвшөөрөхүйц стандартын дагуу GPS-хүлээн авагч, эсхүл FMS-ийг ашиглах мэдлэг болон ур чадвараа харуулах нислэгийн шалгалтыг амжилттай өгсөн бол шалгагч-нисгэгч GPS-хүлээн авагчийн тухайн маяг болон загвар, эсхүл FMS-ийг баталгаажуулсан тэмдэглэлийг нисгэгчийн дэвтэрт нь хийнэ.

91.905. Анхдагч хэлбэрийн GPS үйл ажиллагаа

GPS-төхөөрөмжийг анхдагч хэлбэрийн навигацийн системээр ашиглан, IFR-ийн дагуу агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд нь дараах үүрэгтэй:

(1)     дараах шаардлагыг бататгах:

(i)       GPS-төхөөрөмжийг CAA 2129 маягтад Level 1-ээр зөвшөөрсөн байх;

(ii)     төлөвлөсөн IFR нислэгийн үйл ажиллагаанд GPS-төхөөрөмжийг үндсэн хэлбэрийн навигацийн системээр ашиглахыг зөвшөөрч, тухайн агаарын хөлгийн CAA 2129 маягтад баталгаажуулсан тэмдэглэл хийсэн байх;

(2)     GPS-төхөөрөмжийг тухайн агаарын хөлгийн нислэгийн заавар, эсхүл агаарын хөлгийн нислэгийн зааврын нэмэлт хавсралтад заасны дагуу ашиглах;

(3)     хэрэв агаарын хөлөг нь Монгол Улсын FIR-д үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол тухайн агаарын хөлгийг дараах байдлаар тоноглосон болохыг бататгах:

(i)       агаарын тээврийн үйл ажиллагааны хувьд, GPS-хүлээн авагчаас өөр, бие даасан хэлбэрийн, ажиллагаатай 2 навигацийн системээр. Бие даасан хэлбэрийн навигацийн систем нь нисэж байгаа тухайн нислэгийн замд тохирсон байх ёстой;

(ii)     агаарын тээврийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааны хувьд, GPS-хүлээн авагчаас өөр, бие даасан хэлбэрийн, ажиллагаатай 1 навигацийн системээр. Бие даасан хэлбэрийн навигацийн систем нь нисэж байгаа тухайн нислэгийн замд тохирсон байх ёстой;

(4)     хэрэв GPS-д суурилсан хэрэглэлийн ойртолтын журмыг ашиглахаар төлөвлөж байгаа бол нисэн хүрэх цэгт ирэх баримжаат цагийн RAIM урьдчилсан мэдээг нисэн гарахаас өмнө дараах байдлаар авах:

(i)       агаарын хөлгийн GPS-хүлээн авагчийг ашиглан; эсхүл

(ii)     ИНД-172-ын дагуу олгосон НХҮБ-ын гэрчилгээ эзэмшигчээс;

(5)     нислэгийн замын дагуух болон аэродромын навигацийг дараах шаардлагыг ханган гүйцэтгэдэг болохыг бататгах:

(i)       нисэж байгаа нислэгийн замд хамаарах, тухайн нислэгийн замын дагуух болон бүсийн нислэгийн зургийн хувьд хүчинтэй өгөгдлийг агуулсан GPS өгөгдлийн санг ашигладаг байх;

(ii)     GPS-ийн өгөгдлийн сангаас сонгосон зам болон илтгэх цэгийн хоорондын зайн нарийвчлал, бодит үндэслэлийг нислэгийн замын дагуух болон бүсийн хүчинтэй нислэгийн зурагтай харьцуулан шалгадаг байх;

(6)     бүх GPS хэрэглэлийн ойртолтыг, тухайн нислэг үйлдэж байгаа ойртолтын журамд хамаарах, хэвлэн нийтэлсэн Хэрэглэлийн ойртолтын нислэгийн зургийн хувьд хүчинтэй өгөгдлийг агуулсан GPS өгөгдлийн санг ашиглан, батлагдсан хэрэглэлийн ойртолтын журмын дагуу гүйцэтгэдэг болохыг бататгах;

(7)     хэрэв нислэгийн замын дагуух үе шатанд RAIM анхааруулга 10 минутаас дээш хугацаагаар дэлгэцэд мэдээлсэн, эсхүл GPS-төхөөрөмж нь DR горимд 1 минутаас дээш хугацаагаар ажилласан бол:

(i)       хяналт тавьж байгаа холбогдох НХУ-ын үйлчилгээний нэгжид мэдэгдэх;

(ii)     IFR-аар зөвшөөрсөн өөр навигацийн систем ашиглан агаарын хөлгийн байрлалыг 10 минут тутамд бататгах;

(8)     дэлгэцэд RAIM анхааруулга гарсан үед хэрэглэлийн ойртолтын журмыг ашиглаж эхлэхгүй байх;

(9)     хэрэв ИНД-91.405-ын дагуу бэлтгэл аэродром шаардлагатай бол дараах шаардлагыг бататгах:

(i)       бэлтгэл аэродром нь GPS навигацаас өөр, бүрэн ажиллагаатай радио навигацийн туслах төхөөрөмжид суурилсан, зарлан мэдээлсэн хэрэглэлийн ойртолтын журамтай байх;

(ii)     тухайн агаарын хөлгийг радио навигацийн туслах төхөөрөмжийг ашиглах чадвартай навигацийн төхөөрөмжөөр тоноглосон байх.

91.907. Бие даасан хэлбэрийн GPS үйл ажиллагаа

Аливаа этгээд Монгол Улсын FIR-д зөвхөн ганц GPS-мэдрэгч ашигладаг, бие даасан хэлбэрийн навигацийн систем ашиглан агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэхгүй.

91.909. Нэмэлт хэлбэрийн GPS үйл ажиллагаа

(a)     Аливаа этгээд 91.905(1)-д заасан IFR-ийн навигацийн шаардлага хангаагүй GPS-хүлээн авагч ашиглан агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй.

(b)     Аливаа этгээд IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа үед, 91.905(1)-ийн шаардлага хангаагүй GPS-хүлээн авагчийг зөвхөн нэмэлт мэдээлэл авах зорилгоор ашиглаж болно.

91.911. GPS-ээс авсан зайн мэдээлэл

(a)     Хэрэв RAIM байхгүй, мөн өмнөх 10 минутад байгаагүй бол, GPS-төхөөрөмж ашиглан агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга нь GPS-ээс авсан зайн мэдээллийг ашиглахгүй байх үүрэгтэй.

(b)     Хөлгийн дарга, GPS-ээс авсан зайн мэдээллийг байршил мэдээлэхдээ ашиглаж байгаа бол, тухайн зай нь GPS өгөгдлийн санд агуулагдаж байгаа тогтсон хяналтын цэгт холбоотой GPS-ийн зай болохыг тодорхой заах үүрэгтэй.

(c)     Хөлгийн дарга GPS-ээс авсан зайн мэдээллийг ILS/DME, эсхүл LOC/DME хэрэглэлийн ойртолтын журамд ашиглах бол, дараах шаардлагыг бататгах үүрэгтэй:

(1)     GPS-ын зайн мэдээлэл нь хэвлэн нийтэлсэн тухайн хэрэглэлийн ойртолтын журамтай холбоотой DME-ийн солбицолд суурилсан байх;

(2)     DME-ийн солбицлын тухайн үеийн өгөгдөл нь GPS өгөгдлийн санд байнга хадгалагддаг байх.

91.913. Нислэгийн минимум өндрийн түвшин

/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

Энэ Дүрмийн дагуу тогтоосон нислэгийн минимум түвшнийг үл харгалзан, GPS-төхөөрөмжийг анхдагч хэлбэрийн навигацийн системээр, эсхүл бие даасан хэлбэрийн навигацийн системээр ашиглан, IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа агаарын хөлөг нь дараах минимум түвшнийг ашиглана:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(1)     НХУ-ын нэгжээс оноосон өндрийн-түвшин; эсхүл
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(2)     нислэгийн замын дагуух зураг, бүсийн зурагт үзүүлсэн хэвлэн нийтэлсэн нислэгийн зам, эсхүл Монгол Улсын AIP-д багтсан хүснэгтэд дүгнэлт хийгдсэн боловч зурагдаагүй нислэгийн замын хувьд, дараах түвшний хамгийн өндрийг, эсхүл түүнээс дээш байх, IFR-ийн аяллын нислэгийн түвшний хүснэгтээс сонгосон хамгийн бага өндрийн-түвшин:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(i)       нислэгийн замын минимум аюулгүй түвшин (MSA);

(ii)     хязгаарласан минимум огтлох түвшин;

(iii)    тухайн нислэгийн замд нөлөөлөх галт уулын аюултай зоон, аюултай бүс, цэргийн үйл ажиллагааны бүс, эсхүл хязгаарлалттай бүсийн дээд хязгаар.

91.915. Тооцоологдоогүй нислэгийн замаар нислэг үйлдэх

(a)     Энэ зүйлийн (b)-г харгалзан, Монгол Улсын FIR-д IFR-ийн дагуу, GPS-төхөөрөмжийг анхдагч хэлбэрийн навигацийн системээр ашиглан агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн даргад, хэрэв дараах үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бол төлөвлөөгүй нислэгийн зам сонгохыг зөвшөөрнө:

(1)     тогтоосон уулархаг зоонд 4900 м (FL160), эсхүл түүнээс дээш; эсхүл
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(2)     бусад агаарын зайд 4500 м (FL150), эсхүл түүнээс дээш.

(b)     Хэрэв НХУ зөвшөөрсөн бол хяналттай агаарын зайд төлөвлөөгүй нислэгийн зам сонгохыг агаарын хөлгийн даргад зөвшөөрнө.

 

(c)     GPS-төхөөрөмжийг анхдагч хэлбэрийн навигацийн системээр ашиглан, агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн даргад 4500 м-ээс (FL150) доош төлөвлөөгүй нислэгийн зам сонгохыг дараах тохиолдолд зөвшөөрнө, хэрэв:

(1)     НХУ зөвшөөрсөн бол;

(2)     тухайн нислэг газрын бартааг давах хангалттай зайтай байгааг НХУ радараар байнга хянадаг бол.

91.917. Нислэгийн төлөвлөгөө

(a)     Хэрэв ICAO-гийн нислэгийн төлөвлөгөөний маягтын 10-р нүдэнд "G" үсэг бичигдсэн бол хөлгийн дарга агаарын хөлгөөр IFR-ийн дагуу нислэгийн үйл ажиллагааг зөвхөн GPS-төхөөрөмжийг анхдагч хэлбэрийн навигацийн системээр, эсхүл бие даасан хэлбэрийн навигацийн системээр ашиглан гүйцэтгэх үүрэгтэй.

