A

A

A

"Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл" 2021 оны 32 дахь дугаарт улсын нэгдсэн санд шинээр бүртгэсэн 15 эрх зүйн акт нийтлэгдлээ

НИЙТЭЛСЭН: 2021-12-07 09:05:30
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Өмнөговь аймгмийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4/4 дүгээр тогтоол. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг малын төрөл тус бүрээр тогтоон хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5496 дугаарт бүртгэсэн.
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Сэлэнгэ аймгмийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоол. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5497 дугаарт бүртгэсэн.
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Сэлэнга аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 28 дугаар тогтоол. Энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг нэгдүгээр, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5498 дугаарт бүртгэсэн.
НЭН ҮНЭТ АРХИВЫН БАРИМТЫГ ТОДОРХОЙЛОХ, ТЭДГЭЭРИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ, АШИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/223 дугаар тушаал. “Нэн үнэт архивын баримтыг тодорхойлох, тэдгээрийн бүртгэл хөтлөх, хадгалах, хамгаалах, ашиглах журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 5499 дүгээрт бүртгэсэн.
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А-266 дугаар тушаал. “Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, систем ажиллуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 5500 дугаарт бүртгэсэн.
БАЙГУУЛЛАГЫН АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн А/222 дугаар тушаал. “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 5501 дүгээрт бүртгэсэн.
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн А-262/262 дугаар хамтарсан тушаал. “Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, систем ажиллуулах зөвшөөрөл олгох, зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 5502 дугаарт бүртгэсэн.
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоол. Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5503 дугаарт бүртгэсэн.
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоол. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5504 дүгээрт бүртгэсэн.
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоол. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын жилд авах хураамжийн тариф, хог хаягдалыг тээвэрлэх, үйлчилгээний тарифыг нэгдүгээр хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5505 дугаарт бүртгэсэн.
МАЛЫЙ ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4/5 дугаар тогтоол. Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг 2021 он дуустал 0 тѳгрѳгѳѳр тогтоож, 2022 оноос хойших хугацааны албан татварыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5506 дугаарт бүртгэсэн.
МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар тогтоол. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5507 дугаарт бүртгэсэн.
“БАЙГАЛИЙН УРГАМАЛ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ”
Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоол. Дархан-Уул аймагт “Эмийн болон хүнсний зориулалтаар байгалийн ургамал түүж, бэлтгэх төлбөрийн хэмжээ”-г хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5508 дугаарт бүртгэсэн.
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21 дүгээр тогтоол. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5509 дүгээрт бүртгэсэн.
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 04 дүгээр тогтоол. Тус сумын нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулж буй Уул уурхай эрхлэгч компаниуд, ААНБ, Албан байгууллага, худалдаа үйлчилгээний цэг, иргэн бүрээс хураах хог хаягдлын хураамжийг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 5510 дугаарт бүртгэсэн.
Шинэ мэдээ