A

A

A

Бүлэг: 1979

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/155 дугаар тушаалын хавсралт

                                            

АЖЛЫН БАЙРНЫ ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү журмаар ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, байгууллагад тавигдах шаардлага, зохион байгуулалт, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний цахим мэдээллийн сан, хяналт, шалгалт, хариуцлагын талаарх харилцааг зохицуулна.

 

1.2. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь ажилтны ажиллах чадвар, эрүүл мэндэд нь дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байр, үйлдвэрлэлийн орчны хими, физик, сэтгэлзүй, физиологи, биологийн хортой хүчин зүйлсийн өртөлтийг хэмжин тодорхойлж, үр дүнг хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартаар тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээтэй харьцуулан дүгнэж, эрсдэлийг үнэлж, ажилтны эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг төлөвлөх нотолгоог бий болгох нэгдмэл үйл ажиллагаа болно.

 

1.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг "MNS ISO/IEC 17020, Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага" стандартын итгэмжлэлтэй төрийн болон хувийн хэвшлийн хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн байгууллага энэ журмыг үндэслэн хийнэ.

 

1.4. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, ажил олгогч нь хөрөнгө оруулалт, өмчийн хэлбэрээс үл хамааран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 дахь заалтад заасны дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх үүргийг хүлээнэ. 

 

Хоёр. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ

хийх байгууллага

 

2.1. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.1.1      Хэмжил зүйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шалгалт тохируулгад, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шалгалт баталгаажуулалтад хуваарийн дагуу тогтмол хамрагддаг хэмжилт, сорьц цуглуулалтын багаж, хэрэгсэлтэй байх;

2.1.2      Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх байгууллага нь хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт, үнэлгээний арга зүйг эзэмшсэн, ажил мэргэжилтэй холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэлтийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үр нөлөөг нь үнэлэх чадамжтай орон тооны хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн мэргэшил эзэмшсэн мэргэжилтэнтэй байх.

 

2.2. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх байгууллага нь итгэмжлэлийн хүрээнд хамрах үзүүлэлтээр хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт судалгаа, үнэлгээг явуулна.

 

2.3. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд "MNS ISO/IEC 17025, Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага" стандартаар итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнг ашиглана. 

 

2.4. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайланг MNS 5080:2023 стандартын 4.3.6 дахь заалтын дагуу хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн холбоогоор мэргэжлийн чадамжаа баталгаажуулсан "мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч" хянаж, гарын үсэг зурж баталгаажуулна. 

 

Гурав. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ

хийх зохион байгуулалт

 

3.1. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай хууль, "MNS 5080:2023, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, үнэлгээнд тавигдах шаардлага", "MNS 4990:2023, Ажлын байрны агаар дахь хорт бодисын хэмжилд тавигдах ерөнхий шаардлага, зөвшөөрөгдөх дээд хэмжээ" стандарт, бусад хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартыг мөрдлөг болгоно.     

 

3.2. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний зохион байгуулалт нь MNS 5080:2023 стандартад заасан ерөнхий шаардлагыг хангах бөгөөд хэмжилт, сорьц цуглуулалтын түүврийн тоо нь үнэлгээнд хамрагдах ажлын байр эсвэл ижил өртөлтийн бүлгийн ажилтнуудын өртөлтийг статистикийн хувьд хүчин төгөлдөр төлөөлөхүйц байна.  

 

3.3. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх хуулийн этгээд, ажил олгогч нь энэ журмын 1.3-т заасан итгэмжлэл бүхий байгууллагад хүсэлт гаргаж, гэрээ байгуулсны үндсэн дээр уг үнэлгээг хийлгэх бөгөөд гэрээнд талуудын гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын талаар тодорхой тусгана.

 

3.4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрд нь, химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд 1-ээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэнэ.  

 

3.5. Шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө ажил олгогч, ажилтны хүсэлт, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж болно.

 

3.6. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр хэвийн нөхцөлтэй нь тогтоогдсон, эрсдэлгүй ажлын байранд 5 жил, дунд эрсдэлтэй ажлын байранд 3 жил тутамд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж, эрсдэлийн түвшинд хяналт тавина.

 

3.7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр ажилтны эрүүл мэндэд өндөр, ноцтой эрсдэлтэй нь тогтоогдсон ажлын байранд эрсдэлийг арилгах, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг ажил олгогч хүлээнэ.

