A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН АГУУЛГЫГ БАГЦ ЦАГААР ТООЦОХ, БАГЦ ЦАГИЙГ ДҮЙЦҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/216 дугаар тушаалын хавсралт

 

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН АГУУЛГЫГ БАГЦ ЦАГААР ТООЦОХ, БАГЦ ЦАГИЙГ ДҮЙЦҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургууль" гэнэ)-ын дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, багш, суралцагчийн ачааллыг тооцох, гадаад, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад амжилттай судалсан хичээлийг дүйцүүлэн тооцохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
 

Хоёр. Багц цаг, багц цагийг хэрэглэх

2.1.Дээд боловсролын зэргийн сургалтын хичээлийн нэг цагийн (цаашид "цаг" гэх) хэмжээ байгалийн цагийн 50 минут байх ба хоёр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно.

2.2.Сургуулийн хичээлийн жил тус бүр 20-оос доошгүй (хичээлтэй танилцах болон хичээл сонгох 2, хичээллэх 16, шалгалтад бэлтгэх, шалгалт өгөх болон хичээлийн агуулга, амжилтад дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, үнэлгээтэй холбоотой гомдол санал шийдвэрлэх 2 зэрэг) долоо хоног бүхий намар болон хаврын гэсэн үндсэн хоёр улирлаас тогтоно. Сургуулийн онцлог болон хөтөлбөрийн түвшнээс хамааруулж суралцагчийн хичээллэх цагийг хорогдуулахгүйгээр улирлын төлөвлөлтийг өөрөөр тогтоож болно.

2.3.Өвөл болон зуны нэмэлт улиралтай байж болно.

2.4.Сургууль тухайн жил, улирлын хичээлийн нэгдсэн хуваарийг хичээлийн жилийн эхэнд батлан мөрдөнө.

2.5.Суралцагчийн 1 долоо хоногт хичээлийн 3 цагаар тооцон 16 долоо хоногт зарцуулах 48 цагийн ачааллыг 1 багц цаг гэж үзнэ.

2.6.Суралцагч улиралд 15 багц цагийн хичээл судлахыг багц цагийн норматив ачаалал гэж үзэх ба энэ нь 1 долоо хоногт 45 буюу ажлын нэг өдөрт 9 хичээлийн цаг (байгалийн 7.5 цаг) зарцуулахыг хэлнэ. Нэг долоо хоногийн 45 хичээлийн цагийн ачааллыг нэг бүтэн улирлын 20 долоо хоногоор тооцсон хэмжээ болох 900 хичээлийн цагийн ачааллыг улирлын нийт норматив ачаалал гэнэ. (Үүнд суралцагчийн нэг улирлын норматив 15 багц цагийг хичээллэх 16 долоо хоногоор тооцсон 720 хичээлийн цаг болон бусад үйл ажиллагаанд зарцуулах 4 долоо хоногоор тооцсон 180 хичээлийн цагийн ачааллыг хамруулна.)

2.7.Суралцагчийн 15 багц цагийн норматив ачаалалд хамаарах нэг өдрийн 9 цаг (байгалийн 7.5 цаг)-ийн ачааллыг шаардлагатай тохиолдолд 40 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу улиралд 21 хүртэл багц цагийн хичээл судалж болно.

2.8.Хичээлийн багц цагийг тухайн хичээлийг судлах цаг, түвшин, хэлбэрээс хамаарч дэд бакалавр, бакалаврын болон ахисан түвшинд дараах жишгээр тодорхойлно. Үүнд:

  • Дэд бакалавр болон бакалаврын түвшний лекцийн хичээлийн хувьд багшийн удирдлагаар суралцах 16 цаг + суралцагчийн хичээлд бэлтгэх, бие даан суралцах 32 цаг;
  • Ахисан түвшний лекцийн хичээлийн хувьд багшийн удирдлагаар суралцах 12 цаг + суралцагчийн хичээлд бэлтгэх, бие даан суралцах 36 цаг;
  • Дэд бакалавр, бакалаврын түвшний семинар болон лабораторийн хичээлийн хувьд багшийн удирдлагаар суралцах 32 цаг + суралцагчийн хичээлд бэлтгэх, бие даан суралцах 16 цаг;
  • Ахисан түвшний семинар болон лабораторийн хичээлийн хувьд багшийн удирдлагаар суралцах 24 цаг + суралцагчийн хичээлд бэлтгэх, бие даан суралцах 24 цаг;
  • Лабораторийн ажил, практик, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр суралцагчийн сурах үйл ажиллагаанд зарцуулах 48 цаг;

2.9.Сургууль 2.8-д заасан нормативыг харгалзан багшийн удирдлагаар суралцах болон бие даах цагийн харьцааг хичээл тус бүрээр хичээлийн түвшин, хэлбэр, ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хичээлийн онцлогт үндэслэн тогтоож мөрдөнө.