(b)     Энэ Бүлгийн шаардлагыг хангаснаас бусад тохиолдолд, аливаа этгээд ICAO-гийн нислэгийн төлөвлөгөөний маягтын 10-р нүдэнд "G" үсэг бичихгүй байх үүрэгтэй.

 

Хавсралт А - Хэрэглэл болон төхөөрөмжийн тодорхойлолт

F Бүлэгт шаардсан хэрэглэл болон төхөөрөмж нь дараах техникийн тодорхойлолт болон шаардлагыг хангасан байна:

А.1. Тэмдэглэгээ, зурагт хуудас

(a)     Агаарын хөлөг дээр, эсхүл дотор нь байрлуулахыг шаардсан тэмдэглэгээ, эсхүл зурагт хуудсыг ил харагдахуйц байрлалд үсэг арилах, хэлбэр дүрсээ алдах, халхлагдах, эсхүл унаж гээгдэх эрсдэлийг багасгасан хэлбэрээр байрлуулсан байх ёстой.

(b)     Тэмдэглэгээ, эсхүл зурагт хуудсанд хэрэглэж байгаа хэмжих нэгж нь холбогдох хэрэглэл, эсхүл нислэгийн зааварт хэрэглэж байгаа нэгжтэй ижил байх ёстой.

А.2. Түлш ба тосны тэмдэглэгээ

(a)     Түлшний агууламжийг хэмжих хэрэглэл. Түлшний агууламжийг хэмжих хэрэглэлийг АНУ-ын галлон, эсхүл литрээр тохируулсан бол ашигласан тохируулгын нэгжийг тодорхой харагдахаар тэмдэглэсэн байх ёстой.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(b)     Түлш ба тосны зурагт хуудас. Агаарын хөлгийн бүх түлш, тосоор сумлах хоолойн ойролцоо хамаарах түлш, эсхүл тосны ангилал болон/эсхүл зэрэглэлийг харуулсан зурагт хуудас байрлуулна.

А.3. Суудал

Суудал, унтлагын ор нь TSO С25, ТSО С39, эсхүл ТSО С127-гийн аль хамааралтай шаардлагыг хангасан байх ёстой.

А.4. Даруулга бүс

(a)     Суудлын бүс нь:

(1)     дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(i)       ТSО С22; эсхүл

(ii)     ISO/FIA 8853; эсхүл

(iii)    FIA 8854; эсхүл

(iv)   цэргийн зориулалтаар ашиглаж байсан агаарын хөлгийн хувьд, цэргийн бүтээгдэхүүний шаардлага, захиалгын дугаар, эсхүл бусад холбогдох цэргийн оноосон, эсхүл тодорхойлолтын дугаар; эсхүл

(2)     хэрэв энэ зүйлийн (a)(1)-д заасан стандартын таних тэмдэглэгээгүй бол, бат бөх чанарыг 12 сар тутамд дээрх стандартаар шаардсан ачааллын 50%-иар шалгасан байх ёстой.

(b)     Даруулга бүс (torso restraint) нь:

(1)     дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(i)       ТSО С114; эсхүл

(ii)     цэргийн зориулалтаар ашиглаж байсан агаарын хөлгийн хувьд, цэргийн бүтээгдэхүүний шаардлага, захиалгын дугаар, эсхүл бусад холбогдох цэргийн оноосон, эсхүл тодорхойлолтын дугаар.

(c)     Хэрэв мөрөвчит даруулга нь инерцийн түгжээтэй бол инерцийн түгжээ нь US Military Specification MIL-R-8236-гийн шаардлагыг хангасан байх ёстой.

А.5. Хүүхдийн даруулгын систем

Хүүхдийн даруулгын систем нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     ТSО С22-ын шаардлагыг хангасан хамгаалах бүсээр агаарын хөлгийн суудал, эсхүл унтлагын суудалд бэхэлсэн байх;

(2)     нярайн, эсхүл хүүхдийн суудлын дээгүүр уяа, эсхүл аргамжаагаар бэхлээгүй байх;

(3)     дараах шаардлагыг хангасан байх:

(i)       TSO C100; эсхүл

(ii)     Шинэ-Зеландын Стандарт 5411; эсхүл

(iii)    Австрали / Шинэ-Зеландын Стандарт AS/NZS/1754; эсхүл

(iv)   АНУ-ын Стандарт FMVSS 213; эсхүл

(v)     Европын Стандарт ECE 44.

А.6. Агаарын хөлгийн гэрэл

(a)     Агаарын хөлгийн мөргөлдөхөөс сэргийлэх гэрлийн систем нь дараах хэрэгслээс бүрдсэн байх ёстой:

(1)     эргэдэг улаан гэрлэн дохио; эсхүл

(2)     дараах шаардлагыг хангасан гэрлийн импульсийг цацруулах (Capacitor Discharge Light) зарчмаар ажилладаг нисэхийн цагаан, эсхүл нисэхийн улаан гэрлэн дохио:

(i)       ТSО С96; эсхүл

(ii)     тухайн агаарын хөлгийн загварын минимум стандартыг хангасан; эсхүл

(iii)    Даргын хүлээн зөвшөөрөхүйц бусад стандарт.

(b)     1971 оны 08 сарын 11 өдрөөс өмнө маягийн гэрчилгээ анх олгосон агаарын хөлгийн хувьд, тухайн өнгө нь нисэхийн улаан, эсхүл нисэхийн цагаан байж болохоос бусад тохиолдолд, мөргөлдөхөөс сэргийлэх гэрлийн систем нь FAR Part 23, 25, 27, эсхүл 29-ийн шаардлагын аль хамааралтайг хангасан байх ёстой.

