- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ АРГАЧЛАЛ
Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫГ УРЬДЧИЛАН ТАНДАН СУДЛАХ АРГАЧЛАЛ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Хууль тогтоомжийн[1] хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах (цаашид “урьдчилан тандан судлах” гэх)-д энэхүү аргачлалыг баримтална.
1.2.Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах ажлын зорилт нь тодорхой асуудлыг шийдвэрлэх зохицуулалтын хувилбарыг тодорхойлж, эерэг болон сөрөг талыг харьцуулан судалсны үндсэн дээр үр нөлөөг урьдчилан тооцож, уг асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хувилбарыг хууль санаачлагчид санал болгоход оршино.
1.3.Энэхүү аргачлал нь дараах хууль тогтоомжид хамаарахгүй:
- Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай;
- Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай;
- Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай;
- Хууль тогтоомжийн тухай хуулийн 6.2, 6.3-т заасан;
- Хуульд заасан бусад.
Хоёр. Урьдчилан тандан судлах ажлын үе шат
2.1.Урьдчилан тандан судлах ажлыг дараахь үе шаттай зохион байгуулна:
2.1.1.асуудалд дүн шинжилгээ хийх;
2.1.2.асуудлыг шийдвэрлэх зорилгыг томьёолох;
2.1.3.тухайн асуудлыг зохицуулах хувилбаруудыг тогтоож, тэдгээрийн эерэг болон сөрөг талыг харьцуулан судлах;
2.1.4.зохицуулалтын хувилбаруудын үр нөлөөг тандан судлах;
2.1.5.зохицуулалтын хувилбаруудыг харьцуулж дүгнэлт хийх;
2.1.6.тухайн зохицуулалтын талаарх олон улсын болон бусад улсын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа хийх;
2.1.7. зөвлөмж боловсруулах.
Гурав. Асуудалд дүн шинжилгээ хийх
3.1.Асуудалд дүн шинжилгээ хийх ажил дараах хэсгээс бүрдэнэ:
3.1.1.асуудлыг тодорхойлж шийдвэрлэх гэж байгаа тухайн асуудлын мөн чанар, цар хүрээг тогтоох;
3.1.2.тухайн асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нийгмийн бүлэг, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, бусад этгээдийг тодорхойлох;
3.1.3.тухайн асуудал үүссэн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох.
3.2.Асуудлыг тодорхойлж, түүнд дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцах, тухайн асуудалд хамаарах этгээдийн дунд санал асуулга явуулах, судалгаа авах, холбогдох байгууллагаас статистик мэдээ авах, өмнө нь хийгдсэн судалгааны материалыг үзэх, хэлэлцүүлэг хийх зэргээр судалгаа хийнэ.
3.3.Тулгамдаж байгаа асуудлын цар хүрээг тогтооход түүнд хамрах хүн ам, нийгмийн бүлэг, салбар, нутаг дэвсгэр зэргийг тодорхойлж шаардлагатай бүх мэдээллийг цуглуулна. Мэдээллийг цуглуулах явцад сүүлийн жилүүдэд өссөн, буурсан зэрэг өөрчлөлт хөдөлгөөнийг анхаарч авч үзнэ.
Дөрөв. Асуудлыг шийдвэрлэх зорилгыг томьёолох
4.1.Зорилгыг[2] аль болох тодорхой, хэмжих боломжтой, хүрэхүйц, бодитой байхаар томьёолно.
4.2.Зорилгыг тухайн шийдвэрлэх гэж байгаа асуудлаас хамааруулан ерөнхий[3] болон тодорхой[4] гэсэн хоёр хэлбэрээр томьёолж болно.
4.3.Зорилгыг томьёолохдоо түүнд хүрснээр асуудал шийдвэрлэгдэх эсэх, зорилгыг ерөнхий байдлаар томьёолох тохиолдолд түүнийг хэрэгжүүлэх зорилт байгаа эсэхийг харгалзан үзнэ.
Тав. Асуудлыг зохицуулах хувилбарыг тогтоож, эерэг болон сөрөг талыг харьцуулах
5.1.Асуудал зохицуулах хувилбаруудыг тогтоож, эерэг болон сөрөг талыг харьцуулан үзэх ажлын хүрээнд энэхүү аргачлалын Дөрөв дэх хэсэгт заасан зорилгыг биелүүлэхэд чиглэсэн зохицуулалтын хувилбаруудыг тогтооно. Зохицуулалтын дараах хувилбарууд байна:
5.1.1.“тэг” хувилбар[5] буюу шинээр зохицуулалт хийхээс татгалзах;
5.1.2.хэвлэл мэдээлэл болон бусад арга хэрэгслээр дамжуулан олон нийтийг соён гэгээрүүлэх;
5.1.3.зах зээлийн механизмаар дамжуулан төрөөс зохицуулалт хийх;
5.1.4.төрөөс санхүүгийн интервенц хийх;
5.1.5.төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр тодорхой чиг үүргийг гүйцэтгүүлэх;
5.1.6.захиргааны шийдвэр гаргах[6];
5.1.7.хууль тогтоомжийн төсөл боловсруулах.
5.2.Зохицуулалтын хувилбаруудын зорилгод хүрэх байдал болон тэдгээрийн эерэг, сөрөг тал, тухайн асуудлыг шийдвэрлэсэн бусад орны сайн туршлага зэргийг харьцуулан судалсны үндсэн дээр зохицуулалтын хувилбарыг сонгоно.
5.3.Энэхүү аргачлалын 5.1.1-5.1.6-д дурдсан зохицуулалтын хувилбарыг хэрэглэж зорилгод хүрэх боломжтой нь тогтоогдвол үр нөлөөг тандан судлах ажлыг цааш үргэлжлүүлэх шаардлагагүй бөгөөд энэ тухай дүгнэлт бичсэнээр ажиллагаа дуусгавар болно.
5.4.Дараахь тохиолдолд хууль тогтоомжийн төсөл боловсруулах хувилбарыг шууд сонгоно:
5.4.1.тухайн асуудал нь хүний салшгүй эрхэд буюу Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан хүний эрхийг хязгаарлах бол;
5.4.2.тухайн асуудлыг гагцхүү хуулиар зохицуулах шаардлагатай болохыг Үндсэн хуульд онцлон заасан бол;[7]
5.4.3.Монгол Улсын олон улсын гэрээгээр Монгол Улс тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр боловсруулах талаар тусгайлан үүрэг хүлээсэн бол;
5.4.4.“Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээнээс тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан бол.
5.5.Асуудалд дүн шинжилгээ хийж, зохицуулалтын хувилбаруудыг сонгож тандан судлах явцад тухайн асуудлыг зөвхөн хууль гаргах замаар шийдвэрлэнэ гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд хууль тогтоомжийн төслийн бүтэц, агуулга, нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр боловсруулах шаардлагатай хууль тогтоомжийг ерөнхий байдлаар томьёолж бичнэ.
5.6.Зохицуулалтын хувилбаруудын эерэг болон сөрөг талыг дараах шалгуур үзүүлэлтийн хүрээнд харьцуулан судална:
5.6.1.зорилгод хүрэх байдал;
5.6.2.зардал, үр өгөөжийн харьцаа.
5.7.“Зорилгод хүрэх байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд тухайн зохицуулалтын хувилбарыг хэрэгжүүлснээр анх тавьсан (энэхүү аргачлалын Дөрөв дэх хэсэгт заасны дагуу томьёолсон) зорилгод хүрч чадах эсэхийг тогтооно. Ингэхдээ тухайн зохицуулалтын хувилбарыг өөр салбарт хэрэглэсэн адилтгах туршлага байгаа эсэхийг судлах, уг асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болон салбарын мэргэжилтнүүдийн саналыг сонсох, өмнө хийсэн судалгааны материал ашиглах зэрэг ажиллагаа хийнэ.
5.8.“Зардал, үр өгөөжийн харьцаа” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд тухайн зохицуулалтын хувилбарыг хэрэгжүүлэхтэй холбогдон улсын төсвөөс зардал гарах эсэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд захиргааны ачаалал, нэмэлт зардал үүсэх эсэхийг ерөнхий байдлаар тандан судалж, зардал их/бага гарна, эсхүл зардал гарахгүй гэж дүгнэнэ. Үүнд:
5.8.1.зохицуулалтын хувилбаруудын нийгэмд үзүүлэх үр өгөөжийг ерөнхий байдлаар тодорхойлно. Зардал нэмэгдэх тохиолдолд тухайн хувилбарыг хэрэгжүүлснээр нийгэмд үзүүлэх үр өгөөж нь гарсан зардлаас илүү байхаар бол үр ашигтай гэж үзэн энэ тухай тайлбарлаж дүгнэлтэд оруулна;
5.8.2.зардал нэмэгдэх бөгөөд үр өгөөж бага байх төсөөлөл гарсан тохиолдолд уг хувилбар үр ашиг муутай гэсэн дүгнэлт хийнэ;
5.8.3.шаардлагатай бол судалж байгаа асуудал, зохицуулалтын хувилбарын онцлогоос хамааруулан зардлыг “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”-ын дагуу нарийвчлан тооцож болно.
5.9.Энэхүү аргачлалын 5.7-д заасан шалгуурын дагуу өргөн хүрээнд сонгосон зохицуулалтын хувилбаруудыг ерөнхий байдлаар тандан судлах явцад зарим хувилбар үр дүнгүй болох нь тодорхой болж болно. Салбарын мэргэжилтэн, шинжээчид, тухайн зохицуулалтаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдтэй хийсэн уулзалт, ярилцлагын явцад уг зохицуулалт үр дүнгүй гэдэг нь тогтоогдож болно.
5.10.Энэхүү аргачлалын 5.9-т заасны дагуу үр дүнгүй болох нь тогтоогдсон хувилбаруудаас татгалзаж, үр дүнтэй буюу цаашид үр нөлөөг нь тооцох шаардлагатай хувилбаруудыг сонгож нарийвчлан томьёолно.
5.11.Энэхүү аргачлалын 5.7-д заасан зохицуулалтын хувилбаруудыг хооронд нь харьцуулсны үндсэн дээр бага зардлаар өндөр үр дүнд хүрэх хувилбарыг сонгоно.
Зургаа. Зохицуулалтын хувилбаруудын үр нөлөөг тандан судлах
6.1.Энэхүү аргачлалын Тав дахь хэсэгт заасан үе шатанд сонгож авсан зохицуулалтын хувилбар бүрийн үр нөлөөг дараах шалгуур үзүүлэлтийн дагуу тандан судална:
6.1.1.хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөө;
6.1.2.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжид нийцсэн байдал.
6.2.Хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг тандан судлахдаа дор дурдсан суурь асуултуудыг ашиглана. (Хүснэгт 1, 2, 3, 4-т харуулав)
Хүснэгт 1
ХҮНИЙ ЭРХЭД ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ
Үзүүлэх үр нөлөө |
Холбогдох асуулт |
Хариулт |
Тайлбар |
|
1.Хүний эрхийн суурь зарчмуудад нийцэж байгаа эсэх
|
1.1.Ялгаварлан гадуурхахгүй ба тэгш байх |
|||
1.1.1.Ялгаварлан гадуурхахыг хориглох эсэх |
Тийм |
|
|
|
1.1.2.Ялгаварлан гадуурхсан буюу аль нэг бүлэгт давуу байдал үүсгэх эсэх |
Тийм |
Үгүй |
|
|
1.1.3.Тодорхой эмзэг бүлгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол олон улсын болон үндэсний хууль тогтоомжид заасан хүний эрхийн хэм хэмжээтэй нийцэж байгаа эсэх |
Тийм |
|
|
|
1.2.Оролцоог хангах |
|
|||
1.2.1.Зохицуулалтын хувилбарыг сонгохдоо оролцоог хангасан эсэх, ялангуяа эмзэг бүлэг, цөөнхийн оролцох боломжийг бүрдүүлсэн эсэх |
Тийм |
|
|
|
1.2.2.Зохицуулалтыг бий болгосноор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа, эсхүл хөндөгдөж болзошгүй иргэдийг тодорхойлсон эсэх |
Тийм |
|
|
|
1.3.Хууль дээдлэх зарчим ба сайн засаглал, хариуцлага |
|
|||
1.3.1.Зохицуулалтыг бий болгосноор хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хангах, хамгаалах явцад ахиц дэвшил гарах эсэх |
Тийм |
|
|
|
1.3.2.Зохицуулалтын хувилбар нь хүний эрхийн Монгол Улсын олон улсын гэрээ, хүний эрхийг хамгаалах механизмийн талаар НҮБ-аас өгсөн зөвлөмжид нийцэж байгаа эсэх |
Тийм |
|
|
|
1.3.3.Хүний эрхийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тусгах эсэх |
Тийм |
|
|
|
2.Хүний эрхийг хязгаарласан зохицуулалт агуулсан эсэх |
2.1.Зохицуулалт нь хүний эрхийг хязгаарлах тохиолдолд энэ нь хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн эсэх |
Тийм |
|
|
2.2.Хязгаарлалт тогтоох нь зайлшгүй эсэх |
Тийм |
|
|
|
3.Эрх агуулагч[8] |
3.1.Зохицуулалтын хувилбарт хамаарах бүлгүүд буюу эрх агуулагчдыг тодорхойлсон эсэх |
Тийм |
|
|
3.2.Эрх агуулагчдыг эмзэг байдлаар нь ялгаж тодорхойлсон эсэх |
Тийм |
|
|
|
3.3.Зохицуулалтын хувилбар нь энэхүү эмзэг бүлгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, тэдний эмзэг байдлыг дээрдүүлэхэд чиглэсэн эсэх |
Тийм |
|
|
|
3.4.Эрх агуулагчдын, ялангуяа эмзэг бүлгийн ялгаатай хэрэгцээг тооцсон мэдрэмжтэй зохицуулалтыг тусгах эсэх (хөгжлийн бэрхшээлтэй, үндэстний цөөнх, хэлний цөөнх, гагцхүү эдгээрээр хязгаарлахгүй) |
Тийм |
|
|
|
4.Үүрэг хүлээгч[9] |
4.1.Үүрэг хүлээгчдийг тодорхойлсон эсэх |
Тийм |
|
|
5.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нийцүүлсэн эсэх |
5.1.Жендэрийн үзэл баримтлалыг тусгасан эсэх |
Тийм |
|
|
5.2.Эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг бүрдүүлэх эсэх |
Тийм |
|
|
Хүснэгт 2
ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ
Үзүүлэх үр нөлөө |
Холбогдох асуулт
|
Хариулт |
Тайлбар |
|
1.Дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар
|
1.1.Дотоодын аж ахуйн нэгж болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хоорондын өрсөлдөөнд нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
|
|
|
||
1.2.Хил дамнасан хөрөнгө оруулалтын шилжилт хөдөлгөөнд нөлөө үзүүлэх эсэх (эдийн засгийн байршил өөрчлөгдөхийг оролцуулан) |
|
|
|
|
1.3.Дэлхийн зах зээл дээрх таагүй нөлөөллийг монголын зах зээлд орж ирэхээс хамгаалахад нөлөөлж чадах эсэх |
|
|
|
|
2.Дотоодын зах зээлийн өрсөлдөх чадвар болон тогтвортой байдал
|
2.1.Хэрэглэгчдийн шийдвэр гаргах боломжийг бууруулах эсэх |
|
|
|
2.2.Хязгаарлагдмал өрсөлдөөний улмаас үнийн хөөрөгдлийг бий болгох эсэх |
|
|
|
|
2.3.Зах зээлд шинээр орж ирж байгаа аж ахуйн нэгжид бэрхшээл, хүндрэл бий болгох эсэх |
|
|
|
|
2.4.Зах зээлд шинээр монополийг бий болгох эсэх |
|
|
|
|
3.Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн болон захиргааны зардал |
3.1.Зохицуулалтын хувилбарыг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжид шинээр зардал үүсэх эсэх |
|
|
|
3.2.Санхүүжилтийн эх үүсвэр олж авахад нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
|
3.3.Зах зээлээс тодорхой бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад хүргэх эсэх |
|
|
|
|
3.4.Бараа бүтээгдэхүүний борлуулалтад ямар нэг хязгаарлалт, эсхүл хориг тавих эсэх |
|
|
|
|
3.5.Аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа зогсооход хүргэх эсэх |
|
|
|
|
4.Мэдээлэх үүргийн улмаас үүсч байгаа захиргааны зардлын ачаалал |
4.1.Хуулийн этгээдэд захиргааны шинж чанартай нэмэлт зардал (Тухайлбал, мэдээлэх, тайлан гаргах г.м) бий болгох эсэх |
|
|
|
5.Өмчлөх эрх |
5.1.Өмчлөх эрхийг (үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус баялаг зэргийг) хөндсөн зохицуулалт бий болох эсэх |
|
|
|
5.2.Өмчлөх эрх олж авах, шилжүүлэх болон хэрэгжүүлэхэд хязгаарлалт бий болгох эсэх |
|
|
|
|
5.3.Оюуны өмчийн (патент, барааны тэмдэг, зохиогчийн эрх зэрэг) эрхийг хөндсөн зохицуулалт бий болгох эсэх |
|
|
|
|
6.Инноваци болон судалгаа шинжилгээ |
6.1.Судалгаа шинжилгээ, нээлт хийх, шинэ бүтээл гаргах асуудлыг дэмжих эсэх |
|
|
|
6.2.Үйлдвэрлэлийн шинэ технологи болон шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, дэлгэрүүлэхийг илүү хялбар болгох эсэх |
|
|
|
|
7.Хэрэглэгч болон гэр бүлийн төсөв |
7.1.Хэрэглээний үнийн түвшинд нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
7.2.Хэрэглэгчдийн хувьд дотоодын зах зээлийг ашиглах боломж олгох эсэх |
|
|
|
|
7.3.Хэрэглэгчдийн эрх ашигт нөлөөлөх эсэх |
|
|
|
|
7.4.Хувь хүний/гэр бүлийн санхүүгийн байдалд (шууд буюу урт хугацааны туршид) нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
|
8.Тодорхой бүс нутаг, салбарууд |
8.1.Тодорхой бүс нутагт буюу тодорхой нэг чиглэлд ажлын байрыг шинээр бий болгох эсэх |
|
|
|
8.2.Тодорхой бүс нутагт буюу тодорхой нэг чиглэлд ажлын байр багасгах чиглэлээр нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
|
8.3.Жижиг, дунд үйлдвэр, эсхүл аль нэг салбарт нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
|
9.Төрийн захиргааны байгууллага |
9.1.Улсын төсөвт нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
9.2.Шинээр төрийн байгууллага байгуулах, эсхүл төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх шаардлага тавигдах эсэх |
|
|
|
|
9.3.Төрийн байгууллагад захиргааны шинэ чиг үүрэг бий болгох эсэх |
|
|
|
|
10.Макро эдийн засгийн хүрээнд |
10.1.Эдийн засгийн өсөлт болон ажил эрхлэлтийн байдалд нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
10.2.Хөрөнгө оруулалтын нөхцөлийг сайжруулах, зах зээлийн тогтвортой хөгжлийг дэмжих эсэх |
|
|
|
|
10.3.Инфляци нэмэгдэх эсэх |
|
|
|
|
11.Олон улсын харилцаа |
11.1.Монгол Улсын олон улсын гэрээтэй нийцэж байгаа эсэх |
|
|
|
Хүснэгт 3
НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ
Үзүүлэх үр нөлөө |
Холбогдох асуулт
|
Хариулт |
Тайлбар |
|
1.Ажил эрхлэлтийн байдал, хөдөлмөрийн зах зээл |
1.1.Шинээр ажлын байр бий болох эсэх |
|
|
|
1.2.Шууд болон шууд бусаар ажлын байрны цомхотгол бий болгох эсэх |
|
|
|
|
1.3.Тодорхой ажил мэргэжлийн хүмүүс болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
|
1.4.Тодорхой насны хүмүүсийн ажил эрхлэлтийн байдалд нөлөөлөх эсэх |
|
|
|
|
2.Ажлын стандарт, хөдөлмөрлөх эрх |
2.1.Ажлын чанар, стандартад нөлөөлөх эсэх |
|
|
|
2.2.Ажилчдын эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдалд нөлөөлөх эсэх |
|
|
|
|
2.3.Ажилчдын эрх, үүрэгт шууд болон шууд бусаар нөлөөлөх эсэх |
|
|
|
|
2.4.Шинээр ажлын стандарт гаргах эсэх |
|
|
|
|
2.5.Ажлын байранд технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбогдсон өөрчлөлт бий болгох эсэх |
|
|
|
|
3.Нийгмийн тодорхой бүлгийг хамгаалах асуудал |
3.1.Шууд болон шууд бусаар тэгш бус байдал үүсгэх эсэх |
|
|
|
3.2.Тодорхой бүлэг болон хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх эсэх. Тухайлбал, эмзэг бүлэг, хөгжлийн бэршээлтэй иргэд, ажилгүй иргэд, үндэстний цөөнхөд гэх мэт |
|
|
|
|
3.3.Гадаадын иргэдэд илэрхий нөлөөлөх эсэх |
|
|
|
|
4.Төрийн удирдлага, сайн засаглал, шүүх эрх мэдэл, хэвлэл мэдээлэл, ёс суртахуун |
4.1.Засаглалын харилцаанд оролцогчдод нөлөөлөх эсэх |
|
|
|
4.2.Төрийн байгууллагуудын үүрэг, үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх |
|
|
|
|
4.3.Төрийн захиргааны албан хаагчдын эрх, үүрэг, харилцаанд нөлөөлөх эсэх |
|
|
|
|
4.4.Иргэдийн шүүхэд хандах, асуудлаа шийдвэрлүүлэх эрхэд нөлөөлөх эсэх |
|
|
|
|
4.5.Улс төрийн нам, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх |
|
|
|
|
5.Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдал |
5.1.Хувь хүн/нийт хүн амын дундаж наслалт, өвчлөлт, нас баралтын байдалд нөлөөлөх эсэх |
|
|
|
5.2.Зохицуулалтын хувилбарын улмаас үүсэх дуу чимээ, агаар, хөрсний чанарын өөрчлөлт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
|
5.3.Хүмүүсийн амьдралын хэв маяг (хооллолт, хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээ)-т нөлөөлөх эсэх |
|
|
|
|
6.Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын систем |
6.1.Нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлөх эсэх |
|
|
|
6.2.Ажилчдын боловсрол, шилжилт хөдөлгөөнд нөлөөлөх эсэх |
|
|
|
|
6.3.Иргэдийн боловсрол (төрийн болон хувийн хэвшлийн боловсрролын байгууллага) олох, мэргэжил эзэмших, давтан сургалтад хамрагдахад сөрөг нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
|
6.4.Нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ авахад сөрөг нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
|
6.5.Их, дээд сургуулиудын үйл ажиллагаа, өөрийн удирдлагад нөлөөлөх эсэх |
|
|
|
|
7.Гэмт хэрэг, нийгмийн аюулгүй байдал |
7.1.Нийгмийн аюулгүй байдал, гэмт хэргийн нөхцөл байдалд нөлөөлөх эсэх |
|
|
|
7.2.Хуулийг албадан хэрэгжүүлэхэд нөлөөлөх эсэх |
|
|
|
|
7.3.Гэмт хэргийн илрүүлэлтэд нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
|
7.4.Гэмт хэргийн хохирогчид, гэрчийн эрхэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
|
8.Соёл |
8.1.Соёлын өвийг хамгаалахад нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
8.2.Хэл, соёлын ялгаатай байдал бий болгох эсэх, эсхүл уг ялгаатай байдалд нөлөөлөх эсэх |
|
|
|
|
8.3.Иргэдийн түүх, соёлоо хамгаалах оролцоонд нөлөөлөх эсэх |
|
|
|
Хүснэгт 4
БАЙГАЛЬ ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ ҮР НӨЛӨӨ
Үзүүлэх үр нөлөө |
Холбогдох асуулт
|
Хариулт |
Тайлбар |
|
1.Агаар |
1.1.Зохицуулалтын хувилбарын үр дүнд агаарын бохирдлыг нэмэгдүүлэх эсэх |
|
|
|
2.Зам тээвэр, түлш, эрчим хүч |
2.1.Тээврийн хэрэгслийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх/бууруулах эсэх |
|
|
|
2.2.Эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх эсэх |
|
|
|
|
2.3.Эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
|
2.4.Тээврийн хэрэгслийн агаарын бохирдлыг нэмэгдүүлэх эсэх |
|
|
|
|
3.Ан амьтан, ургамлыг хамгаалах |
3.1.Ан амьтны тоо хэмжээг бууруулах эсэх |
|
|
|
3.2.Ховордсон болон нэн ховор амьтан, ургамалд сөргөөр нөлөөлөх эсэх |
|
|
|
|
3.3.Ан амьтдын нүүдэл, суурьшилд сөргөөр нөлөөлөх эсэх |
|
|
|
|
3.4.Тусгай хамгаалалттай газар нутагт сөргөөр нөлөөлөх эсэх |
|
|
|
|
4.Усны нөөц |
4.1.Газрын дээрх ус болон гүний ус, цэвэр усны нөөцөд сөргөөр нөлөөлөх эсэх |
|
|
|
4.2.Усны бохирдлыг нэмэгдүүлэх эсэх |
|
|
|
|
4.3.Ундны усны чанарт нөлөөлөх эсэх |
|
|
|
|
5.Хөрсний бохирдол |
5.1.Хөрсний бохирдолтод нөлөө үзүүлэх эсэх |
|
|
|
5.2.Хөрсийг эвдэх, ашиглагдсан талбайн хэмжээг нэмэгдүүлэх эсэх |
|
|
|
|
6.Газрын ашиглалт |
6.1.Ашиглагдаагүй байсан газрыг ашиглах эсэх |
|
|
|
6.2.Газрын зориулалтыг өөрчлөх эсэх |
|
|
|
|
6.3.Экологийн зориулалтаар хамгаалагдсан газрын зориулалтыг өөрчлөх эсэх |
|
|
|
|
7.Нөхөн сэргээгдэх/нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялаг |
7.1.Нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг өөрөө нөхөн сэргээгдэх чадавхийг нь алдагдуулахгүйгээр зохистой ашиглах эсэх |
|
|
|
7.2.Нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийн ашиглалт нэмэгдэх эсэх |
|
|
|
6.3.Энэхүү аргачлалын 6.2-т заасан асуултуудаар хязгаарлахгүйгээр судалж байгаа асуудлын онцлогоос хамааран нэмэлт асуулт гаргаж болно. Асуултуудад аль болох ерөнхий байдлаар “Тийм”, “Үгүй” гэж хариулна.
6.4.Энэхүү аргачлалын 6.2-т заасан асуултуудад сөрөг байдлаар хариулах буюу сөрөг үр нөлөө үзүүлэх бол “Тайлбар” хэсэгт энэ талаарх үндэслэл, шалтгааныг тодорхой бичнэ.
6.5.Энэ аргачлалын 6.2-т заасан асуултуудад “Тийм”, “Үгүй” гэсэн байдлаар хариулах боломжгүй тохиолдолд тухайн асуултын “Тайлбар” хэсэгт холбогдох зохицуулалтын хувилбарын үр нөлөөг тайлбарлах, үндэслэл, шалтгаанаа тодорхойлох байдлаар хариулна.
6.6.Тухайн зохицуулалтын хувилбарыг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцох боломжгүй сөрөг үр дагавар гарах эсэхийг тогтооно. Асуултуудад хариулах явцад ноцтой сөрөг үр нөлөө гарахаар байвал түүнийг гүнзгийрүүлэн шалгах шаардлагатай.
6.7.Тухайн зохицуулалтын хувилбараар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх этгээд тус бүрт үзүүлэх үр нөлөөг тогтооно.
6.8.“Хуульд нийцэж байгаа байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийн хүрээнд зохицуулалтын хувилбар нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийн үзэл санаа, зарчим, утга агуулгад нийцэж байгаа эсэхийг судлан үзнэ.
Долоо. Зохицуулалтын хувилбаруудыг харьцуулж дүгнэлт хийх
7.1.Зохицуулалтын хувилбарын үр нөлөөг урьдчилан тандаж судалсны үр дүнд илрүүлсэн зохицуулалтын хувилбар тус бүрийн эерэг болон сөрөг үр нөлөөг хооронд нь харьцуулж дүгнэлт хийнэ.
