A

A

A

Бүлэг: 1979
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын
2008 оны  678  дугаар тушаалын 6 дугаар хавсралт
 
ГААЛИЙН ТУСГАЙ БҮСИЙН ГОРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
             1.1. Тодорхой нэг салбарын хөгжлийг дэмжих, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх зорилгоор гаалийн нутаг дэвсгэр дээр байгуулагдсан гаалийн тусгай бүсийн горим /Гаалийн тухай хуулийн 174-179/- ыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж,  Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ журмыг баримтална.
 1.2. Горимыг сонгох, барааг горимд байршуулах, бичиг баримт бүрдүүлэх,  горимд тавигдах шаардлага, горим дуусгавар болохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.3. Мэдүүлэгч горимыг сонгох бөгөөд горимын нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн байгууллагын зөвшөөрлөөр барааг энэ горимд байршуулна.
            1.4. Гаалийн удирдах төв байгууллага Гаалийн тухай хуулийн 138.1.5-д заасан гаалийн тусгай бүс байгуулах зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гаргаж, энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрчилгээ олгоно. 
1.5. Гаалийн тусгай бүсийн үйл ажиллагааг Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан стандартын шаардлага хангасан байр барилга байгууламжид эрхлэн явуулна.
 
                                         Хоёр. Горимд байршуулах бараа, горимын код
 
2.1. Горимд  гаалийн тухай хуулийн 175-д заасан барааг байршуулна.
            2.2. Гаалийн тусгай бүсийг барьж байгуулахад ашиглагдах техник, тоног төхөөрөмж, машин механизм, барилгын материал, түүхий эд, бусад бараа материалыг энэ горимд байршуулахгүй бөгөөд дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимын дагуу бүрдүүлэлт хийнэ.
2.3. Улсын хилээр оруулахыг хориглосон барааг энэ горимд байршуулахгүй.
   2.4 Горимд байршуулах монголын бараа нь тарифийн бус хязгаарлалтад хамаарна, харин гадаадын бараа нь тарифийн бус хязгаарлалтад хамаарахгүй.
2.5. Горимд дараахь кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ:
 
Горимын утга
Бүрдүүлэлт хийх горимын код
Өмнөх бүрдүүлэлтийн горимын код
1
Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн тусгай  бүсэд оруулах :
 
           -шууд оруулах
           - үйлдвэрлэл явуулах
           - боловсруулалт хийх
           - үйлчилгээ үзүүлэх
750
751
752
753
шаардахгүй
2
Монголын барааг гаалийн тусгай бүсэд оруулах 
 
          - шууд оруулах
          - үйлдвэрлэл явуулах
          - боловсруулалт хийх
          - үйлчилгээ үзүүлэх
754
755
756
757
шаардахгүй
3
Барааг гаалийн баталгаат агуулахаас гаалийн тусгай бүсэд оруулах
 
           - шууд оруулах
           - үйлдвэрлэл явуулах
           - боловсруулалт хийх
           - үйлчилгээ үзүүлэх
758
759
760
761
700
4
Барааг чөлөөт бүсээс гаалийн тусгай бүсэд оруулах 
 
           - шууд оруулах
           - үйлдвэрлэл явуулах
           - боловсруулалт хийх
           - үйлчилгээ үзүүлэх
762
763
764
765
770-773
    
Гурав. Бичиг баримт
 
3.1. Энэ горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийхэд дараахь бичиг баримтыг шаардана:
3.1.1. ачааны манифест;
3.1.2. гадаад худалдааны гэрээ, эсхүл гадаад худалдааны захиалга;
3.1.3. худалдааны бичиг баримт / үнийн нэхэмжлэх, баглаа боодлын жагсаалт, техникийн бичиг баримт зэрэг/;
3.1.4. тээврийн  бичиг  баримт;
3.1.5. гарал үүслийн гэрчилгээ;
3.1.6. гадаад төлбөр тооцооны баримт;
3.1.7. гаалийн үнийг батлах бичиг баримт;
3.1.8. барааны чанарын гэрчилгээ, шинжилгээний дүгнэлт/ шаардлагатай бол/;
3.1.9. мэргэжлийн байгууллаган дүгнэлт /шаардлагатай бол/;
3.1.10. шаардлагатай бол бусад бичиг баримт.
   3.2. Мэдүүлэгч 3.1-т заасан бичиг баримтыг электрон шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно.
 3.3. Журмын 3.1-д заасан мэдээлэл, баримт бичиг нь горимын шаардлага хангаагүй бол гаалийн байгууллага нэмэлт мэдээлэл, бичиг баримтыг шаардаж болно.
3.4. Энэ горимын дагуу байршуулах барааны гаалийн мэдүүлэгт гаалийн улсын байцаагч  “Гаалийн хяналтад байгаа” хяналтын тэмдэг дарна.
 
Дөрөв. Горимын шаардлага
 
  4.1. Гаалийн тусгай бүс Гаалийн тухай хуулийн 177 дугаар зүйлд зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна :
              4.1.1. тухайн барааны боловсруулалтад гаалийн байгууллага хяналт тавих боломжтой байх;
        4.1.2. гаалийн байгууллага тухайн барааг оролцуулан боловсруулсан бүтээгдэхүүнд гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх боломжтой байх;
        4.1.3. гадаад худалдааны гэрээнд барааг боловсруулах арга, үе шат, хугацаа, ямар засвар, өөрчлөлт оруулах, шинээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах, зэрэг боловсруулалтын үйл ажиллагааг нарийвчлан тусгасан байх;
        4.1.4. гаалийн тусгай бүсэд үйлдвэрлэх бүтээгдэхүүн, боловсруулах барааны орцын норм хэмжээг гаалийн байгууллагад гаргаж өгнө. Гаалийн байгууллага орцын нормын хэмжээг хянаж тогтооно. Орцын нормын хэмжээг тогтоохдоо мэргэжлийн байгууллагын туслалцаа авч болно.
       4.1.5.  Гаалийн хууль тогтоомжийн зөрчилгүй, татварын өргүй байх;
       4.1.6. Гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсанаас хойш 6 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байх;
      4.2. Хэрвээ мэдүүлэгч нь энэ журмын 4.1-д заасан шаардлагыг хангаагүй, боловсруулалтын үйл ажиллагаа тодорхой бус байх тохиолдолд  гаалийн байгууллага  тухайн горимд барааг байршуулахаас татгалзаж энэ тухайгаа мэдүүлэгчид бичгээр мэдэгдэнэ. 
4.4. Гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь харъяалагдах гаалийн байгууллагатай энэ журмын 3 дүгээр хавсралтаар батлагдсан загвар бүхий гэрээ  байгуулан ажиллана.
4.5. Гаалийн тусгай бүсэд барааг төрөлжүүлэн хадгалж, нэр, төрөл, тоо хэмжээ, үлдэгдлийг заасан энэ журмын 4 дугаар хавсралтаар батлагдсан загвар бүхий шошго тавьсан байна.
      4.6. Зөвшөөрөл эзэмшигч нь эрх бүхий даатгалын байгууллагад даатгуулсан байна.
4.7.Тухайн үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг хангах санхүүгийн чадавхтай болохыг нотолсон байна.
  4.8. Гаалийн тусгай бүсэд оруулах, түүнээс гаргах барааны бүртгэлийг тогтмол хөтөлж, орсон, гарсан болон үлдэгдэл барааны нэр төрөл, тоо, үнийн дүн, хөдөлгөөнийг бүртгэлийн дэвтэр болон бүртгэлийн программд тухай бүр үнэн зөв тусгана.
4.9. Гаалийн тусгай бүсэд орсон, гарсан, үлдэгдэл барааны сар бүрийн мэдээг дараа сарын 02-ны дотор батлагдсан маягтын дагуу гаргаж харъяа гаалийн байгууллагад өгнө.
4.10. Гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл эзэмшигч нь бүсийн талбайн хэмжээ болон байршлаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд шинэ талбайн хэмжээ, байрлал, барилга байгууламжийн зураг, зураглалтай өргөдлийг холбогдох бусад материалын хамт бүрдүүлж, гаалийн удирдах төв байгууллагаас зөвшөөрөл авна;
  4.11. Гэмтэж муудсан, чанарын шаардлага хангахгүй болсны улмаас эрүүл ахуй, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл учруулж болохуйц болсон барааг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, актыг үндэслэн гаалийн тусгай бүсийн зөвшөөрөл эзэмшигч гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийлгэнэ.      
  4.12. Гаалийн хяналтаас гарсан барааг гаалийн тусгай бүсэд хадгалахыг хориглоно.
           4.13. Гаалийн тусгай бүс нь 2 жил тутамд нэг удаа аттестатчилалд хамрагдсан байна.
 
