- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
Харилцаа холбооны зохицуулах хорооны
2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн
02 тоот тогтоолын хавсралт
ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
1.1 Энэхүү нөхцөл, шаардлагын зорилго нь Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид "Зохицуулах хороо" гэх)-ноос телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих болон холбогдох харилцааг зохицуулахад оршино.
1.2 Энэхүү нөхцөл, шаардлага нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актад нийцсэн байна.
/Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2023 оны 01 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
1.3 Энэхүү нөхцөл шаардлагын хүрээнд телевизийн үйлчилгээ эрхлэгч (цаашид "үйлчилгээ эрхлэгч" гэх) гэдэгт Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, 6.1.5, 6.1.6-д заасан арилжааны телевизийн үйлчилгээ, өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ болон төлбөртэй телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд хамаарах бөгөөд Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан дүрэм, журам, шаардлага, энэхүү нөхцөл, шаардлага болон телевизийн үйл ажиллагаанд хамаарах үндэсний стандартыг мөрдөж ажиллана.
1.4. Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоход Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д заасны дагуу сонгон шалгаруулна. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
/Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2023 оны 01 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
1.5 Хөтөлбөрийн төрөлжсөн чиглэл, үйлчилгээ эрхлэх хүрээ, үйлчилгээний онцлогоос хамааран тавигдах нарийвчилсан шаардлагыг сонгон шалгаруулалтын баримт бичигт зааж болно.Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
1.6 Телевизийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтад телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд оролцох бол Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.2, 7.4.3, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 -т заасныг харгалзан үзнэ.
1.7 Олон нийтийн телевизийн үйлчилгээнд тавигдах нөхцөл, шаардлагатай холбоотой харилцааг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулна.
1.8 Энэхүү нөхцөл, шаардлагад тусгаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журам, нөхцөл шаардлагаар зохицуулна.
/Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2023 оны 01 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮРЭЭ
2.1. Телевизийн үйлчилгээг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу тодорхой бүс нутагт эрхлэх тохиолдолд үйл ажиллагаа явуулах газарзүйн байршлаар үйлчилгээ эрхлэх хүрээг Улаанбаатар хот, Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, Тухайн аймгийн нутаг дэвсгэрт гэж тогтоох ба тусгай зөвшөөрөл, гэрээнд тусгайлан заана. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
2.2 Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг Багануур, Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт телевизийн үйлчилгээ эрхлэх тохиолдолд тусгай зөвшөөрөлд үйлчилгээ эрхлэх хүрээг тухайн алслагдсан дүүргийн нутаг дэвсгэрт гэж заана. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
2.3. Телевизийн үйлчилгээг олон суваг дамжуулах үйлчилгээний сүлжээгээр дамжуулан Улаанбаатар хот болон бүх аймагт хүргэх тохиолдолд үйлчилгээ эрхлэх хүрээг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт гэж тогтоох ба тусгай зөвшөөрөл, гэрээнд тусгайлан заана. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
2.4. Тухайн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх телевизийн үйлчилгээ эрхлэгч нь хөтөлбөрөө олон суваг дамжуулах үйлчилгээний сүлжээгээр дахин дамжуулан бусад аймагт хүргэх тохиолдолд Зохицуулах хороо тусгай зөвшөөрөлд заасан үйлчилгээ эрхлэх хүрээнд нэмэлт оруулж, тусгай зөвшөөрөл, гэрээнд тусгайлан заана. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
2.5. Үйлчилгээ эрхлэх хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад ирүүлсэн хүсэлтийг үнэлэхдээ дамжуулах сүлжээний багтаамж, техникийн боломж, үйл ажиллагааны төлөвлөлт, чадамж зэргийг харгалзан үзнэ.” гэж, 2.6 дахь хэсгийг “2.6. Монгол Улсын нутаг дэвсгэрт болон энэхүү нөхцөл шаардлагын 2.4-т заасан хүрээнд үйлчилгээ эрхлэгч нь тусгай зөвшөөрөлд заасан байршилд үйл ажиллагаа явуулна. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
/Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2023 оны 01 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
2.6. Монгол Улсын нутаг дэвсгэрт болон энэхүү нөхцөл шаардлагын 2.4-т заасан хүрээнд үйлчилгээ эрхлэгч нь тусгай зөвшөөрөлд заасан байршилд үйл ажиллагаа явуулна. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
2.7. Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр үйлчилгээ эрхлэх нэмэлт хүрээг бууруулах эсхүл тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн хэрэгжилт, хяналт, мониторингийн тайлангаар хангалтгүй дүгнэгдсэн нөхцөлд үйлчилгээ эрхлэх нэмэлт хүрээнд өөрчлөлт оруулна.
Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор нэмсэн.
ГУРАВ. ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
3.1 Телевизийн үйлчилгээ эрхлэхэд дараах нөхцөлийг бүрдүүлнэ:
3.1.1 Үйлчилгээ эрхлэх дунд хугацааны буюу 5 жилийн стратеги төлөвлөгөө боловсруулж, баталсан байх;
3.1.2 Стратеги төлөвлөгөөнд хөтөлбөрийн бодлогыг тодорхойлж, салбарын хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулахыг тусгасан байх ба төлөвлөгөө нь тооцоо судалгаанд суурилсан, бодитой, хэрэгжихүйц байна;
3.1.3 Шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн, бизнес төлөвлөгөө гаргасан байх;
3.1.4 Стратеги болон бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлсэн байх;
3.1.5 Телевизийн хөтөлбөр бэлтгэж, нэвтрүүлэх, дамжуулахад шаардлагатай сүлжээ, студи, техник тоног төхөөрөмжийг тооцож, төлөвлөсөн байх;
3.1.6 Гадаад, дотоодын студи, контент бүтээгчээс нэвтрүүлэг, контент авах бол зохиогчийн эрхийн төлбөр, гэрээний талаар тооцож, төлөвлөсөн байх;
3.1.7 Ашиглах техник, тоног төхөөрөмж нь холбогдох стандарт, техникийн зохицуулалт болон аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан, итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын тохирлын гэрчилгээтэй байх;
3.1.8 Студийн гаралт дахь дууны чанга дуугаралтын (loudness) түвшинг Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос баталсан EBU R128 зөвлөмжид заасан үзүүлэлтийн дагуу хянаж, тохируулах техник, программ хангамжийн боломжийг бүрдүүлсэн байх.
3.3 Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн төрлийг өөрчлөхгүй.
3.4. Улаанбаатар хотод үйлчилгээ эрхлэх хүрээтэй телевизийн үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээ эрхлэх хүрээнд “Монгол Улсын нутаг дэвсгэрт” гэж нэмэлт, өөрчлөлт оруулахад дараах нөхцөлийг хангана: Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
3.4.1 Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авснаас хойш хоёроос доошгүй жил аливаа зөрчилгүй ажилласан байх;
3.4.2 Стратеги болон бизнес төлөвлөгөөг үйлчилгээ эрхлэх хүрээ нэмэгдүүлэхэд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан, тооцоо судалгааг гүйцэтгэсэн, шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байх; Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
3.4.3 Хүсэлт гаргаж буй үйлчилгээ эрхлэх хүрээнд хамаарах энэ нөхцөл шаардлага, хөтөлбөрийн шаардлага, зар сурталчилгааны зохицуулалтын журамд заасан холбогдох шаардлагыг хангасан байх.Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
3.5 Энэхүү нөхцөл шаардлагын 2.4-д заасны дагуу үйлчилгээ эрхлэх хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад хоёроос доошгүй жил аливаа зөрчилгүй ажилласан, шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байх нөхцөлийг хангана. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
/Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2023 оны 01 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан/
3.6 Үйлчилгээ эрхлэгч нь өөрийн телевизийн нэр эсхүл логог холбогдох хууль, журмын дагуу баталгаажуулсан байх ба нэр, лого нь өөр ижил төстэй үйлчилгээний нэр, барааны тэмдэгтэй давхцаагүй байна.
3.7 Телевизийн нэр эсхүл логог хөтөлбөрийн туршид тодорхой илэрхийлнэ.
