A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр

Дугаар 186

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 132 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаар тогтоолын хоёрдугаар заалтад "Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, хоёрдугаар хавсралтаар баталсан тарифыг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дулаан шарын гол" ТӨХК (П.Баярцэцэг)-д үүрэг болгосугай" гэснийг "Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, хоёрдугаар хавсралтаар баталсан тарифыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дулаан шарын гол" ТӨХК (П.Баярцэцэг)-д үүрэг болгосугай" гэж, дөрөвдүгээр заалтад "Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн "Тариф батлах тухай" 133 дугаар тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосугай" гэснийг "Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн "Тариф батлах тухай" 133 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.

ДАРГАЭ.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧП.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧЛ.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧЦ.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧД.ЦОГОО