A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 274

Улаанбаатар хот

ТАЛБАЙГ НӨӨЦӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын төсвийн хөрөнгөөр геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэх зорилгоор нөөцөд авсан талбайн геологийн судалгааны ажил дуусгавар болсон тул "Талбайг нөөцөд авах тухай" Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтад заасан талбайг нөөцөөс чөлөөлсүгэй.

2.Нөөцөөс чөлөөлсөн талбайгаас хууль тогтоомжид заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялган баталгаажуулах хүртэлх хугацаанд уг талбайд бичил уурхайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбай олгох дүгнэлт гаргахгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газар (П.Баянбаатар)-т даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Талбайг нөөцөд авах тухай" Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 89 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