- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 31-ны өдөр
Дугаар 715
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэг, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 236 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ НЬ:
1.Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 639, 640, 641, 642, 643 дугаар тогтоолын хоёрдугаар заалтад "Баталсан тарифыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг..." гэснийг "Баталсан тарифыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг..." гэж өөрчилсүгэй.
2.Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 730, 731, 732, 733 дугаар тогтоол, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01, 02, 03, 04, 05, 06 дугаар тогтоол, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25, 26, 27 дугаар тогтоолын хоёрдугаар заалтад "... 2 дугаар хавсралтаар баталсан тарифыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг..." гэж заасныг "... 2 дугаар хавсралтаар баталсан тарифыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг ..." гэж өөрчилсүгэй.
3.Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 639 дүгээр тогтоолын дөрөвдүгээр заалтад " ... 2019 оны ... 123 дугаар тогтоол, 2022 оны ... 516, 517 дугаар тогтоолуудыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болгосугай." гэснийг " ... 2019 оны ... 123 дугаар тогтоол, 2022 оны ... 516, 517 дугаар тогтоолуудыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болгосугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 640 дүгээр тогтоолын дөрөвдүгээр заалтад "... 2022 оны ... 518 дугаар тогтоол, 2023 оны ... 720 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болгосугай." гэснийг "... 2022 оны ... 518 дугаар тогтоол, 2023 оны ... 720 дугаар тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болгосугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 641 дүгээр тогтоолын дөрөвдүгээр заалтад "... 2022 оны ... 519 дүгээр тогтоол, 2023 оны ... 721 дүгээр тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болгосугай." гэснийг "... 2022 оны ... 519 дүгээр тогтоол, 2023 оны ... 721 дүгээр тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болгосугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 642 дугаар тогтоолын дөрөвдүгээр заалтад " ... 2023 оны ... 476 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэснийг "... 2023 оны ... 476 дугаар тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 643 дугаар тогтоолын дөрөвдүгээр заалтад " ... 2022 оны ... 522 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэснийг "... 2022 оны ... 522 дугаар тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 730 дугаар тогтоолын дөрөвдүгээр заалтад "... 2022 оны ... 668 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэснийг "... 2022 оны ... 668 дугаар тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 731 дүгээр тогтоолын дөрөвдүгээр заалтад "... 2023 оны ... 03 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэснийг "... 2023 оны ... 03 дугаар тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 732 дугаар тогтоолын дөрөвдүгээр заалтад "... 2022 оны ... 219 дүгээр тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэснийг "... 2022 оны ... 219 дүгээр тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 733 дугаар тогтоолын дөрөвдүгээр заалтад "... 2023 оны ... 542 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэснийг "... 2023 оны ... 542 дугаар тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 01 дүгээр тогтоолын дөрөвдүгээр заалтад "... 2021 оны ... 461 дүгээр тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэснийг "... 2021 оны 461 дүгээр тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар тогтоолын дөрөвдүгээр заалтад "... 2023 оны ... 681 дүгээр тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэснийг "... 2023 оны ... 681 дүгээр тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар тогтоолын дөрөвдүгээр заалтад "... 2023 оны ... 174 дүгээр тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэснийг "... 2023 оны ... 174 дүгээр тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 04 дүгээр тогтоолын дөрөвдүгээр заалтад "... 2023 оны ... 153 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэснийг "... 2023 оны ... 153 дугаар тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар тогтоолын дөрөвдүгээр заалтад "... 2023 оны ... 545 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэснийг "... 2023 оны ... 545 дугаар тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 06 дугаар тогтоолын дөрөвдүгээр заалтад "... 2021 оны ... 459 дүгээр тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэснийг "... 2021 оны 459 дүгээр тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 25 дугаар тогтоолын гуравдугаар заалтад "...2022 оны ... 521 дүгээр тогтоол, 2023 оны ... 132 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт, 2023 оны ... 541 дүгээр тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай." гэснийг "...2022 оны ... 521 дүгээр тогтоол, 2023 оны ... 132 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт, 2023 оны ... 541 дүгээр тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 26 дугаар тогтоолын дөрөвдүгээр заалтад "... 2023 оны ... 133 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай." гэснийг "... 2023 оны ... 133 дугаар тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэж,
Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 27 дугаар тогтоолын дөрөвдүгээр заалтад "... 2023 оны ... 498 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай." гэснийг "... 2023 оны ... 498 дугаар тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай." гэж тус тус өөрчилсүгэй.
4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар /Б.Эрдэнэбулган/-т даалгасугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧП.ТОВУУДОРЖ
ЗОХИЦУУЛАГЧЛ.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧД.ЦОГОО
ЗОХИЦУУЛАГЧБ.ЭНХЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх