A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 57

Улаанбаатар хот

ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖ ХҮРГЭХ ХУГАЦААГ ТОГТООХ ТУХАЙ

Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Улс хоорондын болон дотоодын шуудангийн илгээмж хүргэх хугацааг дараах байдлаар тогтоосугай. Үүнд:

1.1.Ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, аймаг, хотын хооронд 5 хоног, бусад газар (улс хооронд)-т 9 хоногийн дотор;

1.2.Буухиа зэрэглэлийн илгээмжийг хүргэх хугацааг үйлчлэгч хоорондын гэрээнд зааснаар тодорхойлох бөгөөд энэхүү тогтоолын 1.1 дэх хэсэгт заасан хугацаанаас бага байхаар тогтоосугай.

2.Энэхүү тогтоолыг мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д даалгасугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

Хорооны хуралдааны НАРИЙН БИЧГИЙН ДАРГА.Т.НАРАНМАНДАХ