 

3.8. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх байгууллага нь хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийсэн тайлан, зөвлөмжийг ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд өгнө.

 

3.9. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу ажил олгогч нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайланг ажилтнуудад танилцуулна.

 

3.10. Ажил олгогч хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайланг хүлээж авснаас хойш 12 сарын дотор ажлын байрны эрсдэлийг арилгаж, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлсэн тайланг фото зураг, видео бичлэгээр баталгаажуулан үнэлгээ хийсэн итгэмжлэгдсэн байгууллагад хүргүүлнэ.  

 

3.11. Ажил олгогч нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр хэвийн бус нөхцөлтэй нь тогтоогдсон эрүүл мэндийн өндөр эсхүл ноцтой эрсдэлтэй ажлын байранд жилд 1-ээс цөөнгүй удаа хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, ажилтнуудын эрүүл мэндийн эрсдэлийг хянаж, урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээний үр нөлөөг тогтмол үнэлнэ.

 

3.12. Ажлын байрны эрсдэлийг бууруулах дэс дараатай арга хэмжээг хамгийн боломжит түвшинд тогтмол хэрэгжүүлдэг боловч үйлдвэрлэлийн технологи, ажлын онцлогоос хамааран эрүүл мэндийн өндөр, ноцтой эрсдэлийг нь арилгах боломжгүй нь тогтоогдсон хэвийн бус нөхцөлтэй ажил, мэргэжлийг тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил мэргэжлийн жагсаалтад оруулах саналыг ажил олгогч мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллагад гаргана.

 

3.13. Мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага нь энэ журмын 3.12-т заасан ажлын байранд хийсэн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайлан, тогтмол хэрэгжүүлдэг эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө, хэрэгжилтийн тайлан, үйлдвэрлэлийн технологи, ажлын онцлогоос хамаарсан эрсдэлийн шинж чанарын хэрэгжилтийн тайланг төвийн дэргэдэх  хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны хуралд танилцуулан шийдвэрлүүлнэ. 

 

3.14. Энэхүү журмын 3.13-т заасан мэргэжлийн зөвлөл нь мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага болон хөндлөнгийн үнэлгээний байгууллагын төлөөлөл тус бүр 2, мэргэжлийн холбоо, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын төлөөлөл тус бүр 1, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлаач эмчийн төлөөлөл 1, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй байна.

 

3.15. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайланг ажилтны эрүүл мэндийн үзлэг тандалт, мэргэжлээс шалтгаалсан өвчний оношны магадалгаанд ашиглах зорилгоор 16 жил хадгална.

 

3.16. Энэхүү журмын хавсралтаар баталсан ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд үнэлгээ хийх жишиг үнийг итгэмжлэл бүхий төрийн байгууллага үйл ажиллагаандаа мөрдөнө. 

 

3.17. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний зардлыг хуулийн этгээд, ажил олгогч хариуцна.  

 

Дөрөв. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний

 цахим мэдээллийн сан

 

4.1. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх байгууллага мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллагад бүртгүүлж, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний үр дүнгээр өгөгдлийн сан (цаашид "өгөгдлийн сан" гэх) үүсгэн, бүртгэл хөтөлж, тайланг хүргүүлнэ.

 

4.2. Мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага нь өгөгдлийн санд тулгуурлан хөдөлмөрийн нөхцөлийн цахим мэдээллийн сан (цаашид "мэдээллийн сан" гэх) үүсгэж, хагас жил тутам шинэчилнэ. 

 

4.3. Цахим мэдээллийн сан нь хөдөлмөрийн эрүүл ахуйн талаарх төрийн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг үнэлэх, төрийн хяналт шалгалтыг төлөвлөх, олон нийтэд мэдээлэх, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох, судалгаа эрдэм шинжилгээнд ашиглах, бусад цахим үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

 

4.4. Итгэмжлэгдсэн байгууллага нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний мэдээллийг энэхүү журмын 2 дугаар хавсралтаар баталсан "Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний өгөгдлийн сан"-гийн маягтын дагуу бүртгэж, хөтөлнө.     

 

4.5. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх байгууллага нь хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний үр дүнг тухай бүр мэдээллийн санд оруулж, үнэн зөв байдлыг нь хариуцна. 

