- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ВИРТУАЛ БҮСЭД БҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАТВАРЫН БОЛОН ТАТВАРЫН БУС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2025 оны 09 дүгээр
сарын 17-ны өдрийн 98 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ВИРТУАЛ БҮСЭД БҮРТГЭЛТЭЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД
ТАТВАРЫН БОЛОН ТАТВАРЫН БУС ДЭМЖЛЭГ
ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс (цаашид "виртуал бүс" гэх)-д бүртгэлтэй хуулийн этгээд татварын болон татварын бус дэмжлэг авах хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээлэл гаргуулах, судалгаа хийх, дүгнэлт гаргах, шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2.Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээд (цаашид "хуулийн этгээд" гэх)-д татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэхэд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан эрх зүйн акт, энэ журмыг дагаж мөрдөнө.
Хоёр.Татварын дэмжлэг
2.1.Хуулийн этгээдэд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 13.2-т заасан татварын дэмжлэг үзүүлэхэд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хууль тогтоомжийг баримтална.
2.2.Хуулийн этгээд татварын дэмжлэг авах хүсэлтээ харьяалах татварын байгууллагад гаргана.
2.3.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.2-т заасан Үндэсний зөвлөлийн Ажлын алба (цаашид "Ажлын алба" гэх) хуулийн этгээдийн талаарх мэдээллийг шинэчлэн сар бүр Татварын ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагад цахим системээр хүргүүлнэ.
2.4.Ажлын алба татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхтэй холбоотой зөвлөгөө, туслалцааг хуулийн этгээдэд үзүүлнэ.
2.5.Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлэхэд Татварын ерөнхий хуулийн 10.2-т заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмыг баримтална.
Гурав.Татварын бус дэмжлэг
3.2.Ажлын алба хүсэлтийг ирүүлсэн дарааллын дагуу хянаж, 30 хоногийн дотор дүгнэлт гаргана.
3.3.Ажлын алба хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай нэмэлт баримт бичгийг хуулийн этгээдэд мэдэгдэж, 5 хоногт багтаан авна.
3.4.Ажлын алба шаардлагатай нэмэлт мэдээлэл, лавлагаа, дүгнэлт, тодорхойлолт зэргийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.13-т заасны дагуу холбогдох төрийн байгууллагаас гаргуулан авч болно.
3.6.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 13.3.7, 13.3.9-д заасан дэмжлэгийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд "гарааны" гэсэн тодотгол бүхий хуулийн этгээдэд олгоно.
3.7.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 13.3.3-т заасан дэмжлэгийг хуулийн этгээдийн тухайн жилд нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн үнийн дүнтэй тэнцэхүйц хэмжээгээр олгоно.
3.8.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 13.3.5-д заасан дэмжлэгийг мөнгөн хэлбэрээр олгоно.
3.9.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 13.3.6-д заасан дэмжлэгийг Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль тогтоомжид заасны дагуу олгоно.
3.10.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 13.3.8-д заасан дэмжлэгийг хуулийн этгээд виртуал бүсэд бүртгэгдсэнээс хойш авсан зээлийн хүрээнд шийдвэрлэнэ.
3.11.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 13.3.9-д заасан дэмжлэгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.2.15-д заасан журам, аргачлалд үндэслэн эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдлыг тооцно.
3.12.Татварын бус дэмжлэг авах хуулийн этгээдийн жагсаалт, дэмжлэгийн төрөл, хувь хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр болон бусад шаардлагатай мэдээллийг Үндэсний зөвлөлийн гишүүдэд урьдчилан танилцуулсан байна.
Дөрөв.Төлөвлөлт, санхүүжилт
4.2.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журмын 2.7-д заасан гэрээний дагуу татварын бус дэмжлэгийг хуулийн этгээдэд олгоно.
Тав.Тайлан, хяналт
5.2.Ажлын алба дараах тохиолдолд татварын бус дэмжлэгийг олгохоос татгалзах саналыг Үндэсний зөвлөлд хүргүүлнэ:
5.2.1.хуулийн этгээд виртуал бүсээс хасагдсан;
5.2.2.татварын бус дэмжлэгийг зориулалтын бусаар зарцуулсан;
5.2.3.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журмын 2.7-д заасан гэрээний хэрэгжилтийн тайланг ирүүлээгүй;
5.2.4.хуурамч тайлан, мэдээлэл ирүүлсэн нь нотлогдсон.
Зургаа.Бусад
6.1.Хуулийн этгээдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх нууцлалыг хадгалах, хамгаалах, ашиглахтай холбоотой харилцааг Төрийн болон албаны нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар тус тус зохицуулна.
6.2.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
6.3.Дэмжлэгийн зорилгоор олгосон хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, ашигласан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
----о0о---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх