- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДУНДЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Төрийн өмчийн зарим их сургуулийн)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 49
Улаанбаатар хот
ДУНДЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Дээд боловсролын тухай хуулийн 26.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төрийн өмчийн зарим их сургуулийн дундын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр хавсралт, "Төрийн өмчийн зарим их сургуулийн дундын удирдах зөвлөлийн дүрэм"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчийн зарим их сургуулийн хэмжээнд дундын хэлбэрээр байгуулах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 283 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 264
Улаанбаатар хот
ДУНДЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Дээд боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6, 26.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төрийн өмчийн зарим их сургуулийн дундын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр хавсралт, "Төрийн өмчийн зарим их сургуулийн дундын удирдах зөвлөлийн дүрэм"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дундын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 49 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх