- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ТӨВЛӨРСӨН СҮЛЖЭЭНД ХЭРЭГЛЭГЧИЙГ ХОЛБОХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,
үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 84 тоот тогтоолын хавсралт
УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ТӨВЛӨРСӨН СҮЛЖЭЭНД ХЭРЭГЛЭГЧИЙГ ХОЛБОХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Барилга, байгууламжийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбох техникийн нөхцөл “цаашид техникийн нөхцөл гэх” олгох журам нь Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль[1]-ийн 10 дугаар зүйлийн 10.1.9 дэх заалт, 11 дүгээр зүйлийг үндэслэн техникийн нөхцөл олгох ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2.Техникийн нөхцлийг хангагч болон холбогдох эрх бүхий байгууллагын төлөөлөл бүхий техникийн комисс олгоно.
1.3.Техникийн нөхцөл олгох комисс “цаашид комисс гэх” нь нийслэл, аймаг, орон нутагт ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд Хэрэглэгч /Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дах заалт/-ийн өргөдлийг үндэслэн техникийн нөхцөл олгох, өөрчлөх, хүчингүй болгох чиг үүрэгтэй байх ба дараах бүтэцтэй байна. Үүнд:
1.4.Комисс нь нийслэл Улаанбаатар хотод:
1.4.1.Комиссын дарга нь Хангагч /Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14/ байгууллагын дарга эсвэл ерөнхий инженер, нарийн бичгийн даргаар Хангагч байгууллагын техникийн нөхцөлийн инженер байна.
1.4.2.Бусад гишүүд нь нийслэлийн төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгжийн төлөөлөл, хангагч байгууллагын ерөнхий инженер, цэвэр, бохир усны горимын инженер, орон сууцны удирдах газрын горимын инженер зэрэг 5 болон 7 хүний бүрэлдэхүүнтэй байна.
1.5.Комисс нь аймаг, орон нутагт:
1.5.1.Комиссын дарга нь хангагч байгууллагын дарга, нарийн бичгийн даргаар хангагч байгууллагын ерөнхий инженер байна.
1.5.2.Бусад гишүүд нь тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газар болон газрын харилцаа, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл бүхий 3 эсвэл 5 хүний бүрэлдэхүүнтэй байна. 2022 оны 6 дугаар сарын 23-ны 85 дугаар тогтоолоор энэ хэсэгт нэмэлт оруулсан
1.6.Комиссын шийдвэрээр техникийн нөхцлийг энэхүү журмын хавсралтад заасан Маягт №1-ээр олгоно.
Хоёр. Комиссын эрх, үүрэг
2.1. Комисс нь техникийн нөхцөл олгоход шаардлагатай мэдээ, судалгааг холбогдох байгууллага, хувь хүнээс гаргуулж авах эрхтэй.
2.3.Техникийн нөхцөл олгох үйл ажиллагааны зардлыг хэрэглэгчдээс гаргуулах эрхтэй.
2.4.Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчсөн, хүчинтэй хугацаанд холболтын ажлыг хийж гүйцэтгээгүй, тухайн хэрэглэгчийн хэрэглээний горим болон инженерийн байгууламжид өөрчлөлт ороход хэрэглэгч нь хангагч байгууллагад албан ёсоор мэдэгдээгүй, анхны техникийн нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах, сунгуулах буюу техникийн нөхцөл аваагүй бол техникийн нөхцлийг хүчингүй болгох эрхтэй.
2.5.Хэрэглэгч нь техникийн нөхцлийг дур мэдэн өөрчилсөн, техникийн нөхцөлд тусгасан шаардлагыг зөрчсөн, техникийн нөхцөлгүй болон дур мэдэн холболт хийсэн байгууллага, иргэнийг инженерийн хангамжаар хангахаас татгалзах шийдвэрийг техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй.
2.6.Техникийн нөхцөл олгохдоо “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай“ хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу захиалагч буюу хэрэглэгчдэд зохих шаардлагыг тавих үүрэгтэй.
2.7.Техникийн нөхцөл олгох үйл ажиллагаатай холбогдож гарсан өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд багтаан хянаж, шийдвэрлэх үүрэгтэй.
2.8.Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн техникийн нөхцлийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэрт маргаан үүссэн бол асуудлыг дараагийн шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэгтэй.
