- Нүүр
- Сайдын тушаал
- ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, БАГЦ ЦАГ ТООЦОХ, ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, НӨХӨН ОЛГОХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2023 оны 08дугаар сарын 14-ний өдрийн А/295 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
Зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, багц цаг тооцох, зөвшөөрлийн гэрчилгээ олгох, нөхөн олгох журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (цаашид "зөвшөөрөл" гэх)-тэй холбоотой үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, энэхүү журам болон бусад холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
1.2. Энэхүү журмаар зөвшөөрөлтэй холбоотой дараах харилцааг зохицуулна:
1.2.1. зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт
1.2.2. зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах;
1.2.3. багц цаг бүрдүүлэх, тооцох;
1.2.4. зөвшөөрлийн гэрчилгээ олгох, нөхөн олгох.
1.3. Энэхүү журам нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасны дагуу хүний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, шүдний их эмч, эм зүйч, эм найруулагч, сувилагч, бага эмч, эх баригч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтнээр ажиллаж байгаа болон анагаах ухааны боловсрол олгох дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж төгсөж, эзэмшсэн мэргэжлийн дагуу ажиллах гэж буй эмнэлгийн мэргэжилтэнд хамаарна.
1.4. Зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд Зөвшөөрлийн тухай хуулийн Нэгдүгээр бүлгийн 1.5 дугаар зүйл, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг тус тус баримтална.
1.5. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.14 дэх хэсэгт заасан орон тооны бус зөвлөл (цаашид "Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөл" гэх) нь зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана.
1.6. Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна.
1.7. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.13 дахь хэсэгт заасны дагуу эрх олгосон төрийн байгууллага (цаашид "Эрүүл мэндийн хөгжлийн төв" гэх) нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5, 6 дугаар бүлэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.13 дахь хэсэгт заасанчлан зөвшөөрөлтэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд зөвшөөрөл олгосон, сунгасан, нөхөн олгосон, түтгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэрийг Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн санд оруулж, Зөвшөөрлийн тухай хуулийн Долдугаар бүлгийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухай бүр бүртгүүлнэ.
1.8. Зөвшөөрөл олгох үйл ажиллагааны зардлын жишгийг Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.16 дахь хэсэгт заасны дагуу санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан журмаар зохицуулна.
1.9. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.1-д заасан зөвшөөрөл бүхий резидент эмч нь сургалтын нэг жил аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт зохион байгуулах "Ерөнхий мэргэшил судлал" үндсэн мэргэшлийн сургалтад суралцаж ажиллана.
Хоёр. Зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт
2.1. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн асуудал хариуцсан нэгж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1. Зөвшөөрлийн тухай хуулийн Гуравдугаар бүлгийн 3.2 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх, зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах;
2.1.2. зөвшөөрлийн эрх зүйн орчинг сайжруулах санал боловсруулж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэрлүүлэх;
2.1.3. Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах;
2.1.4. зөвшөөрлийн асуудлаар Эрүүл мэндийн хөгжлийн төвд үйл ажиллагааны чиглэл, заавар өгч ажиллах;
2.1.5. зөвшөөрөлтэй холбоотой шийдвэрийн төслийг хянаж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр батлуулах.
2.2. Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.2.1. зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
2.2.2. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн зөвшөөрөлтэй холбоотой тайланг жил тутам хэлэлцэх, зөвлөмж, үүрэг даалгавар, чиглэл өгөх;
2.2.3. зөвшөөрөлтэй холбоотой зөрчил гаргасан холбогдох албан тушаалтан, эмнэлгийн мэргэжилтэнд хариуцлага тооцох асуудлаар эрх бүхий албан тушаалтанд уламжилж, шийдвэрлүүлэх;
2.2.4. Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудалд хамаарах баримт бичгийг архивын хууль тогтоомжид заасны дагуу архивын нэгж үүсгэж, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хадгалуулах.
2.3. Эрүүл мэндийн хөгжлийн төв нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.3.1. эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтнээс ирүүлсэн зөвшөөрөлтэй холбоотой хүсэлтийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5, 6 дугаар бүлэгт заасны дагуу хүлээн авч, магадлан шалгаж, хуульд заасан хугацаанд хянаж шийдвэрлэх;
2.3.2. Зөвшөөрлийн тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн 2.3 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн кодтой уялдуулж Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсэгт заасны дагуу эмнэлгийн мэргэжилтэн бүрт зөвшөөрлийн дахин давтагдашгүй дугаар олгох;
2.3.3. эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг үндэслэн зөвшөөрлийн гэрчилгээг батлагдсан загварын дагуу баталгаажуулж олгох, эрх бүхий албан тушаалтан, эмнэлгийн мэргэжилтэнд хүлээлгэн өгөх;
2.3.4. зөвшөөрлийн үйл ажиллагааг зохицуулах, зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, зөвшөөрөл олгох, багц цаг бүрдүүлэх, тооцохтой холбоотой заавар, зөвлөмж гаргах, зөвшөөрлийн гэрчилгээний цээж зурагт тавигдах шаардлагыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын шийдвэрээр баталгаажуулах, шинэчлэх;
2.3.5. зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах төлөвлөгөө, тов, бүртгэлийн хугацаа, удирдамж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын шийдвэрээр баталгаажуулах, зөвшөөрлийн шалгалтын бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулах;
2.3.6. зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн санал, дүгнэлт гаргах чиглэлээр мэргэжлийн нийгэмлэг, холбоотой гэрээ байгуулах, хамтран ажилах, хэрэгжилтийг дүгнэх;
2.3.7. Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлыг боловсруулж, Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн даргад танилцуулж, батлуулсаны үндсэн дээр журамд заасан хугацаанд багтаан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;
2.3.8. зөвшөөрлийн шалгалтын сорилын санг бүрдүүлэх, үнэлгээ хийх, 30-аас доошгүй хувийг жил бүр шинэчилж, баяжуулах, сорилын сангийн нууцлалтай холбоотой гэрээг энэхүү журмын 2.7.2-т заасны дагуу байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллах;
2.3.9. эмнэлгийн мэргэжилтний жил бүр бүрдүүлэх багц цагийн бүрдүүлэлтэд хяналт тавих, тухайн жилд багц цаг бүрдүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэнд цахим мэдэгдэл хүргүүлэх, багц цаг бүрдүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний нэрсийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, зөвшөөрлийг хүчингүй болгуулах;
2.3.10. зөвшөөрөл олгосон, сунгасан, нөхөн олгосон, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон тохиолдолд эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн сан, зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, шинэчлэх;
2.3.11. зөвшөөрлийн шалгалт, багц цаг бүрдүүлэх, тооцохтой холбоотой мэдээлэл, зөвлөмжийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудаст байршуулах, тогтмол шинэчлэх, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөгөө өгөх;
2.3.12. зөвшөөрлийн талаарх судалгаа, дүн шинжилгээ хийх, судалгааны мэдээллийн сан үүсгэх, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад судалгаа, дүн шинжилгээний тайланг хүргүүлэх;
2.3.13. дотоод, гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн талаарх статистик мэдээлэл, дүн шинжилгээ бүхий тайланг жил тутам нэгтгэн гаргаж, дараа жилийн нэгдүгээр сард багтаан эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудаст байршуулах;
2.3.14. эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрлийн лавлагаа, тодорхойлолтыг монгол, англи хэлээр цаасан эсхүл цахим хэлбэрээр гаргаж өгөх, шаардлагатай тохиолдолд гадаад улсын холбогдох байгууллагатай харилцаж, зөвшөөрөл хүссэн эмнэлгийн мэргэжилтний лавлагаа, тодорхойлолт, тодруулга авах;
2.3.15. гадаадын иргэний асуудал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хуулийн байгууллага, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын салбарын хяналтын асуудал хариуцсан нэгж, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо зэрэг холбогдох талуудтай хамтран ажиллах, лавлагаа, мэдээлэл харилцан солилцох, зөвшөөрөл олгосон гадаадын эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-үнэлгээг хамтран хийх;
2.3.16. зөвшөөрлийн асуудлаар эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн, иргэн, бусад хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг судалж шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад уламжилж шийдвэрлүүлэх;
2.3.17. эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөл, холбогдох эрх бүхий байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоодоос өгсөн санал, зөвлөмж, дүгнэлт, бусад шийдвэрийг тухай бүр хэрэгжүүлэх, эргэн мэдэгдэх;
2.3.18. анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллеж төгсөгчдийн болон эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн шалгалтын дүнг нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх;
2.3.19. холбогдох баримт бичгийг архивын хууль тогтоомжид заасны дагуу архивын нэгж үүсгэн хадгалах.
