A

A

A

Бүлэг: 1979

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн

106 тоот тогтоолын

хавсралт

 

ДАРАА ҮЕИЙН ХӨДӨЛГӨӨНТ ХОЛБООНЫ СИСТЕМД АШИГЛАХ

РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.      Энэхүү баримт бичиг нь Дэлхийн радио холбооны дүрэм, Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт /цаашид ҮРДХХ гэх/ болон Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3[1], Радио долгионы тухай хуулийн 51.1.2[2] заалтуудыг тус тус үндэслэн Дараа үеийн хөдөлгөөнт холбооны /цаашид ДҮХХ гэх/ системд ашиглах радио давтамжийн /РД/ зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлагыг тодорхойлно.

 

ХОЁР. ХОЛБОГДОХ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ

2.1.      Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл (ХХМТГ-ын Даргын 2020 оны А/45 дугаар тушаал).

2.2.      Үндэсний РД-ийн  хуваарилалтын хүснэгт (Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны А/42 дүгээр тушаал).

2.3.      MNS 6611:2016 "LTE, LTE-А хөдөлгөөнт холбооны системийн бааз станц ба дахин дамжуулах станцын тоног төхөөрөмжид тавих техникийн шаардлага".

2.4.      Олон улсын цахилгаан холбооны байгууллагын шийдвэр 223 "Дараа үеийн хөдөлгөөнт холбоонд (IMT) тодорхойлогдсон нэмэлт РД-ийн зурвасууд".

2.5.      Олон улсын цахилгаан холбооны байгууллагын шийдвэр 224 "РД-ийн 1 ГГц-ээс доош цараанд Дараа үеийн хөдөлгөөнт холбоонд тодорхойлогдсон РД-ийн зурвасууд".

2.6.      Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөмж (ITU-R[3], M.1036) "Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглагдах РД-ийн зурвасуудын зохицуулалт.

2.7.      Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөмж (ITU-R, M.1224)- "Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн (IMT) үзүүлэлт, нөхцөл шаардлагуудын нэр томьёоны тодорхойлолтууд".

2.8.      Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөмж (ITU-R, M.1457; M.2012) "Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн (IMT/IMT-A) газрын радио интерфейсүүдийн нөхцөл шаардлагууд".

2.9.      Олон улсын цахилгаан холбооны байгууллагын тайлан (ITU-R, M.2135) "Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн (IMT-А) технологиудыг тодорхойлох журам".

2.10. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын тайлан (ITU-R, M.2292) "Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн (IMT-А) үзүүлэлтүүд ба РД-ийн хуваарилалт/харилцан нөлөөллийн дүн шинжилгээ".

 

ГУРАВ. ДҮХХ-НЫ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ТЕХНИКИЙН

ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА

3.1.      ДҮХХ-ны систем нь багцын холболтод суурилсан холболтын байгууламжтай (packet switch), дамжуулах сүлжээ нь интернэт протоколд (All-Internet Protocol) суурилсан байна.

3.2.      ДҮХХ-ны үйлчилгээ эрхлэгч нь бусад үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчидтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр ДҮХХ-ны системийн идэвхтэй ба идэвхгүй дэд бүтцийг хамтран ашиглаж болно.

3.3.      ДҮХХ-ны системийн радио сүлжээ нь OFDMA[4], SC-FDMA, MIMO[5] технологийг ашиглах ба бусад дэвшилтэт технологиуд болох "VoLTE, ICIC, Carrier aggregation, LTE-RAN, CoMP, MTC, MBMS, eMBB[6], mMTC[7], uRRLC[8] болон бусад боломжуудыг бүрэн, эсвэл хэсэгчлэн дэмждэг байна.

3.4.      Үйлчилгээ эрхлэгчийн сүлжээний болон худалдан борлуулж буй хэрэглэгчийн төхөөрөмжүүд нь олон улсын болон үндэсний стандарт шаардлагад нийцсэн болохыг нотлох тохирлын гэрчилгээтэй байна.

3.5.      Үйлчилгээ эрхлэгчид нь ОУЦХБ-аас баталсан "ITU-R M.2292 "ДҮХХ-ны системийн үзүүлэлтүүд ба РД-ийн хуваарилалт/харилцан нөлөөлөлд дүн шинжилгээ хийх зөвлөмж"-ийн дагуу ДҮХХ-ны системийн бааз станцын үзүүлэлт, станцын байршил, үүрийн хамрах хүрээ, үүр хоорондын хамгаалалтын харьцаа, сүлжээний болон хэрэглэгчийн төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүдийг хангана.