3.8 Телевизийн нэрийг тусгай зөвшөөрөлд зааж, лого буюу баталгаажуулсан барааны тэмдгийг тусгай зөвшөөрлийн гэрээнд хавсаргах ба өөрчлөх тохиолдолд хүсэлтийг Зохицуулах хороонд гаргаж, тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулна.
/Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2023 оны 01 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
3.9 Нэг хоногт бэлтгэн нэвтрүүлэх телевизийн хөтөлбөр нь Монгол улсын нутаг дэвсгэрт болон Улаанбаатарт үйл ажиллагаа эрхлэх телевизийн хувьд 16 цагаас багагүй, аймгийн нутаг дэвсгэрт болон Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт үйл ажиллагаа эрхлэх телевизийн хувьд 8 цагаас багагүй байна.
3.10 Телевизийн хөтөлбөрийн хуваарийг долоо хоногоор урьдчилан гаргаж, олон нийтэд мэдээлэх ба эфирийг хуваарийн дагуу дамжуулна.
3.11 Телевизийн хөтөлбөрийн хуваарийг Монгол хэлний зөв бичих дүрэм, Зохицуулах хорооноос гаргасан зөвлөмж, форматын дагуу боловсруулна. Хөтөлбөрийн хуваарьт нэвтрүүлэг, киноны нэрийг заавал дурдах ба товчлохгүй бичнэ.
3.12 Хөтөлбөрийн хуваарийг Зохицуулах хороонд долоо хоног бүр, шаардлагатай тохиолдолд эфирийн метадатаг (эсхүл лог) тухай бүр цахим хэлбэрээр ирүүлнэ.
3.13 Хөтөлбөрийн хуваарьт өөрчлөлт орох бол үзэгч, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч болон Зохицуулах хороонд тухай бүр урьдчилан мэдэгдэнэ.
3.14 Эфирийн метадата гэж телевизийн тухайн өдрийн эфирт цацагдсан дарааллын дагуу байх бүх нэвтрүүлэг, зар сурталчилгааны нэр, төрөл, секундын нарийвчлал бүхий эхэлсэн хугацаа зэргийг багтаасан мэдээллийг ойлгоно.
3.16 Үйлчилгээ эрхлэгч өөрийн хөтөлбөрөөр нэвтрүүлэх нэвтрүүлэг, киноны агуулгад насны ангилал тогтоох чиг үүрэг бүхий зөвлөл эсхүл ажлын хэсэгтэй байна.
3.17 Телевизийн нэвтрүүлэг, кинонд насны ангилал тогтоож, нэвтрүүлэхэд "Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох таних тэмдэг ашиглах шаардлага" MNS 6587 стандарт, "Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм"-ийг мөрдөнө.
3.18 Телевизийн редакци гадаад, дотоодын өөр бусад студиэс нэвтрүүлэг, кино авч нэвтрүүлэхийн өмнө агуулга нь Монгол улсын холбогдох хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэх, насны ангиллыг тогтоосон эсэхэд хяналт тавина. Хэрвээ тухайн нэвтрүүлэг, кинонд насны ангилал тогтоогдоогүй эсхүл тогтоосон насны ангилал нь Монгол улсын стандартад нийцэхгүй бол өөрийн зөвлөл эсхүл ажлын хэсгээр хэлэлцэж, MNS 6587 стандартын дагуу зохих ангиллыг тогтооно.
3.19 Үйлчилгээ эрхлэгч нь Монгол хэлний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2 заалтыг хэрэгжүүлж, хөтөлбөр, нэвтрүүлэгт Монгол хэлний хэм хэмжээ, утга агуулгыг баримтална.
3.20 Монгол хэл бичгийн хянан найруулах чиг үүргийг холбогдох ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусган үүрэгжүүлсэн байна.
3.21 Шууд нэвтрүүлэгт үзэгчээс аливаа хэлбэрээр яриа, санал, сэтгэгдэл авч дамжуулахад хяналт тавих нөхцөл, боломжийг бүрдүүлсэн, энэ талаар редакцийн дүрэмд тусгасан байна.
3.22 Телевизийн үйлчилгээг найдвартай, тасралтгүй хүргэхэд дараах техникийн нөхцөлийг хангасан байна:
3.22.1 Телевизийн хөтөлбөрийн бодлого, онцлогт тохирсон нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулахад шаардагдах техникийн иж бүрдлийг хангасан, Монгол улсын MNS 5592-1, MNS 5592-2 стандарт болон норматив шаардлагад нийцсэн байх;
3.22.3 Эфирийн бүрэн бичлэг болон метадатаг (эсхүл лог) хөтөлбөр дамжуулснаас хойш 60 хоног ба түүнээс дээш хугацаагаар архивлан хадгалах;
3.22.4 Нэвтрүүлгийн дуу, дүрсийн дохионы анхны бичигдсэн эх хувийг телевизийн архивт хадгалахдаа MNS 6304 стандартыг мөрдөх.
3.24 Үйлчилгээ эрхлэгч нь гамшгийн үед нэгдсэн удирдлага, дотоод зохион байгуулалтыг хангаж ажиллах ба байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг гамшгаас хамгаалах мэдээлэл, харилцаа холбооны улсын албанаас гаргасан төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, батална.
3.25 Үйлчилгээ эрхлэгч нь мэргэжлийн инженер, техникийн ажилтантай байна.
3.28 Гэмтэл саатал гарсан үед болон техникийн туршилт хийхэд дууны 1000 Гц-ийн давтамжтай, -18dBFS түвшинтэй дохио, дүрсийн өнгийн (color bars) тест дохиог, телевизийн нэр эсхүл логоны хамт дамжуулна.
ДӨРӨВ. ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРТ ТАВИХ
ШААРДЛАГА
4.1 Үйлчилгээ эрхлэгч нь студи, техник төхөөрөмжийн болон дамжуулж буй гаралтын дуу, дүрсийн дохионы үзүүлэлтүүд нь стандарт, норматив шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтмол хянах, хэмжих, тохируулах үйл ажиллагааг тогтсон хуваарийн дагуу гүйцэтгэх ба энэ талаар баримтлах дотоод журамтай байна.
4.2 Энэхүү нөхцөл шаардлагын 4.1-д заасан журам, хэмжилт, шалгалтын дүнг Зохицуулах хорооноос шаардсаны дагуу тухай бүр болон хагас жил тутам статистик тайлангийн хүрээнд ирүүлнэ.
4.3 Зохицуулах хороо шаардлагатай тохиолдолд хэмжилт, шалгалт хийх бөгөөд үйлчилгээ эрхлэгч нь хэмжилт, шалгалт хийх нөхцөл боломжоор хангана.
4.4 Телевизийн эфирийн тасралтгүй ажиллагааны түвшин (ТАТ) сар бүр 99.8%-иас доошгүй байна.
4.5 Тасралтгүй ажиллагааны түвшинг (ТАТ) тооцохдоо нэг сард телевизийн эфирийн тасралтгүй ажилласан хугацааг олон нийтэд мэдээлсэн тухайн сарын хөтөлбөрийн хуваарьт заасан нийт хугацаанд харьцуулж хувиар илэрхийлнэ.
4.6 Телевизийн эфир тасарсан тухай бүр Зохицуулах хороонд шалтгаан, тайлбарыг албан бичгээр эсхүл имэйлээр мэдэгдэх ба энэ талаар бүртгэл хөтөлж, Зохицуулах хороонд сар бүр тухайн сарын 10-ны өдрийн дотор өмнөх сарын тасралтгүй ажиллагааны түвшингийн талаарх мэдээллийг ирүүлнэ. Мөн мэдээллийг хагас жил тутамд статистик тайлангийн хүрээнд Зохицуулах хороонд ирүүлнэ.
4.7 Студийн гаралт дахь дууны чанга дуугаралтын (loudness) түвшинг хянаж, тохируулах боломжийг үе шаттай бүрдүүлж, Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос баталсан EBU R128 зөвлөмж, Монгол Улсын үндэсний стандартыг мөрдөж ажиллана.
4.8 Бусад студиэс нэвтрүүлэг, зар сурталчилгааны бичлэг хүлээн авахад дүрсийн чанар, дууны түвшин нь холбогдох зөвлөмж, стандарт хангасан эсэхэд хяналт хийж, шаардлага тавих ба энэ талаар баталсан дотоод журамтай байна.
