- Нүүр
- Сайдын тушаал
- Шинжилгээний байгууллагад хийх шинжилгээний жагсаалт
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/232 дугаар тушаалын хавсралт
Шинжилгээний байгууллагад хийх шинжилгээний жагсаалт
№ | Шинжилгээний төрөл, нэр |
Баримт бичгийн шинжилгээ | |
1 | Бичиг судлалын шинжилгээ |
2 | Гарын үсэг судлалын шинжилгээ |
3 | Бичиг техник судлалын шинжилгээ |
Баллистикийн шинжилгээ | |
4 | Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, тэдгээрийн эд ангид хийх шинжилгээ |
5 | Гадаад баллистикийн шинжилгээ |
6 | Дотоод баллистикийн шинжилгээ |
7 | Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд хийх шинжилгээ |
Цахим технологийн шинжилгээ | |
8 | Компьютер техник судлал |
9 | Цахим орчны технологи судлал |
10 | Мультимедиа судлал |
11 | Мобайл технологи судлал |
12 | Өгөгдлийн сан судлал |
13 | IoT судлал |
Хүний дүр, төрхийн шинжилгээ | |
14 | Хүний анатомид хийх шинжилгээ |
15 | Хүний үйл хөдлөлд хийх шинжилгээ |
16 | Хүний дагалдах шинжийг тодорхойлох шинжилгээ |
Мөр судлалын шинжилгээ | |
17 | Хүний мөр судлалын шинжилгээ |
18 | Мал, амьтны мөр судлалын шинжилгээ |
19 | Тээврийн хэрэгслийн мөр судлалын шинжилгээ |
20 | Зэвсэг, багаж, хэрэгслийн мөр судлалын шинжилгээ |
21 | Цоож, лац, ломбонд хийх шинжилгээ |
22 | Үнэт эдлэл, сорьц, хийцэд хийх шинжилгээ |
23 | Даавуун эдлэл, эд зүйлсэд хийх шинжилгээ |
Материал судлалын шинжилгээ | |
24 | Даавуун материалын нягт, эрч, бүтэц тодорхойлох шинжилгээ |
25 | Даавуун материалын ширхэгтийн төрөл тодорхойлох шинжилгээ |
26 | Даавуун материалын агууламж тодорхойлох шинжилгээ |
27 | Материалын шинж байдлыг тогтоох шинжилгээ |
Авто техникийн шинжилгээ | |
28 | Техникийн эвдрэл гэмтэл тогтоох шинжилгээ |
29 | Тээврийн хэрэгслийн төрөл тодорхойлох шинжилгээ |
30 | Тээврийн хэрэгслийн хэсгээс бүхлийг тогтоох шинжилгээ |
31 | Тээврийн хэрэгслийн дугуйнд хийх шинжилгээ |
32 | Тээврийн хэрэгслийн тоормосны мөрөөр хурд тогтоох шинжилгээ |
33 | Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоох шинжилгээ |
34 | Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, техникийн шинжилгээ |
Гарын мөрийн шинжилгээ | |
35 | Гарын мөр оношлох шинжилгээ |
36 | Гарын мөр адилтгах шинжилгээ |
37 | Гарын дардас адилтгах шинжилгээ |
38 | Эд мөрийн баримтаас гарын мөр илрүүлэх шинжилгээ |
Экологийн шинжилгээ | |
39 | Ургамал судлалын шинжилгээ |
40 | Амьтан судлалын шинжилгээ |
41 | Ой, мод судлалын шинжилгээ |
42 | Хөрс судлалын шинжилгээ |
43 | Ус судлалын шинжилгээ |
44 | Агаар судлалын шинжилгээ |
45 | Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, шинжилгээ |
46 | Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд хийх шинжилгээ |
Шүүх эмнэлгийн шинжилгээ | |
47 | Хүний биед хийх шинжилгээ |
48 | Цогцост хийх шинжилгээ |
49 | Хэргийн материалаар хийх шинжилгээ |
Сэтгэцийн шинжилгээ | |
50 | Шүүх сэтгэц, гэм судлалын шинжилгээ |
51 | Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ |
| ДНХ-ийн шинжилгээ |
52 | Эцэг, эх, удам төрлийн холбоо, хамаарлыг тогтоох шинжилгээ |
53 | Эд мөрийн баримтад хийх шинжилгээ |
54 | Эс, эд, эрхтэнд хийх шинжилгээ |
55 | Урагт хийх шинжилгээ |
56 | Биологийн төрөл зүйлийг тодорхойлох шинжилгээ |
Химийн шинжилгээ | |
57 | Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээ |
58 | Хими-материал судлалын шинжилгээ |
59 | Хор судлалын шинжилгээ |
60 | Био материалд хийх шинжилгээ |
61 | Эмийн бодисын шинжилгээ |
Физикийн шинжилгээ | |
62 | Буудлагын ул мөрд хийх физикийн шинжилгээ |
63 | Юмсын элементийн найрлага тодорхойлох шинжилгээ |
64 | Физик тооцооллын шинжилгээ |
Биологийн шинжилгээ | |
65 | Бүлгийн харьяалал тогтоох шинжилгээ |
66 | Биологийн мөр илрүүлэх, тогтоох шинжилгээ |
Бактериологийн шинжилгээ | |
67 | Бэлгийн замын халдварт өвчин илрүүлэх шинжилгээ |
68 | Эмгэг төрөгчийг өсгөвөрлөх шинжилгээ |
Эдийн засгийн шинжилгээ | |
69 | Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллагаас гаргасан акт, дүгнэлт, тусгай мэдлэг бүхий мөрдөгчийн магадалгаа үнэн зөв, бодитой эсэхийг тогтоох |
| Хөрөнгийн үнэлгээний тайланд хийх шинжилгээ |
70 | Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан үндэслэлтэй эсэхийг тогтоох |
Инженер техникийн шинжилгээ | |
71 | Материал, түүхий эд, бүтээгдэхүүнд хийх шинжилгээ |
72 | Байгууламж, хийц, бүтээцэд хийх шинжилгээ |
73 | Техник, тоног төхөөрөмжид хийх шинжилгээ |
74 | Технологид хийх шинжилгээ |
75 | Галын техникийн шинжилгээ |
___________оОо___________
Текст томруулах
A
A
A