 

4.6.  Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх байгууллага нь энэ журмын 4.4-т заасан мэдээллийн нууцлалыг, мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага нь энэ журмын 4.2-т заасан мэдээллийн нууцлалыг хадгална.

 

 

 

 

Тав. Хяналт шалгалт

 

5.1. Хяналт, шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх байгууллагын үйл ажиллагаа, цахим болон цаасан бичиг баримт, мэдээллийн санд хяналт тавьж ажиллана.

 

5.2. Хүн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлтийн дагуу хяналт, шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт, шалгалт хийж байна.

 

5.3. Хяналт, шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь цахим мэдээллийн санд үнэлгээ, дүгнэлт хийж, өндөр, ноцтой эрсдэлтэй үнэлэгдсэн  болон  ажлын байрны эрсдэлийг арилгаж, бууруулах арга хэмжээ аваагүй, холбогдох тайланг ирүүлээгүй ажил олгогчид эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.  

 

5.4. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх байгууллагын итгэмжлэлийн үнэлгээнд шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хөндлөнгийн хяналт тавьж болно.

Зургаа. Хариуцлага

 

6.1. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг үнэлэхдээ Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.2, Хэмжилзүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт, MNS 5080:2023 стандарт болон энэхүү журмыг зөрчсөн, хөдөлмөрийн нөхцөлийг хэмжилт, шинжилгээнд үндэслэхгүйгээр бодитой бус үнэлсэн, багажийн болон лабораторийн шинжилгээг хуурамчаар үйлдсэн, стандартын шаардлага хангаагүй тайлан дүгнэлт гаргасан хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд итгэмжлэлийг нь түдгэлзүүлэх саналыг Үндэсний итгэмжлэлийн төвд гаргана.  

 

6.2. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний үр дүнд хөндлөнгөөс нөлөөлсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. 

 

6.3. Ажлын байрны өндөр, ноцтой эрсдэлийг арилгаж, бууруулах арга хэмжээ аваагүй ажил олгогчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

6.4. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээтэй холбогдох асуудлыг тухайн ажлыг гүйцэтгэсэн үнэлгээний байгууллага хариуцна. 

 

6.5. Давуу байдлаа хууль бусаар ашигласан, дүрэм, журам зөрчсөн хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. 

 

6.6. Энэхүү журмын 3.12тусгасан эрүүл мэндийн өндөр, ноцтой эрсдэлийг нь арилгах боломжгүй нь тогтоогдсон хэвийн бус нөхцөлтэй ажил, мэргэжлийг тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил мэргэжлийн жагсаалтад оруулах саналыг бодитоор үнэлээгүй, үндэслэлгүй оруулсан нь төвийн дэргэдэх хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн зөвлөлийн хурлаар тогтоогдвол хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийсэн байгууллагын итгэмжлэлийг хүчингүй болгох талаар холбогдох байгууллагад санал хүргүүлнэ.

 

6.7. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх байгууллага нь тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил мэргэжлийн жагсаалтад багтсан ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг үнэлэхдээ бодит хэмжилт, шинжилгээнд үндэслээгүй бол энэхүү журмын 6.1-т заасны дагуу хариуцлага хүлээнэ.

 

6.8. Энэхүү журмыг зөрчсөн хүн, баримтаар тогтоогдсон гэм буруутай хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

... оОо ...

 

1

 

 

 

 

 

Ажлын байрны хөдөлмөрийн

нөхцөлийн үнэлгээ хийх

журмын нэгдүгээр хавсралт

 

 

АЖЛЫН БАЙРНЫ ХӨДӨЛМӨРИЙН

НӨХЦӨЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖИШИГ ҮНЭ

 

-

Хэмжилтийн нэр

 

Ашиглах тоног төхөөрөмж

Үнэлгээний тариф

/төгрөг/

А.Хөдөлмөрийн нөхцөлийн физик хүчин зүйлийн хэмжилт

1

Агаарын температур /C0/

Термометр

10 000

2

Агаарын харьцангуй чийглэг

Психометр

10 000

3

Гэрэлтүүлэг

Люксметр

7 000

4

Байгалийн гэрэлтүүлгийн коэффициент

Люксметр тооцоолол

9 000

5

Шуугиан

Шуугианы түвшин хэмжигчээр

Шуугианы түвшин хэмжигч

15 000

Хувь хүний дозиметрээр

42 000

6

Доргион

Бүх биед дамжих

Виброметр

45 000

Гарт дамжих

45 000

7

Агаарын урсгалын хурд

Анемометр

9 000

8

Агаарын даралт

Барометр

5 000

9

Цахилгаан соронзон орон, радио давтамж

Цахилгаан соронзон орон хэмжигч

15 000

10

Дулааны цацраг

Дулааны цацраг хэмжигч

11 000

11

Ионжуулагч цацраг

Ионжуулагч цацраг хэмжигч

15 000

12

Ажлын байрны тоосны хэмжилт /мг/м3/

Нийт тоос

-

40 000

Цулцанд нэвтэрдэг тоос

55 000

Гагнуурын тоос

55 000

Кварц цахиур тодорхойлох

 

41 000

Б.Хөдөлмөрийн физиологийн хэмжилт

1

Цусны даралт хэмжих, пульс тоолох /нэг ажилтан/

Даралтын аппарат

1 000

2

Асуумж судалгаа /нэг ажилтан/

-

1 000

3

Ажил мэргэжилтэй холбоотой ядралтын зэрэг тодорхойлох

-

30 000

4

Ажилтны хөдөлмөрийн чадвар түр алдалт өвчлөлийн судалгаа хийх дүгнэлт гаргах

-

25 000

5

Эргономик

-

7 000

B.Биологийн шинжилгээ

1

Ажлын байрны орчин дахь бактери

-

25 000

2

Ажлын байрны орчин дахь мөөгөнцөр

 

-

22 000

Г.Химийн шинжилгээ

Химийн бодисын нэр

CAS дугаар

 

1

Аммиак

7664-41-7

25 000

2

Азотын ислүүд

10102-44-0

22 000

3

Аналин

62-53-3

20 000

4

Ацетон

67-64-1

28 000

5

Бензол

71-43-2

35 000

6

Ксилол

95-47-6

35 000

7

Толуол

108-88-3

35 000

8

Бромт устөрөгч

10035-10-6

30 000

9

Бутилийн спирт

71-36-3

20 000

10

Бутил ацетат

123-86-4

20 000

11

Бензин

86290-81-5,

8032-32-4

32 000

12

Керосин

8008-20-6

26 000

13

Цагаан спирт /Стоддард уусмал/

8052-41-3

15 000

14

Вольфром түүний органик биш нэгдлүүд

7440-33-7

20 000

15

Гранизон

-

18 000

16

Гидрохинон

123-31-9

18 000

17

Гексахлоран

319-84-6,

319-85-7

19 500

18

Гидрозин

302-01-2

22 000

19

Дихлордифенилтрихлорэтан

50-29-3

20 500

20

Диоксан

123-91-1

33 000

21

Дихлорэтан

75-34-3

25 000

22

Дифенилгуандин

-

18 500

23

Диэтилпарафенилендиамин

-

17 500

24

Иод түүний нэгдлүүд

7553-56-2

19 000

25

Исэлдэх чанар

-

19 000

26

Зэс түүний нэгдлүүд

-

18 000

27

Ксантоген

-

18 000

28

Карбофос

121-75-5

18 000

29

Трикрезол /Орто-, мета-, пара-/

1319-77-3/95-48-7, 108-39-4, 106-44-5/

17 000

30

Метилийн спирт

67-56-1

19 000

31

Марганц түүний исэл

Олон дугаартай

20 000

32

Марганц хүчлийн кали

7722-64-7

20 000

33

Мөнгөн ус /метал хэлбэрт/ 

7439-97-6

23 000

34

Молибден түүний нэгдэл/Молибден силицид/

12136-78-6

25 000

35

Нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/

630-08-0

21 000

36

Нүүрстөрөгчийн давхар исэл

124-38-9

21 000

37

Никель /металл/

7440-02-0

21 000

38

Никелийн исэл ба түүний органик бус нэгдлүүд

1313-99-1

21 000

39

Никель карбонил

13463-39-3

21 000

40

Никелийн сульфид

12035-72-2

21 000

41

Нафталин

91-20-3

21 000

42

Озон /О3/

10028-15-6

20 000

43

Поливинилийн спирт

-

16 000

44

Дөрвөнхлортэтилен

127-18-4

21 000

45

Тетраметил тиураминдисульфид

-

17 500

46

Селен аморфи

7782-49-2

20 000

47

Селений ангидрид

7/5/7783

20 000

48

Селений гексафторид

7783-79-1

20 000

49

Селеннид цайр /идэвхижсэн зэс, кадмийн/

7782-49-2

20 000

50

Скипидар

8006-64-2

21 500

51

Трихлорэтилен

79-01-6

19 000

52

Төмөр /таван карбонилт/

13463-40-6

21 000

53

Төмөр /Хүнцэл агуулсан/

7439-86-9

21 000

54

Хөнгөн цагаан аммонийн сульфид

7784-26-1

21 000

55

Төмрийн исэл /3% хүртэл марганцын исэл агуулсан/

1309-37-1

21 000

56

Теллур

13494-80-9

22 000

57

Тиосульфат аммон

7783-18-8

18 000

58

Фенол

108-95-2

19 000

59

Формальдегид

50-00-0

21 000

60

Гидроперекись /3-дагч амилийн ба бутилийн/ Ус төрөгчийн хэт исэл

7722-84-1

18 000

61

Фторт кальци

7789-75-5

18 000

62

Фторт ус төрөгч

7664-39-3

18 000

63

Фосфор/шар/

7723-14-0

30 000

64

Фосфор хүчлийн бари /3 халах/

13847-18-2

30 000

65

Фосфор хүчлийн хром /3 халах/

7789-04-0

30 000

66

Фосфорын пентасульфат

1314-80-3

30 000

67

Фосфорын гуравч исэл

1314-24-5

30 000

68

Фосфорын тавч исэл

1314-56-3

30 000

69

Фосфорын хүчил

7664-38-2

30 000

70

Фенил 13 нафталин

-

20 500

71

Фенозин 23

-

18 000

72

Хүхрийн хүчил /хүхэрт ангидрид боз/

7664-93-9

21 000

73

Хүхэрлэг ангидрид

7646-11-9

19 000

74

Хүхэрт ус төрөгч

7783-06-4

20 000

75

Хлорфос

52-68-6

20 000

76

Хром хлорт /гексангидрат, трихлорид/

10060-12-5

21 000

77

Хром, фосфор, никелийн кальци

13765-19-0,

7758-87-4

21 000

78

Хромын исэл /II, III, IV, VI/

Олон дугаартай

21 000

79

Хромил хромид

14977-61-8

21 000

80

Хлоропрен

126-99-8

30 000

81

Хар тугалга

7439-92-1

22 000

82

Хөө тортог /нүүрстөрөгч/

1333-86-4

30 000

83

Хлорт ус төрөгч /Давсны хүчил/

7647-01-0

20 000

84

Хлорын хий

7782-50-5

20 000

85

Хлорфром

67-66-3

22 000

86

Цууны хүчил

64-19-7

21 000

87

Циант ус төрөгч /синилийн хүчлийн давс/

74-90-8

22 000

88

Идэмхий шүлт /натрийн шүлт/

1310-73-2

19 000

89

Калийн гидроксид

1310-58-3

19 000

90

Кальцийн гидроксид

1305-62-0

19 000

91

Цахиурт фтор натри

-

15 000

92

Этилийн спирт

64-17-5

19 000

93

Этилийн эфир, метакрилийн хүчилтэй

97-63-2

19 000

94

Этилийн эфир, фенолтой /фенотол/

103-73-1

19 000

95

Этилийн эфир,хризантемын хүчилтэй

97-41-6

19 000

96

Метилэтилкетон

78-93-3

21 000

97

Дихлорфос

-

21 500

98

Хүнцэл /мышъяк/

7784-42-1

22 000

99

Хүнцэл, хүнцэлийн ангидрид

7440-38-2

22 000

100

Хүнцэл хүчлийн цезий

16331-85-4

22 000

101

Бромфром

75-25-2

25 000

102

Метан /CH4/

74-82-2

19 000

103

Карбондисульфид /Хүхэрт нүүрстөрөгч CS2/

75-15-0

17 000

104

1-50 ажилтан

 

25 000

 

51-100 ажилтан

45 000

104

101-дээш

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайлан бичих, ерөнхий зөвлөмж боловсруулах

80 000

 

 

 

 

 

... оОо ...

