- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Нийслэлийн Багануур дүүргийн төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар батлах тухай
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 05
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Багануурын дулааны станц" ТӨХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/849 дүгээр албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Багануур дүүргийн төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, хоёрдугаар хавсралтаар баталсан тарифыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Багануур дүүргийн төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй компани, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай. /Энэ ззаалтыг ЭХЗХ 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 176 дугаар тогтоолоор өөрчилсөн./
3.Энэ тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн "Тариф батлах тухай" 545 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх хэсгийн 3 дугаар мөрөнд заасан төсөвт байгууллагын халаалтын тарифыг хүчингүй болгосугай.
4.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн "Тариф батлах тухай" 545 дугаар тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай. /Энэ ззаалтыг ЭХЗХ 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 176 дугаар тогтоолоор өөрчилсөн./ /Энэ заалтыг ЭХЗХ-ны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 715 дугаар тогтоолоор өөрчилсөн./
5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх