A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 255

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 226 дугаар тогтоолоор баталсан "Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-д доор дурдсан агуулга бүхий дараах заалтыг тус тус нэмсүгэй:

1/Журмын 2.3.8 дахь заалт:

"2.3.8.ногоон бонд гаргагч;"

2/Журмын 2.3.9 дэх заалт:

"2.3.9.нийгмийн бонд гаргагч;"

3/Журмын 2.3.10 дахь заалт:

"2.3.10.тогтвортой байдлын бонд гаргагч."

2.Мөн журмын тавдугаар бүлгийн гарчгийн "НОГООН" гэсний дараа ", НИЙГМИЙН, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН" гэж, 5.3.1 дэх заалтын, 5.3.3 дахь заалтын, 5.5 дахь хэсгийн "ногоон" гэсний дараа ", нийгмийн, тогтвортой байдлын" гэж, 5.3.2 дахь заалтын "байгаль орчны" гэсний дараа ", нийгмийн, тогтвортой хөгжлийн" гэж, 5.4 дэх хэсгийн, 5.9 дэх хэсгийн "Ногоон" гэсний дараа ", нийгмийн, тогтвортой байдлын" гэж, 5.7 дахь хэсгийн "Ногоон" гэсний дараа "/нийгмийн/тогтвортой байдлын" гэж тус тус нэмсүгэй.

3.Мөн журмын хавсралт 4, хавсралт 8-ыг энэ тогтоолын нэгдүгээр болон хоёрдугаар хавсралтад заасан агуулгаар өөрчлөн найруулсугай.

4.Мөн журмын дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/Журмын 3.4.8 дахь заалт:

"3.4.8.ногоон, нийгмийн, тогтвортой байдлын бонд гаргах бол бонд гаргагчийн үйл ажиллагааны ерөнхий стратеги, удирдлага, тайлагналын үйл явц, хөндлөнгийн баталгаажуулалт хийлгэсэн эсэх, татан төвлөрүүлэх хөрөнгөөр санхүүжүүлэх үйл ажиллагааны байгаль орчин, нийгэм, тогтвортой байдалд үзүүлэх нөлөөлөл болон шаардлагатай бусад мэдээлэл бүхий "Ногоон/нийгмийн/тогтвортой байдлын бондын танилцуулга" (Хавсралт 4);"

2/Журмын 3.4.9 дэх заалт:

"3.4.9.ногоон, нийгмийн, тогтвортой байдлын бонд гаргагчийн санхүүжүүлэх үйл ажиллагаа, эсхүл үйлдвэрлэх эцсийн бүтээгдэхүүн нь бондын төрлөөс хамааран дараах шаардлагыг хангасан болохыг баталгаажуулах зорилгоор хөндлөнгийн мэргэжлийн баталгаажуулалтын байгууллагыг томилж, дүгнэлт гаргуулсан бол уг дүгнэлт:

3.4.9.1.ногоон бондын хувьд "ногоон" буюу "байгаль орчинд ээлтэй" болохыг;

3.4.9.2.нийгмийн бондын хувьд "нийгмийн хөгжилд эерэг нөлөөтэй" болохыг;

3.4.9.3.тогтвортой байдлын бондын хувьд "байгаль орчинд ээлтэй, нийгмийн хөгжилд эерэг нөлөөтэй", эсхүл "Тогтвортой хөгжлийн зорилгуудад нийцсэн" болохыг."

3/Журмын 4.6.3 дахь заалт:

"4.6.3.төрийн эрх бүхий байгууллагаас, эсхүл хөндлөнгийн мэргэжлийн баталгаажуулалтын байгууллагаас бонд гаргагч нь дараах ойлголтыг буруу ашигласан болохыг тогтоосон тухай, эсхүл уг шаардлагад нийцээгүй болсон тохиолдолд энэ тухай олон нийтэд мэдээлээгүй бол:

4.6.3.1.ногоон бондын хувьд "ногоон", "байгаль орчинд ээлтэй";

4.6.3.2.нийгмийн бондын хувьд "нийгмийн хөгжилд эерэг нөлөөтэй";

4.6.3.3.тогтвортой байдлын бондын хувьд "байгаль орчин, нийгмийн хөгжилд эерэг нөлөөтэй", эсхүл "Тогтвортой хөгжлийн зорилгуудад нийцсэн"."

4/Журмын 5.1 дэх хэсэг:

"5.1.Бонд гаргагч нь Монгол Улсын "Ногоон таксономи", "Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи", олон улсын холбогдох стандарт, шалгуурт заасан ангилал, шалгуурын дагуу шинээр хэрэгжүүлэх, эсхүл одоо хэрэгжүүлж байгаа төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор "ногоон бонд", "нийгмийн бонд", "тогтвортой байдлын бонд" гаргаж болно."

5/Журмын 5.2 дахь хэсэг:

"5.2.Нийтэд санал болгон ногоон, нийгмийн, тогтвортой байдлын бонд гаргагч нь бонд гаргах замаар татан төвлөрүүлэх хөрөнгөөр санхүүжүүлэх үйл ажиллагаа, эсхүл үйлдвэрлэх эцсийн бүтээгдэхүүн нь "Ногоон таксономи", "Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи", олон улсын холбогдох стандарт, шалгуурт заасан ангилал, шалгуурын дагуу "ногоон", "байгаль орчинд ээлтэй", "нийгмийн хөгжилд эерэг нөлөөтэй", "тогтвортой хөгжлийн зорилгуудад нийцсэн" болохыг баталгаажуулах зорилгоор хөндлөнгийн мэргэжлийн баталгаажуулалтын байгууллагыг томилж, дүгнэлт гаргуулж болно."

6/Журмын 5.6 дахь хэсэг:

"5.6.Ногоон, нийгмийн, тогтвортой байдлын бонд гаргагч нь татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, хөрөнгө хуваарилалт болон санхүүгийн тайланд жил бүр аудит хийлгэх ба хөндлөнгийн мэргэжлийн баталгаажуулагч байгууллагаар дүгнэлт гаргуулсан бол тухайн татан төвлөрүүлсэн хөрөнгө бүрэн хуваарилагдаж дуусах хүртэлх хугацаанд жил бүр тухайн байгууллагаар ногоон, нийгмийн, тогтвортой байдлын үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт гаргуулна."

7/Журмын 5.8 дахь хэсэг:

"5.8.Ногоон, нийгмийн, тогтвортой байдлын бонд гаргагч нь энэ журмын 5.2, 5.6, 5.7-д заасны дагуу хөндлөнгийн баталгаажуулагч байгууллагыг авч ажиллуулсан бол хөндлөнгийн баталгаажуулагч байгууллагын гаргасан тайланг Ногоон/нийгмийн/тогтвортой байдлын бондын тайланд тусгаж, компанийн цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ."

8/Журмын 8.6.3 дахь заалт:

"8.6.3.ногоон, нийгмийн, тогтвортой байдлын бонд гаргасан бол Ногоон/нийгмийн/тогтвортой байдлын бондын тайлан (Маягт ННТББГ-ЖТ-ийн дагуу)-г дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор;"

5.Энэ тогтоолын 1-д заасан журамд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд холбогдох өөрчлөлтийг оруулж, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК, "Улаанбаатар үнэт цаасны бирж" ХК (М.Даваажаргал), "Чингис хаан хөрөнгийн бирж" ХХК (Г.Дашзэвгэ), "Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК (О.Эрдэнэгэрэл), "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК, "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ГҮТББ (Г.Энхбат)-д, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг нийт зохицуулалттай этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.

6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын албанд даалгасугай.

ДАРГАТ.ЖАМБААЖАМЦ

Санхүүгийн зохицуулах хорооны

2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн

255 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

"Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-ын

хавсралт 4

НОГООН/НИЙГМИЙН/ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БОНДЫН ТАНИЛЦУУЛГА

Огноо:

........../..../....

(оооо,сс,өө)

Энэхүү танилцуулга нь нийтэд санал болгон ногоон/нийгмийн/тогтвортой байдлын бонд гаргагч ....................................................-ийн үйл ажиллагааны ерөнхий стратеги, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх үйл ажиллагааны байгаль орчин/нийгэм/тогтвортой байдалд үзүүлэх нөлөөлөл, удирдлага, тайлагналын үйл явц, (хийлгэсэн бол: хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагын дүгнэлт), мөн төлөвлөсөн үйл ажиллагааны Монгол Улсын "Ногоон таксономи"/"Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи" болон бусад олон улсын холбогдох ногоон/нийгмийн/тогтвортой байдлын бондын стандарт, шалгуурт нийцсэн байдлыг холбогдох талуудад тайлбарлах зорилготой бөгөөд Хорооны "Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-ын 3.4-т заасан Бондын танилцуулгын салшгүй хэсэг юм.

Бонд гаргагчийн нэр:

Бондын нэр:

Хөндлөнгийнмэргэжлийн баталгаажуулалтын байгууллагын нэр (дүгнэлт гаргуулсан бол):

1.

Стратеги болон үндэслэл

1.1.

Байгаль орчны/нийгмийн/тогтвортой хөгжлийн зорилтууд, ногоон/нийгмийн/тогтвортой байдлын бонд гаргах болсон шалтгааны талаар болон байгууллагын ерөнхий стратеги, үйл ажиллагаатай хэрхэн уялдсан тухай

1.2.

Санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааны байгаль орчны/нийгмийн/тогтвортой хөгжлийн зорилгуудад оруулах хувь нэмрийг тэмдэглэнэ үү? (Монгол Улсын "Ногоон таксономи", "Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи" болон бусад олон улсын холбогдох ногоон/нийгмийн/тогтвортой байдлын бондын стандарт, шалгууртай уялдсан байна)

☐ Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах;

☐ Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх;

☐ Бохирдлоос сэргийлэх;

☐ Байгалийн нөөцийг хамгаалах, зөв зохистой ашиглах;

☐ Хүн амын амьжиргааг сайжруулах;

☐ Эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах;

☐ Боловсролын хүртээмжийг сайжруулах;

☐ Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;

☐ Жендэрийн тэгш байдлыг хангах;

☐ Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх;

☐ Эмэгтэйчүүдийн нийгэм-эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх;

☐ Хүн амын орлогод нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх;

☐ Цэвэр ус, эрчим хүч, ариутгал зэрэг нийгмийн суурь дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах;

☐ Эрүүл, аюулгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх;

☐ Нийгэм-эдийн засгийн дэвшил, эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах;

☐ Бусад__________________________________________________________

1.3.

Удирдлагын систем, бүтцийн тухай

1.4.

Шаардлагатай бусад мэдээлэл:

2.

Ногоон/нийгмийн/тогтвортой байдлын үйл ажиллагаа

2.1.

Үйл ажиллагааны ангилал ("Ногоон таксономи", эсхүл "Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи"-д заасны дагуу)

2.2.

Байгаль орчны/нийгэм/тогтвортой хөгжлийн зорилгуудад оруулах хувь нэмэр

2.3.

Ногоон/нийгмийн/тогтвортой байдлын үйл ажиллагааны өмнөх болон түүнийг хэрэгжүүлсний дараа хүрэх үр дүн, нөлөөллийн үнэлгээ, үзүүлэлтүүд

2.4.

Ногоон/нийгмийн/тогтвортой байдлын төсөл/арга хэмжээний жагсаалт, тэдгээрт хуваарилах хөрөнгийн тооцоолол

2.5.

Хориглох үйл ажиллагааны жагсаалт

2.6.

Чөлөөт хөрөнгийн удирдлагатай холбоотой мэдээлэл

2.7.

Шаардлагатай бусад мэдээлэл

3.

Тайлагнал

3.1.

Тайлангийн нэр, олон нийтэд хүргэх хэлбэр, давтамж

3.2.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны байгаль орчин/нийгэм/тогтвортой хөгжлийн зорилгуудад оруулсан хувь нэмрийг илэрхийлэх чанарын болон тоон үзүүлэлтүүд

Санхүүгийн зохицуулах хорооны

2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 255 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

"Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-ын

хавсралт 8

НОГООН/НИЙГМИЙН/ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БОНД ГАРГАГЧИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН

Огноо:

........../..../....

(оооо,сс,өө)

Бонд гаргагчийн нэр:

Тайлангийн:

жил:

Регистрийн дугаар:

давтамж:

Бонд гаргасан огноо:

дугаар:

дараагийн тайлангийн хугацаа:

Хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын нэр (хэрэв байгаа бол):

Энэхүү тайланг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан эсэх:

Гаргасан бондын:

нэр:

хугацаа дуусах огноо:

тоо ширхэг:

үнийн дүн:

Бүртгэлтэй бонд:

тоо ширхэг:

1.

Ерөнхий мэдээлэл

1.1.

Бонд гаргагчийн гаргасан ногоон/нийгмийн/тогтвортой байдлын бонд нь холбогдох стандарт, шалгуурыг хангасан хэвээр байгаа эсэх?

☐ Тийм

☐ Үгүй

1.2.

Монгол Улсын "Ногоон таксономи", "Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи" болон холбогдох бусад олон улсын ногоон/нийгмийн/тогтвортой байдлын бондын стандарт, шалгуурт заасан ангиллын дагуу ногоон/нийгмийн/тогтвортой байдлын бонд гаргагчийн үйл ажиллагааны байгаль орчны/нийгмийн/тогтвортой хөгжлийн зорилгуудад оруулсан хувь нэмрийг харуулах, тайлагнахад ашиглах чанарын болон тоон үзүүлэлтүүд.

1.3.

Тайланг бэлтгэсэн аргачлал:

☐ Төсөл нэг бүрээр гаргасан тайлан

☐ Бүх төслүүдийг нэгтгэн багц байдлаар гаргасан тайлан

2.

Татан төвлөрүүлсэн хөрөнгө хуваарилалтын болон үйл ажиллагааны үр дүн, нөлөөллийн тайлан

2.1.

Төсөл нэг бүрийн хувьд гаргах тайлан

Д/д

Монгол Улсын "Ногоон

таксономи"/"Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи"-н холбогдох ангилал

Төслийн нэр

Товч тайлбар

Батлагдсан хөрөнгийн мөнгөн дүн

(сая төгрөг)

Ногоон/ нийгмийн/тогтвортой байдлын бондын

хөрөнгөөр

санхүүжүүлэх хувь хэмжээ

Өмнөх хугацаанд хуваарилсан хөрөнгийн

дүн

(сая төгрөг)

Санхүүжүүлсэн хувь хэмжээ

Ногоон / нийгмийн/тогтвортой байдлын бондын

хөрөнгөөс ашигласан хувь хэмжээ

Гүйцэтгэсэн үр дүн

Байгаль орчин/ нийгэм/ тогтвортой хөгжилд

үзүүлсэн ашиг тус/үр нөлөө

1

Жишээлбэл, эрчим хүчний хэмнэлт

Гэрлийн эрчим

хүчний

хэмнэлт

ХХХ-д зориулж 1000 ширхэг гэрлийн чийдэнг солих

800

100%

500

63%

100%

Нийт гэрлийн чийдэнгийн 80% солигдсон

CO2 ялгаралт бууралт: XX t- CO2/жилд

2.2. 2.2. Бүх төслүүдийг нэгтгэн багц байдлаар гаргасан тайлан

Д/д

Монгол Улсын "Ногоон

таксономи"/"Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи"-н холбогдох ангилал

Багцын

нэр

Товч тайлбар

Батлагдсан хөрөнгийн мөнгөн дүн (сая төгрөг)

Ногоон/

нийгмийн/

тогтвортой

байдлын бондын

хөрөнгөөр

санхүүжүүлэх хувь хэмжээ

Өмнөх

хугацаанд хуваарилсан хөрөнгийн

дүн

(сая төгрөг)

Санхүүжүүлсэн хувь хэмжээ

Ногоон / нийгмийн/

тогтвортой байдлын бондын

хөрөнгөөс ашигласан хувь хэмжээ

Гүйцэтгэсэн үр дүн

Байгаль орчин/ нийгэм/ тогтвортой хөгжилд

үзүүлсэн ашиг тус/үр нөлөө

1

Жишээлбэл, Сэргээгдэх эрчим хүч - Нарны эрчим хүч

Нарны

эрчим хүчний

төслийн багц

400 өрхийн байшингийн дээвэр дээр нийт MW/GW

хүчин чадалтай нарны эрчим

хүчний панель суурилуулах

2000

100%

1000

50%

100%

Нийт нарны эрчим хүчний панелиудын 40%

суурилагдсан

CO2 ялгаралт бууралт: XX t- CO2/жилд