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 












































































































































































































































































































































Ажлын байрны хөдөлмөрийн

нөхцөлийн үнэлгээ хийх

журмын хоёрдугаар хавсралт

 

 

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний өгөгдлийн сангийн маягт

 

Үнэлгээ хийсэн байгууллагын мэдээлэл:

Бүртгэлийн дугаар

Утасны дугаар

 

Үнэлгээний тайланг баталгаажуулсан хөдөлмөрийн эрүүл ахуйчийн мэдээлэл:

Овог, нэр

Утасны дугаар

Имэйл хаяг

 

 

 

Д/д

 

 

Үнэлгээнд хамрагдсан байгууллагын ерөнхий мэдээлэл (* тэмдэгтэй мэдээллийг ХНҮ-ний нэгдсэн мэдээллийн санд илгээхгүй)

 

 

Бүртгэлийн дугаар

 

 

Өмнө нь ХНҮ-нд хамрагдсан он

 

 

ХНҮ-нд хамрагдсан он, сар

 

 

Нийт ажлын байрны тоо

 

 

Үнэлгээнд хамрагдсан ажлын байрны тоо

 

 

Нийт ажилтны тоо

 

 

Үнэлгээнд хамрагдсан ажилтны тоо

 

 

Тоос, тоосонцрын өртөлтөөс хамаарсан эрүүл мэндийн эрсдэлийн  үнэлгээний дүн (ажилтны тоогоор)

 

 

Химийн бодисын өртөлтөөс хамаарсан эрүүл мэндийн эрсдэлийн  үнэлгээний дүн (ажилтны тоогоор)

 

 

Дулааны эсвэл/болон хүйтний стрессийн өртөлтөөс хамаарсан эрсдэлийн үнэлгээний дүн (ажилтны тоогоор)

 

 

Шуугианы өртөлтөөс хамаарсан эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний дүн (ажилтны тоогоор)

 

 

Гарт эсвэл/болон бүх биед дамжих доргионы өртөлтөөс хамаарсан эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний дүн (ажилтны тоогоор)

 

 

Ионжуулагч болон Ца.Со. цацрагийн өртөлтөөс хамаарсан эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний дүн (ажилтны тоогоор)

 

 

Гараар өргөх ачааны жингээс хамаарсан эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний дүн (ажилтны тоогоор)

 

 

Ядралтын зэргээс хамаарсан эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний дүн (ажилтны тоогоор)

 

 

Хэвийн хөдөлмөрийн нөхцөлтэй

 

 

Урьдчилсан байдлаар хэвийн бус нөхцөлтэй

 

 

Хэвийн бус нөхцөлтэй

 

 

Хэвийн бусаас хэвийн нөхцөл рүү шилжсэн

 

 

 

Нэр*

 

 

Регистрийн дугаар*

 

 

Эдийн засгийн салбарын ангилал

 

 

Эдийн засгийн дэд салбарын ангилал

 

 

Улсын бүртгэлийн харьяалал

 

 

Үнэлгээнд хамрагдсан ажлын байрнуудын байршил (аймаг, сум)

 

 

Эрсдэлгүй

 

 

Дунд

 

 

Өндөр

 

 

Ноцтой

 

 

Эрсдэлгүй

 

 

Дунд

 

 

Өндөр

 

 

Ноцтой

 

 

Эрсдэлгүй

 

 

Дунд

 

 

Өндөр

 

 

Ноцтой

 

 

Эрсдэлгүй

 

 

Дунд

 

 

Өндөр

 

 

Ноцтой

 

 

Эрсдэлгүй

 

 

Дунд

 

 

Өндөр

 

 

Ноцтой

 

 

Эрсдэлгүй

 

 

Өндөр

 

 

Эрсдэлгүй

 

 

Өндөр

 

 

Эрсдэлгүй

 

 

Дунд

 

 

Өндөр

 

 

Ноцтой

 

 

ажлын байрны тоо

 

 

ажилтны тоо

 

 

ажлын байрны тоо

 

 

ажилтны тоо

 

 

ажлын байрны тоо

 

 

ажилтны тоо

 

 

ажлын байрны тоо

 

 

ажилтны тоо

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1