2.4. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.4.1. зөвшөөрлийн шалгалт, багц цаг бүрдүүлэхтэй холбоотой мэдээллээр эмнэлгийн мэргэжилтэнг хангах, төгсөлтийн дараах багц цагийн богино хугацааны сургалтыг орон нутгийн түвшинд мэргэжлийн нийгэмлэг, холбоотой хамтран зохион байгуулах;
2.4.2. Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн санд тогтмол баяжуулалт хийх, харьяалах эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн нэгтгэлийг орон нутгийн түвшинд улирал тутам гаргаж дүгнэх, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх.
2.5. Эрүүл мэндийн байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.5.1. хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэнг Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу зөвшөөрөл олгосон төрлөөр томилон ажиллуулах;
2.5.2. эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн санд эмнэлгийн мэргэжилтэн тус бүрийн зөвшөөрөл, сургалт, ажлын байр, оршин суух хаяг, бусад мэдээллийн өөрчлөлтийг тухай бүр бүртгэх;
2.5.3. зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй байршуулах, эмнэлгийн мэргэжилтэн багц цаг бүрдүүлэх, төгсөлтийн дараах сургалтад хамрагдахад дэмжлэг үзүүлэх;
2.5.4. зөвшөөрөл сунгуулах эмнэлгийн мэргэжилтний судалгааг улирал тутам гаргаж, зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос ажлын 50-аас доошгүй хоногийн өмнө эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргах талаар сануулж мэдэгдэх;
2.5.5. зөвшөөрлийн шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтний үүрэгт ажлыг зохицуулах, дэмжлэг үзүүлэх.
2.6. Анагаах ухааны боловсрол олгох зөвшөөрөл бүхий дотоодын их, дээд сургууль, коллеж нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.6.1. зөвшөөрөл анх удаа олгох төгсөгчдийн нэрсийн жагсаалтыг баталгаажуулж, диплом гардуулсанаас хойш ажлын 10 хоногт багтаан Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлэх;
2.6.2. зөвшөөрөлтэй холбоотой эрх зүйн орчны мэдээллийг төгсөгчдөд хүргэх;
2.6.3. төгсөгчдийн улсын шалгалт, зөвшөөрлийн шалгалтын үнэлгээнд харьцуулсан дүн шинжилгээ хийх, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран ажиллах.
2.7. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулах эрх олгосон мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл (цаашид "мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл" гэх) нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.7.1. төгсөлтийн дараах багц цагийн богино хугацааны сургалт зохион байгуулах;
2.7.2. зөвшөөрлийн шалгалтын сорилыг холбогдох мэргэжлийн чиглэлээр боловсруулж, Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүлээлгэн өгөх, нууцлалтай холбоотой гэрээ байгуулах, гэрээг мөрдөх;
2.7.3. зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн талаар санал, дүгнэлт, зөвлөмж гаргах чиглэлээр Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулах, гэрээг мөрдөх;
2.7.4. багц цаг бүрдүүлэх, зөвшөөрлийн шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтэнд арга зүйн дэмжлэг үзүүлэх;
2.7.5. гадаадын эмнэлгийн мэргэжилтний талаар мэргэжлийн санал, дүгнэлт, зөвлөмжийг тухай бүр гаргаж, Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлэх;
2.7.6. Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн санд үндэслэн холбогдох мэргэжлийн чиглэлээрх зөвшөөрлийн судалгааг улирал тутам нэгтгэн гаргах, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх.
