A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2023 оны 07 дугаар

Сарын 05ы өдрийн 249 дүгээр

тогтоолын хавсралт

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ,

ЦӨМ ТЕХНОЛОГИЙН ЖАГСААЛТ (2023-2026)

 

 

I.Тэргүүлэх чиглэл:

 

1.Хүний хөгжлийн судалгаа хөгжүүлэлт;

 

2.Хүнс, хөдөө аж ахуйн судалгаа хөгжүүлэлт;

 

3.Хүрээлэн буй орчин, ногоон хөгжлийн судалгаа хөгжүүлэлт;

 

4.Эрчим хүчний судалгаа хөгжүүлэлт;

 

5.Аж үйлдвэрийн судалгаа хөгжүүлэлт;

 

6.Өндөр технологийн судалгаа хөгжүүлэлт.

 

II.Цөм технологи:

 

1.Хүний хөгжлийн судалгаа хөгжүүлэлт:

 

      1.1.Боловсролын шинэчлэлийн технологи;

 

      1.2.Нийгмийн эрүүл мэнд, шинэ төрлийн халдварт, зонхилон тохиолдох (хавдар) өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх өндөр технологийн анагаах ухаан.

 

2.Хүнс, хөдөө аж ахуйн судалгаа хөгжүүлэлт:

 

      2.1.Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, ашиг шимийг нэмэгдүүлэх технологи;

 

      2.2.Хүнс, тэжээлийн таримал ургамлын шилмэл сорт гаргах, тариалах, үйлдвэрлэх ухаалаг газар тариалангийн технологи;

 

      2.3.Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи.

 

3.Хүрээлэн буй орчин, ногоон хөгжлийн судалгаа хөгжүүлэлт:

 

      3.1.Усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах технологи;

 

      3.2.Ойн нөхөн сэргээлт, хагас хуурай, хуурай бүс нутагт мод тарьж ургуулах технологи;

 

      3.3.Орчны бохирдол, доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох технологи.

 

4.Эрчим хүчний судалгаа хөгжүүлэлт:

 

      4.1.Ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх технологи;

 

      4.2.Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, хэмнэлтийн технологи.

 

5.Аж үйлдвэрийн судалгаа хөгжүүлэлт:

 

      5.1.Нүүрс шингэрүүлэх, нүүрсний давхаргын метан хий, газрын тосыг олборлох, боловсруулах технологи;

 

      5.2.Төмрийн хүдэр, зэсийн баяжмал, уран, нүүрс боловсруулах технологи;

 

      5.3.Газрын ховор элементийг боловсруулах технологи.

 

6.Өндөр технологийн судалгаа хөгжүүлэлт:

 

      6.1.Их өгөгдөл, хиймэл оюун ухаан болон блокчейн технологи;

 

      6.2.Мэдээлэл, харилцаа холбоо, сансрын технологи;

 

      6.3.Биотехнологи;

 

      6.4.Нанотехнологи;

 

      6.5.Шинэ материалын технологи.

 

 

 

 

 

----о0о----