3.6.      Үйлчилгээ эрхлэгч нь Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газраар батлагдсан "Дараа үеийн хөдөлгөөнт холбооны радио хандалтын 5G сүлжээнд тавигдах техникийн стандарт"-ийг хангана. 

 

ДӨРӨВ. РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ

4.1.      ДҮХХ-ны системд ашиглах РД-ийн зурвасыг хуваарилахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

4.1.1.    ОУЦХБ-ын шийдвэр, зөвлөмж, Дэлхийн радио холбооны дүрэм, Үндэсний РД-ийн  хуваарилалтын хүснэгтийг үндэслэх;

4.1.2.    ОУЦХБ-аас ДҮХХ-ны системд батлагдсан РД-ийн зурвасаас олон улсад илүү өргөн ашиглаж буй РД-ийн зурвасыг өөрийн орны онцлогт тохируулан хуваарилах.

4.2.      ДҮХХ-ны системд ОУЦХБ-ын зөвлөмж (ITU-R M.1036) болон ОУЦХБ-ын РД-ийн нэгдүгээр бүсэд зөвшөөрөгдсөн дараах РД-ийн  зурвасуудыг ашиглана. (Хүснэгт 1).

Хүснэгт 1. ДҮХХ-ны системд ашиглах РД-ийн зурвасууд.

 

 

Радио давтамжийн  зурвас

(МГц)

1

450 - 470

2

698 - 960

3

1427 - 1518

4

1710 - 2025

5

2110 - 2200

6

2300 -  2400

7

2500 - 2690

8

3300 - 4200

9

4500 - 4800

10

24250 - 27500

11

37000 - 43500

 

 

4.3.      ДҮХХ-ны системд ашиглах РД-ийн зурвасын хуваарилалтыг хийхдээ Олон Улсын хөдөлгөөнт холбооны стандартчиллын 3GPP[9] байгууллагаас баталсан РД-ийн  зурвасын хуваарилалтыг мөрдөнө (Хүснэгт 2).

Хүснэгт 2. ДҮХХ-ны системийн радио давтамжийн зурвасын хуваарилалт

 

 

Зурвасын дугаар

Хэрэглэгч-бааз станц (МГц)

Бааз станц-хэрэглэгч  (МГц)

Технологи

1

31

452.5 - 457.5

462.5 - 467.5

FDD

2

28

703 - 748

758 - 803

FDD

3

5

824 - 834

869 - 879

FDD

4

20

847 - 862

806 - 821

FDD

5

8

880 - 915

925 - 960

FDD

6

3

1710 - 1785

1805 - 1880

FDD

7

1

1920 - 1980

2110 - 2170

FDD

8

7

2500 - 2570

2620 - 2690

FDD

9

40

2300 - 2400

TDD

10

38

2570 - 2620

TDD

11

n74

1427 - 1470

1475 - 1518

FDD

12

n78

3300 - 3400

TDD

13

n77

3400 - 4200

TDD

14

n79

4500 - 4800

TDD

15

n258

24250 - 27500

TDD

16

n259/n260

37000 - 43500

TDD

           

 

 

4.4.      Энэхүү баримт бичгийн Хүснэгт 2-т тодорхойлогдсон n78 зурвасын 3300-3400 МГц, n77 зурвасын 3400-4000 МГц-ийн зурвасыг Монгол Улсын нутаг дэвсгэрт радио давтамж ашиглан харилцаа холбооны үйлчилгээ (яриа, дата, мессеж) эрхлэгчид ашиглах ба n77 зурвасын 4000-4200 МГц болон n79, n258, n259/n260 зурвасыг ДҮХХ-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн 5 дугаар зүйлийн 5.1.2 заалтын дагуу хувийн болон дотоод сүлжээнд ашиглаж болно.

4.5.      Үйлчилгээ эрхлэгч нь Монгол Улсад ДҮХХ-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийн 4 дүгээр зүйлийн 4.7 заалтын дагуу технологиос үл хамаарах зарчмыг баримтлан хүснэгт 2-т үзүүлсэн радио давтамжийн зурвасыг 4G, 5G сүлжээнд хэсэгчлэн болон бүрэн зурвасаар шилжүүлэн ажиллуулах тохиолдолд Зохицуулах хороонд хүсэлт гаргаж Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль, журмын дагуу оруулж ашиглана.  /Энэ хэсгийг ХХЗХ-ны 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./

4.6.      Үйлчилгээ эрхлэгчдэд радио холбооны бусад төрлийн үйлчилгээний радио давтамжийн харилцан нөлөөллөөс сэргийлсэн хамгаалалтын зурваст радио давтамжийн хуваарилалт хийхгүй.

4.7.      Зохицуулах хороо нь Радио долгионы тухай хуулийн 20 дугаар зүйлийн дагуу ДҮХХ-ны үйлчилгээ эрхлэгчдийн ашиглаж буй РД-ийн ашиглалтын байдалд холбогдох аргачлалын дагуу дүн шинжилгээ хийж, хяналт тавина.

4.8.      ДҮХХ-ны системд ашиглах РД-ийн  зурвасууд нь Монгол Улсын хэмжээнд болон газар зүйн байршлын хувьд ялгаатай бүсүүдэд[10] хуваарилагдана. (Хүснэгт 3).

Хүснэгт 3. ДҮХХ-ны системийн РД-ийн зурвасын хамрах хүрээ

 

 

Зурвасын дугаар

Хэрэглэгч-бааз станц (МГц)

Бааз станц-хэрэглэгч  (МГц)

Технологи

Хамрах хүрээ

1

31

452.5 - 457.5

462.5 - 467.5

FDD

Монгол улс

2

28

703 - 748

758 - 803

FDD

Монгол улс

3

5

824 - 834

869 - 879

FDD

Монгол улс

4

20

847 - 862

806 - 821

FDD

Монгол улс

5

8

880 - 915

925 - 960

FDD

Монгол улс

6

3

1710 - 1785

1805 - 1880

FDD

Монгол улс

7

1

1920 - 1980

2110 - 2170

FDD

Монгол улс

8

7

2500 - 2570

2620 - 2690

FDD

Бүс

9

40

2300 - 2400

TDD

Бүс

10

38

2570 - 2620

TDD

Бүс

11

n74

1427 - 1470

1475 - 1518

   FDD

Монгол улс

12

n78

3300 - 3400

  TDD

Бүс

13

n77

3400 - 4200

  TDD

Бүс

14

n79

4500 - 4800

  TDD

Бүс

15

n258

24250 - 27500

  TDD

Бүс

16

n259/n260

37000 - 43500

  TDD

Бүс

 

 

4.9.      ДҮХХ-ны системд ашиглагдах Хүснэгт 2, 3-т үзүүлсэн РД-ийн зурвасуудыг 3GPP[11] байгууллагаас баталсан суваг үүсгэх зурвасын өргөнөөр хуваарилна. Үүнд: 

4.9.1. ДҮХХ 31 дүгээр буюу 450 МГц-ийн зурвасын хуваарилалт хавсралт 1;

4.9.2. ДҮХХ 28 дугаар буюу 700 МГц-ийн зурвасын хуваарилалт хавсралт 2;

4.9.3. ДҮХХ 20 дугаар буюу 800 МГц-ийн зурвасын хуваарилалт хавсралт 3; 

4.9.4. ДҮХХ 8 дугаар буюу 900 МГц-ийн зурвасын хуваарилалт хавсралт 4;

4.9.5. ДҮХХ 3 дугаар буюу 1800 МГц-ийн зурвасын хуваарилалт хавсралт 5;

4.9.6. ДҮХХ 1 дүгээр буюу 2100 МГц-ийн зурвасын хуваарилалт хавсралт 6;

4.9.7. ДҮХХ 7 болон 38 дугаар буюу 2600 МГц-ийн зурвасын хуваарилалт хавсралт 7;

4.9.8. ДҮХХ 40 дүгээр буюу 2300 МГц-ийн зурвасын хуваарилалт хавсралт 8;

4.9.9. ДҮХХ n74, n77, n78, n79 дүгээр зурвасын хуваарилалт хавсралт 9;

4.9.10. ДҮХХ n258 болон n259/n260 дугаар буюу 24.25-27.5 ГГц, 37-43.5 ГГц-ийн зурвасын хуваарилалт хавсралт 10.

 

ТАВ. ХЯНАЛТ БА БУСАД

5.1.      Зохицуулах хороо нь радио давтамж, радио давтамжийн зурвасын ашиглалтын байдалд холбогдох хууль, журмын дагуу хяналт тавьж хэрэгжилтийг хангана.

5.2.      Зохицуулах хороо нь холбогдох хууль тогтоомж болон төрөөс баримтлах бодлогын чиглэл, техник технологийн дэвшил, үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт, дахин төлөвлөлтөөс хамааруулан энэхүү баримт бичигт тухай бүр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 

 

-------- oOo --------