A

A

A

Бүлэг: 1979

 

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

 

 Төрийн захиргааны албан тушаалын тэргүүн түшмэл, түүнтэй адилтгах
удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага

Боловсрол

-Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

-Тухайн салбарын болон албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх

Мэргэшил

-Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;
Энэ хэсэгт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
/Энэ хэсэгт Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

-Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

-Төрийн албанд 12-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх
/Энэ хэсэгт Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

Ур
чадвар

Удирдан
зохион
байгуулах

-Төрийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн дагуу тухайн салбарын бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих

-Төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэл, үр дүнг хариуцаж, үүрэг, хариуцлага хүлээх

-Санхүүгийн болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх

-Эрсдлийг урьдчилан тооцоолох, гарах арга замыг тодорхойлох, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх

Дүн
шинжилгээ
хийх

-Мэдээлэлд тулгуурлан бүтэц чиг үүргийн шинжилгээ хийх, системийн шинжилгээ хийх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх

-Бодлогын үндэслэлтэй зөвлөмж боловсруулах, зөвлөгөө өгөх

Асуудал шийдвэрлэх

-Хуульд нийцсэн шийдвэр гаргах

-Оновчтой, шуурхай, үр дүнтэй шийдвэр гаргах

-Шийдвэрийн үр дагаварыг урьдчилан тооцоолох

-Гаргасан шийдвэрийнхээ талаар хариуцлага хүлээх

Манлайлах

-Ёс зүйгээр бусдыг манлайлан үлгэр дууриал үзүүлэх

-Ажил хэргийн хувьд бүтээлч, санаачлагатай ажиллах

-Хувийн зохион байгуулалтын хувьд үлгэр дууриал үзүүлэх

-Байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг бусдад итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх

Бусад

-Гадаад хэл, мэдээллийн технологийн болон зайлшгүй шаардлагатай бусад ур чадвар[1]

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт

 Төрийн захиргааны албан тушаалын эрхэлсэн түшмэл, түүнтэй адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага

Боловсрол

-Яамны газрын дарга түүнтэй адилтгах албан тушаалд: Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-Яамны хэлтсийн дарга түүнтэй адилтгах бусад албан тушаалд: Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

-Тухайн салбарын болон албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх

Мэргэшил

-Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх; Энэ хэсэгт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
/Энэ хэсэгт Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

-Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

-Төрийн албанд 8-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх
/Энэ хэсэгт Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

Ур
чадвар

Удирдан
зохион
байгуулах

-Байгууллагын болон нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж,  гүйцэтгэлийг дүгнэх

-Санхүүгийн болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх

-Байгууллагын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх

Дүн
шинжилгээ
хийх

-Мэдээлэлд тулгуурлан бүтэц чиг үүргийн шинжилгээ хийх, системийн шинжилгээ хийх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, харьцуулсан судалгаа хийх

-Бодлогын үндэслэлтэй зөвлөмж боловсруулах

Асуудал шийдвэрлэх

-Хуульд нийцсэн шийдвэр гаргах

-Оновчтой, шуурхай, үр дүнтэй шийдвэр гаргах

-Аливаа харилцааг хэрэгжүүлэх арга замыг хууль, тогтоомж шийдвэрийн төсөлд тусгах

-Албан тушаалын бүрэн эрхийн хүрээг баримталж шийдвэр гаргах

-Гаргасан шийдвэрийнхээ талаар хариуцлага хүлээх

Манлайлах

-Ёс зүйгээр бусдыг манлайлан үлгэр дууриал үзүүлэх

-Ажил хэргийн хувьд бүтээлч, санаачлагатай ажиллах

-Байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг бусдад итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх

Бусад

-Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах

-Гадаад хэл, мэдээллийн технологийн болон зайлшгүй шаардлагатай бусад ур чадвар[2]

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралт

 

Төрийн захиргааны удирдах албан тушаалын ахлах түшмэл, түүнтэй
адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага

Боловсрол

-Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

-Албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх

Мэргэшил

-Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх; Энэ хэсэгт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
/Энэ хэсэгт Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

-Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

-Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх
/Энэ хэсэгт Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

Ур
чадвар

Удирдан
зохион
байгуулах

-Хариуцсан нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж,  гүйцэтгэлийг дүгнэж, шаардлага тавьж чаддаг байх

-Удирдлагадаа байгаа албан хаагчдын ажил үүргийг оновчтой хуваарилах, удирдах

-Албан хаагчдын ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж, зохих заавар чиглэл өгөх

Дүн
шинжилгээ
хийх

-Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээллийг цуглуулж, дүгнэх

-Шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаварыг үнэлж, шийдлийн хувилбарын талаар зөвлөх

Асуудал  шийдвэрлэх

-Албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх

Манлайлах

-Ёс зүйгээр хамт олноо манлайлан үлгэр дууриал үзүүлэх

-Ажил хэргийн хувьд бүтээлч, санаачлагатай ажиллах

-Байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг хамт олондоо итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх

Бусад

-Ажил гүйцэтгэх, хэрэгжүүлэх

-Гадаад хэл, мэдээллийн технологийн болон зайлшгүй шаардлагатай бусад ур чадвар[3]

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын дөрөвдүгээр хавсралт

 

Төрийн захиргааны удирдах албан тушаалын дэс түшмэл, түүнтэй
адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлага

Боловсрол

-Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

-Албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх

Мэргэшил

-Төрийн албан хаагчийн богино хугацааны зорилтот сургалтад хамрагдаж, төгссөн байх Энэ хэсэгт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
/Энэ хэсэгт Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

-Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

-Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх

Ур
чадвар

Удирдан
зохион
байгуулах

-Хариуцсан ажлаа төлөвлөх, зохион байгуулах

-Удирдлагадаа байгаа албан хаагчдын ажил үүргийг оновчтой хуваарилах, удирдах чадвартай

-Албан хаагчдын ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж, зохих заавар чиглэл өгөх

Дүн
шинжилгээ
хийх

-Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулж, дүгнэх

-Шийдвэрийн шууд болон шууд бус үр дагаварыг дүгнэх

Асуудал шийдвэрлэх

-Албан үүргийнхээ дагуу хариуцах ажил үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн гүйцэтгэх

Манлайлах

-Ёс зүйгээр хамт олноо манлайлан үлгэр дууриал үзүүлэх

-Ажил хэргийн хувьд бүтээлч, санаачлагатай ажиллах

-Байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн үзэл санааг хамт олондоо итгүүлэн ойлгуулах, хэрэгжүүлэх

Бусад

-Ажил гүйцэтгэх, хэрэгжүүлэх

-Гадаад хэл, мэдээллийн технологийн болон зайлшгүй шаардлагатай бусад ур чадвар[4]

 



 

 

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын тавдугаар хавсралт

 

Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын ахлах түшмэл, түүнтэй
адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага

Боловсрол

-Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

-Албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх

Мэргэшил

-Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байхЭнэ хэсэгт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
/Энэ хэсэгт Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

-Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

-Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх
/Энэ хэсэгт Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/

Ур
чадвар

Дүн шинжилгээ хийх

-Мэдээллийн үнэн, бодит байдлыг шалган нягтлах

-Нарийн төвөгтэй мэдээллийг шинжилж, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг тодруулах

-Байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдлийг илрүүлэх

-Судалгааны арга зүйн мэдлэгтэй

Асуудал шийдвэрлэх

-Өөрийн чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, хариуцах

-Асуудал шийдвэрлэх эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох

-Удирдлагын өгсөн чиглэлийн дагуу  байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг зохион байгуулах

Багаар ажиллах

-Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах

-Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох

Бусад

-Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвар[5]

 

 

 

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02  дугаар тогтоолын зургаадугаар хавсралт

 Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэл, түүнтэй
адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага

Боловсрол

-Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил

-Албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх

Мэргэшил

-Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх
Энэ хэсгийг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 90 дүгээр тогтоолоор хассан.

-Шаардлагатай бол тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

-Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно /Энэ хэсгийг  Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 372 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/

Ур
чадвар

Дүн шинжилгээ хийх

-Мэдээлэл дэх дутуу, алдаатай, нийцтэй бус байдлыг илрүүлэх

-Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах

-Судалгааны ерөнхий арга зүйн мэдлэгтэй

Асуудал шийдвэрлэх

-Өөрийн чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, хариуцах

-Шаардлагатай асуудлаар судалгаа хийж, дүнг хариуцах

Багаар ажиллах

-Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах

-Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох

Бусад

-Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвар[6]

                                                                                

 

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар

тогтоолын долоодугаар хавсралт

 

 Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын туслах түшмэл, түүнтэй
адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага

Боловсрол

-Дээд боловсролтой[7]

Мэргэжил

-Албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх

Мэргэшил

-Шаардлага тавихгүй

Туршлага

-Шаардлага тавихгүй

Ур
чадвар

Дүн шинжилгээ хийх

-Албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах

-Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах

Асуудал шийдвэрлэх

-Байгууллагын чиг үүргийн хэрэгжилтэд өөрийн ажил үүргийн оруулах хувь нэмэр, оролцоог ойлгодог

-Өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг

Багаар ажиллах

-Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах

-Багийн хүрээнд өөрт ногдсон үүргээ гүйцэтгэх

Бусад

-Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвар[8]

 

 

 

 

 

                       

 


 

[1] Эдгээр ур чадварыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-д зааснаар тодорхойлно.

 

 

[2] Эдгээр ур чадварыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-д зааснаар тодорхойлно.

 

 

[3] Эдгээр ур чадварыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-д зааснаар тодорхойлно.

 

 

[4] Эдгээр ур чадварыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-д зааснаар тодорхойлно.

 

 

[5] Эдгээр ур чадварыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-д зааснаар тодорхойлно.

 

 

[6] Эдгээр ур чадварыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-д зааснаар тодорхойлно.

 

 

[7] Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасан туслах албан тушаалд хамаарахгүй.

 

 

[8] Эдгээр ур чадварыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-д зааснаар тодорхойлно.