(c)     Агаарын хөлгийн навигацийн гэрэл нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     ТSО С30;

(2)     дараахаас бүрдсэн байх:

(i)       эгц урдаасаа зүүн тал руугаа 110° хүртэл өнцгөөр онгоцны хэвтээ гадаргууд дээшээ болон доошоо ойж гэрэлтдэг, халхлагдаагүй байнга асдаг улаан гэрэл;

(ii)     эгц урдаасаа баруун тал руугаа 110° хүртэл өнцгөөр, онгоцны хэвтээ гадаргууд дээшээ болон доошоо ойж гэрэлтдэг, халхлагдаагүй байнга асдаг ногоон гэрэл;

(iii)    араасаа баруун, зүүн тал руугаа 140°-ын өнцгөөр онгоцны хэвтээ гадаргууд дээшээ болон доошоо тэнцүү хуваагдан ойж гэрэлтдэг, халхлагдаагүй байнга асдаг цагаан гэрэл.

А.7. Агаарын хөлгийн ашиглалтын цаг бүртгэгч

Агаарын хөлгийн ашиглалтын цаг бүртгэгч нь NZTSO 2001 шаардлагыг хангасан байх ёстой.

А.8. Даралтаар мэдрэх алтиметр

(a)     AMSL 7600 м-ээс (25 000 ft) дээш түвшинд үйл ажиллагаа гүйцэтгэх, битүүмжлэлтэй агаарын хөлгийн даралтаар мэдрэх алтиметр нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(1)     MCTOW нь 5700 кг хүртэлх жинтэй агаарын хөлгийн хувьд:

(i)       хөлгийн даргын үндсэн байрлалд, тоолуур/заагч зүүтэй (counter/pointer), эсхүл хүрдэн/заагч зүүтэй (drum/pointer) алтиметртэй;

(ii)     багийн бусад гишүүдийн хэрэглэлийн самбарт, тоолуур/заагч зүүтэй (counter/pointer), хүрдэн/заагч зүүтэй (drum/pointer), эсхүл гурван заагч зүүтэй (three pointer) алтиметртэй; эсхүл

(2)     MCTOW нь 5700 кг-аас дээш жинтэй агаарын хөлгийн хувьд:

(i)       хөлгийн даргын үндсэн байрлалд, тоолуур/заагч зүүтэй (counter/pointer) алтиметртэй;

(ii)     багийн бусад гишүүдийн хэрэглэлийн самбарт, тоолуур/заагч зүүтэй (counter/pointer), хүрдэн/заагч зүүтэй (drum/pointer), эсхүл гурван заагч зүүтэй (three pointer) алтиметртэй.

(b)     IFR-ийн дагуу 7600 м-ээс (25 000 ft) доош түвшинд үйл ажиллагаа гүйцэтгэх агаарын хөлгийн даралтаар мэдрэх алтиметр нь тоолуур/заагч зүүтэй (counter/pointer), хүрдэн/заагч зүүтэй (drum/pointer), эсхүл гурван заагч зүүтэй (three pointer) төрлийнх байх ёстой.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(c)     Гурван заагч зүүтэй алтиметр нь 3000 м-ийн (10 000 ft) түвшин хүртэл бүтэн харагддаг судлан зураастай нам түвшин анхааруулах сектортой, тухайн түвшнээс дээшлэхэд харагдахгүй болдог ба дараах шаардлагыг хангасан байна:

(1)     3000 м (10 000 ft) заагч зүүг бусад зүүгээр халхалдаггүй; эсхүл

(2)     3000 м-ийн (10 000 ft) үечлэлтэйгээр ижил төвтэй замаар заадаг; эсхүл

(3)     энэ хэсгийн (1), (2)-т заасан.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(d)     Даралтаар мэдрэх алтиметр нь:

(1)     дараах шаардлагыг хангасан байх ёстой:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(i)       ТSО С10; эсхүл

(ii)     Британийн стандарт G115, G201, эсхүл G226; эсхүл

(iii)    ОХУ-ын Стандарт ГОСТ 22686-85; эсхүл

(2)     барометрийн даралтыг гектопаскал, эсхүл милибараар тохируулах боломжтой ба, 6 м-ийн (20 ft) өндрийн-түвшнийг хялбар унших боломжтой байхаар бүтээгдсэн байх ёстой.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(e)     Даралтаар мэдрэх алтиметр суурилуулсан байхыг шаарддаггүй агаарын хөлгийг өндрийн өсөлтийг 60 м-ээс (200 ft) дээшгүй байхаар тохируулсан алтиметрээр тоноглосон байх ёстой.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

А.9. Холбооны болон навигацийн төхөөрөмж

(a)     Энэ зүйлийн (c)-д зааснаас бусад тохиолдолд, холбооны болон навигацийн төхөөрөмж нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     Түвшин 1:

(i)       холбооны төхөөрөмж нь холбогдох ТSО С31, С32, С37, С38, эсхүл С50-ийн аль нэг шаардлага; эсхүл

(ii)     навигацийн төхөөрөмж нь холбогдох ТSО С34, С35, С36, С40, С41,С60, С94, эсхүл С129-ийн аль нэгийн шаардлага; эсхүл

(iii)    Категори WR, VC, эсхүл LA Class I-ийн хувьд, UKCAA зөвшөөрөл; эсхүл

(iv)   Австралийн Airborne Radio Navigation Publication No. 50 (Pub 50) Class I; эсхүл

(2)     Түвшин 2:

(i)       Категори LA Class II-ийн хувьд, UKCAA зөвшөөрөл; эсхүл

(ii)     Pub 50 V, эсхүл L; эсхүл

(3)     Түвшин 3: Категори LA Class III, эсхүл Категори G-ийн хувьд, UKCAA зөвшөөрөл; эсхүл

(4)     Түвшин 4:

(i)       Харилцаа холбооны зохицуулах хорооны холбогдох шаардлага;

(ii)     Британий Стандарт 3G,100: Part 2, Section 2-т заасны дагуу компасаас аюулгүй зайд байх.

(b)     Хэрэв радио холбооны бие даасан хоёр систем шаарддаг бол:

(1)     систем бүр нь бие даасан антентай байх ёстой; эсхүл

(2)     тухайн хоёр систем нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн, утасгүй ганц антеныг ашиглаж болно.

(c)     Хэрэв тухайн төхөөрөмжийн суурилуулалт нь холбогдох техникийн өгөгдөлд нийцэж байгаа ба тухайн нисэхийн радио холбооны хүлээн авагчийг, агаарын хөлөгт байнгын хэлбэрээр суурилуулсан 1/4 долгионы антентай холбосон бол дараах төхөөрөмжийг глайдер, сонирхогчийн бүтээсэн агаарын хөлөг болон хэт хөнгөн агаарын хөлөгт радио-холбооны шаардлагыг хангах зорилгоор ашиглаж болно:

(1)     UKCAA Категори G(a)-ийн зөвшөөрлийн жагсаалтад багтсан төхөөрөмж; эсхүл

(2)     энэ зүйлийн (c)(1)-д заасан UKCAA зөвшөөрөлтэй дүйцэх шаардлагыг хангаж байгааг Дарга хүлээн зөвшөөрсөн болон тестийн хөтөлбөрөөр харуулсан бусад төхөөрөмж.

 

А.10. RNP, MNPS болон VSM төхөөрөмж
MNPS, эсхүл VSM агаарын зайд гүйцэтгэх үйл ажиллагаанд зориулан суурилуулсан навигацийн систем болон төхөөрөмж нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
(1)  тухайн агаарын зай, нислэгийн замд хамааралтай ICAO Doc 7030 “Regional Supplementary Procedure”-ийн үзүүлэлтийн шаардлага;
(2)      нислэгийн түвшин 8850 м-ээс (FL290) дээш босоо зайчлалын минимумыг (VSM) 300 м-ээр (1000 ft) тогтоосон агаарын зайд хийгдэх үйл ажиллагааны хувьд, ICAO Doc 9574 “Manual on Implementation of a 300 m (1000 ft) Vertical Separation Minimum Between FL290 and FL410 Inclusive”-д заасан төхөөрөмж болон ажиллагааны шаардлага.

/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

А.11. САТ II болон САТ III төхөөрөмж

(a)     ILS localiser болон glide slope төхөөрөмж нь ILS localiser-ын хувьд, Radio Technical Commission for Aeronautics (RTCA) DO-195-ын, ILS glide slope-ын хувьд, DO-192-ын шаардлагыг хангасан байх ёстой.

(b)     Нислэгийн удирдлагын чиглүүлэх систем нь шалгалтын хөтөлбөрт заасан үзүүлэлтийн шаардлагыг хангасан байх ёстой.

(c)     Радио-алтиметр нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     дараах тохиолдолд, үндсэн дугуйны газраас дээшх өндрийг ±1,5 м (±5 ft), эсхүл 5%-ийн аль их нарийвчлалтайгаар нисэх багт үзүүлдэг байх:

(i)       өндөр авах алдах (pitch) өнцөг нь ойртолтын дундаж байрлалаас ±5° байх;

(ii)     эргэлтийн (roll) өнцөг нь аль ч чиглэлд 20° байх;

(iii)    давших хурд нь ойртолтын минимум хурд болон 370 км/ц-ийн (200 knots) хооронд байх;

(iv)   30 - 60 м (100 - 200 ft) хүртэлх өндөрт, өндөр алдах хурдны хэмжээ нь 4.5 м/сек-ээс (15 ft/sec) ихгүй байх;

(v)     газрын түвшний дээгүүрх замын бодит өндрийн заалт нь нөлөөлөх хоцролтгүй, эсхүл хэлбэлзэлгүй байх;

(2)     тухайн агаарын хөлөг нь 60 м-ээс (200 ft) доош өндөрт байхад газрын бартааны өндрийн өөрчлөлт тухайн агаарын хөлгийн нислэгийн өндрийн 10%-д хүрэхэд:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(i)       идэвхтэй хэвээр байх;

(ii)     дэлгэцийн идэвхжих чадвар нь 0.1 секунд дотор байх;

(iii)    хэрэв радар-алтиметр идэвхгүй болсон бол, дохио нь 1 секундээс бага хугацаанд эргэн идэвхждэг байх.

(3)     хэрэв дарж шалгах товчийг ашиглаж байгаа бол, тухайн системийг бүхэлд нь 150 м-ээс (500 ft) доош дуураймал түвшинд тест хийсэн байх;

(4)     төлөвлөсөн үйл ажиллагааны түвшний хүрээнд цахилгаан тэжээлгүй болох, эсхүл газраас буцаж ойсон дохио алга болсон аль ч үед бодит татгалзлыг анхааруулах дохио өгдөг байх.

(d)     Бусад шаардлагатай хэрэглэл болон төхөөрөмж нь 91.417-д шаардсан үйл ажиллагаа эрхлэгчийн нарийвчлалтай ойртолтын журмын зааварт заасан CАТ II, эсхүл САТ III нислэгийн үйл ажиллагааг гүйцэтгэх чадвартай байх ёстой.

А.12. Анхны тусламжийн иж бүрдэл

Анхны тусламжийн иж бүрдлийг:

(1)     дараах саванд хадгалсан байх ёстой:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(i)       агуулагдаж байгаа зүйл алдагдах, эсхүл муудах эрсдэлийг багасгасан;

(ii)     алдагдсан зүйлийг хялбар илрүүлэх боломжийг хангасан;

(2)     дараах хэлбэрээр байрлуулж хамгаалсан байх ёстой:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(i)       ослоос шалтгаалан гэмтэх, алдагдах боломжийг багасгах;

(ii)     тухайн агаарын хөлгийн бүхээгт байгаа хүмүүст аюулгүй байх;

(3)     байрлалаар нь тэмдэглэсэн байх ёстой:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(i)       тухайн иж бүрдлийг агуулж байгаа савны гадна талд;

(ii)     MCTOW нь 5700 кг-аас ихгүй жинтэй агаарын хөлгийн хувьд, агаарын хөлгийн гадна талд.

(4)     мансууруулах бодис агуулсан тохиолдолд, агаарын хөлөгт дараах шаардлагын дагуу байрлуулсан байх ёстой:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(i)       Эм, Эмнэлгийн Хэрэгслийн тухай Хууль (2010);

(ii)     хэрэглээгүй үед түгжиж болдог байх, эсхүл түгжээтэй саванд байрлуулах, эсхүл мансууруулах бодис агуулсан анхны тусламжийн иж бүрдлийг аюулгүй, найдвартай байрлалд хадгалах.

Аврах завийг мансууруулах бодис агуулсан анхны тусламжийн иж бүрдлийг аюулгүй, найдвартай хадгалахад зориулсан байрлал гэж тооцож болно.

А.13. Гал унтраагуур

Бүх гал унтраагуур нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(1)     агаарын хөлгийн аюулгүй үйл ажиллагаанд нөлөөлөхгүй, эсхүл багийн гишүүд, зорчигчийн аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлөхгүй байх хэлбэрээр суурилуулж, бэхэлсэн байх;

(2)     энэ хэсгийн (4)-ийг харгалзан, ашиглахаар төлөвлөсөн гал унтраагуур нь тухайн бүхээгт гарч болзошгүй галын төрөлд тохирсон унтраах бодисын төрөл болон тоо хэмжээтэй байх;

(3)     хорт хийн агууламжийн аюулыг багасгасан байх;

(4)     гал унтраах зорилгоор зөвхөн дараах бодисыг агуулсан байх:

(i)       бромхлоридфлуорметан (halon 1211); эсхүл

(ii)     бромтрифлуорметан (halon 1301); эсхүл

(iii)    нүүрстөрөгчийн давхар исэл; эсхүл

(iv)   хуурай нунтаг; эсхүл

(v)     дүйцэх гал унтраах үйлдэлтэй бусад бодис.

А.14. Ослын төхөөрөмж

(a)     Аврах хэрэгслийг аврах байршил заагч гэрлээр тоноглосон байх ёстой.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(b)     Аврах хэрэгсэл нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     хийлдэг аврах хэрэгслийн хувьд:

(i)       TSO C13; эсхүл

(ii)     EN 396; эсхүл

(iii)    NZ 5823;

(2)     элэгдлээс хамгаалах гадна бүрхүүлийн хувьд, US Coastguard Type V PFD.

(c)     Аврах завь нь ТSО С70-ийн шаардлагыг хангасан ба аврах иж бүрдлийг багтаасан байх ёстой.

(d)     Энэ зүйлийн (c)шаардсан аврах иж бүрдэл нь дараах хэрэгслийг багтаасан байх ёстой:

(1)     аврах завины бүрхүүл;

(2)     радарын долгион ойлгогч, эсхүл гэрэл цацруулах иж бүрдэл;

(3)     аврах завины засварын иж бүрдэл;

(4)     завины ус шавхагч сав;

(5)     дохио өгөх толь;

(6)     шүгэл;

(7)     завины хутга;

(8)     онцгой нөхцөлийн үед завь хийлэх даралттай агаарын баллон;

(9)     завь хийлэх насос;

(10)     25м урт холбох олс;

(11)     соронзон компас;

(12)     усны өнгө хувиргагч будаг;

(13)     2 'D', эсхүл түүнтэй дүйцэх батарейтай гар чийдэн;

(14)     загасчлах иж бүрдэл;

(15)     2 сэлүүр, эсхүл 2 сэлүүрдэх бээлий;

(16)     тухайн завины даацад тохирсон, тээвэрлэх хүний тоогоор өдөрт 1000-аас доошгүй калори илчлэг өгч чадах 2 өдрийн хоолны нөөц;

(17)     тухайн завины даацад тохирсон, тээвэрлэх хүний тоогоор өдөрт 2 хүнд 1,2 л-ээс доошгүй 2 хоногийн усны нөөц, эсхүл далайн усыг давсгүйжүүлэх 1 хэрэгсэл;

(18)     хөнгөн гэмтлийн эмчилгээнд зориулсан анхны тусламжийн иж бүрдэл;

(19)     тухайн агаарын хөлөг үйл ажиллагаа гүйцэтгэдэг газар нутагт хэрхэн амиа аврах талаар тайлбарласан ном;

(20)     далайн зангуу;

(21)     ус цуглуулах уут, эсхүл аяга.