4.9 Дууны түвшинг хянах, тохируулах үүрэгтэй орон тооны ажилтантай байна.
ТАВ. ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ШААРДЛАГА
5.1 Үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл бүхий этгээдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр телевизийн хөтөлбөрийг дамжуулна.
5.2 Үйлчилгээ эрхлэгч нь олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд холбогдох, техник холболтын зааглах цэг, нөхцөлийг тогтооход Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.1-д заасан журмыг баримталж, техник холболтын гэрээ байгуулна. Телевизийн сувгийн дугаарыг техник холболтын гэрээнд тусгана.
5.3 Телевизийн хөтөлбөр дамжуулах эрхтэй холбогдох харилцааг хөтөлбөр дамжуулах гэрээний хүрээнд зохицуулна.
5.4 Үзэгчдээс телевизийн үйл ажиллагаа, хөтөлбөртэй холбоотой санал, өргөдөл, гомдол хүлээж авах, түүнийг шийдвэрлэх журамтай байх ба ирүүлсэн өргөдөл, гомдолд 48 цагаас илүүгүй хугацаанд хариу өгөх зохицуулалтыг журамд тусгасан байна.
5.5 Үзэгчийн өргөдөл, гомдол хүлээж авах хаяг, утас, цахим хуудас, и-мэйл зэрэг мэдээллийг хөтөлбөрийн дундуур болон өөрийн цахим хуудсаар олон нийтэд ил тод мэдээлнэ.
5.6 Үзэгчийн өргөдөл, гомдол, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бүртгэл хөтөлж, мэдээллийг хагас жил тутамд статистик тайлангийн хүрээнд Зохицуулах хороонд ирүүлнэ.
5.7 Өргөдөл, гомдол, үүссэн маргаантай холбоотойгоор шаардлагатай үед телевизийн архивын бичлэгийг Зохицуулах хороо болон холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгнө.
5.8 Холбогдох хууль, журам, зааврын дагуу онцгой байдлын болон гамшгийн зарлан мэдээллийг үзэгчид шуурхай хүргэнэ.
5.10 Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан хугацаанд төлнө.
5.11 Зохицуулах хороонд хагас жил тутамд статистик тайлан, мэдээллийг хугацаанд нь үнэн зөв бөглөж ирүүлнэ.
ЗУРГАА. ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ НЭМЭЛТ
НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
6.1 Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгч нь хөтөлбөрөө олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр заавал дамжуулна.
Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
6.2 Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар хөтөлбөрөө дамжуулдаг өргөн нэвтрүүлгийн телевиз нь эрх бүхий байгууллагаас тодорхойлсны дагуу гамшгийн шуурхай удирдлага-зарлан мэдээллийн төвд холбогдож, тавигдах шаардлагыг хэрэгжүүлнэ.
6.3 Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгч нь MNS5592-1, MNS5592-2 стандартын шаардлагыг хангасан гурваас доошгүй, аймгийн нутаг дэвсгэрт болон Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт үйл ажиллагаа эрхлэх өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгч нь нэгээс доошгүй студи, шаардлагатай тоног төхөөрөмжүүдтэй байна.
6.4 Хүүхдийн төрөлжсөн хөтөлбөртэй телевизийн үйл ажиллагаа нь хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж байгаа бодлого, арга хэмжээнд нийцсэн байна.
6.5 Үйлчилгээ эрхлэгч нь мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг бол дараах нэмэлт нөхцөлийг хангана:
6.5.1 MNS5592-1, MNS5592-2 стандартын шаардлагыг хангасан нэгээс доошгүй студи, шаардлагатай тоног төхөөрөмжүүдтэй байх;
6.5.2 Сэтгүүлч, сурвалжлагчийн ажлыг чиглүүлэх, бэлтгэсэн мэдээ, мэдээлэл нь редакцын бодлого, ёс зүйн хэм хэмжээ, холбогдох хууль, журам, Монгол хэлний хэм хэмжээ зэрэгт нийцэж байгаа эсэхийг хянах чиг үүрэгтэй орон тооны мэдээний редактортой байх.
6.6 Теле-худалдааны чиглэлээр төрөлжсөн телевиз нь бараа бүтээгдэхүүн борлуулах, баталгаат хугацаа өгөх, худалдан авагчийн өргөдөл гомдлыг хүлээн авах, барагдуулах зэргийг тусгасан дотоод журамтай байх ба дараах нэмэлт нөхцөлийг хангана:
6.6.1 Бараа бүтээгдэхүүнээ борлуулах төвтэй байх;
6.6.2 Бараа бүтээгдэхүүн борлуулах төвийн хаяг, мэдээллийг нэвтрүүлгийн үеэр тодорхой илэрхийлэх;
6.6.3 Хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх боломжтой байх;
6.8 Төлбөртэй болон теле-худалдааны чиглэлээр төрөлжсөн телевизийн үйлчилгээ эрхлэх хүрээг тодорхой бүс нутгаар хязгаарлахгүй.
6.9 Төлбөртэй телевиз нь дараах хэлбэртэй байж болно:
6.9.1 Тогтсон хөтөлбөртэй, байнгын үйл ажиллагаатай, хэрэглэгч тогтмол хугацаанд (сар, улирал, жилээр гм) төлбөр төлснөөр хөтөлбөрийг хүлээн авч үздэг төлбөрт телевиз (pay tv);
6.9.2 Тогтсон хөтөлбөргүй, тодорхой арга хэмжээ, үйл явдлыг шууд дамжуулдаг, хэрэглэгч зөвхөн тухайн нэг арга хэмжээ, үйл явдлыг үзсэнээр нь төлбөрийг тооцдог буюу төлбөрт үзэлтийн хэлбэртэй (pay-per-view).
6.10 Энэ нөхцөл, шаардлагын 6.9.1-д заасан төлбөртэй телевиз нь тодорхой чиглэлээр дагнасан төрөлжсөн хөтөлбөртэй байна.
6.11 Төлбөртэй телевиз нь төлбөрт үзэлтийн хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд дараах нөхцөлийг хангана:
6.11.1 Үйлчилгээний төлбөр, цагийн хуваарь, арга хэмжээний мэдээллийг хэрэглэгч, үзэгчид ойлгомжтой тодорхой байдлаар мэдээлэх;
6.11.2. Цагийн хуваарьт заасан тухайн бүтээлээс өөр аливаа нэвтрүүлэг, контент дамжуулахгүй байх;
6.13 Төлбөртэй телевиз нь олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцад орохгүй.
6.14 Төлбөртэй телевиз нь өөрийн үйлчилгээний төлбөрийн талаарх мэдээллийг хэрэглэгчид ил тод, ойлгомжтой мэдээлдэг байна.
ДОЛОО. ХЯНАЛТ
7.1 Зохицуулах хороо нь энэхүү нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд дараах арга, зарчмаар хяналт тавьж ажиллана:
7.1.1 Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийх;
7.1.2 Мониторинг хийх;
7.1.3 Үйлчилгээ эрхлэгчийн хагас жимл тутамд ирүүлсэн статистик тайлан мэдээллийг хянах, шалгах;
7.1.4 Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу мэдээлэл авах, мониторинг, хяналт, шалгалт хийх.
7.2 Зохицуулах хороо нь энэхүү нөхцөл, шаардлагыг зөрчсөн талаар гомдол ирсэн, хяналт, шалгалт, мониторингийн дүнгээр зөрчил илэрсэн тохиолдолд эхний удаад сануулах арга хэмжээ авах ба зөрчил давтагдсан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авна.
7.3 Зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан дүрэм, журам, шаардлага, энэхүү энэхүү нөхцөл, шаардлагын хэрэгжилтийн талаарх тайлан, хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл, шаардлагын зөрчил, зөрчлийг арилгуулахаар авсан шийдвэрийг тухай бүр холбогдох талууд болон олон нийтэд мэдээлж ажиллана.
НАЙМ. БУСАД
8.1 Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, энэхүү нөхцөл шаардлага батлагдсантай холбогдуулан телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн гэрээг шинэчлэн байгуулна.
--- o0o ---
Текст томруулах
A
A
A