2.10.Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан нэг хичээл тухайн улиралд үзэж дуусгахаар тооцсон 4 багц цаг хүртэл, бүхэл тоон утгатай байна.

2.11.Агуулгын багтаамж ихтэй хичээл байвал түүнийг тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрд ерөнхий агуулга, залгамж чанарыг илэрхийлсэн нэр, багц цаг онооно.

2.12.Улирлын шалгалт, хэд хэдэн хичээлийг хамарсан нэгдсэн шалгалт, төгсөлтийн шалгалт өгөхөд багц цаг оноохгүй.

 

Гурав. Хичээл дүйцүүлэх

3.1.Хичээл дүйцүүлэх үйл ажиллагаа нь албан ёсны дүнгийн тодорхойлолт болон тухайн хичээлийн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд үндэслэх ба дараах шаардлагуудыг хангасан тохиолдолд дүйцүүлэх боломж нээгдэнэ. Үүнд:
       3.1.1.Агуулга болон суралцахуйн үр дүнгийн 80-аас багагүй хувийн давхцалтай;

       3.1.2.Дүйцэх хичээл өмнөх залгамж холбоогүй, эсвэл өмнөх залгамж холбооны хичээлийг амжилттай судалсан байх;

       3.1.3.Багц цагийн зөрүүгүй байх;

       3.1.4.Ижил түвшний хөтөлбөрүүдэд тусгагдсан байх;

       3.1.5.Цааш үргэлжлүүлэн суралцахад бэрхшээл учруулахааргүй байх;

3.2.Журмын 3.1.2-т тусгасан залгамж холбооны өмнөх хичээлийг амжилттай судалсан тохиолдолд тухайн хичээлийн дүйцүүлэлтийг нөхөж хийх эсэхийг сургуулийн дотоод журмаар зохицуулна;

3.3.Журмын 3.1.3-т тусгасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ерөнхий болон мэргэжлийн суурийн хичээлийн хувьд 1 хүртэл багц цагийн зөрүүтэй хичээлийг мэргэжлийн тэнхимийн саналд үндэслэн дүйцүүлж болох ба энэ тохиолдолд зохицуулалтыг сургууль дотоод журамд тусгасан байна.

3.4.Сургууль хооронд шилжин суралцах суралцагчийн хичээл дүйцүүлэхдээ ижил түвшний хөтөлбөрүүдэд тусгагдсан, дүйцэх хөтөлбөрийн Ерөнхий суурийн болон Мэргэжлийн суурийн багцад тусгагдсан хичээлүүдээс дүйцүүлнэ. Нэг сургуулийн хөтөлбөр хооронд шилжин суралцагчийн хичээл дүйцүүлэх тохиолдолд энэхүү хязгаарлалтыг мөрдөхгүй байж болно.

3.5.Сургууль хооронд шилжин суралцагчийн өмнө судалсан хичээлүүдээс бакалаврын хөтөлбөрт бол 45 хүртэл, магистрын хөтөлбөрт бол 6 хүртэл, докторын хөтөлбөрт бол 9 хүртэл багц цагийн хичээлийг дүйцүүлэн тооцож болно. Нэг сургуулийн хөтөлбөр хооронд шилжин суралцагчийн хичээл дүйцүүлэх тохиолдолд энэхүү хязгаарлалтыг мөрдөхгүй байж болно.

3.6.Дэлхийн шилдэг 1000-д эрэмбэлэгдсэн сургуульд судалсан, журмын 3.1-д тусгагдсан шаардлагыг хангаж буй хичээлийг дүйцүүлэхдээ журмын 3.5-т тусгагдсан багцын хязгаарлалтыг мөрдөхгүй байж болох бөгөөд тухайн сургалтын байгууллага дотоод журамдаа багцын төрөл, багц цагийн хязгаарыг тусгана.

3.7.Дүйцэх хичээлийн дүнгийн доод хязгаар, нийт дүйцүүлэн тооцох хичээлийн багц цагийн дээд хэмжээ, журмын 3.1-д тусгагдсанаас бусад нэмэлт шаардлагыг тухайн сургалтын байгууллага дотоод журамд тусгаж болно.

3.8.Төгсөгч хоёр түвшинд зэрэг судлах боломжтойгоор тодорхойлогдсон хичээлүүдийг шууд тооцно.

3.9.Бакалавр-магистрын болон магистр-докторын нэгдмэл агуулга бүхий хөтөлбөрөөр суралцагчийн хувьд тухайн нэгдсэн хөтөлбөрт хоёр түвшинд зэрэг тооцож болохоор тусгасан хичээлийг харгалзах түвшний хөтөлбөрүүдэд шууд тооцно.

3.10.Төгсөгч ижил түвшний хөтөлбөрт дахин элсэн суралцах тохиолдолд ерөнхий суурийн агуулгыг бүрэн хангасанд тооцож багц цагийн хэмжээг суралцах хөтөлбөрийн ерөнхий суурийн багц цагийн нийлбэр хэмжээгээр тооцно. Төгсөлтийн баримт бичигт "Өмнөх зэргийн хөтөлбөрөөс дүйцүүлэв" тэмдэглэгээ хийж, "тооцов" үнэлгээгээр дүгнэнэ. Ерөнхий суурийн багц цагийн зөрүү үүссэн тохиолдолд зөрүү багц цагийг нэмж судална. Журмын 3.4, 3.5-т тусгасан хязгаарлалтыг мөрдөхгүй байж болно.

3.11.Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллага хооронд байгуулсан хичээл солилцооны гэрээний дагуу судалсан, журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан хичээлийг шууд дүйцүүлэх ба журмын 3.4, 3.5-д заасан хязгаарлалтыг мөрдөхгүй байж болно.

3.12.Хамтын ажиллагааны гэрээний дагуу урьдчилан зөвшөөрөгдсөн зэргийн болон зэргийн бус хөтөлбөрийн хичээлийг дүйцүүлж болно.

3.13.Үндсэн бус суралцагч зэргийн сургалтын хөтөлбөрийн хичээлийг амжилттай судалсны дараа зэргийн хөтөлбөрт элсэх тохиолдолд тухайн хичээлийг дүйцүүлэн тооцно.

3.14.Гадаадын их, дээд сургуультай хамтран хэрэгжүүлдэг хамтарсан болон хос зэрэг олгодог зэргийн хөтөлбөрүүдийн дагуу суралцаж ирсэн суралцагчийн багц цагийг хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай албан ёсны баримт бичигт заасан бол шууд дүйцүүлнэ. Суралцагч эдгээр хөтөлбөрүүдээр суралцахаар явах үед суралцахуйн гэрээнд үзэх хичээл болон түүнийг дүйцүүлэх хичээлүүдийг заавал тусгасан байна.

3.15.Дээд боловсролын сургалтын байгууллагын онцлогоос хамааран суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээр олон улсын түвшний олимпиад, тэмцээн, шалгалтад гаргасан амжилтыг багц цагт тооцохыг тухайн сургуулийн журмаар зохицуулах бөгөөд багц цагийн хэмжээ нийт 6 кредитээс хэтрэхгүй байна.

3.16.Гадаадын шилдэг дээд боловсролын сургалтын байгууллагуудад хүлээн зөвшөөрддөг олон улсын шалгалтын үнэлгээг бакалаврын хөтөлбөрийн ерөнхий суурийн ижил чиглэлийн хичээлүүдтэй дүйцүүлэн тооцож болно.  Дүйцүүлэх багц цагийн хэмжээ, шалгалтын чиглэл, босго оноо зэргийг сургууль өөрийн дотоод журмаар зохицуулна.

3.17.Бакалаврын түвшний сургалтын хөтөлбөрт тусгасан гадаад хэлний 45 хүртэлх багц цагийн хичээлийг тухайн гадаад хэлээр боловсрол эзэмшсэн байдал эсхүл хэлний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын онооны 60-аас дээш хувийн гүйцэтгэл эсхүл сургуулиас тогтоосон шалгалтыг өгч тэнцсэн тохиолдолд дүйцүүлэн тооцож болно.

