A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 116

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

  Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 161 дүгээр зүйлийн 161.2, 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 226 дугаар тогтоолоор баталсан "Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-д энэ тогтоолын хавсралтад заасан агуулга бүхий 4-б дэх хавсралтыг нэмсүгэй.

2.Энэ тогтоолын 1-д заасан журамд доор дурдсан агуулга бүхий дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/Журмын 2.3.7 дахь заалт:

"2.3.7.олон улсын санхүүгийн байгууллага"

2/Журмын 3.1.2.7 дахь дэд заалт:

"3.1.2.7.энэ журмын 2.3.3-т заасан этгээдийн хувьд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тодорхойлолт."

3/Журмын 3.1.3 дахь заалт:

"3.1.3.олон улсын санхүүгийн байгууллага нь дараах баримт бичгийг:

3.1.3.1.албан хүсэлт, бондыг бүртгүүлэх өргөдөл /Хавсралт 1/;

3.1.3.2.олон улсын санхүүгийн байгууллагаас бонд гаргахтай холбоотойгоор гаргасан шийдвэр;

3.1.3.3.Албан мэдэгдэл /Хавсралт 4-б/, эсхүл бондын танилцуулга;

3.1.3.4.бонд гаргагчид гуравдагч этгээд барьцаа, баталгаа, батлан даалт гаргасан бол талуудын байгуулсан гэрээ;

3.1.3.5.зохицуулалтын үйлчилгээний хөлс болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай төлбөрийн баримт."

4/Журмын 3.5.3 дахь заалт:

"3.5.3.Олон улсын санхүүгийн байгууллага нь бонд гаргахдаа бондын танилцуулгыг бэлтгэсэн бол байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд, андеррайтерийн компанитай гэрээ байгуулсан бол уг компанийн гүйцэтгэх захирал тус тус гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна."

5/Журмын 3.32 дахь хэсэг:

"3.32.Олон улсын санхүүгийн байгууллага болон нэг жил хүртэлх хугацаатай 5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бонд гаргах энэ журмын 2.3.3-т заасан этгээд нь андеррайтертай гэрээ байгуулаагүй бол бондын танилцуулгад тусгасан нөхцөлөөр хөрөнгө оруулагчтай бондын хэлцэл хийгдсэнд тооцно."

3.Журмын 1.1 дэх хэсгийн "үнэт цаас," гэсний дараа "олон улсын санхүүгийн байгууллагын болон" гэж, 2.2 дахь хэсгийн "Засаг дарга" гэсний дараа ", олон улсын санхүүгийн байгууллага" гэж, 2.8 дахь хэсгийн "тогтоолгосон" гэсний дараа ", эсхүл энэ журмын 2.3.3-т заасан этгээд нэг жил хүртэлх хугацаатай 5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бонд гаргах" гэж, 3.2 дахь хэсгийн "Засаг дарга," гэсний дараа "олон улсын санхүүгийн байгууллага болон" гэж, 3.16 дахь хэсгийн "үнэт цаасны бүртгэлд бүртгүүлсэн бондын танилцуулга," гэсний дараа "олон улсын санхүүгийн байгууллага болон" гэж, 4.2 дахь хэсгийн "аймаг" гэсний өмнө "олон улсын санхүүгийн байгууллага болон" гэж, 6.2 дахь хэсгийн "зургаан сарын дотор" гэсний дараа ", бондыг олон нийтэд танилцуулах, сурталчлах ажиллагааг ажлын 10 өдрийн дотор тус тус" гэж, 7.2.1 дэх заалтын "нээлттэй" гэсний өмнө "нэг жил хүртэлх хугацаатай 5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бонд гаргах энэ журмын 2.3.3-т заасан этгээдээс бусад" гэж, 8.7.1 дэх заалтын "аймаг" гэсний өмнө "олон улсын санхүүгийн байгууллага болон" гэж, журмын 1 дүгээр хавсралтын 1.2 дахь хэсгийн, 2 дугаар хавсралтын 1.2 дахь хэсгийн "Аймаг / нийслэл" гэсний доор "Олон улсын санхүүгийн байгууллага" гэж, журмын 4-а дугаар хавсралтын 1.18 дахь хэсгийн "Тогтсон үнийн арга" гэсний доор "Бонд гаргагч дангаар олон нийтэд санал болгох" гэж тус тус нэмсүгэй.

4.Журмын 1.2 дахь хэсгийн "даргын" гэснийг "дарга, олон улсын санхүүгийн байгууллага" гэж, 1.4 дэх хэсгийн, 3.3 дахь хэсгийн, журмын 3 дугаар хавсралтын гарчгийн "улсын хөрөнгийн биржид" гэснийг "улсад" гэж, 2.1 дэх хэсгийн "бусад бонд гаргагч" гэснийг "компани" гэж, 2.2 дахь хэсгийн "компаниас" гэснийг "компани болон нэг жил хүртэлх хугацаатай 5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бонд гаргах энэ журмын 2.3.3-т заасан этгээдээс" гэж, 2.3.3 дахь заалтын "сүүлийн гурван жилийн хугацаанд нэг болон түүнээс дээш удаа" гэснийг "тухайн жилд" гэж, 6.14 дэх хэсгийн "аймаг, нийслэлийн Засаг дарга" гэснийг "бонд гаргагч" гэж, 6.15 дахь хэсгийн "аймаг нийслэлийн хувьд андеррайтерийн компанитай гэрээ байгуулаагүй бол Засаг даргад" гэснийг "андеррайтерийн гэрээ байгуулаагүй бол бонд гаргагчид" гэж, 8.9 дэх хэсгийн "даргын" гэснийг "дарга болон олон улсын санхүүгийн байгууллагын" гэж, журмын 3 дугаар хавсралтын 2.1 дэх хэсгийн "бонд гаргах хөрөнгийн биржийн нэр, улс" гэснийг "бонд гаргах улс, арилжаа эрхлэх байгууллагын нэр" гэж, мөн хавсралтын гарчгийн "мэдэгдэл" гэсний тайлбарын "улсын хөрөнгийн биржид" гэснийг "улсад" гэж, журмын 4 дүгээр хавсралтын "гаргах ... Х/ХК-ийн" гэснийг "гаргагч ... -ийн" гэж, мөн хавсралтын 1.1 дэх хэсгийн "компанийн" гэснийг "байгууллагын" гэж тус тус өөрчилсүгэй.

5.Энэ тогтоолын 1-д заасан журамд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд холбогдох өөрчлөлтийг оруулж, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК, "Улаанбаатар үнэт цаасны бирж" ХК (М.Даваажаргал), "Чингис хаан хөрөнгийн бирж" ХХК (Г.Дашзэвгэ), "Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК (О.Эрдэнэгэрэл), "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК, "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ГҮТББ (Ц.Содхүү)-д, журмын хэрэгжилтийг хангаж, мөрдөн ажиллахыг нийт зохицуулалттай этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.

6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын албанд даалгасугай.

ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ

Санхүүгийн зохицуулах хорооны 2025

оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн

116 дугаар тогтоолын хавсралт

"Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-ын

Хавсралт 4-б

АЛБАН МЭДЭГДЭЛ

/Олон улсын санхүүгийн байгууллагын бонд/

Огноо:

........../..../....

(оооо,сс,өө)

  Энэхүү Албан мэдэгдэл нь нийтэд санал болгон бонд гаргах ................................................... олон улсын байгууллагын үйл ажиллагааны ерөнхий стратеги төлөвлөгөө, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх үйл ажиллагаа, үр дүн, хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг тайлагнахтай холбоотой төлөвлөгөөг хөрөнгө оруулагч, холбогдох талуудад толилуулах зорилготой юм.

1. Ерөнхий мэдээлэл

1.1.Бонд гаргагч олон улсын санхүүгийн байгууллагын нэр:

1.2.Бонд гаргагчийн харьяалах улс, хотын нэр:

1.3.Бонд гаргахтай холбоотойгоор гаргасан олон улсын санхүүгийн байгууллагын эрх бүхий этгээдийн шийдвэрийн огноо, дугаар

1.4.Бондын нэр:

1.5.Зэрэглэл /зэрэглэл тогтоолгосон бол/:

1.6.Зэрэглэл тогтоосон байгууллагын нэр /зэрэглэл тогтоолгосон бол/:

1.7.Тоо ширхэг:

1.8.Нэрлэсэн үнэ:

1.9.Хугацаа:

1.10.Хүү, төрөл /тогтмол, хөвөгч г.м/:

1.11.Хүү, үндсэн төлбөр төлөх давтамж, хугацаа /дэлгэрэнгүй хуваарийг хавсаргав/:

1.12.Бусад нөхцөл /хугацаанаас өмнө хөрөнгө оруулагч эргүүлэн худалдах, бонд гаргагч худалдаж авах нөхцөлтэй г.м/1.13.Татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн мөнгөн хөрөнгийн хэмжээ:

1.13.Татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн мөнгөн хөрөнгийн хэмжээ:

1.14.Тодорхой үе шаттай буюу Бонд гаргах хөтөлбөр хэрэгжүүлэх бол дэлгэрэнгүй мэдээлэл:

1.15.Стратегийн хөрөнгө оруулагч болон/эсхүл олон нийтэд санал болгон худалдахаар төлөвлөсөн хугацаа:

1.16.Үнэт цаасаар гэрчлэгдэх хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг:

1.17.Андеррайтер, үнэт цаас гаргахтай холбоотойгоор мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа бусад этгээд, тэдгээртэй байгуулсан гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцлага:

1.18.Анхдагч зах зээлд санал болгох арга, хэлбэр:

Арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан тогтсон үнийн аргаар олон нийтэд санал болгох;

Андеррайтерийн компаниар дамжуулан дараах аргаар олон нийтэд санал болгох

/Андеррайтертай гэрээ байгуулсан бол. Дараах аргын аль нэгийг сонгоно уу/

Захиалгын бүртгэлийн арга

Тогтсон үнийн арга

Бонд гаргагч дангаар олон нийтэд санал болгох

2. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

2.1............................. олон улсын санхүүгийн байгууллага нь олон нийтэд санал болгон бонд гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхээр төлөвлөсөн болно.

2.1.1. Үйл ажиллагаа – 1

2.1.1.1. Нэр:

2.1.1.2. Төсөвт өртөг, татан төвлөрүүлсэн хөрөнгөнд эзлэх хувь [%]:

2.1.1.3. Хэрэгжүүлж эхлэх, дуусах болон нийт хугацаа:

2.2.Хориглох үйл ажиллагааны жагсаалт

 

 

2.3.Чөлөөт хөрөнгийн удирдлагатай холбоотой мэдээлэл

 

 

2.4.Шаардлагатай бусад мэдээлэл:

 

 

3.

 

 

Тайлагнал

3.1.Тайлангийн нэр, олон нийтэд хүргэх хэлбэр, давтамж

 

 

 

3.2.Хэрэгжүүлэх үйл ажиллагааны явц, үе шат, үр дүнг илэрхийлэх чанарын болон тоон үзүүлэлтүүд

 

 

 

 

 

3.3. Үйл ажиллагааны тайлан хариуцсан ажилтан /алба, нэгж/-ны холбоо барих хаяг, утас, цахим хаяг

[БАТАЛГААЖУУЛАЛТ]