2.9.Техникийн нөхцөл олгох үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Гурав. Хэрэглэгчийн эрх, үүрэг
3.1.Хэрэглэгч нь барилгын зориулалт өөрчлөгдсөн болон өргөтгөх барилгын техникийн нөхцөл авах хүсэлтийг тухайн орон нутгийнЗасаг даргын тамгын газарт хүргүүлж, урьдчилан зөвшилцсөн байна.
3.2.Хэрэв барилга угсралтын явцад зургийн байгууллагын зөвшөөрлөөр инженерийн байгууламжид өөрчлөлт оруулбал хэрэглэгч тэр тухай шийдвэрийг хангагч байгууллагад мэдэгдэж, комиссын хурлаар техникийн нөхцөлийг өөрчлөх асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй.
3.3.Техникийн нөхцөл олгогдсоны дараа хэрэглэгч нь ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд барилгыг холбох холболтын ажлыг техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаанд хийж гүйцэтгээгүй эсвэл тухайн хэрэглэгчийн ажлын зурагт өөрчлөлт орвол хэрэглэгч нь хангагч байгууллагад албан ёсоор мэдэгдэх бөгөөд комиссын хурлаар анхны техникийн нөхцлийг сунгуулах буюу нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр техникийн нөхцөл авах асуудлаа шийдвэрлүүлнэ.
3.4.Хэрэглэгч техникийн нөхцөл авахаар хүсэлт гаргахдаа холбуулахаар санал болгож байгаа шугам сүлжээний өмчлөгчтэй зөвшилцсөн байх ба холбогдох байгууллагаас техникийн тодруулга [2] ыг авна.
Дөрөв. Комиссын үйл ажиллагаа
4.1.Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл шинээр авах, сунгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг хангагч байгууллагад төрийн үйлчилгээний цахим системээр болон бичгэн хэлбэрээр гаргана.2022 оны 6 дугаар сарын 23-ны 85 дугаар тогтоолоор энэ хэсэгт нэмэлт оруулсан
4.2.Гишүүдийн дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр комиссын хурлыг явуулна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд оролцоогүй гишүүдийн саналыг татгалзаагүйд тооцно.
4.3.Комиссын дарга хуралд оролцох боломжгүй нөхцөлд түүний итгэмжлэлээр хурлыг хангагч байгууллагын ерөнхий инженер удирдан явуулна.
4.4.Комиссын нарийн бичгийн дарга нь хуралд орох материалыг хянаж, ажлын 10 хоногийн дотор комиссын хурлаар хэлэлцүүлнэ.
4.5.Комиссын гишүүд тус бүр саналаа ил тод илэрхийлнэ. Комиссын гишүүдийн олонхийн саналаар хурлын шийдвэрийг эцэслэн гаргана.
4.6.Комиссын нарийн бичгийн дарга нь хурлын шийдвэр, нэмэлт нөхцлийн хэрэгжилтэнд хяналт тавьж, ажлын явцыг тайлагнана.
4.7.Комиссын хэлэлцсэн асуудлаар нарийн бичгийн дарга хурлын тэмдэглэл хөтөлж, комиссын дарга гарын үсэг зурж, баталгаажуулна. Хурлын тэмдэглэлийн 1 хувийг архивт үлдэх материалд хавсаргана.
4.8.Комиссын нарийн бичгийн дарга нь техникийн нөхцөл олгосон комиссын шийдвэр болон холболтын зураг схемийг байгууллагын архивт хадгалах бөгөөд төрийн үйлчилгээний цахим системд байршуулна.2022 оны 6 дугаар сарын 23-ны 85 дугаар тогтоолоор энэ хэсэгт нэмэлт оруулсан
Тав.Техникийн нөхцөл олгоход тавигдах шаардлага
5.1.Хангагч нь техникийн нөхцлийг олгохдоо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан байна.
5.2.Техникийн нөхцөл олгохдоо хот, суурины ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, байршлын зураг, тухайн орон нутаг, аймаг, нийслэлийн Засаг даргын газар олгосон захирамж, кадастрын зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз, захиалагчийн хүсэлт болон бусад бичиг баримтыг үндэслэн одоогийн төслийн хүчин чадалд тооцоо судалгаа хийж, хот, суурины ус хангамжийн горимыг алдагдуулахгүй хэвийн байхаар уялдуулна.
5.3.Шугам сүлжээ, усан сан, насосны станцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай тохиолдолд уг нэмэлт нөхцлийг техникийн нөхцөлд тодорхой зааж өгнө.
Зургаа. Техникийн нөхцөл олголт
6.1.Хэрэглэгч нь хүсэлтээ хангагч байгууллагад гаргана.