(e)     аврах байршил заагч гэрэл нь ТSО С85-ын шаардлагыг хангасан байх ёстой.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

А.15. Ослын байршил дамжуулагч (ЕLТ)

(a)     Ослын байршил дамжуулагч автомат ELT(S) нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     TSO C126;

(2)     121.5 мгц болон 406 мгц-ийн хоёулангаар нь дамжуулдаг байх.

(b)     [Хүчингүй]

(c)     EPIRB нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(1)     IEC 61097-2;

(2)     121.5 мгц болон 406 мгц-ийн хоёулангаар нь дамжуулдаг байх.

(d)     ELT(S), EPIRB нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     өөрөө хөвөх чадвартай байх;

(2)     усны хамгаалалттай байх;

(3)     зөөврийн байх.

(e)     PLB нь 121.5 мгц болон 406 мгц-ийн хоёулангаар нь ажилладаг байх ба дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     IEC 61097-2; эсхүл

(2)     COSPAS-SARSAT маягийн зөвшөөрөлтэй.

(f)       ELT(S)-ийг онцгой нөхцөлийн үед агаарын хөлөгт байгаа этгээд хялбар хүрэх боломжтой хэлбэрээр байрлуулсан байх ёстой.

А.16. Хүчилтөрөгч

Агаарын хөлөгт ашиглах хүчилтөрөгч нь нисэхийн хүчилтөрөгчийн стандартыг хангасан минимум 99%-ийн цэвэршилттэй, максимум 1 м³-д 0.0056 грамм чийгтэй байх ба нүүрстөрөгчийн дан исэлгүй байх ёстой.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

А.17. Зорчигчийн хүчилтөрөгчийн баг

Зорчигчийн хүчилтөрөгчийн баг нь ТSО С64-ийн шаардлагыг хангасан байх ёстой.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

А.18. Багийн гишүүд шаардлагатай үед хэрэглэх хүчилтөрөгчийн баг

(a)     Багийн гишүүд шаардлагатай үед хэрэглэх хүчилтөрөгчийн баг нь ТSО С78-ын шаардлагыг хангасан байх ёстой.

(b)     Нисэх багийн гишүүд шаардлагатай үед хэрэглэх хүчилтөрөгчийн баг нь онцгой нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэхэд цаг алдалгүй хэрэглэх боломжтой байх ёстой ба:

(1)     хураасан байрлалаас нэг гараараа авч өмсөх боломжтой байх;

(2)     зохих ёсоор бэхэлсэн, битүүмжилсэн байх ба 5 секундийн дотор шаардлагатай хүчилтөрөгчөөр хангах чадвартай байх;

(3)     дараах нөхцөлийг хангасан байх:

(i)       харааны шилийг хараанд муугаар нөлөөлөхгүйгээр, эсхүл хүчилтөрөгчийн хамгаалалтыг алдуулахгүй байхаар хэрэглэх;

(ii)     нисэх багийн гишүүд тэдний үндсэн суудаг байрлалаас дотоод холбоогоор холбоо барих;

(iii)    хоёр нисэх багийн гишүүний хооронд болон зорчигчийн бүхээг бүрд байгаа нэгээс доошгүй багийн гишүүдийн суудлын хооронд холбоо барих.

А.19. Хүчилтөрөгчийн төхөөрөмж

(a)     Нисэх багийн гишүүний хүчилтөрөгчийн төхөөрөмж нь дараах хэмжээний хүчилтөрөгчийн урсгалаар хангах ёстой:

(1)     тасралтгүй урсгалтай төхөөрөмжийн хувьд:

(i)       STPD нь 2 л/минутаас их; эсхүл

(ii)     700 мл амьсгалын багтаамжтай BTPS 15 л/минутад амьсгалах үед MTOPP нь 149 мм м.у.б-ыг хадгалж байх шаардлагатай;

(2)     шаардлагатай үед хэрэглэх төхөөрөмжийн хувьд:

(i)       AMSL 10 650 м (35 000 ft) хүртэлх нислэгийн хувьд, MTOPP нь 120 мм м.у.б-ыг хадгалж байхыг шаардсанаас багагүй;

(ii)     AMSL 10 650 м-ээс (35 000 ft) дээш нислэгийн хувьд, BTPS нь 20 л/минутаас багагүй;

(iii)    AMSL 12 500 м-ээс (41 000 ft) дээш нислэгийн хувьд, гадна орчны даралтаас дээш 15 мм м.у.б-аас багагүй болтол байнга ихсэж байх ба AMSL 13 700 м (45 000 ft) BTPS нь 30 л/минут байх;

(3)     хамгаалах төхөөрөмжийн хувьд, AMSL 2450 м (8000 ft) даралтын түвшинд BTPD нь 30 л/минут байх.