Тав. Гаалийн болон бусад татвар
 
5.1 Гаалийн тусгай бүсэд байршуулах болон тэндээс хилийн чанадад гаргах барааны татвартай холбогдох асуудлыг Гаалийн тухай хуулийн 137.2-137.5, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 37.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.
5.2. Гаалийн тусгай бүсийн горимд байршуулах барааны гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шалгаж тодорхойлно.
  5.3. Тухайн бараа бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэл явуулж дуусгавар болоход ашиглагдаагүй үлдсэн бараа, хаягдалд мэдүүлэгчийн сонгосон горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.
  5.4. Горимыг хэрэгжүүлэх явцад бий болсон аливаа үлдэгдэл, хаягдлыг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийлгэх тохиолдолд импортын гаалийн болон бусад татвар ногдуулна.
 
    Зургаа. Бусад
 
6.1. Гаалийн тусгай бүс байгуулах зөвшөөрөл авах хуулийн этгээд нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.4, Гаалийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын 1 дүгээр хавсралт
 
 
ГЭРЧИЛГЭЭ
 
 
ДУГААР ...
 
 
/Хуулийн этгээдийн нэр,  регистрийн дугаар, оршин буй хаяг/
 
 
 
                  /Гаалийн тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрөл/
 
 
 
/Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа/
 
 
 
/Гаалийн тусгай бүсэд эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл шаардлага, код/
 
 
 
/Зөвшөөрлийг олгосон тушаалын дугаар,он, сар, өдөр/
 
 
 
/ гарын үсэг, тамга/
 
 
 
 
 
 
Гэрчилгээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл:
 
Нэмэлт, өөрчлөлтийн агуулга, сунгалт
Бүртгэсэн
 
 
огноо
Гарын үсэг, тамга
1.
 
 
 
2.
 
 
 
3.
 
 
 
 
 
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын 2 дугаар хавсралт
 
ГААЛИЙН ТУСГАЙ БҮСИЙН
 ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
 
1. Гаалийн тусгай бүс байгуулахад Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс батлагдсан холбогдох стандартыг баримтлахаас гадна  дараахь шаардлага хангана:
Үзүүлэлт
Шаардлага
Зорилго
1.
Гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдсон байх
БТКУС-тэй уялдуулан барааны бар код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн программыг суурилуулах
Барааны хөдөлгөөний бүртгэлд хяналт тавих
2.
Гаалийн тусгай бүсийг бусад барилга байгууламжаас тусгаарласан хашаатай, таних тэмдэг, анхааруулга тавьсан байх
Тусгаарласан хаалт, лац ломбо тавих, битүүмжлэл хангасан байх
Гаалийн хяналт тавих бололцоог  хангах
3.
Гэрэлтүүлэг, галын аюулгүй байдал болон харуул, хамгаалалт, дохиолол, камерын хяналтыг байрлуулах
Мэргэжлийн байгууллагаар шаардлага  хангасан түвшинд гүйцэтгэж баталгаажуулсан байх
Учирч болох эрсдлээс хамгаалах
4.
Бараа,түүхий эдийг хадгалах стандартын шаардлага хангасан агуулахтай  байх
лац ломбо тавих, битүүмжлэл хангасан байх
Барааны чанарыг алдагдуулахгүй  байх
5.
Үйлдвэрлэлийн түүхий эдийг төрөлжүүлэн байрлуулах, дотоод эмх цэгц тохижилтийг зохион байгуулах
Нэр төрөл, тоо хэмжээ, үлдэгдэлийг заасан шошго тавьж байрлуулах
Гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт тавих бололцоог  хангах
2. Бусад
2.1. Бүс байгуулах аж ахуйн нэгж, байгууллага нь цахилгаан,  дулааны  шугам сүлжээ, усан хангамж, зам, харилцаа холбоо бүхий, шаардлагатай техник тоног төхөөрөмж суурилуулсан обьект болон барилга байгууламжтай, худалдаа, үйлдвэрлэл-үйлчилгээ явуулах таатай нөхцөл бүрдсэн байршилтай газрыг сонгон авсан байна
2.2. Бүсийн үйл ажиллагаа эрхлэгч нь олон улсын тээвэр зуучлал, гаалийн зуучлагчийн эрхтэй байна.
2.2. Гаалийн тусгай бүс ажиллуулах аж ахуйн нэгжийн улсын бүртгэл болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, татвар, банк, санхүүгийн байгууллагын тодорхойлолт, түрээслэдэг бол түрээсийн гэрээ, агуулахын фото болон схем зураг зэрэг бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө.
2.3. Гаалийн тусгай бүсийн зориулалтаар ашиглах байр, талбайн байршил, хэмжээ, хүчин чадал, тохижилт, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамжийн талаархи танилцуулгыг гаалийн байгууллагад гаргаж өгнө.
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын 3 дугаар хавсралт
 
 
БАТЛАВ.  УГЕГ-ын харъяа ............
                  газар, хорооны дарга                                                                                /................../
 
ГААЛИЙН ТУСГАЙ БҮС  ЭЗЭМШИГЧТЭЙ
БАЙГУУЛАХ ГЭРЭЭ
 
200.. оны... дугаар сарын                                                                                 Улаанбаатар хот
                 ...... өдөр                                                              
 
            Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны ... дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн тусгай бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх, гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаанд тавих хяналтыг зохицуулах, тусгай бүс  эзэмшигчийн эрх үүргийг  тогтоох зорилгоор нэг талаас ................. газар, хороог төлөөлж  Татвар бүрдүүлэлт хариуцсан хэлтсийн дарга , нөгөө талаас гаалийн тусгай бүсийн эзэмшигч “...................” ХХК-ний захирал ............... нар энэ гэрээг байгуулав.
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1. Энэ гэрээ нь “Гаалийн тусгай бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ын салшгүй хэсэг, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хийгдсэн эрх зүйн баримт бичиг болно.
1.2. Гаалийн тусгай бүсийг зөвхөн Улсын гаалийн ерөнхий газрын даргын тушаалд заасан төрөл, зориулалт, хугацааг зарласан талбай, хэмжээнд нэр заагдсан байршил, газар нутагт ажиллуулна.
1.3.“................” ХХК нь Улсын гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан ..... м2 талбай бүхий барилга байгууламжийг гаалийн тусгай бүсээр ажиллуулна.
1.4.Тусгай бүсийн эрхлэгч, няраваар ажиллах ажилтаны анкет холбогдох материалыг  гаалийн байгууллагад танилцуулсаны үндсэн дээр томилон ажиллуулна.
 
Хоёр. Гаалийн байгууллагын эрх, үүрэг
 
2.1. Гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гаалийн тусгай бүсийн холбогдох стандартыг мөрдөн ажиллуулах шаардлага тавьж, биелэлтийг хангах үүднээс аливаа асуудлыг гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа эрхлэгч ахуйн нэгж, байгууллагатай харилцан тохиролцож эцэслэн шийдвэрлэх эрхтэй.
2.2. Гаалийн тусгай бүсэд оруулсан,  гаргасан барааны тоо хэмжээ, нэр төрөл түүний татвар, хураамж ногдуулалт, барагдуулалт гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын ажлын зохион байгуулалтад байнга хяналт тавьж ажиллана.
2.3. Гаалийн тусгай бүсэд бараа оруулах, гаргах тухай бүрд гаалийн улсын байцаагчийг ажиллуулна.
2.4. Гаалийн тусгай бүсэд орсон, гарсан барааны бүртгэлд хяналт тавих, сар бүрийн барааны хөдөлгөөний болон үлдэгдлийн мэдээ гаргуулан авах, үлдэгдлийг баталгаажуулж, бүртгэл тооцоог хөтлөнө. Барааны хөдөлгөөний бүртгэлийг тухай бүрт нь гаалийн тусгай бүсийн  программд оруулж хяналт тавьж ажиллана.
2.5. Гаалийн байгууллагаас хийсэн хяналт, бүрдүүлэлт /тухайлбал, бичиг баримтын болон биет үзлэг шалгалтын, татвар төлбөр тооцоо гэх мэт/-ийн явцад гаалийн тусгай бүс эзэмшигчийн буруу үйл ажиллагаанаас хамаарч зөрчил гарсан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна гэрээг цуцлан, гаалийн тусгай бүс эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг гаалийн удирдах төв байгууллагад тавина.
 
