- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар батлах тухай
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар 26
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Дулаан шарын гол" ТӨХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/299 дүгээр албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан тарифыг “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс, хоёрдугаар хавсралтаар баталсан тарифыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Дулаан шарын гол” ТӨХК (П.Баярцэцэг)-д үүрэг болгосугай. /Энэ заалтыг 2025 оны ЭХЗХ-ны 186 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./
3.Энэ тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн "Тариф батлах тухай" 133 дугаар тогтоолын хавсралтын 1, 2 дугаар мөрөнд заасан төсөвт байгууллагын халаалтын тарифыг, 5 дугаар мөрөнд заасан төсөвт байгууллагын хэрэгцээний халуун ус халаасан дулааны тарифыг тус тус хүчингүй болгосугай.
4.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Тариф батлах тухай” 133 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай. /Энэ заалтыг 2025 оны ЭХЗХ-ны 186 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./
5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО
Текст томруулах
A
A
A