2.8. Эмнэлгийн мэргэжилтэн нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.8.1. Зөвшөөрлийн тухай хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтлэг нөхцөл, шаардлагыг хангаж, 4.2 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх;
2.8.2. хүчин төгөлдөр зөвшөөрлийн гэрчилгээтэй ажиллах, зөвшөөрлийн гэрчилгээг гээгдүүлж үрэгдүүлэхгүй хадгалах;
2.8.3. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлэх;
2.8.4. энэхүү журмын 4 дүгээр бүлэгт заасны дагуу багц цагийг жил тутам бүрдүүлж, тооцуулах, 5 жил тутам зөвшөөрлөө сунгуулах;
2.8.5. зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болохоос ажлын 30-аас доошгүй хоногийн өмнө зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн санд цахимаар гаргах;
2.8.6. зөвшөөрлийн шалгалтад орох тохиолдолд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зарласан бүртгэлийн хугацаанд багтаан эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн санд цахимаар хүсэлт гаргах, хугацаанд нь шалгалт өгөх;
2.8.7. зөвшөөрөл анх удаа авах төгсөгчийн хувьд диплом гардан авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн санд хүсэлт гаргаж, бүртгүүлэх;
2.8.8. зөвшөөрлийн шалгалтад тэнцэж зөвшөөрөл авах эрх үүссэн тохиолдолд шалгалтын дүн гарсанаас хойш ажлын 10 хоногт багтаан эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн санд хүсэлт илгээж, баталгаажуулах;
2.8.9. зөвшөөрлийн шалгалт, зөвшөөрлийн гэрчилгээтэй холбогдон гарах зардлыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн гишүүдийн хамтран баталсан төлбөрийн жишгийн дагуу өөрөө хариуцан төлөх;
2.8.10. зөвшөөрөлтэй холбоотой санал, хүсэлт, өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, зөвшөөрлийн лавлагаа, тодорхойлолтыг цахим эсхүл цаасан хэлбэрээр монгол, англи хэлээр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргуулж авах;
2.8.11. ажлын газар, оршин суух хаяг өөрчлөгдөх бүрт эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлж, баталгаажуулах, өнгөт цээж зураг жил тутам шинэчилж оруулах.
Гурав. Зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах
3.1. Зөвшөөрлийн шалгалтыг цахим хэлбэрээр авна.
3.2. Зөвшөөрлийн шалгалтыг мэдээллийн технологийн дэвшилтэт технологи, техник хэрэгслийг ашиглан зайн хэлбэрээр авч болно.
3.3. Зөвшөөрлийн шалгалтыг нэг болон олон хувилбарт сорилоор авна. Зөвшөөрлийн шалгалтад эмчилгээ, оношилгооны чиглэлээрх дүрс бичлэг, дуу авиа, зураг ашиглаж болно.
3.4. Зөвшөөрлийн шалгалтын агуулгыг дараах байдлаар тодорхойлно:
3.4.1. Анагаах ухааны их, дээд сургууль шинээр төгссөн хүний их эмчийн зөвшөөрлийн шалгалтын сорилын 65 хувь нь ерөнхий мэргэшлийн, 5 хувь нь төрөлжсөн мэргэшлийн анагаах ухааны, 20 хувь нь нийгмийн эрүүл мэндийн, 5 хувь нь эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн, 5 хувь нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуултууд байна.
3.4.2. Анагаах ухааны их, дээд сургууль шинээр төгссөн уламжлалт анагаах ухааны их эмч, шүдний их эмчийн зөвшөөрлийн шалгалтын сорилын 70 хувь нь тухайн мэргэжлийн, 15 хувь нь нийгмийн эрүүл мэндийн, 5 хувь нь эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн, 10 хувь нь эмнэлгийн мэргэжилтний ба анагаах ухааны ёс зүйн асуултууд байна.
3.4.3. Мэргэшсэн эмчийн зөвшөөрлийн шалгалтын сорилын 75 хувь нь үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн анагаах ухааны (төрөлжсөн мэргэшлээр суралцсан бол 20 хувь нь тухайн чиглэлээр), 10 хувь нь нийгмийн эрүүл мэндийн, 5 хувь нь эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн, 10 хувь нь эмнэлгийн мэргэжилтний ба анагаах ухааны ёс зүйн асуултууд байна.
3.4.4. Эх баригч, эм зүйч, эм найруулагч, сувилагч, бага эмч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтний зөвшөөрлийн шалгалтын сорилын 75 хувь нь тухайн мэргэжлийн (төрөлжсөн мэргэшлээр суралцсан бол 20 хувь нь тухайн чиглэлээр), 10 хувь нь нийгмийн эрүүл мэндийн, 5 хувь нь эрүүл мэндийн салбар мөрдөгдөж буй хууль эрх зүйн, 10 хувь эмнэлгийн мэргэжилтний ба анагаах ухааны ёс зүйн асуултууд байна.
3.4.5. Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн шалгалтын сорилыг монгол, англи хэлээр бүрдүүлэх ба сорилын 80 хувь нь тухайн төрөлжсөн мэргэшлийн, 10 хувь нь эмнэлгийн мэргэжилтний ба анагаах ухааны ёс зүйн, 10 хувь нь Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаарх асуултууд байна. Гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн шалгалтын сорилын сангийн англи хувилбарын орчуулгыг "Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгох журам"-ын 2.2.5-д заасан шаардлагыг хангасан орчуулагчтай нууцлалтай холбоотой гэрээ байгуулж, хийлгэнэ.
3.4.6. Монгол Улсад хоёроос доошгүй жил мэргэжлээрээ тасралтгүй ажилласан бөгөөд зөвшөөрөл үргэлжлүүлэн авах хүсэлт гаргасан гадаадын эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн шалгалтыг тайлан хамгаалуулах байдлаар зохион байгуулж болно. Тайлан хамгаалалтыг нээлттэй хэлбэрээр тухайн чиглэлийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй тухайн чиглэлийн эмнэлгийн мэргэжилтний оролцоотойгоор зохион байгуулж, дүгнэлт гаргана.
3.5 Эмнэлгийн мэргэжилтэн бүрийн шалгалтын сорил тухайн агшинд санамсаргүй байдлаар сонгогдох байдлаар зөвшөөрлийн шалгалтыг зохион байгуулна.
3.8 Зөвшөөрлийн шалгалтын дүн шалгалт дуусмагц тухайн эмнэлгийн мэргэжилтэнд шууд харагдана. 70 ба түүнээс дээш оноо авсан эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл авах эрх үүснэ.
3.9 Эрүүл мэндийн хөгжлийн төв нь шалгалтын нэгдсэн дүнг шалгалт авсан өдрийн ажлын цагт багтаан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудаст байршуулна.
3.10 Зөвшөөрлийн шалгалтад тэнцэж, зөвшөөрөл авах эрх үүссэн эмнэлгийн мэргэжилтэн шалгалт өгсөн өдрөөс хойш ажлын 10 хоногийн хугацаанд багтаан тэмдэгтийн хураамж төлж, баталгаажуулна.
3.11 Энэхүү журмын 3.10-т заасан хугацаанд багтаан тэмдэгтийн хураамж төлөөгүй нөхцөлд эмнэлгийн мэргэжилтний тухайн шалгалтын дүнг хүчингүйд тооцно.
Дөрөв. Багц цаг тооцох
4.1 Зөвшөөрөл бүхий хүний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, шүдний их эмч, эм зүйч жил тутам 6 багц цаг, эм найруулагч, сувилагч, бага эмч, эх баригч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэн жил тутам 3 багц цаг бүрдүүлж, тооцуулна.
4.2 Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт заасны дагуу багц цагаа бүрдүүлж ажилласан эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар сунгана.
4.3 Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Хүний гавьяат эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, тухайн мэргэжлээрээ 30 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, ажлын тайланг үндэслэн зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар сунгана.
4.5 Эмнэлгийн мэргэжилтэн бүр эмнэлгийн яаралтай тусламжийн багц цагийн богино хугацааны сургалт (амилуулах суурь тусламж, амилуулах лавшруулсан тусламж, гэмтэгсдийг аврах тусламжийн аль нэг)-д 2 жил тутам, халдвар хамгааллын багц цагийн богино хугацааны сургалтад 3 жил тутам, ёс зүй, хууль эрх зүйн багц цагийн богино хугацааны сургалтад 5 жил тутам суралцаж мэдлэг, ур чадвараа бататгаж, ахиулна.
4.6 Сургалтын 8 цагийн хичээлийг 1 багц цагт тооцно. Нэг цагийн хичээлийн үргэлжлэх хугацаа 45 минут байх ба аудио, видео хичээлийн үргэлжлэх хугацаа 30 минут байна.
4.7 Багц цагийг сургалт болон сургалтын бус хэлбэрээр бүрдүүлж болно. Сургалтыг танхимын болон танхимын бус хэлбэрээр зохион байгуулж болох ба танхимын бус сургалтыг зайны (вэбинар), аудио, видео хичээл хэлбэрээр явуулна. Танхимын бус сургалтаар хангах багц цаг нь тухайн жилд бүрдүүлэх нийт багц цагийн 50 хувиас хэтрэхгүй байна.
4.8 Багц цагийг дараах байдлаар бүрдүүлж, тооцно:
10
№ | Багц цагийг бүрдүүлэх хэлбэр | Тооцох багц цаг | Эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн бүртгэлийн санд бүрдүүлэх, баталгаажуулах баримт | ||
А. Сургалтын хэлбэр | |||||
А-1. Багц цагийн богино хугацааны сургалт | |||||
Тухайн жилд эмнэл зүйн сургагч багшаар ажиллаж, сургалт эрхлэх байгууллагад зохион байгуулагдах мэргэшүүлэх сургалт удирдах | 3 | Эмнэл зүйн сургагч багшийн гэрчилгээ, мэргэшүүлэх сургалт удирдах тухай сургалт эрхлэх байгууллагын даргын тушаал, тайлан | |||
Тухайн жилд эмнэл зүйн үндэсний чиглүүлэгч багшаар ажиллаж, эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалтад 2-оос доошгүй удаа оролцох | Их эмч | 6 | Эмнэл зүйн чиглүүлэгч багшийн гэрчилгээ, эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалтын чиглүүлэгч багшаар ажиллуулах тухай Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын тушаал, тайлан | ||
Сувилагч, эх баригч | 3 | ||||
|
|
| |||
Багц цагийн богино хугацааны сургалт удирдах | 4 цаг тутамд 0.5 | Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зөвшөөрч, баталсан сургалтын хөтөлбөр, сургалт удирдах тухай сургалт эрхлэх байгууллагын даргын тушаал, тайлан | |||
Багц цагийн богино хугацааны сургалтад суралцах | Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зөвшөөрсөн багц цаг | Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зөвшөөрч баталсан сургалтын хөтөлбөр, бүртгэл, гэрчилгээ | |||
А-2. Мэргэжил дээшлүүлэх сургалт | |||||
Мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцах | Их эмч, эм зүйч | 6 | Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зөвшөөрч баталсан сургалтын хөтөлбөр, бүртгэл, гэрчилгээ | ||
сувилагч, бага эмч, эм найруулагч, эх баригч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэн | 3 | ||||
А-3. Мэргэшүүлэх сургалт | |||||
Үндсэн мэргэшлийн сургалтад суралцах | Их эмч | Төгссөн жилд-6
| Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүртгэл, Эрүүл мэндийн сайдын тушаалаар олгосон мэргэшлийн үнэмлэх | ||
Төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцах | Их эмч, эм зүйч | Төгссөн жилд-6 | Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүртгэл, Эрүүл мэндийн сайдын тушаалаар олгосон мэргэшлийн үнэмлэх | ||
сувилагч, эх баригч, хөдөлгөөн засалч | Төгссөн жилд-3 | ||||
Б. Сургалтын бус хэлбэр | |||||
Тухайн жилд мэргэшлийн зэрэг хамгаалсан бол | Их эмч, эм зүйч | 6 | Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүртгэл, Эрүүл мэндийн сайдын тушаалаар олгосон мэргэшлийн зэргийн гэрчилгээ | ||
сувилагч, бага эмч, эм найруулагч, эх баригч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэн | 3 | ||||
Тухайн жилд боловсролын, эрдмийн зэрэг хамгаалсан бол | анагаах ухаан, эм зүй, сувилахуй, эх барихуйн магистрын зэрэг | 3 | Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүртгэл, Шинжлэх ухааны доктор, доктор, магистрын зэргийн диплом | ||
анагаах ухаан, эм зүй, сувилахуй, эх барихуйн докторын зэрэг | 6 | ||||
Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг | 6 | ||||
Бусад чиглэлийн магистрын зэрэг | 1.5 | ||||
Бусад чиглэлийн докторын зэрэг | 3 | ||||
Тухайн жилд боловсролын зэргийн ажил удирдаж хамгаалуулсан бол | анагаах ухаан, эм зүй, сувилахуй, эх барихуйн магистрын ажил | 1 | Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүртгэл, удирдаж хамгаалуулсаныг нотлох баримт | ||
анагаах ухаан, эм зүй, сувилахуй, эх барихуйн докторын ажил | 2 | ||||
Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал, семинар, мэргэжлийн зөвлөгөөнд оролцсон бол | Олон улсын хэмжээнд |
2
| Хөтөлбөр, гэрчилгээ | ||
Улсын хэмжээнд
| 1 | ||||
Орон нутгийн хэмжээнд | 0.5 | ||||
Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал, семинар, мэргэжлийн зөвлөгөөнд илтгэл тавьсан бол | Олон улсын хэмжээнд |
3
| Хөтөлбөр, илтгэлийн хураангуй | ||
Улсын хэмжээнд
| 2 | ||||
Орон нутгийн хэмжээнд | 1 | ||||
Мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж бичиж хэвлүүлсэн бол | Олон улсын хэмжээнд | 4 | Өгүүлэл, шүүмжийн холбогдох линк, хураангуй | ||
Улсын хэмжээнд
| 2 | ||||
Мэргэжлийн чиглэлээр олон улсын эмнэл зүйн цахим сургалтын платформд хандаж суралцсан бол | Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс дүйцүүлэн тооцсон багц цаг | Сэдэв, гэрчилгээ | |||
Мэргэжлийн сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, гарын авлага нийтлүүлсэн бол | Зохиож нийтлүүлсэн бол | 3 | Хэвлүүлсэн бүтээл | ||
Хамтран зохиож нийтлүүлсэн бол | 1 | ||||
Мэргэжлийн чиглэлээр эрүүл мэндийн салбарын олон улсын болон улсын хэмжээний уралдаан, тэмцээн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан, удирдсан, шүүгчээр ажилласан бол | 1 | Тайлан | |||
Эрүүл мэндийн салбарын төсөл, судалгаанд оролцсон бөгөөд судалгааны ажил, тайлан хэвлэгдсэн бол | 1 | Хэвлүүлсэн судалгаа | |||
Оношилгоо, эмчилгээ, сувилгааны стандарт, заавар боловсруулахад оролцсон бөгөөд стандарт, заавар батлагдсан бол | 1 | Батлагдсан стандарт, заавар | |||
Эмчилгээ, оношилгооны шинэ арга боловсруулах, инноваци, шинэ технологи гаргаж, нэвтрүүлэх | 2 | Тухайн хүний нэр бүхий эмчилгээ, оношилгооны шинэ арга, инноваци, шинэ технологийн бүтээлийн хуулбар (мэдээний сангийн бүртгэлд давхцаагүй байх) | |||
1 багц цаг хүртэл | Мэргэжлийн нийгэмлэг, холбооны тодорхойлолт | ||||
Резидент эмч, төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцагч эмчийн хувьд сургалт эрхлэх байгууллагаас зохион байгуулсан эрүүл мэндийн сайн дурын ажилд идэвхтэй оролцсон бол | 1 багц цаг хүртэл | Сургалт эрхлэх байгууллагын бүртгэл | |||
4.9 Эмнэлгийн мэргэжилтний тухайн жилд бүрдүүлсэн багц цаг нь энэхүү журмын 4.1-т зааснаас илүү гарсан тохиолдолд дараагийн жилд шилжүүлэн тооцохгүй.
4.10 Эмнэлгийн мэргэжилтэн гадаад улсад өөрийн мэргэжил, мэргэшлийн чиглэлээр төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалтад суралцсан, магистр, докторын сургалтад хамрагдсан тохиолдолд багц цагийг дотоодын сургалттай адилтган үзэж, гэрчилгээ, үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг үндэслэн тооцно.
4.11 Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс олгосон төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагаас зохион байгуулсан сургалтын багц цагийг хүчинтэйд тооцно.
4.12 Багц цаг бүрдүүлсэн эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрөл нь зөвшөөрлийн гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэйд тооцогдоно.
4.13 Багц цаг бүрдүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн шалгалт өгнө.
4.14 Эмнэлгийн мэргэжилтэн дор дурдсан үндэслэлийг албан ёсны бичиг баримтаар нотолсон тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хугацаанд оруулан тооцож, тухайн хугацаанд багц цаг бүрдүүлэхээс чөлөөлнө:
4.14.1 жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй;
4.14.2 цэргийн жинхэнэ алба хаасан, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон;
4.14.3 өөрийн болон гэр бүлийн гишүүний биеийн эрүүл мэндийн байдлын улмаас мэргэжлээрээ ажиллахгүйгээр эмчлүүлж, сувилуулсан;
4.14.4 донорын үүрэг гүйцэтгэсэн.
Тав. Зөвшөөрлийн гэрчилгээ олгох, нөхөн олгох
5.1 Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасанчлан эмнэлгийн мэргэжилтэнд 3 ба 5 жилийн хугацаагаар зөвшөөрөл олгоно.
5.2 Зөвшөөрөл олгосныг нотлох баримт нь зөвшөөрлийн гэрчилгээ байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсэгт заасны дагуу эмнэлгийн мэргэжилтэн бүр зөвшөөрлийн давтагдашгүй дугаар бүхий зөвшөөрлийн гэрчилгээтэй байх ба давтагдашгүй дугаар нь боловсролын стандартын ангилал, индексийг багтаасан 8 орон тоо бүхий тэмдэгт байна.
5.3 Эрүүл мэндийн хөгжлийн төв нь зөвшөөрөлтэй холбоотой шийдвэрийн төслийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлэх ба шийдвэрийн төслийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.
5.4 Энэхүү журмын 5.3-т заасан шийдвэрийн төслийг үндэслэн Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 25.5-25.7-д заасны дагуу эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгоно.
5.5 Энэхүү журмын 5.4-т заасан шийдвэр батлагдсанаас хойш ажлын 10 хоногт багтаан энэхүү тушаалын дөрөвдүгээр хавсралтаар баталсан загварын дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын гарын үсэг, тамга бүхий зөвшөөрлийн гэрчилгээг баталгаажуулж олгоно.
5.6 Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын эсхүл эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд эсхүл эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрлийн гэрчилгээг албан ёсоор хүлээлгэн өгч, энэ тухай тэмдэглэл үйлдэж баримтжуулна.
5.8 Зөвшөөрлийн гэрчилгээг тухайн зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд зөвхөн нэг удаа нөхөн олгох бөгөөд шинээр олгох зөвшөөрлийн гэрчилгээн дээр "нөхөн олгов" гэж тэмдэглэнэ.
5.9 Эмнэлгийн мэргэжилтний үндсэн, төрөлжсөн мэргэшлээр ажиллах баталгаа нь тухайн мэргэшлийн сургалтад суралцсаныг нотлох мэргэшлийн үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг байна.
5.10 Зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түтгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно.
Зургаа. Бусад
6.1 Эрүүл мэндийн хөгжлийн төв нь зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ улирал тутам хийж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ.
6.2 Эрүүл мэндийн хөгжлийн төвийн зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгж төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
6.3 Энэхүү журмын 6.2-т заасан хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, санал, зөвлөмжийг Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн хурлаар тухай бүр хэлэлцүүлж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.
6.4 Энэхүү журмыг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх