- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛЫГ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛД АДИЛТГАН АВЧ ҮЗЭХ АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ № 8. 2023.03.16/
МОНГОЛ УЛС ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар 26
Улаанбаатар хот
ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛЫГ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛД АДИЛТГАН АВЧ ҮЗЭХ АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн саналыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх албан тушаалын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн захиргааны албан тушаалд тогтоосон тусгай шаардлагыг хангасан байдлыг тодорхойлоход ашиглах нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба /Ж.Эрдэнэбат/-нд даалгасугай.
ДАРГА Б.БААТАРЗОРИГ
Текст томруулах
A
A
A