A

A

A

Бүлэг: 1979

Монголбанкны Ерөнхийлөгчийн

2019 оны А-82 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Монголбанк Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийг үндэслэн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл (цаашид “зөвшөөрөл” гэх) олгох, олгосон зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам нь Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид үндэслэсэн байна.

1.3.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд дараах байдлаар өөрчлөлт орох тухай бүр Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу энэ талаар Монголбанкинд бичгээр урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авна. Үүнд:

1.3.1.Банк хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах;

1.3.2.Шинээр хувьцаа эзэмшигч нэмэгдэх;

1.3.3.Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох;

1.3.4.Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох;

1.3.5.Банк хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаасыг банкинд буцаан худалдан авах.

1.4.Банкны хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орсноор хувьцаа эзэмшигч холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа хувь нийлүүлсэн хөрөнгийн дүн нийт хувьцааны 5 (таван) хувьд хүрэхгүй тохиолдолд тухайн өөрчлөлтийг Монголбанкинд албан бичгээр урьдчилан мэдэгдэнэ.

1.5.Энэ журмын 1.4-т заасан, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд орсон өөрчлөлтийг мэдэгдэхдээ хувьцаа эзэмшигчийн овог, нэр, регистрийн дугаар, хаяг, хувьцааны тоо ширхэг, хувьцааны хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний талаарх мэдээллийг энэ журмын 8.1-д заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцийн өөрчлөлтийн тайлангийн хамт Монголбанкинд албан бичгээр ирүүлнэ.

1.6.Банкны тухай хуулийн 69.1.14-д заасны дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийг алдагдалд хаахад энэ журам хамаарахгүй.

ХОЁР. БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

2.1.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд дараах байдлаар өөрчлөлт оруулна. Үүнд:

2.1.1.Хувьцаа нэмж гаргах;

2.1.2.Ногдол ашгийг хувьцаагаар хуваарилах;

2.1.3.Өрийг хувьцаагаар солих;

2.1.4.Хувьцаанд хөрвөх нөхцөлтэй хоёрдогч өглөг байршуулах;

2.1.5.Нэгж хувьцааны үнийг өсгөх буюу бууруулах;

2.1.6.Хувьцааг нэгтгэх болон хуваах;

2.1.7.Хувьцаа эзэмшигч өөрийн хувьцааг бусдад худалдах;

2.1.8.Хувьцааг гэрээслэл, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр болон Иргэний хуульд заасан бусад хэлцлийн үндсэн дээр, хуульд зааснаар бусдад шилжүүлэх;

2.1.9.Хувьцааг шүүхийн шийдвэрээр бусдад шилжүүлэх;

2.1.10.Банк хувьцаа эзэмшигчээс хувьцааг буцаан худалдан авах (халаасны хувьцаа);

ГУРАВ. БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

3.1.Монголбанк энэхүү журмын 1.3-т заасан зөвшөөрлийг олгохдоо банк, банкны хувьцаа эзэмшигчдэд дараах шаардлагыг тавина. Үүнд:

3.1.1.Компанийн тухай хуулийн дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах нөхцөлийг хангасан байх;

3.1.2.Банкны дүрэмд оруулсан өөрчлөлт нь Компанийн тухай хууль болон Банкны тухай хуультай нийцтэй байх;

3.1.3.Хувьцаа эзэмшигч нь Банкны тухай хуулийн 19, 361 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх;

3.1.4.Хувьцаа эзэмшигч нь банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг зээлийн эх үүсвэрээр бүрдүүлээгүй байх;

3.1.5Хувьцаа эзэмшигч нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх;

3.1.6.Хувьцаа эзэмшигч нь зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй байх;

3.1.7.Хувьцаа эзэмшигч нь Банкны тухай хуулийн 36.12-т заасан шаардлагыг хангасан байх;

3.1.8.Өрийг хувьцаагаар солиход Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх;

3.1.9.Хувьцааг нэгтгэх болон хуваахад Компанийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх;

3.1.10.Банк хувьцааг буцаан худалдан авахад Компанийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангасан байх.

3.2.Банкны хувьцаа эзэмшигч нь энэхүү журмын 3.1, 3.3-т заасан шаардлагыг хувьцаа эзэмшиж байх нийт хугацаанд хангах үүрэгтэй.

3.3.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээд нь дараах шаардлагыг хангасан эсэх тухай Монголбанк дүгнэлт гаргана. Үүнд:

3.3.1.Тухайн этгээдтэй холбоотойгоор ямар нэгэн сахилгын арга хэмжээ авч байсан, эсхүл гэмт хэргийн шинж чанартай мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа эсэх, эсхүл ийм үйл ажиллагаанд хүргэж болзошгүй байдалд байгаа эсэх;

3.3.2.Тухайн этгээд нь өмнө нь томилогдож байсан итгэлцэл, фидуци болон эдгээртэй адилтгах бусад төсөөтэй харилцааг тодорхой шалтгааны улмаас шаардсаны дагуу дуусгавар болгож байсан эсэх;

3.3.3.Тухайн этгээдийг шаардлага хангаагүй шалтгаанаар захирал, удирдах албан тушаалаас нь чөлөөлж байсан эсэх;

3.3.4.Тухайн этгээд өмнө нь зохицуулагч байгууллагатай хамтарч ажилласан эсэх, хууль эрх зүй, зохицуулалтын болон мэргэжлийн стандарт, шаардлагыг дагаж мөрдөхөд бэлэн эсэх;

3.3.5.Тухайн этгээд Монголбанкны шаардлага, түүнтэй адилтгах стандарт эсхүл зохицуулагч байгууллага, мэргэжлийн байгууллага эсхүл төрийн байгууллага, агентлагуудын шаардлагуудыг зөрчиж байсан эсэх;

3.3.6.Тухайн этгээд ажил үүрэг, эрх мэдэл, ажил үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлж болзошгүй ашиг сонирхлын зөрчилтэй эсэх;

3.3.7.Тухайн этгээдийг Монголбанк эсхүл мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар хувийн эсхүл мэргэжлийн ёс зүйгүй байдлыг тогтоож үйл ажиллагааг нь зогсоож байсан эсэх.”

ДӨРӨВ. БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

4.1.Банк нь хувьцаа нэмж гаргах, ногдол ашгийг хувьцаагаар хуваарилах, өрийг хувьцаагаар солих, хувьцаанд хөрвөх нөхцөлтэй хоёрдогч өглөг байршуулах, шинээр хувьцаа эзэмшигч нэмэгдэх, аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах замаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулж байгаа бол зөвшөөрөл хүссэн албан бичгээ дараах баримт бичгийн хамт Монголбанкинд ирүүлнэ. Үүнд:

4.1.1.Эрх бүхий этгээдийн шийдвэр;

4.1.2.Банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт орсон бол өөрчлөгдсөн дүрмийн улсын бүртгэгчийн тамга болон нотариатаар баталгаажуулсан хуулбар;

4.1.3.Аудитын болон татварын байгууллагаар баталгаажуулсан банкны санхүүгийн тайлан нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

4.1.4.Энэхүү журмын Хавсралт 1-ийн дагуу гаргасан Хувьцаа эзэмшигчийн тодорхойлолт;

4.1.5.Банкны хувьцаа эзэмшигч нь шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй эсэх талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

4.1.6.Банкны хувьцаа эзэмшигчийн өмчлөл, хяналт, зохион байгуулалтын бүтцийг таньж мэдэхэд Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн мэдээ, баримт бичиг;

4.1.7.Банкны хувьцаа эзэмшигч болох хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч хүртэлх хэлхээ холбоог тогтооход Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн мэдээ, баримт бичиг;

4.1.8.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах хөрөнгийн хэмжээ, гарал үүслийг нотлох баримт. Үүнд:

4.1.8.1.Хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд нь хуулийн этгээд бол үйл ажиллагааны сүүлийн 3 (гурван) жилээс багагүй хугацааны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, иргэн бол сүүлийн 3 (гурван) жилээс багагүй хугацааны цалин, орлогын тодорхойлолт, татварын газрын тодорхойлолт, харилцагч банкны дансны хуулга;

4.1.8.2.Хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд нь хуулийн этгээд бол харьяалах татварын байгууллагаас баталгаажуулсан сүүлийн 3 (гурван) жилээс багагүй хугацааны “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан”, иргэн бол сүүлийн 3 (гурван) жилээс багагүй хугацааны “Хувь хүний орлогын албан татварын тайлан”, татварын газрын тодорхойлолт;

4.1.9.Холбогдох гэрээ хэлцэл, нотлох баримт (худалдах, худалдан авах гэрээ, өр, хоёрдогч өглөгийг хувьцаанд хөрвүүлэх гэрээ, гэрээслэл, бэлэглэлийн гэрээ, шүүхийн шийдвэр гэх мэт);

4.1.10.Хувьцаа эзэмшигч нь гадаадын харьяалалтай хуулийн этгээд, иргэн бол хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч этгээд, иргэнтэй холбоотой дараах баримт бичгийг нэмж ирүүлнэ. Үүнд:

4.1.10.1.Харьяалах улс, оронд зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй болохыг нотлох баримт бичиг;

4.1.10.2.Харьяалах улс, оронд гааль, татварын өртэй эсэхийг харуулсан баримт бичиг;

4.1.10.3.Харьяалах улс, оронд ял шийтгэлгүй болохыг нотлох баримт бичиг;

4.1.10.4.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, гэмт хэрэгт оролцож байгаагүй болохыг нотлох баримт бичиг.

4.1.11.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох этгээд нь энэхүү журмын 3.3-т заасан шаардлагыг хангаж буй эсэх тайлбараа Хавсралт 3-ын дагуу гаргаж ирүүлнэ.

4.2.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бөгөөд уг хуулийн этгээдийн 20 хувиас дээш багцыг эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох бол зөвшөөрөл хүссэн албан бичгээ энэ журмын 4.1-д заасан баримт бичгийн хамт Монголбанкинд ирүүлэх бөгөөд энэ шаардлагыг үүнээс ч илүү үргэлжилсэн хэлхээ холбооны хамааралд тавина.

4.3.Компанийн тухай хуулийн хүрээнд банк хувьцааг буцаан худалдан авах бол зөвшөөрөл хүссэн албан бичгээ дараах баримт бичгийн хамт Монголбанкинд ирүүлнэ. Үүнд:

4.3.1.Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр (буцаан худалдан авах хувьцааны тоо, нэг бүрийн үнэ, төлбөр хийх хугацаа, ашиглах журам, буцаан худалдан авах болсон шалтгаан, халаасны хувьцааг буцааж худалдах хугацаа, журам зэргийг тодорхой дурдсан байна);

4.3.2.Хувьцааг буцаан худалдан авч халаасны хувьцаанд бүртгэсний дараа Монголбанкнаас тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ болон өөрийн хөрөнгийн зохистой харьцааг бүрэн хангаж байгааг харуулсан тооцоо судалгаа, дүгнэлт;

4.3.3.Компанийн тухай хуулийн 49.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчтэй тохиролцсоны үндсэн дээр хувьцааг буцаан худалдаж авах бол хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээ;

4.3.4.Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн дагуу хувьцаа эзэмшигчийн шаардлагаар банк хувьцаагаа эргүүлэн худалдаж авах тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бичгээр гаргасан шаардлага, түүний шалтгаан;

4.4.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах харилцаанд гадаадын харьяалалтай хуулийн этгээд, иргэн оролцсон бол энэ журмын 4.1-4.3-т заасан холбогдох баримт бичгийг тухайн орны хэлээр үйлдэж, нотариатаар баталгаажуулсан монгол болон англи хэл дээрх албан орчуулгын хамт Монголбанкинд ирүүлнэ.

4.5.Монголбанк нь энэ журмын 1.5, 4.1-4.4-д заасан баримт бичгээс гадна нэмэлт мэдээ, баримт материал шаардах эрхтэй бөгөөд банкны хувьцаа эзэмшигч, тэдгээрийн холбогдох этгээдтэй холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагаас тодорхойлолт, лавлагаа гаргуулан авна.

ТАВ. БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙГ ХЯНАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ

5.1.Монголбанк нь банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг холбогдох зааврын дагуу хянаж, шаардлагатай асуудлыг газар дээр нь шалгана.

5.2.Энэ журмын 4 дүгээр бүлэгт заасан баримт бичгийн бүрдэл дутуу, нэмэлт баримт бичиг шаардлагатай тохиолдолд Монголбанк нэмэлт баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авсан өдрийг хүсэлт хүлээн авсан өдөрт тооцно.

5.3.Монголбанк баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээж авсны дараа банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах хөрөнгийг Монголбанкны дансанд ажлын 5 өдрийн дотор байршуулахыг хүсэлт гаргагчаас шаардаж, хөрөнгийг Монголбанкны дансанд байршуулсан тухай баримтыг холбогдох материалд хавсаргана.

5.4.Монголбанк энэ журмын 1.3-т заасан зөвшөөрлийг олгох эсэх шийдвэрээ энэ журмын 3 дугаар бүлэгт заасан хүсэлт, холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авсан өдрөөс хойш 30 (гуч) хоногийн дотор гаргаж, энэ тухай хүсэлт гаргагч банкинд ажлын 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

5.5.Монголбанк шаардлагатай гэж үзвэл энэ журмын 5.4-д заасан шийдвэр өгөх хугацааг 30 (гуч) хоногоор сунгаж болно.

5.6.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд Монголбанкны банкны хяналт шалгалтын асуудал эрхэлсэн газар, хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн газар, төлбөр тооцоо, бүртгэлийн асуудал эрхэлсэн газар, мэдээлэл технологийн асуудал эрхэлсэн газар санал, дүгнэлтээ Монголбанкны Ерөнхийлөгчид танилцуулж, шаардлагатай тохиолдолд Монголбанкны Хяналт шалгалтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

ЗУРГАА. БАНКНЫ ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХООС ТАТГАЛЗАХ ҮНДЭСЛЭЛ

6.1.Монголбанк нь дараах үндэслэлээр зөвшөөрөл олгохоос татгалзана. Үүнд:

6.1.1.Банк, банкны хувьцаа эзэмшигч нь энэ журмын 3 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангаагүй;

6.1.2.Банкны тухай болон Компанийн тухай хууль тогтоомж зөрчсөн;

6.1.3.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримт бичиг хангалтгүй, хувьцаа эзэмшигчийн хууль ёсны үйл ажиллагаанаас олсон орлого болох нь нотлогдоогүй;

6.1.4.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг зээлийн эх үүсвэрээр бүрдүүлсэн гэж Монголбанк үзсэн, үүнийг хүсэлт гаргагч эсрэгээр нотолж чадаагүй;

6.1.5.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд тухайн өөрчлөлтийг оруулснаар үндэсний эдийн засгийн аюулгүй байдал болон банк, санхүүгийн салбарын тогтолцооны тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй гэж Монголбанк үзсэн;

6.1.6.Монголбанкнаас шаардсан мэдээлэл болон тухайн мэдээллийн нотлох баримтыг ирүүлээгүй, нотлох баримтын үндэслэл, тайлбар нь тодорхойгүй, тэдгээрийг тодорхойлох боломжгүй;

6.1.7.Энэ журмын 4 дүгээр бүлэгт заасан баримт бичгийг бүрэн гүйцэд ирүүлээгүй;

6.1.8.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах хөрөнгийг энэ журмын 5.3-т заасан шаардлагын дагуу байршуулаагүй;

6.1.9.Бүрдэл дутуу материалыг буцааснаас хойш 30 (гуч) хоногийн дотор холбогдох материалыг ирүүлээгүй.

ДОЛОО. ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ

7.1.Банк Монголбанкнаас олгосон зөвшөөрлийг үндэслэн шинэ хувьцаа эзэмшигчтэй гэрээ байгуулж, хувьцаа эзэмшигч болсныг гэрчлэх баримтыг хувьцаа эзэмшигчид өгч, банкны хувьцаа эзэмшигчийн бүтцэд бүртгэнэ.

7.2.Банк нь хувьцаа эзэмшигч тус бүрээр хувийн хэрэг нээж, дараах баримт бичгийг хавсарган, бүртгэл хөтөлнө. Үүнд:

7.2.1.Хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулалт хийсэн тухай холбогдох шийдвэр;

7.2.2.Монголбанкны зөвшөөрөл;

7.2.3.Банк болон хувьцаа эзэмшигчийн хооронд байгуулсан гэрээ;

7.2.4.Хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээ, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хувьцаа эзэмшигч нь иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

7.2.5.Хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулсан тухай банкны гүйлгээний баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

7.2.6.Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд орсон өөрчлөлт болон ногдол ашиг хуваарилалтын талаар гаргасан Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, гүйлгээний баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

7.2.7.Хувьцаа эзэмшигч болсныг гэрчлэх баримт;

7.2.8.Банкны дүрэм, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталсан хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, шийдвэр.

7.3.Хувьцаат компани хэлбэрээр үүсгэн байгуулагдсан банкны зөвхөн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдэд хувийн хэрэг нээн хөтөлнө.

НАЙМ. БУСАД ЗҮЙЛ

8.1.Банк нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцийн өөрчлөлтийн тайланг өөрчлөлт гарах тухай бүр болон хагас жил тутам энэ журмын Хавсралт 2-ын дагуу гаргаж, банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх удирдлагын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулан дараа сарын 10-ны өдрийн дотор Монголбанкинд ирүүлнэ.

8.2.Банк нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцийн өөрчлөлтийн тэмдэглэлийг хийлгэсэн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбарыг энэ журмын 8.1-д заасан тайланд хавсарган ирүүлнэ.

8.3.Хувьцаат компани хэлбэрээр байгуулагдсан банк хувьцааны арилжааны (Хөрөнгийн биржийн) өдөр тутмын мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 10-ны өдрийн дотор Монголбанкинд ирүүлнэ.

8.4.Банкны хувьцаа эзэмшигч нь гэр бүлийн гишүүнээс бусад этгээдэд бэлэглэлийн гэрээний үндсэн дээр банкны хувьцааг шилжүүлэх замаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт орсон бол бэлэглэлийн гэрээг байгуулснаас хойш 3 (гурван) жилийн хугацаанд банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт тооцохдоо Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгөөс бэлэглэсэн хувьцааны дүнг хасч тооцно.

ЕС. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

9.1.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах явц, түүний нягтлан бодох бүртгэлийн ажиллагаанд банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Дотоод аудитын алба хяналт тавьж ажиллана.

9.2.Монголбанкны зөвшөөрөлгүйгээр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулсан этгээдэд Банкны тухай хуулийн 36.4 болон холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээг авна.

 

Хавсралт1

........................................ БАНКНЫ ХУВЬЦАА

ЭЗЭМШИГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТ

A.ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ НЬ ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛ:

Оноосон нэр:

 

Улсын бүртгэлийн дугаар:

 

Регистрийн дугаар:

 

Байгуулагдсан огноо:

 

Хуулийн этгээдийн улсын харьяалал:

 

Үйл ажиллагааны чиглэл:

 

Хаяг:

 

Цахим хаяг:

 

Холбоо барих утас:

 

Хувь нийлүүлсэн хөрөнгө

Огноо

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ (төгрөгөөр)

Хувьцааны тоо ширхэг

Нэгж хувьцааны үнэ (төгрөгөөр)

 

 

 

 

 

 

 

Нийт

 

 

 

Холбогдох этгээдүүд

 

Оноосон нэр (овог, нэр)

Регистрийн дугаар

Эрхэлдэг ажил, албан тушаал

1

 

 

 

2

 

 

 

...

 

 

 

 

Эрх бүхий албан тушаалтан

1

Албан тушаал:

 

Овог, нэр:

 

Регистрийн дугаар:

 

Яс, үндэс:

 

Иргэншил:

 

Оршин суугаа хаяг:

 

 

Цахим шуудангийн хаяг:

 

Холбоо барих утас:

 

...

 

 

Гүйцэтгэх удирдлагын түүх (он дарааллаар бичнэ үү)

 

Албан тушаал

Овог нэр

Хугацаа

1

 

 

 

2

 

 

 

3

 

 

 

...

 

 

 

Хараат болон охин компанитай бол доорх хүснэгтийг бөглөнө үү

 

Оноосон нэр,

Бүртгэлтэй улсын нэр

Эзэмшлийн хувь

Улсын бүртгэлийн дугаар

Регистрийн дугаар

1

 

 

 

 

2

 

 

 

 

3

 

 

 

 

...

 

 

 

 

 

Өөр хуулийн этгээд, банкинд хувь эзэмшдэг бол доорхыг бөглөнө үү

 

Оноосон нэр,

Бүртгэлтэй улсын нэр

Эзэмшлийн хувь

1

 

 

2

 

 

...

 

 

Хэрэв хувьцаа эзэмшигч хуулийн этгээд нь аливаа нэг хуулийн этгээдийн охин эсвэл хараат компани бол толгой компанийн тухай мэдээллийг доорх хүснэгтэд бөглөнө үү.

Оноосон нэр,

Бүртгэлтэй улсын нэр

 

Улсын бүртгэлийн дугаар, Регистрийн дугаар

 

Үйл ажиллагааны чиглэл

 

Хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн нийт хувьцааны 5%-аас илүү хувийг шууд болон шууд бус хэлбэрээр эзэмшдэг хувь хүн, тэдгээрийн холбогдох этгээдийн тухай мэдээллийг доорх хүснэгтэд бөглөнө үү.

 

Овог, нэр

Регистрийн дугаар

Эзэмшлийн хувь

1

 

 

 

2

 

 

 

...

 

 

 

Хувьцаа эзэмшигчдийн бүтцийг диаграмм хэлбэрээр доорх хүснэгтэд оруулна уу

(Хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн охин болон хараат компани, хувьцаа эзэмшдэг компани, үүсгэн байгуулагчийн толгой компани болон хувьцаа эзэмшигчид, тэдгээрийн эзэмшлийн хувийг харуулсан нарийвчилсан диаграммыг энд зурна уу)

Харилцагч банк

1

 

2

 

...

 

 

Хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хавсаргав.

Тодорхойлолтыг үнэн зөв гаргасан болно.

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                             (гарын үсэг)                                      (нэр)

 

........... оны ...... сарын ......-ний өдөр

 

 

B. ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ НЬ ХУВЬ ХҮН БОЛ:

Ургийн овог:

 

 

3х4 харьцаатай сүүлийн зургаан сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг

 

Овог:

 

Нэр:

 

Төрсөн огноо:

 

Регистрийн дугаар:

 

Яс, үндэс:

 

Иргэншил:

 

Оршин суугаа хаяг:

 

 

 

Цахим шуудангийн хаяг:

 

Суурин болон гар утасны дугаар:

 

Ажил эрхлэлт:

Одоо эрхэлж байгаа ажил, албан тушаал

 

Ажлын хаяг, утасны дугаар

 

 

 

 

Урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал

(он дарааллаар бичнэ үү)

 

 

Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бол доорх хүснэгтийг бөглөнө үү.

 

Байгууллагын нэр,

Бүртгэлтэй улсын нэр

Улсын бүртгэлийн дугаар

Регистрийн дугаар

1

 

 

 

2

 

 

 

...

 

 

 

Хуулийн этгээд, банкны хувьцааг шууд болон шууд бус хэлбэрээр эзэмшдэг бол доорхыг бөглөнө үү.

 

Оноосон нэр,

Бүртгэлтэй улсын нэр

Эзэмшлийн хувь

Улсын бүртгэлийн дугаар, Регистрийн дугаар

1

 

 

 

2

 

 

 

...

 

 

 

Гэр бүл, хамтран амьдрагчийн мэдээллийг доорх хүснэгтэд оруулна уу.

 

Овог, нэр, Регистрийн дугаар

Таны юу болох

Одоо эрхэлж буй ажил, албан тушаал

1

 

 

 

2

 

 

 

...

 

 

 

Харилцагч банк

1

 

...

 

 

Хувьцаа эзэмшигчийн иргэний үнэмлэх/паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хавсаргав.

 

Тодорхойлолтыг үнэн зөв гаргасан болно.

 

(нэр)                                       (гарын үсэг)

 

........... оны ...... сарын ......-ний өдөр

 

Хавсралт 2

 

ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭ, БҮТЦЭД ОРСОН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН

 

......... оны ..... сарын .....-ний өдрийн байдлаар

 

1.Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өөрчлөлт

 

Хувьцаа эзэмшигчийн овог, нэр

 

Хувь нийлүүлсэн хөрөнгийн эхний үлдэгдэл

(он/сар/өдөр)

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд гарсан өөрчлөлт (+,-)

Хувь нийлүүлсэн хөрөнгийн эцсийн үлдэгдэл

(он/сар/өдөр)

1

 

 

 

 

2

 

 

 

 

...

 

 

 

 

 

2.Хувь нийлүүлсэн хөрөнгөд нэмж оруулсан хөрөнгийн гүйлгээний тэмдэглэл

 

Огноо

Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн хурлын шийдвэрийн дугаар, огноо

Хувь нийлүүлсэн хөрөнгийн эхний үлдэгдэл

Хувь нийлүүлсэн хөрөнгөд нэмж оруулсан хөрөнгө

(төгрөгөөр)

Хувь нийлүүлсэн хөрөнгийн эцсийн үлдэгдэл

 

Гүйлгээ хийсэн нягтлан бодогч (гарын үсэг, тэмдэг)

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

3.Өрийг хувьцаанд шилжүүлсэн гүйлгээний тэмдэглэл

 

Огноо

Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн хурлын шийдвэрийн дугаар, огноо

Хувь нийлүүлсэн хөрөнгийн эхний үлдэгдэл

Хувьцаанд шилжүүлсэн өрийн мөнгөн дүн (төгрөгөөр)

Хувь нийлүүлсэн хөрөнгийн эцсийн үлдэгдэл

 

Гүйлгээ хийсэн нягтлан бодогч (гарын үсэг, тэмдэг)

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

4.Ногдол ашиг хуваарилсан гүйлгээний тэмдэглэл

 

Огноо

Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн хурлын шийдвэрийн дугаар, огноо

Хувь нийлүүлсэн хөрөнгийн эхний үлдэгдэл

Хуваарилсан ногдол ашгийн мөнгөн дүн

(төгрөгөөр)

Хувь нийлүүлсэн хөрөнгийн эцсийн үлдэгдэл

 

Гүйлгээ хийсэн нягтлан бодогч (гарын үсэг, тэмдэг)

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

5.Хувьцааг буцаан худалдан авсан гүйлгээний тэмдэглэл

 

Огноо

Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн хурлын шийдвэрийн дугаар, огноо

Буцаан худалдан авсан хувьцааны мөнгөн дүн

Хувь нийлүүлсэн хөрөнгийн эхний үлдэгдэл

Хувь нийлүүлсэн хөрөнгийн эцсийн үлдэгдэл

 

Гүйлгээ хийсэн нягтлан бодогч (гарын үсэг, тэмдэг)

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 


6.Хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэн (худалдсан, шүүхийн болон эрх хүлээн авагчийн шийдвэрээр хасалт хийсэн болон нэмсэн, гэрээслэлээр өвлөх, бэлэглэлийн гэрээ болон бусад хууль ёсны замаар хувьцаа шилжүүлсэн) тухай тэмдэглэл

 

Огноо

Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн хурлын шийдвэрийн дугаар, огноо

Өмчлөлийг шилжүүлсэн хувьцааны мөнгөн дүн

Өмчлөлийг шилжүүлэн өгсөн хувьцаа эзэмшигчийн овог, нэр

Өмчлөлийг шилжүүлэн авсан этгээдийн овог, нэр

 

Гүйлгээ хийсэн нягтлан бодогч (гарын үсэг, тэмдэг)

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

“Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт

оруулах зөвшөөрлийн журам”-ын Хавсралт 3

 

.......... БАНКНЫ НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛОХ ЭТГЭЭД, БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮН, БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГАД ТОМИЛОГДОХ ЭТГЭЭДИЙН АСУУЛГА

1

Та өөр улсын эрх бүхий байгууллагад зөвшөөрөл авах хүсэлт гаргаж байсан уу? Таны хүсэлтийг хүлээж аваагүй, эсвэл татгалзсан тохиолдол бий юу?

 

2

Та аль нэг улсад иргэний, эрүүгийн шүүхийн шийдвэрээр ял, шийтгэл эдэлж байсан уу (18 нас хүрэхээс өмнө үйлдэж байсан гэмт хэрэг, тээврийн хэрэгсэл эзэмшихтэй холбоотой зөрчлийг хялбарчилсан журмаар шийдвэрлэсэн бол энд хамаарахгүй)? Хэрэв тийм бол дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

 

3

Санхүүгийн байгууллагатай холбоотой мөрдөн шалгах ажиллагаанд холбогдож байсан уу? Хэрэв тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ үү.

 

4

Та гишүүн байсан мэргэжлийн байгууллагын шийдвэрээр сахилгын хариуцлага хүлээж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ үү.

 

5

Та өмнө нь луйвар, залилан, эсвэл ижил төрлийн гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй орлогын талаар мэдүүлэг өгч байсан уу (хараат бус шинжээчээр ажиллаж байсан бол хамаарахгүй)? Хэрэв тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ үү.

 

6

Та, эсвэл таны хувьцаа эзэмшдэг, захирал, гүйцэтгэх удирдлага, мөн/эсвэл ажилтнаар нь ажилладаг, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлдэг байгууллага, нөхөрлөл нь төрийн, мэргэжлийн, эсвэл бусад төрлийн зохицуулагч байгууллагын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд холбогдож байсан уу? Хэрэв тийм бол энэ талаар мэдээлэл өгнө үү.

 

7

Таныг албан тушаалаас тань огцруулж байсан, эсвэл албан тушаалд томилогдохтой холбогдуулан татгалзаж байсан уу? Хэрэв тийм бол энэ талаар мэдээлэл өгнө үү.

 

8

Таныг өөр улсад шүүхийн шийдвэрээр дампуурсанд тооцож байсан уу? Хэрэв тийм бол холбогдох мэдээллийг өгнө үү.

 

9

Та өөр улсад шүүхийн шийдвэрээр төлбөр барагдуулах шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй болж байсан уу? Хэрэв тийм бол холбогдох мэдээллийг өгнө үү.

 

10

Та хуулийн этгээд үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлэхтэй холбоотой, эсвэл хуулийн этгээдийн удирдлага, ажилтны эсрэг залилан, эрх мэдлээ урвуулан ашиглах, бусад албан тушаалын гэмт хэрэгт холбогдон аль нэг улсад иргэний болон эрүүгийн хэрэг үүсгэгдэн шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэж байсан уу? Хэрэв тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү.

 

11

Таны удирдан чиглүүлж байсан, гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байсан, хувьцаа эзэмшиж байсан, эсвэл ажилтан нь байсан байгууллага, нөхөрлөл нь өр төлбөрөө бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн барагдуулж чадаагүй тохиолдол бий юу? Таныг албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа нэг жилийн дотор ийм тохиолдол гарсан уу? Тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү.

 

12

Таны удирдан чиглүүлж байсан, гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байсан, хувьцаа эзэмшиж байсан, ажилтан нь байсан байгууллага, нөхөрлөл үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөө цуцлуулж байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү.

 

13

Та итгэлцэл, фидуци болон эдгээртэй адилтгах бусад төсөөтэй харилцааг тодорхой шалтгааны улмаас шаардсаны дагуу дуусгавар болгож байсан уу? Тийм бол дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү.

 

14

Та энэ байгууллагад хэн нэгэн гуравдагч этгээдийн удирдлага, зааварчилгааны дор ажиллах/ажиллаж байна уу? Хэрэв тийм бол дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

 

15

Та холбогдох хууль эрх зүй, зохицуулалтын болон мэргэжлийн стандарт шаардлагыг дагаж мөрдөхөд бэлэн үү?

 

Би энэ тодорхойлолтыг бөглөн өгснөөр мэдүүлсэн бүх мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд гэдгийг баталж байна. Мөн дээр дурдсан хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын захирал, гүйцэтгэх удирдлагаар ажиллах хугацаанд, эсвэл хувьцаа эзэмшигч байх, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлэх хугацаанд энэ асуулгад мэдүүлсэн мэдээлэлд өөрчлөлт орох тохиолдолд эрх бүхий байгууллагад 21 хоногийн дотор мэдэгдэх болно.

 

Овог, нэр________________ Гарын үсэг________________ Огноо________________