A

A

A

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа.

НИЙТЭЛСЭН: 2024-02-22 15:20:57
       Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2024.01.17/ дунд суудлын хуралдаанаар нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй.” гэсэн 29.3.3 дахь заалт нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргалаа.  
 
           Иймд дээрх заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шинэ мэдээ