Гурав. Тусгай бүсийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл
эзэмшигчийн эрх, үүрэг
 
3.1. Гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа эрхлэгч нь эрх бүхий даатгалын байгууллагад даатгуулсан байна.
3.2. Гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг хангах зорилгоор эрсдлийн санг байгуулсан байна.
3.3. “Гаалийн тусгай бүсийн горимыг хэрэгжүүлэх журам”-ын 1.12 дахь хэсгийн хавсралтад заасан стандарт шаардлагыг ханган ажиллана.
3.4. Гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа эрхлэгч нь гаалийн хууль тогтоомжийг чанд сахин биелүүлэх бөгөөд агуулахын журам, энэ гэрээ болон тухайн газар хорооны даргын тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, мөн гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчаас албан үүргээ гүйцэтгэхтэй  холбогдон тавьсан хууль ёсны шаардлагыг тогтоосон хугацаанд нь бүрэн биелүүлнэ.
3.5. Гаалийн тусгай бүсэд бараа оруулах, түүнээс гаргахад гагцхүү гаалийн мэдүүлгийг үндэслэн, гаалийн улсын байцаагчийг байлцуулан гүйцэтгэнэ. Гаалийн мэдүүлэггүйгээр гаалийн тусгай бүсэд бараа оруулах, гаргахыг хориглоно. /Энэ хэсэгт Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны Журамд өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар хасалт хийсэн/
3.6. Гаалийн тусгай бүсэд бараа оруулах, гаргахад хүндрэл учруулахгүй байх, эмх цэгц, нэвтрэх дэглэмийг тогтоож, гаалийн улсын байцаагчийг ажиллах нөхцөлөөр хангана.
3.7. Гаалийн тусгай бүс нь гаалийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, барааны бар код /индекс/-ыг ашиглан электрон бүртгэлийн программыг суурилуулсан байна.
3.8.Гаалийн тусгай бүсийн барааны бүртгэлийг тогтмол хөтөлж, орсон, гарсан болон үлдэгдэл барааны нэр төрөл, тоо, үнийн дүн, хөдөлгөөнийг бүртгэлийн дэвтэр болон бүртгэлийн программд тухай бүр үнэн зөв тусгана.
3.9.Гаалийн тусгай бүсийн горимоор бүрдүүлэлт хийгдсэн барааны мэдээг сар бүр гаргаж, дараа сарын нэгний өдрийн ажлын цагт багтаан харъяалагдах газар, хорооны холбогдох алба, хэлтэст ирүүлнэ. Заасан хугацаанд мэдээ ирүүлээгүй тохиолдолд гаалийн тусгай бүс хариуцсан гаалийн улсын байцаагч хариуцлага тооцно. Мэдээ гаргахдаа  тухайн сард гаалийн тусгай бүсэд оруулсан, гаргасан, үлдэгдэл барааны гаалийн мэдүүлгийн R дугаараар болон барааны нэр төрлөөр дэлгэрэнгүй гаргана. 
3.10. Гаалийн байгууллагын зүгээс яаралтай тодруулах зорилгоор мэдээ тайлан гаргаж өгөхийг шаардсан тохиолдолд хугацаанд нь биелүүлнэ.
3.11. Сар бүрийн мэдээг тухайн тусгай бүс хариуцсан хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. Мэдээг албан ёсоор хэвлэмэл байдлаар гаргах бөгөөд тусгай бүсийн үйл ажиллагаа эрхлэгч тамга, эсхүл тэмдэг дарж баталгаажуулсан байна.
3.12. Гаалийн тусгай бүсэд үзлэг тооллого хийх, данс бүртгэлийг шалгахад гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчид дэмжлэг үзүүлж, ажиллах нөхцөлийг хангана.
   3.13. Гаалийн тусгай бүсэд гадны хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх нөхцөлөөр ханган, гаалийн лац, ломбоны бүрэн бүтэн байдлыг хариуцна. Хэрэв гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед /гал, үерийн ус, шуурга гэх мэт/ харъяа гаалийн газар, хорооны удирдлагад албан ёсоор нэн яаралтай мэдэгдэнэ.  Гаалийн байгууллагаас зохих ёсны шийдвэр авсны үндсэн дээр гаалийн улсын байцаагч ирж амжаагүй байх тохиолдолд лац, ломбыг хөндөж тусгай бүсэд хадгалагдаж байгаа барааг арчлан хамгаалах, аюулаас авран зайлуулах арга хэмжээг авна. Энэ тухай  харъяалагдах гаалийн газар, хороонд нэн даруй танилцуулна.
3.14. Бараа эзэмшигч гаалийн болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, зөрчихийг завдах үйлдлийг тухай бүрд таслан зогсоож, энэ тухай тэр даруйд нь харъяалагдах гаалийн газар, хорооны гаалийн хяналт хариуцсан ГУАБ, ГУБ холбогдох  бусад хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ.
3.15. Тусгай бүсийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, галын аюулгүй байдал, эдгээртэй холбогдох зардлыг бүрэн хариуцна.
 
Дөрөв.  Хариуцлага
 
            4.1. Гаалийн удирлах төв байгууллага, гаалийн байгууллагаас энэ журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчил илэрсэн тухай бүр Гаалийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
Тав.Бусад
 
5.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ цуцлах асуудлыг гэрээг байгуулсан хоёр талын саналыг харгалзан тухайн харъяалагдах гаалийн газар хороо шийдвэрлэнэ.
5.2. Хэрэв тухайн гаалийн тусгай бүсийн үйл ажиллагааг түр зогсоосон /эрхийг түдгэлзүүлсэн/ эсхүл татан буугдсан бол тухай бүрд нь хаалтын тайлан баланс  мэдээ гаргаж гаалийн тусгай бүс хариуцсан гаалийн улсын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагчаар хянуулж баталгаажуулна. Гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаал гарснаас хойш 3 хоногийн дотор харъяалагдах гаалийн газар, хорооны хэлтэс албанд өгсөн байна.
5.3. Гэрээний хугацааг сунгахад гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө гэрээ байгуулагч талуудаас зохих албан тушаалтныг байлцуулан гэрээний хэрэгжилтийг протокол үйлдэж дүгнэнэ. Гэрээний хугацааг нэг жилээр сунгана. Гэрээний сунгалт нь харъяалагдах гаалийн газар, хорооны удирдлага гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажна.
5.4. Энэ гэрээг баталсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөнө.
 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
 
 
УГЕГ-ЫН ХАРЪЯА ……………….. төлөөлж:
 
 
“........................’ ХХК-ИЙГ төлөөлж:
 
ОРЛОГЧ ДАРГА:
                                                     
                                          ……….……….
 
ГУАБ:
 
                                       ..............................
 
Хаяг:
Утас.
 
 
"........................" ХХК-ний ЗАХИРАЛ
                              
                                             ......................
 
ТУСГАЙ  БҮСИЙН ЭРХЛЭГЧ
                                        .............................
                                
Хаяг: 
Утас:
 
ГЭРЭЭНИЙ СУНГАЛТ
 
Өмнөх гэрээний биелэлт болон гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт
Сунгах хугацаа
 / он, сар, өдөр /
Баталгаажуулалт
/гарын үсэг, тамга/
1.
 
 
 
 
 
 
 
Улсын гаалийн ерөнхий газрын даргын 
2008 оны 678 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын 4 дүгээр хавсралт
 
 
 
 
.................. компаний гаалийн тусгай бүсийн барааны шошго
 
д/д
Барааны нэр
Орсон огноо
Орсон - R
Орсон тоо хэмжээ
Гарсан огноо
Гарсан - R
Гарсан тоо хэмжээ
Үлдэгдэл
тоо хэмжээ
1.
 
 
 
 
 
 
 
 
2.
 
 
 
 
 
 
 
 
3.