3.18.Журмын 3.17-д заасан дүйцүүлэлт хийхдээ тухайн гадаад хэлээр боловсрол эзэмшснийг нотлох баримт бичиг, олон улсын шалгалт өгсөн тухай албан ёсны батламж, шалгалтын материалыг хавсаргана. Дүйцүүлэн тооцох олон улсын шалгалтын нэр, түвшин тогтоосон батламжийн хүчинтэй хугацаа болон дүйцүүлэх хичээлийн нэр, багц цагийн хэмжээг тухайн сургууль шийдвэрлэнэ.

3.19.Журмын 3.17-д заасан үндэслэлээр ахисан түвшний хөтөлбөрийн хичээлийг дүйцүүлэхгүй.

3.20.Дэд бакалаврын болон бакалаврын түвшний ерөнхий суурийн болон мэргэжлийн суурийн хичээлийн хувьд өмнөх мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн үнэлгээ хийж дүйцүүлэн тооцож болно. Энэ тохиолдолд мэргэжлийн багш нарын бүрэлдэхүүнтэй шалгалтын комиссоос тухайн хичээлийн суралцахуйн үр дүнгийн 70-аас доошгүй хувийн үнэлгээ авсан байна.

3.21.Дээд боловсролын сургалтын байгууллагын харьяа ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгагдан судалсан дэд бакалавр, бакалаврын ерөнхий суурийн болон мэргэжлийн суурийн зарим хичээлийг тухайн сургуулийн харгалзах хөтөлбөрт элсэн суралцсан тохиолдолд дүйцүүлж болно.

3.22.Дэд бакалаврын зэрэгтэй төгсөгч (коосен, урлагийн чиглэлийн шаталсан сургалттай мэргэжлийн сургууль хамаарна) дээд боловсролын сургалтын байгууллагад ижил чиглэлээр бакалаврын зэргийн хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах тохиолдолд 90 хүртэлх багц цагийн хичээл дүйцүүлж болно.

3.23.Техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагад суралцахад 60 хүртэлх багц цаг дүйцүүлэн тооцож болох ба дүйцүүлэх хичээлийн агуулга, багц цагийн хэмжээг сургууль өөрийн дотоод журмаар зохицуулна.

3.24.Өмнө суралцаж байгаад чөлөөлөгдсөн суралцагч чөлөөлөгдсөнөөс хойш 10 жилийн дотор тухайн сургуульдаа шинээр элсэн суралцах тохиолдолд өмнө нь амжилттай судалсан хичээлийг дүйцүүлэн тооцож болно.

3.25.Хичээл дүйцүүлэхдээ багц цагийн тодорхойлолт ижил хичээлийн багц цагийг хэвээр тооцох бөгөөд бусад /гадаад/ тохиолдолд тухайн сургуулийн сургалтын цагийн тухай албан ёсны тайлбар заавал шаардана. Энэ тохиолдолд тухайн багц цагийн тодорхойлолт дахь суралцагчийн ачааллыг энэхүү журмын багц цагийн ачааллын харгалзах үзүүлэлтүүдэд шилжүүлэн тооцно.

3.26.Багц цагийн систем нь өөрөөр тодорхойлогдсон багц цагийг гадаадын их, дээд сургуулиудад түгээмэл хэрэглэгддэг ялгаатай багц цагийг хөрвүүлэх аргачлал /Хүснэгт 1/-ын дагуу шилжүүлэн тооцно.

3.27.Суралцагчийн судалсан хэд хэдэн хичээлийн нийлбэр багц цаг болон суралцахуйн үр дүн дүйцэх хичээлийн багц цаг, суралцахуйн үр дүнд хүрч байвал тухайн хичээлүүдийг нэгтгэн дүйцүүлж болно. Дүйцэх хичээлийн үнэлгээг дүйцүүлэх хичээлүүдийн багц цаг ба дүнгийн жигнэсэн дунджаар бүхэлчлэн тооцно.

3.28.Суралцагчийн судалсан нэг хичээл нь хэд хэдэн хичээлийн суралцахуйн үр дүнг хангасан, тэдгээр хичээлүүдийн багц цагийн нийлбэрээс багагүй байгаа тохиолдолд тэдгээр хичээлүүдийг тус тусад нь дүйцүүлж болох ба дүйцэх хичээл бүрийн үнэлгээ нь дүйцүүлэх хичээлийн үнэлгээтэй адилхан байна.

3.29.Хичээл дүйцүүлэхдээ өмнөх хичээлийн үнэлгээг өөрчлөхгүйгээр тооцно.

3.30.Суралцагчийн хичээлийн үнэлгээ дүйцэх сургуулийн үнэлгээний системээс (дүнгийн шатлал) өөр бол тухайн сургуулийн дүнгийн шатлалын тухай албан ёсны тайлбарт үндэслэх бөгөөд эсхүл амжилттай дүнг 60-95 онооны завсарт харгалзуулах замаар шилжүүлэн тооцно. Хэрэв үнэлгээг багц цагийн нарийвчлалтай холбож, багц цагийг бууруулан тооцсон бол интервалын дээд оноог харгалзуулна.

3.31.Үнэлгээний систем өөрөөр тодорхойлогдсон үнэлгээг гадаадын түгээмэл хэрэглэгддэг үнэлгээний системийг хөрвүүлэн тооцох аргачлал /Хүснэгт 2/-ын дагуу хөрвүүлэн тооцно.

3.32.Үнэлгээ тодорхойгүй буюу хувьчилсан оноонд хувиргах боломжгүй хичээлийг "тооцов" гэж үнэлээд багц цагийн биелэлтэд тооцож дүйцүүлнэ.

3.33.Дүйцүүлэн тооцох дүн үнэлгээний системийн аль нэг интервалаар тодорхойлогдож байвал уг интервалын дундаж утгаар эцсийн үнэлгээг тогтооно.

3.34.Сургууль хооронд хичээл дүйцүүлэхдээ хувьчилсан оноогоор дүнг тодорхойлж, харгалзах үсгэн үнэлгээ, нэмэлт тэмдэглэгээ хэрэглэнэ.

3.35.Гадаад улсад боловсрол эзэмшсэн төгсөгчийн баримт бичгийг энэхүү журмын  Хүснэгт 1 болон 2-т заасан аргачлалын дагуу хүлээн авагч сургууль дүйцүүлнэ. Хүлээн авах сургууль байхгүй бол Боловсролын ерөнхий газар дүйцүүлнэ.

 

--- о0о ---

 

 

 

Гадаадын их, дээд сургуулиудад түгээмэл хэрэглэгддэг ялгаатай багц цагийг  хөрвүүлэх аргачлал

 

Хүснэгт 1

 

Монгол

ECTS

АНУ*

БНХАУ

Энэтхэг

Япон

БНСУ

ОХУ**

Австрали

Канад

Сингапур

1 багц цаг

2

1

1

1

1

1

2

2

0.17

1.6

 

* Улирлын (quarter) багц цагт суурилсан кредит системтэй сургууль бол багц цагийг 3/2 коэффициентод хувааж тооцно.

** Багц цагаар хэмжигддэггүй, танхимын цагаар тодорхойлогддог сургалтын системтэй бол 72 танхимын цагийг 1 багц цаг гэж үзнэ.

 

 

 

 

 

Гадаадын түгээмэл хэрэглэгддэг үнэлгээний системийг хөрвүүлэн тооцох аргачлал

 

Хүснэгт 2

 

Монгол

A

B

C

D

F

100

95

95

90

89

85

85

80

79

75

75

70

69

65

65

60

59

 

 

ECTS

A

A

A

A

B

B

B

B

C

C

C

C

D

D

E

E

F

F

F

Exc

Exc

Exc

Exc

Vgood

Vgood

Vgood

Vgood

Good

Good

Good

Good

Satis

Satis

Pass

Pass

Fail

Fail

Fail

Хятад

100

95

95

90

89

85

85

80

79

75

75

70

69

65

65

60

59

 

 

Тайван

100

95

90

80

79

75

75

70

69

65

65

60

 

 

 

 

59>

59>

59>

Орос

100

95

95

90

87

84

83

80

79

75

75

70

65

60

55

50

49

 

 

5

5

5

5

5

4

4

4

3

3

3

3

3

3

3

3

2

 

 

excellent

excellent

excellent

excellent

excellent

excellent

good

good

satisfactory

satisfactory

satisfactory

satisfactory

satisfactory

 

 

 

fail

 

 

Япон

S/A+ 100

S/A+ 95

S/A+ 95

S/A+ 90

A 89

A 89

A 85

A 85

A 80

B 79

B 75

B 75

B 70

C 69

C 65

C 60

F/D 40-59

F/D 40-59

F/E <40

Англи, Ирланд

85,A

80,A

73,A

70,A

67, B+

65,B+

63, B+

60,B+

57,B

55,B

53,B

50,B

47,C+

45,C+

43,C

40,C

35,D

30,D

<30,E,F

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

Итали

30

30

30

30

29

27

25

23

22

21

21

20

19

18

18

17

16

15

<15

Бельги, Франц

20

20

19

19

18

18

17

17

16

16

15

14

13

12

11

10

9

8

<8

Португал

20

19

18

17

16

15

14

14

13

13

12

12

11

11

10

10

9

7

<5

Дани

12

12

12

12

10

10

10

10

7

7

7

7

4

4

2

2

0

0

0

Голланд

10

9

9

9

8

8

7

7

6

6

6

6

5.5

5.5

5

5

4

3

<3

Литва

10

10

9

9

8

8

8

8

7

7

6

6

5

5

5

5

4

3

2

Испани, Румын

10

10

9

9

8

8

8

7

7

7

6

6

5

5

5

5

4

3

2,1

Исланд

10

10

9

9

8

7

7

7

6

6

6

6

5

5

5

5

4

4

3,2,1

Грек, Кипр

10

10

9

9

8

8

8

8

7

7

6

6

5

5

4

4

3

2,1

0

Швейцар

6

5.75

5.5

5.25

5

5

4.75

4.75

4.5

4.5

4.5

4.5

4.25

4.25

4

4

<4

<4

<4

Болгар

6

6

6

6

5

5

5

5

4

4

4

4

3

3

3

3

2

2

2

Польш(2)

5

5

5

5

4+

4+

4+

4+

4

4

4

4

3+

3+

3

3

2

2

2

Унгар, Швед, Хорват

5

5

5

5

4

4

4

4

3

3

3

3

2

2

2

2

1

1

1

Финланд(1)

3

3

2.5

2.5

2

2

2

2

1.5

1.5

1.5

1.5

1

1

1

1

0

0

0

MU

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

Норвег

1.6

1.7

1.8

1.9

2

2.1

2.3

2.5

2.6

2.7

2.8

2.9

3

3.3

3.5

4

4.1

4.5

5

Герман

1

1

1

1

2

2

2

2

3

3

3

3

4

4

4

4

5

5

6

Австри

1

1

1

1

2

2

2

2

3

3

3

3

4

4

4

4

5

5

5

Чех

1

1

1

1

2

2

2

2

2

2

2

3

3

3

3

3

4

4

4

Эстони

A

A

A

A

B

B

B

B

C

C

C

C

D

D

E

E

F

F

F

Мальт

A+

A

A

A

B+

B+

B

B

C+

C+

C

C

D+

D+

D

D

F

F

F

Өмнөд солонгос

A+

A

A

A-

B+

B

B

B-

D+

D

D

D-

 

 

 

 

F

F

F

Турк

AA

AA

AA

AA

BA

BA

BA

BA

BB

BB

CB

CB

CC

CC

DC

DD

F

F

F

Хонгконг, Энэтхэг

A

A

A

A

B

B

B

B

C

C

C

C

D

D

D

D

F

F

F

Словак

Exc A

Exc A

Exc A

Exc

Vgood

Vgood

Vgood

Vgood

Good

Good

Good

Satis

Satis

Satis

Pass

Pass

Fail

Fail

Fail

 

 

 

A

B

B

B

B

C

C

C

D

D

D

E

E

F

F

F

Словени

Exc A

Exc A

Exc A

Exc

Vgood

Vgood

Vgood

Vgood

Good

Good

Good

Satis

Satis

Satis

Pass

Pass

Fail

Fail

Fail

 

 

 

A

B

B

B

B

C

C

C

D

D

D

E

E

F

F

F

Сингапур

Class I

Class I

Class II i

Class II i

Class II ii

Class II ii

Class II ii

Class II ii

Class III

Class III

Class III

Class III

 

 

 

 

 

 

 

 

 

--- о0о ---