(b)     Багийн гишүүн болон зорчигчийн хүчилтөрөгчийн төхөөрөмж нь дараах хүчил төрөгчийн урсгалаар хангадаг байх ёстой:

(1)     AMSL 3000 - 5650 м-ийн хооронд (10 000 - 18 500 ft) үйлдэх нислэгийн хувьд, 700 мл амьсгалын багтаамжтай BTPS-ээр 15 л/минут амьсгалж байх үед MTOPP нь 100 мм м.у.б-ыг хадгалж байхыг шаардсанаас багагүй байх;

(2)     AMSL 5650 - 12 200 м-ийн хооронд (18 500 - 40 000 ft) үйлдэх нислэгийн хувьд, 1100 мл амьсгалын багтаамжтай BTPS-ээр 30 л/минутад амьсгалж байх үед MTOPP нь 83.8 мм м.у.б-ыг хадгалж байхыг шаардсанаас багагүй байх;

(3)     AMSL 12 200 - 13 700 м-ийн хооронд (40 000 - 45 000 ft) үйлдэх нислэгийн хувьд, 1100 мл амьсгалын багтаамжтай BTPS нь 30 л/минутад амьсгалж байх үед MTOPP нь 55 мм м.у.б-ыг хадгалж байхыг шаардсанаас багагүй байх;

(c)     Зөөврийн хүчилтөрөгчийн төхөөрөмж нь дараах хэмжээний хүчилтөрөгчийн урсгалаар хангадаг байх ёстой:

(1)     бага тохируулгад STPD нь 2 л/ минутаас багагүй;

(2)     их тохируулгад STPD нь 4 л/минутаас багагүй.

(d)     Шаардлагатай үед хэрэглэх хүчилтөрөгчийн тохируулагч нь TSO C89-ийн шаардлагыг хангасан байх ёстой.

А.20. Амьсгал хамгаалах төхөөрөмж (PBE)

Амьсгал хамгаалах төхөөрөмж нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(1)     TSO C99-ийн шаардлага;

(2)     хэрэглэгчийг дараах нөлөөнөөс хамгаалсан байх:

(i)       утаа; эсхүл

(ii)     нүүрстөрөгчийн давхар исэл; эсхүл

(iii)    бусад аюултай хий; эсхүл

(iv)   нисэх онгоцны битүүмжлэл алдахаас бусад шалтгаанаар үүссэн хүчилтөрөгчийн дутагдалтай орчин.

А.21. Багийн гишүүдийн зөөврийн амьсгал хамгаалах төхөөрөмж

(a)     Энэ зүйлийн (b)-д зааснаас бусад тохиолдолд, багийн гишүүдийн зөөврийн амьсгал хамгаалах төхөөрөмж нь TSO C116-гийн шаардлагыг хангасан байх ёстой.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

(b)     Багийн гишүүдийн зөөврийн амьсгал хамгаалах төхөөрөмж нь багийн гишүүд үүрэгт ажлаа саадгүй гүйцэтгэх боломжийг хязгаарлахгүй амьсгал хамгаалах төхөөрөмжтэй холбосон зөөврийн хүчилтөрөгчийн төхөөрөмжөөс бүрдсэн байж болно.

А.22. Транспондер төхөөрөмж

SSR транспондер нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     TSO C74c-ийн шаардлага; эсхүл

(2)     Mode S горимд ажиллах төхөөрөмжид, TSO C112-ын зохих ангилал.

А.23. Түвшний мэдээллийг кодлох төхөөрөмж

Өндрийн-түвшнийг кодлох төхөөрөмж нь TSO C88-ын шаардлагыг хангасан байх ёстой.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

А.24. өндрийн-түвшнийг анхааруулах систем, эсхүл төхөөрөмж

/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

AGL 1000 м-ээс (3000 ft) доош түвшинд гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны хувьд, тухайн түвшнийг анхааруулах систем, эсхүл хэрэглэл нь гэрлэн, эсхүл дуут дохионы аль нэг дохиог өгдөг байх шаардлагатай.
/Энэ хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/273 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

А.25. Онцгой нөхцөлийн үед хэрэглэх шүхрийн иж бүрдэл

Онцгой нөхцөлийн үед хэрэглэх шүхрийн иж бүрдэл нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     холбогдох маягийн гэрчилгээний; эсхүл

(2)     TSO C23; эсхүл

(3)     цэргийн бүтээгдэхүүний шаардлага, захиалгын дугаар, эсхүл бусад холбогдох цэргийн оноосон, эсхүл тодорхойлолтын дугаар; эсхүл

(4)     LTF 3(5)03; эсхүл

(5)     Европын Стандарт EN 12491; эсхүл

(6)     AFNOR болон DHV стандарт.

А.26. Глайдер чирэх холбоос

Глайдер чирэх холбоос нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

(1)     энэ хэсгийн (2)-т зааснаас бусад тохиолдолд, глайдер чирэх холбоосны бат бэх чанарын тасрах хязгаар нь чирэгдэж байгаа глайдерын MCTOW-ийн 80%-иас багагүй, эсхүл 200%-иас дээш байх;

(2)     хэрэв ашиглаж байгаа холбоосны бат бөх чанарын тасрах хязгаар нь чирэх глайдерын MCTOW-ийн 200%-иас дээш бол дараах холбоосны бэхэлгээний цэгт аюулгүйн холбоос суурилуулсан байх:

(i)       глайдерт холбосон бэхэлгээний бат бэх чанарын хязгаар нь глайдерын MCTOW-ийн 80%-иас доошгүй, гэхдээ MCTOW-ээс хоёр дахинаас ихгүй;

(ii)     тухайн агаарын хөлөгт холбосон бэхэлгээний бат бэх чанарын хязгаар нь глайдерын MCTOW-ийн 100%-иас доошгүй, гэхдээ MCTOW-ээс хоёр дахинаас ихгүй.

 

 

--oOo--

 

 

2020 он...сар...өдөр  1