- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр
Дугаар 176
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 132 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хоёрдугаар заалтад "Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, хоёрдугаар хавсралтаар баталсан тарифыг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Багануур дүүргийн төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй компани, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай" гэснийг "Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, хоёрдугаар хавсралтаар баталсан тарифыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Багануур дүүргийн төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй компани, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай" гэж, дөрөвдүгээр заалтад "Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн "Тариф батлах тухай" 545 дугаар тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосугай" гэснийг "Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн "Тариф батлах тухай" 545 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.
ДАРГАЭ.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх