A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 85

Сүхбаатар хот

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дэх заалт, “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын "Экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай" 2022 оны А/603 дугаар” тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
Энэ хэсэгт Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 166 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

1.Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгалийн ургамал түүж, бэлтгэхэд мөрдөх төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Байгалийн ургамлын төлбөрийн хэмжээг мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Н.Лхагвадорж)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Оюунболд)-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 71 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ А.ДАШБАТ