A

A

A

Захиргааны хэм хэмжээний актын төсөл

ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧИЙН АЖИЛЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

  • Нийтлэсэн: 2020-2024
  • Огноо: 2023-04-24 09:24:33
  • Нийт ирүүлсэн санал 4
  • Дагасан тоо 1
  • Үзсэн тоо 1375

санал 1

Нэг. Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ гэж заасан. Тиймээс энэхүү маргаан нь Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалагдах маргаан биш болохыг тогтоох ёстой. 1.1 Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх А. Шийдвэр гаргасан субъект нь Үндсэн хуулийн цэцийн хариуцагч мөн эсэх. Монгол улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-д Үндсэн хуулийн цэцийн хариуцагч байх этгээдүүдийг мөн тэдгээрийн Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан тохиолдол тус бүрийг хуульчилж өгсөн байна. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн зохицуулалтаас үзэхэд “Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүн, Сонгуулийн Ерөнхий хороо, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор” нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд хариуцагч байхаар хуульчилсан байна. Бодлогын нөхцөлөөс үзэхэд Гаалийн ерөнхий газрын дарга нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй байх бөгөөд энэ тохиолдолд Гаалийн ерөнхий газрын дарга нь Үндсэн хуулийн цэцийн хариуцагч байх этгээд биш байна. Б. Гол ач холбогдол бүхий маргаан нь Үндсэн хууль зөрчсөн маргаан мөн эсэх Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Бодлогын нөхцөлөөс үзэхэд А аймгийн гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байсан Амарыг албан тушаал бууруулан Б аймгийн гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон маргаан нь Үндсэн хууль зөрчсөн бус харин Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй тул Үндсэн хууль зөрчсөн маргаан биш байна. Явцын дүгнэлт: Дээр дурдсан Үндсэн хуулийн маргаан болох 2 шалгуурыг бодлогын нөхцөл нь хангагүй байгаа тул уг маргаан нь Үндсэн хуулийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна. 1.2 Эрүүгийн хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх Эрүүгийн хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан байхын тулд тухайн үйл баримт нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүй байх, Нийгэмд аюултай байх, гэм буруутай байх шинжүүдийг хангасан байх ёстой. Маргааны үйл баримт болох Гаалийн ерөнхий газрын даргын Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, энэ талаар гомдол мэдээлэл гаргасан зүйлгүй байгаа тул Эрүүгийн хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм.

  • М.Батзориг
  • 2023-05-08 00:25:10

Санал хүсэлтийн ID

KXAO-DBMJ-ISH73

Санал хүсэлтийн огноо

2023-05-08 00:25:10

Санал хүсэлтийн төлөв

Шинэ