A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛ ЭРХЭЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2024 оны 02 дугаар

сарын 28ы өдрийн 82 дугаар

       тогтоолын хавсралт

 

Засгийн газрын 2018 оны 12 дугаар

  сарын 19ий өдрийн 382 дугаар

       тогтоолын 6 дугаар хавсралт

 

 

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН АЛБАН

ТУШААЛ ЭРХЭЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ОРОН

НУТГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Төрийн албан хаагчдыг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгоход энэ журмыг баримтална.

 

Хоёр.Орон нутагт ажилласны

нэмэгдлийг тооцож олгох

 

2.1.Орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сум (тосгон)-д ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн      40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тус тус бодож, сар бүр олгоно.

 

2.2.Орон нутагт ажилласны нэмэгдлийг тооцох үндсэн цалингийн хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан төрийн захиргааны болон төрийн улс төрийн албан тушаалын цалингийн хэмжээ, төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээг баримтална.

 

2.3.Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно.

 

2.4.Энэ журмын 2.1, 2.3-т заасан нийт нэмэгдлийн хэмжээ нь мөн журмын     2.2-т заасан цалингийн хэмжээ, цалингийн доод хэмжээний 100 хувиас хэтрэхгүй байна.

 

2.5.Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж олгоно. 

 

----о0о----