A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 37

Улаанбаатар хот

"ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ ЖУРАМ"-ЫН ХОЛБОГДОХ ХЭСГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17, Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус хорооны 2022 оны 53 тоот тогтоолын хавсралтаар баталсан "Тоон гарын үсгийн гэрчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, хадгалах журам"-ын 2.1 дэх хэсгийг хүчингүй болгосугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ГИШҮҮД Б.АНХБААТАР

Б.БАТЗОРИГ

Ч.ЗОЛБАЯР

А.ЛУВСАН-ОЧИР

Н.МАНДАХБААТАР

А.ҮЙЛСТӨГӨЛДӨР