6.2.Хүсэлт нь ус хангамж, ариутгах татуургын сүлжээнд холбохыг хүссэн албан хүсэлт, орон нутгийн Засаг даргын баталсан газар олголтын захирамж буюу /газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ/, кадастрын зураг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууламжийн ус хангамж, ариутгах татуургын системийн хүчин чадал буюу хоногийн хэрэглээний усны хэмжээ зэргээс бүрдэнэ. Шинээр баригдах барилгад архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эскиз зураг, хэрэглэгчийн байршлын тойм зураг зэргийг бүрдүүлсэн байна.
6.3.Техникийн нөхцөл нь комиссын хурлын шийдвэрийг үндэслэн комиссын дарга баталснаар хүчин төгөлдөр болно.
6.4.Техникийн нөхцөл нь олгогдсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.
6.5.Техникийн нөхцөлийн шийдвэрийг төрийн үйлчилгээний цахим системээс татаж авна.2022 оны 6 дугаар сарын 23-ны 85 дугаар тогтоолоор энэ хэсэгт нэмэлт оруулсан
Долоо. Бусад зүйл
7.1.Хангагч болон газрын харилцаа, барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллага нь гүйцэтгэлийн ажлын зураг төслийг Хот байгуулалтын баримт бичиг, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын нэгж талбар, хамгаалалтын бүс, барилгын норм, дүрэм болон стандартад заасан техникийн нөхцлийн дагуу шаардлага хангасан эсэхийг ажлын 5 хоногт багтаан хянаж, шалгана. Хангагч нь хэрэглэгчийн шугам сүлжээний батлагдсан ажлын болон далд ажлын гүйцэтгэлийн зураг, угсралтын холбогдох ажлын актыг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээтэй хамт хавсаргаж, архивт хадгална.2022 оны 6 дугаар сарын 23-ны 85 дугаар тогтоолоор энэ хэсэгт нэмэлт оруулсан
7.2.Техникийн тодруулгыг өгөхдөө шугам сүлжээний ачаалал, хэвийн ажиллагааг хангах зарчмыг баримтлах бөгөөд техникийн тодруулгаас үүдэн гарсан хариуцлагыг техникийн нөхцөл олгосон болон техникийн тодруулга өгсөн байгууллага хүлээнэ.
7.3.Энэхүү журмын хэрэгжилтэд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, орон нутгийн төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгжийн эрх бүхий албан тушаалтан, эрх бүхий улсын байцаагч тус тусын чиглэлээр хяналт тавина.
7.4.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Маягт №1
БАТЛАВ: ХАНГАГЧ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА..................................................................
Техникийн нөхцөл олгох комиссын.........оны
......сарын........-ний өдрийн хурлын ........тоот
протоколыг үндэслэн зөвшөөрөв.
ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ №
1 |
Барилга байгууламжийн нэр, зориулалт, байршил |
|
2 |
Нийт усны хэрэглээ: |
Цэвэр усны м3/хон Технологийн усны м3/хон Галын усны л/с Бохир усны м3/хон |
3 |
Цэвэр усны холболт хийх цэгийн байршил, шугамын диаметр, даралт: |
|
4 |
Бохир усны холболт хийх цэгийн байршил, шугамын диаметр: |
|
5 |
Нэмэлт нөхцөл: |
Ус хангамж:
Ариутгах татуурга:
Бусад шаардлага: |
6 |
Тавигдах шаардлага |
1.Барилгыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу цэвэр усны шугамын тэнхлэгээс 5м, бохир усны шугамын тэнхлэгээс 6м зайд барих. 2.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15.1.10 дагуу хангагч нь хэрэглэгчийн шугамаас дамжуулан шинээр хэрэглэгч холбох техникийн нөхцөл олгож, батлагдсан ажлын зураг төслийн дагуу дараагийн хэрэглэгчийг холбуулах. 3.Цэвэр, бохир усны шугамын угсралт, шахалт туршилтын үед ашиглалтын байгууллагын хяналтын инженерийг байлцуулж ил, далд аажлын акт үйлдэнэ. 4.Техникийн нөхцлийн хүчинтэй хугацаа 2 жил. |
7 |
Объект барих дээд газрын шийдвэр: |
|
8 |
Хэрэглэгчийн нэр, утас : |
|
9 |
Техникийн нөхцөлтэй холбогдсон схем |
|
Текст томруулах
A
A
A