Найм. Тухайн зохицуулалтын талаарх олон улсын болон бусад улсын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа хийх
8.1.Хууль тогтоомжийн төсөл боловсруулах хувилбар сонгогдсон тохиолдолд тухайн зохицуулалтын талаарх олон улсын эрх зүйн холбогдох зохицуулалт, бусад улсын адил төстэй хууль тогтоомжийн харьцуулсан судалгааг хийнэ.
8.2.Тухайн асуудлыг зохицуулсан олон улсын эрх зүйн холбогдох зохицуулалтад Монгол Улсын олон улсын гэрээ, түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан олон улсын гэрээ, хууль тогтоомж, олон улсын байгууллагаас гаргасан эрх зүйн баримт бичиг (тогтоол, шийдвэр, тунхаглал г.м), зөвлөмж зэрэг хамаарагдах бөгөөд эдгээр эх сурвалжийн хүрээнд харьцуулан судална.
8.3.Тухайн зохицуулалтын талаарх бусад улсын адил төстэй хууль тогтоомжийн харьцуулсан судалгаа хийхдээ дараах шалгуурыг үндэслэн харьцуулалт хийх улс орныг сонгоно:
8.3.1.эрх зүйн соёл, түүх;
8.3.2.газар зүйн байршил;
8.3.3.эрх зүйн эх сурвалжийн ангилал.
8.4.Энэхүү аргачлалын 8.3-т заасан судалгаа хийхдээ тухайн зохицуулалтын талаар сайн туршлагыг хэрэгжүүлж, илүү дэвшилттэйгээр зохицуулж байгаа улс орныг нэн тэргүүнд сонгох зарчмыг баримтална.
Ес. Зөвлөмж боловсруулах
9.1.Энэхүү аргачлалын Долоо болон Найм дахь хэсэгт заасан харьцуулсан дүгнэлтэд үндэслэн зөвлөмж бичнэ. Зөвлөмжид хамгийн үр дүнтэй хувилбарыг санал болгож, тухайн хувилбарыг хэрэгжүүлэх шат дараалал, бусад хувилбартай хамт, эсхүл хавсран хэрэгжүүлэхэд илүү үр нөлөөтэй байж болох эсэх талаар тусгана.
9.2.Урьдчилан тандан судлах ажлын тайлан, зөвлөмжийг хууль санаачлагчид хүргүүлнэ.
---о0о---
[1]Хууль тогтоомжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийг ойлгоно.
[2]Зорилго, зорилтыг ихэвчлэн удирдлгын (улс төрийн бодлогын) зүгээс тогтоож өгдөг.
[3]Тодорхой тоо, хувь хэмжээ заахгүйгээр “бууруулна”, “өсгөнө”, “багасгана” гэх мэтээр ерөнхий байдлаар томьёолохыг ойлгоно.
[4]“40 хувь бууруулна” гэх мэтээр тодорхой тоо, хувь хэмжээ зааж томьёолохыг ойлгоно.
[5]Одоо байгаа хуулийн зохицуулалтыг хэвээр нь үлдээвэл яах вэ гэдгийг нягтална. Үүнд одоо тухайн асуудлыг зохицуулж байгаа хуулийн зохицуулалтыг хэвээр үлдээх асуудал хамаарахаас гадна хэрэв тухайн асуудлыг одоогоор хууль тогтоомжоор огт зохицуулаагүй байгаа бол тэр хэвээр нь үлдээх болон зохицуулалтаас татгалзах асуудал мөн хамаарна. Аливаа асуудлыг шийдвэрлэх арга замыг хайхдаа юуны өмнө дээрх хувилбараар шалгах нь зүйтэй.
[6]Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд заасан журмыг баримтлан гаргана.
[7]Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд “Монгол Улсын дээд шүүх ... дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;” гэснээс үзэхэд Улсын Дээд шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх хэргийг зөвхөн хуулиар тогтоохоор заасан байна.
[8]Эрх агуулагч гэдэгт Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг агуулж байгаа бөгөөд эрхээ хэрэгжүүлэхийг шаардах эрх бүхий этгээдийг ойлгоно.
[9]Үүрэг хүлээгч гэдэгт хүний эрхийг хэрэгжүүлэх талаар тодорхой үүрэг хүлээсэн этгээд, анхдагч үүрэг хүлээсэн этгээд бол төрийг ойлгоно.
Текст томруулах
A
A
A